Улаанбаатар - iNET.mn Фото мэдээллийн портал
<description>Улаанбаатар - iNET.mn Фото мэдээллийн портал</description>
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад  Б.Пүрэвдагвыг дэмжлээ
<description><![CDATA[Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн долоо хоногт болж, Хотын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн.  МАН-ын Удирдах зөвлөлөөс хотын даргад СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвын нэрийг танилцуулсан юм. Улмаар Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хорооны хурал Тусгаар тогтнолын ордонд 76 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Хуралдааны үеэр заалнаас өөр нэр дэвшигч гараагүй тул Б.Пүрэвдагва өрсөлдөгчгүйгээр дэмжигдлээ.  Түүнийг энэ сарын 26-ны өдөр НИТХ-ын ээлжит бус хуралдаанд танилцуулж, олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайд батламжилснаар дараагийн Засаг дарга томилогддог хуулийн зохицуулалттай байна. 
Хуулийн гол заалтууд нь, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйл.
26.1 дэх хэсэг.  Аймаг, нийслэлийн Засаг даргад тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэр дэвшүүлнэ. Өөрөөр хэлбэл,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ) хуралдаж, Олонхын санал авсан хүнийг хотын даргад нэр дэвшүүлдэг. 
26.2 дахь хэсэг Аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд томилно. Энэ нь НИТХ-аас нэр дэвшүүлсэн хүнийг  Монгол Улсын Ерөнхий сайд батламжилж томилно гэсэн үг.
26.3 дахь хэсэг Хэрэв нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайд зөвшөөрөхгүй бол тухайн ИТХ дахин нэр дэвшүүлнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд татгалзах эрхтэй.  Харин эцсийн сонголтыг дахин НИТХ хийх зохицуулалттай.
Үндсэн хуулийн 60 дугаар зүйлд, “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргыг тухайн шатны Хурлаас нэр дэвшүүлж, дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд томилно” гэсэн суурь зарчим бий. Тиймээс Хотын даргын томилгоо нь зөвхөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар хязгаарлагддаггүй.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны арванхоёрдугаар сарын 24-нд баталж, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн байдаг.
Тэгвэл нийслэлийн Засаг даргад дэмжигдээд буй  Б.Пүрэвдагва гэж хэн бэ?
Б.Пүрэвдагва нь одоо СДМЗХ-ны ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд МАН-д 2008 онд элссэн байна. 1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар сургууль, 2008-2012 онд МУИС-ийг Улс төр судлал мэргэжил, 2015-2017 онд Австралийн Ньюкастлын их сургуульд Тогтвортой хөгжлийн судалгаагаар магистр хамгаалжээ. 2010-2011 онд МАН-ын Бүсийн зохицуулагч, 2011-2012 он МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, 2012-2013 онд УИХ-ын Тамгын газарт Референт, 2017-2018 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2018-2020 он МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга, 2020 оноос НИТХ-ын Төлөөлөгч, 2020-2021 он НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2021 оноос МАН-ын Намын байгуулалтын газрын дарга, 2024 оноос МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна. 
Ийнхүү маргааш НИТХ-ын хуралдаанд танилцуулж, санал хураалт явуулах бөгөөд олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад уламжилж, батламжилснаар Хотын даргын томилгоо албажна.
Эргэн сануулахад, нөөцийн махны нийлүүлэлттэй холбоотой асуудлын улмаас Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын 16-нд Хотын даргаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнээс хойш хотын шинэ даргыг томилогдох хүртэл Нийслэлийн Засаг даргын орлогчийн хувиар Б.Мөнхбат Хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин]]></description>
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай үргэлжилж байна
<description><![CDATA[Сэлбэ дэд төвд 20 минутын хот төлөвлөлтийг анхлан бодитоор хэрэгжүүлж, иргэдийг эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн төрийн болон нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой 8575 өрхийн цогцолбор хорооллыг бий болгоно. Төсөлд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц баригдаж байгаагаас 100 блокийн барилга угсралтын ажлыг эхлээд байна. Барилгын ажил багц тус бүрээр төлөвлөгөөний дагуу явагдаж, зарим хэсэгт 6-7 давхрын угсралт амжилттай өрнөж байгаа юм. Энэ оны долоодугаар сард барилга угсралт дуусаж, гадна фасадын ажил эхлэх төлөвлөгөөтэй байна. Сэлбэ дэд төвийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай байгаа бөгөөд 2026 онд гүйцэтгэл 65 хувьд хүрэхээр зорин ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 2258 гаруй инженер, техникийн мэргэжилтэн 130 орчим техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Нийт гүйцэтгэгч болон бараа материал нийлүүлэгчдийн 60-70 хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүд байгаа нь дотоодын эдийн засгийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулж байна.
