Улс төр - iNET.mn Фото мэдээллийн портал
<description>Улс төр - iNET.mn Фото мэдээллийн портал</description>
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав
<description><![CDATA[УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн ирцийн асуудал энэ долоо хоногт ч үргэлжилж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоог УИХ-д танилцуулах ажиллагаа дахин хойшлов. Улмаар чуулганы ирц тойрсон асуудал МАН, АН-ын хоорондын улс төрийн маргаан төдийгүй эрх баригч намын дотоод сахилга, хариуцлагын асуудал болон өргөжиж, Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэд хүртэл “УИХ-ын гишүүд чуулгандаа суу” гэсэн шаардлага тавьж эхэллээ.
Г.Тэмүүлэнгийн томилгоо ирцэд дахин гацав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өчигдөр 14:00 цагт хуралдуулахаар товлосон ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс товлосон цагтаа эхэлж чадсангүй. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдааныг зарлаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч мөн л ирц хүрээгүй. Ингээд хуралдааныг энэ долоо хоногийн даваа, мягмар гарагт үргэлжлүүлэхээр болсон юм. Гэвч өчигдөр нөхцөл байдал давтагдав. Тухайн үеийн ирцийн мэдээллээр УИХ-ын 58 гишүүн ирцэд бүртгүүлж, 15 гишүүн гадаад, дотоод томилолт болон чөлөөтэй, 53 гишүүн ирцэд ороогүй байв.
МАН-ын бүлгээс Н.Алтаншагай, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, Х.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ж.Бат-Эрдэнэ, О.Батнайрамдал, Б.Баярбаатар, Э.Болормаа, Ц.Даваасүрэн, Х.Жангабыл, М.Мандхай, Ч.Номин, Л.Оюун-Эрдэнэ, О.Саранчулуун, Б.Тулга нарын 16 гишүүн ирцэд бүртгүүлээгүй байлаа. Мөн Үндэсний эвслийн Н.Номтойбаяр, М.Сарнай, Д.Пүрэвдаваа, А.Ундраа, Иргэний зориг ногоон намын Б.Батбаатар, М.Нарантуяа-Нара нар ирцэд бүртгүүлээгүй байна. Ингэснээр Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилуулах саналаа УИХ-д танилцуулах ажиллагаа ирцээс шалтгаалан дахин хойшлов.
АН: Олонх ирцээ бүрдүүлбэл бид хуралдаа орно
Чуулганы ирц хүрэхгүй байгаатай зэрэгцэн МАН, АН-ын хооронд хэн парламентын үйл ажиллагааг гацааж байна вэ гэсэн улс төрийн маргаан өрнөж байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл эрх баригчдын зүгээс АН-ыг чуулганы хуралдааныг бойкотолж, гацааж байгаа мэтээр мэдээлж буйг үгүйсгэв. Тэрээр “МАН дангаараа 64, эвсэж хамтарч байгаа намуудтайгаа 80 суудалтай улс төрийн хүчин. Тэд УИХ-ын чуулган болон бүх байнгын хорооны ирцийг дангаараа бүрдүүлэх боломжтой. Олонх болж бодлогоо, амлалтаа хэрэгжүүлнэ гэсэн улс төрийн хүчин өөрийнхөө дотоод зөрчлөөс болж УИХ-ын үйл ажиллагааг гацааж зогсоочихоод үүнийгээ бусад руу чихэх чинь увайгүй үйлдэл шүү. Үүнийгээ зогсоохыг МАН-ын дарга Н.Учралаас шаардаж байна.  Хоёрдугаарт, АН Засгийн газрыг огцрохыг шаардаж, тогтворгүй байдал үүсгэж байна гэсэн мэдээлэл гарч байна. Гэтэл огцруулах, эсэх эрх нь олонход байгаа шүү дээ. Харин цөөнх болохгүй байгаа зүйлийг хэлж, хариуцлага нэхэх эрхтэй. Ийм биш бол цөөнх гэж байгаад яах юм бэ. Цөөнх ажлаа хийгээд явж байна. Харин олонх ажлаа хийхгүй байна. Тиймээс цаашид олонх ирцээ бүрдүүлээд оролцсон тохиолдолд АН ирцээ бүрдүүлээд УИХ-ын үйл ажиллагаанд оролцох боломжтой.  Гуравдугаарт,, Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирэхийг шаардаж байгаа. Энэ шинэ зүйл биш. Энэ бол парламентын засаглалтай орон бүрд байдаг ойлголт. Олон нийтийг хууран мэхэлсэн төсөв оруулж ирсэн, мөн төсөвт Ерөнхий сайдын хамааралтай компанийн нэр ороод ирсэн шүү дээ. "Миний бодлогыг дэмжиж байвал надад итгэл үзүүлэх асуудлыг оруулж байна” гээд оруулаад ирэх ёстой. Хэрвээ итгэл үзүүлэхийг дэмжвэл 2027 оны төсвийн бодлого тэр чигээрээ дэмжигдэж байна гэсэн үг шүү дээ. Дахиад хэлэхэд, цөөнх УИХ-ын үйл ажиллагааг гацаах, Засгийн газрыг огцруулах боломжгүй. Боломжгүй зүйлийг цөөнхөд нялцааж байгааг анхааралдаа авахыг хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэдээс хүсэхийн зэрэгцээ олонхын бүлгийг ажлаа хийхийг шаардмаар байна” хэмээн мэдэгдсэн юм. Мөн АН-ын байр суурийг “Олонх ирцээ бүрдүүлсэн тохиолдолд цөөнх УИХ-ын үйл ажиллагаанд оролцоод явна” хэмээн тодотгов.
