Ярилцлага - iNET.mn Фото мэдээллийн портал
Х.Оюун: МОНЦАМЭ агентлаг франц хэлээр 25 жил мэдээлэл түгээсэн
​-Та 105  жилийнхээ ойг тэмдэглэж буй үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт 31 жил ажиллахдаа 25 жилийг нь франц хэлээр бюллетеньгаргахад зориулжээ. Франц хэлний орчуулгын ажилд хэрхэн хөл тавьсан бэ, анхны дурсамжаасаа хуваалцана уу?
-Би МОНЦАМЭ агентлагийн нэрээр Москвагийн Гадаад хэлний дээд сургуульд франц, орос хэлний орчуулагч, референт мэргэжлээр 1960 онд явж сураад, агентлагийнхаа Сонсгол мэдээний албанд 1967 оноос орчуулагчаар ажилласан. Манай албанд ЗХУ-ын ТАСС агентлагаас мэргэжилтнүүд 1960-аад оноос уригдан ажиллах болсноор англи, франц хэлээр 7 хоног бүр мэдээллийн бюллетень гаргаж байлаа. Агентлаг мэдээ мэдээллийн чиглэлээр хоёр үндсэн хэлтэстэй байсан л даа. Мэдээллийн болон (дотроо Дотоод мэдээ, Гадаадад мэдээлэх, Сонсгол мэдээний редакцтай), Гадаад мэдээний хэлтэс гэж байлаа.
​-Товхимлын нэг дугаар ямар шат дамжлагаар бэлтгэгддэг байсан бэ, мэдээ сонгох, эх бичвэр боловсруулах, орчуулах, хянах засах, хэвлэх, түгээх хүртэлх ажил ямар байдлаар өрнөж байв?
-Агентлагийн Дотоод мэдээний албаны бэлтгэсэн Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн бүх салбарыг хамарсан мэдээ, мэдээллийг Гадаадад мэдээлэх редакц орос, манайх англи, франц хэлээр мэдээлдэг байв. Засгийн газрын дэргэдэх Улсын хороо гэж байхад дэлхий дахинд болж буй олон улсын чухал үйл явдлаар МОНЦАМЭ агентлаг Засгийн газрын нэрийн өмнөөс албан ёсны мэдэгдлүүд, төрийн өндөр дээд түвшний айлчлалуудын хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь орчуулж нийтэлдэг байв.
Англи, франц хэлний бюллетениэ ротаторын хөх хортой цаас дээр бичээч Галя маань цохиж бэлдсэнийг А4 цаасан дээр олшруулж үдээд түгээнэ. Хожим Гэрэл зургийн албаны дэргэдэх хэвлэлийн бяцхан тасгаар хэвлүүлдэг болсон. Өнөө цагийн хэвлэлтэй адилтгаж яривал их ядруухан л даа. Удалгүй дундуур нь нугалж, нэг цаасаар нь хавтаслаад жижиг товхимол болгон олон хувь хэвлэж байлаа. Энэ ажлыг С.Баярсайхан, Ц.Баярбилиг нар гардаж хийж байсан юм.
-Тухайн үед өнөөдрийнх шиг цахим толь бичиг, автомат орчуулга, интернэт байгаагүй. Франц хэлний мэргэжилтнүүдийн нөөц аль хэр бэлтгэгдэж байв?
-Манай редакцын орчуулагч нар бараг бүгд ЗХУ-ын Москва хотноо Гадаад хэлний болон Олон улсын харилцааны дээд сургуульд МОНЦАМЭ-гийн нэрээр суралцаж төгссөн дөө.
Зөвлөлтийн мэргэжилтнүүд бидний орчуулгыг хэл зүй, найруулга зүйн талаас нь засаж, хамтран ажилладаг байсан. Франц хэлний бюллетенийг эхэндээ би ганцаараа Зөвлөлтийн мэргэжилтэнтэй хамтарч бэлддэг байлаа. Удалгүй англи, франц хэлээр сурч төгссөн хүмүүс манайд орж ирж, мэргэжлийн хүмүүсээр хүрээгээ тэлсэн.
Зөвлөлтийн мэргэжилтнүүд 1970-аад оноос ажиллахаа больсон. Учир нь монгол орчуулагч нар бюллетенийг бие даан гаргах мэдлэг чадвартай болсон гэж мэргэжилтнүүд дүгнэсэн хэрэг.
Надтай олон жил хамтран ажиллаж чухамдаа гар нийлж байсан Б.Шүрээг энд дурсахгүй өнгөрч тун болохгүй. Бид хоёр одоо ч орчуулгын тухайд бие биендээ тусалж, санаагаа хуваалцдаг. Франц хэлний бюллетень маань бид хоёрын гараар дамжин гарч байсан бол англи хэлнийхийг нь П.Батнавч, Д.Сүхжаргалмаа, М.Жаргал нар хариуцаж байв. Бид бүхний андын харилцаа нөхөрлөл одоо ч үргэлжилсээр байгаа.
-Тухайн үед Монголын тухай мэдээллийг франц хэлээр бэлтгэх хэрэгцээ, зорилго юунд оршиж байсан бэ. Франц хэлээрх бюллетений гол уншигч нь ямар хүмүүс байсан бол?
-Засгийн газрын тухайн үеийн бодлого нь гадаад сурталчилгаанд их анхаарч байсан гэж боддог юм. Манай бюллетениүдийг Монгол Улсаас гадаад улсад суугаа болон манай улсад суугаа гадаадын ЭСЯ-д, Монгол Улстай харилцаатай НҮБ зэрэг олон улсын байгууллагад үнэгүй тараадаг байв. Гадаадын судлаач, эрдэмтэд хувь хүмүүс хүртэл хүсэлт гарган, захидлаар хаягаа ирүүлж, мөн үнэ төлбөргүй авдаг байсан. Гучаад жил гарч байсан товхимол маань ардчилсан хувьсгал гарч, нийгэм солигдсон 1990 оноос хаагдсан даа.
Тэр байтугай, МОНЦАМЭ агентлаг араб хэлээр орчуулагч бэлтгэж байсан түүх ч бий. Улсаас гадаад хэлтэй мэргэжилтэн бэлтгэхэд их анхаарч, МОНЦАМЭ ч үүнд идэвхийлэн оролцож байсан үе юм даа.
-Товхимлын нэг дугаарыг хэдэн хувь хэвлэдэг байв?
-Франц, англи хэлээр тус бүр 300 гаруй хувиар хэвлэж байлаа. Орос хэлээр бол телетайпаар дамжуулж явуулдаг байсан. Франц, англи хэлээр гарч байсан бюллетень маань 25 жил гарч шүү дээ.
​-Яагаад хаачихсан юм бол?
-Мөнгө санхүүгийн асуудлаас болоод гэх үү дээ. Тэр байтугай, “Новости Монголии” сонин, “Орчин үеийн Монгол Улс” сэтгүүл, “Мөнгү Шяаси Бао” хятад хэлээрх сонинг хүртэл хаасан. Харин Ч.Эрдэнэ захирал болсноос хойш Монголын талаарх мэдээ, мэдээллийг гадаад хэлээр түгээж байх үүднээс 1991 онд “Монгол элч” (Mongol messenger) сониныг санаачлан, англи хэлээр гаргахаар шийдвэрлэж, хэвлэж эхэлсэн. Түүний анхны дугаарыг орчуулагч Ч.Бүрэнбаяр, Д.Ундрах нар бэлтгэж гүйцэтгэсэн юм. Ийнхүү англи хэлээр гаргадаг хэвлэлтэй болсон ч франц хэлээр мэдээлэл гаргахаа сэргээгээгүй.
​-Франц хэлээр гаргасан мэдээг гадаадын хэвлэлүүд эш татах, Монголын тухай мэдээллийн эх сурвалж болгож байсан баримт, захидал, дурсамж үлдсэн үү?
-Франц хэлээр гарч байсан бюллетенийг хаасны дараа НҮБ-ын Женев дэх Номын сангаас “МОНЦАМЭ-гийн франц хэлээр гардаг бюллетень яагаад ирэхгүй байна вэ, авмаар байна” гэж захиа ирүүлж байсан юм. Тухайн цаг үед бюллетень маань гоё сайхан хэвлэгддэггүй байсан ч хэрэгтэй газраа манай мэдээлэл чухал, үнэт зүйл байсан гэдгийг нотлох юм баримт бий.
Нэг жишээ дурдахад, Францын эдийн засагч Леон Лавалле гэдэг хүн Монголд огт ирж үзээгүй ч манай эдийн засаг, улс төрийн тухай судалгааны ном гаргасан. Номонд орсон судалгааны дийлэнх нь МОНЦАМЭ агентлагаас орос хэлээр гаргадаг “Новости Монголии” сонин, англи, франц хэлээр гаргадаг бюллетений мэдээ, баримт дээр тулгуурласан байгаа юм.
Энэ мэтчилэн маш хэрэгтэй зүйлээ хаасан гэж боддог. Зүй нь өнөөдөр бол бидний ажиллаж байсан үеийнхээс ч илүү франц хэлний олон мэргэжилтэн Монголд байна. Агентлаг мэдээллээ франц хэлээр дахин түгээж эхэлбэл их л сайхан юм даа. Үүнийг бодолцох л хэрэгтэй.
​-Манай агентлаг 105 жилийн ойдоо зориулаад “Дэлхийн удирдагчид Монголд” гэрэл зургийн тайлбартай цомог гаргаж байгаа. Та түрүүн гадаадын том зочид Монголд ирэхэд МОНЦАМЭ-гийнхэн ажилладаг байсан тухай өгүүлсэн. Тухайлбал, та ямар, ямар хүндтэй зочдод орчуулга хийж байв даа?
-Тодорхой нэр ус хэлж чадахгүй нь ээ. Би IV курсийн оюутан байхдаа анх удаа Төрийн ордонд орж, орчуулга хийхээр МАХН-ын XV их хурлын нээлтэд оролцож байлаа. Надад Мароккогийн Коммунист намын даргад орчуулга хийх үүрэг оногдсон юм.
Тухайн үед МАХН, МХЗЭ, МҮЭ-ийн их хурал маш сүр дуулиантай болдог байлаа. Энэ бүх хурлын үйл ажиллагаа, мэдээллийг монгол, орос, франц, англи, герман, испани гэсэн зургаан хэлээр орчуулдаг байсан.
Хуралд оролцохоор гадаадын олон орны зочин төлөөлөгч ирнэ. Тэдэнд зориулсан хурлын материалыг орчуулахад МОНЦАМЭ болон бусад байгууллага их үүрэг гүйцэтгэж байсан. Энэ бүгдийг монголчууд өөрсдийнхөө хүчээр хийж байсан нь бахархмаар даа.
​-МОНЦАМЭ агентлагийн 105 жилийн ойтой таширлан “Орчин үеийн Монгол Улс” сэтгүүлийн 70 жилийн ой мөн тохиож байна. Англи хэлээр сэтгүүл анх гаргахдаа Энэтхэг дэх Элчин сайдыг түшиглэж байсан нь ямар учиртай юм бол?
-“Орчин үеийн Монгол Улс” сэтгүүл маань ингэхэд 70 жилийн түүхтэй болсон байна. Эхлээд монгол, орос хэлээр, дараа нь англи хэлээр гаргах болсон. Монгол Улсаа гадаадад сурталчлахаар англи хэлээр гаргаж буй сэтгүүлийнхээ өнгө үзэмжийг сайжруулах үүднээс Энэтхэгт хэвлүүлж байсан биз ээ. Орчуулга, гэрэл зургийг нь МОНЦАМЭ агентлаг Монголоос явуулж байсан. Өнөөдрийн өнгө үзэмжтэй сэтгүүл болтлоо их урт замыг туулсан. Энэ тухай МОНЦАМЭ-гийн орлогч захирал агсан Э.Түмэнжаргал гуай дурсамж номдоо бичсэн нь бий.
Ер нь МОНЦАМЭ нь Монгол Улсын гадаад сурталчилгааг хариуцаж байсан цөм байгууллага юм. Ийнхүү МОНЦАМЭ-гийн хэвлэлүүд “Новости Монголии” сонин орос хэлээр, “Орчин үеийн Монгол Улс” сэтгүүл монгол, орос, англи хэлээр мөн англи, франц хэлээр бюллетень, “Мөнгү Сяаси Бао” сонин хятад хэлээр гаргаж эхэлсэн нь одоо ч уншигчдын хүртээл болсоор байгаа шүү дээ. Манай агентлагт гадаад хэлний мэдлэгтэй олон мундаг орчуулагч, сэтгүүлч байсан гэхээр аргагүй л сэхээтнүүдийн ажилладаг талбар байсан санагддаг юм.
​-Монголын тухай мэдээг франц хэлээр хүргэх нь зөвхөн мэдээлэл түгээх бус улс орноо гадаадад таниулах нэг чухал талбар болж байжээ. Тухайн үед МОНЦАМЭ агентлагийн мэдээ ямар байдалтай гардаг байсан бол, аль хэр цензуртэй мэдээлдэг байсан бэ?
-МОНЦАМЭ-гийн дотоод, гадаад мэдээг утга зохиолын нарийн бичгийн дарга, ерөнхий редактор нар өдөр бүр хянаж, алдаа оноог нь засдаг байв. Учиргүй цензурдэж байсан гэж боддоггүй юм.
Нэг зүйлийг нэмж хэлэхэд, МОНЦАМЭ агентлаг мэдээгээ ногоон, цагаан буюу ил, нууц гэж ангилан, тухайн үеийн удирдлага, дарга нарыг мэдээллээр хангадаг байлаа. ТАСС, Ройтерс, Франц Пресс агентлагийн мэдээг телетайпаар хүлээн авч, түүвэрлэн орчуулж, заримыг нь олон нийтэд нээлттэй мэдээлээд, нууц мэдээг ТАСС-аас ирүүлсэн материалаар бүрдүүлж өдөр бүр бүх яам, хэлтэс, газрын дарга нарт тараадаг байсан.
Агентлагийн ажил маш эрчтэй, зохион байгуулалт ч их сайн байсан. Чадалтай ажилтнууд байхад ажил аяндаа сайхан бүтдэг гэж би боддог. Хэдийд ч ямар ч үүрэг даалгавар хүлээж авсан бэлэн байдаг байв. МОНЦАМЭ агентлагт байгууллагын уугуул соёл, ой санамж гэдэг юм уу, тийм нэг нуруутай чанар хадгалагдаад байдаг юм шүү дээ.
-Ер нь МОНЦАМЭ агентлаг Монголын орчин үеийн хэвлэл мэдээллийн салбарт ямар үүрэг гүйцэтгэсэн гэж та үздэг вэ?
-Үе үеийн нэртэй орчуулагч нар МОНЦАМЭ агентлагт ажиллаж байлаа. Дэлхийн II дайны тухай мэдээллийг Монголын ард түмэнд хүргэхийн тулд МОНЦАМЭ буюу тухайн үеийн МОНТА нэрээр Оросын ТАСС-ын мэдээг нэрт эрдэмтэн Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нар орчуулж, “Үнэн” сониноор дамжуулан нийтэлж байсан түүх бий.
​МОНЦАМЭ-гийн ерөнхий захирал бөгөөд Мэдээлэл Радиогийн Улсын Хорооны дарга С.Жалан-Аажав агентлагийг маш чадварлаг удирдсан хүн. Энэ үед гадаад мэдээний орчуулагч нарын чадварыг сайжруулахын тулд Москвагийн радиод томилолтоор явуулж сургаж, дадлагажуулдаг байсан. Гадаад мэдээний хэлтсийн бараг бүх орчуулагч Москвагийн радиод орчуулагчаар ажилласан. Түүнээс гадна Москвагийн Дипломатын академид цөөн сэтгүүлч, орчуулагч явж, тэдний дундаас улс төрийн нэртэй тоймчид гарч ирсэн байдаг. Манай тоймчид телевиз, радиогийн гадаад мэдээ, мэдээллийн тойм хийдэг байлаа шүү дээ. Тухайлбал, Б.Дүгэр, Ш.Нэмэхбаяр, Х.Чулуунгомбо, Г.Бизьяа нарыг ард түмэн хэдийнээ таньдаг болсон.
​-Таны ажиллаж байсан үеийн орчуулагчдын хөдөлмөрөөс өнөөдрийн сэтгүүл зүй орчуулгын салбарт юуг мартаж болохгүй вэ?
-Манай агентлаг 24 цаг ажилладаг байгууллага шүү дээ. Байгууллага маань хүмүүст маш их зүйл сургадаг, өгөөжтэй газар юм. Юуны түрүүнд хийж буй мэдээ материалаа хойш тавилгүй, цаг нартай уралдахад сургана. Сэтгүүлч, орчуулагч нар материалаа бэлтгэхээс өмнө ядаж л нэг удаа гүйлгэж харахаас эхлээд мэдэхгүй зүйлээ лавлаж тодруулах зэргээр маш хариуцлагатай нухацтай хандахад сургадаг газар. Мэдээг цаг хугацаатай уралдаж, заримдаа цагаас нь өмнө ч хийх ёстой гэж сургадаг учир хүмүүс ажлаа хойш тавихгүй зарчимд суралцдаг.
Эргээд бодоход, МОНЦАМЭ агентлаг маань С.Жалан-Аажав, Л.Зантав гээд олон чадварлаг даргатай байлаа. Л.Зантав дарга гэхэд л МОНЦАМЭ агентлагийг ОАНА-д элсүүлсэн бол Ч.Эрдэнэ дарга хэвлэл мэдээлэл гэдэг талаас нь хөгжүүлж агентлагаа өндийлгөсөн дөө.
Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...
ЭНЭ ТӨСӨЛ ДАХИН ЭХЭЛСЭН
- “Зүрх мартахгүй” төсөл анх хэрхэн эхэлсэн бэ?
-Энэ бол гэнэт бий болсон зүйл биш л дээ. Миний аав Ц.Бундан гэж зүрхний мэс заслын эмч хүн байсан. Зүрхний мэс засал, мэс заслын тасгийг Монголд 1969 оноос үүсгэн байгуулалцаж багт нь орж ажилласан хүн юм. Тэр үеэс л төвөөс алс аймаг, сумдын хүмүүст нарийн оношилгоо, эмчилгээ хүрэхгүй байгааг ойлгож, баг бүрдүүлээд хөдөө орон нутгаар явж үзлэг хийдэг байлаа. Алс холоос төв суурин, нийслэлийн эмнэлгийг зорьж ирэн үзүүлэх нь тэр үед, одоо ч хязгаарлагдмал л асуудал байсаар ирсэн. Ялангуяа энэ өвчний хувьд шүү.
Би өөрөө ч хөдөө суманд эмч, ерөнхий эмчээр ажиллаж байхдаа иргэд эмчилгээ авахын тулд хэд хоног замд явж, асар их зардал гаргаж байгааг нүдээрээ харсан. Тэрхүү анзаарсан туршлага, аавынхаа ажлын үргэлжлэл болж “Зүрх мартахгүй” төслийг дахин эхлүүлсэн.
-Дахин эхлүүлсэн гэхээр аавынхаа багтай ажиллаж байжээ?
-Би 1988 онд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын сум дундын нэгдсэн эмнэлгийн эмчээр ажиллаж байлаа. Тэр намар аавын ахалсан зүрхний мэс заслын баг аймгийн маань нэгдсэн эмнэлэгт ирж 14 хоног үзлэг хийсэн юм. Арваад хүүхдэд хагалгаа хийхэд нь би оролцлоо. Хөдөөгийн үзлэгт мөн хамт явав. Энэ үед аав, түүний мэс заслын баг хөдөө, орон нутгаар үзлэг оношилгоо, хагалгаа хийж эхлээд 10-аад жил болчихсон байсан үе л дээ. Тэдэнд туршлага ч байсан.
СУУРИАС НЬ ЭХЛЭХИЙГ БОДСОН
-Энэхүү төсөл анхнаасаа л хүүхдийн эрүүл мэнд рүү чиглэж байв уу?
-Би ажлынхаа гарааг 1988 онд Төгрөг сумынхаа эмнэлэг, 1989-1990 онд Дорноговь аймгийн Хар Айраг сумын Сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч, мэс заслын эмч, төрөх, эмэгтэйчүүд, ариун цэвэр, ер нь бүгдэд ажилласан. Тийм болохоор хөдөөгийн хүний хэрэгцээг мэднэ. Үүнийг шийдэх ямар арга байгааг аав минь бас л бодож байжээ. Сүүлийн зургаан жилд нь ерөнхий, төрөл бүрийнх биш зөвхөн хүүхдийн оношилгоо, эмчилгээ, хагалгааны эмчилгээг түлхүү хийх болсон. Сууриас нь эхлэхийг бодсон.
-Хөдөөгийн иргэдэд эмчилгээ хүргэхэд хамгийн том бэрхшээл юу вэ?
-Монгол шиг уудам оронд хүн ам тархай суурьшсан учраас сум, аймагт нарийн мэргэжлийн оношилгоо хийх боломж хязгаарлагдмал. Зарим аймгаас хотод ирэхэд гурав, дөрөв хоног явна, их зардал гарна. Энэ бол өвчтөн тээвэрлэх тухай шүү. Газар нутгийн хэмжээ багатай оронд бол энэ магадгүй асуудал биш байж болно. Тиймээс манай орны нөхцөлд эмч нар өөрсдөө очих нь хамгийн зөв шийдэл гэж үзсэн. Гэлээ гээд бидэнд санхүүгийн болоод дэмжлэгийн асуудал тулгарах нь зайлшгүй.
-Монгол Улсад зүрхний төрөлхийн гажиг хэр түгээмэл байдаг вэ?
