Соёл урлаг - iNET.mn Фото мэдээллийн портал
<language>ru</language>
<description>Соёл урлаг - iNET.mn Фото мэдээллийн портал</description>
"The Hu" хамтлаг 10 жилийн ойгоо тэмдэглэнэ
<description><![CDATA["Чингис хаан" одонт "The Hu” хамтлагийн 10 жилийн ой 2026 онд тохиож байгаа бөгөөд ойн баяраа монголчуудтайгаа хамт эх орондоо тэмдэглэнэ гэдгийг хамтлагийн гоцлол дуучин Г.Нямжанцан өмнө нь мэдээлж байв. Тэгвэл тус хамтлагийнхан ойн баяраа ирэх наймдугаар сард Төв цэнгэлдэх хүрээлэнд монголчуудтайгаа тэмдэглэхээр төлөвлөж байгаа аж. Тоглолтоос гадна хамтлагийн залуус сонсогч фэнүүддээ гурав дахь цомгоороо бэлэг барих гэнэ.
Хамтлагийнхан өнгөрсөн 2024 онд Монголын Үндэсний их баяр наадмаар анхны бүрэн хэмжээний "Нар сар" тоглолтоо эх орондоо толилуулж байсан юм. Тэднийг Их Британийн алдарт "The Guardian" сэтгүүлд "Дэлхийн хөгжмийн ертөнц дэх шинэ үзэгдэл" хэмээн тодорхойлсон байдаг. "The Hu" хамтлагийг 2016 онд Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог үүсгэн байгуулсан ба Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодгоороо онцлог. Хамтлаг үндсэн дөрвөн гишүүнтэйгээр 2018 оны есдүгээр сард "Юу вэ, юу вэ, юу” дуугаар дебютээ хийсэн бөгөөд тус дуу юүтүб хуудаснаа 122 сая хандалт авч байлаа.
Энэ дуугаараа дэлхийн рок хөгжмийн урсгалд шинэ салхи авчирсан тэд үргэлжлүүлэн "Wolf Totem", "Shoog shoog" зэрэг дуунуудаа гаргаж, 2019 онд "Gereg" хэмээх цомгоо худалдаанд гаргажээ. Энэхүү цомог худалдаанд гарсан даруйдаа Billboard-ийн World albums төрөлд нэгдүгээр байрт жагссан байдаг.
Монголын уран бүтээлчид эх хэл дээрээ гаргасан уран бүтээлээрээ дэлхий дахины анхаарлыг татна гэдэг ердөө мөрөөдөл төдий байсан цаг саяхан. Харин "The Hu" хамтлаг энэхүү мөрөөдлийг бодит болгож дэлхийд томоохонд тооцогддог “Coachella”, “Hellfest” зэрэг хөгжмийн фестивалиудын тайзнаа тоглож, өнгөрсөн хугацаанд хоёр цомог, дөрвөн сингл цомог гаргаж, Америк, Европ, Австрали, Ази тивд нийт 270 гаруй тоглолт хийсэн юм.]]></description>
“Гурван үеийн торго хяргасан” уран хатгамалч
<description><![CDATA[Намайг С.Буд гэдэг. Би монгол уран хатгамлаар 20 гаруй жил урлаж байна. Миний ээж маш сайхан оёж, хатгадаг, аав маань мод, чулуу гээд олон төрлийн зүйл урладаг уран дархан хүн байлаа.
Энэ хугацаанд миний бүтээлүүдийг тоолох аргагүй болсон. Ялангуяа даалин, хавтага их урласан. Миний ажлын хамгийн онцлог нь хуучны торго ашигладаг. Хуучны торго надад яг л амьтай мэт санагддаг. Атирч хумигдсан торгыг зөөлөн индүүдэхэд дахин “амьсгалж” байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Түүн дээрх дүрс, хээ бүр өөрийн гэсэн гүн утга, түүхийг агуулдаг. Тиймээс би торгон дээрх хээг аль болох бүтнээр нь хадгалж, бүтээлдээ шингээхийг зорьж, давтагдашгүй, цорын ганц бүтээл хийхийг эрхэмлэдэг.
