Олон улс - iNET.mn Фото мэдээллийн портал
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп БНХАУ-д төрийн айлчлал хийхээр Бээжинд хүрэлцэн иржээ
БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний урилгаар хийж буй Д.Трампын айлчлал тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Энэхүү айлчлал нь сүүлийн есөн жил орчмын хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгчийн түвшинд Хятадад хийж буй анхны айлчлал бөгөөд Д.Трампын хувьд 2017 оны 11 дүгээр сараас хойш тус улсад хийж буй хоёр дахь айлчлал юм.
Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, хоёр улсын удирдагчид хоёр талын харилцаа болон дэлхий дахины энх тайван, хөгжил цэцэглэлттэй холбоотой томоохон асуудлуудаар санал бодлоо гүнзгий солилцоно.
Д.Трампыг "SpaceX" компанийг үүсгэн байгуулагч Илон Маск, "Nvidia" компанийн ерөнхий захирал Женсен Хуанг зэрэг томоохон компаниудын удирдлагуудаас бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн баг дагалдан явж байна гэж "Reuters" агентлаг мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн байрлах "Four Seasons", "Kempinski зочид буудлуудыг хууль сахиулах байгууллагууд өндөржүүлсэн хамгаалалтад авчээ. Буудлуудын ойр орчимд 100-200 метр тутамд цагдаа болон тусгай хүчнийхэн эргүүл хийж байна.
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой
Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.
Ормузын хоолойг хааснаар газрын тос, байгалийн хийн хангамж, үнэ ханшид ноцтой нөлөө үзүүлж буй бөгөөд тун удахгүй дэлхийн эдийн засаг, хүнсний хангамжийн үндэс суурь болох хуванцар, бордоо зэрэг бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хангамжийн сүлжээгээр дамжин эдийн засагт хямрал үүсгэж болзошгүй байна. Энэхүү сөрөг нөлөөллийн гинжин хэлхээ хангамжийн сүлжээн дэх Хятад, Оросын геополитикийн нөлөөллийг бэхжүүлж, АНУ зэрэг дэлхий даяарх хэрэглэгчдэд хохиролтой тусах төлөвтэй байна. Хэрэв Ормузын хоолойг ойрын хэдэн сардаа нээхгүй бол түүний нөлөөлөл орчин үеийн түүхэн дэх хамгийн том бөгөөд хамгийн хор уршигтай эрчим хүч, хангамжийн сүлжээний тасалдалыг бий болгож, дэлхийн даяар эдийн засгийн зогсонги байдалд орж болзошгүй байна.
Геополитикийн үр дагавар: Хятад, Орос улсууд нефть химийн бүтээгдэхүүн, бордооны салбарт хөшүүрэгтэй болно. Хятадаас бусад Ази болон Ойрх Дорнод дахь нефть химийн үйлдвэрүүдэд гарсан нийлүүлэлтийн саатлаас улбаатай энэхүү хямрал нь ойрын хугацаанд эсвэл яваандаа тээврийн шинэ гарц бий болгох бололцоог Бээжинд олгож магадгүй юм. Үүнтэй адилаар, Бээжингийн ойрын түншүүд болох Москва, Минск нь хүнсний нийлүүлэлтийн сүлжээнд илүү хүчтэй байр суурь эзлэх болно.
Нефть, химийн бүтээгдэхүүн, хуванцар болон бусад өргөн хэрэглээний бүтээгдэхүүний түүхий эд
Ормузын хоолойг хаасны шууд болон шууд бус үр дагавар нь нефть, химийн зах зээлд эдийн засаг, геополитикийн ихээхэн уршиг тарьж магадгүй. Олборлолт, үйлдвэрлэлийн эхний шатанд Ойрх Дорнод нь ердийн нөхцөлд нефть химийн үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашигладаг, далайгаар тээвэрлэгддэг шингэрүүлсэн байгалийн хийн дэлхийн нийт экспортын ойролцоогоор 30 хувийг нийлүүлдэг.
Дрюригийн шинжээч Аншика Пражапати Ормузын хоолойг удаан хугацаагаар хаах нь нефть химийн бүтээгдэхүүний өөр нэг гол орц болох дэлхийн далайн замаар тээвэрлэгдэж буй керосиныг 24 хувиар бууруулна гэж тооцоолжээ. Эдгээр түүхий эдийн экспорт одоо дэлхийн зах зээл дээр ихээхэн буурсан байна.
Олборлолт, үйлдвэрлэлийн эхний шатны тасалдалаас гадна Зүүн Азийн боловсруулах үйлдвэрүүд цахилгаан эрчим хүчний дутагдлаас шалтгаалан хаагдах магадлалтай болж ирсэн бол Ойрх Дорнодын нефть, химийн экспортын байгууламжууд ихээхэн тасалдалтай тулгарч байна. Өмнөд Солонгос, Тайвань, Япон нь нефть, химийн экспортыг шингээх ихээхэн хүчин чадалтай. Гэхдээ нефть химийн үйлдвэрүүд нь цахилгаан эрчим хүч их шаарддаг учир Зүүн Азийн эдгээр ардчилсан орнуудын цахилгааны сүлжээний эрчим хүчний хангалт одоогоор хомсдолтой байгаа шингэрүүлсэн байгалийн хийн зах зээлээс ихээхэн хамааралтай байдаг. Тиймээс, Хойд Африк, Ойрх Дорнодын байгалийн хийн экспортын саатал, тасалдал эдгээр улсуудыг цахилгаан эрчим хүчээ хэмнэлттэй хуваарилахад хүргэх тохиолдолд тэд агааржуулагч төхөөрөмж ажиллуулах, хагас дамжуулагч үйлдвэрлэх, хиймэл оюун ухаан нийлүүлэлтийн сүлжээнд шаардлагатай өндөр хурдны санах ой үйлдвэрлэх зэрэг илүү өндөр түвшний, стратегийн чухал салбаруудад шингэрүүлсэн байгалийн хийг ашиглахаар шийдвэрлэвэл тодорхой нефть, химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг зориудаар бууруулах магадлалтай.