-Дэлхийн хаана ч адилхан, 100 төрөлтөд нэг хүүхэд зүрхний төрөлхийн гажигтай төрдөг. Энэ бол цаг үеэс хамаарахгүй, үргэлж байсан, цаашид ч байх зүйл. Чулуун зэвсгийн үед ч ирээдүйд ч ийм л байна. Шалтгаан нь олон янз. Удамшил, жирэмсний үеийн нөлөөлөл, эсвэл зүрх бүрэлдэх явцад гарсан алдаа байж болно. Өмнө нь ийм хүүхдүүд амьд үлдэх боломж бага байсан бол одоо хагалгаагаар бүрэн эдгэрч, хэвийн амьдрах боломжтой болсон.
-Жилд дунджаар хэдэн хүүхэд зүрхний хагалгаанд орж байгаа тойм ч гарах нь ээ?
-Нэг хэсэг төрөлт их байх үед 70-80 мянган эх төрж байсан бол сүүлийн гурван жилд 60 мянга руу буурч байна. Төрөлт тутмаас тооцохоор 80 мянган эх төрсөн жил 800 хүүхэд зүрхний ямар нэгэн асуудалтай байна гэсэн үг. Иргэдийн хагалгааны төлбөр төлөх боломжоос шалтгаалан манай эмнэлэгт 100 хүрэхгүй хүүхэд л эмчлүүлдэг. Тэгэхээр үлдсэн хүүхдүүд гадагшаа явж эмчлүүлэхийн тулд хандив гуйх, бололцоогоо хэн нэгнээс эрэх нь ихэссэн. Бүх мэдээллийн сувгаар ийм зүйл цацагдаад ирэхээр хэцүү шүү дээ. Тэгээд л өөрийн мэргэжлээ монголчууддаа чадах чинээгээрээ хүргэхийг хүссэн. Гэвч заримдаа хязгаарт тулна. Өмнөх жилүүдийн эмчлэгдээгүй, оношлогдоогүй тохиолдлууд нэмэгдэнэ. Тиймээс бодит хэрэгцээ үүнээс ч их. Би шидтэн биш шүү дээ...
ҮНЭГҮЙ ЗҮЙЛИЙН ТУХАЙ ЭНЭ СЭДЭВ ДЭЭР ЯРИХ БОЛОМЖГҮЙ
-Мэдээж, иргэдийн боломж харилцан адилгүй байдаг байх?
-Үнэгүй зүйлийн тухай энэ сэдэв дээр ярих боломжгүй. Бид хүүхдийн зүрхийг зогсоогоод мэс ажилбар хийж байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Зүрх, уушгины аппарат, оёдол, сэхээн амьдруулах эмчилгээний зардал, үйлчилж байгаа эмч, сувилагчдын цалин гээд хамгийн багаар тооцоход 15, 16 сая төгрөгөөс буухгүй л дээ. Мэс заслын нэг удаагийн хэрэглээний зүйлсийг АНУ-ын том компаниудаас өндөр үнээр авдаг. Тэгэхээр иргэдэд ч, эмнэлгийн хувьд ч бэрхшээл ижил тулгарна.
Гадаадын эмч нар ирээд яагаад үнэгүй үзлэг оношилгоо хийж, үнэгүй мэс засалд оруулаад байгаа юм гэхээр тэднийг дэмжсэн санхүүгийн асуудал найдвартай, өдрийн ажлын хөлсийг ч тооцсон байдаг. Япон, Солонгос, Америкийн эмч нар том компани, сүмүүд, хувь хүмүүсийн дэмжлэгтэй ирдэг. Эмийг нь Засгийн газар нь даадаг ч байх жишээтэй. Үүнийг манайхан үнэгүй хийдэг мэтээр ойлгодог юм өрөөсгөл. Хагалгаа бүр давтагдахгүй өөр өөр. Хүний биеийн бүтэц, оношноос хамаараад. Ижил хагалгаа гэж байхгүй.
-Эмчилгээ, хагалгааны түвшин өмнөх үеэс хэр өөрчлөгдсөн бэ?
-Маш их өөрчлөгдсөн. Өмнө нь зүрхийг түр зогсоож, биеийн температурыг бууруулж байж хагалгаа хийдэг байсан, эрсдэл өндөр. Харин одоо зүрх, уушгины хиймэл аппарат ашиглаж, зүрхийг аюулгүй зогсоогоод, хагалгаагаа хийж, буцаан ажиллуулж байна. Оношилгооны хувьд ч асар дэвшил гарсан. Эхо, ангиографи, компьютер томограф гээд олон дэвшилтэт технологи ашиглаж байна. Хиймэл оюун оношилгоонд орж ирлээ. Тэгэхээр эрс сайжирсан гэсэн үг.
-Гадаадаас хүүхдүүд ирж эмчлүүлэх болсон нь юутай холбоотой вэ?
-Манай эмч нарын хийж байгаа ажил гадаадад хүрч эхэлсэн. Монгол эмч нарын чадвар аль ч орны эмч нараас дутахгүй. Зарим оронд зүрхний мэс засал хөгжөөгүй байдаг. Жишээлбэл, Бутан улс жилдээ олон хүүхэд гадагшаа явуулж эмчлүүлдэг. Мөн Киргиз, Казахстан зэрэг улстай хамтарч ажиллаж, тэндхийн хүүхдүүдийг Монголд авчирч хагалгаа хийж байна. Энэ нь манай эмч нарын ур чадвар, туршлагыг үнэлж байгаа хэрэг. Бид ч олон оронд очиж эмчилгээ, мэс засал амжилттай хийсэн.
МАШ ЭНГИЙНЭЭР НЭГ ЗҮЙЛ ТАЙЛБАРЛАЯ
-Олдмол зүрхний өвчний шалтгаан юу вэ?
-Хоёр гол шалтгаан бий. Нэгдүгээрт, хоолойн халдварын дараах иммунологийн буюу дархлааны урвал зүрхэнд нөлөөлдөг. Хоёрдугаарт, амьдралын хэв маяг. Монголчууд хамгийн сайн цагтаа амьдарч байна. Хуучны үгэнд “хоёр идэхгүй, хоосон хонохгүй” гэж бий. Хэт их идэх, таргалах, хөдөлгөөний дутагдал, стресс бүгд.
Энэ нь зүрх судасны өвчнийг нэмэгдүүлж байна. Өмнөх үеийнхэнтэй харьцуулахад хүмүүс хангалуун болсон ч буруу хэрэглээнээс үүдэлтэй зүрхний өвчин нэмэгдсэн. Ардчилсан хувьсгалын жагсаалд Сүхбаатарын талбайд 100 мянган хүн багтаж байсан бол одоо 100 мянган хүн талбайд багтахгүй. Маш энгийнээр ингэж тайлбарлаж болно.
-Робот, хиймэл оюун мэс заслыг орлох боломжтой юу?
-Бүрэн орлохгүй. Робот мэс засал аль хэдийн бий болсон зүйл л дээ. Зарим стандарт, давтагддаг ажлыг хийж чадна. Гэхдээ хүн бүрийн биеийн бүтэц өөр, нөхцөл байдал өөр учраас шийдвэр гаргалт, туршлага маш чухал. Тиймээс ойрын үед зүрхний мэс заслыг бүхэлд нь робот хийх боломжгүй.
Бодъё л доо. Цөсний хагалгааг бараг хийчих байх гэж бодож байна. Олгойны 80-90 хувь, хатигны 99 хувь, зүрхний 40 гаруй хувийг хийх байх. Бүрэн хэзээ ч хийхгүй байх аа. Би түгээмэл үзэгдлийн буюу Гауссын тархцаар тооцож хэлээд байгаа юм.
ХҮН БАЙХ ХАМГИЙН ЧУХАЛ ШИНЖ БОЛ БУСДАД ТУСЛАХ СЭТГЭЛ
-“Зүрх мартахгүй” төслийн гол зорилго юу вэ?
-Зөвхөн эмчилгээ биш. Хоёр гол санаа бий. Нэгдүгээрт, монголчууд өөрсдөө өөртөө тусалдаг болох. Хоёрдугаарт, чаддаг зүйлээрээ бусдад туслах. Бид заавал бусдаас гуйх биш, өөрсдөө хийж чадна гэдгээ ойлгох хэрэгтэй. Би олон оронд очиж ажилласан. Тэндхийн эмч нэг зүйлийг чаддаг бол эргээд би түүний гаршаагүй нэг зүйлийг чадна. Тэгэхээр гадаадынхан чаддаг гэсэн ойлголтоос бүрэн салах хэрэгтэй. Бидэнд бусдын адил уураг тархи, гар хөл бий. Ялгарах, ялгагдах дутуугийн зүйл ерөөсөө ч байхгүй. Үүний тулд би өөрийн чаддаг зүйлээрээ бусдад туслахыг зорьсон.
-Хүүхдүүд эдгэрсний дараа ямар өөрчлөлт ажиглагддаг вэ?
-Хүнд өвчтэй хүүхдүүд их онцлог. Тэд илүү тэвчээртэй, илүү мэдрэмжтэй болчихдог. Амьдралын үнэ цэнийг бусад хүүхдээс эрт ойлгосон байдаг. Маш ухаантай болчихдог юм. Чи бод л доо. Тоглож наадаж булчингаа бэхжүүлж байх насандаа тэд зөвхөн өвдөхгүй нэг хоног унтахын сайхныг мэдрэх гэж бүх хүчээ нөөдөг. Өөрийн эрчмийг хэрэггүй зүйлд зарцуулахгүй зөвхөн нүдээ хөдөлгөөд л...
-Хүүхдүүд баярласнаа Танд хэрхэн илэрхийлдэг бол?
-Чи яруу найрагч хүн учраас уянга нэхээд байна. Тийм зүйл байхгүй. Тэдний ихэнх нь юу болсныг ч сайн ойлгохгүй. Магадгүй олон жилийн дараа нэг эмч намайг эмчилсэн л гэж санах байх. Түүнээс биш намайг тэвэрч аваад, баярласнаа илэрхийлээд байх тийм зүйл байхгүй. Эцэг эх нь харин баярласнаа хэлэлгүй яах вэ. Надад эдгэрсэн хүүхдүүд зурсан зураг, зурвас олныг үлдээсэн байдаг юм. /харуулав./
Гэхдээ хүүхдүүд яг юу болсныг сайн ойлгодоггүй ч биеэрээ мэдэрсэн зүйл нь тэднийг өөр болгодог.
-Эмч хүний хувьд таны үзэл бодол юу вэ?
-Эмч хүний хийж чадах зүйл бол амь аврах, амьдралыг уртасгах. Харин яаж амьдрах нь тухайн хүний өөрийн сонголт. Би дээр хэлсэн дээ, монголчууд чадах зүйлээ л маш сайн хийж нэгэндээ туслах цаг ирсэн. Магадгүй би зүрхний өвчтэй хэн нэгнийг тав, 20, 40, 50 жил урт наслуулж чадна. Гэхдээ би өөрөө хугацаатай.
-Эрүүл мэндэд сэтгэл хэр нөлөөлдөг вэ?
-Маш их нөлөөлнө. Хүн бол зөвхөн бие биш. Уутанд хийсэн цус, шуудайд хийсэн мах гэж биеэ бодож болохгүй. Бие, оюун, сэтгэл гурвын нэгдэл. Гэтэл бид зөвхөн биеэ л эмчилдэг. Энэ чинь зөвхөн нэг зүйлийн тухай ойлголт. Сэтгэлийн асуудлаа орхигдуулдаг нь том алдаа. Тэгэхээр бид 99 хувиа орхигдуулсан гэсэн үг л дээ. Тэгэхээр сэтгэлийн боловсрол, сэтгэлээ удирдахыг чухалчлах хэрэгтэй. Сэтгэлийн тухай ярих бол бид хоёр дахиад л 99 зүйлийн тухай тус бүрээр эхнээс нь ярих болно.
Яах вэ? Хүн хэн бэ гэж...? Галыг эзэмшсэнээрээ ч гэдэг юм уу, бурхны сургаалыг ухамсарлаад ч гэдэг юм уу тайлбарлаад байж болох л байх. Олон өнцөгтэй. Хүн байх хамгийн чухал шинж бол бусдад туслах сэтгэл юм.
БИД НЭГДҮГЭЭР ЗЭРЭГЛЭЛИЙН ХҮМҮҮС
-Бидний яриа өөр өөр сэдэв рүү эргэсэн ч сэдвийн хүрээнээс халиагүй хэсгээ энд буулгалаа. Харин Монгол эр улсын санаа нийлсэн нэгэн санааг үндэстнээрээ бодоорой хэмээн өгүүлээд яриагаа өндөрлүүлж байна.
-Чи үүнийг бичвэрээсээ битгий хасаарай. Монголчууд өөрсдийгөө сүүлийн хэдэн зуун жилд хоёрдугаар зэрэглэлийн хүний түвшинд ойлгож ирлээ. Орос ах л гэнэ, япон, америкийн дараа л гэнэ. Үгүй. Бид хэцүү цаг үеүдэд бусад оронд тусалж л байсан. БНАСАУ, Вьетнам, Орос, Хятад гээд л...
Би одоо худлаа ярихааргүй насан дээрээ байна. Угаасаа энэ мэргэжил чинь худлаа байх боломжгүй шүү дээ. Тиймээс ямар ч улс орон бай, ямар ч улсын хүн бай хамаагүй нэг өдөр ч болтугай өөрийн чаддаг зүйлээрээ нэг хүний ч болов амийг аврах нь л үндсэн санаа минь юм.
Бид аль ч төрөлд чаддаг зүйлээрээ бусдад, нэгэндээ, өөр улсуудад тусалж чадна. Монгол хил хязгаартай тусгаар улс. Бид эх орондоо, ер нь үндэсний ухамсартаа хоёрдугаар зэрэглэлийн хүмүүс биш. Нэгдүгээр зэрэглэлд өөрсдийгөө тавих ёстой. Тэгж л бид хөгжинө. Монгол улс болно.
Б.Сувд: 40 дэх удаагийн Номын баяр
-Энэ удаагийн номын баяр урьд урьдынхаас юу юугаараа онцлог байв?
-Номын баяр 40 дэх удаагаа өргөн дэлгэр, сайхан боллоо. Сүүлийн 20 жилийн хугацаанд “Номын соёлт ертөнц” ТББ-ын хамт олон номыг түгээн дэлгэрүүлэх, ном унших соёлыг төлөвшүүлэх, хүүхэд залуусыг номтой ойртуулахын төлөө олон талт ажил хийж ирсэн. Үүний үр дүнд өнөөдөр Улаанбаатар хот төдийгүй Монгол Улс даяар номоор амьсгалсан, ном унших соёлыг дэмжсэн томоохон өдрүүдийг бий болгож чадсан нь Номын баяр гэж хэлж болно. Тиймээс Номын баярыг зохион байгуулах ажил нь зөвхөн баярын гурван өдөрт хязгаарлагддаггүй. Бид бүтэн жилийн турш дотоод, гадаадын харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж, номтой холбоотой олон талт соёл, боловсролын ажлуыг уялдуулан хэрэгжүүлж байна.
Энэ жилийн Номын баярын онцлох ажлын нэг нь Сүхбаатар дүүргийн Шударга ёсны клуб, Шатрын их дэлгүүр, Монголын шатрын холбоотой хамтран нээлттэй шатрын тэмцээн зохион байгууллаа. “Хуудас бүрд мэдлэг, нүүдэл бүрд ухаан” уриан дор болсон энэхүү тэмцээнээр дамжуулан шатар сонирхогч хүүхэд, залуусыг Номын баярт татан оролцуулах, ном болон шатрын оюуны соёлыг хослуулахыг зорьсон юм.
Тэмцээнд орон нутгаас хүүхдүүд хүрэлцэн ирж, олон шатрын клубийн тамирчид оюун ухаан, мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдлөө. Нээлттэй тэмцээн учраас оролцогч хүүхдүүддээ хүндэтгэлтэй, сайхан орчин бүрдүүлэхийг чухалчилсан. Ихэнх шатрын тэмцээнийг хулдаасан самбар дээр зохион байгуулдаг бол энэ удаа Шатрын их дэлгүүртэй хамтран модон шатрын иж бүрдлээр, илүү тав тухтай, соёлтой орчинд тэмцээнийг зохион байгуулсан нь онцлог байлаа.
Тэмцээний тэргүүн байрт 8 дугаар ангийн сурагч Ч.Эрдэнэ хүү шалгарсан бол Өмнөговь аймгаас хүрэлцэн ирсэн оролцогч хоёрдугаар байрт шалгарсан. Тэргүүн байрт шалгарсан Ч.Эрдэнэ хүү Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулан бүтээсэн, Сүхбаатарын талбайн дүр төрхийг шингээсэн, гурван сая төгрөгийн үнэ бүхий тусгай шатрын эзэн болсон юм.
Ер нь шатар ч, ном ч хүний төвлөрөл, тэвчээр, бодох чадварыг шаарддаг. Өнөөдөр бид хиймэл оюун ухаан, сошиал медиа, цахим хэрэглээний эрин үед амьдарч байна. Ийм үед хүүхдүүдээ хаашаа чиглүүлэх, юунд анхааруулах вэ гэдэг нь бидний үйлдэл, үлгэр дуурайллаас ихээхэн шалтгаална. Энэ жилийн Номын баяраар шатар, ном хоёрын оюуны үнэ цэнийг хослуулж чадлаа.
Энэ удаагийн Номын баяр хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх, уран зохиол, номын соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон талт хөтөлбөртэй болж байна. Хүүхдийн зурагт номын хэсэг, Номын гудамж, хүүхдийн зохиолчидтой холбоотой чухал хэлэлцүүлгүүд, номын баярын талаарх судалгааны ажлууд, дотоод, гадаадын зочидтой хийсэн уулзалт, номын нээлт гээд олон төрлийн үйл ажиллагаа өрнөлөө.
Ингэснээр Номын баяр нь зөвхөн ном худалдаалах, ном сонирхох үйл ажиллагаа бус, харин хүүхэд залуусын оюун сэтгэлгээ, төвлөрөл, бүтээлч байдал, унших соёлыг дэмжсэн өргөн хүрээний соёл, боловсролын орон зай болж хөгжиж байна.
Энэ жилийн номын баярын бас нэгэн онцлог нь бид МҮОНРТ-тэй хамтран номын баярыг шууд дамжуулсан явдал байлаа. Ингэснээр зөвхөн Улаанбаатар хотод төдийгүй Монгол орны өнцөг булан бүрд байгаа хүмүүст номын баярын үйл ажиллагааг хамтдаа мэдрэх, оролцох боломжийг нэмэгдүүлсэн. Энэ нь номын баярын хүртээмжийг улам тэлж өгсөн чухал алхам боллоо.
-“Номын соёлт ертөнц” ТББ-аас МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн дэргэдэх “Залуу социологич” клубтэй хамтран жил бүр номын баярын судалгааг хийдэг. Номын баярт залуу үе, өсвөр насныхан түлхүү оролцдог гэсэн судалгааг хаврын номын баяраар гаргасан байсан, харин намрын баяр ямар байв?
-Энэ жилийн номын баярын үеэр асруудын зургаан талд, зургаан хаалган дээр хүн тоологч байршуулсан. Тиймээс номын баяр өндөрлөсний дараа эдгээр тоон мэдээллээ нэгтгэж, илүү нарийвчилсан дүгнэлт хийхээр ажиллаж байна.
Гэхдээ одоогийн байдлаар номын баярыг зорин ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь залуучууд байна. Ялангуяа 14-20 насныхны оролцоо их байгаа нь номын уншлага залуужиж байгааг харуулж байна. Энэ бол бидний хувьд маш сайхан мэдээ. Харин 35-аас дээш насныхны ном унших хандлага харьцангуй суларч байгаа нь анзаарагдаж байна. Мэдээж амьдралын хэрэгцээ шаардлага, ажил төрөл гээд томчууд маань завгүй болсон байх. Гэхдээ “томчууд бол хүүхдүүдийнхээ тусгал” гэж ярьдаг. Бид хүүхдүүдээ ямар хүн болоосой гэж хүсэж байна, өөрсдөө тэр үлгэр дуурайллыг нь үзүүлж чаддаг байх хэрэгтэй. Тиймээс аав, ээжүүд, томчууддаа хандаж “Хүүхдүүдтэйгээ хамт ном уншаарай. Өөрсдөө ч бас номоо сайн уншаарай” гэж уриалмаар байна.
Нөгөө талаар эрэгтэйчүүдийн ном уншлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа нь харагдаж байна. Номын баярыг зорин ирж буй нийт хүмүүсийн дунд эмэгтэйчүүдийн оролцоо 60 гаруй хувьтай байгаа бол эрэгтэйчүүдийн оролцоо 35 орчим хувьтай байна. Тиймээс эрчүүдийн уншлагыг нэмэгдүүлэхийн тулд тэдэнд зориулсан агуулгыг илүү өргөжүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой кампанит ажил зохион байгуулах хэрэгтэй гэж үзэж байна. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагууд, контент бүтээгчид, зохиолчид, хэвлэн нийтлэгчдийн оролцоо маш чухал. Ялангуяа эрэгтэй уншигчдын сонирхол, хэрэгцээг олж харсан бүтээлүүдийг илүү олноор туурвиж, уншлагын хүрээг тэлээсэй гэж хүсэж байна.
Мөн хүүхдийн зохиолчид, хүүхдийн ном хэвлэн нийтлэгчид нэг дор төвлөрөн оролцож байгаа нь хүүхдийн номын салбарын хувьд чухал алхам. Цаашдаа хүүхдийн зохиолч, хэвлэн нийтлэгчид нэг дор цуглаж, уншигчидтайгаа уулздаг, хүүхдийн номын соёлыг бий болгодог ийм орчин улам бүр төлөвших байх гэж бодож байна.
-Монгол номыг дэлхийд таниулах, монгол ном бүтээгчид, зохиогчийн бүтээлүүдийг дэлхийн тавцанд гаргах гадаад хамтын ажиллагаа нь хэр өргөжиж байгаа вэ?