МАН ирээгүй гишүүддээ хариуцлага ярина
Харин МАН-ын бүлэг чуулганы ирцээ бүрдүүлэхийн тулд гадаад, дотоод томилолттой байсан гишүүдээ дуудан ирүүлжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “Өнөөдрийн чуулганы ирц бүрдчих байх. Гадаад, дотоод томилолттой байсан гишүүдийг дуудаад аваад ирсэн” хэмээн мэдээлэв. Тэрээр үүнээс гадна хуралдаантайг мэдсээр байж ирэхгүй байгаа гишүүдийн асуудлыг намын түвшинд авч үзэхээ мэдэгдсэн юм. “Мэдсээр байж чуулганд орж ирэхгүй байгаа гишүүдэд намын дүрмийн дагуу хариуцлагын асуудал яригдана” хэмээн Ж.Батжаргал хэллээ. Ингэснээр чуулганы ирцийн асуудал зөвхөн олонх, цөөнхийн улс төрийн маргаанаар хязгаарлагдахгүй, МАН дотор сахилга, хариуцлагын асуудал болон яригдаж эхлэв. Мөн МАН-ын бүлгийн хурлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ. Оюутолгойн ногдол ашгийн тодорхой хэсгээр нийгмийн болон суурь дэд бүтцийн асуудал шийдвэрлэх нэг удаагийн үйлчлэлтэй Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлал үндсэн зохицуулалтыг хэлэлцлээ. Хуулийн төсөлд “Улсын төсвийн орлогод төвлөрүүлсэн ногдол ашгийн орлогоор зөвхөн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулиар баталсан нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ гэж тусгасан байна. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжив. Эрчим хүч, дэд бүтцийн асуудлыг шийдэхгүй бол орон нутгийн эрчим хүчний дутагдал, эдийн засаг тэлэх боломжгүйг бүлгийн гишүүд тодотгов. Түүнчлэн гишүүд Оюутолгойн ногдол ашгийг урсгал зардалд зарцуулахгүй байхаар тусгасныг дэмжиж байгаа гэдгийг МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал мэдээлэлдээ онцлов.
С.Бямбацогт: УИХ-ын чуулганы хуралдааныг гацаагаад байж болохгүй
УИХ-ын дарга хуралдааныг хойшлуулах үеэр гишүүдэд Үндсэн хуульд заасан тангаргийг нь сануулж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд чуулганы хуралдаанд идэвхтэй оролцохыг уриалав. Тэрээр “УИХ-ын гишүүн ард түмний элч, төлөөлөгч бөгөөд нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэн ажиллахаа тангарагладаг. Өнөөдөр ард иргэд үнийн өсөлтийн асуудлыг шийдвэрлэх, шатахуун, төмс, хүнсний ногоо, мах, гурилын нөөцийг бүрдүүлэхийг хүлээж байна. Мөн эрчим хүч тасрах, хөлдөх эрсдэлээс сэргийлэх асуудлыг шийдвэрлэхийг хүсэж байгаа. Төрийн албан хаагчид цалингийн нэмэгдлээ, ахмадууд тэтгэврийн нэмэгдлээ хүлээж буй энэ үед УИХ-ын чуулганы хуралдааныг гацаагаад байж болохгүй” гэв. Мөн хуралдаан тасалдаж, шийдвэр гаргах хугацаа алдагдах бүрд иргэдийн амьдрал, улс орны эдийн засаг, нийгэмд шийдвэрлэх шаардлагатай асуудлууд хуримтлагдаж байгааг онцолсон юм. Тухайн үеийн ирцийн мэдээллээр УИХ-ын 126 гишүүнээс МАН-ын 68 гишүүний 49 нь чуулганы ирцэд бүртгүүлжээ. Харин АН-ын 42 гишүүнээс тав, ХҮН намын найман гишүүнээс долоо, Иргэний зориг ногоон намын дөрвөн гишүүнээс хоёр нь ирцэд бүртгүүлсэн бол Үндэсний эвслийн дөрвөн гишүүнээс нэг нь ч ирээгүй байна. Мөн 16 гишүүн хүндэтгэн үзэх шалтгаантай байжээ. УИХ-ын дарга хэн хуралдаандаа ирсэн, хэн тасалсан болон ямар гишүүд хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй байгааг тодотгов. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцэхээр товлосон байлаа. Тухайлбал, Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай асуудал буюу Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоог хэлэлцэх байсан юм.Үүнээс гадна Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр товлоод байв.Гэвч эдгээр асуудлыг хэлэлцэх боломжгүй болж, чуулганы нэгдсэн хуралдаан дахин хойшиллоо.