Үүний эсрэгээр, газрын тос, байгалийн хийн хомсдол гадаад зах зээлээс ихээхэн хамааралтай Өмнөд Солонгос, Тайвань, Японы нефть химийн үйлдвэрүүдэд сөрөг нөлөөлөл учруулж болзошгүй ч Хятадын компаниудад хангамжийн сүлжээнийхээ зарим хэсгийг нэгтгэхэд дэмжлэг болж ч болох юм. Хятадын нефть химийн компаниудын ашиг орлого богино хугацаанд буурч болох ч тэд их хэмжээний цахилгаан эрчим хүч авах чадавхитай бөгөөд Хятадын түнш ОХУ нь Азийн нефть химийн компаниудын авахыг хичээж буй керосин зэрэг нефть химийн түүхий эдийн гол нийлүүлэгч юм. Хямралын нөлөөгөөр Өмнөд Солонгосын нефть химийн үйлдвэрүүд үйлдвэрэлээ 50 хүртэл хувиар бууруулж байгаа нь керосины нийлүүлэлтийн 42 орчим хувийг Ойрх Дорнодоос авдаг Японд үзүүлэх нөлөө нь их байна. Ойрх Дорнодын хямрал болон түүний үр дагавар эцэстээ нефть химийн салбарыг Хятадад төвлөрүүлж, дэлхийн хангамжийн сүлжээнд нөлөөлөх өөр нэг хөшүүргийг Бээжинд өгч болзошгүй байна.
Жишээлбэл, дэлхийн поливинил хлорид буюу хуванцарын импортлогчоос экспортлогч болсон Хятад улс одоо дэлхийн хуванцарын үйлдвэрлэлийн хүчин чадлын 78 хувийг эзэлж байна. Хятадын хуванцар үйлдвэрлэгчид ихэвчлэн импортын газрын тос, керосин шаарддаггүй, нүүрсэнд суурилсан процессыг ашигладаг бол Япон, Тайвань, Өмнөд Солонгосын тэргүүлэгч үйлдвэрлэгчид түүхий эд, цахилгаан эрчим хүчээ алдахаас болгоомжилж үйлдвэрлэлээ бууруулж эхэлжээ. Хятадын нефть химийн үйлдвэрлэгчид хямралд өртөх боловч тэд тэргүүлэгч байр сууриа хадгалах боломжтой хэвээр байна.
Ормузын нөлөөллөөс хол АНУ-ын занарын нефть химийн үйлдвэрлэгчид түүхий эдийн үнэ огцом өсвөл зах зээлийн эзлэх хувь нэмэгдэх магадлалтай. Хэрэв хямрал үргэлжилбэл, АНУ болон түүний холбоотны үйлдвэрлэлийн бааз саарч, дэлхийн нефть химийн хангамжийн сүлжээний зарим зангилаа Хятадад төвлөрөх төлөвтэй байна. Хэрэв түүхий эдийн үйлдвэрлэл, олборлолтын шатанд саатал гарах, нефть химийн үйлдвэрүүд хаагдсанаас болж дэлхийн нефть химийн хязгаарлалт үргэлжилсээр байвал хэрэглээний үнэ огцом өсөх эрсдэлтэй.
Бордоо ба хүнсний бүтээгдэхүүний үнэ
Ормузын хоолойг хааснаар дэлхийн эрчим хүчний нийлүүлэлт тасалдсан төдийгүй тариалалтын улирлын өмнөх чухал ач холбогдолтой дэлхийн хэмжээнд худалдаалагдаж буй аммиакд суурилсан азотын бордооны 30 орчим хувийг эзэлдэг бордооны тээвэрлэлт, нийлүүлэлтийг зогсоогоод байна. АНУ нь хамгийн том бордоо үйлдвэрлэгчдийн нэг боловч зардлаа бууруулах, эрэлтийг хангахын тулд аммиакийн импортоос хамааралтай. АНУ-ын аммиакийн импорт нь Ормузын хоолойгоор дамждаггүй ч тус хоолойг хааснаар дэлхийн нийлүүлэлтийг хязгаарлаж, АНУ-ын зах зээл дээр тус түүхий эдийн үнэ өсгөж байна.
Бордооны нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан нь геополитикийн чухал үр дагаварт хүргэж байна. Бордоо экспортлогч хоёр дахь том улс болох Хятад улс одоогоор гадаад зах зээл дээр бордооны борлуулалтаа хязгаарласнаар фермерүүд болон хэрэглэгчдээ үнийн цочролоос хамгаалж байна. Хятад улс бордооны экспортоо зогсоосноор өмнө нь Хятад болон Ойрх Дорнодын нийлүүлэгчдээс бордоо авч байсан орнууд өөр хувилбар хайж, энэ нь дэлхийн зах зээлийг улам хямраах нэг хүчин зүйл болно.
Ойрын хугацаандаа Орос, Беларусь улсууд бордооны хомсдолыг нөхөхүйц нөөцтэй байна. ОХУ нь дэлхийн хамгийн том бордоо экспортлогч хэвээр байгаа бол Беларусь улс нь бордоонд ашигладаг шим тэжээл болох калийн бордооны гол нийлүүлэгч юм. Хэрэв Орос, Беларусь улсууд экспортын хязгаарлалт тогтоохгүй л бол дэлхийн бордооны зах зээлийн орон зайг нөхөх боломж байна. Хятад улс аммиак болон бордоо үйлдвэрлэхэд дотоодын нүүрсээ голчлон хэрэглэдэг учир Ормузын хоолой хаагдсанаар түүний үйлдвэрлэл шууд хязгаарлагдахгүй. Дунд хугацаанд геополитикийн болон арилжааны ашиг тус нь дотоодын хүнсний аюулгүй байдлын эрсдэлт хүчин зүйлсийг бүдэгрүүлсэн тохиолдолд Бээжин экспортын зах зээлээ тэлэх магадлалтай. Түүнчлэн дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний тасалдал үргэлжилсээр байвал Бээжин, Москва, Минск гурав дэлхий даяар бордоо нийлүүлэх чиглэлээр илүү нягт хамтран ажиллаж ч болох юм.
Эдийн засгийн үр дагавар: Ормузын хоолойг удаан хугацаагаар хаах нь эдийн засгийн хямралын давалгаа үүсгэнэ
Цар тахлын үеийнхтэй адил нийлүүлэлтийн сүлжээний тасалдлыг үр дагавар цаг хугацааны явцад л илэрнэ. Эхний хоёр давалгаа нь боловсруулсан бүтээгдэхүүний үнийн өсөлт хэлбэрээр илрэх байх. Эхнийх нь одоо болж байна: тийрэлтэт хөдөлгүүрийн түлшний агуулахын нөөц бага байдаг онцлогтой тул хангамжийн тасалдалд мэдрэмтгий байдаг. Үүнээс үүдэж тийрэлтэт хөдөлгүүрийн түлш болон онгоцны тийзний үнэ дэлхий даяар ялангуяа Азид өсч байна. Дэлхийн бусад тивүүдэд ч удахгүй мэдрэгдэх болов уу. Дизель түлш, бензин зэрэг бусад боловсруулсан бүтээгдэхүүнүүд дараагийн үнийн өсөлтийн давалгаанд орно.