-Монгол Улсад номоо танилцуулахаар гаднын зохиолчид, хэвлэн нийтлэгчид, ном бүтээгчид хүрэлцэн ирж, уншигчидтайгаа уулзан, бүтээлээ тайзнаа танилцуулж байгаа нь Номын баяр маань олон улсын шинжтэй болж буйн нэг илрэл юм. Тухайлбал, энэ удаагийн Номын баярт Японы нэр хүндтэй хоёр зохиолч хүрэлцэн ирж, өчигдөр номын нээлтээ хийлээ. Тэдний бүтээлүүд Монгол хэлээр хэвлэгдэн гарч, “Рурару гуайн зүлэг”, “Бондгор наран” зэрэг ном уншигчдын гарт очлоо. Зохиолчид өөрсдөө уншигчидтайгаа уулзаж, номдоо гарын үсэг зурж, халуун дулаан харилцаа үүсгэж байна.
Мөн Хятадын зохиолч Минжөү Жан “Амтат өндөг” номдоо уншигчдын хүсэлтээр гарын үсэг зурж, бүтээлээ танилцууллаа. Түүнчлэн хүүхдийн номын гудамжинд хүүхдийн зохиолч, уран бүтээлч Жантай ярилцлага, уулзалт зохион байгуулж, хүүхэд багачуудтайгаа бүтээл, уран сэтгэмжийнхээ талаар хуваалцсан.
Түүнчлэн өчигдөр ном бүтээгчидтэй хамтарсан уулзалт хийж, хэвлэн нийтлэлийн салбарын технологи, шинэ чиг хандлагын талаар санал солилцлоо. Энэтхэгийн хэвлэн нийтлэлийн салбарын төлөөлөл, хэвлэлийн газрын захирал Сэнтил Натан хүрэлцэн ирж, Тамил хэлээр хэвлэгдсэн хоёр номынхоо нээлтийг мөн хийсэн. Үүгээр зогсохгүй хүрэлцэн ирсэн зочид маань олон талт уулзалт, хамтын ажиллагаа, гэрээ хэлцлүүдийг хийж, цаашдын хамтын төслүүдийн эхлэлийг тавьж байна.
Энэ бүхэн зөвхөн монголчууд маань номын баяраа тэмдэглэж байгаа үйл явдал биш, харин дэлхийн бусад орны зохиолч, хэвлэн нийтлэгч, ном бүтээгчид Монголд ирж, бидэнтэй хамт номын баяраа тэмдэглэдэг болж байна. Энэ бол бидний хувьд үнэхээр баяртай, бахархмаар үйл явдал.
Цаашдаа Номын баяр маань Ази тивд чухалд тооцогдох олон улсын номын арга хэмжээ болж, улс орнуудын хооронд ном, зохиолч, хэвлэн нийтлэгчдийн хамтын ажиллагааг холбодог томоохон талбар болох боломжтой.
-Номын баяр жилээс жилд өргөжиж байна. Та цаашид ямар түвшинд хүрээсэй гэж хүсдэг вэ?
-Олон улсын гэрээ хэлэлцээрүүд байгуулагдаж, шинэ бүтээлүүд төрж, зохиолч, хэвлэн нийтлэгчид, уншигчид хоорондоо улам ойртох ийм орчин бүрдэх нь бидний дараагийн зорилго юм.
Номын баярынхаа 20 жилийн ойг тэмдэглэж буй энэ үед бид дараагийн 20 жилдээ хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгтээ анхаарч ажиллах хэрэгтэй. Номын баяр бол хэвлэн нийтлэгчдийг шинэ ном бүтээхэд урамшуулдаг, уншигчдыг ном уншихад хөтөлдөг, зохиолчдыг уншигчидтай холбодог, цаашлаад орон нутагт номын соёл түгэн дэлгэрэхэд нөлөөлдөг томоохон хөдөлгөөн юм.
Өнөөдөр бидний эхлүүлсэн энэ давлагаа орон нутагт ч түгэн дэлгэрч, бусад газар нутаг өөр өөрийн номын баярыг зохион байгуулж, номын соёлыг түгээн дэлгэрүүлж байна. Тиймээс Номын баярын дараагийн 20 жил бол зөвхөн нэг арга хэмжээний бус, Монгол Улс даяар номын соёлыг улам бүр хөгжүүлэх, улмаар Азийн номын ертөнцөд Монголыг холбох чухал үе байх болно.
-Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Номын баяр Монгол зохиолчдын бүтээлийг олон улсад таниулахад ямар хувь нэмэр оруулсан бэ. Номын баяраар дамжуулан Монголын зохиолч, уран бүтээлчдийг олон улсын зах зээлд таниулах ямар боломж байна вэ?
-Бид Монголын анхны утга зохиолын агентлаг болох “Либро Сувд” утга зохиолын агентлагийг байгуулснаас хойш сүүлийн гурван жилийн хугацаанд олон улсын олон арга хэмжээ, үзэсгэлэн, номын яармагт оролцож, Монголын зохиолчдоо гадаадын уншигч, хэвлэн нийтлэгчдэд сурталчлан таниулах чиглэлээр ажилласан. Энэ бүх үйл ажиллагааны гол зорилго нь Монголын зохиолчдын бүтээлийг олон улсад таниулах, улмаар өөр хэлээр хэвлэгдэн гарах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэдэг.
Бидний хийж буй гадаад харилцаа, хамтын ажиллагааны үр дүнд энэ чиглэлээр олон сайхан боломжууд ар араасаа нээгдэж байна. Тухайлбал, ирэх жилийн Бээжингийн номын яармагийн үеэр зохиолч, сэтгүүлч Р.Оюунжаргалын “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номыг хятад хэлээр хэвлэн гаргахаар болоод байна. Мөн зураач н.Хонгорзулын уран бүтээлтэй холбоотой Хятадын нэртэй хоёр зохиолч бүтээлдээ түүний зураг, чимэглэлийг ашиглахаар болсон зэрэг баярт мэдээ ч цуварсаар байна.
Түүнчлэн Монгол Улсыг зорин ирж буй гадаадын хэвлэн нийтлэгчид, зохиолчидтой харилцаа холбоогоо өргөжүүлж, цаашлаад харилцан нөхөрлөж, соёлын солилцоогоо улам тэлж байгаа нь бидний хувьд маш үнэ цэнтэй үйл явдал юм.
Өнөөдөр энэ харилцаа зөвхөн Монголын зохиолчдыг гадаадад сурталчлах хүрээнд хязгаарлагдахгүй, харин улс орнуудын хооронд харилцан бүтээл орчуулах, өөр өөрсдийн хэлээр ном бүтээлээ хэвлэн гаргах шинэ боломжуудыг бий болгож байна.
Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ
-Хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган гачгийн асуудлаар ямар туршлага, санаачилгаа олон улсад танилцуулахаар төлөвлөж байна вэ?
-COP17хурлыг Монгол Улс зохион байгуулж байгаа нь зөвхөн олон улсын томоохон арга хэмжээ хүлээн авч буй хэрэг биш. Энэ бол дэлхийн байгаль орчны засаглалын хамгийн чухал гурван конвенцын нэгийг зохион байгуулж буй, Монгол Улсын хувьд түүхэн ач холбогдолтой үйл явдал юм. 1992 онд НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчны тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх зорилгоор Биологийн олон янз байдлын тухай, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай, Цөлжилттэй тэмцэх тухай гэсэн гурван суурь конвенцыг баталсан. Эдгээр нь өнөөдөр дэлхийн улс орнуудын заавал хэрэгжүүлэх олон улсын үндсэн хэлэлцээрүүд бөгөөд COP хурлаар хэрэгжилтээ дүгнэж, цаашдын бодлогоо тодорхойлдог.
2026 он бол онцгой жил. Учир нь улс орнууд Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтээ дүгнэж, 2030 оноос хойших хөгжлийн бодлогын чиглэлээ тодорхойлох чухал үе шатанд ирээд байна. Мөн НҮБ-аас Монгол Улсын санаачилгаар 2026 оныг "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил" болгон зарласан. Энэ нь COP17хуралтай цаг хугацааны хувьд давхцаж буйгаараа онцгой ач холбогдолтой. Энэ үеэр Монгол Улс зөвхөн газар нутгийнхаа 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа талаар ярихгүй. Харин асуудлыг хэрхэн шийдвэрлэх, ямар бодлого хэрэгжүүлж байгаа, ямар түншлэл бий болгох, дэлхийтэй хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх вэ гэдэгт голлон төвлөрнө. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар "Steppe Action Agenda" буюу "Тал хээрийн төлөвлөгөө" гэсэн гурван стратегийн санаачилгыг дэвшүүлж байгаа.
Нэгдүгээрт, дэлхийн хуурай газрын томоохон хэсгийг бүрдүүлдэг бэлчээрийн экосистемийн үнэ цэн, ач холбогдлыг олон улсад шинэ түвшинд гаргаж тавих зорилготой. Хоёрдугаарт, далайд гарцгүй орны хувьд усны нөөцийн нэгдсэн менежментийн асуудлыг цөлжилт, газрын доройтолтой уялдуулан олон улсын хамтын ажиллагааны шинэ чиглэл болгон дэвшүүлнэ. Усны нөөцийн зөв менежмент нь хуурай бүс нутгийн тогтвортой хөгжлийн үндэс гэдгийг Монгол Улс өөрийн туршлагаар харуулахыг зорьж байна.
-Дэлхийн бусад орноос ямар туршлага, хөрөнгө оруулалт, технологийг татахыг зорьж байна вэ. Хөгжлийн түншүүдтэй ямар хамтын ажиллагаа өрнүүлж байгаа вэ?
-Монгол Улсын дэвшүүлж буй "Тал хээрийн төлөвлөгөө"-ний гурав дахь чиглэл нь тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэх асуудал юм. Зам, төмөр зам, барилга байгууламж, хот байгуулалт, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбар газрын ашиглалттай шууд холбоотой байдаг. Тиймээс дэд бүтцийг зөвхөн эдийн засгийн хөгжил гэж бус, газрын доройтол, хөрсний эрүүл мэнд, байгальд үзүүлэх нөлөөллийг хамтад нь авч үзэх шаардлагатай болсон. Иймээс Монгол Улс хөгжлийг байгальд суурилсан шийдэлтэй уялдуулж, бэлчээрийн экосистем, усны нөөцийн менежмент, тогтвортой дэд бүтцийг цогцоор нь авч үзсэн бодлогыг олон улсад санал болгож байна. Энэхүү санаачилгыг "Тал хээрийн төлөвлөгөө" хэмээн нэрлэсэн нь учиртай. Монгол Улсыг дэлхий нийт өргөн уудам тал хээрээр нь таньдаг. Энэ давуу талаа ашиглаж асуудлыг олон улсын түвшинд шинэ шатанд гаргахыг зорьж байгаа юм.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын хүрээнд газрын нөхөн сэргээлт, тогтвортой менежментийн шилдэг туршлагыг олон улсад түгээдэг тусгай механизм бий. Монгол Улс энэхүү платформоор дамжуулан өөрийн сайн туршлагыг дэлхийд сурталчлах, шинжлэх ухаанд суурилсан шийдлүүдээ танилцуулахаар ажиллаж байна.
-Иргэд, малчид, залуучууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоог хэрхэн хангаж байна вэ?
-Монгол Улс COP17хурлыг зөвхөн зохион байгуулагч орон төдий бус, конвенцын идэвхтэй гишүүний хувьд харж байна. Тиймээс бидний гол зорилго бол туршлага, мэдлэг солилцох, түншлэлээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах боломжийг бодит үр дүнд хүргэх явдалюм. Бид зөвхөн хэдэн мянган төлөөлөгч хүлээн авч, зохион байгуулахад бус, хурлын дараа ч үргэлжлэх урт хугацааны хамтын ажиллагааг бий болгоход илүү ач холбогдол өгч байна. Монгол Улс өөрийн туршлага, санаачилгыг олон улсад түгээхийн зэрэгцээ ижил сорилттой улс орнуудтай Өмнөд-өмнөд болон Өмнөд-хойдын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ технологи, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжийг татах чиглэлээр хөгжлийн түншүүдтэй идэвхтэй ажиллаж байна.
-Бага хурлын үеэр хоёр болон олон талт уулзалтууд ямар чиглэлээр өрнөх вэ. Байгаль хамгаалах төслүүдэд хөрөнгө оруулалт татах бодит боломж Монголд хэр байна вэ?
-COP нь үндсэндээ Засгийн газруудын албан ёсны хэлэлцээний талбар. Харин сүүлийн жилүүдэд зөвхөн төрийн байгууллагуудаар хязгаарлагдахгүй, малчид, тариаланчид, эрдэмтэн судлаачид, залуучууд, уугуул иргэд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоог хангасан дэлхийн хэмжээний хамтын ажиллагааны платформ болон өргөжсөн. Монголд болох COP17-ын үеэр ч энэ зарчим хадгалагдана. Ган, цөлжилт, газрын доройтолд хамгийн их өртөж буй хүмүүсийн дуу хоолойг бодлого боловсруулагчдад хүргэх, олон талын оролцоог хангах нь хурлын онцлог байх юм.
Хурлыг“Цэнхэр” болон “Ногоон” гэсэн хоёр бүстэй зохион байгуулна. Цэнхэр бүсэд Засгийн газрын албан ёсны хэлэлцээ өрнөх бол Ногоон бүсэд иргэний нийгэм, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, залуучууд болон хөгжлийн түншүүд хэлэлцүүлэг, үзэсгэлэн,үйл ажиллагаагаазохион байгуулж, албан ёсны хэлэлцээний агуулгад өөрсдийн байр суурийг хүргэх боломжтой. Өнөөдрийн байдлаар бүртгүүлсэн төлөөлөгчдийн 60 орчим хувийг эрдэмтэн судлаачид, залуучууд, уугуул иргэд, хувийн хэвшлийн төлөөлөл эзэлж байгаа нь энэ удаагийн COP17 олон талын оролцоог бодитоор хангаж байгааг илтгэнэ.
Хурлын үеэр хоёр талт уулзалтууд Байгаль орчин, Гадаад харилцаа, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам зэрэг төрийн байгууллагуудын түвшинд өрнөж, улс орнуудын төлөөлөгчидтэй хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, бодлогын асуудлаар хэлэлцээ хийнэ. Харин олон талт уулзалтад НҮБ-ын байгууллагууд, олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, хөгжлийн түншүүд, олон улсын байгууллагуудын удирдлагууд оролцохоор төлөвлөж байна.
-Байгаль хамгаалах төслүүдэд хөрөнгө оруулалт татах бодит боломж хэр байна вэ?
-Энэ удаагийн COP олон улсын хэмжээнд өмнө байгаагүй өндөр сонирхол татаж байна. Зөвхөн Цэнхэр бүсэд 745 зэрэгцээүйл ажиллагааныхүсэлт ирсэн нь хөгжлийн түнш, олон улсын байгууллагууд Монголд болох хурлаас өндөр үр дүн хүлээж байгааг илтгэнэ. Ийм өргөн оролцоо нь Монголд зөвхөн туршлага солилцохоос гадна газрын доройтол, нөхөн сэргээлт, тогтвортой газрын менежмент, байгальд суурилсан шийдлийг дэмжих хөрөнгө оруулалт, шинэ түншлэлийг эхлүүлэх том боломж. Хоёр болон олон талт уулзалтуудаа үр дүнтэй зохион байгуулж чадвал Монгол Улс энэ салбар дахь олон улсын хамтын ажиллагааны шинэ төв болж чадна.
-Монголчууд эндээс юуг хамгийн сайн ойлгож, ямар өөрчлөлтийг эхлүүлэх ёстой гэж Таүзэжбайна вэ?
-COP17 бол монгол хүн бүрийн оролцоо энэ хурлын амжилтыг тодорхойлно. Юуны өмнө бид өдөр тутмын ногоон дадлаа өөрчлөх хэрэгтэй. Хогийг зөвхөн хаягдал гэж бус, дахин ашиглах боломжтой нөөц, баялаг гэж харах бол эхний алхам. Хотын цэвэр байдал, ангилан ялгах соёл, мод тарихаас гадна ургуулж арчлах дадал зэрэг нь энэ хурлаас өмнө ч, дараа нь ч бидний хэвшүүлэх ёстой соёл юм.
С.Цолмон: Морин өртөөний ачаар Евроазийн уудам нутгийг эрхшээсэн Монголын эзэнт гүрэн 200 гаруй жил оршин тогтносон
-Дэлхийн адууныөдөр нь монголчуудын үндэсний дархлаа болсон үндэсний их баяр наадамтай давхцаж байгаа нь монголчуудын хувьд ахуй соёл, ёс заншлаа дэлхийд сурталчлахад ихээхэн ач холбогдолтой. Та бидний өнөөдрийн яриа хүн төрөлхтний өнгөрсөн болон одоо цагийн амьдралд адууны гүйцэтгэж ирсэн үүргийн тухай байх юм. Юуны өмнө монголчуудын адуу эдлэх соёлын түүхэн уламжлалын талаар яриагаа эхлэх үү?
-2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Бүгд хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн“Дэлхийн адууны өдөр”-тэй болох санаачилгад 56 орон хамтран зохиогчоор нэгдсэнээржил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдөр Дэлхийн адууны өдрийг тэмдэглэж байх тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг хэлэлцэн баталсан билээ. Энэ бол монголчуудын үндэсний өв соёлоо хойч үедээ уламжлан өвлүүлэх хөгжүүлэхэд,маш чухал юм.
2026 он бол НҮБ-ын 80 жил,Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ойн жил, энэ баяраа өргөн хүрээтэй тэмдэглэх нь дамжиггүй.Хүн төрөлхтөн адууг гаршуулсан үеэс нийгмийн хөгжлийн үе шат бүхэнд адуу тодорхой үүрэг гүйцэтгэжээ.
Морь бол монголчуудын хувьд олон мянган жил оршин тогтнож ирсний баталгаа, үндэсний бахархал үнэт зүйл нь билээ.
Монголчууд аргамаг хүлгийнхээ хүчээр хоёр их эзэнт гүрнийг байгуулж, олон улс орныг эрхшээж явсан түүхтэй. Тухайлбал, Хүннүгийн шаньюй нар агт морьдынхоо зүсээр ижилсүүлсэн хүчирхэг морин цэрэгтэй байсан бол Их Монгол улсаа тунхаглан зарласан Эзэн Чингис хааны үед улсаа удирдан захирах, шинэ мэдээлэл, технологийг дамжуулах гол хэрэгсэл нь морин өртөө байж, агт морьдоо Их засаг хуулиараа хамгаалж байв.
Монгол адуу эхээс төрмөгц хөл дээрээ тэнцэн босож, хөлгийн шандас шалгасан тал нутагт хөндлөн гулд давхиж өссөн тул холыг туулах чадвартай, хоол тэжээлээ өөрөө олоод идчихдэг, хүйтэнд тэсвэртэй, өл даах чадвартай. ТиймээсЕвроазийн уудам тал нутгийг хамарсан 24 сая км кв нутагтай их эзэнт гүрнийг байгуулахад үүрэг гүйцэтгэсэнхүчин зүйлийн нэг ньяах аргагүймонгол морь байсан билээ.
Өгөдэй хаан 1235 оны Далан давааны хуралдайгаар морин өртөөний үйлчлэх цар хүрээг өргөтгөж эзлэгдсэн орны төвүүдтэй холбож байв.Хубилай сэцэн хааны үед Адуун засгийн яамтай байж төрийн бодлогоор өсгөж үржүүлж, хамгаалж, ашиглаж байжээ.Морин өртөөний ачаар Евроазийн уудам нутгийг эрхшээсэн Монголын эзэнт гүрэн 200 гаруй жил оршин тогтносон билээ. Энэ бүгдээс харахад адуу бол төрийн бодлогыг хэрэгжүүлэх гол хүчин зүйлийн нэг байсан байна.
-Монголчуудын дунд “монгол хүн морьгүй бол далавчгүй” гэсэн үг байдаг ньайл бүрд адуу чухал хэрэгцээтэй байсан гэдэг нь ойлгогддог. Монголын түүхэн сурвалж, гадны элч төлөөлөгчдийн тэмдэглэлд ч морь нь монгол айл бүрийн  аминчухал хэрэглээ байсныг дурдсан байдаг. Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөх аргагүй гэдгийг судлаачид харин хэрхэн тайлбарладаг вэ?
-Үнэхээр агт морь монгол айл бүрийн, монгол хүмүүсийн амин чухал хэрэглээ байсан. Юуны өмнө улс орон, аюулгүй байдлаа хамгаалах, харилцаа холбоо барихад цэргийн агт аргамаг хурдан хүлэг, аж ахуйгаа эрхлэх ан гөрөө хийхэд уналганы морь, мөн эмчилгээний болон хүнсний хэрэгцээг хангахад чухал хэрэглээ, мөн төлбөрийн хэрэгсэл ч болж байв.
Хахир өвлийн хатууг давахад махыг нь хүнсэнд хэрэглэж, архаг өвчнийг эдгээх, дархлаа дэмжихэд айргийг нь хүртэж ирсэн учраас түүх сударт монгол улсыг "айргаар цэнгэгчийн орон" хэмээн нэрлэж байв.
Төрийн их ёслолдоо шандас сайт хөлгүүдээ уралдуулан, тайлга тахилгадаа адуугаа сэтэрлэн өргөж, найр хуримдаа морин хуураа уянгалуулан сэтгэлийн цэнгэл эдэлж баярлан наадаж, оршуулгын зан үйлдээ ч агт морьдоо хаан язгууртан, баатар эрсийн хамт оршоож байв. Тэгэхээр монгол хүнийг агт морьдгүйгээр төсөөлөх аргагүй. Адуугаа эмчлэн сэргээх, үүлдэр угсааг нь сайжруулах эрдэмтэн мэргэд нь ардынхаа дундаас төрж, нутаг нутгийн онцлогтой адууны шинжийн судраа бичиж тэмдэглэн, торгоор баринтаглан хойч үедээ өвлүүлдэг байв.