Иргэд: “УИХ-ын гишүүд чуулгандаа суу”
Төрийн ордонд гишүүдийн ирцийг хүлээж байх зуур Сүхбаатарын талбайд иргэд жагсав. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг жагсаалд оролцож буй иргэдтэй уулзсан бөгөөд тэд төр, засагт хоёр үндсэн шаардлага тавьж байгаа аж. Нэгдүгээрт, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүд чуулганы хуралдаандаа сууж, парламентын үйл ажиллагааг хэвийн явуулахыг шаарджээ. Ингэснээр сүүлийн хэдэн өдөр Төрийн ордон дотор өрнөсөн ирцийн маргаан Сүхбаатарын талбай дахь иргэдийн шаардлагын нэг хэсэг болов. Нэг талд АН “Олонх эхлээд ирцээ бүрдүүл” гэсэн байр суурьтай байгаа бол нөгөө талд МАН гишүүдээ хуралдаанд оролцуулахын тулд томилолтоос нь дуудаж, ирээгүй гишүүддээ намын дүрмийн дагуу хариуцлага тооцох асуудал хөндөж эхэллээ. Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоо ч хүлээгдэж байна. Чуулганы ирц бүрдэхгүй байгаа асуудал ийнхүү нэг сайдын томилгооноос хальж, парламентын хэвийн үйл ажиллагаа, олонх ба цөөнхийн харилцаа, намын дотоод сахилга, улмаар иргэдийн шаардлагатай огтлолцсон улс төрийн асуудал болж өргөжөөд байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин]]></description>
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ
<description><![CDATA[Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар 2026 оны есдүгээр сарын 27-30-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь Ерөнхий сайд Н.Учралын гадаад улсад хийж буй анхны албан ёсны айлчлал юм. Айлчлалын үеэр Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын “хүн төвтэй”  харилцаа, хамтын ажиллагааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд бүхий л чиглэлд өргөжүүлэн гүнзгийрүүлэх болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхимын дарга нарт тус тус бараалхана. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын удирдлага, Япон, Монголын Эдийн засгийн хороо болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй тус тус уулзалт зохион байгуулна.
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой ирэх онд тохионо гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.]]></description>
“Амаргүй” Д.Амарбаясгалангийн амаргүй нүүдэл
<description><![CDATA[УИХ-ын 126 гишүүнииг А-Я хүртэл нэрсийн дарааллаар сонгогч олонд фельетон хөргөөр хүргэж эхэлсэн. Энэ удаад Завхан, Говь-Алтай, Ховд, Увс аймаг буюу УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойргоос 52.6 хувийн санал, 74,199 сонгогчийн саналаар УИХ-ын гишүүн болсон Д.Амарбаясгалан эрхмийн тухай онцолж байна.
“АМАРГҮЙ” Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН АМАРГҮЙ НҮҮДЭЛ
Улс төрийн хүрээнд Д.Амарбаясгаланг “МАН-ын залуу үеийн том стартегич” гэж хэлдэг. Нөгөө талаар “Эрчээрээ цааш явсан бол аймшгийн дарангуйлагч болох байв” гэдэг. Мөн “Амаргүй хүн дээ” ч гэдэг. Миний хувьд цааш саадгүй явсан бол хослуулахгүй бол улс төрд ганц мориор газар хороох биш гэж боддог. Нөхөр өөрөө ч харуулсан. Гэхдээ “Чамгүй стратегич” гэдэгтэй санал нийлнэ.
