Эдийн засаг - iNET.mn Фото мэдээллийн портал
Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд гарын үсэг зурлаа
Баялгийн хулгайтай тэмцэх, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх хувийг ард түмэнд хүртээх тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын 02 тоот албан даалгавар хэрэгжиж, үр дүн гарч эхэллээ.
Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарт эхлүүлсэн цэгцрэх хөдөлгөөний хүрээнд стратегийн болон үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тодорхойлох, түүнийг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх асуудлаар урьдчилан тохирч, “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-тай өнөөдөр хэлэлцээнд гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2-т “... газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасныг хэрэгжүүлэх хүсэл зоригоо илэрхийлэн талууд тохиролцоонд хүрлээ.
Гэрэл зургийг MPA.mn
Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж “Газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох, түүнийг одоо ба ирээдүйн иргэддээ Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрх тэгш, шударга хуваарилах” зарчмыг оруулж, Үндэсний баялгийн сангийн тухай хуультай болсон.
Үндсэн хуулийн 6.2 дугаар заалтыг амилуулан, хэрэгжүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох, баялагтаа эзэн байх зарчмыг хангах хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ордод хамрагдсан болон үүсмэл ордууд дээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдтэй хэлэлцээ хийх, үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулан ажиллаж буй юм.
Ажлын хэсэг 2025 оны 8-р сараас Эрдэнэтийн үүсмэл орд ашиглагч болон стратегийн ач холбогдолтой нүүрсний ордуудад тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүдтэй хэлэлцээ хийж, Тавантолгойн нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг “М Си Эс”, “Энержи ресурс” ХХК,  “Хангад Эксплорэйшн”, Нарийн сухайтын ордод тусгай зөвшөөрөлтэй “Өсөх зоос” ХХК болон “Ачит Ихт” ХХК-ийн эзэмшдэг Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг монголчуудад ногдуулах буюу Үндэсний баялгийн санд хуримтлуулна. Хэрэв тухайн жилд өгөөж 60 хувиас бага байх тохиолдолд стратегийн болон үүсмэл ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд тохируулагч төлбөрийг төлдөг байхаар харилцан тохиролцлоо.
Цаашид уул уурхайн салбарыг цэгцлэх хөдөлгөөний хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх, түүний үр өгөөжийг хэрхэн тооцох тухай УИХ-ын шийдвэрийн төслийг Засгийн газар боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ.
Засгийн газар уул уурхай төдийгүй бүх салбарт цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж буй. Энэ хүрээнд баялгийн хулгайтай хийх тэмцлийг эрчимжүүлснээр эдийн засагт өсөлт гарч, Үндэсний баялгийн сан арвижиж байна. “Эрдэнэс Монгол” нэгдэл 2024 онд "Хуримтлалын сан”-д нийт 500.5 тэрбум төгрөг, 2025 онд 412 тэрбум төгрөг буюу өссөн дүнгээр нийт 912 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэхүү орлогын дийлэнхийг тус нэгдлийн бүрэлдэхүүний стратегийн зургаан ордод үйл ажиллагаа явуулж буй компани, үйлдвэрийн газрууд бүрдүүлэв.
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна
"Дулааны IV цахилгаан станц" ТӨХК болон “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн удирдлагууд авлигын хэрэгт нэр холбогдож саатуулагдаад байгаа учраас эдгээр байгууллагын удирдлагыг чөлөөлж, тухайн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангаж, мэргэжлийн удирдлагыг яаралтай томилохыг үүрэг болголоо.
Цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж, эрчим хүчний салбарын сахилга хариуцлагад онцгой анхаарах, цаашид гарч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, "Дулааны IV цахилгаан станц" ТӨХК-д үүссэн гэмтлийг түргэн шуурхай засварлах ажлыг онцгой нөхцөлд мэргэжлийн өндөр ур чадвар гарган гүйцэтгэсэн албан хаагчдыг шагнаж урамшуулах асуудлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэнэ.
Засгийн газрын хуралдаан
"Дулааны цахилгаан станц-4" ТӨХК дангаараа Улаанбаатар хотын нийт цахилгаан эрчим хүчний 58 хувийг хангадаг. Найман зуухаар цагт 680 мВт эрчим хүч үйлдвэрлэдэг. Нэг зууханд гэмтэл гарснаар хязгаарлалт хийхээс зайлшгүй нөхцөл үүссэн. 15 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай баг засварын ажлын хамгийн сүүлийн үе шат болох шугам хоолойн үзлэг хийж, шинэ гагнаасаа шалгаж өнөө оройн оргил ачааллаас өмнө зуухаа залгахаар ажиллаж байна. Гэхдээ гэмтлийг шуурхай засварлаж буй нь гал унтраасан арга гэж Ерөнхий инженер Д.Болдбаатар онцлов. Бэлтгэл нөөцгүй цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэж буй тохиолдолд хязгаарлалт дахин үргэлжлэх эрсдэлтэй. Тиймээс яаралтай шинээр есдүгээр зуух барих шаардлагатай гэв.
Хоёр жилийн өмнө шинэ зуухны ТЭЗҮ-ийг батлуулжээ. Есөн зуухтай болсноор цахилгаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангаад зогсохгүй бэлтгэл тоноглолтой болж, гал алдах эрсдэл буурна. Мөн бусад зууханд засвар үйлчилгээ хийх хугацаа наашлах зэргээр олон давуу тал бий болох юм байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК бэлэн байдлын горимд хэрхэн ажиллаж байгааг шалгав.
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн этгээдүүдээс ирүүлсэн саналыг санхүү, менежментийн чадавх, санхүүжилтийн оновчтой хувилбар, техник, технологи болон бусад шаардлагатай шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх чиг үүрэг бүхий дэд ажлын хэсгийн ажлын явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Өнгөрсөн оны есдүгээр сард Ерөнхий сайдын захирамжаар “Эрдэнэт үйлдвэр”-т түшиглэн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулагдсан. Тус Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахалж буй юм.
Төслийн ерөнхий мэдээллийг дэлхийн 20 гаруй улсын 55 компанид хүргүүлсэн. Долоон улсын 13 компани уг төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлжээ.
Хамгийн сайн гэж үнэлэгдэхүйц хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зорилгоор дэд ажлын хэсэгт ирсэн саналуудыг ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлага, техник, технологийн шийдэл, санхүү эдийн засгийн чадавх, давуу тал зэрэг үзүүлэлтийг харгалзан үнэлжээ.