-"Номоо торгонд баринтаглаж" гэснээс музейн үзмэрт агт морьдын алтан мөнгөн чимэглэл их харагддаг. Тэдгээр нь агт морьдоо дээдэлж байсны бас нэг илэрхийлэл, баримт нь гэж хэлж болох уу?
-Бололгүй яах вэ. Монголчуудын аливаа юманд хандах хандлага, үнэлэмж их өөр санагддаг. Өөрсдөө торго дурдан өмсөж эдлэхээсээ урьтан номоо торгоор баринтагладаг. Амьдралын гол хэрэгцээ болсон адууныхаа эмээл хазаар, духавч, худрагыг алт, мөнгөөр урлаж шандаст хурдан хүлгийнхээ дэл хөхлөөр төрийнхөө сүлдийг үйлдэн тахидаг.  Цагаан зүсмийн адууны гөхөл дэлээр хийдэг “Цагаан сүлд”-ийг Монгол Улсын төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олон амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болгон тайж тахиж, төрийн орд өргөөнөө өргөмжлөн залсаар  ирсэн. “Хар сүлд”-ийг ч мөн адууны  дэл, сүүлээр үйлдэж монгол цэргийн сүр хүчний бэлгэдэл болгон догшуулсаар ирсэн.Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан өнөөгийн Монгол Улсын сүлдэнд ч аргамаг хөлөг нь дээдлээстэй байгаа билээ.
-Та түрүүн алт мөнгөн чимэглэлтэй морины эмээл, хазаар чимэглэлийн тухай цухас дурдлаа. Хамгийн үнэ цэнтэй, гайхалтай олдвор дурсгалуудаас нэрлэнэ үү?
-Одоогоор олдоод байгаа агт морьдтой холбоотой үнэт олдворууд гэвэл, Монгол Улсын Үндэсний музей, 21 аймгийн орон нутгийг судлах музейнүүдэд бараг бүгдэд нь байгаа. Харин онцгой үнэт дурсгалууд нь Чингис хаан үндэсний музейд бий. Тэдгээрээс дурдвал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг Гол мод-II-оос Хүннүгийн  язгууртныоршуулга дагуул 30 булшны хамт олдсон юм. Тус булшнаас олон чухал ховор олдвор гарсны дотор нарийн хийц уртай эмээлийн хударга, хөмөлдрөгний алт, мөнгөн чимэглэлүүд байсан нь өнөөгийн судалгаанд он цагийн хувьд хамгийн эртнийх болж байгаа юм. Мөн адууны шүдний цөгцийг зөгийн үүр мэт зургаан талт дүрс болгон чимэглэсэн XIII-XIV зууны эмээл,XIII-XIV зууны язгууртан эмэгтэйн хос галт шувуун дүрстэй алтан эмээл зэргийг дурдаж болно.
Гүюг хааныг хаан өргөмжлөх их хуралдай 1246 онд болоход түүнд оролцсон Ромын Пап ламын элч Плано Карпини аяллынхаа тэмдэглэлд, "Хуралдайд цугларсан хаад язгууртнуудынх нь эмээл хазаарын алтан чимэглэл лавтай 25 алтан марк хүрнэ" гэсэн байдаг.
Даян дэлхийд энх тайвныг тогтоох их үйлсэд ч монгол морьд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Аугаа их эх орны дайны жилүүдэд Зөвлөлтийн улаан армийн бат ар тал болж байсан монголчуудаас фронтод нийлүүлсэн тусламжийн хамгийн чухал нь монгол морьд байсан юм. Давжаа биетэй боловч эцэж цуцахыг мэдэхгүймонгол морьдцас мөс тэсгим хүйтэн жаврыг сөрж, халуун наранд халж дайсны суман мөндрийг сөрөн их буу чирж Берлин хүрсэн. Дайны ялалтад оруулсан монгол морьдын гавьяаг мөнхжүүлсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөө Москва хотын Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд бий. Угхөшөөн дээр “Монголын ард түмэн Эх орны дайны эхний өдрөөс Зөвлөлтийн ард түмний үнэнч холбоотон байж, танкийн цуваа, нисэх онгоцны эскадриль, хагас сая агт морь, бусад бэлгийн цувааг илгээн, их ялалтад хувь нэмрээ оруулсан билээ” хэмээсэн дурсгалын бичгийг байршуулсан байдаг.
-Адууны баяр ньмонгол оронд олон орны зочид төлөөлөгч, жуулчид ирдэг,үндэсний дархлаа болсон баяр наадамтай давхцаж байгаагаараа олон учир, агуулгыг бэлгэдэж буй болов уу?
-Дэлхийд ганцхан наадмаа олон улсын зочид төлөөлөгчид, аялагч жуулчдад үзүүлж эх орныхоо түүх соёлыг сурталчлах зорилготой байсан нь мэдээж. Ер нь үндэсний их баяр наадам нь нүүдэлчин монголчуудын идээ цагаа дэлгэрч,үндэснийхээ өв соёлыг үзүүлэн таниулахад тохиромжтой цаг.
Эрийн гурван наадам нь монголчуудын аж ахуйн онцлог, амьдралын шаардлагаас үүдэн гарчээ. Эрхэлдэг аж ахуйгаасаа хамааран бэлчээр даган тархан нүүдэллэж амьдардаг монголчууд дотоодын  болон гадны дайснуудын гэнэтийн довтолгоонд өртөх нь их байж л дээ. Тэр үед юун түрүү агт морьдынхоо хүчээр зугатан гарч, эргэж дайлалдах үед нум сумаар цэц мэргэнээ сорин тулалдаж, гардан байлдаанд шуудорсон үед биеийн чадал, уран мэхийн хүчээр дайснаа ялдаг байсан нь монголчуудын эрийн гурван наадмын  суурь болсон гэж үздэг.
-Ерөнхийлөгчийг НҮБ-д дэлхийн адууны өдөртэй болох саналаа өргөн барьж байх үед дэлхийд 56 сая адуу байгаа тухай статистик мэдээ гарч байсан. Цахимд буй мэдээллээр, Монгол Улс адууны тоо толгойгоор дэлхийд дөрөвдүгээрт жагсаж байна. Сүүлийн жил адууны тоо толгой өсөхөд ямар хүчин зүйлс онцгой нөлөөтэй вэ?
-Энэ тухай бол би тодорхой тоо баримт хэлж чадахгүй байна. Харин адууны тоо толгой өсөхөд нөлөөлж буй хүчин зүйлс улам бүр нэмэгдэж байгаа нь тодорхой. Байгалийн бэрхшээл цас, зуд, хотжилт, мал махыг экспортод гаргах зэрэг нь адууны тоо толгойд нөлөөлдөг үзүүлэлтүүдтэй холбож үзэж болох байх гэж санах юм.
-Шандас сайт аргамаг хүлгүүдийн түүхэнд оруулсан хувь нэмрийг хураангуйлан энэ удаагийн ярилцлагыг жаргаамаар байна?
-Монголчуудын төрт ёсны уламжлал, нүүдэлчдийнөв соёл, монголчуудын хүн төрөлхтний хөгжилд оруулсан хувь нэмэр, өвөг дээдсийн аугаа их түүх нь нүүдэлчдийн адуу эдлэх соёлтой салшгүй холбоотой.Эзэн Чингис хааныг минь II мянган жилийн түүхэн хүн, өнөөгийн ертөнцийг үндэслэгч хэмээн дэлхий нийтээр зүй ёсоор үнэлдэг бөгөөд энэ их алдрыг олоход хөлөг мориных нь тус их байсан нь тодорхой.
Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат нисгэгч Р.Батнасан
Монгол Улсад Иргэний Агаарын тээвэр үүссэн түүхэн өдөр хэмээн тэмдэглэдэг энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын иргэний нисэхийн салбарт 55 жил хүчин зүтгэсэн Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат нисгэгч Р.Батнасантай ярилцсаныг толилуулж байна.
-Та амьдралынхаа туршид малчны хотноос эхлээд төрийн тусгай зориулалтын онгоц хүртэлх урт замыг туулжээ. Өнөөдрийн таны амжилтын үндэс болсон тэр үеийн хүмүүжил, мөрөөдлийнхөө тухай яриагаа эхлэх үү?
-Би багаасаа ахмад үеийнхний сургаал, эцэг эхийн хүмүүжил, малчин түмний хөдөлмөрч зан чанарыг харж, түүнээс үлгэр дуурайл авч өссөн. Монголчуудын мал маллах арга ухаан, хөдөлмөрч зан чанар нь үнэхээр агуу. Хүүхдүүдийг багаас нь эхлээд ажилд сургадаг. Мөн хөдөлмөрийн хуваарилалт маш тодорхой бага насны хүүхдүүд хурга, ишиг маллана. Нас ахих тусам хариуцлага нь нэмэгдэж, илүү хүнд ажил хийж сурна. Ийнхүү шат дараатай бүхнийг амьдралаас суралцаж өсдөг байсан. “32 модон хүн” зэрэг үлгэр, туульс, ялангуяа баруун Ойрадын тууль хайлах уламжлал гээд асар баялаг өв соёл бий. Энэ бүхнийг ам дамжуулан ухаан суулгаж, гэрийн сургуулиар хүмүүжүүлдэг байжээ. Ингэж өсөж хүмүүжсэн маань надад том мөрөөдөл төрүүлж, нисгэгч болох замд хөтөлсөн.
Нисэхийн сургуульд орсны дараа гурван жил казармд, 200 орчим хүний дунд суралцсан. Тэндээс 100 гаруй хүнээс шалгаруулж, 50 хүн авахад манай курсээс ердөө есөн хүн тэнцсэн. Тэр ес хүний ихэнх нь хожим том, дунд оврын онгоцонд нисэж, зарим нь багшийн багш болсон.
Манай курсийн есөн хүнээс гурав нь гавьяат цолтон, нэг нь баатар болсон нь тухайн үеийн сонгон шалгаруулалт ямар өндөр түвшинд байсныг харуулж байна. Ингээд нисэхийн сургуульд суралцаад, янз бүрийн онгоцоор дадлага хийж эхэлж байлаа. Манай үед ЯК-18Агэж нэрлэдэг, тэнгэрт огцом өгсөж, эргэлт хийдэг онгоцоор анхны сургалтаа хийж байв.
Дараа нь Ан-2 буюу “царцаа ногоон” гэж нэрлэдэг онгоцоор хоёр жил шахам улирал харгалзахгүй ниссэн. Үйлдвэрлэлийн нисгэгчид ирэхэд гоё форм, цэмцгэр хувцастай, их сүр жавхлантай харагдана. Бид ах захын хүмүүжилтэй, ахмадуудаа маш их хүндэлдэг байсан.Тэр үед туршлагатай ахмад нисгэгчдийг хараад бид өөрсдийгөө өчүүхэн гэж боддог байлаа. “Нэг өдөр ийм хүн болно” гэж бараг төсөөлөх ч үгүй. Харин дараагийн шатны онгоцонд хэрхэн суралцах вэ, шалгуурыг нь яаж давах вэ гэдгээ л боддог байв. Ахмад нисгэгч болно гэж хэн ч боддоггүй, харин дараагийн шат, дараагийн онгоц л зорилго болдог байлаа. Ингээд шат шатны сургалтад тэнцэж, цааш ахидаг байсан.
Ан-2 онгоц өөрөө олон төрлийн зориулалттай. Монголд нийтдээ 79 ширхэг орж ирж байсан. Үнэхээр “Монголын чөдрийн морь” шиг хэрэгцээтэй техник байлаа. Хөдөө аж ахуйд хор цацна, агаараас зураг авна, өвс тэжээл тараана, усны болон ослын үед аврах ажиллагаанд оролцоно, түргэн тусламжийн үүрэг гүйцэтгэнэ. Ер нь хийдэггүй ажил гэж бараг байхгүй.Өвөл хүртэл малд тэжээл хаяна, гал түймэр унтраахад оролцоно. Мөн мэрэгч амьтдын хор цацах, ургамлын хамгаалалтын ажил гээд маш олон үүрэг гүйцэтгэдэг байв. Зарим аймагт бүр 340 сум, бригадад шууд нислэг үйлддэг байсан. Тухайн үед сум бригад руу нислэг хийдэг нь өнөөдрийнхөөр бол маш өндөр хөгжсөн үйлчилгээ байлаа.
Ингэж бид энэ салбарт хүмүүжиж, ахмад нисгэгчдээ даган ур чадвараа тасралтгүй сайжруулж ирсэн. Үүний зэрэгцээ анхны сургалт маш сайн суурь болсон юм. Тухайн үед хувь заяаны эрхээр, өөрийн авьяас чадвар, хичээл зүтгэлийн ачаар сонгон шалгаруулалтад орж, удирдлагын түвшинд ажиллах боломж олдсон. Засгийн газрын тусгай зориулалтын онгоцонд ажиллах нь маш ховор боломж байлаа. Тэр дундаа Ю.Цэдэнбал даргын хэрэглэж байсан, “ЗГ-ын онгоц” гэгддэг 68-07 дугаартай тусгай онгоц байсан. Энэ нь цөөн хүний суудалтай, дотроо тусгай тохижилттой онгоц байв.
-Ахмад нисгэгч нислэгийн үед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ. Та 42 жил тэнгэрт дүүлж, 800 гаруй удаа дэлхийг тойрсонтой тэнцэх нислэг үйлдэж байсан хүний хувьд ямар хүн хамгийн “сайн нисгэгч” болдог вэ?
-Эхлээд нэг түүхэн маягийн онигоо ярья. Монголчууд дэлхийг яагаад эзэлсэн юм бэ гэвэл “24 цагийн байлдааны бэлтгэлтэй байсан учраас” гэдэг. Өдөр нь байлдаж, шөнө нь борцтой хоолоо идээд амрахдаа хүртэл зүүдэндээ байлддаг байсан гэж ярьдаг. Энэ нь онигоо мэт боловч үнэндээ тодорхой хэмжээнд бодитой санаа агуулсан, бэлтгэл ямар чухал вэ гэдгийг харуулсан жишээ юм. Үүнтэй адил нисэхийн салбарт ч бэлтгэл маш чухал. Нислэгийн өмнөх өдөр бид томилолтоо авч, цаг агаараа нарийвчлан судална.
Маргаашийн нислэгээ шөнөжин бодож, бараг л зүүдэлж хонодог. Энэ нь тухайн нислэгт оюун санаагаа бүрэн төвлөрүүлж, урьдчилан бүхнийг төсөөлөн бэлтгэж байна гэсэн үг. Маргааш нь ирээд цаг агаараа бодитоор дахин шалгаж, нислэгийн тооцоогоо хийнэ.
Шатахуунаа тохируулж, ачаа, зорчигчдын жингийн хуваарилалтыг зөв гаргана. Нислэгийн бүх үзүүлэлтийг нарийн судалж, бүрэн бэлтгэлтэй байж л нислэгт гарна. Ингэж ажиллах явцдаа эхлээд хоёрдугаар нисгэгч буюу туслах нисгэгч болдог. Дараа нь шат ахиж, онгоцны дарга буюу ахлагч нисгэгч капитан болно. Энэ бол маш өндөр хариуцлагатай албан тушаал. Онгоцны дарга нь онгоцонд байгаа бүх хүний амь нас, үнэтэй техник хэрэгслийг бүрэн хариуцаж явдаг.
Онгоцны дарга гэдэг хүн бүх хариуцлагыг өөр дээрээ үүрдэг. Жишээлбэл, нэг аймаг руу нислэг хийхдээ би туслах нисгэгчид удирдлагыг өгч, өөрөөр нь жолоодуулна. Тэр өөрөө жолоодож явна, хэрэв алдаа мадаг гарахгүй бол үргэлжлүүлээд нисгэнэ. Харин ямар нэгэн алдаа гарвал онгоцны даргын хувьд шууд удирдлагыг авч, “би авлаа” гээд хариуцан жолоодно.
Ингэж туршлага сууж, дагаж суралцана. “Бяруу бух дагаж байж өвсөнд хүрдэг” гэдэг шиг залуу нисгэгчид ахмад, туршлагатай хүмүүсээ дагаж, ажиглаж, суралцаж өсдөг. Онолын мэдлэг нэг хэрэг, харин бодит дадлага, мэргэшил бол өөр түвшний зүйл. Тэр практик туршлагыг ахмад нисгэгчид зааж, чиглүүлж өгдөг.
Нисэхийн ажил өөрөө асар хурдтай орчинд явагддаг учраас богино хугацаанд зөв шийдвэр гаргах чадвар шаарддаг. Тиймээс нисгэгч хүн авхаалж самбаа, сэтгэн бодох чадвараа байнга хөгжүүлж, туршлага хуримтлуулдаг.
-Нисгэгчийн нэг өдрийг гаднаас нь төсөөлөхөд эмх цэгцтэй мэт санагддаг. Харин бодит байдал дээр таны нислэгийн нэг өдөр хэрхэн эхэлж, хэрхэн өндөрлөж байсан бэ. Тэр дэглэм таны амьдралд ямар нөлөө үзүүлсэн бол?
-Нислэгийн нэг өдөр гэдэг бол урьдчилан яг таг тогтсон цагтай байдаггүй. Хэдэн цагт ч дуудагдаж магадгүй учраас нисгэгч хүн байнга бэлтгэлтэй, амралтаа зохицуулж байх ёстой. Жижиг онгоцны хувьд өглөө нар мандахаас нар жаргах хүртэл нислэг үйлдэнэ. Харин том онгоц, ялангуяа олон улсын нислэгт өдөр, шөнөгүй ажиллана. Цааш ахиад бүр том онгоцонд орвол тив алгасан нисдэг. Жишээлбэл, энд хүмүүс унтаж байхад бид 7 цагийн зөрүүтэй өөр бүс нутаг руу нисэж явна. Анх том онгоцны нислэг эхэлж байх үед хүний нөөц дутмаг байсан тул 7 хоногт 2-3 өдөр бараг нойргүй ажиллах үе ч гардаг байлаа.
Хэдхэн цаг амрах боломж гармагц дараагийн нислэгт шууд гарна. Жишээ нь, Москва, Берлинээс ирээд удаагүй байхад Бээжин рүү нисэх гэх мэт. Ийм ачаалалтай үед хүний биеийн цагийн хэмнэл алдагдаж, замдаа ядарна. Гэвч нислэг хүлээж буй зорчигчид, ард иргэдийн хэрэгцээ байсан учраас үүргээ биелүүлэхээс өөр аргагүй. Ийм нөхцөлд онгоцны даргын хариуцлага маш өндөр байдаг.
Тиймээс нисгэгч хүн эмх цэгцтэй, сахилга баттай, өөрийгөө хатуу удирдаж сурах шаардлагатай. Энэ нь яг л хөгжмийн зэмсэг тоглож сурахтай адил нэг нот алдахгүйн төлөө бүх анхаарлаа төвлөрүүлдэг шиг, нисгэгч хүн ч алдаа гаргахгүй байхын төлөө туйлын хариуцлагатай ажилладаг.
-Таны ажиллаж байсан үеийн зорчигчид, нислэгийн соёл ямар уур амьсгалтай байв, одоогийнхоос ямар ялгаатай байв?
-Анх нислэгт сууж байгаа хүмүүсийн хувьд мэдээж ихэнх нь айдас, сандралтай байдаг. Хүн гэдэг угаасаа газар дээр амьдрахад дассан амьтан учраас хөлгүй агаарт, өндөрт нисэх нь мөрөөдөл байсан ч сэтгэлзүйн хувьд айдас төрүүлдэг зүйл. Тиймээс зорчигчдыг тайвшруулах нь маш чухал. Нислэгийн үеэр онгоцны үйлчлэгчид зорчигчдод цай, чихэр зэрэг зүйл өгч, сэтгэл санааг нь тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг байсан. Анх манай нисэхийн салбарт энэ нь энгийн үйлчилгээ мэт харагдавч үнэндээ зорчигчдын айдас, стрессийг багасгах зорилготой байв. Зорчигч айж сандарсан, өвдсөн, сэтгэл санааны дарамтад орсон үед тэд итгэл өгч, тайвшруулж, сэтгэлийг нь засаж, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Тиймээс онгоцны үйлчлэгчид энэ чиглэлээр маш сайн бэлтгэгдсэн.
Онгоцны үйлчлэгчдийн үүрэг зөвхөн үйлчлэхээр хязгаарлагдахгүй. Тэдний ажлын бараг 99 хувь нь зорчигчдын сэтгэлзүйн байдлыг тогтвортой байлгах, айдсыг нь багасгах, итгэл төрүүлэх, тайвшруулах, шаардлагатай үед тусламж үзүүлэхэд чиглэдэг. Өмнөх үеийн Ан-24 зэрэг онгоцнуудад зорчигчдод цай, чихэр өгдөг байсан нь зүгээр нэг үйлчилгээ биш байлаа. Энэ нь физиологийн шалтгаантай. Газрын түвшинд агаарын даралт ойролцоогоор 760 мм мөнгөн усны багана байдаг.
Харин онгоц дээшлэх тусам энэ даралт огцом буурна. Хэдийгээр онгоц дотор даралт тохируулж өгдөг ч өмнөх үеийн онгоцуудын нөхцөл өнөөгийнх шиг төгс биш байсан. Тиймээс 2800-4200 метрийн өндөрт нисэх үед хүний биед даралтын өөрчлөлт шууд мэдрэгддэг байв. Ийм үед чихний дотор, гаднах даралтыг тэнцвэржүүлэх шаардлагатай болдог. Тэгэхгүй бол чих таглах, өвдөх, даралт ихсэх мэдрэмж төрнө. Тиймээс чихэр зажлах, хүлхэх нь чихний даралтыг тэнцвэржүүлэхэд тусалдаг. Энэ нь энгийн мэт боловч нислэгийн үед физиологийн хувьд маш чухал үүрэгтэй арга юм. Орчин үеийн онгоцнууд кабин доторх даралтыг автомат системээр зохицуулдаг болсон л доо.