Д.Амарбаясгалан “Бор тээг”-ээр боолгоогүй бол өдийд бүхний эзэн болчихсон байх шүү. Ёстой л олны таамаглаж байгаагаар “Аймшгийн дарангуйлагч” болчихсон байх юм болов уу. Эсвэл хэтийн стратегиа боловсруулчихсан ажиглаж суух байсан болов уу. Үнэнийг хэлэхэд түүнд хуучны ЗХУ-ын КГБ буюу Улсыг аюулаас хамгаалах хорооны ажилтны шинж төрх байдаг шүү. Бүр нэг.
Түүнийг Б.Энхбаяр сайд өнгөрөгч намраас “Бор тээг”-тэй холбоод сүйд хийчихээр байсан чинь өнөөх орд газрыг нь эдийн засгийн эргэлтэд оруулах тендерийг Төрөөс зарлачихлаа. Хэрэв Д.Амарбаясгалантай холбоотой бол юунд ингэх билээ. Тэр орд газраас олон арван сая ам.доллар авчихсан бол өдийд ялаа аваад бараг гараад ирэх хугацаа өнгөрлөө ш дээ. Тэгэхээр намынх нь ах нар, зарим өс санагчид нь дарж авахын тулд “Бор тээг” гэсэн зохиол бичсэн байж болох юм. Дүү ч хэт өндөр авчих гээд айлгаад байсан тал бий, бий. Хорчин ч хүн дээ.
Түүнийг “намнах” гэсэн нь анхнаасаа илт байсан л даа. Бүр намаасаа хөөчихсөн. Цагтаа маш том хүрээлэлд байсан Д.Амарбаясгаланг намаасаа хөөх шийдвэрийг сонссон Бага хурлын гишүүд алга нижигнүүлж байгааг бол ойлгоогүй. Уг нь МАН хэмээх мангасыг гурван сонгуульд ялалтын тавцанд зогсоож чадсан хүн. Олон ч хүнийг ар өвөртөө чирч тэжээсэн. Гэтэл унасан дээр нь улам дэвсэж орхисон. Гэвч “Амаргүй” Амараагийн цаадхи нүүдлийг орон нутгаас цугларсан хурлын гишүүд хэрхэн мэдэх билээ. Индэр дээрх дарга нар ч гадарлаагүй байж мэднэ.
Тиймээс тэр УИХ-ын даргын индэр, Ах намын хоймроос ямар ч асуудалгүй явчихсан. МАН дотор байгаа олон булхай луйврыг цээжнийхээ хойморт хадгалаад явсан. Түүний ар талд парламентад сууж байгаа тангараг өргөсөн үнэнч “цэргүүд” нь ч сэтгэл зүйн хувьд дэмжсэн байж таарна. Дэмжсэн учраас л Г.Занданшатарын Засгийн газар ганхаж, улмаар унасан юм шүү дээ.
Түүнээс бус АН-ынхан, О.Цогтгэрэл бойкот хийгээд унагаачихсан хэрэг огт биш. Харин Д.Амарбаясгалан АН-ын хүчийг ямар ч тохиролцоогүйгээр өөртөө эргүүлчихсэн. Ийм л нүүдэл хийсэн. Ийнхүү шинэ Ерөнхий сайд, шинэ УИХ-ын дарга томилох процесс бас л түүнгүйгээр явахгүй гэдгийг тэр мэдэж байсан учраас дараагийнхаа нүүдлийг хийж, Ерөнхийлөгчтэй хүртэл тохиролцоонд орсон гэхээр яах аргагүй нүүдэл нүүдлийн цаадхийг харж чадаж байгаа биз.
Тохиролцсон учраас л Хууль зүй, дотоод хэргийн сайдаас “дайсан” Б.Энхбаярыгаа зайлуулж, өөрийн торгон түрүүч С.Амарсайханыг томилуулчихсан. Мөн Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдаар Ч.Номинг томилуулчихлаа. Одоо түүнд буцах зам байхгүй. Юу юугүй “дээлээ нөмрөх” гэж байсан нөхөр гэнэтхэн Засгийн газрын томилгоонд оролцоод байгаагийн цаана маш том нүүдэл бий.
