Эрүүл мэнд - iNET.mn Фото мэдээллийн портал
<description>Эрүүл мэнд - iNET.mn Фото мэдээллийн портал</description>
AstraZeneca компани АНУ-д 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
<description><![CDATA[АНУ-д 50 тэрбумам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж Их Британийн эмийн томоохон компани болох “AstraZeneca”өнөөдөр мэдэгджээ. Вашингтоны зүгээсгаалийн татвараа нэмэгдүүлэх хугацаа ойртож буй үед энэ мэдэгдлийг хийж байна.
Компанийн мэдэгдэлд дурдсанаар, хөрөнгийн ихэнх хэсгийг Виржиниа муж улсад хэдэн тэрбум ам.долларын өртөг бүхий үйлдвэрлэлийн төв байгуулахад зарцуулах бөгөөд 2030 он гэхэд орлогынхоо 50 хувийг АНУ-аас бүрдүүлнэ гэж тооцож байгаа ажээ.
Гүйцэтгэх захирал Паскал Сориотхэлэхдээ, өнөөдрийн мэдэгдэл нь Америкийнэмийн салбарын инновацадитгэх бидний итгэлийг батлан харуулж байнагэв. Худалдааны түншүүдийгимпортын татвараас чөлөөлөх шийдвэрээсөнөөг хүртэл ашиг хүртэж ирсэн эмийн бүтээгдэхүүнд чиглэсэнтатварыгАНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампногдуулж болзошгүй байгаа юм. Тэрбээр эмийн импортод шалгалт хийхийг үүрэг болгоод байгаа ба татвар 200 хувьд хүрч нэмэгдэж магадгүй байна.  
АНУ бол эмийн үйлдвэрлэлийн гол зах зээл бөгөөд“AstraZeneca” компаниЕвропын үйлдвэрлэлийнхээтодорхойхэсгийг АНУ руу шилжүүлж эхэлснээ дөрөвдүгээр сардхэдийн зарласан юм.АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутникмэдэгдэхдээ,олон арван жилийн турш эмийн гол бүтээгдэхүүнүүдийг гадаадаас нийлүүлж байнагээд,шинэ тариф нь“бүтцийн энэ сул талыг арилгахад”чиглэж байнахэмээн нэмж хэлжээ.
“AstraZeneca”-гийнмэдэгдэлд Виржиниа дахь шинэ үйлдвэр багтсан бөгөөд энэ нь компанийн“нэг үйлдвэрлэлд оруулсанхамгийн том хөрөнгө оруулалт”болохюм.Гучинжилийн турш татвараас чөлөөлөгдөж ирсэнбусад томоохон эмийн компаниудмөнсүүлийн саруудад хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлээ АНУ руу шилжүүлж эхэлжээ.]]></description>
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт 60 хувьтай байна
<description><![CDATA[УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны энэ сарын 2-ны өдрийн хуралдаандЭрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаар танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар И-Монголиа платформоор дамжуулан жирэмсний хяналт, эх хүүхдийн хяналт, эмийн жор, шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, дүрс оношилгооны дүгнэлт зэрэг нийт 25 үйлчилгээг иргэнд хүргэж байгаа аж. Тэрбээр, Эрүүл мэндийн салбарын цахимжилтын хүрээнд салбар дотроо цэгцлэх, чадавхыг бэхжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг хангах зэрэг үйл ажиллагаанд анхаарч байна.
