Спорт - iNET.mn Фото мэдээллийн портал
<language>ru</language>
<description>Спорт - iNET.mn Фото мэдээллийн портал</description>
Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана
<description><![CDATA[Узбекистаны шатарчид олон улсын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 200 мянган ам.доллар хүртэлх мөнгөн шагнал авах боломжтой болжээ. Мөн тэдний дасгалжуулагчдад өндөр хэмжээний урамшуулал олгохоор болсон гэж rg.ru мэдээлжээ. Шатарчдын хөдөлмөр, ялалтыг үнэлсэн зарлигийг тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиеев гаргасан гэж тус хэвлэлийн мэдээнд дурджээ. Нөгөөтэйгүүр Узбекистаны эрх баригчид ийм шийдвэрийг Самарканд хотод Дэлхийн шатрын олимпиад үргэлжилж буй энэ цаг  үед гаргасан нь анхаарал татаж байна.
Узбекистан улс өмнө нь амжилт гаргасан шатарчдаа урамшуулдаг байсан ч шагналын хэмжээ харьцангуй бага байжээ. Тухайлбал, Дэлхийн шатрын олимпиад болон Паралимпиадад алтан медаль хүртсэн тамирчинд 2000 ам.долларын шагнал олгодог байсан байна.
Харин одоо шинэ журмаар Дэлхийн шатрын олимпиадын мөнгөн медальтан 100 мянга, хүрэл медальтан 50 мянган ам.доллараар шагнуулна. Мөн залуучуудын Дэлхийн шатрын олимпиад, Паралимпиад, Олон улсын шатрын холбоо /FIDE/-ны ангилалд багтдаг дэлхийн болон Азийн түвшний тэмцээнүүдийн медальтнуудад 20 мянган ам.доллар хүртэлх шагнал олгохоор болжээ. Түүнчлэн шатарчин олон улсын их мастер цол хүртсэн тохиолдолд 5000 ам.долларын мөнгөн урамшуулал авах юм.
Дашрамд дурдахад, есдүгээр сарын 26-27-нд FIDE-ийн шинэ ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно. Уг албан тушаалд Казахстаны Шатрын холбооны ерөнхийлөгч Тимур Турлов, Германы бизнес эрхлэгч Ян Хенрик Бюттнер, Германы WR Chess багийг үүсгэн байгуулагч Вадим Розенштейн нар нэр дэвшээд байгаа билээ.
Эх сурвалж: polit.mn  ]]></description>
Ёкозүна цолны болзол сонссон Киришима Б.Лхагвасүрэнгийн хүсэл талаар болов
<description><![CDATA[Японы мэргэжлийн сумо бөхийн аки башёгийн 12 өдрийн дараа монгол бөхчүүдийн амжилтын мэдээллийг хүргэе.
Өчигдөр 12 дахь өдөр макүүчи зиндаанд анх удаа дэвшсэн дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц, дархан аварга Д.Цэрэнтогтохын зээ, улсын гарди Д.Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамьянтогтох нар барилдлаа. Тус барилдаанд Асахакүрюү Р.Жамьянтогтох давжээ. Ингэснээр манай хоёр бөх хоёулаа долоон даваатай болов. Үлдсэн гурван өдрийн барилдаандаа нэг давахад качигоши хийнэ. Хамгийн ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр найм дахиа давснаар тавин хувийн амжилтаа үзүүлжээ. Макүүчидаа эргэн ирэх боломжоо хадгалж үлдсэн гэсэн үг. Энэхүү башёгаас мэргэжлийн сумогийн замналаа эхлүүлсэн Жёошёоюү А.Сосорхүү жонокүчид зургаан даваатай, зиндаагаа тэргүүлж байна. Тэгвэл ёкозүна цолны болзол сонссон озэки Киришима Б.Лхагвасүрэнгийн мөрөөдөл талаар өнгөрөв. Тэрбээр дөнгөж зургаан даваатай яваа бөгөөд үлдсэн гурван өдрөөс хоёрт нь давж байж тавин хувийн амжилтаа хийнэ. Түүний хувьд өнөөдөр япон аварга Оносатотой барилдахаар оноолт таарчээ.
Банцүкэд Монголын 24 бөх жагссан ч 20 нь таван зиндаанд барилдаж башёгоо үргэлжлүүлж байгаа юм. Башёг  ёкозүна Оносато 11 даваатай ганцаараа тэргүүлж буй бол араас нь озэки Аонишики, сэкивакэ Фүжиновака, экс озэки Асанояма нар есөн даваатай нэхэж байна. Монгол сумочдын амжилтыг танилцуулъя.