Улс төрийн амьдралын хувьд нэлээд амаргүй л ирээдүй тосон уулзана гэж таамаглаж байсныг тэр өөрөөр эргүүлчихлээ. Үнэнийг хэлэхэд тэр өндөр дээд суудалд байгаа ах нарынхаа үгээр л явах байсан ч шазуур зуусаар байгаад өөрийгөө унагаачихав уу гэж хардаг. Ямар сайндаа л нутгийнх нь нэрт яруу найрагч Тоомойн Очирхүүгийн “Засагт ханы хөх харчууд шүлэгт
“Засагт ханы хөх харчууд зангаа тавихгүй шаралхуу
Завилж суусан хойноо зайгаа тавихгүй шазруун
Угшил түүхийг яривал Хаан гэрсэнзийн овог
Унасан хүлгийг нь яривал хар азаргын домог” гэдэг дээ. Үүн лугаа шазуур зууж шаралхаж байсан нь их нам дор унах шалтгаан болчихсон байх. Улс төрд эргэж босох амаргүй ч тэр одоо өгсөх болов уу
Гэхдээ түүний нүүдэл дунд буруу нүүсэн алдаа бий, бий. Өнгөрөгч сонгуулиар Шинэ хоршоо хөдөлгөөн өрнүүлж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль санаачилж гээд нэлээд хөдөлгөөн оруулж сонгуульдсан. Үнэнийг хэлэхэд эдийн засаг тааруу байхад нэг их наяд шахам төгрөгийн зээл тараасан, Гаалийн албан татвар чөлөөлж байна гээд газар тариалангийнхаа салбарыг татаж унагаасан буруу нүүдлээ тэр засаж чадах уу гэдэг асуудал тосон уулзана. Энэ л хэцүү.
Ингэхдээ Алтай нутгийнхаа хоёр ахыг замаасаа зайлуулсан гэх шошгыг түүнд наах болсон. Энэ тухай Ш.Раднаасэд өөрөө ч ярина лээ. Гэхдээ хардлага ч байж болох, үнэнч байж болох хоёр салаа утга агуулаад үлдэнэ. Нотлох боломжгүй нүүдэл хийчихсэн байхыг ч үгүйсгэхгүй. Тэр зэргийн “найр” хийж мэдэх хүн.
Ийм нэгэн замаар шазуур зууж яваа нөхөр хорин хэдэн настайдаа буюу 2008-2020 он хүртэл НИТХ-ын төлөөлөгчөөр улс төрийнхөө карьерыг эхлүүлж, тэргүүлэгч, бүлгийн даргаар ажиллаж байв. Харин 2015 онд МАН-ын сонгууль хариуцсан Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад тухайн үеийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн, сайд болон өгсөхөд МАН-ын гал тогоог барьж үлдсэн хүн. Мөн давхар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болж, олон сонгуульд ялалтын туг хатгасан шагналдаа УИХ-ын даргын суудалд заларсан гээд ярих юмтай л улстөрч.
Д.Амарбаясгаланд муу чанар бий байх, гэхдээ нэг сайн чанар бий. Тэр нь бусад шиг индэр дээр уриа хашгирч, камерын өмнө дүр эсгээд байдаггүй. Сонгуулийн санал хаанаас ирэхийг, хаана алдах гэх мэт судалгааг ном болгож, аль үед засаглал ганхах, эрсдэл үүсэхийг урьдчилж харж чаддаг ялалтын стратегич юм болов уу гэдгийг МАН-ын сонгуулийн хэд хэдэн ялалтаас харагдана лээ.
Удам угшил татвал түүний эцэг Д.Дашзэгвэ социалист нийгмийн үед нэгдэл нийгэм босголцон, хоршооллын дарга явсан төдийгүй аймгийн намын үүрийн даргаар ажиллаж байсан гэхээр бас нэгийг өгүүлнэ. Босоо тоглолцооны дагуу хот хүрээ, сум суурингүй нам гэх “хадны мангаа” чинь бүхий л зүйлийг зохицуулж байв даа.
Тэр өөрөө бол алс баруун Алтайд төрж өсөөд ШУТИС-ийн Холбоо мэдээллийн технологийн сургууль, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль тус тус дүүргэсэн, жинхэнэ унаган монгол боловсролтой нөхөр. Ажил хөдөлмөр гэвэл өдгөө ахынхаа эзэмшиж буй "Соёмбо принтинг" компанийн ерөнхий менежер, захирлаар гараагаа эхлүүлж, улмаар "Монгол шуудан" ТӨХК-ийн Маркетинг төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаад МАН-ын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга болсон түүхтэй. Ийм нэг идэрхэн улстөрч ихэд залуугаасаа өндөр авсан ч маш нам дор газардаж байгаа нь тийм ч тааламжтай зүйл биш.