БНХАУ-ын Эн Эф Си (NFC) компани;
БНХАУ-ын Жянши Коппер (Jiangxi Copper) компани;
БНХАУ-ын Ляньтоу Нью Энержи Технологи (Liantou New Energy Technology), Чайна ЭнФи Инженеринг Корпораци (China ENFI Engineering Corporation), Шаньси Нортерн Коппер Индастри (Shanxi Northern Copper Industry) гэсэн 3 компанийн түншлэл;
Швейцарь Улсын Гленкор Интернэшнл ЭйЖи (Glencore International AG) компани.
Эдгээр хуулийн этгээдүүдэд сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан талаарх мэдэгдэл болон хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах баримт бичгийг хүргүүлж, шаардлагатай мэдээ, мэдээлэл, холбогдох материалтай танилцах боломж олгох чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөлд хамтран ажиллах, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эцсийн шатны ажлыг 2026 оны I улиралд багтаан дуусгахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох процессыг хялбарчлах, иргэдийн санал гомдол, төлөвлөгөөт хяналт шалгалтын дүгнэлт болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг дагаж Нийгмийн халамжийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт зэрэгт үндэслэн журамд дараах зохицуулалтыг тусгалаа.
Тус тогтоолд байнгын асаргаа шаардлагатай эсэхийг тогтоох, сунгахдаа иргэнийг биечлэн ирүүлэхгүйгээр нотлох баримт бичигт үндэслэх эсхүл цахим хэлбэрээр шийдвэрлэн, иргэдэд хүнд суртал гаргахгүй байх,
Гадаад улсад байгаа, отор хийж байгаа малчин өрхийн гишүүн болон байнга оршин суудаг газраас өөр орон нутагт эмчлүүлж байгаа хүнийг биечлэн ирүүлэхгүйгээр мэдээлэл, технологийн шийдлийг ашиглан байнгын асаргаа шаардлагатай эсэх болон хугацааг тогтоож, сунгах;
Иргэдийн санал, гомдол, хүсэлтийг хүлээн авах, сэтгэл ханамжийг үнэлдэг болгох, тэтгэвэр, тэтгэмжид хамрагдсан иргэнийг үнэн зөв тогтоосон эсэхэд хийх хөндлөнгийн болон олон нийтийн хяналт, шалгалтыг зохион байгуулахыг үүрэг болголоо.
Энэхүү тогтоол батлагдсанаар төсөвт нэмэлт хөрөнгө шаардахгүй бөгөөд тэтгэвэр, тэтгэмжийг зорилтот бүлэгт түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
Шахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн талаар танилцууллаа
Улаанбаатар хотын айл өрх, зарим байгууллагад хэрэглэж байгаа шахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн өнөөгийн байдал, Засгийн газраас өгсөн үүргийн биелэлтийн талаар танилцууллаа.
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2025-2026 оны халаалтын улиралд 306.0 мянган тонн хагас коксон, 40.0 мянган тонн шахмал түлш худалдан авч борлуулахаар төлөвлөснөөс энэ сарын 21-ний өдрийн байдлаар 269,019 тонн түлшийг гэр хорооллын айл өрхөд нийлүүлэн 19,544 тонн түлшний нөөц бүрдүүлжээ. Нийслэлийн айл өрхийн халаалтад хэрэглэж байгаа хагас коксон түлшний татан авалт тутамд лабораторийн шинжилгээ тогтмол хийж байна.
Нэг шуудай буюу 25 кг жинтэй хагас коксон түлшийг 5000 төгрөгөөр борлуулж байна. Иргэдийн санал хүсэлтийн дагуу борлуулалтын 25 цэг нэмжээ.
Тээврийн 26 компани түгээлт хийж, 24 агуулах, 425 цэгээр түлш борлуулж байна.
Нийслэлийн долоон дүүргийн гэр хорооллын зарим айл өрхийн эвдрэл гэмтэлтэй зуухыг стандартад нийцсэн давхар шаталтат зуухаар сольжээ.
Хийн халаагуурыг Чингэлтэй дүүргийн нийт 11 хорооны 3,815 өрх, Баянгол дүүргийн гурван хорооны 1,185 нийт 5,000 өрхөд суурилуулжээ.
2024 онд 19,512 өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулсан бол 2025-2026 онд 157,0 мянган өрхөд алсын зайн мэдрэгчтэй угаарын хийн мэдрэгч суурилуулж байна. Энэ сарын 21-ний байдлаар 136,354 өрхөд угаар мэдрэгч суурилуулжээ. Үлдсэн 20,646 айлд ирэх хоёрдугаар сараас өмнө суурилуулна.
Аж ахуйн нэгж байгууллагын 570 аж ахуйн нэгж “Тавантолгой түлш” ХХК-иас 37,782.6 тонн мидлинг худалдан авчээ.
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын урт хугацаат (нэг жил болон түүнээс дээш) бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг 2026 онд 300 тэрбум хүртэлх төгрөгөөр баталлаа. Энэхүү тогтоол батлагдсанаар улсын болон нийгмийн даатгалын сангийн төсвөөс нэмэлт хөрөнгө шаардагдахгүй болно.
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан Засгийн газрын үнэт цаас, Монголбанкны үнэт цаас, Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулах мөнгөн хадгаламж, банкны системд нөлөө бүхий банканд байршуулах мөнгөн хадгаламж худалдан авахад хөрөнгө оруулж болно гэж, мөн Засгийн газрын үнэт цаас, Монголбанкны үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар батлахаар гэж тус тус заасан байдаг.
Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажил үргэлжилж байна
Буцалтгүй тусламжийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд дэмжлээ. Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Засгийн газар хооронд Агаарын тээврийн тухай хэлэлцээрийг 2023 онд байгуулж, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдсэн.
Монголын талаас шууд нислэг эхлүүлэхэд АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны Нисэхийн аюулгүй байдлын аудит шалгалт (IASA), Тээврийн аюулгүй байдлын захиргааны аюулгүй байдлын үнэлгээнд тус тус хамрагдах шаардлагатай бөгөөд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд IASA шалгалтад хамрагдахад мэргэжлийн зааварчилгаа авах зорилгоор Иргэний нисэхийн ерөнхий газраас сонгон шалгаруулалт зарлан АНУ-ын “The Wicks Group Consulting” компанитай 2024 онд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажилласан.
Иргэний нисэхийн салбарын байгууллагууд зөвлөх үйлчилгээнээс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна. IASA шалгалтад хамрагдах бэлтгэл ажлыг бүрэн дуусгах зорилгоор зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны санхүүжилтийг АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USTDA)-аас санхүүжүүлэх яриа хэлэлцээ хийжээ.