Макүүчи зиндаа
Озэки Киришима Б.Лхагвасүрэн 6:6
М-5 Оошома П.Дэлгэрбаяр 6:6
М-12 Асахакүрюү Р.Жамъянтогтох 7:5
М-14 Чиёошома Г.Мөнхсайхан 4:8
М-Б-16 Тошинофүжи Ө.Дэмиджамц 7:5
Жюүрёо зиндаа
Дэванорюү Т.Тэмүүлэн 7:5
Кёкүкайюү Ш.Далайбаатар 6:6
Тамаваши Б.Мөнх-Оргил 8:4
Онокацү Б.Чойжилсүрэн 6:6
Тамашохо Э.Энхманлай 5:7
Макүшита зиндаа
Асахифүжи Б.Очирсайхан 6:1
Тэншёояма Г.Отгонбат 6:1
Хокүтэнкай Г.Сүхбат 2:4
Тацүбаяма М.Буянтогтох  4:2
Тэнросэй С.Лувсангомбо 3:3
Саданохикари Д.Наранцогт 2:4
Санданмэ зиндаа
Хакүгэцүро А.Сүхбат 4:2
Жонокүчи зиндаа
Жёошёоюү А.Сосорхүү 6:0
Хокүто М.Хүсэлбаатар 5:1]]></description>
Английн шигшээ шөвгийн наймд Норвегийн багтай тоглохоор боллоо
<description><![CDATA[2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) 1/8 шигшээгийн тоглолтод Английн шигшээ баг Мексикийн багийг хожлоо.
Мексикийн Мехико хотод болсон тус тоглолтод зочин баг талбайн эздийг 3:2-ын харьцаагаар хожжээ. Английн шигшээ багаас Жуд Беллингем (36, 38 дахь минут) хоёр гоол оруулсан бол Харри Кейн (60 дахь минут, торгуулийн цохилт) нэг гоол нэмж хийсэн байна. Харин хожигдсон багаас Хулиан Киньонес (42), Рауль Хименес (69, торгуулийн цохилт) нар гоолджээ. 
Тоглолтын 54 дэх минутад Английн шигшээ багийн хамгаалагч Жаррел Куанса бүдүүлэг алдаа гаргасны улмаас талбайгаас хөөгдсөн байна. 
Английн хаалгач Жордан Пикфорд ДАШТ-д 17 дахь тоглолтдоо оролцож, үндэсний шигшээ багийнхаа рекордыг давтлаа. Тэрбээр одоо энэхүү үзүүлэлтээр хаалгач Питер Шилтоны хамт тэргүүн байрыг эзэлж байна.
Хөл бөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймд гурав дахь удаагаа дараалан шалгарч буй Английн шигшээ баг долоодугаар сарын 11-нд Майами хотноо Норвегийн багтай тоглоно.]]></description>
Хөл бөмбөгийн ДАШТ монгол гэрэл зурагчны дуранд
2026 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ, Канад, Мексик улсад хэсгийн тоглолтоор үргэлжилж байна. 
Анх удаа 48 улсын шигшээ баг оролцож буй онцлох ДАШТ-ий гэрэл зургийн албан ёсны эрхтэй сурвалжлагчаар Монгол Улсаас анх удаа Соёлын гавьяат зүтгэлтэн, спортын гэрэл зурагчин Ч.Ганбат ажиллаж буй юм. 
GoGo.mn сайт гэрэл зурагчин Ч.Ганбаттай хамтран ажиллаж байгаа бөгөөд түүний буулгасан гэрэл зургуудаас уншигч Та бүхэнд хүргэнэ. 
Хэсгийн эхний тоглолтууд, үзэгчдийн уур амьсгал, ДАШТ-ий эргэн тойрон түүний камерын дуранд хэрхэн буусныг хүргэж байна. 
Визийн саадыг давж, хүүгийнхээ ДАШТ-ий тоглолтыг үзсэн нь
Энэ жилийн хөл бөмбөгийн ДАШТ-д 500 мянган хүн амтай Кабо Верде улсын шигшээ баг анх удаа оролцож байна. 
Цөөн хүн амтай, анх удаа оролцож буй арлын жижиг энэ улс хамгийн эхний тоглолтдоо Европын аварга Испанитай таарч, нэг ч гоол алдалгүй тэнцсэн нь ДАШТ-ий эхний дуулианыг тарьсан. 
Тус тоглолтын онцлох тоглогч нь Кабо Вердегийн 40 настай хаалгач Возинья байсан юм.  
Тэрбээр тоглолтын турш Испаний багаас хийсэн хүчтэй довтолгоонуудыг амжилттай хааж, хаалгандаа гоол алдаагүй. Тоглолт өндөрлөсний дараа тэрбээр нулимс дуслуулж байв. 
Уйлсан шалтгаанаа тэнгэрт байгаа өвөө, эмээ болон виз, бондын асуудлаас болж тоглолтыг нь үзэхээр очиж чадаагүй ээжтэйгээ холбон тайлбарласан. 
Тэгвэл түүний ээж визийн асуудлыг давж, өнгөрсөн шөнө Уругвайтай хийсэн тоглолтыг очиж үзсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөлөө. 
Тус улсын шигшээ баг эхний тоглолтдоо Испанитай тэнцсэн бол хоёр дахь тоглолтдоо түүхэн хоёр гоол хийж, Уругвайтай мөн тэнцээд буй.
