Байгаль орчин - iNET.mn Фото мэдээллийн портал
<description>Байгаль орчин - iNET.mn Фото мэдээллийн портал</description>
Өвлийн сард төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно
<description><![CDATA[Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх улирлын төлөвөөр агаарын дундаж температур ихэнх хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх боловч нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас дулаан, гуравдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас хүйтэн байх төлөвтэй байна.
Харин хур тунадасны хувьд нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр дунджаас ахиу, хоёрдугаар сард нутгийн баруун хойд хэсгээр, гуравдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Өвлийн сард төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байгаа ба хаврын сард дээрх бүс нутагт хүйтэн байх төлөв ажиглагдаж байгаа тул эрс хүйтрэх, цасан шуурга зэрэг цаг агаарын болзошгүй аюулаас сонор сэрэмжтэй байж, богино хугацааны цаг агаарын урьдчилсан төлөвийг байнга авч ашиглан, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна.
Нэгдүгээр сард.Агаарын дундаж температур Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Баян-Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилиийн дунджаас бага, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Төвийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хоёрдугаар сард.Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Увс, Завханы нутаг, Ховдын зүүн хойд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Гуравдугаар сард.Агаарын дундаж температур Дорнодын зүүн, Сүхбаатарын ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас Хэнтийн зүүн хэсэг, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар энэ сарын 28-нд усархаг дуу цахилгаантай бороотой
<description><![CDATA[Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +22-+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +33-+38 градус, бусад нутгаар +27-+32 градус дулаан байна.
Нутгийн зүүн хагаст 28 хүртэл +30 градусыг давж хална. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар мөн өдөр усархаг дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нарших, аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.]]></description>
БАЯНХОНГОР: Байдрагт 99 гол горхи цутгадаг
<description><![CDATA[Байдраг гол Хангайн өмнөд уулсын нарийхан хавцал дундуур урсдаг Баянхонгор аймгийн томоохон гол юм. Хөндийн хажуу эгц, хад асга ихтэйн дээр хээр, говийн тачир ургамалтай. 
Энэ хэсэгт гол нэг голдирлоор урсах бөгөөд голдирлын өргөн 20-40 метр, зонхилох гүн 0.3-1.5 метр, урсгалын хурд 1-1.5 м/с хүрнэ. Голын нийт урт нь Бөөнцагаан хүртэл 295 км, Адгийн цагаан нуур хүртэл 310 км урсана. Байдраг голын эхэнд баруун гар талаас Загийн гол (80 км), зүүн гар талаас Өлзийтийн гол (135 км) зэрэг 99 гол горхи цутгадгаараа онцлог.
Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авч говийн Бөөнцагаан, Адгийн цагаан хоёр нуурт цутгадаг тус голын талаар Ардын уран зохиолч Тангадын Галсангийн "Байдраг" шүлэгт:    
 Зуун гол нийлж мөрөн болдог юм гэдэг
 Зуур замдаа сааталгүй далайд хүрдэг юм гэдэг
 Зуун гол цутгасан өргөн мөрөн болоход ганцхан гол дутсан
 Энэ нь таны эмгэнэл юм гэдэг.    
 Алдар суу тань
 Алтан товчид ч бий
 Авсаархан хөрөг чинь газрын зурагт ч бий
 Энэ нь таны бахархал юм гэдэг... гэсэн байдаг.]]></description>
Нийт нутгийн 80 орчим хувьд ургамал цухуйгаагүй байна
<description><![CDATA[Монгол орны нийт нутгийн 80 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна.
Ховд, Завхан, Өмнөговь, Дундговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Дорноговийн ганц нэг сумын нутгаарэнэсарын 10-ныбайдлаарургамал цухуйсан ч мал бэлчээх боломжгүйбайгаа.Булган, Сэлэнгийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Төв, Өмнөговийн цөөн сумын нутгаар дундзэргийн, Дархан-Уул, Өмнөговь, Дорнодын зарим, Хөвсгөл, Булган, Төваймгийнганц нэг сумын нутгаарургамалхэвийнургасныгУс цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнмэдээлжээ.