-Агаарын замын талаар асуумаар байна. Учир нь хүмүүс онгоцонд суухдаа онгоцыг яг яаж удирдаад, ямар замаар чиглүүлээд явдаг юм бол гэж их сонирхдог шүү дээ?
-Агаарын зам гэдэг нь тодорхой хууль, дүрэм журмаар зохицуулагддаг тогтолцоо юм. Энэ дотор олон төрөл, шатлалтай нислэгийн зохион байгуулалт бий. Өмнө үед “ил харааны нислэг” гэж байсан. Энэ нь газар дээрх байшин барилга, уул ус зэрэг байгаль, орчныг нүдээрээ харж чиглэлээ тогтоон нисэхийг хэлнэ. Биднийг нисгэгчээр бэлтгэх үед 300 км орчим радиус дотор ямар газар зүйн онцлог, саад бэрхшээл байгааг зураг дээр судлуулж, шалгалт авдаг байсан. Дараа нь бодит нислэгийн үед тэр уул, ус, газар нутгийг таньж, хараагаар чиглэн нисдэг байв.
Харин олон улсын болон өндөр түвшний нислэгүүд илүү төвөгтэй. Зарим үед газар бараг харагдахгүй, зөвхөн багаж хэрэгсэл, навигацын системд тулгуурлан ниснэ. Ийм төрлийн нислэгийг эзэмших нь хамгийн өндөр зэрэглэлийн ур чадвар шаарддаг. Москва руу анх 1987 оны 4 дүгээр сарын 1-ндТу-154 онгоцоор нисэж байлаа. Тэр үеийн онгоцууд өнөөгийнх шиг өндөр автоматжсан биш байсан тул навигац, чиглэлээ ихэвчлэн газрын удирдлага болон өөрсдийн тооцоололд тулгуурлан гүйцэтгэдэг байв. Бидний үед агаарын коридор ойролцоогоор 10-20 км-ийн өргөнтэй байсан. Нисгэгчид тэр дотор нарийн тооцоотой нисдэг байлаа. Харин орчин үед энэ систем улам нарийсаж, агаарын зам нь яг тогтоосон чиглэл, өндөр, координаттай болсон.
Өнөөдрийн нислэгийн системийг зүйрлэвэл, тэнгэрт яг зурагдсан замаар, тодорхой өндөрт, тодорхой зайтай хөдөлгөөнд оролцож байгаа мэт нарийн зохион байгуулалттай болсон гэсэн үг. Тэр утгаараа нислэг гэдэг нь “усан дотор загас сэлж байгаа мэт” өөрийн тус тусын замаар, маш нарийн дүрэмтэй орчинд явдаг ажиллагаа юм.
Онгоц тодорхой агаарын зам, маршруттай нисдэг. Тэр маршрутаар явахын тулд тухайн үеийн цаг агаар, салхи, нөхцөл байдлыг заавал тооцоолдог. Жишээлбэл, салхины чиглэлээс шалтгаалаад онгоц бага зэрэг хазайж нисэх, эсвэл хамраа өөр чиглэлд тохируулж нисэх шаардлага гарна. Нислэг гэдэг байгаль орчны нөхцөлтэй байнга уялдаж, динамик байдлаар удирддаг ажиллагаа юм. Өнөө үед харин хиймэл дагуулын систем болон олон төрлийн навигацын технологи, газрын хяналтын төвүүдийн тусламжтай онгоц илүү нарийн, автоматжсан байдлаар нисдэг болсон. Би залуудаа үүлний дээгүүр ниснэ гэж мөрөөддөг байсан хүн. “Үүлнээс дээш, доош гэж ярьдаг шиг” яг л тэр мөрөөдлөөрөө нисч явсаар өдийг хүртэл олон арван жил энэ салбарт ажиллажээ. Одоо бодоход 40 гаруй жилийн нислэгийн туршлага хуримтлуулсан байна. Ийм урт хугацаанд тасралтгүй ниссэн хүн цөөн байдаг юм билээ.
Нийтдээ Ан-2 зэрэг жижиг онгоцноос эхлээд том оврын бүх төрлийн онгоцонд багшилж, нислэг үйлдсэн.
Нийт нислэгийн цагийг тооцоолоход 37.800 цаг хүрсэн нь маш өндөр үзүүлэлт гэж хэлж болно. Дэлхийн хэмжээнд ч 20 мянга гаруй цаг ниссэн нисгэгчид цөөн байдаг. Зарим эх сурвалжаар бол хамгийн өндөр нислэгийн цагтай нисгэгчид хүртэл 20-30 мянган цагийн хооронд байдаг. Ойролцоогоор 40 гаруй улс орноор нислэг үйлдэж, 138 орчим хотод Монголын далбаатай онгоцоор бууж байжээ.
-Монголд нисгэгчийн үнэмлэхтэй 160 орчим хүн бий гэсэн тоо хэдэн жилийн өмнө гарч байсан. Аялал жуулчлал дэлхий даяар өргөжиж байгаа учраас нисгэгчийн мэргэжил эрэлттэй мэргэжил байсаар байх төлөвтэй. Нисгэгч хүний бахархал нь юу байдаг вэ?
-Манай нисэхийн салбарт одоо нисгэгчдийн тоо нэмэгдэж, 200 гаруйд хүрсэн байна. Хувийн компани ч олширч, өргөжиж байгаа. МИАТ ч мөн адил нислэгийн цар хүрээгээ тэлж, өмнөхөөсөө илүү олон чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Нисгэгч холыг ойртуулж, хүмүүсийг уулзуулдаг маш онцгой мэргэжил. Коронавирусийн өмнөх үеийн мэдээллээр зөвхөн Азийн бүсэд л гэхэд 20 мянга гаруй нисгэгчийн дутагдалтай гэж олон улсын хэвлэлд бичиж байсан. Энэ нь нисэхийн салбар дэлхий даяар ямар их эрэлттэй байгааг харуулж байна. Бидний үе ахмад үе рүүгээ шилжиж, үе солигдож байгаа цаг үе дээр иржээ. Өмнө нь бид ахмадуудаасаа суралцдаг байсан бол одоо өөрсдөө ахмад болж, дараагийн үеэ сургах хариуцлагатай болсон байна.Бидний үеийнхэн ч мөн адил олон сорилтыг даван туулж ирсэн.
Анх би мөрөөдөгч залуу нисгэгч байлаа. Харин өнөөдөр багшийн багш болсон, олон үеийн нисгэгчдийг бэлтгэсэн хүн болжээ. Агаарын салбарт ажиллах хугацаандаа  олон шавь нар бэлтгэсэн. Тэдний дундаас хөдөлмөрийн баатар, гавьяат цол хүртсэн хүмүүс ч төрсөн байдаг. Би 25 настай байхдаа ТУ-154 онгоцонд ажиллаж, хоёр залуу нисгэгчийг авч сургаж, хамт нисэж байсан. Тэр хоёр шавь маань хожим амжилттай ажиллаж, хоёулаа гавьяат цол хүртсэн. Нэг нь бүр нисэхийн салбарын 100 жилийн ойн үеэр мөн гавьяат болсон нь миний хувьд маш бахархалтай явдал. Тэдний нэг нь миний шавь О.Бат-Эрдэнэ юм.
-Монголын нисэхийн салбарын хөгжлийг нүдээр харж буй хүний хувьд манай нисгэгчдийн онцлог, давуу тал юунд байна гэж та боддог вэ?
-Монголын нисгэгчдийн давуу талын тухайд гэвэл бид багаасаа хөдөлмөр, эрсдэл, шийдвэр гаргалттай нүүр тулж өссөн байдаг. Тиймээс нисгэгч хүний хамгийн чухал чадвар болох богино хугацаанд шийдвэр гаргах, нөхцөл байдалд дасан зохицох чадвар харьцангуй өндөр байдаг. Ялангуяа хөдөө орон нутгийн хүүхдүүд байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлд өсдөг тул илүү тэсвэртэй, бие даасан сэтгэлгээтэй болдог. Энэ нь нисгэгчийн мэргэжилд ихээхэн давуу тал болдог. Өнөөдөр монголын залуус оюуны чадамж, суралцах чадвараараа дэлхийн түвшинд өрсөлдөх боломжтой болсон. Үүнийг би генетик, уламжлал, амьдралын хэв маягийн давуу талтай холбоотой гэж хардаг.
-МИАТ компанийн 70 жилийн ой тохиож байна. Таны хувьд энэ ой зүгээр нэг тоо биш байх. Энэ өдөр та хамт олныхоо ямар үеийг онцлон дурдах нь зүйтэй гэж үзэж байна вэ?
-МИАТ компани 1925 оны 5-р сарын 25-нд “Юнкерс”-ийн зургаан  хүний суудалтай онгоц ашиглаж, Зүүн дөрвөн зам орчимд анхны нислэгийн суурь тавьснаар эхэлсэн түүхтэй. Тухайн үед хэдхэн онгоцтой жижиг бүрэлдэхүүн байсан ч тэр нь агаарын тээврийн эхлэл болсон анхны бааз байв. Улмаар энэ суурин дээр өргөжиж, аажмаар олон төрлийн онгоц нэмэгдэн, иргэний зориулалтын үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ анхандаа цэргийн чиглэл давамгай хөгжиж ирсэн түүхтэй.
1956 онд Эрхүүгээс Ан-2 хэмээх давхар далавчтай онгоцыг авчирснаар нисэхийн шинэ үе эхэлсэн гэж хэлж болно. Тэр онгоцыг Монголд авч ирээд, улаан таван хошууг нь буулгаж, оронд нь соёмбо тэмдэг байрлуулан, нисэх буудлын хаалганы дэргэд байрлуулж байлаа. Ингээд онгоцнуудыг нэг бүрчлэн дугаарлаж, системтэй бүртгэн ашиглах болсон юм.
1956 оны 7 дугаар сарын 7-нд Шувуун фабрикийн орчимд байсан хуучин нисэх буудлаас анхны тогтмол зорчигч тээврийн нислэгийг албан ёсоор эхлүүлсэн. Тухайн өдөр гурван чиглэл буюу Ховд, Хөвсгөл, Дорнод руу нислэг үйлдэхээр болж, зорчигчдыг үнэ төлбөргүй тээвэрлэж байв. Монголд тогтмол зорчигч тээвэр, шуудан, ачаа тээврийн нислэг албан ёсоор эхэлж, давхар далавчтай Ан-2 онгоцоор анхны агаарын тээврийн сүлжээ бүрэлдэн тогтсон түүхтэй.
“МИАТ”  компани нь түүхэн хөгжлийн хувьд анх иргэний зориулалттай тээвэр, шуудан, ачаа болон цэргийн үүргийг хослон гүйцэтгэж ирсэн байгууллага юм. 1993 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сайд нарын Зөвлөлийн 151 дүгээр тогтоолоор иргэний агаарын тээврийн чиглэл бүрэн утгаараа салбарлан хөгжиж, олон улсын стандартад нийцсэн иргэний авиа компани болон шинэ шатанд гарсан.
Үүнээс өмнөх үе шатанд нисгэгч, инженер, техникийн ажилтнууд цэргийн зохион байгуулалтад багтаж, 1-4 дүгээр зэрэг ахлагч, хошууч, дэд хурандаа хүртэлх цолын бүтэцтэй ажиллаж байв.
“МИАТ”  компани шат дараатай шинэчлэгдэж, орчин үеийн нисэх онгоцнуудыг ашиглалтад оруулсан. Сүүлийн жилүүдэд CRJ болон Bombardier төрлийн онгоц ашиглан дотоодын нислэгийг илүү хурдтай, үр ашигтай гүйцэтгэж байна. Жишээлбэл, өмнө нь 3 цаг орчим зорчдог байсан маршрутыг 1 цаг орчимд багтаан нисэх боломжтой болсон нь агаарын тээврийн хөгжлийн том дэвшил юм.
-Нэн ялангуяа сүүлийн үед тусгай үүргийн нислэг их үйлддэг болж байна. Тусгай үүргийн нислэгийн онцлог нь юу байдаг вэ, нисэх багийнхнаас ямар ур чадвар шаарддаг вэ?
-Тусгай, онцгой үүргийн нислэг бидний үед үнэхээр өндөр хариуцлагатай, маш нарийн зохион байгуулалттай хийдэг ажил байлаа. Өнөөдөртэй харьцуулахад тэр үеийн ийм төрлийн нислэгүүдийн давтамж ч их, шаардлага ч өндөр байсан. Харин одоо миний шавь нарын үед харьцангуй цөөн болж, илүү зохион байгуулалттай, стандартжсан хэлбэрт орсон байна.
Тусгай үүргийн нислэгийн онцлог нь албан ёсны төрийн айлчлал, өндөр түвшний төлөөлөгчдийн зорчих хөдөлгөөнтэй шууд холбоотой байдаг явдал юм. Жишээ нь 1987 онд бид ТУ-154 онгоцоор холын зайн өндөр даацын нислэг гүйцэтгэх хариуцлагатай үүрэг хүлээж байсан үе бий. Тэр үед нислэгийн ажиллагааг маш өндөр түвшний бэлтгэлтэй, нарийн төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн.
Гэтэл 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхэн үеэс нийгэм, улс төрийн тогтолцоонд томоохон өөрчлөлт орж, социалист систем задран, ардчиллын үе эхэлсэн. Энэ шилжилтийн үед өмнө нь хаалттай байсан олон улсын чиглэлүүдийг нээж, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд руу нислэг үйлдэх боломж бүрдсэн. Тухайлбал, 1991 онд Ерөнхий сайд П.Жасрайгийн айлчлалын нислэгийн үед Япон улсын “Нарита” нисэх буудалд тодорхой цагийн хуваарь, дипломат зөвшөөрлийн дагуу хатуу зохион байгуулалттай ажиллагаа явуулж байлаа.
Тухайн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын гадаад айлчлалын нислэгийн үеэр агаарын ямар ч нөхцөл байлаа гэсэн онгоцыг яг товлосон хугацаанд, яг заасан цэг дээр буулгах шаардлагатай болдог байв. Зарим үед нислэгийн орчин маш хүнд, салхи шуургатай, агаарын хөдөлгөөн ихтэй нөхцөл таарна. Гэсэн ч нисгэгчид ямар ч алдаа гаргах эрхгүй, бүх зүйл маш өндөр хариуцлагатай явна.
Тэр үед айлчлалын нэр хүндийг өндөр түвшинд байлгахын тулд онгоцыг маш зөөлөн буулгаж, зорчигчдыг саадгүй буулгах ёстой. Тэр үед цагт нь хаалгаа онгойлгох нь гайхамшиг байсан. Бороо, салхи байсан ч утаа манангүй, зөөлөн буулт хийх нь мэргэжлийн ур чадварын илэрхийлэл байлаа.
Хэльмут Кулитц: Эдийн засгийн харилцааг илүү эрчимтэй хөгжүүлэх нь бидний дараагийн зорилт
Эдгээрүйлявдлыгзохионбайгуулж,тэмдэглэхэдХБНГУ-аасМонголУлсадсуугааОнцбөгөөдБүрэнЭрхЭлчинсайдХэльмутКулитцчухалүүрэггүйцэтгэсэн нэгэн билээ.Томилолтын ньхугацаадуусчбайгаатайхолбогдуулантэрбээрманайсурвалжлагчидөгсөнярилцлагыгтолилуулж байна.
-НоёнКулитц,ТагурванжилийнөмнөМонголдЭлчинсайдаартомилогдожирсэн.Анхманайдирэхэдтаныгюухамгийнихгайхашруулсанбэ?
-Тэрүеднээлттэйхүлээнавч,урьдчиланямарнэгэнтөсөөлөлбийболгохгүйгээрбүхнийгхаржмэдэхийгхүссэн.ТиймээсминийхувьдэнэньгэнэтийнгэхээсээилүүМонголыгнээсэн“аялал“байсан.
БихувьдааМонголербусынүзэсгэлэнтэйбайгальтай,эртнийсоёлтой,үйлдвэрлэл,уулуурхайболонэдийнзасгийнболомжуудааашигланмашөвөрмөцзамналаархөгжинурагшилжбайгааоронбайнагэжхарсан.Түүнээсгаднаөнөөүедэртнийуламжлалаахадгалсантөдийгүйхөгжүүлэхийгэрмэлзэжбайгаагмэдэрсэн.Энэбүхэнсэтгэлийгмааньүнэхээрихтатсан.
Намайг хамгийн ихээр гайхашруулсан зүйл гэвэл нийслэл дэх амьдралын хэмнэл, олон талыг хамарсан байдал, тэр дундаа улаанбаатарынхны дийлэнх нь залуус, мөн тэдний эрч хүч ихэд онцгой санагдсан.
Улаанбаатарболорчинүеийнхотбөгөөдхүнамынбарагтэнхагасньнийслэлдамьдардаггэдгийгбимэдэжбайсан.Тиймээснийслэлийнхнийтэрихэрчхүчнамайггайхашруулсантөдийгүйөөрийнэрхгүйбишрэхсэтгэлтөрүүлсэн.
-Улаанбаатар хотын түгжрэл таныг гайхашруулсан уу?
-Тиймээ, гэхдээ би энэ талаар нэг их ярьмааргүй байна (инээв).Замынхөдөлгөөнийбайдалболнэлээдтөвөгтэйасуудал. Энэньолонхүчинзүйлтэйхолбоотой.Минийбодлоорхүмүүсбиебиетэйгээилүүойлголцожчадвалгайхалтайүрдүндхүрнэ. Орон зайн нягтаршил ихтэй хотуудад хүмүүс бие биеэсээ хамааралтай байдаг.Хотын замын хөдөлгөөний үндсэн зарчмын нэг нь замын хөдөлгөөнд оролцогчид хоорондоо харилцан хүндэтгэлтэй хандваас хамгийн үр дүнтэй байдаг.
-МонголУлс,ХБНГУхоёртүүхэнхарилцаатайгэжбидярьдаг.Энэтүүхэнхарилцаагтаюугэжтодорхойлох вэ?
-Тиймээ. Манай хоёр улсын харилцааны түүхийг авч үзвээс зөвхөн эерэг туршлагатай. XIII зууны үед Монголын эзэнт гүрэн Германы нутаг дэвсгэрт хараахан хүрээгүй. Үнэндээбид XX зуунд л бид бие биенээ жинхэнэ утгаар нь мэддэг болсон гэж хэлж болно.
1926 онд буюу яг 100 жилийн өмнө нэгэн чухал үйл явдал болсон. Ойролцоогоор 35 монгол залуусыг Герман болон Франц руу барууны боловсрол эзэмшүүлэхээр явуулсан. Тэдгээр монгол залуусын ихэнх нь Германд суралцсан бөгөөд тэдний дунд танай нэрт яруу найрагч Дашдоржийн Нацагдорж болон түүний эхнэр Пагмадулам байсан.
Энэ бол хоёр улсын боловсролтой хүмүүсийн хоорондох анхны харилцаа бөгөөд өнөөдөр хүртэл хөгжсөөр байгаа боловсролын салбарын харилцааны сууь болсон. Дэлхийн II дайны дараа  Герман хоёр хэсэгт хуваагдсаныг та сайн мэдэж байгаа. Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс гэж байхад боловсролын салбарын хамтын ажиллагаа үргэлжлэн хөгжсөн. Энэхүү маш үр өгөөжтэй боловсролын салбар дахь хамтын ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.
Үүний ачаар маш олон монгол хүн Германд очиж, тэнд амьдарч, ажиллаж, гэр бүлтэй болсон бөгөөд үр шимийг бид өнөөдрийг хүртэл хүртсээр байна. Учир нь  БНАГУ-аар дамжуулан Германыг таньж мэдсэн маш олон хүн бий. Тиймээс манай хоёр улс тун ч найрсаг гэж хэлж болох харилцаатай. Бидний харилцааны түүх зөвхөн эерэг гэдгийг хэлмээр байна. Тиймээс цаашид ч ийм хэвээр байлгах ёстой.
-ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер 2024 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад айлчилсан. Энэ айлчлалын үр дүнг товчхон тодорхойлно уу?
-2024 онд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлал олон талын чухал ач холбогдолтой үйл явдал болсон. Энэ бол ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн дөрөв дэх айлчлал. Хамгийн гол нь энэ айлчлалаар бид Герман болон Монголын харилцааг стратегийн түншлэлийн шинэ түвшинд гаргасан.
Өөрөөр хэлбэл, бүх салбар дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлсэн гэсэн үг. Энэ нь цоо шинэ зүйл  биш. Учир нь үүнээс өмнө хоёр улсын уламжлалт харилцааныхаа хүрээнд бараг бүх салбарт хамтран ажиллаж ирсэн. Үүнд улс төр, соёл, хөгжлийн хамтын ажиллагаа, боловсрол, шинжлэх ухаан болон батлан хамгаалах зэрэг салбар багтана.
Дээр дурдсан стратегийн түншлэлд суурилсан салбаруудын харилцааг цаашид улам хөгжүүлэхийг бид зорьж байна. Энэ түншлэлийн агуулга, зорилтыг хоёр талын хамтарсан тунхаглалд тусгасан бөгөөд уг баримт бичиг интернэтэд, олон нийтэд нээлттэй байдаг. Хоёрхон хуудас бүхий энэ баримт бичигт ямар зорилгод хүрэхийг эрмэлзэж буйгаа маш тодорхой тусгасан байгаа. Миний бодлоор бид энэ чиглэлд ерөнхийдөө зөв замаар урагшилж байна.
Бид хөгжлийн, боловсролын, цэрэг-улс төрийн хамтын ажиллагаа зэрэг олон салбарт маш үр дүнтэй хамтран ажиллаж байна. Иймээс хоёр улсын харилцаа бат бөх суурьтай төдийгүй цаашид улам өргөжин хөгжих таатай боломж бүрдсэн гэж үздэг.