Үнийн өсөлтийн гурав дахь давалгаа АНУ болон дэлхийн эдийн засагт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн өсөлт хэлбэрээр илрэх байх. Аммиак, бордоо, дизель түлшний үнэ өсөхийн хэрээр фермерүүдийн тариалалт багасч, ургацын гарц буурч, хэрэглэгчдийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх болно. Хэрэв Бээжин Москва, Минск гурав хамтран хөдөө аж ахуйтай холбоотой экспортыг тодорхой зах зээлүүдэд гаргахыг хоригловол АНУ болон дэлхийн инфляц улам өснө гэсэн үг.
Дараагийн инфляцын давалгаа бага харагдах боловч илүү аюултай байж магадгүй юм. Хүнсний сав баглаа боодол, эмнэлгийн хэрэгсэл, хувцас хунар, бараг бүх үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн ямар нэгэн байдлаар нефть химийн бүтээгдэхүүнээс хамаардаг. Үүний дагуу Азийн улс орнуудын нефть химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурвал АНУ-д өргөн хүрээтэй үнийн өсөлтийг өдөөх болно.
Ормузын хоолой өдөр бүр хаалттай байвал АНУ болон түүний холбоотнуудад өндөр үнийн өсөлт, шинэ эрсдлийг авч ирнэ. АНУ болон түүний холбоотнууд аж үйлдвэрийн хүчин чадлаараа ялангуяа нефть химийн бүтээгдэхүүн, бордооны салбарт нягтрахын хэрээр Хятад, Орос улсууд дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд геополитикийн шинэ хөшүүргийг улам чанга атгах болно. Дайн энэ эрчээрээ үргэлжилсээр байх нь Орос, Хятадын гарт буй хожлын хөзрүүдийг улам бүр нэмэгдүүлж байна.
Эх сурвалж: https://www.atlanticcouncil.org/blogs/energysource/the-strait-of-hormuz-crisis-will-ripple-across-plastics-and-food-supply-chains-helping-beijing-and-moscow-hurting-americans/
Эдийн засгийн чуулганы улс төрийн үндсэн сэдэв-Энхийн зөвлөл
Геополитикийн орчин сүүлийн хэдэн арван жилийн хугацаандурьд хожидүзэгдээгүйгээр өөрчлөгдөж, эрсдэл нэмэгдэж, улс орнууд талцан хуваагдаж, технологийн асар хурдтай хөгжил нь дэлхийн эдийн засгийг өөрчилж буй өнөө цаг дор “Их 7”, “Их 20”, БРИКС бүлгийн орнуудын удирдагчид,дэлхийд томд тооцогдох830 гаруй компанийн захирлууд, ТУЗ-ийн дарга нар Швейцарт хуран чуулав.
Давосын чуулганаар голчлон эдийн засгийн асуудлуудыг хэлэлцдэг бол энэ удаагийн форум улс төрийн нухацтай том сэдвүүдийг хөндсөнөөрөө онцлог байлаа. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 72 минутын турш үг хэлэхдээөнгөрсөн нэг жилийн дотор гаргасан амжилтуудаатоочин дурдсан бол Гренландын асуудлаар АНУ ба түүний  Европын холбоотнууд хоорондоо зөвшилцөлд хүрэв. Мөн чуулганы үеэр дэлхийг хамарсан шинэ бүтэц болох “Энхийн зөвлөл” буюу дэлхий дахинд дэгдсэн хямрал сөргөлдөөнүүдийг АНУ-ын удирдлага дор зохицуулах шинэ механизмыг бий болгосон нь хамгийн ихээр анхаарал татлаа.
Уг зөвлөлийг санаачилсан Д.Трамп хэлэхдээ, энэ бол Газын зурваст төдийгүй бусад бүс нутагт дэгдсэн хямралуудыг зохицуулж, энх тайвныг тогтоох шинэ боломжийг олгож буй талбармөн гэв. Тэрбээр уг зөвлөлийг НҮБ-ыг орлох нэг хувилбар хэмээн үзэж байгаагаа нуусангүй. НҮБ-ын чадавхид би итгэдэг байсан боловч энэ боломжоо тус байгууллага ашиглаж чадсангүй, миний зогсоосон дайнуудыг тус байгууллага зогсоож чадаагүй гэсэн агуулгатай үгийг Д.Трамп хэллээ. Тэрбээр мөн “удаан ажилладаг, тус нэмэр багатай” хэмээн НҮБ-ыг шүүмжилдэг байсан боловч Энхийн зөвлөлөөягтанилцуулах үедээ, НҮБ-тай хамтран ажиллана, түүнийг орлох гэсэн санаа зорилгобидэндбайхгүй гэлээ.
Энхийн зөвлөлийн эх үндэс
Газын зурваст дэгдсэн зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох зорилгоор Д.Трампын өнгөрсөн оны 9 дүгээр сард санал болгосон төлөвлөгөө бол уг зөвлөлийн үндэс суурь юм. Гэхдээ уг санааг анх дэвшүүлсэн хүн нь Ерөнхийлөгчийн Ойрх Дорнодын асуудал эрхэлсэн зөвлөх, түүний хүргэн Жаред Кушнер болой.
Өнгөрсөн зун буюу Трамп төлөвлөгөөгөө ид боловсруулж байхтай зэрэгцэн Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэирийн үүсгэн байгуулсан Дэлхийн өөрчлөлтийн төлөөх хүрээлэн, түүнчлэн Израилын бизнес эрхлэгч М.Айзенберг, Лиран Танкман нарын хөлслөн ажиллуулдаг шинжээчид Газын зурваст дайныг зогсоохын тулд өөрсдийн хувилбарыг мөн бэлтгэж байлаа.