Салхины хурд тал хээр,говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Баян-Өлгийн Өлгийд 28 м/с, Говь-Алтайн Эрдэнэд 36 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.]]></description>
ЗАВХАН: Аймгийн нийт нутгаар цасан болон шороон шуурга шуурна
<description><![CDATA[Завхан аймгийн ихэнх нутгаар 9-11-ний өдрүүдэд цас орж, цасан болон шороон шуурга шуурч зам даваа хаагдаж болзошгүйг анхаарууллаа.
Энэ сарын​9-10-ны шөнө, 10-11-ний шөнө зарим газраар, 10-ны өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан болон шороон шуурга шуурна.
Салхи секундэд 13-15 метр, зарим газраар секундэд 18-20 метр, түр зуур секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Аймгийн​нийт нутгаар сэрүүсэж зам даваанд​халтиргаа​гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.​Завханы​Нөмрөг, Сонгино, Түдэвтэй, Баянхайрхан, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Тэс, Цэцэн-Уул сумын нутгаар секундэд 13-15 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн:
-Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах.
-Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, авто зам, даваа цасанд хаагдах,​халтиргаа​гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.​Иймээс хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
АРХАНГАЙ: Цагаан сүмийн халуун рашаан хөрсний устай холилддоггүй
<description><![CDATA[Архангай аймагт хүний биед сайн амралт-сувиллын халуун, хүйтэн олон рашаан бий. Та энэ зун Архангай аймгийн аль рашаанд орохооцувралтанилцуулгаас хараарай.
Цагаан сүмийн рашаан үе мөч, мэдрэлийн өвчнийг анагаана
Хотонт сумын төв дундуур урсан өнгөрөх Жарантайн голыг өгсөндөчөөд км яваад үзэсгэлэнт сайхан, уужуу тавиун хөндийд намаг, зүлэг, дов болсон сайрнаас 5-6 булаг оргилон урсаж,Цагаан сүмийн голд нийлдэг. Үүнийг Цагаан сүмийн рашаан гэх бөгөөд 69хэм орчим халуун гүний ус тул хөрсний устай холилддоггүй. Далайн мандлаас дээш 1840 метр өргөгдсөн байдаг.
Рашааныг дээр үеэс эмнэлэг сувилалд ашиглаж байсан баримт олон байдаг. Цагаан сүмийн рашааны дэргэд голын хойд энгэр дэнжид 4 км орчим зайтай газарт эртний том хот балгасын туурь бий. Мөн рашаанаас дээш 25 км орчимд Цагаан сүм гэдэг эртний балгасын ул мөр бас бий. Энд Хархорин хотыг нийслэл байх үед хаадын зуслан буюу цагаан орд гэж байжээ.
Энэ рашаан эртний Уйгарын их хот Орхоны хар балгас, Монголын нийслэл Хархорин зэрэг соёлт орны төвтэй ойр, хүн ам олонтой газар байсан учир эртнээс маш ихээр ашиглаж байжээ.
Тус рашаан нь Архангай аймгийн Хотонт сумын төвөөс 65км- т оршдог ба 0,46г/л эрдэсжилтэй, гидрокорбанат-натрийн найрлагатай, 69 градусын халуунтай, РН  8.85, ЕН-10мв, цахиурын хүчил, фтортой, азотын халуун рашаан юм. Энэ рашаан нь үе мөч, мэдрэлийн өвчнийг анагаахад ач тустай. ]]></description>
Газар хөдлөлтийн улмаас 3003 хүн амиа алджээ
<description><![CDATA[Мьянмарын нутгийн төв хэсэгт өнгөрсөн баасан гарагт болсон 7.7 магнитудын хүчтэйгазар хөдлөлтийнулмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3000-аас даваад байна.
Үүнтэй холбогдуулан эрх баригч цэргийн хунтын удирдлагуудлхагва гаргаасэхлэндөрөвдүгээр сарын 22-ныгхүртэл ардчиллыг дэмжигч хүчнүүд болон үндэстний цөөнхийн эсрэг явуулж буй байлдааны ажиллагааг түр зогсоосонтухай төрийн мэдлийн телевиз мэдээлжээ. Олон хүний амь насыг авч одсон байгалийн гамшигт үзэгдлийндараах тусламж, сэргээн босголтын ажлыг эрчимжүүлэхийг цэргийнхэн зорьж байна.