Заримдаа өөрийгөө “гурван үеийн торго хяргасан хүн” гэж боддог. Богд хаан, Дондогдулам хатны үеийн 100 гаруй жилийн настай торго, эцэг эхийн минь үеийн орос торго, мөн өөрийн цаг үеийн торго гээд гурван өөр цаг хугацааны амь, түүхийг бүтээлдээ нэгтгэж явна.
Миний хамгийн онцлог бүтээл бол “Алтан соёмбо”. Энэхүү бүтээлээ 2020 онд эхлүүлж, 2022 онд дуусгасан. Бүтээлдээ зээгт наамлын аргыг ашиглаж, деталь бүрийг зүү ороох хатгамлаар баяжуулсан. Мөн уламжлалт хавтгай хэлбэрийг товгор шийдэл рүү шилжүүлснээрээ онцлог болсон. Би үргэлж өмнөх бүтээлээсээ илүү өндөр түвшний, цаг хугацааг давсан бүтээл хийхийг зорьдог. Тэр дундаа “Алтан соёмбо”-оосоо давсан шинэ бүтээл төрүүлэхийн төлөө өөрийгөө байнга сорьдог.
Сайн бүтээл урлаачаа дагуулж явдаг, заримдаа бүр чирээд явдаг юм. “Алтан соёмбо” бүтээл маань намайг олон хүнд таниулсан. Би өөрөө очиж амжаагүй газар хүртэл энэ бүтээл намайг төлөөлөн хүрсэн байдаг. Тиймээс би “Алтан соёмбо”-доо маш их хайртай.
Нэг сайн бүтээл урлаачийнхаа өмнөөс хүмүүст зааж, сургаж чаддаг гэдгийг багш маань надад ойлгуулсан. Хэрэв би 50, 100 жилийн настай бүтээл үлдээж чадвал, тэр бүтээл минь миний өмнөөс шавь төрүүлж, мэдлэгийг минь дамжуулж явна. Хожим хараа муудаж, гарын ур дүй суларсан ч сайн бүтээл үлдвэл тэр өөрөө миний оронд “ярьж”, “зааж” чадна гэж боддог.
Өмнөговь аймгийн уугуул, уран хатгамалч С.Буд]]></description>
Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ
<description><![CDATA[Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их сургуулийн хамтарсан судалгааны баг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Гол мод” хэмээх газарт археологийн малтлага, судалгааны ажил хийж, Монголын эзэнт гүрний үед холбогдох долоон булшийг малтан судалжээ. Тодруулбал, судалгааны ажлыг 2026 оны тавдугаар сарын 12-25-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд багийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн доктор Ж.Баярсайхан ахалж, Америкийн Мичиганы их сургуулийн судлаач доктор Браян Миллер хамтран ажилласан байна.Малтлага, судалгааны үеэр өрөмтэй шаазан ваар, шаар ваар, эмээл, дөрөө, амгай зэрэг морины иж бүрэн тоног хэрэглэл, төмөр зэв, саадагны тоноглол, төрөл бүрийн чимэглэл зэрэг Монголын эзэнт гүрний үеийн нийгэм, соёл, ахуйг судлахад чухал ач холбогдолтой үнэт олдворууд илэрчээ.
Судалгааны багийн ахлагч доктор Ж.Баярсайхан “Эдгээр олдворын зарим нь Монголын нутаг дэвсгэрээс өмнө нь бүрэн бүтнээрээ илэрч байгаагүй. Энэ нь Монголын эзэнт гүрний үеийн археологийн судалгаанд онцгой ач холбогдолтой” хэмээн онцолсон байна. Одоогоор илэрсэн олдворуудыг бүртгэн баримтжуулах, сэргээн засварлах, нарийвчилсан шинжилгээ хийх ажил үргэлжилж байгаа бөгөөд судалгааны үр дүнг олон нийтэд үе шаттайгаар танилцуулах аж.