Буцалтгүй тусламжийн хэлэлцээрийг АНУ-ын Засгийн газар, USTDA болон Монгол Улсын Засгийн газар, Иргэний нисэхийн ерөнхий газар хооронд ойрын хугацаанд байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Иргэний нисэхийн ерөнхий газар болон “The Wicks Group Consulting” компани хооронд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж ажлыг эхлүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм.
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ.
Тус музейд хүрээлэнг нэгтгэснээр зохион байгуулалтын бүтэц болон үндсэн үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй бөгөөд төрийн байгууллагын чиг үүргийн давхардал арилж, Чингис хаан судлалыг хөгжүүлэх, түүний өв уламжлалыг хадгалж хамгаалах, сурталчлах арга хэмжээг нэгдсэн арга зүй, зохистой удирдлагаар хангах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, бүтээмжийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны давхардсан зардлыг хэмнэх зэрэг эерэг үр дүн гарна. Түүнчлэн, “Чингис хаан” үндэсний музейг Чингис хаан судлалын олон улсын төв болгон бэхжүүлж, хөгжүүлэхэд чухал хөшүүрэг болно гэж үзэж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Монгол Улсын Засгийн газрын Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөнд тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж, эдийн засгийн салбар, бүс, орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ, хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж буй талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Үүнтэй холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлж, салбар дундын уялдааг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэн, орон нутагт ажлын байр бий болгож нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тэргүүний малчин, тариаланчдын амжилтыг үнэлэн 2026 онд Улсын аварга малчнаар 121, тэмээ голлон өсгөж байгаа улсын аварга малчнаар 2, Улсын хошой аварга малчнаар 8, Улсын аварга саальчнаар 10 иргэнийг, Улсын аварга фермерээр 10 иргэн, аж ахуйн нэгжийг, Улсын аварга тариаланч хамт олноор 12 аж ахуйн нэгжийг, Улсын аварга тариаланчаар 21 иргэнийг тус тус шалгарууллаа.
Энэ удаагийн шалгаруулалтыг мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ техник технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн бүтээмжийг нэмэгдүүлж, үйл ажиллагаанаас олсон орлого, төлсөн татварын хэмжээ, хөдөөгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг голлох үзүүлэлт болголоо.
УЛСЫН АВАРГА МАЛЧИН, УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН, УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН, УЛСЫН АВАРГА ФЕРМЕР, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧААР ШАЛГАРСАН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙН НЭРС
“УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-аар:
Архангай аймаг
Батцэнгэл сумын Дэл багийн малчин Дашдондогийн Цогтбаатар
Жаргалант сумын Хоолт багийн малчин Цэдэвийн Ганболд
Ихтамир сумын Хан-Өндөр багийн малчин Түвдэннямын Мөнххишиг
Өндөр-Улаан сумын Донгой багийн малчин Машийн Пүрэв
Хайрхан сумын Могой багийн малчин Хашцамбын Баянбогд
Хотонт сумын Өндөрсант багийн малчин Чүлтэмийн Ширзагд
Цэцэрлэг сумын Хонгорж багийн малчин Цэрэндоржийн Ганбат
Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн малчин Сосорын Тогтохжаргал;
Баян-Өлгий аймаг
Толбо сумын Толбо нуур багийн малчин Дүйсенбайгийн Мурат
Цэнгэл сумын Загаст нуур багийн малчин Мадейн Бейл
Бугат сумын 1 дүгээр багийн малчин Мухаметын Аман
Буянт сумын Хөх эрэг багийн малчин Ногойн Батхуяг
Баяннуур сумын 3 дугаар багийн малчин Өнерханы Досболат
Булган сумын 3 дугаар багийн малчин Хабигийн Тилеубек;
Баянхонгор аймаг
Бууцагаан сумын 3 дугаар багийн малчин Аюушийн Равжав
Шинэжист сумын Эрдэнэ шанд багийн малчин Хандын Алтансүх
Богд сумын Гурван гол багийн малчин Төнгөний Буянжаргал
Баянговь сумын 3 дугаар багийн малчин Бадрайгийн Амгаланбаатар
Гурванбулаг сумын Цэнгэл багийн малчин Дашравдангийн Батхүлэг
Хүрээмарал сумын 1 дүгээр багийн малчин Цэндсүрэнгийн Болд
Баянбулаг сумын 2 дугаар багийн малчин Дагсамбуугийн Батсайхан
Баян -Овоо сумын 3 дугаар багийн малчин Нацагийн Бат-Эрдэнэ;
Булган аймаг
Тэшиг сумын Харгал багийн малчин Дачгаан Отгондорж
Могод сумын Жаргалант багийн малчин Сүрэнхорын Батхуяг
Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн малчин Калинангийн Түмэнноров
Гурванбулаг сумын Агьт багийн малчин Бадарчийн Эрдэнэбилэг
Дашинчилэн сумын Хараат багийн малчин Цэрэнноровын Мягмаржав
Баян-Агт сумын Баянзүрх багийн малчин Лхагважавын Бат-Эрдэнэ;
Говь-Алтай аймаг
Цээл сумын Баянгол багийн малчин Зээноовын Түмэнжаргал
Бигэр сумын Мянгай багийн малчин Чойнзонгийн Отгодэлэг
Цогт сумын Гэгээт багийн малчин Зүмпэрэлийн Лувсансамдан
Есөнбулаг сумын Наран багийн малчин Загдбазарын Лхамсүрэн