Одоо Д.Амарбаясгалан гэх улстөрчийн амаргүй нүүдлүүдийг харах л үлдлээ. Тэр нэг л буруу нүүвэл эргэж зөв нүүдэл олж харахгүй гэдгийг дуулгах байна. Гэхдээ “Амаргүй” Амараа амаргүй л нүүдэл хийж таарна.
С.Ууганбаяр
Ардчилсан намын ЕНБ-ийн даргаар С.Баярцогтыг сонголоо
<description><![CDATA[Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаас С.Баярцогтыг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгож, батламжиллаа. 
Мөн Ардчилсан намын дэд даргаар Ч.Өнөрбаяр, Н.Ганибал, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Л.Мөнхбаясгалан, П.Мөнхтулга нарыг батламжиллаа. 
УИХ-д 42 суудалтай Ардчилсан намын хувьд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулах зорилго дор нэгдэн улс төрд унаж босохын аль алиныг үзсэн, МАН, Ардчилсан нам хоорондох хамгийн том холбон тоглогчоор нэрлэгдэж ирсэн С.Баярцогтод ийнхүү том үүрэг, хариуцлага, итгэл найдварыг хүлээлгэн  генсек болголоо.]]></description>
АН-ЫН ҮБХ: Ирц 72.5 хувьд хүрсэн тул хурал эхэллээ
<description><![CDATA[АН-ын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдаан эхэллээ. Тодруулбал, тус хурал өнөөдөр Төрийн ордонд 10.00 цагаас эхлэхээр товлогдсон. Гэвч ҮБХ-ны гишүүдийн ирц хүрэхгүй байгаагаас хурал цагаасаа ийнхүү хоцорч эхэллээ. Одоогоор ирц 72.5 хувьд хүрээд байна.
Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхлэх эсэх, мөн намын таван дэд даргын сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой билээ.
Эх сурвалж: www.polit.mn ]]></description>
Ч.Лодойсамбуу: Хотын дарга сайн дураараа ажлаа өгөх ёстой
<description><![CDATA[Ардчилсан намын 4:11 мэдээллийн цагт УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу оролцож, мэдээлэл өглөө.
Тэрээр "Туулын хурдны зам төсөлтэй холбоотойгоор Х.Ганхуяг гишүүн Хянан шалгах түр хороо байгуулж түр хорооны дагуу мэдээлэл авахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Гэвч үүнийгээ буцаагаад, больж байх шиг байна. Сүүлийн үед төрийн ажил хэрхэн явагдаж байна гэвэл эхлээд сошиал медиагаар үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл сэвнэ. Дараа нь хянан шалгах түр хороо байгуулдаг. Хууль шүүхийн байгууллага ажлаа хийхээс өмнө эхлээд сошиалынхаа шүүхээр оруулдаг. Сошиалын шүүх шийдэх юм бол хуулийн байгууллага түүнийх нь дагуу ажлаа явуулж шийдвэр нь сошиал шүүхээр сайн үнэлгээ авбал шүүх нь түүнийг дагаж шийдвэр гаргадаг ийм л буруу жишиг рүү ороод байна. Туулын хурдны зам төсөлд төсвийн хөрөнгөний 500 тэрбум төгрөгийг үрэн таран хийж, хууль зөрчсөн. Тиймээс Хотын дарга сайн дураараа ажлаа өгөх ёстой. Өнөөдөр Т.Даваадалай гээд орлогч даргыгаа урдаа тавьчхаад нөгөөх нь ажлаа өгнө гээд өмнүүр нь хаалт хийж байна. 
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Тендерийн хуулиар санхүүгийн баталгааг хэн гаргах вэ гэвэл давхар даатгагч эсвэл тухайн улсын банк санхүүгийн байгууллага нь баталгаа гаргах ёстой юм. Манай улсаас ч мөн даатгалын компани оролцох ёстой байдаг. Харин нийслэлийн удирдлагаас бид ямар ч хууль зөрчөөгүй. Манайхаас даатгалын компани оролцож байгаа гэж яриад байгаа. Мөнх даатгал гэх газар нь даатгал гаргасантай ямар ч холбоогүй байгаа юм. Зүгээр зуучлагч, оролцогч байдалтай харин даатгалтай холбоотой харилцаанд байхгүй баталгааны бичигт буюу гэрээнд оролцоогүй байна. Ямар ч хууль дүрмээрээ яваагүй бичиг баримт байгааг бид залилан гэж хэлж болно. Хуулиараа гадаадын банк нь байх ёстой. Гэтэл зүгээр нэг ААН компани нь бид нар батлан даагч нь гэсэн бичиг дээр 500 тэрбумыг шилжүүлсэн нь бүлэг дээрэм гэж ойлгож болно. 