Эх сурвалж:www.polit.mn ]]></description>
Каннын кино наадамд Монголын зургаан төслийг танилцуулжээ
<description><![CDATA[Дэлхийнхамгийнгурван том кино наадмын нэгКаннын кино наадамд Монголын найман кино төслийг танилцуулах үйл ажиллагаа өчигдөр болжээ.
79 дэх удаагийн Каннын наадамд Монголын кино урлагийн зөвлөлөөс “Монгол кино төсөл” танилцуулах үйл ажиллагааг гурав дахь удаагаа зохион байгуулсан нь энэ аж. Тодруулбал,
Найруулагч Б.Бадралмаа “Давс үүрсэн 40 жил” баримтат кино
Продюсер Г.Түвшинсайхан “Тарвас” уран сайхны кино
Найруулагч Б.Тамир “Жинжийгийн төрсөн өдөр”
Продюсер Э.Тамир “Цасхан” анимейшн төсөл
Продюсер З.Тэмүүжин “Шонхор” уран сайхны кино
Продюсер Г.Мандах “Шар хөвийн зэрэглээ” уран сайхны кино
Найруулагч Б.Санчир “Алс газар сурахаар одогсод” баримтат кино
Продюсер Т.Алтантуяа “No Drug 2” олон ангит кино төслийг танилцуулсан байна.
Үйл ажиллагааны хүрээнд гаднын40 гаруй кино бүтээгч, продюсер, хөрөнгө оруулагчидоролцжээ. ]]></description>
Соёл, урлагийн цогцолборын суралцагчид Азийн урлагийн наадамд манлайлж байна
<description><![CDATA[Энэ сарын 19-нөөс 24-ний өдрүүдэд БНСУ-ын Инчёон хотод зохион байгуулагдаж буй "Asian Future Musicians” олон улсын уралдаанаас Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын Я.Батчимэг багштай төгөлдөр хуурын дугуйлангийн авьяаслаг хүүхдүүд Гран при дөрөв, алтан медаль найм, мөнгөн медаль гурвыг хүртэж бахдам амжилт үзүүлжээ.
Тодруулбал, ансамбль төрөлд Бямбадашийн Учрал, Зоригтхүүгийн Энхтуяа, Лхам-Янжингийн Мөнхсүлд, Амгалангийн Энхжаргал нар Гран при цом, Батбаярын Аминдарь, Амарбаярын Эмүжин, Гансүхийн Гэгээлэн, Баярмөнхийн Урангоо, Батбаатарын Мөнхцогт, Дагвын Ананд, Мөнхнайрамдалын Есүй нар гоцлол төрөлд алтан медаль хүртэж, олон улсын тайзан дээр авьяас чадвараа үнэлүүллээ. Мөн Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан Н.Оюундарь багштай дуулах урлагийн дугуйлангийн суралцагч Н.Наран-Эрдэнэ шилдгийн шилдэг шагналын эзнээр тодорсон бол Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан Л.Маштөгс багшийн удирдлага дор бэлтгэгдсэн хүүхдүүд олон улсын наадмаас мөнгөн медаль хүртсэн байна.
   Энэхүү уралдааныг АНУ-ын Оксфордын Боловсролын сан, Азийн хөгжмийн холбоо, Монгол дахь албан ёсны зохион байгуулагч “Нинжин сургалтын төв” хамтран зохион байгуулж байгаа бөгөөд, уралдааны I шат цахимаар зохион байгуулагдаж, шалгарсан оролцогчид БНСУ-ын Инчёон хотод Азийн бүсийн финалын шалгаруулалтад оролцож байгаа юм.
Дөрвөн орны 2000 гаруй хүүхэд оролцож буй уг тэмцээнд Монголоос 400 гаруй хүүхэд төгөлдөр хуур, үндэсний болон хийл, үлээвэр хөгжим, бүжиг, дуулаачийн төрөлд ганцаарчилсан, ансамбль төрөлд оролцож байна.
Хүүхдүүдэд сурч боловсрох таатай орчин бүрдүүлж, сэтгэл, зүтгэлээ зориулан ажилладаг Соёл, урлагийн цогцолбор, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын уурхайчин хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье, гэж олон улсын уралдаанд оролцож буй хүүхдүүдийн эцэг эхчүүд сэтгэгдлээ хуваалцсан юм.