 Баянхошуу орон сууцжуулах төслийн дараагийн ээлжийн 150 айлын орон сууцны барилгын ажил 86 хувьтай байна
Баянхошуу дэд төвд 462 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцыг 100 хувь ашиглалтад оруулж, нийслэлийн Орон сууцны корпорацад хүлээлгэн өгсөн. Харин дараагийн ээлжийн 150 айлын дөрвөн блок барилгын ажил 86 хувьтай, 76 айлын хоёр блок 58 хувьтай, 126 айлын гурван блок орон сууцны ажлын зураг төсөв 90 орчим хувьтай үргэлжилж байна. Тус орон сууц нь эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц гэдгээрээ онцлогтой. 37 ам метр хоёр өрөө, 54 ам метр гурван өрөөний сонголттой.
Барилгын ухаалаг удирдлагын SCADA системтэй, ашиглалтын зардлыг 20 хувь бууруулах зорилготой, олон улсын ногоон барилгын EDGE гэрчилгээ авсан анхны орон сууц юм. Гурван төрлийн хүлэмжтэй, оршин суугчид хүлэмжээ түрээслээд нарийн ногоо тарих боломжтой. Угаалгын өрөөний угаалтуур болон шүршүүрийн усаа цэвэршүүлээд эргүүлэн суултуурт хэрэглэдэг. Айл бүр дотроо дулааны тоолууртай, халаалтаа тохируулдаг, ус хэмнэлтийн шийдлүүдтэй, байрнууд нь дээвэр дээрээ нарны зайн хураагууртай гэдгээрээ онцлог орон сууц юм.
Шархад дэд төвийн эхний ээлжийн 110 өрхийн ногоон орон сууцны барилга угсралтын ажлын явц 99 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус дэд төвийн инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын явц 100 хувийн гүйцэтгэлтэй, 338 айлын орон сууц барихаар төлөвлөж байна.
Ханын материал орон сууцжуулах төслийн ажлын зураг төсөл 95 хувьтай байна
Ханын материал орон сууцжуулах төсөл нь нийт 20.7 га талбай бүхий 3000 айлын орон сууцаас бүрдэнэ. Нийт 213 нэгж талбар чөлөөлөхөөс 210 нэгж талбарыг чөлөөлсөн.
Ханын материал орон сууцжуулах төсөл нь нийт 20.7 га талбай бүхий 3000 айлын орон сууцаас бүрдэнэ. Нийт 213 нэгж талбар чөлөөлөхөөс 210 нэгж талбарыг чөлөөлсөн. Төслийн эх загвар зураг эцэслэн батлагдсан, ажлын зураг төсөл 95 хувьтай байна. Барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Төсөл хоёр үе шаттайгаар хэрэгжинэ. Эхний үе шатанд 2025-2027 онд 12.6 га талбайд 1800 айлын орон сууц, хоёрдугаар үе шатанд 2027-2029 онд үлдсэн 1200 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Тус орон сууцжуулах төслүүдийг хэрэгжүүлснээр агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулж, гэр хороололд хүлэмжийн хийн ялгарал бага, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, орлогод нийцсэн орон сууцны барилга байгууламж барих, хувийн хэвшилд урт хугацааны санхүүжилт олгож ногоон зээлийн хэмжээг нэмэгдүүлнэ.