2016 онд нийслэлийн төсөв 550 тэрбум байсан. 2026 онд 4 их наяд болж нэмэгдсэн. 2021 оноос нийслэлийн эрх мэдлийг онцгой нэмсэн. Л.Оюун-эрдэнэ Ерөнхий сайд болсноос хойш гэсэн үг. Хот өөрөө татвар хураамж тогтоодог болсон. Бонд гаргадаг болсон. Үнэт цаас гаргадаг болсон. Нийслэлийн иргэдийн төлдөг нэг хувийн татварыг хоёр хувь болгож нэмэгдүүлсэн. Ерөнхийдөө эрх мэдлээ нэмж, татвараа ч нэмсэн.
Улаанбаатар хотод үүссэн өрийн хэмжээ болон зээл нь хотын бонд нийтдээ 500 сая ам.доллар, ОУ байгууллагын зээл 500 сая ам.доллар, батлан даалтууд 300-500 сая ам.доллар гээд нийтдээ хотын тавьсан өр 2 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь ойролцоогоор 7 их наяд төгрөг буюу Монгол Улсын төсвийн 30 орчим хувь болж байна. Аудитаас нийслэл дээр байнга тавьдаг шаардлага нь төсвийн сахилга бат сул, худалдан авалт ил тод биш, төсвийн хэтрэлт өндөр, төслийн хэрэгжилт удаан, үр дүнгийн үнэлгээ байхгүй гэдэг. 
Х.Нямбаатар уучлалт гуйгаад сайн дураараа Т.Даваадалайтай хамт огцрох ёстой. Мөн энэхүү тендер зарлагдах үед Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байсан. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ ч энэ бүхнээс хол зайлахгүй гэдгийг сануулж хэлье" гэлээ. 
Эх сурвалж: www.polit.mn ]]></description>
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар П. Батбаатарыг томилжээ
<description><![CDATA[Засгийн газрын дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн ээлжит хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга П. Батбаатарыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томилох шийдвэрийг гаргажээ.
П.Батбаатар нь 2009-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтэст компьютерын техникийн ажилтан, референт, 2013-2020 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтэст референт, ахлах референт, 2020-2023 онд УИХ-ын Тамгын газрын Хууль Эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтэст Инновац, цахим бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан аж.]]></description>
С.Баярцогт: Намын дарга, бүлгийн даргын албан тушаалыг салгах нь зүйтэй гэж ярилцсан
<description><![CDATA[Ардчилсан намын ээлжит 4:11 мэдээллийн цагаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогт оролцож намын үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.  Тэрээр "Ардчилсан намын шинээр зохион байгуулагдсан Үндэсний бодлогын хороогоор батлагдсан Улс төрийн зөвлөлийн анхдугаар хуралдаан өчигдөр Төрийн ордонд болсон. Үндэсний бодлогын хороо 378 гишүүнтэй, Улс төрийн зөвлөл дүрмээрээ 10 хувьтай нь тэнцүү хэмжээний тоотой байх ёстой. Улс төрийн зөвлөлийн 38 гишүүнд таван хүн албан тушаалаараа шууд ордог бөгөөд 15 эмэгтэй гишүүн, 19 эрэгтэй гишүүнийг Үндэсний бодлогын хорооноос сонгосон. Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 70 орчим хувь нь шинэчлэгдсэн. Улс төрийн зөвлөлийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлээс намайг Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд ажиллахыг урьсан. Улс төрийн зөвлөлийн гишүүдийн 72 хувийн саналаар дэмжигдсэн. Мөн манай намын үндсэн гурван том байгууллага болох Хяналтын ерөнхий хороо, Бодлогын ерөнхий зөвлөл, Улс төрийн зөвлөлийн үйл ажиллагааны журмыг шинэчлэх асуудлыг хэлэлцээд ажлын хэсэг гарсан. Өчигдрийн хуралдаанаар хоёр төрлийн мэдээлэл танилцуулсан. Намын даргын зүгээс УИХ дахь бүлгийн даргын албан тушаалыг салгах нь зүйтэй гэдэг байр суурийг танилцуулсан. Дараа нь Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай зохицуулалттай заалтыг хэлэлцсэн. Манай намын хувьд цаашдаа дотоод эв нэгдлээ хангаад 2027, 2028 онд дараалсан ялалт байгуулахын тулд боловсон хүчний болон санхүүгийн олон зүйлийг хийж хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Үүнтэй холбогдуулаад О.