Ингээд тэд Трампаас дэмжлэг авахын тулд түүний хүргэн Кушнерт хандсан бөгөөд 9 дүгээр сард Трамп өөрт нь ирүүлсэн хэд хэдэн төслийг нэгтгээд Газын зурваст гал зогсоох тухай 20 заалт бүхий төлөвлөгөөний хүрээнд Энх тайвны зөвлөлийг байгуулах саналыг дэвшүүлсэн байна. Үүний дагуу Газын зурвасыг олон улсын хяналтад авах зорилгоорулс орнуудын удирдагчид ба дипломатчдаас бүрдсэн Энхийн зөвлөлийг байгуулжээ. Тус зөвлөл Газын талаар стратегийн шийдвэр гаргаж, тус зурвас дахь өдөр тутам ажлыг хариуцахПалестины албан тушаалтнуудын үйл ажиллагааг хянах юм. Анхдагч бүтэц нь Газын зурвасын удирдлагыг хэрэгжүүлэх зорилготой хэдий ч зөвлөлийн дүрэмд Газынталаар дурдаагүй гэдгийг анзаарваас, тус зөвлөлийн үйл ажиллагаа хямрал мөргөлдөөнтэй байгаа бусад бүх нутаг руу чиглэнэ гэдэг нь нэгэнт тодорхой байна.
Ингээд удалгүй 10 дугаар сард Газын зурваст гал зогсоох тохиролцоо үйлчилж эхлэв. Улмаар 11 дүгээр сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Трампын төлөвлөгөөг дэмжсэн тогтоолыг баталснаар энэ оны нэгдүгээр сард Газын зурвасыг удирдах байгууллагууд бий болжээ.
Энхийн зөвлөл гэж бидний орчуулан хэвшиж буй Board of Peace гэх англи нэршил сонирхол татаж байгаа бөгөөд улс төрийн байгууллагын нэрэнд уламжлал ёсоор council гэдэг үгийг түгээмэл хэрэглэдэг. Гэтэл board of directors /захирлуудын зөвлөл, ТУЗ/ гэдэгтэй ижил бизнесийн нэршлийг ашигласан нь “Энхийн зөвлөл бол хэлэлцэж мэтгэлцдэг газар биш, харин удирдлагынтүвшиндшийдвэр гаргадаг байгууллага” гэсэн ойлголтыг төрүүллээ. Өөрөөр хэлбэл, бүтэц нь арилжааны компанийн удирдлагын буюу захирлуудын зөвлөлийнхтэй төстэй бөгөөд Газыг сэргээн босгоход хамгийн их хувь нэмэр оруулсан хүмүүс уг зөвлөлд багтах нь ойлгомжтойюм.
Урилга ба дүрэм
Ингээд Давост хүрэлцэн ирсэн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Газын зурвасыг удирдах Энхийн зөвлөлийг байгуулснаа албан ёсоор зарлаад, өөрийнх нь тэргүүлэх тус зөвлөлд нэгдэхийг улс орнуудад хандан уриаллаа.
Уриалгыг хүлээн авсан Монгол Улс тус зөвлөлд албан ёсоор нэгдсэнээр үүсгэн байгуулагч гишүүн улс болж, Ерөнхий сайд Г.Занданшатар тус байгууллагын дүрэмд гарын үсгээ зурав. Мөн манай улсаас гадна дэлхийн 18 орны төр засгийн тэргүүн нар гарын үсэг зурсан байна.Үүний сацууАлбани, Беларусь, Египет, Израил, Кувейт, Вьетнам улсууд урилгыг хүлээн авахад бэлэн гэдгээилэрхийлэв.
Оросын Ерөнхийлөгч В.Путин тус зөвлөлдэлсэхурилгыг хүлээн аваад судалж байгаагаа хэлээд, АНУ-д царцаагдсан Оросын актив хөрөнгөнөөс нэг тэрбум долларыг зөвлөлийн дүрмийн санд оруулахаа мэдэгдэв. Үүний сацуу Оросын тал Палестинтай онцгой сайн харилцаатай тул нэг тэрбум долларыг урилгыг хүлээн авсан эсэхээс үл шалтгаалан палестинчуудад шилжүүлэн өгөх боломжтой гэдгийг ч дурдлаа.
Харин урилгыг хүлээн авсан Хятад улс эцсийн тодорхой хариугаа одоогоор өгөөгүй байна.МөнИх Британи, Франц, Швед, Норвег улсуудТрампын урилгыгхүлээж аваагүй бол Канадын Ерөнхий сайд Давосын индрээс Трампыг шүүмжилсэн тул АНУ тус улсад илгээсэн урилгаа буцаажээ.
Гарын үсэг зурах ёслол дууссаны дараахан Давост ирсэн Украины Ерөнхийлөгч В.Зеленский АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж, цаг орчим ярилцахдаа Энхийн зөвлөлд нэгдэх урилгыг нь хүлээн авчээ. Гэхдээ Украины хувьд, Орос ба түүний холбоотон Беларусьтай хамт нэг байгууллагад элсээд хамтдаа хуралдана гэдгийг төсөөлж чадахгүй, тээнэгэлзэж байгаа бололтой.
Дүрэмд зааснаар Трамп уг зөвлөлийн даргаар тодорхой хугацаагүйгээр ажиллах бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа ч гэсэн уг албыг хашихэрхтэй. Зөвлөлийн гишүүн улс бүр нэг саналын эрхтэй байх ба олонхийн саналаар шийдвэр гаргах боловч зөвхөн Д.Трамп сайшаасан тохиолдолд хүчин төгөлдөр болох ажээ. Санал өгөх тохиолдолд гишүүн орнууд жилд нэгээс доошгүй удаа, санал хураахгүй тохиолдолд улиралд нэгээс доошгүй удаа хуралдах юм. Түүнээс гадна, зөвлөлийн дарга нь ямар ч үед өөрийн шийдвэрээр нэмэлт хуралдаануудыг зарлан хийж болох ажээ.Зарим хэвлэлд бичихдээ, Энхийн зөвлөл бол Трампын “хувийн эзэмшлийн НҮБ” хэмээн ёжилсон байна.
Зураг дээр: С.Уиткофф, Жаред Кушнер, Тони Блэйр нар
Тус зөвлөлийн удирдлага дор үүсгэн байгуулагчдын гүйцэтгэх зөвлөл ажиллах бөгөөд бүрэлдэхүүнд Трампын хүргэн Жаред Кушнер, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, тусгай элч Стив Уиткофф, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр, Америкийн тэрбумтан Марк Роуэн, Дэлхийн банкны захирал Ажай Банга нар багтжээ.