Элсэн цөлөөс олдсон захидал юу өгүүлж байна вэ?
<description><![CDATA[Швейцарийн Цюрих хотын Рийтбергийн музейд олны хүртээл болж буй “Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэнгийн нандин олдворуудын нэг бол Турфаны баруун хөндийгөөс 1900-аад оны эхээр олдсон албан захидал юм.
Цагаадайн угсаанд хамаарах нэгэн ноёноос Юань улсын засаг захиргааны төв рүүгээ илгээсэн гэж үздэг энэхүү захидлыг уйгар бичгээр үйлдэж дөрвөлжин үсэг бүхий тамга дарсан байдаг. 
Монголын түүхийн тухай Европын үзэгчдийн хэвшмэл сэтгэлгээг өөрчлөх үнэ цэнтэй энэхүү  захидлаас Хятадыг байлдан дагуулж нэгтгэсэн Монголчуудын Юань улсын бодлого, нарийн бүтэц бүхий төр, бичиг соёлын тогтолцоо, засаг захиргааны зохион байгуулалт тод харагдана. 
Герман, Орос, Франц, Япон зэрэг дөрвөн улс өнгөрсөн зууны эхээр Турфанд өрсөлдөн хайгуул хийж, хоорондоо үл үзэгдэх соёлын өвийн дайн өрнүүлсэн билээ. Тэдний олдворууд өнөөдөр дэлхийн орон бүрт тархсан. Харин Монгол бичгээр, тэр дундаа төрийн тамгатай ийм захидлыг эх хувиар нь Берлин хотоос “зээлж” энд авчирсан нь онцгой ховор олдворт тооцогдож байна. 
“Нүүдэлчин хэмээн ихэнхдээ хэлэгддэг Монголчууд төрийн албан бичигтээ нэгээс дээш хэл, бичгийг хослуулан хэрэглэж байсны баталгаа нь 13-14-р зууны заагт бичсэн энэхүү захидал билээ” хэмээн Рийтбергийн музейн дэд захирал Johannes Beltz ярьж байлаа. 
Нэг баримт дээр хоёр өөр бичиг орших нь Монголын төр ямар олон давхарга, соёлын уялдааг цогцоор нь хадгалсан болохыг харуулдаг.  
Дөрвөлжин үсэг бол Хубилай хааны зарлигаар нийт эзэнт гүрний бичиг болгохоор зохиосон улсын бичиг. Харин дөрвөлжин үсгийн тамга нь мөн л их хааны зарлигаар 1269 оноос бүх хаад, хан хөвгүүдийн тамганд хэрэглэгдэж эхэлсэн байдаг.
Уг захидал нь татвар, өртөө, замын хяналт, барааны бүртгэлийн тухай нутгийн захиргаанд өгсөн тушаалын агуулгатай. 
Захидал Юань улс Турфаныг захирч байсан бодит баримт. Бас Цагаадайн улсын ноёд Юань улсын үндсэн харьяат байсныг нотолно.
Ритбергийн музей энэ захидлыг үзэсгэлэндээ авчирсан нь учиртай. Монголын түүх, нүүдлийн соёл, хотжилтын орон зайг зөвхөн их түүхийн “том, том” баримт, олдворуудаар бус, ийм жижиг хэлбэр хэмжээтэй атлаа баялаг утга агуулгатай эх сурвалжаар тайлбарлах зорилго агуулсных биз ээ. 
Эзэнт гүрнийг нэгтгэсэн зүйл зөвхөн морь унасан нүүдэлчид биш харин албан бичиг, тамга, захирамж, дүрэм хийгээд тэдгээрийн цогц байсныг энд бас өгүүлж буй хэрэг.
Монголчуудын байгуулсан уудам орон зайд мэдээлэл хэрхэн түгж, захиргаа хэрхэн нэгэн төвд зангирч, ноёдын хоорондын холбоо ямар хэлээр, ямар ёслолтой дамждаг байсныг Европын үзэгчид эндээс харсаар байгаа. 