Тухайлбал, эрүүл мэндийн бүртгэлийн маягтыг цахим хэлбэрт шилжүүлэх, Зайн оношилгооны төвийг байгуулан үйлчлүүлэгчийн дүрс оношилгооны зургийг эмч илүү өндөр нарийвчлалтай унших, эмч цаг алдалгүй шинжилгээний хариу олгох, гаалиар орж ирж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн тоо хэмжээ, үнэ, баркод зэргийг цахимаар бүртгэх, эмийн санд жижиглэнгээр худалдаж байгаа эмийн үнийг НӨАТ-ын системтэй холбох, эмийн бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, “Цахим эмнэлэг” байгуулах, эрүүл мэндийн мэдээллийг нээлттэй дашбоард хэлбэрээр харах, иргэний гар утсанд мессежээр болонИ-Монголиа платформ, мобайл аппликейшнаар дамжуулан эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд дуудах, үр дүнг хариу мэдээлэх, дүрс оношилгооны зураг, эмчийн дүгнэлт зэрэг өгөгдлийн тодорхой хэсгийг эмч, эрдэмтэн судлаач нарт ашиглаж болохуйцаар ил болгох, хиймэл оюун ухаан, машин сургалтын технологийг нэвтрүүлэх зэрэгажлыгхийжбайна. Мөн цаашид эрүүл мэндийн салбарын их өгөгдлийг бий болгох, үүний тулд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагыг цахим сиситемд бүрэн нэгтгэх, өгөгдөл солилцох боломжийг бүрдүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг хангах, дэд бүтцийг сайжруулах, мэдээллийн технологийн чиглэлээр хүний нөөцийн цалин урамшууллыг нэмэгдүүлэх, иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цахимаар авах боломжийг өргөжүүлэх чиглэлд илүү анхаарч ажиллах болно гэв.
Эрүүл мэндийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.“Цахимжилтын суурь шинэчлэл  60 орчим хувьтай. Ирэх оны төгсгөлд дээрх ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Мэдээллийн технологийн ур чадвар бүхий боловсон хүчнийг ажиллуулахад цалин хангамжийн асуудал тулгарч байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй IT инженерүүд төрийн албаны цалингийн шатлалын дагуу ТҮ-7 зэрэглэлээр цалинждаг. Засгийн газрын тогтоолоор төрийн захиргааны болон төв байгууллагуудын энэ салбарын мэргэжилтнүүдэд итгэлцүүрээр цалин нэмэгдүүлэн олгож байгаа ч эрүүл мэндийн салбарын энэ чиглэлийн мэргэжилтнүүдхамрагдаагүй.Гэхдээ ирэх жил итгэлцүүрээр цалинжуулахаар саналаа оруулсан. Харин эм, эмнэлгийн хэрэгслийн чанарыг сайжруулахад нэн тэргүүнд олон улсын стандартыг хангасан томоохон лаборатори байгуулахаар зураг төсөл нь бэлэн болсон. Ирэх намар ашиглалтад оруулаад чанарын шаардлага хангахгүй эмүүдийг зах зээлээс гаргана.
ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн чанартай эмийг хэлцлээр оруулж ирж байна. Өнөөдрийн байдлаар 30 гаруй төрлийн эмийг оруулж, хэрэглэгчдэд хүргэсэн. Олон улсын байгууллагаас манай улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 6 хувьтай тэнцэх хэмжээний төсвийг эрүүл мэндийн салбарт зарцуулж байж тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх боломжтой гэж зөвлөдөг боловч манайх дөнгөж 3 хувийг зарцуулж байна. Мөн эрүүл мэндийн салбарын цогц хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна”гэж салбарын сайд ярилаа.]]></description>
БАЯНХОНГОР: Малчдын эрүүл мэндэд онцгой анхаарч ажиллахыг анхааруулав
<description><![CDATA[Улсын хэмжээнд хамгийн зузаан цастай, өвөлжилт хүндэрсэн Гурванбулаг суманд аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр ажиллаж байна. 
Тус сумын хэмжээнд тал газартаа 22 см, гуу жалгандаа 66 см зузаан цастай байгаа бөгөөд 116.885 толгой мал өвөлжиж, хаваржихаар байгаа юм. Өнгөрсөн жилийн өвлийг мөн л зудтай, малын хорогдол ихтэй туулсан тус сумын малчид намар хадлан тариаг эртнээс нөөцлөн авч, бэлтгэл ажлуудаа хангаж, сум орон нутгаас ч өвс, тэжээлийн нөөцийг хангалттай бэлтгэх, хөнгөлөлттэй үнээр тогтмол нийлүүлэх, тасалдуулахгүй байх бодлогыг баримтлан ажиллаж буйг сумын удирдлагууд танилцуулав. Мөн сумын удирдлагууд, Эрүүл мэндийн төв, холбогдох мэргэжилтнүүд хамтран малчдынхаа эрүүл мэндийг анхаарч, хамгийн их цастай байгаа 2, 3 дугаар багийн малчид, ахмад, эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн үзлэгийг хотонд нь очиж хүргэжээ. 