Зөвлөл дэх гурав дахь бүтэцболПалестины үндэсний хорооюм. Иордан голын Баруун эрэг дэх Палестины засаг захиргаатай хамтран ажиллаж байсан 15 туршлагатай мэргэжилтнүүдээс уг хороог бүрдүүлэхээртөлөвлөж байна.
Зөвлөлийн гишүүн орнуудтай холбоотой эцсийн шийдвэрийг зөвлөлийн дарга гаргах ба улс орнууд Энхийн зөвлөлийн байнгын гишүүнээр сонгогдохын тулд жилд 1 тэрбум долларын татвар төлөх бөгөөд хуримтлагдсан мөнгийг Газын зурвасыг сэргээн босгоход зарцуулах ажээ. Үүний сацуу тус зөвлөлд мөнгө төлөхгүйгээр элсэж болох ба гэхдээ гишүүнчлэлийн хугацаа нь 3 жил ажээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Австри Улсад айлчилна
ГХЯ-ны мэдээлснээр, айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Европ, олон улсын харилцааны сайд Беате Майнл-Райзингер-тэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм.
Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Вена хотноо зохион байгуулах Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Сайд нарын зөвлөлийн 32 дугаар уулзалтад оролцож, ЕАБХАБ-ын бие даасан институцийн удирдлага, гишүүн орнуудын төлөөлөгчидтэй хоёр талт уулзалт хийнэ.
Forbes: 2026 онд хиймэл оюуны хөгжлийг тодорхойлох 8 чиг хандлага
Өдөр тутмын амьдрал дахь агентууд
2026 оноос агентын хиймэл оюуны /AI/ системүүд буюу хүсэлтэд хариу өгөөд зогсохгүй өөрсдөө үйлдлүүдийг гүйцэтгэдэг автомат туслахууд хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд төдийгүй ажлын орчинд идэвхтэй нэвтэрч эхэлнэ. Ийм төрлийн системүүд нь хүнс захиалах, аялал зохион байгуулах, ухаалаг гэрийн төхөөрөмжүүдтэй харилцах зэрэг ердийн ажлуудыг гүйцэтгэдэг болж, өдөр тутмын олон ажлыг хөнгөвчилнө. Харин оффисын орчинд агентын хиймэл оюун нь туслахын үүрэг гүйцэтгэж байсан бол гэрээт гүйцэтгэгчид, захиалагчидтай болон холбогдох системүүдтэй харилцах зэрэг нарийн төвөгтэй төслүүдийг төлөвлөж хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэдэг болно.
Синтетик контентын хямрал
2026 он гэхэд цахимаар түгээж буй контентуудын 90 хүртэлх хувийг нь хиймэл оюунаар бүтээх магадлалтай. Хэдийгээр зальхай муу санаа өвөрлөн зориуд бүтээгээгүй байж болох ч ийм төрлийн асар их хэмжээний мэдээлэл нь бодит хэрэглэгчдийн дуу хоолой, үйл ажиллагааг боомилох эрсдэлтэй.
Синтетик контент нь богино хугацаанд дүн шинжилгээ хийхэд тустай  хэдий ч хүний бодит туршлагыг орлох үед контентын өвөрмөц шинж ба чанар нь алдагдана. Ийм нөхцөлд бодит түүх, туршлага хуваалцдаг контент бүтээгчид 2026 онд “AI slop” буюу чанаргүй хиймэл контентуудаас ялгарахын тулд шинэ гарц, арга замыг хайхаас аргагүйд хүрнэ.
Ажлын байрны ирээдүй
2026 он гэхэд ажлын байранд үзүүлэх автоматжуулалтын урт хугацааны нөлөө илүү тодорхой болж эхэлнэ. Жишээлбэл, шинэ мэргэжлүүд бий болж, зарим хуучин мэргэжлүүд бүрмөсөн алга болно. Өдөр тутмын болон захиргааны шинжтэй ажлуудыг АI системүүд болон AI агентууд гүйцэтгэх болсноор хүний оролцоо багасна. Хөдөлмөрийн зах зээл дээр промпт инженерүүд, интеграцын AI мэргэжилтнүүд, ёс зүйн AI экспертүүд гэх мэт  шинэ төрлийн ажлын байрууд олширно. Үүний зэрэгцээ компаниуд зардлаа бууруулах, ашиг орлого унах эрсдэлээс зайлсхийхийн тулд ажилтнуудаа үргэлжлүүлэн цомхотгоно. Хиймэл оюуны нөлөө хоёр талтай байх ба нэг талаар шинэ боломжууд бий болгох хэдий ч нөгөө талаас хүмүүсийг ажлаас нь халах шинэ давлагааг авчирна.
Бодит орчин дахь хиймэл оюун
Хиймэл оюун нь автомат тээврийн хэрэгслүүд, агуулах, барилга, анагаахын салбарт ажиллах хуманоид /хүн дүрст/ роботууд, мөн эд зүйлсийн интернэт ба өгөгдлийн төхөөрөмжүүдийн өргөжсөн сүлжээ зэрэгт хиймэл оюун улам хүчтэй нэвтэрнэ. Хяналт зохицуулалт болон аюулгүй ажиллагааны стандартууд бий болохын хэрээр хиймэл оюун нь утасны аппликейшн гэх мэт зүйлээс хальж, гэр орон, үйлдвэрлэлийн орчин, ажлын байр зэрэг бодит орчны салшгүй “мэдрэгч” хэсэг болж хувирна.
Геополитик ба олон улсын худалдаа: Хиймэл оюуны нөлөөгөөр гарах өөрчлөлт
Олон улс орны засгийн газрууд эдийн засгийн нөлөөллөөс эхлээд цэргийн боломжууд хүртэлх хиймэл оюуны стратегийн ач холбогдлыг ойлгож эхэлж байна. 2026 онд зах зээл болон нийлүүлэлтийн сүлжээнд манипуляц нэмэгдэх бөгөөд улс орнууд тоног төхөөрөмж, мэдээлэл экспортлохыг хязгаарлах арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлэх төлөвтэй байна.
Мөн технологийн хөгжил сайтай улс орнуудын хувьд, хиймэл оюун нь улс орнуудын хоорондох хүчний тэнцвэрийг ихээхэн өөрчилж болзошгүй гэдгийг ухамсарлаж, хиймэл оюуны технологийн тархалтыг хянахыг оролдоно.
