Боловсрол - iNET.mn Фото мэдээллийн портал
Н.Нарангэрэл: Монгол Улсын хэмжээнд 2022 төрийн байгууллага хос бичгээр албан хэргээ хөтөлж эхэлжээ
Шинэ оны эхэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл /ХБҮЗ/-ийн Ажлын албаны дарга, судлаач, доктор Н.Нарангэрэлтэй ярилцаж байна. Учир нь, 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр  буюу яг энэ цаг мөчөөс Монгол Улс мянганы түүхтэй төрийн бичгээ албан ёсоор эгүүлэн хэрэглэж, “Монгол хэлний тухай” хуулийн нэг чухал заалт хүчин төгөлдөр болж байгаа юм.
-2025 он гараад Монгол Улс босоо бичгээ төрийн албанд хослуулан хэрэглэж эхэллээ. “Монгол хэлний тухай” хуулийн дагуу хэрэгжүүлж байгаа энэ ажлыг удирдан зохион байгуулж буй гол газар бол танай зөвлөл шүү дээ...
-Баярлалаа. Нийт уншигчдадаа шинэ оны мэнд хүргэе. УИХ-аас 2015 онд “Монгол хэлний тухай” хуулийг баталж, мөрдөөд эдүгээ 10 жил болсон байна. Энэхүү хуульд байгаа, үндэсний бичиг үсэгтэй холбоотой, хамгийн амин чухал гэж хэлж болох 7.2,24.2 дахь заалтыг 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс албан ёсоор хэрэгжүүлж эхэлж байгаад бид тун баяртай байна.
2015 онд хууль гарснаас хойш ХБҮЗ-ийнхөн бид том бүтэцтэйгээр энэхүү хуулийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Ингэхдээ 21 аймгийн 330 суманд салбар зөвлөлөө байгуулж, 10 жилийн хугацаанд бэхжүүлж, монгол бичгийнхээ “Үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн, өнөөдөр ард иргэддээ тайлангаа тавьж байгаадаа таатай байна.
Удирдамж, чиглэлийн хувьд, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III” 2020 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан. Энэ хөтөлбөрийг бид таван жилийн хугацаанд, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлээд үндсэндээ өндөрлөж байна. “Үндэсний хөтөлбөр”-ийг дөрвөн зорилтын хүрээнд, нийт 69 үйл ажиллагаагаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. “Монгол хэлний тухай” хуульд заасны дагуу, үндэсний бичгийн хөтөлбөр хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон монгол бичгээр хослуулан хөтлөх учиртай.
Дөрвөн зорилтын хүрээн дэх 69 үйл ажиллагааны 95 хувь нь биелсэн гэж үзэж, өнөөдөр төрийн албан хэргийг үндэснийхээ бичгээр хослуулан хөтөлж эхлээд байна.
-Монгол Улсад төрийн хэдэн байгууллага байдгаас хэд нь хос бичгээр албан хэргээ хөтөлж эхлээд байна вэ. Ийм тоо хэлэх боломжтой юу?
-2022 оноос хэвлэмэл хуудасны стандартыг гаргасан. Төрийн нийт 4200 байгууллага байдаг бөгөөд албан хаагчдын сэтгэл зүйг бэлдэх зорилгоор сургалтууд зохион байгуулсаар ирсэн. Сургалтын хүрээнд сурах бичиг, гар утасны цахим хэрэглүүр, багшийн гарын авлага гаргасан байгаа. Үндэсний хөтөлбөрийн дагуу, бид Ажлын албаныхаа даргын тушаалаар төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөрийн агуулгыг нь хүртэл баталсан.
2024 оны 12-р сарын 27-ныг хүртэл авсан судалгаагаар, Монгол Улсын хэмжээнд төрийн 4200 байгууллага байгаагийн яг 50 хувь буюу 2022 байгууллага нь хос бичгээр туршиж байгаа мэдээлэл байна.
-Тэгэхээр, хуулийн заалт бол кирилл, монголоор хослуулан хөтөлнө гэж байгаа. Зарим байгууллагууд бэлтгэлээ бүр 2022 оноос хангачихсан. 10 гаруй төрлийн албан бичгээ хөтлөөд жигдрүүлчихсэн байна. Тиймээс монгол бичгээ сэргээж хэрэглэх нь чухал болохоор, монгол бичгээрээ дагнаад явчихвал яасан юм бэ гэж асууж байх юм. Энэ талаар...