Чандмань сумын Чандмань-уул багийн малчин Санжжавын Арилдийбаатар;
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Уулзвар багийн малчин Ганчулууны Алтанцэцэг
Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Шимбэрүүний Эрдэнэдолгор
Дорноговь аймаг
Хатанбулаг сумын Агаруут багийн малчин Сумъяагийн Улсболд
Улаанбадрах сумын Аргалант багийн малчин Гааноровын Ариунболд
Эрдэнэ сумын Дөрвөлж багийн малчин Гавуугийн Эрдэнэбаяр
Хөвсгөл сумын Чулуут багийн малчин Тамаарын Баярбилэг;
Дорнод аймаг
Сэргэлэн сумын Барчин багийн малчин Агааны Батзориг
Баяндун сумын Түргэн багийн малчин Балжнямын Мөнхжаргал
Хэрлэн сумын 9 дүгээр багийн малчин Хүрлээгийн Энхсайхан
Цагаан-Овоо сумын Хүрээт багийн малчин Баатарцогтын Балхүү;
Дундговь аймаг
Эрдэнэдалай сумын Сангийндалай багийн малчин Шоовонгийн Батсүх
Баянжаргалан сумын Энгэр-Ус багийн малчин Хүрэлхүүгийн Галбадрах
Хулд сумын Шувуутай багийн малчин Халтархүүгийн Баярсайхан
Луус сумын Буянт багийн малчин Нэргүйн Бямбажав
Дэлгэрцогт сумын Цахиурт багийн малчин Алтангэрэлийн Эрдэнэбат
Дэлгэрхангай сумын Номгон багийн малчин Баяраагийн Галдандорж;
Завхан аймаг
Шилүүстэй сумын Хөгжил багийн малчин Гомбын Туяа
Түдэвтэй сумын Ойгон багийн малчин Нансалмаагийн Дадаржанцан
Баянхайрхан сумын Минж багийн малчин Лүндэвсамбуугийн Рэжнээ
Их-Уул сумын Хуягт багийн малчин Бат-Очирын Отгонбат
Нөмрөг сумын Дархан-Уул багийн малчин Жамбалдоржийн Өвгөнбадарч
Тосонцэнгэл сумын Идэр багийн малчин Сангаагийн Долгорсүрэн
Завханмандал сумын Олонбулаг багийн малчин Долгорын Баасанхүү;
Орхон аймаг
Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Онгорхойн Баянцэрэн
Баян-Өндөр сумын Малчин багийн малчин Бадамын Ноённуруу;
Өвөрхангай аймаг
Бат-Өлзий сумын Бүрэгтий багийн малчин Чулуунбаатарын Батмөнх
Нарийнтээл сумын Шарга багийн малчин Дашзэвгийн Отгонтогтоол
Хайрхандулаан сумын Дэрсэн хонхор багийн малчин Гомбосүрэнгийн Пүрэвтогтох
Хархорин сумын Орхон багийн малчин Осорын Баянмөнх
Баруунбаян-Улаан сумын Цагаан-Овоо багийн малчин Бүдрагчаагийн Төмөрбаатар
Төгрөг сумын Баян багийн малчин Доржийн Лхагвасүрэн
Бүрд сумын Ар жаргалант багийн малчин Чимэддоржийн Илчгэрэл
Тарагт сумын Ихбулаг багийн малчин Зундуйдамбын Нэргүй
Баян-Өндөр сумын Өвөрзүлэгт багийн малчин Хорлоогийн Бат-Эрдэнэ
Сант сумын Цариг багийн малчин Төмөр-Уяагийн Мягмарчулуун;
Өмнөговь аймаг
Гурвантэс сумын Баясах багийн малчин Адъяагийн Шинэ-Оргил
Манлай сумын Өехий багийн малчин Дондовын Чойсүрэн
Ноён сумын Сайран багийн малчин Шархүүгийн Ганбат
Ханбогд сумын Баян багийн малчин Хургаагийн Энхбат
Номгон сумын Эмгэнбулаг багийн малчин Цэвэгмэдийн Бархас;
Сүхбаатар аймаг
Сүхбаатар сумын 5 дугаар багийн малчин Дашдоржийн Эрдэнэбат
Уулбаян сумын 3 дугаар багийн малчин Санжаажавын Чулуундорж
Түвшинширээ сумын 4 дүгээр багийн малчин Ёндонгийн Цэрэндорж
Мөнххаан сумын 3 дугаар багийн малчин Лувсан-Ёндонгийн Гомбодорж
Онгон сумын 3 дугаар багийн малчин Чимэддашийн Содбилэг
Баяндэлгэр сумын Дөхөм багийн малчин Мажигмаагийн Нямжав;
Сэлэнгэ аймаг
Баянгол сумын Хараа багийн малчин Баттөмөрийн Ядамжав
Түшиг сумын Ар нуга багийн малчин Гонжавын Баярсайхан
Хушаат сумын Даагат багийн малчин Цэвээний Ганзориг;
Төв аймаг
Баянцагаан сумын Баян айраг багийн малчин Даваагийн Баттулга
Дэлгэрхаан сумын Давст багийн малчин Гаваагийн Отгонбаатар
Эрдэнэсант сумын 2 дугаар багийн малчин Дамбын Батзоригт
Баяндэлгэр сумын Галуут багийн малчин Бадамын Энхбат
Алтанбулаг сумын Алтан-Овоо багийн малчин Динамын Баярсайхан
Баян-Өнжүүл сумын Бараат багийн малчин Маажавын Батцэрэн
Баян сумын Өгөөмөр багийн малчин Гэндэнтүдэвийн Отгонбаяр
Бүрэн сумын Өнжүүл багийн малчин Цэрэндоржийн Баасанжав;
Увс аймаг
Сагил сумын Үүрэг нуур багийн малчин Түмэн-Өлзийгийн Бадамсүрэн
Тэс сумын Булгийн өндөр багийн малчин Дашзэгвэгийн Тэгшжаргал
Өмнөговь сумын Орлого багийн малчин Сэтэнжавын Тэрбиш
Цагаанхайрхан сумын Хунт багийн малчин Цэендоржийн Рэнцэндүгэр
Малчин сумын Баянмандал багийн малчин Цэвээний Дарьганга
Өндөрхангай сумын Цагааннуур багийн малчин Галбадрахын Өсөхбаяр
Ховд аймаг
Цэцэг сумын Баянгол багийн малчин Нямаагийн Батсайхан
Буянт сумын Цагаанбургас багийн малчин Далхаагийн Бямбадорж
Чандмань сумын Сүлжээ багийн малчин Дарамын Баатархүү
Зэрэг сумын Бургасан багийн малчин Дүгэржавын Амарзаяа
Булган сумын Байтаг багийн малчин Сүхтэйгийн Батсуурь
Дуут сумын Хөхбэлчир багийн малчин Зодовын Баатархүү;
Хөвсгөл аймаг
Их-Уул сумын Асгат багийн малчин Чулуунбатын Тодгэрэл
Түнэл сумын Бийж багийн малчин Доржийн Далайцэрэн
Арбулаг сумын Урт булаг багийн малчин Амарбатын Ганзориг
Цэцэрлэг сумын Согоот багийн малчин Дарамрагчаагийн Бэхбат
Галт сумын Зүрх багийн малчин Дагийсүрэнгийн Бат-Очир
Бүрэнтогтох сумын Их-Уул багийн малчин Санжмятавын Баасанцэрэн
Тосонцэнгэл сумын Мухар хөндий багийн малчин Бадамдоржийн Жамбалдорж