Үл анзаарагдах хиймэл оюун
Хиймэл оюун хөгжихийн хэрээр түүний үүрэг нь цахилгаанжуулалт эсвэл харилцаа холбооны салбарт гарсан хувьсгалыг санагдуулахаар байна. Шинэ технологи нь маргааны сэдэв бус харин нийгэмд хэвшсэн “жишиг” болно. Сүүлийн арван жилд төрсөн хүүхдүүд машин, чатбот, хиймэл оюуны системүүдтэй харьцахыг амьдрал дахь хэвийн зүйл гэж хүлээж авна.
Эцсийн дүндээ хиймэл оюун нь ер бусын зүйл байхаа больж хэрэглэгчдийн эргэн тойронд байгаа бусад зүйлсийн адил энгийн, өдөр тутмын зүйл болж хувирна.
Анагаах ухаанд өдөр бүр ашиглагдах хиймэл оюун
Хиймэл оюун клиникийн практикт идэвхтэй нэвтэрчээ. Жишээлбэл, хиймэл оюуны системүүдийг өвчнийг оношлох, өвчтөнүүдийн эрүүл мэндийн байдлыг хянахад ашиглаж байна. 2025-2026 онд ухаалаг чагнуур практикт нэвтэрсэн бөгөөд энэхүү хиймэл оюун ухаант төхөөрөмж нь зүрхний хэмнэлийг хэдхэн секундын дотор тодорхойлдог. Ингэснээр хиймэл оюун нь туршилтаас өдөр тутмын практикт ашиглагдаж, эмнэлгийн стандарт үйл ажиллагааны нэг хэсэг болно.
Эрчим хүчинд хэмнэлттэй хиймэл оюун
Сүүлийн жилүүдэд хиймэл оюуны загваруудыг сургах, ажиллуулахад шаардагдах эрчим хүчний зардал тасралтгүй өсөж байна. Жишээлбэл, АНУ-ын Эрчим хүчний яамны таамаглаж байгаагаар, 2028 он гэхэд хиймэл оюуны дата төвүүд нь тус улсын эрчим хүчний нийт хэрэглээний 12 хувийг эзлэх төлөвтэй байна.
2026 онд хиймэл оюуны хөгжлийн гол асуудал нь эрчим хүчний хэмнэлт байх болно. Эрдэмтэд, инженерүүд хөргөх системийг оновчтой болгох, ачааллыг зохицуулах, эрчим хүчний шинэ эх үүсвэр хайх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээс гадна улам хүчирхэг болох хиймэл оюуны системүүдийг эрчим хүчээр хангахын тулд цөмийн жижиг цахилгаан станцыг ашиглахаар төлөвлөж эхэлнэ.
"Хиймэл оюун хурдацтай хөгжиж байгаа тул 2026 он бол эдгээр шинээр гарч ирж буй технологиуд бидний өдөр тутмын амьдралын мөн чанарыг өөрчилж эхэлсэн жил болно. Аж үйлдвэрийн салбар дахь өөрчлөлтөөс эхлээд ёс зүйн шинэ асуудлууд гарч ирэх хүртэл дээрх өөрчлөлтүүд нь боломж, сорилтуудыг хоёуланг нь бий болгоно. Компаниуд, ажилчид болон хувь хүмүүсийн хувьд эдгээр хиймэл оюуны чиг хандлагын өмнө гарах ирэх арван жилд оршин тогтнох, амжилтад хүрэхэд чухал ач холбогдолтой" гэж Марр дүгнэжээ.
Forbes: 2026 онд хиймэл оюуны хөгжлийг тодорхойлох 8 чиг хандлага
Өдөр тутмын амьдрал дахь агентууд
2026 оноос агентын хиймэл оюуны /AI/ системүүд буюу хүсэлтэд хариу өгөөд зогсохгүй өөрсдөө үйлдлүүдийг гүйцэтгэдэг автомат туслахууд хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд төдийгүй ажлын орчинд идэвхтэй нэвтэрч эхэлнэ. Ийм төрлийн системүүд нь хүнс захиалах, аялал зохион байгуулах, ухаалаг гэрийн төхөөрөмжүүдтэй харилцах зэрэг ердийн ажлуудыг гүйцэтгэдэг болж, өдөр тутмын олон ажлыг хөнгөвчилнө. Харин оффисын орчинд агентын хиймэл оюун нь туслахын үүрэг гүйцэтгэж байсан бол гэрээт гүйцэтгэгчид, захиалагчидтай болон холбогдох системүүдтэй харилцах зэрэг нарийн төвөгтэй төслүүдийг төлөвлөж хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэдэг болно.
Синтетик контентын хямрал
2026 он гэхэд цахимаар түгээж буй контентуудын 90 хүртэлх хувийг нь хиймэл оюунаар бүтээх магадлалтай. Хэдийгээр зальхай муу санаа өвөрлөн зориуд бүтээгээгүй байж болох ч ийм төрлийн асар их хэмжээний мэдээлэл нь бодит хэрэглэгчдийн дуу хоолой, үйл ажиллагааг боомилох эрсдэлтэй.
Синтетик контент нь богино хугацаанд дүн шинжилгээ хийхэд тустай  хэдий ч хүний бодит туршлагыг орлох үед контентын өвөрмөц шинж ба чанар нь алдагдана. Ийм нөхцөлд бодит түүх, туршлага хуваалцдаг контент бүтээгчид 2026 онд “AI slop” буюу чанаргүй хиймэл контентуудаас ялгарахын тулд шинэ гарц, арга замыг хайхаас аргагүйд хүрнэ.
Ажлын байрны ирээдүй
2026 он гэхэд ажлын байранд үзүүлэх автоматжуулалтын урт хугацааны нөлөө илүү тодорхой болж эхэлнэ. Жишээлбэл, шинэ мэргэжлүүд бий болж, зарим хуучин мэргэжлүүд бүрмөсөн алга болно. Өдөр тутмын болон захиргааны шинжтэй ажлуудыг АI системүүд болон AI агентууд гүйцэтгэх болсноор хүний оролцоо багасна. Хөдөлмөрийн зах зээл дээр промпт инженерүүд, интеграцын AI мэргэжилтнүүд, ёс зүйн AI экспертүүд гэх мэт  шинэ төрлийн ажлын байрууд олширно. Үүний зэрэгцээ компаниуд зардлаа бууруулах, ашиг орлого унах эрсдэлээс зайлсхийхийн тулд ажилтнуудаа үргэлжлүүлэн цомхотгоно. Хиймэл оюуны нөлөө хоёр талтай байх ба нэг талаар шинэ боломжууд бий болгох хэдий ч нөгөө талаас хүмүүсийг ажлаас нь халах шинэ давлагааг авчирна.