Цогтгэрэл даргатай нэг баг болж, энэ ажлуудыг зохион байгуулж ялалтад хүргэнэ. Намын доторх зохион байгуулалтын асуудлыг бүрэн дууссаны дараа УИХ дахь бүлгийн даргын суудлыг УИХ-ын гишүүдэд шилжүүлж өгнө. Манай нам таван дэд даргатай байх ёстой. Энэ асуудлаа тавдугаар сарын 15-ны дотор багтаж хуралдах Үндэсний бодлогын хороогоор шийдвэрлэнэ. Мөн ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх асуудлууд үлдсэн. Намын хяналтын дээд байгууллага Хяналтын ерөнхий хороо байгуулагдаж, даргаа сонгосон. Энэ хороо нь нэг талаасаа манай намын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, дотоод зохион байгуулалтын сонгуулийн ажлыг удирддаг байгууллага юм.  Манай намыг шинэчлэлийн үеэр дүрмийн байгууллага байгуулагдаагүй учраас төр зөвлөлүүд ажилласан. Одоо ямар нэгэн маргаантай асуудал гарвал Хяналтын ерөнхий хороонд өгөөд шийдүүлэх ёстой.  Миний хувьд зөрчилтэй гэж үзэж байгаа эсвэл санал зөрөлдсөн дүүргүүд, эсэргүүцэл үзүүлж буй бүх гишүүнтэй уулзана. Фракцуудын төлөөллүүдтэй уулзана. Өөрөөр хэлбэл бид дотоод зөрчлөө маш богино хугацаанд давж гарах ёстой. 2028 онд ялалт байгуулахын тулд нэгдэж ажиллах шаардлага үүссэн" гэв.
Эх сурвалж:www.polit.mn ]]></description>
П.Наранбаяр:Өмнөх сайд нар руу буруугаа чихэж буй увайгүй үйлдлээ зогсоо
<description><![CDATA[Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эмч, эмнэлгийн ажилтны болон багш ажилчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн ч цалингийн систем нь хоёр тогтолцоотой болсон гэж Боловсролын сайд Л.Энх-Амгалан тайлбарласан байдаг. Ингэхдээ энэ асуудал нь сайд асан П.Наранбаярын алдаа гэж байр сууриа илэрхийлсэн юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн, Боловсролын сайд асан П.Наранбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр "МАН-ынхан хамтарсан шиг хамтар. Өмнөх сайд нар руу буруугаа чихэж буй увайгүй үйлдлээ зогсоо. Хамгийн их гал үүрсэн сайд нарын нэг нь би байсан шүү. Галыг Засгийн газар руу оруулж ирээгүй. Гэтэл өмнөх сайд нар руугаа уруугаа чихээд өнгөрнө гэж байхгүй шүү. МАН-ын энэ үйлдлийг нам дээрээ шат шатны түвшинд авч хэлэлцэнэ. Халаа сэлгээгээ хар. Бид төрийн бодлогын залгамж халааг хадгалаад  явсан шүү. Бүгд төрийн албаны мерит зарчмаараа ажиллаж ирсэн хүмүүс. Надад иргэдийнхээ эсрэг, багш нарынхаа эсрэг хийсэн бодлого байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье" гэлээ. ]]></description>
ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ
<description><![CDATA[Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 08-ны ээлжит хуралдаанаар Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг чөлөөлж, оронд нь М.Баярмагнайг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Тэгвэл Зам, тээврийн сайдын 2026 оны А/99 дүгээр тушаалаар Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон М.Баярмагнай өнөөдрөөс /2026.04.09/ үүрэгт ажилдаа орсон байна.
М.Баягмагнай нь 1997 онд Румын улсын Бухерист эдийн засгийн академи, Австрали улсын Баруун Сидней Их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй, бизнесийн ухааны магистр аж.
Ажлын туршлага:
1999-2005 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, маркетингийн газрын захирал
2005-2006 онд Лондонгийн Сэргээн босголт, хөгжлийн банкны төв азийн газарт ажилтан;
2006-2008 онд Худалдаа хөгжлийн банкны Жижиг, дунд байгууллагын захирал;
2009-2011 онд Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн захирал;
2011-2012 онд Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны газрын дарга;
2012-2016 онд “ЮП” компанийн дэд захирал;
2016-2019 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга;
2019 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга;
2019-2020 онд ЗГХЭГ-ын дэд дарга;
2020-2024 Эрчим хүчний яамны дэд сайд;
2025 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга;
2025-2026 оны 4 сар хүртэл Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч;
2026 оны 4 дүгээр сараас Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна.
Эх сурвалж:www.polit.mn ]]></description>