Мөрөн сумын Элст багийн малчин Чимэддоржийн Мөнхбат
Шинэ-Идэр сумын Баянзүрх багийн малчин Лхагваагийн Шаравжамц
Тариалан сумын Тавантолгой багийн малчин Жадамбын Ширчинжав
Жаргалант сумын Цагаанбургас багийн малчин Гомбосүрэнгийн Батжаргал;
Хэнтий аймаг
Батширээт сумын Хурх багийн малчин Яндагийн Цэрэндорж
Жаргалтхаан сумын Баянцогт багийн малчин Сосорын Эрдэнэдагва
Батноров сумын Баян булаг багийн малчин Буянгийн Ганбат
Дархан сумын Хараат багийн малчин Шаравжамцын Амгаланбаатар
Өмнөдэлгэр сумын Гурванбаян тосгоны малчин Сүхжамцын Мөнхбаяр
Баянмөнх сумын Баянбулаг багийн малчин Аръяабазарын Баярмагнай;
Улаанбаатар хот
Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны малчин Бямбаагийн Жаргалсайхан
Багануур дүүргийн 4 дүгээр хорооны малчин Цэвэлмаагийн Доржцэдэн;
Тэмээ голлон үржүүлж байгаа
Дундговь аймгийн Хулд сумын Олдох багийн малчин Бумцэндийн Баянжаргал
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Харзаг багийн малчин Цэндмаа овогтой Бямбатогтох
”УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН”-аар:
Орхон аймгийн Жаргалант сумын Дархан-Уул багийн саальчин Довтлойн Цэрэндулам
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн саальчин Цолмонгийн Нэргүй
Мандал-Овоо сумын Мандал багийн саальчин Цэдэвдоржийн Оюунсүрэн
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн саальчин Санзайгийн Нина
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн саальчин Мижигийн Минжиймаа
Чулуут сумын Хайрхан багийн саальчин Мягмарын Энхтүвшин
Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн саальчин Чоймболын Отгончимэг
Хөвсгөл аймгийн Цагаан -Үүр сумын Үүр багийн саальчин Галсанжамцын Мөнхдэлгэр
Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн саальчин Пүрэвийн Наранцэцэг
Хэнтий аймгийн Дадал сумын Онон багийн саальчин Цэрэндашийн Баярмаа
“УЛСЫН АВАРГА ФЕРМЕР”-ээр:
Булган аймгийн Хангал сумын Урт багийн фермер Батбаярын Батмөнх
Дархан-Уул аймаг
Дархан сумын 3 дугаар багийн “Дархан халдун” ХХК
Хонгор сумын 1 дүгээр багийн фермер Баянбулагийн Гансүх
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Буган халиун сүрлэг” ХХК
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн фермер Жамъянсүрэнгийн Ганзориг
Сэлэнгэ аймаг
Мандал сумын Хэрх багийн фермер Монхоодойн Батболд
Цагааннуур сумын Тийрэг багийн фермер Норовын Бат-Эрдэнэ
Орхонтуул сумын Хонгор-Овоо багийн фермер Луузангийн Нямжав
Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн “Хос бэрс агро ферм” ХХК
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мандал багийн фермер Дэчинсүрэнгийн Дамдинсүрэн
”УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-оор:
Булган аймгийн Сэлэнгэ сумын “Интосэ” ХХК
Дорнод аймгийн Хэрлэн сумын “Сэмбо” ББН
Төв аймаг
Архуст сумын “Лидер” ХХК
Угтаалцайдам сумын “Жаврай-Үр” ХХК
Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Баясгалант бат очир” ХХК
Сэлэнгэ аймаг
Баруунбүрэн сумын “Эйл Би Эйч Агро” ХХК
Ерөө сумын “Сэлэнгэ буудай” ХХК
Хушаат сумын “Өгөөж Мандал Уул” ХХК, “Ар сэвд могойт” ХХК
Түшиг сумын “Бооцын тариа” ХХК
Цагааннуур сумын “Ургацын Хишиг” ХХК
Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Улаан-Од” ХХК.
”УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ”-аар:
Баян-Өлгий аймгийн Сагсай сумын иргэн Асхарын Бейбитхан
Булган аймаг
Сэлэнгэ сумын “Ингэттолгой” ХК-ийн механикжуулагч Мөнх-Очирын Бадарч
Хутаг-Өндөр сумын “Өлгий Сондуул” ХХК-ийн механикжуулагч Дашдэмбэрэлийн Батсайхан
Булган сумын иргэн Моломын Чинбат
Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Бадарчийн Пүрэвцогт, Баадайн Баярсайхан
Орхон аймгийн Жаргалант сумын иргэн Батчулууны Жавхлан
Сэлэнгэ аймаг
Орхонтуул сумын “Чулуут баялаг” ХХК-ийн механикжуулагч Баньдын Чинзориг
Шаамар сумын иргэн Базаррагчаагийн Ариунболд
Төв аймаг
Баянхангай сумын иргэн Цэндийн Цэрэндүгээ
Угтаалцайдам сумын “Фамили Фүүдс трейд” ХХК-ийн механикжуулагч Сэвжидхорлоогийн Баттөр
Борнуур сумын иргэн Хандсүрэнгийн Оюунцэцэг
Увс аймаг
Баруунтуруун сумын иргэн Гэнчингийн Бямбасүрэн
Улаангом сумын иргэн Балжиннямын Шаравнямбуу, Гэлэгийн Оюунгэрэл
Ховд аймаг
Эрдэнэбүрэн сумын иргэн Шаравжамцын Нямсүрэн
Ховд сумын иргэн Салхынбайн Төлеген
Буянт сумын иргэн Захааны Алданиш
Хөвсгөл аймаг
Тариалан сумын “Алтан хажир” ХХК-ийн механикжуулагч Бямбахишигийн Лхагва-Очир
Мөрөн сумын иргэн Гомбо-Очирийн Адъяасүрэн
Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Амарсайханы Пүрэвдорж.
Судалгаа, шинжилгээний хүрээлэн 10.7 тэрбум төгрөгийн судалгааны ажил гүйцэтгэв
Түүнчлэн, “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын мөнгөний ордын судалгаанд хамтран ажилласан нь судлаачдад зэсийн ордоор хязгаарлагдахгүй, ховор болон үнэт металлын ордуудыг судлах, мэдлэг туршлагаа тэлэх бодит боломжийг нээсэн гэж тус хүрээлэнгийн захирал Х.Оюунтунгалаг ярилаа.