Бодит орчин дахь хиймэл оюун
Хиймэл оюун нь автомат тээврийн хэрэгслүүд, агуулах, барилга, анагаахын салбарт ажиллах хуманоид /хүн дүрст/ роботууд, мөн эд зүйлсийн интернэт ба өгөгдлийн төхөөрөмжүүдийн өргөжсөн сүлжээ зэрэгт хиймэл оюун улам хүчтэй нэвтэрнэ. Хяналт зохицуулалт болон аюулгүй ажиллагааны стандартууд бий болохын хэрээр хиймэл оюун нь утасны аппликейшн гэх мэт зүйлээс хальж, гэр орон, үйлдвэрлэлийн орчин, ажлын байр зэрэг бодит орчны салшгүй “мэдрэгч” хэсэг болж хувирна.
Геополитик ба олон улсын худалдаа: Хиймэл оюуны нөлөөгөөр гарах өөрчлөлт
Олон улс орны засгийн газрууд эдийн засгийн нөлөөллөөс эхлээд цэргийн боломжууд хүртэлх хиймэл оюуны стратегийн ач холбогдлыг ойлгож эхэлж байна. 2026 онд зах зээл болон нийлүүлэлтийн сүлжээнд манипуляц нэмэгдэх бөгөөд улс орнууд тоног төхөөрөмж, мэдээлэл экспортлохыг хязгаарлах арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлэх төлөвтэй байна.
Мөн технологийн хөгжил сайтай улс орнуудын хувьд, хиймэл оюун нь улс орнуудын хоорондох хүчний тэнцвэрийг ихээхэн өөрчилж болзошгүй гэдгийг ухамсарлаж, хиймэл оюуны технологийн тархалтыг хянахыг оролдоно.
Үл анзаарагдах хиймэл оюун
Хиймэл оюун хөгжихийн хэрээр түүний үүрэг нь цахилгаанжуулалт эсвэл харилцаа холбооны салбарт гарсан хувьсгалыг санагдуулахаар байна. Шинэ технологи нь маргааны сэдэв бус харин нийгэмд хэвшсэн “жишиг” болно. Сүүлийн арван жилд төрсөн хүүхдүүд машин, чатбот, хиймэл оюуны системүүдтэй харьцахыг амьдрал дахь хэвийн зүйл гэж хүлээж авна.
Эцсийн дүндээ хиймэл оюун нь ер бусын зүйл байхаа больж хэрэглэгчдийн эргэн тойронд байгаа бусад зүйлсийн адил энгийн, өдөр тутмын зүйл болж хувирна.
Анагаах ухаанд өдөр бүр ашиглагдах хиймэл оюун
Хиймэл оюун клиникийн практикт идэвхтэй нэвтэрчээ. Жишээлбэл, хиймэл оюуны системүүдийг өвчнийг оношлох, өвчтөнүүдийн эрүүл мэндийн байдлыг хянахад ашиглаж байна. 2025-2026 онд ухаалаг чагнуур практикт нэвтэрсэн бөгөөд энэхүү хиймэл оюун ухаант төхөөрөмж нь зүрхний хэмнэлийг хэдхэн секундын дотор тодорхойлдог. Ингэснээр хиймэл оюун нь туршилтаас өдөр тутмын практикт ашиглагдаж, эмнэлгийн стандарт үйл ажиллагааны нэг хэсэг болно.
Эрчим хүчинд хэмнэлттэй хиймэл оюун
Сүүлийн жилүүдэд хиймэл оюуны загваруудыг сургах, ажиллуулахад шаардагдах эрчим хүчний зардал тасралтгүй өсөж байна. Жишээлбэл, АНУ-ын Эрчим хүчний яамны таамаглаж байгаагаар, 2028 он гэхэд хиймэл оюуны дата төвүүд нь тус улсын эрчим хүчний нийт хэрэглээний 12 хувийг эзлэх төлөвтэй байна.
2026 онд хиймэл оюуны хөгжлийн гол асуудал нь эрчим хүчний хэмнэлт байх болно. Эрдэмтэд, инженерүүд хөргөх системийг оновчтой болгох, ачааллыг зохицуулах, эрчим хүчний шинэ эх үүсвэр хайх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээс гадна улам хүчирхэг болох хиймэл оюуны системүүдийг эрчим хүчээр хангахын тулд цөмийн жижиг цахилгаан станцыг ашиглахаар төлөвлөж эхэлнэ.
"Хиймэл оюун хурдацтай хөгжиж байгаа тул 2026 он бол эдгээр шинээр гарч ирж буй технологиуд бидний өдөр тутмын амьдралын мөн чанарыг өөрчилж эхэлсэн жил болно. Аж үйлдвэрийн салбар дахь өөрчлөлтөөс эхлээд ёс зүйн шинэ асуудлууд гарч ирэх хүртэл дээрх өөрчлөлтүүд нь боломж, сорилтуудыг хоёуланг нь бий болгоно. Компаниуд, ажилчид болон хувь хүмүүсийн хувьд эдгээр хиймэл оюуны чиг хандлагын өмнө гарах ирэх арван жилд оршин тогтнох, амжилтад хүрэхэд чухал ач холбогдолтой" гэж Марр дүгнэжээ.
Бүгд Найрамдах Итали Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо
Айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улстай тогтоосон  найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг хоёр шатаар алгасан ахиулж “Стратегийн түншлэл”-д хүргэлээ. Ингэснээр Бүгд Найрамдах Итали Улс нь манай улсын хувьд Европын Холбооны гишүүн орнуудаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын дараа “Стратегийн түншлэл” тогтоосон хоёр дахь орон болж байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улсын уламжлалт найрсаг харилцаа тууштай өргөжин хөгжиж байгааг сайшаалаа. Хамтын ажиллагааны бүхий л салбарт гарсан томоохон ололт, амжилтыг онцолж, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, дэлхий дахины тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөөх үүрэг, амлалтаа нотлов.
Бүгд Найрамдах Итали Улстай тогтоосон “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд:
-Дээд, өндөр түвшний харилцан айлчлал, Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт зэрэг хоёр талын хамтын ажиллагааны механизм, Парламентын бүлгүүдийн идэвхтэй харилцааг дэмжих замаар улс төрийн яриа хэлэлцээг бэхжүүлнэ.