Цаг хугацаа олон зүйлийг бүдгэрүүлдэг. Харин бичиг л бүдгэрдэггүй. Тиймдээ ч энэ захидал Монголчуудын түүхэн цаг хугацаа руу аялах гол гүүрийн нэг болж байна.
Ц.Чимэддондог]]></description>
МОНЦАМЭ агентлагийн ахмад гэрэл зурагчин Д.Цэрэннадмид МУСГЗ цол хүртэв
<description><![CDATA[Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн ахмад гэрэл зурагчин Д.Цэрэннадмидад Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол хүртээлээ.
МУСГЗ, ахмад гэрэл зурагчин Д.Цэрэннадмидыг МОНЦАМЭ агентлагийн дарга Х.Энх-Орших болон тус агентлагийн хамт олон Мэдээллийн төвд хүлээн авч, хүндэтгэл илэрхийлэв. 
Энэ үеэр тэрбээр МОНЦАМЭ агентлагийн хамт олондоо баярлаж, талархсан сэтгэгдлээ илэрхийлэхдээ, “МОНЦАМЭ агентлагт 1968 онд анх лаборантаар орж 30 гаруй жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Миний багш Д.Самдан, Д.Нямхүү, Б.Сүхээ тэргүүтэй багш нар бий. Гэрэл зургаараа дамжуулан монгол ахуй, ёс заншил, өв соёлоо гадаад оронд сурталчилж явсандаа баяртай байна. Энэ сайхан мэргэжлийнхээ буянаар надад очиж үзээгүй аймаг гэж байхгүй. Хүн насан туршдаа суралцдаг, одоо ч би залуу үеэсээ суралцсаар байна. Гэрэл зургийн салбарынхаа залуучуудаар маш их бахархаж байна. Сайхан зураг бүтээнэ гэдэг нь тэр өдрийн аз юм. Орчин үед гэрэл зураг бие даасан салбар болж байгаль, ан амьтан, хөрөг гэх мэтээр төрөлжсөн байна. Өнөөдөр залуучууд маш гоё зургийг төрөл бүрээр авч байна. Тэр мэдрэмж, хараа, сэтгэмж зэрэгтэй ярих юм алга. Гэрэл зургийг жинхэнэ мэргэжлийн түвшинд хөгжүүлж байна” хэмээн дурсамжаа хуваалцав.
Түүний шагнал хүртсэн зарим бүтээлүүдийг дурдвал:
• 1977 онд “Интерпресс фото 77” Москва хотноо болсон хүүхдийн сэдэвт олон улсын гэрэл зурагчдын үзэсгэлэнд “100 кг хүрч үү” зургаараа хүрэл медаль
• 1978 онд Япон Улсад болсон “Азийн хүүхдүүд” сэдэвт олон улсын тэмцээнд “Өглөөний дасгал” зургаараа оролцож “Гран-При” шагнал хүртсэн
• 1979-1984 онд “Үнэн”, “Хөдөлмөр”, “Улаанбаатарын мэдээ”,“Спортын мэдээ” зэрэг сониноос гэрэл зурагчдын дунд ажилласан уралдаанд 1,3 дугаар байр,
• 1985 онд “Правда” сониноос зарласан Олон улсын тэмцээнээс “Адуучин” зургаараа хоёрдугаар байр
• 1988 онд ЗХУ-ын “Советсая женщина” сэтгүүлээс зарласан олон улсын уралдаанд “Болзоо” зургаараа хүндэт диплом
• 1988 онд Азийн ACCU-аас зохиосон уралдаанд “Амжаад цайлцгаая” зургаараа шагналт байр
• 1998 онд Япон Улсын “Азийн ACCU Олон улсын гэрэл зургийн уралдаан”-д “Минийхээс гоё байдаг аа” зургаараа шагналт байрыг тус тус эзэлж байлаа.
МУСГЗ Д.Цэрэннадмид хөрөг зургийн Монголоос анхны олон улсын уралдааны тэргүүн байр эзэлж байсан гэрэл зургийн холбооны бахархал болсон ахмад гэрэл зурагчин юм.