-Та сая Монгол Германы хамтран ажилладаг салбаруудыг дурдлаа. Таны бодлоор аль салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй вэ?
-Миний дурдсан салбаруудын жагсаалтад эдийн засгийн харилцаа ороогүйг магадгүй та анзаарсан байх. Эдийн засгийн салбарыг дурдаагүй нь санамсаргүй хэрэг биш. Учир нь яг энэ салбар өнөөг хүртэл бүрэн ашиглагдаагүй. Уг нь миний харж байгаагаар  бидэнд маш их боломж байна.
Герман Монголын компаниуд уул уурхай, эрчим хүч  болон аж үйлдвэрийн салбарт үр өгөөжтэй хамтран ажиллах бүрэн боломжтой гэдэгт бид итгэлтэй байна. Германы компаниуд Монголын хэрэгцээ, шаардлагад сайн нийцэхүйц сонирхолтой санал, технологи болон шийдлүүдийг санал болгож чадна. Үүний зэрэгцээ Монголд эдгээр салбарт хөрөнгө оруулалт хийхэд маш таатай боломжуудыг санал болгодог. Гэсэн  хэдий ч эдийн засгийн хамтын ажиллагааг илүү нягт болгох гарцыг хараахан олж чадаагүй байна. Тиймээс ч Герман одоогоор Монгол дахь гадаадын хөрөнгө оруулагчдын жагсаалтад тэргүүлэх байр суурь эзлэхгүй байгаа бөгөөд хоёр улсын худалдааны эргэлт ч илүү өсөх боломжтой. Миний бодлоор Германы талын хамгийн том хүсэл бол энэ салбарт илүү их анхаарал хандуулах явдал. Тодруулбал эдийн засгийн харилцаа яагаад миний дурдсан салбарууд шиг хөгжиж чадаагүй байгаагийн шалтгааныг хамтдаа илрүүлэх нь чухал гэж үздэг.
Бид уулзалтыг тогтмол зохион байгуулж, санал бодлоо солилцож, асуудлыг нээлттэй хэлэлцэх хамтын ажиллагааны платформ бий. Тиймээс тулгарч буй саад бэрхшээлүүдийг арилгаж чадна гэдэгт би итгэлтэй байгаа. Цаашид хоёр улсын эдийн засгийн харилцаа ч мөн адил цэцэглэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
-Манай хоёр улсын харилцааны дараагийн үе шатыг хэрхэн төсөөлж байна вэ?
-Миний өмнө хэлсэнчлэн, бид маш эртнээс өргөн хүрээг хамарсан хамтын ажиллагааны бат бөх суурийг тавьж чадсан. Энэ суурь бүр эрт тавигдсан бөгөөд түүхэн шалтгаантай. Хуучин БНАГУ гэж байхад буюу 1950 оноос хойш манайх Монголд дипломат төлөөлөгчийн газартай байсан. Өөрөөр хэлбэл 1990 оноос хойш Монголтой харилцаатай болсон бусад орнуудтай харьцуулахад Герман, Монгол хоёр улс олон жил хамтран ажилласан давуу талтай. Үүний ачаар хоёр улсын харилцаа эртнээс өргөн хүрээг хамарсан, бат бөх суурин дээр хөгжиж ирсэн. Миний бодлоор үндсэндээ шаардлагатай бүхэн аль хэдийнэ бий болсон. Хамтын ажиллагааны эрч хүч, цар хүрээг цаашид улам нэмэгдүүлэх боломж ч байгаа.
Жишээ нь боловсролын салбар дахь хамтын ажиллагааг авч үзье. Энэ салбарт бид нэлээд үр дүнд хүрсэн. Үүнд герман хэл онцгой байр суурь эзэлдэг бөгөөд Германы дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын сүлжээ багтдаг. Бид энэ чиглэлээр зөвхөн Улаанбаатарт төдийгүй орон нутагт идэвхтэй ажиллах сонирхолтой. Гэвч алслагдсан аймгуудад үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудлыг сайтар бодолцох хэрэгтэй. Мөн үүнтэй төстэй нөхцөл байдал бусад салбарт ч ажиглагддаг.
Бас нэгэн жишээ болгон батлан хамгаалах салбар буюу цэрэг-улс төрийн хамтын ажиллагааг дурдмаар байна. Өнгөрсөн жил бид тусгай хүчний бүрэлдэхүүнд багтах уулын явган цэргийн нэгжийг байгуулах төслийг маш амжилттай хэрэгжүүлж дуусгасан. Энэ төсөл дууссан ч бид цаашид  энэ чиглэлээр дэмжлэг үзүүлсээр байгаа. Мөн Монголын зэвсэгт хүчнийхэнтэй хамтран энхийг сахиулагч цэргүүдийг бэлтгэх чиглэлээр нягт хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл энхийг сахиулагчид буюу “цэнхэр дуулгатнууд”-ыг сургах чиглэлээрх хамтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Өмнө нь Афганистанд ч энхийг сахиулах ажиллагааны хүрээнд нягт хамтран ажилласан. Энэ нь түүхэн талаасаа  ихээхэн сонирхолтой үйл явдал бөгөөд хоёр улсын хамтын ажиллагааны онцгой салбар. 12 жилийн өмнө Герман Монголын цэргүүд Афганистаны хойд нутаг дахь хээрийн баазуудад үүрэг хариуцлагаа хуваалцан хамтран ажилласан. Туйлын хүнд бөгөөд хариуцлагатай энэхүү даалгаврыг манай хоёр улс хамтдаа амжилттай биелүүлж чадсан.
Нэг үгээр хэлэхэд хамтын ажиллагаанд маш их шинэ зүйл бий болсон.Тиймээс одоо бол хамгийн чухал нь өнөөгийн хамтын ажиллагаан дээр тулгуурлан түүнйгээ үргэлжлүүлэн хөгжүүлэх, улам гүнзгийрүүлэх явдал. Үүн дээр нэмээд эдийн засгийн харилцааг илүү эрчимтэй хөгжүүлэх нь бидний дараагийн зорилт гэж бодож байна.
-Удахгүй ХБНГУ-д Монголын тухай томоохон үзэсэлэн нээгдэх гэж байгаа. Үүний бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?
-Бэлтгэл ажил ид явагдаж байгаа. Үзэсгэлэнг зохион байгуулж буй Берлиний музейн захирал, профессор Маттиас Вемхофф энэ өдрүүдэд Монголд ирсэн байгаа. Тэрбээр өмнө нь хэд хэдэн удаа Монголд ирж байсан бөгөөд Монголын талтай маш нягт хамтран ажиллаж, зөвлөлдөж байгаа. Миний бодлоор  бэлтгэх ажлын явц маш сайн байгаа. Энэ бол томоохон үзэсгэлэн бөгөөд бид Германд ийм арга хэмжээг анх удаа зохион байгуулж байгаа юм биш.  Бидэнд "Чингис хаан болон түүний үр удам", мөн "Хархорум" зэрэг олон сэдвээр үзэсгэлэн гаргаж ирсэн уламжлал бий. Ийм үзэсгэлэнг бид 1980-аад онд ч зохион байгуулж байсан туршлагатай. Тухайн үед Мюнхен болон Хильдесхайм хотод томоохон үзэсгэлэнг олны хүртээл болсон. Мөн 20 жилийн өмнө Бонн дахь ХБНГУ-ын Урлаг болон Үзэсгэлэнгийн танхим гээд манай улсдаа томоохон чухал үзэсгэлэнгийн төвд маш том үзэсгэлэн гарч байсан.
Харин 2026 онд зохион байгуулах энэхүү  Чингис хааны үзэсгэлэнд  бүх л талыг хамруулахаас гадна маш өргөн утга агуулгаар харуулахыг зорьсон. Өөрөөр хэлбэл, Чингис хааны үйл хэрэг өнөөдөр ямар утга учрыг илэрхийлж байгааг бүхэлд нь харуулахыг зорьж байна. Үзэгчдэд үнэхээр онцгой үзэсгэлэнг үзэх боломж бий болно гэж бодож байна. Нэлээд үнэ цэнтэй үзмэрүүд үзэгчдийн хүртээл болж тэдгээрийн дийлэнхийг “Чингис хаан”  үндэсний музейгээс аваачих юм. Үүнээс гадна Чингис хааны түүхэн дүрийг илүү сайн ойлгоход тус дөхөм болох олон шинэ санаа, түүхэн тайлбар, үзэл баримтлалыг танилцуулах болно. Тиймээс энэ үзэсгэлэн зөвхөн сонирхолтой үзмэрүүдийг толилуулаад зогсохгүй  дэлхийн түүхэнд маш том нөлөө үзүүлсэн нэгэн түүхэн хүний дүрийг түүхэн болон оюуны үүднээс тайлбарлан ойлгуулахыг зорино.
Д.Жамъяншарав: Сорилт бүрд богино хугацааны ашиг бус ирээдүйг харсан шийдвэр гаргаж ирсэн
Энэ ойг тэд зөвхөн тэмдэглэлт үйл явдал биш, харин брэндийн шинэчлэл, дараагийн үеийн стратегийн эхлэл болгон зарлаж байгаа нь онцлог. Харилцаа холбооны салбараас эхэлсэн тус компани өнөөдөр 20 гаруй охин компанитай, Монголын хүн амын 98 хувьд хүрдэг дижитал экосистем болон өргөжжээ. Гэхдээ тэдний дараагийн алхам хаашаа чиглэж байна вэ? Энэ талаар Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Жамъяншаравтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
ХАРИЛЦАА ХОЛБООГ "ТАНСАГ ХЭРЭГЛЭЭ"-НЭЭС ХҮН БҮРИЙН ӨДӨР ТУТМЫН ХЭРЭГЦЭЭ БОЛГОСОН НЬ
-Юнител групп 20 жилийн ойгоо угтаж брэндийн өнгө төрхөө шинэчлэх шийдвэр гаргалаа. Энэ өөрчлөлт зөвхөн "лого"-ны асуудал биш байх, тийм үү? Технологийн томоохон компанийн дараагийн алхам, стратеги юу байх бол?
-Тийм ээ. Бидний хувьд энэ бол зөвхөн дүр төрхийн шинэчлэл биш, ирэх жилүүдэд ямар компани байх вэ гэдгээ илэрхийлж буй томоохон алхам. Сүүлийн жилүүдэд хамт олноороо ирээдүйн чиглэл, үнэт зүйл, зах зээлд ямар байр суурьтай байх талаар нэлээд ярилцсан. Технологийн салбар маш хурдтай өөрчлөгдөж байгаа учраас илүү зоригтой, илүү хурдтай, илүү онцлог брэнд байх шаардлага бий болсон. Шинэ брэндийн өнгө төрх маань ч энэ өөрчлөлтийг илэрхийлж байгаа.
Цаашид бид үндсэн телко бизнесээ улам бэхжүүлэхийн зэрэгцээ Юнивишн, LookTV зэрэг контент болон платформын үйлчилгээгээ өргөжүүлнэ. Мөн байгууллагуудад зориулсан дижитал шилжилтийн шийдэлд түлхүү анхаарч байгаа. Энэ хүрээнд Nexmind компанийг байгуулж, Монголын зах зээлд илүү тохирсон технологийн шийдлүүд дээр ажиллаж эхэлсэн.
Нөгөө талдаа Toki зэрэг платформ дээр суурилсан дижитал хэрэглээний экосистемээ илүү тэлэх зорилготой. Бидний харж байгаагаар дижитал шийдэл болон лайфстайл чиглэлүүд ойрын жилүүдийн хамгийн том боломж, бас хамгийн том сорилт байх болно. Тиймээс олон улсын шилдэг туршлага, технологийг Монголын онцлогт нийцүүлэн нутагшуулахыг зорьж байна.
-Юнител зах зээлд анх гарч ирэхэд өрсөлдөгчид хэдийнээ байр сууриа олчихсон байсан шүү дээ. Тухайн үеийн зах зээлийн орчин ямар байв, та бүхэн хэрэглэгчдэд юугаараа анх хүрч чадсан бэ?
-Анх мобайл үйлчилгээ нэвтэрч байх үе, 1996 оны үед Монголын дундаж цалин 15,000-20,000 төгрөг байхад үүрэн холбооны нэг минутын яриа 390 төгрөг байлаа. Өнөөдрийн өнцгөөс харвал боломжийн үнэ мэт боловч тухайн үеийн худалдан авах чадвартай харьцуулбал маш өндөр дүн, 3 литр бензин авах хэмжээний мөнгө байхгүй юу. Гар утас гэдэг маш өндөр өртөгтэй "тансаг хэрэглээ" байсан үе л дээ.
Тийм байхаас ч аргагүй. Харилцаа холбооны салбар өөрөө анхны суурь хөрөнгө оруулалт асар их шаарддаг, түүнийгээ нөхөх хугацаа нь маш урт байдаг онцлогтой. Хэдийгээр 2006 он гэхэд ярианы тариф 220 төгрөг болж бага зэрэг хямдарсан байсан ч хэрэглэгчдэд хүнд туссаар байсан. Үүнээс болоод хэдийн 10 жил болсон ч нийт хэрэглэгчдийн тоо 550 мянга, хүмүүсийн холбоо барих эрэлт хэрэгцээ хязгаарлагдмал байлаа.
Яг энэ үед тухайн үеийн удирдлагууд бизнесээс илүү "Харилцааг хүн бүрд нээлттэй, хүртээмжтэй болгоё" гэсэн шийдвэрт хүрч ярианы тарифыг 3 дахин бууруулж 70 төгрөг болгосон. Мөн тухайн үед сүлжээ дотроо хямд, сүлжээнээс гадуур илүү үнэтэй байсан ялгаатай тарифыг халж, сүлжээ харгалзахгүй ижил үнээр яриулах асар зоримог шийдвэр гаргасан юм.
"Харилцаа холбоог хүн бүрийн гарт, хүн бүрийн амьдралд ойртуулах нь бидний зорилго байсан. Үнийг бууруулах нь бизнесийн хувьд эрсдэлтэй байж болох ч, нийгмийн хувьд үнэ цэнтэй хөрөнгө оруулалт байсан юм."
Энэ нь бизнесийн хувьд маш том эрсдэлтэй алхам байсан ч үнийг бууруулснаар харилцааг хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болгож, нийт хэрэглэгчийн тоо ердөө жил гарны дотор 1.2 саяд хүртэл үсрэлт хийсэн. Өнөөдөр Монгол Улсын хүн ам 3.5 сая хэдий ч нийт гар утас хэрэглэгчийн тоо 4 саяд хүрч, харилцаа холбоо амьдралын салшгүй хэрэглээ болжээ. Энэхүү үйлчилгээг ард иргэдийн амьдралд ойртуулж, хүн бүрд хүртээмжтэй болгоход Юнителийн тухайн үеийн шийдвэр маш том нөлөө үзүүлсэн гэж бид үздэг.
50 МЯНГАН КМ ҮРГЭЛЖЛЭХ ШИЛЭН КАБЕЛЬ: ДЭЛХИЙГ БҮТЭН ТОЙРОХ ХЭМЖЭЭНИЙ ДЭД БҮТЭЦ
-Харилцаа холбоо бол асар их хөрөнгө оруулалт шаарддаг, түүнийгээ нөхөх хугацаа нь урт байдаг салбар. Нэг талдаа урт хугацааны хөрөнгө оруулалт шаардлагатай, нөгөө талдаа компани оршин тогтнож, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахын тулд ашиг хийх ёстой байдаг.  Хэрхэн тэнцвэржүүлж үйл ажиллагаагаа явуулдаг юм бэ?
-Бидний шийдвэрүүд үргэлж санхүүгийн ашгаас илүүтэй, хэрэглэгчдийн хэрэглээний ирээдүйн өөрчлөлт рүү чиглэсэн байдаг. Үүний тод жишээ нь 2011 онд өндөр хурдны интернэт болон IPTV үйлчилгээг нэвтрүүлж байхад олох орлоготойгоо харьцуулахад маш их хөрөнгө оруулалт, зардал гарж, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 10 жилээс дээш байсан. Энэ технологи хэзээ нэгэн цагт монголд орж ирэх нь тодорхой, харин аль болох эрт оруулж байж хэрэглэгчийнхээ хэрэглээг хангах, улмаар зах зээлээ тэлж,  хөгжүүлэх нь зөв гэж шийдэн эхлүүлсэн байдаг юм. Тухайн үед айл өрх бүрд хүрсэн дэд бүтэц байхгүй,  муу байсан тул бид өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ байгуулж эхэлсэн нь өнөөдөр нийт урт нь 50 мянган км буюу дэлхийг экватороор нь бүтэн тойрох хэмжээнд хүрчээ.
Хүмүүсийн тэр анзаарахаа больсон, "агаар'" мэт санагдах энэхүү сүлжээ, интернэтийн ард ажилтнуудын маань тасралтгүй хөдөлмөрөөр бүтсэн асар том дэд бүтэц ажиллаж байдаг. Бид өнөөдрийг хүртэл энэ дэд бүтцийг байгуулахад 560 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийгээд байна.
Мөн 2015, 2016 онуудын эдийн засгийн хямралын үед бизнесүүд хөрөнгө оруулалтаа хумьж, зардлаа хэмнэж байх тэр үед бид эсрэгээрээ 80 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар орон даяар 4G сүлжээг нэвтрүүлж байсан. Одоо ч хэрэглэгчдийн хэрэглээний өсөлтийг дааж ажиллахын тул жил бүр 4G, 5G сүлжээгээ тэлсээр, өргөтгөсөөр байгаа. Манай салбар ер нь тасралтгүй хөрөнгө оруулалт шаарддаг, компаниуд нь хөрөнгө оруулалтаа хийж байж оршин тогтнодог онцлогтой.
Зарим хүмүүс “танайх аль хэдийнээ орон даяар том сүлжээ байгуулчихсан, одоо бараг агаар зараад маш их ашиг олдог” гэх маягийн зүйлс асуудаг. Мэдэхгүй хүнд гаднаас харахад амархан санагддаг юм шиг байгаа юм. Өнөөдрийн байдлаар манай групп 560 сая гаруй ам доллар хөрөнгө оруулалтыг энэ салбарт оруулж, үе үеийн, мянга мянган ажилтнуудын нөр их хөдөлмөрөөр бий болж, амжилттай явж байгаа юм.
ӨМНӨ НЬ 200 АЖЛЫН БАЙРАНД ГҮЙЦЭТГЭДЭГ БАЙСАН МЕХАНИК АЖЛЫГ AI AGENT-УУД ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
-Дэлхийг бүтэн тойрох хэмжээний шилэн кабель, орон даяарх 4G сүлжээ гээд энэ бүх дэд бүтцийг удирдах, арчлах, хүрэлцэж ажиллахад асар их хүн хүч, үйл ажиллагааны зардал шаардлагатай байж таарна. Юнител групп энэ нүсэр бүтцийг хэрхэн ухаалгаар удирдаж байна вэ? Эцсийн дүндээ хэрэглэгчдэд очих үйлчилгээний найдвартай байдал үүнтэй яаж уялдаж байгаа вэ?
-Харилцаа холбооны салбарт секунд, минут тутамд сүлжээ тасралтгүй ажиллах нь бидний хамгийн эхний үүрэг.
Монгол орны нүүдэлчин зан заншил, өргөн уудам газар нутагт тархан суурьшдаг энэ нөхцөлд сүлжээ гэдэг бол ерөөсөө л гэр бүлийн холбоо, амин судас нь шүү дээ. Тэр холбоог таслахгүйн тулд манай инженерүүд цаг уурын хүндрэлтэй нөхцөлд, заримдаа тээврийн хэрэгсэл ч явах боломжгүй хүнд замаар станц руу явах тохиолдол бий. Энэ нь манай ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл мэндэд ч тодорхой хэмжээний ачаалал, эрсдэл авчирдаг.
Тийм учраас бид хэрэглэгчдээ ч найдвартай үйлчилгээгээр хангах, ажилтнуудынхаа ч хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор дотооддоо хиймэл оюун ухаан, ухаалаг автоматжуулалтын системүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна. Орон даяар байгаа мянга мянган станцын бэлэн байдлыг секунд тутамд автоматаар хянадаг олон улсын AUTIN систем дээр манай инженерүүд ажиллаж, яг манай улсын цаг уур, газар нутгийн онцлогт тохирсон 200 гаруй ухаалаг сайжруулалт, нэмэлт автоматжуулалтыг бие даан хөгжүүлсэн. Одоо хаа нэгтээ доголдол гарахад энэ систем алдааг хүнээс хэд дахин хурдан илрүүлж, системийн түвшинд өөрөө автоматаар засаж байна. Бүр алдаа гарахаас нь өмнө урьдчилан таамаглаж, ачааллыг хуваарилах түвшинд хүрсэн.
Дээрх шиг Юнителийн дотоод системд яг ийм 7 өөр төрлийн AI agent (Хиймэл оюунт туслах) бодитоор ажиллаж, 200 орчим ажилтны хийх ажлыг хийж, үйл ажиллагааг хөнгөвчилж, хурдасгаж байна.
-AI agent ажиллаж байгаа гэдэг нь үнэхээр сонирхолтой сонсогдож байна. Юнител шиг технологийн томоохон тоглогчийн хувьд хиймэл оюуныг яг ямар түвшинд, ямар логикоор үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа вэ?