Аймгийн Засаг даргын орлогч сумын Онцгой комиссыг хуралдуулан, малчдын эрүүл мэндэд онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгоод тодорхой асуудлуудад аймаг орон нутгаас дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. 
Ташрамд, Улаан загалмайн нийгэмлэгээс ирүүлсэн тусламжийг аймгийн Улаан загалмайн хорооноос малчдын хотонд хүргэх ажлыг эрчимтэй зохион байгуулж буй. Энэ хүрээнд Гурванбулаг сумын 35 өрхөд тусламжийн багц олгон, дансанд нь 550000 төгрөгийг шилжүүлснээр тус сумын дээрх өрхүүдэд нийт 28 сая төгрөгийн дэмжлэгийг олгож буй юм.
“Эрүүл мэндийн салбарын 7 хоног” эхэллээ
Эрүүл мэндийн сайдын санаачилгаар “Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” уриан дор “Эрүүл мэндийн салбарын 7 хоног” арга хэмжэээхэллээ.
Энэ  хүрээнд  энэ сарын 17, 18, 19-нд салбарын удирдах ажилтны зөвлөгөөн, Эмч нарын VII их хурал, Багийн эмч нарын уулзалт зохион байгуулах юм.
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, салбарын удирдах ажилтнуудыг нэгдсэн мэдээллээр ханган эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, тэдний санал, санаачилгыг дэмжин шийдвэрлэх арга замыг тодорхойлно.
УИХ, Засгийн газрын төлөөлөл, ЭМЯ, яамны харьяа байгууллага, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, үндэсний төвүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдийн удирдлага, эмч, мэргэжилтнүүд дээрх үйл ажиллагаанд оролцох юм.]]></description>
БУЛГАН: "Парис-2024" паралимпын мөнгөн медальт Ц.Баттулгын нэрэмжит шүдний кабинеттай боллоо
<description><![CDATA[Булган аймгийн Сайхан сумын харьяат, Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч, “Парис-2024” 17 дахь удаагийн паралимпын наадмын мөнгөн медальт Монгол Улсын Гавьяат тамирчин, ОУХМ Ц.Баттулгын мялаалга наадам аймгийн цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Наадамд аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Д.Махашири, Булган аймгийн Хөнгөн атлетикийн холбооны тэргүүн В.Батболд болон Ц.Баттулгын ээж, ахан дүүс, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон нутгийн зон олон оролцож, Гавьяат тамирчин Ц.Баттулгад амжилт хүсэж, баяр хүргэлээ.
Сайхан сумын Эрүүл мэндийн төвийн Шүдний кабинетыг Монгол Улсын Гавьяат тамирчин Цэгмидийн Баттулгын нэрэмжит кабинет болгож, жил бүр нэрэмжит үзлэг зохион байгуулахаар боллоо.
Булган аймгийн Сайхан сумын уугуул аймгийн хурц арслан Чунагийн Цэгмэд агсны хүү, хөнгөн атлетикийн төрөлд анхны паралимпын мөнгөн медальт тамирчин МУГТ Ц.Баттулга олимпын наадамд аавынхаа малгайгаар гоёжээ. Тэрээр олимпын наадамд оролцож бахдам амжилт үзүүлж, тэр дундаа хүн төрөлхтний их баяр цэнгэл наадам олимпод монгол үндэсний спорт, үндэсний бөхөө сурталчлан таниулсан гайхамшигтай үйл явдал болсонд бөхөд хайртай ард түмэн, бөхийн өлгий Булган нутгийн зон олон сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсээр байлаа.
МУГТ, паралимпын мөнгөн медальт Ц.Баттулгын цолны мялаалга наадамд улс аймгийн цолтой 32 бөх барилдсанаас Булган аймгийн Орхон сумын харьяат Улсын начин Б.Түмэндэмбэрэл түрүүлж, Хутаг-Өндөр сумын харьяат улсын начин Х.Цогтгэрэл үзүүрлэж, их шөвөгт улсын начин Э.Сумьяабат, аймгийн аварга Г.Ганбаатар нар үлджээ.]]></description>
Монгол-Японы эмнэлэг орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжтэй боллоо
<description><![CDATA[Япон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол-Японы эмнэлэгт орчин үеийн шаардлага хангасан дэвшилтэт тоног төхөөрөмж гардуулан өгчээ.