Тус хүрээлэн 2026 онд залуу инженер, судлаачдаа дэлхийн дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтоос суралцуулах, мэргэшүүлэх, улмаар олж авсан мэдлэг, туршлагаа Эрдэнэт үйлдвэрт нутагшуулахад онцгойлон анхаарч ажиллахаар зорьж байна. Энэ хүрээнд “Жайка” олон улсын байгууллагатай хамтран хоёр судлаач инженерээ Япон Улсын “Кизуна” хөтөлбөрт хамруулжээ. Тэд баяжуулалтын бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулж, уусгах технологи, эрдсийн найрлагыг өндөр нарийвчлалтай тодорхойлох хүчин чадал бүхий анализатор багажуудыг ашигласан шинжлэх ухааны судалгаа хийж, Японы болон хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байгаа нь цаашдын судалгаа, үйлдвэрлэлд нэвтрүүлэх чухал суурь болж байна.
С.Баяр: 34 хувь бол Хөрөнгө оруулалтын гэрээг зээлийн гэрээ болгож хувиргасан
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: -2009 оны аравдугаар сарын 6-нд “Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулагдаж нууцын тамга дарагдаж байсан. “Оюутолгой” төсөл анхны хөрөнгө оруулалтын гэрээ  байсан.  Бид бүгд энэ төслөөс өгөөж хүлээж байсан. Чуулганы индэр дээрээс та 55 хувийн өгөөж хүртэнэ гэж мэдэгдэж байсан. 16 жилийн дараа эргээд харахад Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээлснээр "Оюутолгой" төслийн өгөөж 37 хувь хүртэх үгүйтэй байна. Гэрээ байгуулсан хүний хувьд Ерөнхий сайд асан С.Баяр үүнийг та юу гэж дүгнэж байна вэ?
Ерөнхий сайд асан С.Баяр: -Өгөөж гэдэг гол асуудал л даа. Бидний хувьд хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг боловсруулсан. ТЭЗҮ тэр үед бэлэн болох боломжгүй байсан. Хэлцэн тохирсон асуудлаас хамаарч ТЭЗҮ -ийн үзүүлэлтүүд нааш цааш болох байсан. Энэ гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-нд баталсан боловч тодорхой нөхцөл болзлыг хангасны дараа энэ гэрээ хүчин төгөлдөр болно гэсэн нөхцөлтэй байсан.  Тийм учраас дараа оны буюу 2010 оны гуравдугаар сарын 31-нээс хүчин төгөлдөр болсон. Манай Засгийн газарт олон ажлын хэсгүүд байдаг. Санхүүгийн модель схемийн дагуу 34 хувьтай байх юм бол бидний өгөөж тэр үеийн үнэлгээгээр 53-58 хувь, хэрэв 34 хувь авалгүй явах юм бол 77 хувьтай байх тооцоо гарсан. Яагаад 34 хувьтай бөгөөд 34 хувьгүй гэж тооцсон бэ гэхээр, УИХ-аас 57 дугаар тогтоол гарсанд Ерөнхий сайдын хувьд тун сэтгэл хангалуун бус байсан. Яагаад гэвэл энэ тогтоол нь хуульдаа нийцээгүй гарсан шүү гэдгийг би шууд УИХ-ын удирдлага, баталсан гишүүдэд тавьж байсан. Хуулиндаа юу гэж байгаа вэ гэвэл улсын төсвийн оролцоогүй хайгуул хийсэн ордод 34 хувь хүртэл гэж заасан. Гэтэл 57 дугаар тогтоолд 34 хувиас доошгүй гэсэн тоотой.  Цаашаа анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хувь хүртэл төр эзэмшлийн хувийг гадны хөрөнгө оруулагч компани лиценз эзэмшигчийн 50 хүртэл гэж хуулиас давсан шаардлагыг 57 дугаар тогтоолд тавьсан байсан.Түр хорооны хурал үр дүн өгөөсэй гэж би хүсэж байсан. Гэтэл  гол үндсэн шалтгаанаа ярихгүй үр дагавар яриад байх юм.Асуудал гэдэг бол өр зээлийн өндөр хүү, энийг л тойроод яриад байгаа. Үндсэн учир шалтгааныг ярихгүй, үр дагавар ярих нь үр дүнд хүргэхгүй болов уу. Монголчуудын үг бий. Овоо босгоогүй бол шаазгай юундаа суух вэ гэж… Овоо нь 34 хувь, 34 хувийг авах болсноос хамаараад бид нар уг нь хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн, явсаар байгаад зээлийн гэрээ болсон. Тэр үүд хаалга бол 34 хувийг заавал ав гэсэн, хуулиндаа болно гэсэн, тогтоол нь ав гэсэн  байдлаар Засгийн газарт үүрэг болгосон байсан. Энэ бол хөрөнгө оруулалтын гэрээг зээлийн гэрээ болгож хувиргах эхний алхам нь байсан. Цаашаа энэ процесс үргэлжилсэн. Дубайн төлөвлөгөө гэж ярьдаг,  энэний дагуу “Рио Тинто”-той Монголын Засгийн газрын ярьдаг гол асуудал бол төслийн үр өгөөж байх ёстой байсан. Ажиглаад байхад зээл, зээлийн хүү өндөр байна уу гэдгийг сүүлийн 10 жил ярилаа. Одоо ч Засгийн газар хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа.
Гол асуудал бол 34 хувьд байгаа. 34 хувьтай байгаа нөхцөлд өр зээлээ ярина. Буулгалаа буулгалаа гээд зээлийн хүүг 0 болгож чадахгүй.
Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа
Хоёр улсын хөгжлийн төлөвлөгөө, бүтээн байгуулалтын төлөвлөлтийг харилцан уялдуулахын чухлыг Ерөнхий сайд онцлоод энэ хүрээнд Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг үе шаттай урагшлуулахад бэлэн байгааг тодотгов. Түүнчлэн Монгол Улсаас БНХАУ-д экспортлох нүүрсний биет хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх, хоёр улсын худалдааны бүтцийг төрөлжүүлэх, үүний тулд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн протоколын тоог нэмэгдүүлэх замаар хоёр талын худалдааны хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэх санал дэвшүүллээ.
Тойрч хэлэлцсэн, хэрэлдсэн, зөвшилцсөн 2026 оны төсөв
Гадаад орчноос ирэх эрсдлээс илүү дотоод зөрчил зодооноос үүдэн улсын төсвөө хуулийн хугацаанд нь буюу арваннэгдүгээр сарын 15-ны дотор хэлэлцэн баталж чадахгүйд хүрэх бодит эрсдэл байсан нь үнэн.