Сэргэлэн дэд станц 95 хувь, Хүннү дэд станцын бүтээн байгуулалт 84 хувьтай байна
Хүннү хот нь бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэх, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий нийслэл Улаанбаатар хотын дагуул хот болох юм. Хүннү дэд төвийн бүтээн байгуулалтын суурь ажил болох цахилгаан эрчим хүчний хангамжийг шийдэх хүрээнд 220/110 КВт-ын хүчин чадалтай Сэргэлэн дэд станцын ажлыг хэрэгжүүлж, бүтээн байгуулалт 95 хувьтай байна. Мөн Хүннү дэд станцын бүтээн байгуулалт 84 хувьтай хэрэгжиж буй бөгөөд энэ онд дуусгахаар төлөвлөсөн. Үерийн хамгаалалтын дөрвөн сувгийн ажлыг эхлүүлсэн. Нийт ажил 82 хувьтайгаас гадна тус хотод 127,4 км автоз ам барихаар төлөвлөснөөс авто замын зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна. Төслийн цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 26 хувьтай байгаа юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС]]></description>
Монгол Улсад анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орлоо
<description><![CDATA[Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Мянганы сорилтын корпорацын Удирдах зөвлөлийн дарга Майкл Помпеотой Мянганы сорилтын II Компакт гэрээг батлан, улмаар үйлдвэрийн шавыг тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлж байснаа дурслаа.
Тэрбээр, Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэлийг бататгасан, харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болох энэ үйлдвэр нийслэлчүүд, байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг усаар найдвартай хангаж, хот баруун тийш өргөжин тэлэх, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулахад чухал ач холбогдолтойг хэллээ.
Мөн АНУ-ын Засгийн газар, Элчин сайдын яам, Мянганы сорилтын корпорац, Америкийн ард түмэн, бүтээн байгуулалтад оролцсон төр, засгийн болон дотоод, гадаадын бүх байгууллага, хүмүүст талархал илэрхийлж, амжилт хүслээ.
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр Биокомбинат, Шувуун фабрик орчимд гаргасан гүний 30 худгаас хоногт 140 мянга, жилд 50 хүртэл сая шоо метр ус татан авч гүн цэвэршүүлэн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ.
Энэ үйлдвэр нийслэлийн ус хангамжийн хамгийн том эх үүсвэр бөгөөд хотын цэвэр усны нэг жилийн хэрэглээтэй дүйх хэмжээний усыг цэвэршүүлэх юм.
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Дан Пийтри: Юуны өмнө Компакт гэрээг баталж, бүтээн байгуулалтыг эхнээс нь тууштай дэмжсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газар, нийслэл хот, холбогдох бүх байгууллага, аж ахуйн нэгж, Монголын ард түмэнд талархал илэрхийлье. Нийслэлчүүд найдвартай ус хангамжтай болж үйлдвэрлэл хөгжих, Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар сайжрах нэг баталгаа бий боллоо. Манай хоёр улс хөгжлийн хамтын ажиллагаанаас бодит үр дүн рүү, бүтээн байгуулалтаас ашиглалт руу, хамтран бүтээн байгуулагчаас эдийн засгийн өсөлтийн түнш болох шинэ шат руу шилжиж байна. Компакт хөтөлбөр нь бидний хамтын түншлэл, эдийн засгийн боломж, өсөлтийн төлөөх нийтлэг зорилгын бэлгэ тэмдэг болон үлдэхийг хүсэн ерөөе”.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Туркийн “МАПА Иншаат ве Тижарет”, Израилын “Баран групп лимитед” компани ажиллаж, АНУ-ын “Тетра Тех” компани хяналт тавьжээ.
Үйлдвэрийн барилга, байгууламжийн инженерийн нарийвчилсан зураг төслийг АНУ-ын “АЭКОМ”, үндэсний “Престиж инженеринг” компани боловсруулсан байна.
Мянганы сорилтын II Компакт гэрээний дагуу АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэсэн.
Өнгөрсөн гуравдугаар сард Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан юм.
Энэ үйлдвэр шинэ Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэх цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган шоо метрийг авч, дахин боловсруулан Дулааны III, IV цахилгаан станцад нийлүүлдэг.
Ингэснээр жилд 18 сая гаруй шоо метр буюу хотын орон сууцанд амьдарч байгаа 100 гаруй мянган өрхийн жилийн хэрэглээний 50 хувьтай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэж байна.