Дуучин И.Мишээл “Silk Way Star” шоуны ялагч боллоо
<description><![CDATA[Казах­станы нийслэл Астанад зохиогдсон “Silk Way Star” шоуны анхны улирлын ялагчаар И.Мишээл тодорлоо.  Энэхүү шоу нь Азийн анхны олон улсын дууны тэмцээн болсон ба нийт 12 улс оролцсон байна. 
Тодруулбал, Азербайжан, Армени, Гүрж, Малайз, Казахстан, Хятад, Киргизстан, Монгол, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Өмнөд Солонгос зэрэг улсын дуучид оролцжээ. 
Тэрбээр ялагч болж шагналаа гардан аваад "Би ялагчийнхаа сэтгэгдлийг монгол эх хэлээрээ хэлмээр байна. Та нартаа маш их баярлалаа. Энэ бол зөвхөн миний дуу хоолой байгаагүй, энэ бол Монгол үндэстний дуу хоолой байсан юм шүү. Монголд үндэстэн бид өөрсдийнхөө боддогоос илүү маш их хүчтэй гэдгийг ойлгоорой. Та нартаа хайртай шүү" гэсэн юм. 
Финалын шоу шууд дамжуулалтаар явагдсан бөгөөд үзэгчид цахимаар санал өгсөн ба ялагчийг 50 хувь шүүгчийн үнэлгээ, 50 хувь үзэгчдийн онлайн санал гэсэн хосолсон аргаар шалгаруулжээ. Финалын 7 шилдэг оролцогчийн дунд Казахстан (ALEM), Малайз (Yazmin Aziz), Монгол (Michelle Joseph), Хятад (Zhang Hexuan), Армени (Saro Gevorgyan), Узбекистан (Madinabonu Adilova), Гүрж (Avtandil Abeslamidze) улсуудын дуучид багтжээ. 
“Silk Way Star” бол Казах­станын Ерөнхийлөгчийн Телевиз, Радио Комплекc болон Хятадын China Media Group (CMG)–ийн хамтын бүтээл бөгөөд уг тэмцээн нь соёлын солилцоо, эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой, оролцогчид үндэсний дуулах уламжлалаа, өөрийн өв соёлоо дэлхийд таниулах боломжтой байв. 
“Silk Way Star” шоуны ялагч болсон И.Мишээлдээ халуун баяр хүргэе. ]]></description>
“Гэм зэм” тайзнаа эргэн ирлээ
<description><![CDATA[“Гэм зэм” постдрам энэ сарын 20-30-ны хооронд дахин тоглогдох гэж байна. Дөрвөн жилийн өмнө “Орфей” театр дэлхийн хэмжээний сонгодог, Ф.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэн ижил нэрт жүжгийг постдрам хэлбэрээр тавьсан. Энэ үйл явдал тухайн цаг үед урлаг сонирхогчдын анхаарлыг хамгийн ихээр татаж, Улаанбаатар хот “Гэм зэм”-ээр амьсгалж байлаа. Харин дөрвөн жилийн дараа, яагаад дахин тоглож байна вэ? ОХУ-ын Театр, урлагийн академыг төгсөж ирсэн цоо шинэ найруулагч М.Батболд, продюсер Т.Ариунчимэг нарын хамтрал “Орфей” театрыг таван жилийн өмнө байгуулсан. Ингээд өнгөрсөн хугацаанд “Фауст”, “Гэм зэм”, “Опал”, “1984”, “Амьдрахуй” жүжгүүдийг олны хүртээл болгосон. Монголын театр урлагийн салбарт нэгэн шинэ салхи сэвэлзүүлсэн гэдгийг судлаачид, үзэгчид онцолдог билээ. 
Харин одоо “Орфей” театр хийсэн бүтээснээ дүгнэх гэж байна. 2025 он бол “Орфей” үүсгэн байгуулагдсаны таван жилийн ой. 