МАН-ын гишүүдийн хагарал хуваагдал, хэрүүл тэмцэл, эрх мэдлийн төлөөх зодооноос үүдэн төсвийн хэлэлцүүлэг сунжирсан бол төрийн үйл ажиллагаа гацаанд орох байлаа.  Монгол Улс ирэх жилийн төсвөө өмнөх оныхоо арваннэгдүгээр сарын 15-ны дотор баталж, үүний дараа аймаг, нийслэл төсвөө батлах цагалвартай. Хэрвээ улсын төсөв хуульд заасан хугацаандаа батлагдахгүй бол аймаг, нийслэлийн төсөв гацна. Мөн төрийн төлөвлөгөөт санхүүжилт, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж зогсох нөхцөл байдал руу орно гэсэн үг. Ямартай ч ийм зүйл болоогүй учраас одоо л нэг уужуу амьсгаа авч болохоор боллоо.
Төсөв батлагдах үйл явц тийм амар байгаагүй. Багш, эмч, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд цалин, тэтгэвэр, халамжийн мөнгөний хувь хэмжээг тодорхой хувиар нэмэгдүүлэхийг УИХ, Засгийн газрын гишүүдээс шаардаж, шахсан. Багш нар 16 хоног ажил хаяж, эрүүл мэндийн салбарынхан талбай дээр хонож, ахмадууд Төрийн ордон тойрч гороолсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ордны баруун хаалган дээр ирж бухимдлаа илэрхийлсэн өдөр хоногууд өнгөрсөн. Төрийн ордон гаднаас ирж байгаа шахалт шаардлагуудаа хэрхэн яаж, шийдэх талаар гарц гаргалгаа тодорхойгүй байхад ордон дотроо ч төсвийн хуваарилалт тойрон зодолдохоос наахнуур асуудал хөвөрсөн. УИХ-д тойргоос сонгогдсон гишүүдийн эрх ашигт илтэд үйлчилсэн хөрөнгө оруулалтын санал, нэмэлт санхүүжилт тавьсан, бүсийн хөгжил нэрээр хөрөнгө оруулалт хуваарилсан, Ардчилсан намынхныг төсвөөр авлигдсан гэх маргааныг жагсаалтаар сонгогдсон гишүүд хөндсөн. Цаашлаад дэмжээгүйг дэмжье гэх санал хураалтын томъёололд толгой нь эргэсэн гишүүдэд улаан, ногоон лаазаар удирдан чиглүүлсэн, Засгийн газрын гишүүн нь Төсвийн байнгын хороог даргалж хуралдсан гэх мэтээр төсөв батлагдах үйл явц өмнөх жилүүдийнхээс ширүүхэн өрнөсөн.
Хэдийгээр жил бүр төсөв хэлэлцэх үеэр ил, далд элдэв төрлийн хов, хор гүйдэг ч арай ч улаан цагаандаа гарч гишүүдийн санал өгөх бүрэн эрхэнд "лаазаар" халдсан удаа гарч байгаагүй гэдгийг ч зарим гишүүн шүүмжилсэн.
Ямартай ч гадаад нөхцөл байдал тогтворгүй, дотоодын улстөржилт савнаасаа хальсан ярвигтай энэ үед төсвийн бодлогын баримт бичиг хуулийн хугацаандаа амжиж батлагдлаа.
Ирэх оны төсөвт  тусгасан онцлог заалтуудаас….
Багш нарын үндсэн цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс 742.0 мянган төгрөгөөр,
11 дүгээр сарын 1-нээс 2,800.0 мянган төгрөгт хүргэхээр тооцож 518,620.2 сая төгрөгөөр,
Эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхэд зориулж 190,300.0 сая төгрөгөөр,
Ахмад настны тэтгэврийг 8.6 хувь болгон нэмэгдүүлэхэд зориулж, 145,000.0 сая төгрөгөөр,
Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг тус тус 20 хувиар буюу сард 80.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцож 29,300.0 сая төгрөгөөр гэхчлэн нийт 969,119.5 сая төгрөгөөр зардлууд нэмэгджээ.
Харин урсгал зардлыг нийт 990,169.0 сая төгрөгөөр, хөрөнгийн зардлыг 361,138.2 сая төгрөгөөр тус тус бууруулан батлав.
Шинээр хэрэгжүүлэх тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 50 хувь,
Зам тээврийн салбарын төслүүд,
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж зардлыг бууруулсан байна.
Эдгээр өөрчлөлтүүдийг төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын 2026 оны тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930,0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32,2 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 050,0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний-1,0 хувьтай тэнцүү байхаар тогтжээ.
Монгол Улсын төсвийн нийт орлогын 27 орчим хувийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг. Уул уурхайн салбараас 2022 онд 4.3 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлж байсан бол энэ үзүүлэлт 9.3 их наяд болон тэлжээ. Энэ нь өнгөрсөн хугацаанд улстөрчдийн амласан эдийн засгаа солонгоруулах тухай амлалт амьдрал дээр эсрэгээрээ хэрэгжиж эдийн засаг, уул уурхайгаас улам бүр хараат болох бодлого, төсвөөр дамжин хэрэгжиж байгааг харуулсан үзүүлэлт болж байна. Түүхий эд экспортлогч орнууд төсвийн зарлагын хэт өсөлтөөс татгалзах, түүхий эдийн үнийн өсөлтийн бодлогоо бүгдийг нь эдийн засагтаа цутгахгүй байхад анхаарч, хуримтлалын санд түлхүү хуваарилах, ирээдүйд тулгарч болзошгүй хүндрэл, хямралаас сэргийлэх, эсвэл гадаад өрийн хэмжээгээ нэмүүлэхэд зориулдаг бодлого цаашид төсвийн бодлогод тусгалаа олох учиртай.
2022 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 2 их наяд төгрөг төвлөрүүлэх тооцоо хийж байсан бол ирэх жил 6.5 их наяд төгрөг хүрч хүрч, гурав дахин нэмэгдэж байна. Хувь хүний орлогын татвар 2022 онд 1.2 их наяд төгрөг байсан бол өнөөдөр 2.5 дахин өсөхөөр тооцжээ.
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Түмэн шувуут” ХК-ийн “Агро фийд” тэжээлийн үйлдвэрт хүрэлцэн ирэхэд компанийн ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр, гүйцэтгэх захирал Ж.Болд нар тоног төхөөрөмжийн шинэчлэлт, бүтээн байгуулалт болон үйлдвэрийн үйл ажиллагааг танилцууллаа.