Сурын харвааны улсын аварга шалгаруулах харвааг анх удаа аймагтаа зохион байгууллаа
<description><![CDATA[Үндэсний сурын харвааны 2026 оны улсын аварга шалгаруулах харваа Архангай аймгийн АРА комплекст 6-р сарын 20, 21-ний өдрүүдэд болж өнгөрлөө.
Энэхүү харваа нь Монголын үндэсний соёлын үнэт өв сангийн нэгэн хэсэг үндэсний сур харвааны бүх төрөл зүйлийг Монгол хүний бие бялдар, оюун ухаан, ёс суртахууны төлөвшлийн хэрэглүүр болгон дэлгэрүүлэхийн зэрэгцээ улам боловсронгуй болгон хөгжүүлэх зорилготой.
Улсын аварга шалгаруулах тус харвааг21 аймаг, 9 дүүргийн1324 харваач зорин ирж, цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм. Тухайлбал, Монгол Улсын дархан мэргэн 4, Монгол Улсын даяар дуурсах мэргэн 3, Монгол Улсын даян мэргэн 6, Монгол Улсын мэргэн 12 зэрэг улсын цолтой 73 харваач,аймгийн цолтой 489,сумынцолтой442,320залуу харваачоролцлоо.
Харваа нь цуваа харваанд хана, хасаа, нийлбэр дүнгээр эрэгтэй, эмэгтэй эхний таван байр, мөн байгууллагын дүнг гишүүдийн оноогоор эхний таван байр эзлүүлж, шилдэг 16 харваачийг мөнгөн шагналаар шагнасан юм.
Эрэгтэй харваачдын хана, хасаа харвааны нийлбэр дүнгээр 40 сумнаас 39 оносон Дундговь аймгийн харьяат, аймгийн мэргэн, спортын мастер Н.Эрдэнэбаатар түрүүлж, сурын харвааны 2026 оны улсын аварга боллоо. Тэрээр 2022 онд Архангай аймгийн баяр наадамд түрүүлж, “Аймгийн мэргэн” цолыг хүртэж байжээ.
Эмэгтэй харваачдын хана, хасаа харвааны 40 сумнаас 39 оносон Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, “Ёл мэргэн” холбооны харваач, Монгол Улсын гоц харваач О.Чинзүрх тэргүүлж, сурын харвааны 2026 оны улсын аварга болсон юм.
УгхарваагАрхангай нутгийн анхны мэргэн,аймгийнуугуул, Монгол Улсын мэргэн Дамбийн Оюунхандын нэрэмжит болгон зохион байгуулснаарааонцлогтойбайлаа.Тэрээр 1998 онд Монгол Улсын Үндэсний их баяр наадмаар сурын харваанд тэргүүлж, “Улсын мэргэн” хэмээх эрхэм цолыг хүртсэн түүхтэй.
Уг тэмцээнийг аймгийн ЗДТГ, АРА комплекс дэмжин ивээн тэтгэж, Монголын Үндэсний харваачдын холбоо, Архангай аймгийн үндэсний сурын харваачдын холбоо хамтран зохион байгуулаа.]]></description>
Гэрэл зурагчин С.Энхжаргалын “Хүү төрвөл бөх болно” бүтээл Ази тивд түрүүлжээ
"Major" тэмцээний эхний тоглолтоо "The MongolZ" энэ сарын 11-нд эхлүүлнэ
<description><![CDATA[“Counter Strike 2” тоглоомын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Major” зургаадугаар сарын 2-нд Герман Улсад эхэлсэн билээ.  
Тэгвэл манай улсаас “The Mongolz” баг гуравдугаар шатнаас тус тэмцээнд өрсөлдөхөөр болсон. Тэмцээний гуравдугаар шатны тоглолтууд зургаадугаар сарын 11-21-ний хооронд үргэлжилнэ. Тус тэмцээн нь дөрвөн шаттай бөгөөд эхний гурван шатны дараа шилдэг найман баг хасагдах шатны тоглолтод өрсөлдөх юм. “The Mongolz” багийн хувьд жилийн өмнө болсон энэхүү тэмцээнд түүх бүтээж аваргын төлөө шалгарсан ч хоёрдугаар байр эзэлсэн юм. Энэ жил тэдний хувьд бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж Cobrazera-г багтаа нэгтгэсэн байгаа билээ.]]></description>
Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна
<description><![CDATA[Азийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн шатрын тэмцээн тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж байна.
Монгол Улс анх удаа энэхүү тивийн хэмжээний тэмцээнийг хүлээн авч буйгаараа онцлог бөгөөд тус тэмцээнд Азийн 28 орны 240 гаруй шилдэг шатарчин өрсөлдөж байна.  Тэмцээний нийт шагналын сан 100 мянган ам.доллар бөгөөд нээлттэй ангиллын эхний таван байр, эмэгтэй ангиллын аварга тамирчин ирэх оны Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авах юм.]]></description>