Энэ талаар найруулагч М.Батболд хэлэхдээ “Бид ийнхүү шинэ циклд хөл тавих гэж байна. 2026 онд цоо шинэ уур амьсгал, сэдэв, агуулга руу орно. Харин үүнээс өмнө “Гэм зэм”-ийг аравхан удаа дахин тоглоно. Ингээд дахиж хэзээ ч тоглохгүй. Видео бичлэг болгон хадгалах юм. Дөрвөн жилийн хугацаанд “Гэм зэм”-ийн тухайд бодож, санаж явсан бүгдээ амилуулахыг хичээлээ, тодорхой өөрчлөлтүүдийг хийлээ. Энэ бол “Гэм зэм”-ийг театрын тайзнаа үзэх сүүлчийн арван өдөр юм” гэж ярилаа.
“Гэм зэм”-ийг өмнө нь үзээгүй үзэгчдийн хувьд энэ томоохон боломж юм. Үзсэн үзэгчдийн хувьд ч дөрвөн жилийн өмнөх тэрхүү мэдрэмжийг дахин сүүлчийн удаа амталж үзэх бололцоо билээ.]]></description>
Эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан “ЖИМ ба ЖИГҮҮР” гэрэл зургийн үзэсгэлэн гарна
<description><![CDATA[Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулсан Монгол-Япон эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан шувуу, ан амьтны “ЖИМ ба ЖИГҮҮР” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22-24-нд Байгалийн түүхийн музейд гарах гэж байна. 
18 эмэгтэй гэрэл зурагчны 90 бүтээлд олон төрөл зүйлийн шувуудаас гадна ан амьтад ч багтжээ.
“ЖИМ” нь амьдралын ул мөрийг, “ЖИГҮҮР” нь эрх чөлөөт шувуудыг илэрхийлсэн бөгөөд бүтээлүүдийн агуулга, дүрслэл энэ хоёр утгад шингэсэн байна. 
Үзэсгэлэнд оролцогчид:
1. Н.Ариунаа (Чөлөөт уран бүтээлч, монгол бичгийн багш)
2. С.Бадамханд (Мастер гэрэл зурагчин, МГЗНХ-ны гишүүн)
3. Ө.Бундаа (“Хаан фото” ХХК-ийн гэрэл зурагчин)
4. Л.Бямбаа (Австралийн Канберра хотын Олон улсын эмэгтэй гэрэл зургийн клубын гишүүн, гэрэл зураг сонирхогч)
5. Л.Дарьханд (Эрдэнэт хотын гэрэл зураг сонирхогчдын “Мэлмий” бүлгэмийн гэрэл зурагчин)
6. Ч.Итгэл (Байгалийн гэрэл зургийн нийгэмлэгийн УЗ-ийн гишүүн, Японы гэрэл зургийн холбооны гишүүн)
7. Д.Мөнхцэцэг (“Монгол фото” студийн гэрэл зурагчин)
8.  Ч.Нарантуяа (МГЗНХ-ны гишүүн, Геологич)
9. Л.Номингэрэл (“Зууны мэдээ” сонины гэрэл зургийн сурвалжлагч)
10. Ш.Отгонжаргал (МГЗНХ-ны УЗ-ийн гишүүн)
11. Д.Отгонтуяа (Чөлөөт уран бүтээлч)
12. Б.Отгонгэрэл (МГЗНХ-ны гишүүн, чөлөөт уран бүтээлч, эмч)
13. Ц.Түмэнбаяр (МГЗНХ-ны гишүүн, МЗЭ-ийн гишүүн)
14. Б.Ууганцэцэг (МГЗНХ-ны ХЗ-ийн гишүүн)
15. Г.Эрдэнэтуяа (Мастер гэрэл зурагчин, МГЗНХ-ны УЗ-ийн гишүүн, УИХ-ын Тамгын газрын гэрэл зурагчин)
16. Д.Эрдэнэцэцэг (MPA агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч, МГЗНХ-ны гишүүн)
17. Шимада (Япон улсын гэрэл зурагчин)
18. Мидори (Япон улсын гэрэл зурагчин)
#онцолсон, #“ЖИМ ба ЖИГҮҮР” гэрэл зургийн үзэсгэлэн,]]></description>