Энэ нь жилдээ дөрвөн Буйр нууртай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэж, саарал гэгдэх усыг олон салбарт ашиглах боломжтой болсон гэсэн үг юм.]]></description>
100 айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
<description><![CDATA[Ерөнхий сайд Г.Занданшатар Сүхбаатар дүүргийн X хорооны 100 айл орчмын нийтийн байрыг дахин төлөвлөх ажлын явцтай өнөөдөр танилцлаа.
1947 онд ашиглалтад орж байсан уг нийтийн байр 2022 оноос дахин төлөвлөх төсөлд хамрагджээ. "Мөнх арвин булаг" ХХК сонгон шалгаруулалтад тэнцэж, 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар төслийн гүйцэтгэлийг хариуцаж байна. Төслийн хүрээнд гурван жилийн хугацаанд 800 айлын орон сууцны 7 барилга, таван давхар үйлчилгээний төв, автомашины зургаан давхар зогсоол бүхий хороолол барих юм. Өнөөдрийн байдлаар орон сууцны гурван барилгыг ашиглалтад оруулж, 100 гаруй айл өрх байрны түлхүүрээ гардан авчээ. Үлдсэн айлуудыг ирэх оны эхний улиралд багтаан орон сууцанд нь оруулахаар төлөвлөжээ. 
Нийтийн цагаан байранд 360 өрх амьдарч байсан бөгөөд инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, хэрэглээний усаа зөөврөөр хангадаг, хана тааз нь нурах дөхсөн зэрэг хүндхэн нөхцөл байдалтай байжээ. Тийм учраас дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалт зарласан ч 22 удаа амжилт олоогүй аж. Шалтгаан нь дэд бүтэц шийдэгдээгүй, ажил гүйцэтгэх нөхцөл хүнд зэргээс болж компаниудын сонирхолыг татдаггүй байжээ. 
2020 онд нийслэлийн төсвийн 6.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн санхүүжилтийг нь шийдвэрлэсэн байна. Харин 2022 онд Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа нийтийн байрны оршин суугчдын хүсэлтээр албаны хүмүүсийн хамтаар газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцсанаар төсөл эрчимжихэд түлхэц өгчээ.
Төсөл амжилттай хэрэгжихэд оршин суугчдын оролцоо, идэвх өндөр байсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Оршин суугчид төрийн бус байгууллага байгуулж, төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан байна.]]></description>
Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгон тохижуулна
<description><![CDATA[Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулна.
НЗДТГ-ын мэдээлснээр, уг тохижилтын ажилтай холбоотой 55 айлын газрыг чөлөөлөх юм. Үүнээс 35 айлын газрыг чөлөөлөөд байна. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллажээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар“Гандангийн дэнжийн гэр хорооллын болон инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж, айл өрхийн газрыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Гандангийн дэнжид 1300 орчим өрх бий. Үүнээс инженерийн шугам сүлжээнд огт холбогдоогүй, галлагаатай 550 айл байна. Агаарын бохирдлыг бууруулах хамгийн гол хүчин зүйл бол галлагаатай айл өрхийн газрыг чөлөөлж, шинээр дахин төлөвлөх байдаг. Энэ жилдээ 55 айлтай газар чөлөөлөлтийн гэрээ хэлцэл хийж дуусгахаар төлөвлөж байна. Бид чөлөөлсөн газарт барилга байгууламж барихгүй. Харин ногоон байгууламж бүхий зурвас үүсгэж, тохижуулна. Тохижилснаар Урт цагаанаас Гандангийн зүүн хаалга хүртэл явган зорчигчид автомашины хөдөлгөөнтэй давхцалгүй зорчих боломжтой болно” гэв.
Мөн Улаанбаатар хотод гэр хороолол орчмын газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх юм.
Сүхбаатар дүүргийн Ногоон нуур орчмыг ирэх жил тохижуулна. Сонгинохайрхан дүүрэгт Ханын материал орчимд 236 нэгж талбар чөлөөлөхөөс гурван айл үлдээд байна. Сонгинохайрхан дүүргийн 4, 8, 9, 10, 41 дүгээр хороонд газар чөлөөлж байгаа аж.