-AI бол одоогийн төдийгүй ирээдүйн хамгийн халуун сэдэв, бидний тойрч гарах аргагүй том давалгаа мөн үү гэвэл яалт ч байхгүй мөн.  Гэхдээ AI ярихаас өмнө суурийг нь ойгох нь чухал. Хиймэл оюун чинь өгөгдөл дээр л ажилладаг шүү дээ. Бид энэ сууриа бүр 2014 оноос, салбартаа анхдагч болж Data Warehouse төслөөр эхлүүлсэн юм. Тэр үед хэрэглэгчийн датагаа нэгтгэж, Машин сургалт (Machine Learning) ашиглан хэрэглэгч бүрийн хэрэглээний онцлогт тохирсон багцыг систем өөрөө автоматаар санал болгодог шийдлүүдийг нэвтрүүлсэн байна. Харин одоо өгөгдлийн хэмжээ асар нүсэр болсон учраас бид технологийн дараагийн шат болох Data Lakehouse руу шилжиж байна. Дэлхийн технологийн гигантуудын ашиглаж буй энэ моделийг манай инженерүүд  хөгжүүлж, дээр нь AI модель, эйжентүүдийг маш хурдтай сургах хөрсийг бэлдэж байгаа юм.
Өнөөдөр бид Хиймэл оюуныг дотооддоо хоёр үндсэн чиглэлд нэвтрүүлээд байна.
Бид AI-г ажилтныг орлуулах бус, харин илүү үнэ цэнтэй зүйлд цагаа зарцуулах, бүтээмжийг нэмэх хурдасгуур болгон ашиглаж байна.
Эхнийх нь, бизнесийн процессын автоматжуулалт.  Жишээ нь, манай Дуудлагын төв дээр асар их ачаалал ирдэг тул тэнд дуу хоолой таних AI ашиглан автоматжуулж, хэрэглэгчийн яриаг Монгол хэлний амьд ярианы онцлогоор нь маш сайн таниад шууд текст рүү хөрвүүлчихдэг. Тэгээд зогсохгүй тухайн хэрэглэгч ууртай байна уу, сэтгэл ханамж нь ямар байна гэдгийг бодит хугацаанд анализ хийж, яриа дуусангуут бүх тэмдэглэлийг нь системд бүртгээд операторын өмнө бэлдчихдэг. Оператор дуудлага бүрийн дараа тэмдэглэл хөтөлж цаг алдах шаардлагагүй цаг хугацааг хэмнэж байгаа юм.
Дараагийн чиглэл нь, ажилтнуудын өдөр тутмын бүтээмж. Бид зөвхөн системүүдээ ухаалаг болгоод зогсохгүй, ажилтан бүрээ өдөр тутмын ажилдаа AI хэрэгслүүдийг чөлөөтэй ашиглах соёлд сургаж байна. Энэ жил 80 гаруй ажилтныг гадаадад сургалтад суулгаж, AI хэрэгслүүдийг өдөр тутмын ажилдаа хэрхэн ашиглах, бүтээмж өсгөх чиглэлээр мэргэшүүлж эхлээд байна. Өөрөөр хэлбэл ажилтнууд маань технологитой хоршиж ажилласнаар бүтээмжээ нэмэгдүүлэх нэг түлхэц болж байна.
АЖИЛТНУУДЫН ЦАЛИН 240 ХУВЬ ӨССӨН НЬ БҮТЭЭМЖИЙН ӨСӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ
-Ажилтнуудын бүтээмж гэснээс сүүлийн 3 жилд инфляцын түвшин 25-30 хувь нэмэгдсэн байхад Юнителийн ажилчдын дундаж цалин 240 хувиар өссөн байна шүү дээ. Энэ бол зөвхөн инфляцыг нөхөх төдий биш, түүнээс хэд дахин давсан бодит өсөлт байна?
-2020-иод оны эхээр хөдөлмөрийн зах зээл дээр "чадвартай ажиллах хүч олдохгүй байна, бэлтгэгдсэн боловсон хүчин гадагшаа явж байна" гэсэн том сорилт салбар бүрд тулгарсан, манай компани ч үүнийг тойрч гараагүй. Сайн залуусыг сургаж бэлтгэчхээд л илүү сайн цалин, амьдралын чанар хайж Австрали руу эсвэл өөр улс руу маш их алдаж эхэлсэн үе л дээ.
Тиймээс 2022 онд удирдлагын багаараа ярилцаж байгаад маш тодорхой шийдэлд хүрсэн. "Бид энэ авьяаслаг хүмүүсээ авч үлдэхийн тулд олон улсын түвшинд өрсөлдөхүйц цалин, боломжийг олгодог болох ёстой" гэж. Мэдээж тэр их зардлыг шууд хоёр дахин огцом нэмэх санхүүгийн боломж хаана ч байхгүй учраас бид цалингийн бодлогоо ерөөсөө л "Ажлын бүтээмжид суурилсан цалин хөлс" рүү шилжүүлсэн хэрэг.
Судалгаагаар ажилтан компаниас ердөө гурван зүйл хүлээдэг нь тогтоогдсон юм. Нэгдүгээрт цалин хөлс, хоёрдугаарт бидний компанийн соёл гэж ярьдаг ажлаа явуулахад таатай эрүүл орчин нөхцөл болон арга барил, гуравдугаарт хийж буй ажлаасаа бодит үнэ цэн мэдрэх явдал.
Гэтэл компани томрох тусам процесс нүсэр болж, ажлын давхардал ихэсдэг. Энэ нь дундаа сул цаг, үл ойлголцол үүсгэж, ажилтны фокусыг сарниулан сэтгэл ханамжгүй байдалд хүргэдэг гол хүчин зүйл байхгүй юу. Тиймээс бид бизнес процессоо дахин загварчлан (business process re-engineering) гар ажиллагаа шаардсан механик дамжлагуудыг системтэйгээр автоматжуулж, шаардлагагүй шат дамжлагуудыг цөөлж, үйл ажиллагааг оновчилсон.
Үүний бодит өгөөж нь сүүлийн 3 жилд нэг ажилтны бодит бүтээмж нийт 75 хувиар өсөж, компаниас гарах ажилчдын урсгал даруй 2 дахин буурлаа. Хамгийн гол нь удирдлагуудын зүгээс зөвхөн чиглүүлж, харин бодит үр дүнг ажилтнууд маань өөрсдөө бүтээсэн юм.
ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙН ЭХНИЙ АЛХАМ БОЛ ДАТАГАА ЦЭГЦЛЭХ
-Удирдлага нь зөв чиглүүлж, ажилтнууд нь өөрсдөө бүтээмжийн үсрэлтээ хийж, түүнийгээ дагаад цалингаа өсгөж авсан кэйс үнэхээр бахархмаар юм. Өнөөдөр зөвхөн танайх гэлтгүй бусад салбарынхан ч бүтээмжээ өсгөж, зардлаа танахаар дижитал шилжилт, AI руу идэвхтэй зорьж байна. Олон бизнес эрхлэгчид та бүхнийг энэ шилжилтийг хэрхэн үр дүнтэй хийснийг сонирхож байгаа нь мэдээж. Бизнесийн орчинд энэ шилжилтийг илүү хурдан, үр дүнтэй хийхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Дижитал шилжилт нь зөвхөн зардал хэмнэх бус, бизнест маш том орлогын боломжуудыг нээдэг. Гэвч энэ үйл явц нь бизнесээ ойлгохоос эхэлнэ. Үүний тулд эхлээд датагаа цуглуулж, түүнийгээ цэгцтэй хадгалах хэрэгтэй. Мөн дижитал хэрэглээ нэмэгдэхийн хэрээр кибер аюулгүй байдал (Cyber Security) нэн тэргүүний асуудал болж байна. Үүнээс гадна их өгөгдөл (Big Data) дээр ажиллах ажилчдын ур чадвар, технологийн хэрэглээг шат дараатай хөгжүүлэх шаардлагатай.
Судалгаагаар нийт байгууллагуудын 90 орчим хувь нь дижитал шилжилтийнхээ дөнгөж эхний шатанд яваа нь харагдсан. Тиймээс бид өөрсдийн 20 жилийн турш алдаж, онож хуримтлуулсан ноу-хаугаа бусад байгууллагатай хуваалцахыг зорьж байна. Энэ хүрээнд бид 1,000 орчим ам.метр талбай бүхий Customer partnership incubation (CPI)-ийг тохижуулж, өөрсдийн бодит туршлага дээр суурилсан мастер классуудыг боловсруулан харилцагч байгууллагуудтайгаа  хуваалцаж байгаа. Жил гарангын хугацаанд 600 гаруй байгууллагын 3’000 гаран удирдах ажилтнууд хамрагдаад байна.
Туршлага гэснээс дэлхийн харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ болох GSMA Mobile World Congress-т манай компанийн дотооддоо AI ашиглаж үр дүнтэй хийсэн шийдлийн талаар гаднын операторуудад туршлага болгон сүүлийн 2 жил дараалан танилцуулсан байдаг. Энэ нь Монголын бизнесүүд технологийн хувьд заавал “дагаж хөгждөг” биш, зарим чиглэл дээр бид өөрсдөө туршлага экспортолж, дэлхийн тоглогчидтой мөр зэрэгцэн ярилцах хэмжээнд ирчихсэн байгаагийн нотолгоо болов уу.
Өнгөрсөн 20 жилийн алдаа оноо, амжилт сургамж маань бидний хувьд үнэтэй хөрөнгө юм. Хэрэв энэ туршлага маань бусад байгууллагын дижитал шилжилтийг оновчтой хийх, түүнийг дагаад  амжилтын замыг нь дөтлөхөд тусалж чадвал бид өөрсдийн зорилгоо биелүүлсэнд тооцно. Бидний хамтын ажиллагааны үүд хаалга бизнес эрхлэгчдэд үргэлж нээлттэй.
ЭКОСИСТЕМИЙН ҮНЭ ЦЭН НЬ ХЭРЭГЛЭГЧИЙН АМЬДРАЛЫГ ХЯЛБАР БОЛГОХОД ОРШДОГ
-Таны ярианд "Дижитал экосистем" гэдэг үг олон дурдагдаж байна. Энэ ойлголтыг хэрэглэгчид илүү энгийнээр хэрхэн ойлгох вэ?
-Манай компанийн хувьд өндөр хурдны суурин интернэт, үүрэн холбооны 4G/5G сүлжээ, ухаалаг гар утасны өндөр нэвтрэлт зэрэг техникийн болон хэрэглэгчдийн хүчтэй бааз суурийг нэгэнт бүрдүүлчихсэн. Бидний хувьд энэ боломж дээрээ тулгуурлаад “хүмүүсийн өдөр тутмын амьдралд яг ямар хүндрэлүүд байна, бид хэрхэн шийдэл олж чадах вэ?” гэдэг дээр төвлөрч байна.
Тэрний хамгийн том жишээ бол Toki - дижитал экосистем.
Жишээ нь, та аппликэйшнээр зүгээр нэг хүсэлт явуулаад орхидог, тэр нь шийдэгдсэн эсэх нь мэдэгдэхгүй үлддэг бол энэ экосистем биш. Харин та гар утаснаасаа хүсэлтээ илгээхэд цаана нь тухайн газар нь шийдвэрлээд, эргээд таны утсанд "шийдэгдлээ" гэсэн хариу мэдээлэл (Feedback) ирдэг, эхнээс нь дуусах хүртэлх бүрэн процесс (End-to-End process) нэг дор хангагдахыг хэлнэ. Хэрэглэгчийн нүдэнд Toki ганц аппликэйшн харагдаж байгаа ч түүний цаана E-Commerce (Цахим худалдаа), хүргэлт, төлбөр тооцоо, цахим мөнгө, хэрэглэгчийг танин баталгаажуулалт гээд асар олон том системүүд ажиллаж байдаг.
Хамгийн гол нь, үүнийг зөвхөн Юнител дангаараа хийгээгүй. Бусад салбарын олон  компаниуд, старт-апууд бидэнтэй хамтраад өөрсдийн үйлчилгээгээ хэрэглэгчдэд чөлөөтэй хүргэх Нээлттэй Платформ (Platform)-ыг нь бүрдүүлж өгсөн бөгөөд энэхүү экосистемийг томруулан, хамтдаа урагшилж байна.
-Юнител групп 20 жилийн хугацаанд тарифаас эхлээд дижитал экосистем хүртэлх том өөрчлөлт, шинэчлэлүүдийг хийж иржээ. Энэ бүхний эцэст Монголын нийгэм, эдийн засагт үзүүлсэн гол нөлөө тань юу вэ?
-Бидний үзүүлсэн нөлөөг гурван үндсэн чиглэлээр тодорхойлж болно.
Нэгд, Боловсролын тэгш байдлыг хангаж, дижитал хуваагдлыг бууруулсан. Бид өндөр хурдны шилэн кабель татаж, орон даяар 4G сүлжээ байгуулснаар хөдөө орон нутаг, хотын хэрэглэгчдийн дундах мэдээлэл авах, сурч боловсрох боломжийн ялгааг арилгасан.
Хоёрт, Бизнесийн дижитал орчныг шинэ шатанд гаргасан гэж хэлж болно. Манай сүлжээ, интернэт дээр түшиглэн Монголын бизнесийн орчин цахим хэлбэрт эрчимтэй шилжсэн.
Гуравт, Төрийн үйлчилгээг цахимжуулахад том нөлөө үзүүлсэн. Иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон E-Mongolia платформ болон төрийн байгууллагууд хоорондоо дижиталаар холбогдож, үйл ажиллагаагаа сайжруулахад манай салбарын, тэр дундаа Юнителийн бүтээн байгуулсан орон даяарх дэд бүтэц хамгийн том тулгуур суурь нь болж өгсөн.
-Тэгвэл дараагийн 20 жил буюу 2046 он хүртэлх ирээдүйг та хэрхэн харж байна вэ?
-Технологийн хурд урьд өмнөхөөс хэд дахин хурдассан. Энэ урсгалд улс орон ч, компаниуд ч бэлтгэлтэй байх ёстой. Ирээдүйг нэг үгээр хэлбэл "гэрэлтэй", гэхдээ маш "өрсөлдөөнтэй" байна.
Бид олон улсын Tier 3 стандартын Дата төвийг ирэх онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр Монголын байгууллагууд өндөр зардал гаргалгүйгээр эх орондоо AI моделиудаа угсарч, сургах боломжтой болно.
Бидний дараагийн 20 жилийн стратеги бол найдвартай сүлжээгээр хангаад зогсохгүй, тэр суурин дээр "Монгол хиймэл оюун ухаан"-ыг бүтээх дэд бүтцийг босгох явдал юм.
Тиймээс бид олон улсын Tier 3 стандартын шинэ Дата төвийн төслөө эхлүүлээд байна. Энэ нь эргээд Монголын бусад том байгууллага, компаниуд гадагшаа хандах шаардлагагүйгээр, эх орондоо AI моделиудаа уншуулж, сайжруулах боломжийг бүрдүүлж өгөх юм.
С.Чулуун: Д.Нацагдорж Монголын түүх, соёлын өвийн судалгааны хөгжилд цогц, анхдагч үүрэг гүйцэтгэсэн онцгой хүн
-Их зохиолч Д.Нацагдорж 1931 онд Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллахдаа ямар чиглэлээр судалгааны ажил голчлон хийж байсан бэ. Түүнийг Шинжлэх ухааны байгууллагыг үүсгэн байгуулахад оролцсон гэж үздэг. Энэ нь Түүхийн хүрээлэнгийн хөгжилд хэрхэн нөлөөлсөн бэ?
-1921 оныАрдын хувьсгалын дараа монголчуудын оюун санаанд гарсан томоохон сэргэлтийн нэг илэрхийлэл нь 1921 оны 10 дугаар сардСудар бичгийн хүрээлэнгбайгуулсан явдал юм. Энэхүү хүрээлэн өнөөгийнМонгол Улсын ШУА-ийн үндэс суурь болж, Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухаан хөгжих эхлэлийг тавьсан.
Судар бичгийн хүрээлэнгийн анхны зорилго нь монгол хуучин ном судар, түүх, соёлын дурсгалыг цуглуулах, судлах, хадгалж хамгаалах явдал байсан. Тус байгууллага үүсэн байгуулах нөхцөлийг бүрдүүлэхэдЖамсрангийн Цэвээнонцгой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэрээрСанкт-Петербургийн Их сургуулийг төгссөн, өрнөдийн шинжлэх ухааны боловсролтой эрдэмтэн байв. Харин хүрээлэнгийн анхны тэргүүн С.Жамьянуламжлалт монгол соёл, бичиг, судрын гүн мэдлэгтэй хүн байсан нь тус байгууллагын үйл ажиллагааг өрнөдийн болон уламжлалт мэдлэгийн зохистой хослол дээр эхлүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн юм. Тус хүрээлэнгийн үйл ажиллагаа зөвхөн дотооддоо хязгаарлагдаагүй, Зөвлөлт Орос болон өрнөдийн орнуудын эрдэмтэдтэй хамтран ажиллах чиглэл баримталж байв.Жишээ нь, 1923 онд Монголд ирсэн Оросын монгол судлаач В.А.Казакевичийн Монгол улсад хийсэн хээрийнсудалгааны ажил юм. Тэрээр хуучин бичиг үсгийн дурсгал судлах зорилгоор ирэхэд нь түүнийг дагалдуулан явуулсан монгол залуу нь хожмын нэрт зохиолч, эрдэмтэнДашдоржийн Нацагдоржбайлаа. Тэд 1923 онд одоогийнДорноговь аймийнИххэт суморчмын эртний хот суурин, сүм хийдийн тууринд судалгаа хийж, бичээстэй чулуун хөшөө илрүүлсэн байна. Судалгааны үр дүнд уг хөшөөг XVII зууны эхэн үед Өвөрмонголын Авга хошуунаас ирсэн Эрдэнэ хунтайжийн захиалгаар бүтээсэн дурсгал болохыг тогтоосон. Түүнээс хойш 100-аад жилийн дараа миний бие ахалж 2019 онд Иххэт суманд малтлага судалгаа хийхэд тухайн үед маш чухал судалгааг эхлүүлснийг ойлгосон. Хөшөөний бичээс анх олдохдоо бутарч сарнисан байсан ч Нацагдорж, Казакевич нар түүнийг эвлүүлэн, дардас авч үлдсэн нь асар үнэтэй ажил болсон. Энэхүү дардас саяхан Улсын номын сангийн сан хөмрөгөөс олдсныг судлаач н.Гансүх илрүүлж, судалгааны эргэлтэд оруулсан нь өдгөөМонголын Үндэсний Номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж байна. Үүний үндсэн дээр уг хөшөөг сэргээн бүтээжЧингис хаан үндэсний музейд байрлуулсан. Соёлын маш ховор зүйлийг үлдээсний нэгэн жишээ юм.
-1934 оноос Шинжлэх ухааны хүрээлэнгийн түүхийн ба дуун ухааны тасгийн эрхлэгчээр ажиллах хугацаанд түүний гүйцэтгэсэн үндсэн үүрэг, хариуцлага юу байв?
-Энэхүү үйл явдал нь хэд хэдэн чухал ач холбогдолтой. Нэгдүгээрт, Монголын соёлын өвийг эрж хайх, баримтжуулах, хадгалан хамгаалах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Хоёрдугаарт, археологийн хайгуул, судалгааны ажлын эхлэл тавигдсан нь Д.Нацагдоржийг Монголын археологийн судалгааны анхдагчдын нэг гэж үзэх үндэстэй юм. УдалгүйД.НацагдоржЗөвлөлт Орос болон Герман улсад суралцахаар явж, хэл ус, орчин үеийн боловсрол эзэмшсэн. Тэрээр эх орондоо эргэн ирсний дараа тухайнүеийн боловсрол, мэдлэг, гадаад орчны туршлагаа үнэлүүлэн шинжлэх ухааны байгууллагад ажиллах болсон нь тухайн үеийн шинэ үеийн сэхээтнүүдийг төрүүлэн гаргах бодлогын нэг хэсэг байлаа. Ингэснээр Судар бичгийн хүрээлэн нь Монголын уламжлалт болон орчин үеийн мэдлэгийг холбосон, шинжлэх ухааны байгууллагын суурь болж, үндэсний сэхээтний давхаргыг бүрэлдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Түүнийг монголын түүх, өв соёлын талаар гүнзгий мэдлэгтэй болох, түүнийгээ хайрлан анхаарах үзэл санаа нь тухайн үеийн хамтран ажиллаж байсан бичгийн мэргэдийн нөлөө, өссөн төрсөн нутгийн онцлог гэж ойлгож болно.
-Их зохиолчийн гарал угсаа, амьдралын нөхцөл байдал нь тухайн нийгмийн хувьд ямар байсан бэ. Тайж язгууртай гэдгээ нуудаггүй хүн байсан гэдэг?
-Тайж, гүн зэрэг язгуурын гаралтай учраас тухайн үеийн улс төр, нийгмийн нөхцөлд гадуурхагдах нь элбэг байв. Ах дүү, төрөл төрөгсөд нь хүртэл хэлмэгдэж, Дархан чин ван Пунцагцэрэн, Ширэндамдин, Цэвээн тэргүүн нарын ойрын хүмүүс нь цаазлагдсан байдаг. Ийм нөхцөлд өв соёлынхоо төлөө байж, авч үлдэнэ гэдэг үнэхээр онцгой тохиолдол байлаа.Түүнийг хамгаалж, авч үлдсэн хүмүүсийн нэг нь Агданбуугийн Амар байсан. Түүний дараа Шинжлэх ухааны хүрээлэнгийн Л.Дэндэв дарга гуай Нацагдоржтой нэг хошууны гаралтай хүн байсан бөгөөд түүний авьяас билиг, оюуны чадамжийг сайн мэддэг байсан нь энэ дэмжлэгт нөлөөлсөн гэж үздэг.Бичгийн мэргэдийн тасралтгүй үргэлжлэл болгон төлөвшүүлж байсан.
-Шинжлэх ухааны хүрээлэнд ажиллах хугацаандаа тэрээр монголын түүх, хэл соёлын судалгаанд ямар тодорхой бүтээл, судалгааг туурвисан бол. Зохиолч хүн түүхийн салбарт ажиллах нь тухайн үеийн шинжлэх ухааны бодлогод ямар онцлог нөлөө үзүүлсэн бэ?