“Түмэн шувуут” ХК урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авч, өнгөрсөн онд “Түмэн шувуут-2” үйлдвэрээ ашиглалтад оруулан, дараагийн үйлдвэрээ барьж байна.
Энэ онд 170 сая, ирэх жил 250 сая ширхэг өндөг үйлдвэрлэх бөгөөд энэ нь дотоодын зах зээлийн 40 хувь гэсэн үг юм. 2026 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж 50 хувийг хангах юм байна.
Тус компанийн “Агрофийд” үйлдвэр тахианы болон мал, амьтны тэжээл үйлдвэрлэж, 21 аймгийн шувууны 25 аж ахуйг тэжээлээр хангаж байна. Энэ онд 40 мянга, ирэх жил 55 мянган тн тэжээл үйлдвэрлэх юм.
Энэ онд дотоодын үйлдвэрлэгчдээс 38 мянган тн улаан буудай, хивэг, овьёос зэргийг худалдан авсан бол 2026 онд 53 мянган тн-ыг авахаар төлөвлөжээ.
Компанийн удирдлагууд мөн махны чиглэлийн “Дорпер” хонины үржлийн аж ахуйн төслийнхөө талаар танилцууллаа.
Компани 2004 онд байгуулагдсан, дөрвөн салбар үйлдвэртэй, 360 гаруй ажилтан, албан хаагчтай. 17 нэр төрлийн савлагаатай өндөг, 10 нэр төрлийн мал, амьтны тэжээл болон шувууны сангасыг боловсруулж органик бордоо үйлдвэрлэж байна.
19 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй бөгөөд 2019-2023 онд 10 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараажээ.
Манай улс 2020 оноос өмнө хэрэгцээт өндөгнийхөө 50-иас илүү хувийг импортоор авдаг, цөөн хэдэн аж ахуйн нэгжийн тоног төхөөрөмж, барилга байгууламж нь хуучирч муудсан байлаа.
2022 оноос хэрэгжиж эхэлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үр дүнд аж ахуйн нэгжийн тоо өсөж, хүчин чадал, тоног төхөөрөмж нь сайжирч, энэ хэрээр үйлдвэрлэл нэмэгдсэн юм.
Ирэх хоёр жилийн дотор дотоодын 30 гаруй шувууны аж ахуй нийт 3 сая тоо толгой шувуутай болж, жилд дунджаар 650 сая ширхэг өндөг үйлдвэрлэнэ.
Ингэснээр дотоодын хэрэгцээг энэ онд 80 хувь, ирэх жил 100 хувь хангах боломж бүрдэнэ.
Гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилт дэвшүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эхнээс нь тууштай дэмжиж, бодит үр дүн гаргаж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.
Эрдэнэт үйлдвэр оны эхний 10 сарын байдлаар Улсын төсөвт 1.6 их наяд төгрөг төвлөрүүлээд байна
Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 10-р сарын үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдээ давуулан биелүүлсэн амжилттай шинэ сараа угтаж байгааг шуурхайн эхэнд танилцуулсан. Тодруулбал, уулын цул гаргалт 102.5 хувь, хөрс хуулалт 102.5 хувь, хүдэр олборлолт 102.5 хувиар биелүүлсэн бол Баяжуулах үйлдвэрт хүдэр өгөлт 100.4 хувь, исэлдсэн хүдэр олборлолт 125.3 хувиар биелжээ. Ил уурхайд 59550 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэж төлөвлөгөөг 102.5 хувиар биелүүлсэн байна. Харин ачаа эргэлтийн төлөвлөгөө 98.5 хувиар биелжээ.
Мөн хүдэр боловсруулалт 101.1 хувиар, хүдэр дэх металлын агуулга зэсээр 103.6 хувь, молибденоор 103.8 хувь, металл авалт зэсээр 100.3 хувь, молибденоор 104.8 хувиар биелжээ. Ийнхүү аравдугаар сарын үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд 98.5-125.3 хувиар биелсэн амжилттай байгааг Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий мэдээлсэн.
Тайлант хугацаанд бүтцийн нэгжүүд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгавруудаа биелүүлэн, төсөл хөтөлбөрүүд болон намар, өвөлжилтийн бэлтгэл ажлуудаа амжилттай ханган, гүйцэтгэж байна. Өнгөрөгч долоо хоногт Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн иж бүрэн хяналт шалгалтад Авто тээврийн цех хамрагдаж, хангалттай үнэлэгджээ.
Эрдэнэт үйлдвэр оны эхний 10 сарын байдлаар Улсын төсөвт 1.6 их наяд төгрөг төвлөрүүлэн ажиллалаа. Энэ хугацаанд Зэсийн баяжмалын арилжааг 8 дахь удаагаа хийж 105 доллароор өсгөн борлуулжээ.
Эрдэнэт үйлдвэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойролцоогоор 3,6 сая мод тариад байгаа бол зөвхөн энэ оны эхний 10 сарын байдлаар Булган аймгийн Сэлэнгэ сумын Шар тал, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Орхон аймгийн бүс нутагт 120 000 гаруй мод тариад байна.
ERP системд цаг бүртгэлийн модуль нэмэгдэж орсон тул энэ сараас эхлэн ажилтнуудын цалин цаг бүртгэлийн системтэй нарийн уялдаж бодогдох юм. Мөн энэ сарын 07-ны өдөр Худалдан авах ажиллагаатай холбогдуулан Сангийн яамнаас хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эрдэнэт үйлдвэр худалдан авах үйл ажиллагаандаа “TenderEval” систем нэвтрүүлж байнa
-Эрдэнэт үйлдвэр худалдан авах үйл ажиллагаандаа “TenderEval”  систем нэвтрүүлж байна. Энэ системийг нэвтрүүлснээр ямар үр дүн гарч вэ?
-Эрдэнэт үйлдвэр 2024 онд 1369 тендер  зарласан байдаг. Дунджаар нэг тендерт дөрвөн компани оролцдог. Нэг компани ойролцоогоор 100 хуудас материал манайд илгээдэг. Өөрөөр хэлбэл, нэг тендерт дөрвөн компани оролцоход тендерийг үнэлж байгаа хүн 400 хуудас материалтай танилцана гэсэн үг. 400 хуудсаа цаасаар хэвлээд сканердсан материал дээр ажилладаг. Эдгээр материал нь нэлээн эмх замбараагүй байх жишээтэй.