Ирэх жил Чингэлтэй дүүргийн Зургаан буудлаас наашаа газруудыг чөлөөлнө. Сүхбаатар дүүрэг, Дамбадаржаа орчмын газар чөлөөлөлтийг хийж, Баянзүрх дүүрэгт Цайз, Шархад орчимд газар чөлөөлөлт хийнэ. Яармагийн 34 дүгээр сургууль орчмын газар чөлөөлөх төлөвлөгөөг гаргаад байна. ]]></description>
Нуугдмал татварыг ил болгохыг үүрэг болгов
<description><![CDATA[Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2025.11.19/ дүүргийн Засаг дарга нар болон дүүргүүдийн татвар, санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нартай уулзаж, нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ.
УИХ-ын 2025 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсвийн суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг байхаар тооцон, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 42.6 тэрбум төгрөг хуваарилахаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг баталсан билээ. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 2026 онд хуваарилагдах төсвийг холбогдох хууль, журамд нийцүүлэн нийслэлийн есөн дүүрэгт бүрэн хуваарилан иргэдэд зайлшгүй хэрэгцээтэй байгаа төсөл, арга хэмжээнд зарцуулах юм.
Хотын дарга Х.Нямбаатар “Цаашид аливаа төсөл, барилга байгууламжийг хэрэгжүүлэхдээ тооцоололтой байж, хүн ам яаж өсөж, эрэлт хэрхэн нэмэгдэх вэ гэдгийг анхаарах ёстой. Техник технологи хөгжсөн үед хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, ухаалгаар зардал болон хүн цагаа хэмнэх хэрэгтэй. Нийслэлээс энэ онд 40 км орчим борооны ус зайлуулах шугам хоолой угсарсан. Ирэх жил ус их тогтдог байршлуудад нэмж 30 км борооны ус зайлуулах шугам угсарна. Мөн ирэх оноос нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан барих ажлыг эхлүүлнэ. 2028 он хүртэл нийт 102 км далан барина. Мөн борооны ус зайлуулах хоолойны лаг хагшаасыг цэвэрлэдэг шинэ техник хэрэгслийг ирэх онд авна. Ингэснээр борооны ус зайлуулах шугам бөглөрөх, тогтсон лаг хагшаасыг хүний хүчээр цэвэрлэх гэж цаг хугацаа алддаг асуудлыг шийднэ. Энхтайваны өргөн чөлөө, Их, Бага тойруу гээд томоохон гудамжны явган замыг шинэчлэх ажлыг энэ жил бүхэлд нь эхлүүлсэн ч дуусгаж амжсангүй. Цаашид явган замын шинэчлэлийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, тарифыг өрсөлдөхүйц, аж ахуйн нэгжүүдийн сонирхлыг татахуйц болгож, ажлыг яаравчилна. Мөн дугуйн болон явган замыг илүү хүртээмжтэй, тасалдахгүй үргэлжилдэг сүлжээ болгох чиглэлд анхаарна. Нэмээд хэлэхэд түрээсийн скүүтер, мопедийг явган хүний замаар явуулахгүй байх зохицуулалт хийнэ” гэлээ.
Үргэлжлүүлэн хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотод зам, барилга олноор баригдаж байна. Энэ болгонд хайрга, дайрга, элс, хар шороо хэрэглэдэг. Гэтэл нийлүүлж байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалд 6.1 тэрбум төгрөгийн байгалийн нөөц ашигласны татвар төлөгдсөн байна. Бид байгалийн нөөц ашигласны татвараа гүйцэт хурааж авч чадахгүй байна. Үл хөдлөхүүдэд татвар төлдөггүй, газрын төлбөр төлдөггүй хувь хүн, ААН байдаг. Үүнийг цэгцлэх ёстой. Эдгээр асуудлыг шийдэх байнгын ажиллагаатай ажлын хэсэг байгуулж, нуугдмал татваруудыг ил болгохыг үүрэг болгоё” гэв.]]></description>
"Улаанбаатар Трам” төслийн ТЭЗҮ-ийг баталлаа
<description><![CDATA[ ЗТЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөл "Улаанбаатар Трам” төслийн I, II шугамын ТЭЗҮ-ийг баталлаа.