Тодруулбал, Монгол, Японы Засгийн газрын хэлэлцээрээр хэрэгжиж буй “Монголын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд туулах чадвар өндөртэй алсын түргэн тусламжийн машин, MRI орчинд ажиллах боломжтой унтуулгын аппарат, 3D цээжний хөндийн мэс заслын тоног төхөөрөмж зэргийг өгч байгаа юм.
Ингэснээр эмнэлгийн үйлчлүүлэгчдэд дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна АШУҮИС-ийн оюутнууд тэдгээр өндөр хүчин чадалтай төхөөрөмж дээр дадлагажих, үүнийг даган сургалтын орчин, чанар илүү сайжрах ач холбогдолтой аж.
Монгол-Японы эмнэлэгт энэхүү төхөөрөмжийг нийлүүлснээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинэ технологи, стандартыг эх орондоо нутагшуулж, оношилгоо, эмчилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг боловсрол, эрүүл мэндийн салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын бодлоготой хослуулан хөгжүүлэх боломжтой болж байна.]]></description>
Автомашингүй өдөр цахилгаан мотоцикл, дугуй, сурроныг хөдөлгөөнд оролцуулахгүй
<description><![CDATA[Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Автомашингүй өдөр”-ийг 12 дахь жилдээ зохион байгуулна.
Тэгвэл энэ сарын 21-ний бямба гарагт “Автомашингүй өдөр” тохиох юм. Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилготой. Энэ өдрийг 46 улсын 2000 гаруй хот тэмдэглэдэг юм.
“Автомашингүй өдөр”-ийн хүрээнд хаасан авто замуудад цахилгаан мотоцикл, дугуй, скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд мөн оролцуулахгүйг мэдэгдлээ. Автомашингүй өдрөөр зах худалдааны төвүүд ажиллахгүй бөгөөд 07:00-18:00 цагийн хооронд дараах гудамж, авто замуудыг хаана. Үүнд:
Д.Сүхбаатарын гудамж
Их сургуулийн гудамж
Сөүлийн гудамж
Партизаны гудамж
“Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар
Төмөрчний гудамж
“Гэсэр” сүмийн уулзвар
Самбуугийн гудамж,
Анкарагийн гудамж,
Бага тойруу
Бээжингийн гудамж
Токиогийн гудамж
Залуучуудын гудамж
Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн замын уулзвар
Чагдаржавын гудамж
Элчингийн гудамж
Олимпын гудамж
Гэндэнгийн гудамж
Монголын хүүхдийн ордноос “Монгол шуудан”-гийн уулзвар зэрэг байршилд автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлах ажээ. ]]></description>
Энэ сарын 21-нд “Автомашингүй өдөр-2024” болно
<description><![CDATA[Энэ сарын 21-ний Бямба гарагт “Автомашингүй өдөр-2024" болно. Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор энэ өдрийг манай улс 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ өдрийг 46 улсын 2000 гаруй хот тэмдэглэн өнгөрүүлдэг юм.
Автомашингүй өдрөөр зах худалдааны төвүүд ажиллахгүй бөгөөд 07.00-18.00 цагийн хооронд дараах гудамж, авто замуудыг хаана. Үүнд:
Д.Сүхбаатарын гудамж,
Их сургуулийн гудамж,
Сөүлийн гудамж,
Партизаны гудамж,
Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
Төмөрчний гудамж,
Гэсэр сүмийн уулзвар,
Самбуугийн гудамж,
Анкарагийн гудамж,
Бага тойруу,
Бээжингийн гудамж,
Токиогийн гудамж,
Залуучуудын гудамж,
Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
Чагдаржавын гудамж,
Элчингийн гудамж,
Олимпийн гудамж,
Гэндэнгийн гудамж,
Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар зэрэг байршлуудад автомашины хөдөлгөөнийг дээрх хугацаанд түр хязгаарлана.
Мөн автомашингүй өдрөөр дээрх хаасан авто замуудад цахилгаан мотоцикл, цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй.