Мьянмарын ардчиллыгдэмжигчҮндэсний эв нэгдлийн засгийн газар хоёр долоо хоногийн хугацаанд гал зогсоож байгаагаа бямба гарагт мэдэгджээ. Цэргийнхний мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3003-д хүрч, 4515 хүнгэмтэж бэртсэнээсгадна351 хүн сураггүй хэвээр байна.
Мьянмарын цэргийн удирдагч Мин Аун Хлайн бүс нутгийнорнуудынудирдагчдын уулзалтад оролцохоорпүрэв гарагт Бангкокхотыг зорихоор төлөвлөж байгаа бөгөөд тусламждэмжлэг хүсэх төлөвтэй байна.Тэрбээр олонулсынхурал цуглаандоролцох нь тун ховор.Цэргийн хунт2021 онд болсон төрийн эргэлтээс хойш барууны хориг арга хэмжээнд өртөөд байгаа юм.
Мьянмар улс олон улсын хамтын нийгэмлэгээсулам бүр тусгаарлагдаж байгаа тул улс орнууд өгөөмөр байдлаар тусламж үзүүлэх эсэх нь эргэлзээтэй байна. ]]></description>
ДОРНОГОВЬ: Тэмээн пологийн тэмцээнээс
<description><![CDATA[Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ-аас зохион байгуулсан "Эрдэнэ сүргийн эзэд" малчдын нэгдсэн сургалт өдөрлөгийн тэмээн поло тэмцээнийн үйл явдлын зургийг хүргэж байна.
Тэмцээнд найман баг оролцсоноос тэргүүн байрт Зүүнбаянгийн “Гурванбаян" баг, дэд байрт Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн баг, гутгаар байрт Зүүнбаянгийн "Дунд булаг" баг шалгарав.
Тэмээн поло спорт нь  багийн дүрмээр тоглодог онцлогтой. Дэлхийд ховордож буй хоёр бөхт тэмээг өсгөх, хамгаалах шинэ менежмент төдийгүй  говьд өвлийн улирлын аялал жуучлалыг хөгжүүлэх боломжтой хэмээн орон нутгаас энэ чиглэлийн тэмцээн уралдаан зохион байгуулахад ихээхэн анхаарах болжээ.]]></description>
Одон орны ховор үзэгдэл тохионо
<description><![CDATA[Нэгдүгээр сарын 21-ний өдөр Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далай ван гэсэн Нарны аймгийн зургаан гараг шөнийн тэнгэрт нэгэн зэрэг үзэгдэнэ гэж АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг мэдээлжээ. 
Энэ өдөр Дэлхийд хамгийн ойр байрлах дөрвөн гараг энгийн нүдэнд үзэгдэх бол харагдахгүй цорын ганц гараг бол Буд юм. Харин хоёрдугаар сарын 28-ны орой одон орны ховор үзэгдэл тохиох бөгөөд Буд гаргийг оруулаад долоон гараг шөнийн тэнгэрт үзэгдэх ажээ. 
Эл үзэгдлийг гаргуудын давхцал гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн гараг Нарны талаас 20-30 градусын хол хол зайтай шулуун шугамд байрлах үеийн одон орны үзэгдэл юм. Гаргуудын давхцалыг “гаргуудын жагсаал” гэж албан бусаар нэрлэх нь бий. 
Гурваас дөрвөн гараг нэгэн зэрэг харагдах үзэгдэл ойр ойрхон тохиодог бол зургаа эсвэл долоон гаргийн давхцал ховорт тооцогддог. 
Хэрэв долоон гараг нэг дор үзэгдэж байвал бүрэн хэмжээний жагсаал гэж нэрлэдэг. Ийм үзэгдэл 2025 оны гуравдугаар сарын 8-нд тохионо.
Агаарын бохирдлыг бууруулах ажлын явцын талаар хэлэлцэж байна
<description><![CDATA[Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна.
Хуралдаанаар “Төрд учирсан хохирлыг барагдуулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,  Бүсчилсэн хөгжлийн бодлого, стандартын шийдэл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д заасан татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудал, “Тавантолгой түлш” ХХК-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай болон Агаарын бохирдлыг бууруулах ажлын явцын талаар хэлэлцэж байгаа юм.
Тус хуралдааны товд 18 асуудал багтсан аж.]]></description>