Тус ТЭЗҮ-ийг өмнө нь Зам, тээврийн яамны Төмөр замын дэд зөвлөлөөр хэлэлцэн дэмжиж, мөн яамны Хөгжлийн төвөөр магадлуулсан бөгөөд ийнхүү мэргэжлийн зөвлөлөөр үе шаттай баталж байна.
“Улаанбаатар Трам” төслийг нийслэлд хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс (Зунжин худалдааны төв) Сүхбаатарын талбай чиглэлд, хоёрдугаар шугамыг Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай чиглэлд хэрэгжүүлнэ.  Хотын хөнгөн төмөр замын тээврийн нэг төрөл болох энэхүү  төслийн нэгдүгээр шугамын урт нь 11 км хос шугам,  нийт 16 зогсоолтой байх бол хоёрдугаар трасс нь 15 км урттай, нийт  23 зогсоол бүхий хос шугам байх юм.
Энэхүү төсөл нь 100 хувь цахилгаан, эко их багтаамжийн нийтийн тээврийн систем бөгөөд автозамын түгжрэл, автомашины хорт утаа ялгаруулалтаас үүсэх агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой төдийгүй төсөл хэрэгжсэнээр авто замын хөдөлгөөний дундаж хурд  25.7 хувиар нэмэгдэх тооцоолол гарчээ.
Трамвайн  систем нь дэлхийн олон хотод  бусад их батаамжийн нийтийн тээврийн хэрэгслүүд болох метро,  BRT- тусгай замын автобус, болон автобусны системтэй хослон ажиллаж байна. Хүн ам ихтэй улс орнууд трамвайн системийг техник технологийн хувьд шинэчлэн сайжруулж, илүү ухаалаг, автоматжуулсан хэлбэрт шилжүүлсээр байна.]]></description>
"ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд гал гарчээ
<description><![CDATA[Онцгой байдлын байгууллагад 2025 оны 06 дугаар сарын 02-ны 00:27 цагт Хан-Уул дүүрэг 3-р хороо "ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цех дотор гал гарч байна гэсэн дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 30, 18, 26, 63 дугаар ангийн алба хаагчид ажиллан, гал түймрийн тархалтыг 01:54 цагт зогсоож, 03:21 цагт галыг бүрэн унтраалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.]]></description>
Туул усан цогцолборыг 2025-2032 онд барихаар төлөвлөж байна
<description><![CDATA[Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд 5569 ам.метр талбайд Туул усан цогцолборыг 2025-2032 онд барина.
Өнөөдрийн байдлаар, нийслэлийнхэн газрын гүний усыг 100 хувь буюу хоногт 185-225 мянган метр.куб цэвэр ус хэрэглэж байна. 2040 он гэхэд хотын усны хэрэглээ хоногт 772.450 метр.куб болж өснө. Тиймээс Туул, Тэрэлж гол дээр урсац тохируулгын далан байгуулж, Туул усан цогцолборыг барьснаар гадаргын ус ашиглах боломж бүрдэх юм. Урьдчилсан байдлаар боомтын хөндлүүрийн 3-4 хувилбарыг сонгоод байна.
Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчин чадалтай. Далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдсын гүн 19.84 метр байх юм.  Уг усан цогцолборыг нийслэл хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, ундны усны найдвартай эх үүсвэртэй болгох, Туул голын экологийн тэнцвэрт байдлыг хангах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зэрэг байдлаар ашиглахаар төлөвлөж байгаа аж.]]></description>
“UB food” фестиваль  эхэллээ.
<description><![CDATA[Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж буй аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль өнөөдөр эхэллээ. 
Долоо хоногийн турш Сүхбаатарын талбайд үргэлжлэх энэхүү үйл ажиллагаа эхний өдрөөсөө л олны хөлд дарагдав. 11 дэх жилдээ болж буй фестивалийн гол онцлог нь Узбекистанаас манай улсад ирсэн мастер зэрэглэлийн 10 тогоочийн гарын хоол байх юм.
Тодруулбал, тэд узбек үндэстний брэнд болох плов, шорлог, самса, казан кебаб зэрэг хоолыг амтлуулж, тус улсын хоолны соёлыг монголчуудад таниулж байна. Түүнчлэн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн гал тогооны лам нар нэг тонн хэмжээтэй ширмэн тогоонд гурилтай шөлийг уламжлалт аргаар бэлтгэж, монгол хоолны соёлыг түгээх юм.