-Д.Нацагдорж Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байхдаа уран бүтээлийн оргил үеийнхээ бүтээлүүдийг туурвиж, зөвхөн утга зохиолоор хязгаарлагдахгүй, түүх судлал, орчуулгын ажилд онцгой анхаарч эхэлсэн. Тэрээр Марко Пологийн тэмдэглэлийг монгол хэлнээ анх орчуулсан хүн юм. Энэ нь XIII-XIV зуунд Монгол нутгаар аялсан Европын жуулчдын тэмдэглэлүүдийг монгол уншигчдад хүргэсэн анхны томоохон оролдлого байв. Мөн Рубрук, Карпини зэрэг аялагчдын тэмдэглэлүүдтэй холбоотой судалгаанд ч анхаарч байжээ. Түүний орчуулсан Марко Пологийн гар бичмэл одоо Үндэсний номын санд хадгалагдаж байна. Үүнээс гаднаXIXзууны үеийн Оросын нэрт түүхч Н.М.Карамзины бүтээлийг орчуулахаар төлөвлөж байсан. Мөн 1912 оны Монгол-Оросын гэрээнд оролцож байсан И.Я.Коростовецын “Чингис хаанаас Зөвлөлт улс хүртэл” бүтээлийг герман хэлнээс орчуулсан нь түүний хэлний өндөр боловсролтой холбоотой юм.
Д.Нацагдоржийн эхлүүлсэн олон ажил тухайн үедээ бүрэн хэрэгжиж амжаагүй ч бараг 100 жилийн дараа монголчуудад үнэ цэнтэй өв байжээ хэмээн бид Марко Пологийн номыг Италийн Венецийн Ла Фоскарийн Их сургуулийн багш, монгол судлаач Элизабета Раганинатай хамтран “Марко Пологийн монголын ертөнц” ном гаргалаа.
Өөрөөр хэлбэл, Д.Нацагдоржийг зөвхөн зохиолч, яруу найрагч гэж ойлгох нь өрөөсгөл юм.
Тэрээр түүх судлаач, монголын соёлын өвийг хадгалан үлдээгч хүн байсан. XX зуунд орчин цагийн шинжлэх ухааны үндэслэлтэй монголын түүхийг хураангуйлж бичсэн анхны хүн бол Д.Нацагдорж.
1932 онд бичсэн “Монголын товч түүх” нь Чингис хаанаас угсаалж монголын түүхийг хураангуйлж бичсэн. Энэхүү бүтээлийн төгсгөлд “Монголын түүх” хэмээх шүлгээ бичсэн нь хожим “Миний нутаг” шүлгийн суурь болсон гэж үздэг. Түүний түүхийг харах өнцөг, үзэл баримтлал нь тухайн үеийнхээ хувьд маш дэвшилтэт, үндэсний ухамсрыг сэргээхэд чиглэсэн байлаа.
Д.Нацагдоржоос хойш хоёр жилийн дараа Амар гуай мөн “Монголын товч түүх” бичсэн нь 1920-1930-аад онд Монголын түүхийг нэгтгэн судлах хамгийн анхны гарааг тавьсан. Энэ бүхнээс дүгнэхэд, Нацагдорж бол зөвхөн утга зохиолын төдийгүй түүх, соёлын судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан, орчин цагийн Монголын шинжлэх ухааны суурийг тавилцсан томоохон зүтгэлтэн юм. Чингис хааны мэндэлсэн 1162 оноос он тооллооо авч үзсэн байдаг. Энэ талаар 1994 онд З.Лонжид гуай өгүүлэл бичиж, түүний түүх судлалын үйл ажиллагааг онцлон тэмдэглэсэн байдаг.
-Түүхийн болон аман зохиол, дуун ухааны судалгаанд Д.Нацагдорж ямар шинэ санаа, арга барил нэвтрүүлсэн гэж судлаачид үздэг вэ?
-Ннэрт зохиолч, эрдэмтэн Д.Нацагдорж ердөө 31 насалсан ч Монголын утга зохиол, театр, шинжлэх ухаан, тэр дундаа түүх судлал, соёлын өвийн судалгаанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм. Түүнийг зөвхөн зохиолчоор нь биш, орчин цагийн Монголын түүх судлалын анхдагчдын нэг гэж үзэх бүрэн үндэстэй. 1920-иод оноос Монгол Улсад шинжлэх ухааны байгууллагууд бүрэлдэн тогтож байх үед Д.Нацагдорж идэвхтэй оролцож, түүхийн судалгааг хөгжүүлэхэд анхаарч байв.
Тэрээр 1923 онд гадаадын эрдэмтэн Казакевичтай хамтран ажилласны дараахан “түүхийн кабинет” байгуулагдах үндэс суурийг тавилцсан. 1930-аад онд Шинжлэх ухааны хүрээлэнд ажиллахдаа уг кабинетын эрхлэгчээр ажиллаж, Монголын түүх судлалыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан хүн.
Д.Нацагдоржийн нэг онцгой гавьяа нь түүхч мэргэжилтнүүдийг бэлтгэсэн гэж үзэж болно. Түүний удирдлага дор ажиллаж байсан хүмүүсийн дунд хожмын нэрт түүхч, "Мандухай сэцэн хатан" бүтээлийн зохиогч, Монголын Түүхийн хүрээлэнг олон жил удирдсан Шаравын Нацагдорж нарын эрдэмтэн төрөн гарсан нь түүний багш, зохион байгуулагчийн чадварыг харуулдаг. Мөн Д.Нацагдорж Монголын түүхийг өргөн хүрээнд, олон эх сурвалжид тулгуурлан судлах шаардлагыг анхлан дэвшүүлсэн. Тэрээр зөвхөн орос хэлээрх материалд найдахгүй, гуравдагч орны хэлээрх сурвалжийг ашиглах, орчуулах ажлыг чухалчилж байсан тухай архивын материал бий. Ленинград хотод суралцаж байхдаа тэр үеийн нэрт монгол судлаачидтай, тэр дундаа Борис Владимирцов нарын эрдэмтэдтэй харилцаж байсан нь түүний судалгааны цар хүрээг улам тэлсэн.
Д.Нацагдоржийн гэр бүл, удам угсаа нь ч Монголын тусгаар тогтнолын хөдөлгөөн, төрийн үйл хэрэгтэй гүн холбоотой байв. Түүний төрөл төрөгсдийн дунд 1911 оны тусгаар тогтнолын тунхаг бичгийг уншсан Пунцагцэрэн, Богд хааны үеийн төлөөлөгч Ширэндамдин зэрэг түүхэн хүмүүс байсан нь түүний үзэл санаа, хүмүүжилд нөлөөлсөн байх магадлалтай.
-Монгол Улс орчин цагийн боловсролтой боловсон хүчин бэлтгэх зорилгоор 1920-иод оны үед гадаадад суралцуулах бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд Европын орнууд, тухайлбал Герман, Франц зэрэг улсад залуусыг илгээж байсан нь тухайн цаг үеийнхээ хувьд томоохон шинэчлэл болж байсан?
-Ер нь 1920-иод онд Монгол Улс орчин үеийн боловсролтой боловсон хүчнийг бэлтгэх бодлого баримталж, гарал угсаа харгалзахгүйгээр залуусыг гадаадад сургаж байсан. Д.Нацагдорж бол энэ бодлогын тод жишээ бөгөөд өөрөө суралцахын зэрэгцээ дараагийн үеийн эрдэмтдийг бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Монголын түүхийн судалгаандXXзуунд орчин цагийн түүхийн цогц судалгаанд оролцсон хүн бол Д.Нацагдорж. Ийнхүү тэрээр богинохон наслахдаа Утга зохиол, театрын суурийг тавьж, Түүх судлалыг шинжлэх ухааны үндэстэй болгоход оролцож, Археологи, түүхийн анхны судалгааны ажлуудыг эхлүүлж, Ирээдүйн түүхч, судлаачдыг бэлтгэхэд анхаарч ажилласан гэдгээрээ Монголын оюуны соёлын хөгжилд цогц, анхдагч үүрэг гүйцэтгэсэн онцгой хүн юм. Түүний уран бүтээл ч мөн түүхийн мэдлэгийг олон нийтэд хүргэх чухал хэрэгсэл болж, шинжлэх ухаан, утга зохиолын уялдаа холбоог харуулдаг.
-Зохиолч хүн түүхийн салбарт ажиллах нь тухайн үеийн шинжлэх ухааны бодлогод ямар онцлог нөлөө үзүүлсэн бэ?
-Бичгийн боловсрол нь илүү давуу байсан байх. Утга зохиолын шүлэг туурвихаас гадна түүхийн олон асуудлыг уран бүтээлээрээ дамжуулан олгож байсан. Тэрээр Хүннү, Сүннүгийн үеэс эхлэлтэй монголчууд, хөгшид өвгөдийн минь нутаглаж байсан нутаг шүү гэдгийг сануулдаг. Тухайн үедНоён уулын археологийн олдворуудад малтлага хийгдэж, олон зүйлийг уран бүтээлээрээ туурвиж харуулсан.
Их зохиолч, эрдэмтэн Д.Нацагдоржийн сууж байсан ширээ одоо ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн танхимд хүндэтгэлтэйгээр хадгалагдаж байгаа нь түүний оюуны өвийг хүндэтгэн дээдэлж буйн илрэл юм.
Д.Нацагдоржийн орчуулгын бүтээлийг, ялангуяа Марко Пологийн тэмдэглэлтэй харьцуулан үзэхэд Итали болон Монголын судлаачид түүний орос, герман эхүүдийг зэрэгцүүлэн ашигласан нь харагддаг. Энэ нь Д.Нацагдорж хэлний өргөн мэдлэгээ давуу тал болгон ашиглаж, эх сурвалжуудыг харьцуулан судлах чадвартай байсныг харуулж байгаа юм. Тэрээр Японд суралцах хүсэлтэй байсан ч тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Зөвлөлт Орост суралцсан. Хожим эх орондоо ирсний дараа эхнэр Д.Пагмадуламын хамт Японд суралцах хүсэлт гаргасан ч уг хүсэлтийг зөвшөөрөөгүй. Ийнхүү түүний боловсролын замналд улс төр, цаг үеийн нөхцөл байдал шууд нөлөөлж, Орост суралцсан туршлага нь түүний хэл шинжлэл, орчуулгын ажилд чухал суурь болж өгсөн.
Бид Д.Нацагдоржийг зөвхөн шүлэгч, орчин үеийн Монголын утга зохиолын үндэслэгчийн хувьд харахаас гадна илүү өргөн хүрээнд үнэлэх шаардлагатай. Тэрээр Монголын түүхийг түүх судлалын үүднээс шинжилж, эх сурвалж судлалд анхааран ажиллаж, үндэсний өв соёлын үнэ цэнийг тодорхойлон харуулахыг зорьсон судлаач байв. Иймээс Д.Нацагдоржийг зөвхөн уран бүтээлч бус, мөн түүхч, эх сурвалж судлаач, соён гэгээрүүлэгчийн цогц дүрээр ойлгон авч үзэх нь зүйтэй.
-Д.Нацагдоржийн шинжлэх ухааны байгууллагад ажилласан туршлага өнөөдрийн түүх, соёлын судалгаанд ямар сургамж, үнэ цэн үлдээсэн бэ. Өнөөдөр Түүхийн хүрээлэнгийн судалгааны чиглэлд Д.Нацагдоржийн үзэл санааны ул мөр хэр үлдсэн гэж та үздэг вэ?
-Өнөөдрийн түүх судлалын салбарт Д.Нацагдоржийн үзэл санааны нөлөө тодорхой үлдсэн. Түүний тавьсан суурийн нэг нь Монголын төрт ёсны түүхийг Хүннү гүрэн байгуулагдсан үеэс эхлэн авч үзэх хандлага  өнөөдөр ч судалгааны үндсэн чиглэл хэвээр байна. Үүний нэг илэрхийлэл нь өнөөдөр яригдаж буй “Монгол төрийн 2220 жилийн ой” хэмээх үзэл баримтлал ч мөн Д.Нацагдоржийн дэвшүүлсэн түүхэн суурь ойлголттой шууд холбоотой. Нөгөө талаас, монголчуудын бичиг үсэг, соёлын өвийн судалгаанд ч түүний оруулсан хувь нэмэр онцгой. Тухайлбал,Ноён уулорчмын археологийн судалгаа 1923 оноос эхэлж, хожим дахин сэргээгдэн 2018 онд өргөн хүрээтэй малтлага хийсэн. Энэ судалгаагаар эртний дурсгалууд төдийгүй сүм хийдийн үлдэц, тэр бүү хэл шүншиг зэрэг үнэт олдворууд илэрсэн нь монголчуудын эртний шашин, соёл, төр ёсны уламжлалыг илүү тодорхой харуулах баримт болж байна.
Ийнхүү Дашдоржийн Нацагдорж зөвхөн уран зохиолч бус, Монголын төрт ёс, түүх, соёлын гүн гүнзгий судалгааны суурийг тавьсан сэхээтэн байсныг бид илүү өргөн хүрээнд ойлгож харах шаардлагатай юм.
Тухайлбал, түүний хуулбарлан үлдээсэн түүхэн дурсгалуудын зарим нь бүрэн эхээрээ устсан ч түүний тэмдэглэл, хуулбаруудын ачаар өнөөдөр “Чингис хаан” үндэсний музейд сэргээн толилуулж байна. Энэ нь соёлын өвийг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх үйл хэрэгт Д.Нацагдоржийн эхлүүлсэн ажил явсаар л байна.
-Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиболон их, дээд сургуулиудад Нацагдорж судлал хэр хөгжиж байна вэ?
-Өнөөдөр Монгол Улсад Д.Нацагдоржийн судалгаа нэлээд гүнзгий хийгдсэн гэж үзэж болно. Цаашид түүний өв, үзэл санааг олон улсын түвшинд илүү өргөн хүрээнд таниулах, түгээн дэлгэрүүлэх шаардлага тулгарч байна.
Бичгийн их хүн гэдэг нь зөвхөн утга зохиолын хүрээнд хязгаарлагдахгүй, харин түүх судлаач, орчуулагч, соён гэгээрүүлэгч зэрэг олон талт оюуны цогц илэрхийлэл байдаг. ИймээсДашдоржийн Нацагдоржийн бүтээл туурвил, үйл ажиллагаанд Монголын алтан ураг,Чингис хааны угсааны сэтгэлгээ, үндэсний өв соёл, түүхээ харах өргөн цар хүрээ шингэсэн байдаг. Үүнийг бусад улс оронтой харьцуулан авч үзвэл, оросуудАлександр Пушкинийг хэрхэн судалж, сурталчилж, дэлхийн хэмжээнд үнэлүүлж чадсанаас харагдана. Судалгаа гүнзгий байх тусам тухайн соёлын төлөөлөгчийн үнэлэмж өсдөг. Харин бидний хувьд Д.Нацагдоржийн өвийг бүрэн гүйцэд судлаагүйгээс түүний үнэ цэн олон нийтэд бүрэн хүрч чадахгүй байгаа тал бий.
Тэрээр Монголын утга зохиол, театр, соёл, боловсрол, шинжлэх ухаанд асар их хувь нэмэр оруулсан. Өнөөдрийн байдлаар дотоод, гадаадын судлаачид түүний талаар арав орчим докторын ажил туурвисан байдаг ч түүх судлалынх нь чиглэлээр гүнзгий, дагнасан судалгаа харьцангуй хомс хэвээр байна.
Зарим судлаачийн гаргасан намтар, үйл ажиллагааны судалгаанууд суурь болсон ч цаашид улам нарийвчилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шаардлагатай байна.
Ер нь дэлхийн хэмжээндЧингис хаанаас хойш Монголыг төлөөлөх цөөн хэдэн аугаа хүмүүсийн тоондХубилай хаан,Өндөр гэгээн Занабазар,Дашдоржийн Нацагдоржнарыг нэрлэж болно. Гэвч сонирхолтой нь Монголд эдгээр түүхэн хүмүүсийг заримдаа үгүйсгэх, буруу ойлгох хандлага байхад дэлхий нийтэд харин эсрэгээрээ эрхэмлэн судалж, үнэлдэг. Иймээс Д.Нацагдорж болон бусад түүхэн зүтгэлтнүүдийг магтан дөвийлгөхөөс илүүтэй бодит баримтад тулгуурласан, шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, олон нийтэд зөв ойлголт өгөх нь нэн чухал юм. Энэ нь зөвхөн нэг хүнийг үнэлэх асуудал биш, харин Монголын түүх, соёл, оюуны өвийг зөвөөр ойлгуулж, хойч үедээ үнэн зөвөөр өвлүүлэх судалгааны чухал үүрэг мөн.
-Их зохиолчийн Монголын соёл, утга зохиолын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг олон нийт, ялангуяа залуу хойч үед сурталчлан таниулах зорилгоор “Ой тэмдэглэх тухай” Засгийн газрын тогтоол гарсан. Ойг тэмдэглэх хүрээнд түүний уран бүтээл, үзэл санаа, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх ямар ажил хийж байна вэ?
Б.Алтангэрэл: Зэс хайлуулах үйлдвэр 30 сарын дараа ашиглалтад орж, катодын цэвэр зэс үйлдвэрлэнэ
Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн зэс хайлуулах, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн ган боловсруулах үйлдвэрийг барихаар бэлтгэл ажил эхлээд байна.
-Зэс хайлуулах үйлдвэрийг хэдэн жилийн хугацаанд барьж дуусгах вэ?
-Техник эдийн засгийн үндэслэлээр манай орны цаг уурын нөхцөлд тохируулан тооцвол барилга угсралтын ажил 30-32 сар үргэлжлэхээр байна.
-Төслийн гүйцэтгэгчээр дотоодын (Монгол) компаниуд оролцох уу?
-Мэдээж оролцоно. Тодорхой ажлуудад дотоодын компаниудыг туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар төлөвлөсөн.
-Үйлдвэр ашиглалтад орвол хэдэн ажлын байр шинээр бий болох вэ?
-Урьдчилсан тооцооллоор үйлдвэр ашиглалтад орж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр 4000- 5000 орчим ажлын байр шинээр бий болох боломжтой.
-Одоо төслийн шатанд хэдэн хүн ажиллаж байна вэ?
-Бэлтгэл шатандаа явж байна. Үүнд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Үйлдвэрлэл, технологийн парк төслийн нэгж голчлон ажиллаж, бүтээн байгуулалтын зураг төслийн ажил эхлэх үед ажиллах хүч улам нэмэгдэнэ.
Үйлдвэрээс бүтээгдэхүүн тээвэрлэх төмөр замыг барьж дуусгажээ.
-Эрчим хүчээ хэрхэн шийдэх вэ, жижиг хэмжээний шинэ эх үүсвэр барих уу?
-Үйлдвэр технологийн паркийн хүрээнд бие даасан цахилгаан станц барихгүй. Дамжуулах, түгээх үүрэгтэй дэд станц барина. Цахилгаан хангамжийг "Эрдэнэт үйлдвэр"-ийн эрчим хүчний хэрэглээтэй уялдуулан шийднэ, урьдчилсан тооцоогоор 120 мегаваттын чадалтай байхаар төлөвлөсөн.
-Үйлдвэр ашиглалтад орсноор зэсийн баяжмалын экспорт үргэлжлэх үү?
-Зэсийн баяжмалаа түүхийгээр нь уул уурхайн биржээр дамжуулан экспортолж байна. Үйлдвэр баригдсанаар баяжмалыг шууд гаргахаа больж, дотооддоо боловсруулан нэмүү өртөг шингэсэн цэвэр катодын зэс үйлдвэрлэнэ. Катодын зэсийг паркт үйл ажиллагаа явуулахаар сонирхлоо илэрхийлсэн компаниудад зах зээлийн үнээр борлуулах юм. Үүний тулд "Эрдэнэт үйлдвэр" 1,217 га газрыг төлөвлөн бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэнэ.
-Тендерт шалгарсан, хятадын компани үйлдвэрийг бариад л буцах уу? Хөрөнгө оруулалтын хувь эзэмшил ямар байх вэ?
-Үгүй, шууд буцахгүй. Сонгон шалгаруулалтын гол зорилго нь үйлдвэрийг барьж дууссаны дараа хамтран эрсдэлээ үүрч, ашиглалтын явцад үүсэх эвдрэл, гэмтэл, засвар үйлчилгээг хамтран хариуцах зарчимтай.
Хамтрагч тал үйлдвэрийн тодорхой хэмжээний хувийг эзэмшинэ. Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн дагуу гадаадын талын эзэмшил 49%-иас дээш гарвал гадаадын хөрөнгө оруулалттай компаниар бүртгэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулана.
-Урьдчилсан тооцооллоор төслийн нийт өртөг, хөрөнгө оруулалтын дүн хэд байгаа вэ?
-Батлагдсан техник эдийн засгийн үндэслэлээр төслийн нийт өртөг 772 сая ам.доллар байна.Үүнээс шууд хөрөнгө оруулалт нь 580 сая ам.доллар.Үлдсэн зөрүү мөнгө нь үйлдвэрийн эхний саруудын үйл ажиллагааг жигдрүүлэх ажлын капитал, барилгын ажлын үеийн зээлийн хүү зэрэг бусад зардал юм.
-Зэс хайлуулах үйлдвэр байгаль орчинд ээлтэй байж чадах уу?
-Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарт байгаль орчинд огт нөлөөлөхгүй буюу "бүрэн ээлтэй" байна гэж үгүй. Харин орчин үеийн техник, технологийн шийдлээр байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг хамгийн бага түвшинд байлгаж чадна.
-Үйлдвэрээс гарах утаа, хог хаягдлын хэмжээ стандарт шаардлагад нийцэх үү?
-Стандартын дагуу авч үзвэл, манай үйлдвэрийн яндангаас гарах хийн дэх хүхрийн давхар исэл (SO2)-ийн агуулга нь одоогийндулааны цахилгаан станцуудаас гарч буй хүхэрлэг хийн хэмжээнээс хамаагүй бага байна.