-Олон талт хамтын ажиллагаа, ялангуяа НҮБ-ын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Итали Улс, Монгол Улс болон Европын Холбоо хооронд 2017 онд байгуулсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд өрнөж буй идэвхтэй хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжинэ.
-Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
-Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болон Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Италийн Худалдааны агентлаг хоорондын шууд харилцааг бэхжүүлэх замаар эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг тэлнэ.
-Экспортыг нэмэгдүүлэх шинэ гарц нээх, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц, бололцоог ашиглана.
-Хувцас загвар, ноолуурын салбарт тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ бий болгох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шилжилтийг дэмжсэн технологи зэрэг тэргүүлэх салбарт жижиг, дунд үйлдвэрлэл, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжинэ.
-Эрчим хүчний сүлжээ, тээвэр, логистик, ус болон хог хаягдлын менежментийн тогтолцоо, мэдээлэл, харилцаа холбооны технологи, эрүүл мэнд зэрэг салбарын хөгжлийг дэмжинэ. Аюулгүй, сөрөн тэсвэрлэх чадвар бүхий мэдээллийн технологийн дэд бүтэц, дижитал шилжилт, төрийн үйлчилгээг дэмжих ухаалаг шийдэл болон үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг хөгжүүлнэ.
-Тойрог эдийн засаг, газар, ус, хог хаягдлын тогтвортой менежмент зэрэг байгаль орчны хамгааллын хамтын ажиллагааг дэмжинэ.
-Ашигт малтмал болон түүхий эдийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
-Олон улсад автозамаар ачаа тээвэрлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн байгуулна.
-Онцгой байдал, иргэний хамгаалалт болон эрсдэлийн менежментийн хамтын ажиллагааг дэмжинэ.
-Захиргаа, шүүх болон эрхзүйн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Европын Холбооны хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хүрээнд Итали Улс дэмжлэг үзүүлнэ.
-Шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Боловсролын салбар, судалгааны төвүүд, их сургууль, дээд боловсролын байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэтгэлэг олгох боломжийг нэмэгдүүлнэ.
-“Милан-Кортина 2026” өвлийн олимп, паралимпын наадамд түшиглэн спорт болон аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг дэмжинэ.
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг дурдав. Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх, улс төрийн харилцан итгэлцсэн харилцааг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. Ерөнхийлөгч В.В.Путин хоёр улсын дээд, өндөр түвшний уулзалт, харилцан айлчлал идэвхтэй өрнөж, Монгол, Оросын төрийн тэргүүн нарын ярьж тохирсон зүйлс бодит ажил хэрэг болон хэрэгжиж байна гэж онцлов. Түүнчлэн Монгол Улсын газар нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөл, “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар онцгойлон анхаарч, нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Нью-Йоркийн даргаар сонгогдсон анхны мусульман шашинтан - Зохран Мамдани
Мамдани АНУ-ын хамгийн том хотын даргын суудлын төлөө өрсөлдөнө гэдгээ 2024 оны 10 дугаар сард  мэдэгдэж байх үед түүнийг амжилтад хүрнэ гэдэгт цөөхөн хүн итгэж байсан юм. Харин одоо тэрбээр АНУ-ын улс төрийн ертөнц дэх гялалзаж буй од бөгөөд түүнийг дэмжигчдийн тоо улам өссөөр байна.
Нью-Йорк хотын даргаар сонгогдсон анхны мусульман хүн
Өдгөө 34 настай Зохран Мамдани бол цагаач гэр бүлээс гаралтай америк хүн юм. Тэрбээр Угандад төрсөн бөгөөд гэр бүл нь Энэтхэгээс гаралтай. Түүний ээж Мира Наир нь Энэтхэг-Америкийн алдартай кино найруулагч бол аав Махмуд Мамдани нь энэтхэг гаралтай Угандагийн эрдэмтэн юм. Мамданиг таван настай байхад түүний гэр бүл Угандагаас Өмнөд Африк руу нүүсэн бол хоёр жилийн дараа Нью-Йорк хотод иржээ. Тэрбээр 2018 онд иргэний харьяаллаа өөрчилснөөр АНУ-ын иргэн болсон байна. Мамдани сири гаралтай зураач Рама Дуважитэй 2025 оны эхээр гэрлэжээ. Сонгуульд ялснаар Мамдани Нью-Йорк хотын даргын албан тушаалыг хашсан анхны мусульман хүн болж байна.
Зохран Мамдани улс төрийн ямар үзэл баримталдаг вэ?Түүний улс төрийн карьер хурдан өссөн бөгөөд 2020 онд Нью-Йорк муж улсын Ассамблейн гишүүнээр сонгогджээ.
Нью-Йорк хотын даргын сонгуульд оролцохоо мэдэгдэж байх үед олон хүн түүнийг Ардчилсан намын сунгаанд ялж чадахгүй гэж үзэж байсан хэдий ч эцэст нь тэрбээр 56.4 хувийн санал авч ялсан байна.
Улс төрийн замналаа эхлүүлэхээс өмнө Мамдани орлого багатай, байраа алдахад хүрч болзошгүй хүмүүст туслах үйл ажиллагаанд оролцож байсан нь сонгуулийн кампанит ажлаа орон сууцны асуудалд тулгуурлан явуулахад чухал үүрэг гүйцэтгэжээ.
Мамдани 2017 онд АНУ-ын хамгийн том социалист байгууллага болох “Америкийн Ардчилсан Социалистууд”-ын гишүүн болжээ. Тэрбээр баячуудын татварыг нэмэгдүүлэх, 2030 он гэхэд цалингийн доод хэмжээг цагт 16.50 ам.доллароос 30 ам.доллар хүртэл нэмэгдүүлэхийг дэмждэг байв.
Трампад Өмнөд Солонгосын хамгийн өндөр дээд одонг гардуулав
Мөн эртний солонгос титэмний хуулбарыг бэлэглэсэн тухай Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээллээ. Энэ нь Өмнөд Солонгосын эртний титмүүд дундаас хамгийн өндөр, хамгийн өргөн, хамгийн гоёмсогт тооцогддог бөгөөд МЭӨ 57 – МЭ 935 онд хамаарна. Соёлын өвийн мэргэжилтэн Ким Жин Баегийн урласан энэхүү хуулбар нь манлайлал, нэр төрийг илэрхийлэх зорилготой юм.