Фестивалийн талаар Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх ярихдаа, “Энэхүү хоолны өдөрлөг нь 11 дэх жилдээ болж байна. Дэлхийн бүх хотод үндэсний хоолыг түгээн дэлгэрүүлж, сурталчлах, тухайн иргэдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж хоолны фестивалийг зохион байгуулдаг. Яг энэ жишгээр нийслэлд зохион байгуулж, иргэд ч хүлээдэг болсон. Энэ жилийн онцлог нь Узбекистанаас 10 мэргэжлийн тогооч ирж узбек хоолыг хийж байна. Түүнчлэн чиг үүргийн байгууллагууд иргэдийн аюулгүй байдал, амар тайван байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгаа” гэв.
10 мянган хүний багтаамжтай асарт зочилж хоолны амталгаа хийхийн тулд иргэд хамгийн түрүүнд 5000 төгрөгийн тасалбар авч байна. Улмаар шорлог, плов, самса, казан кебабыг хэрхэн хийхийг харахаас гадна үнэ төлбөргүй амталгаа хийж, уралдаанд оролцох боломжтой. Энэхүү өдөрлөгт зориулж узбек тогооч нар өөрийнхөө улсаас тогоо, будаа, амтлагч тэргүүтэй хоолонд ашиглаж болох бүхий л бүтээгдэхүүн, хэрэгслээ тусгайлан авчирчээ. Нэг тогоо нь 300-800 литрийн багтаамжтай бөгөөд 1000 литр хоол хийх боломжтой аж.
Нэг тогоонд 500 кг плов хийх боломжтой бөгөөд орцонд 100 кг мах, 100 кг будаа, 40 кг тос болон үзэм, амтлагч багтжээ.
Узбекистанаас ирсэн тогооч нарын багийн ахлагч Күлиджанов Садик ярихдаа,“Монголын ард түмэнд өөрсдийн узбек үндэсний хоолыг бэлтгэж, амтлуулахаар ирсэн. Өнөөдрийн байдлаар плов, самса, шорлог, казан кебаб гэсэн дөрвөн төрлийн хоолыг бид  нийслэлийнхэнд  амтлуулахад бэлэн боллоо. Узбек үндэсний хамгийн гол хоол нь плов юм. Хурим найр, баяр ёслолыг пловгүйгээр төсөөлөхийн аргагүй. Пловгүй хурим найр, ёслол  байдаггүй ээ. Бид Монголын үндэсний хоол болох лапша буюу гурилтай шөлийг хийж үзсэн, үнэхээр таалагдсан” хэмээлээ. Өдгөө 60 настай түүний хувьд 30 жил тогоочоор ажиллаж байгаа бөгөөд олон улсынVIзэрэглэлтэй тогооч ажээ.
Нийслэлийнхэнд дэлхийн олон орны хоолны соёлыг түгээх зорилгоор зохион байгуулдаг “UB Food” фестивалаар энэ жил нэг үндэстний хоолыг онцгойлон иргэдэд танилцуулж буйгаараа онцлогтой. Ингэхдээ иргэд 5000 төгрөг төлснөөр үнэ төлбөргүй амталгаа хийх боломжтой болж байна. Харин өмнөх жилүүдэд манай улсад үйл ажиллагаа явуулж буй дотоод, гадаадын ресторан, зоогийн газрууд 10-40 хувийн хямдралтай үнээр иргэдэд үйлчилж, хоолоо сурталчилдаг байсан юм. Түүнчлэн хоолны фестивалийг зун, намар зохион байгуулдаг байсан бол энэ жил анх удаа хаврын улиралд болсноороо онцлогтой.
“UB Food” фестивалийн үеэр залуучуудад зориулсан Dj үзүүлбэр, Open Mic, “Бага тойрог” урлагийн тоглолт, узбек бараа бүтээгдэхүүний худалдаа, Улаанбаатар театрын тоглолт, “Анир” поп оркестрын тоглолт, амьд хөгжмийн тоглолт, төрөл бүрийн хоолны тэмцээн болох юм. ]]></description>