Хадгалах хугацаа дууссан 6 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгав
<description><![CDATA[Нийслэлийн ХХААГ-аасэнэ онд 4406 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг шалган,хадгалаххугацаа дууссан 43 нэр төрлийн 6 тонн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгажээ.
Мөнхаяг шошгын зөрчилтэй 5 сая 600 мянган төгрөгийн үнэ бүхий барааг буцаан татуулсан байна. Тус шалгалтаар 3327 зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. ]]></description>
Гүнж Кейт химийн курс эмчилгээ хийлгэж дуусжээ
<description><![CDATA[Химийн курс эмчилгээ хийлгэж дууссан тухайгаа Уэльсийн гүнж Кэтрин өчигдөр мэдэгдээд, он дуусахаас өмнө хааны гэр бүлийн гишүүний хувиар үүрэгт ажлаа гүйцэтгэж эхэлнэ гэдгээ хэллээ. Гэхдээ бүрэн эдгэрэхэд урт удаан хугацаа шаардлагатай гэдгийг тэрбээр дурдсан байна.
“Зун дуусах дөхөж буй энэ үед химийн эмчилгээгээ хийлгэж дууссан нь надад ямар их тайтгарлыг авчирч буйг би төсөөлөн хэлж чадахгүй байна. Сүүлийн 9 сар бол манай гэр бүлийн хувьд асар хүнд үе байлаа. Дадаж сурсан хэвийн амьдрал маань нэг л мөчид өөрчлөгддөг юм байна” хэмээн гүнж ярьсныг түүний хэвлэлийн алба нийтэлжээ.
Мэдээлэлд дурдсанаар, он дуусахаас өмнө Кейт хэд хэдэн олон нийтийн арга хэмжээнд оролцох ажээ. Мөн Кенсингтоны ордноос Кейт, Уильям нар гурван хүүхэдтэйгээ хамт байгааг харуулсан гэр бүлийн богино хэмжээний дүрс бичлэгийг үзүүлсэн байна.
“Хорт хавдраас ангижрах нь маш хүнд хэцүү, айдас төрүүлсэн, урьдчилан таамаглах аргагүй үйл явц юм. Хүмүүс бид ямар их эмзэг вэ гэдгийг ойлгон мэдэрч, бүх зүйлийг шинээр харахад хүрч байна. Амьдралд байдаг энгийн атлаа чухал зүйлүүдийг бид бүхэн байх л ёстой гэж үздэг. Харин одоо энэ бүхнийг дахин шинээр ухамсарлан ойлгож, энэ бүхэнд талархаж байх хэрэгтэй гэдгийг сүүлийн үед болсон үйл явдлууд Уильям бид хоёрт ойлгууллаа” хэмээн Кейт ярьжээ.
Уильямын эцэг болох хунтайж Чарльзыг албан ёсоор хаан сэнтийд залж, Чарльз III хаан хэмээн өргөмжилсний дараа Уильям, Кейт хоёрт Уэльсийн хунтайж, Уэльсийн гүнж гэдэг цол хэргэмийг олгосон юм.
Энэ оны нэгдүгээр сард Кейт хэвлийн хөндийн мэс засал хийлгэх явцад түүний биед хорт хавдрын шинж тэмдэг илэрсэн бөгөөд тэрбээр гурван долоо хоногийн турш эмнэлэгт хэвтсэнийг олон нийт, хэвлэл мэдээллийнхэн анзаарсан байна.  
Энэ талаар элдэв цуу яриа дэгдээхгүйн тулд Кенсингтоны ордноос Уэльсийн гүнжийн өвчний онош болон тэрбээр хоёрдугаар сарын сүүлчээр химийн эмчилгээ хийлгэх гэж байгаа талаармэдэгдэл гаргасан юм. Мөн Кейт биеийнхээ байдал, эмчилгээний талаар дүрс бичлэгээр ярьсан билээ.
Мэс засалд орсныхоо дараа тэрбээр 6 дугаар сард олон нийтийн өмнө гарч ирсэн бөгөөд Чарльз III хааны төрсөн өдөрт зориулсан туг залах ёслолд оролцож, 7 дугаар сард Уимблдоны теннисний тэмцээнийг үзэж сонирхжээ.]]></description>