-Хуулийн заалтаа л мөрдөнө. Хуульд, хослуулан хөтөлнө гэж байгаа бол хослуулж байж хүчин төгөлдөр байна аа л гэж ойлгох хэрэгтэй. Зарим хүн хоёр цаасан дээр хэвлээд, эдийн засгийн хувьд хохиролтой юм биш үү гэдэг асуудлыг хөндсөн байсан. Монгол Улсын Засгийн газар “Цахим үндэстэн” хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхэлсэн байгаа шүү дээ. Цахимаар албан харилцаагаа хөтөлж болох орчин бүрдсэн. Тийм учраас эдийн засгийн хувьд хохиролтой зүйлгүй гэж үзэж байгаа.
-Монгол бичгийн албан хуудсанд мөрдөх стандарт гэж батлагдсан. Үүний тухай арай дэлгэрүүлж өгнө үү?
-Бид 2022 оноос хойш байнга мөрдөж байна л даа. Нийт таван стандарт баталсан байдаг.
Нэгдүгээрт,хаягийн стандарт. Үүний дагуу, байгууллагууд гадна, дотнох хаягаа монгол бичгээр бичих журам тогтоод, энэ стандартыг маш сайн хэрэгжүүлж байгаа.
Хоёрдугаарт,төрийн албан хаагчдын нэрийн хуудсанд тавих стандарт. Үүний дагуу манай төрийн албан хаагчид нэрийн хуудсаа үндэснийхээ бичгээр, мөн кириллээр хамтад нь хослуулах стандартыг мөрдөөд нийтийн жишиг тогтоод явж байна.
Гуравдугаарт,ном хэвлэлийн нуруу хэсгийг монгол бичгээр бичих стандарт байгаа. Энэ мөн л хэрэгжиж байгаа. Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд хэвлэгдэж байгаа номын 40 хувь нь монгол бичгийг давхар хэрэглэж байна.
Дөрөвдүгээрт,компьютер дээрх гарын байрлалын стандарт. Мөн үндэсний бичгээр хэрхэн шивэхISOстандартыг бид Юникодын консорциумтай нь холбогдоод, улам боловсронгуй болгоод, хөгжүүлээд явж байна.
-Албан бичиг боловсруулахдаа яг ямар фондоор бичих вэ?
-Албан бичиг дээр энэхүү стандартын төслийг боловсруулахдаа юникод стандартаа барих нь зөв гэж үзсэн. Өөрөөр хэлбэл,Mongolian Baitiбуюу виндоусын системд суугаад ирсэн энэ фондоо ашиглахаар тогтоосон.
-Mongolian Baiti-гаарбичихэд өөр фонд руу хөрвөдөг. Тийм фондууд бол боломжтой гэсэн үг үү?
-Тийм ээ. Фондууд бол хоорондоо хөрвөдөг шүү дээ. БидArial-аарбичээдTimes newromanболгож болдогтой л адил. Гэхдээ төрийн албан бичиг дээр яг тийм, ийм фонд хэрэглэнэ, хамаагүй фонд хэрэглэхгүй гэж зохицуулсан зүйл байхгүй. Стандартдаа бол юникод фондоо л ашиглана гээд заачихсан. Үндэсний хэмжээний сайхан фондуудыг хийгээд, хэрэглээнд гаргасан газрууд ч байна. Түүнийгээ ашиглаад явах орчин бол цаашдаа улам бүрдэнэ гэж үзэж байна.
-Цахим технологи хөгжсөн өнөө үед, зөвхөн гараараа олон мянган үсгийн тэмдэгт бичихэд цаг алдах асуудал үүснэ шүү дээ. Тиймээс хөрвүүлдэг программыг хэрхэн ашиглах, зөв хэрэглэх учиртай вэ? Хамгийн сүүлийн үеийн, сайн ямар ямар хөрвүүлэгч гараад байна вэ?
-“Монгол хэлний тухай” хуулийн дагуу, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн баталсан программыг цахим орчинд нэвтрүүлнэ гэсэн заалттай байдаг. Үүний дагуу бид шинэ оны өмнө нэг хөрвүүлэгч программыг албажуулан батлаад, тогтоол гарган Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүргүүлсэн.
Монгол Улсын хэмжээнд өнөөдөр хөрвүүлгийн 3 программыг ашиглаж байгаа. Эхнийх нь Өвөр монголчуудын маань хийсэн программ байдаг. Энэ программ бол цахим эхийг оруулангуут цахим эхийнх нь үгийн тоо хязгаартай. Монгол бичиг рүү хөрвүүлэнгүүт зарим хэсэг нь алдаа мадагтай гардаг. Гэхдээ 80 хувьтай хөрвүүлдэг ийм программ.
Мөн “Кимо” гээд “Болорсофт” компанийн хөгжүүлсэн программ бий. Энэ программ бол “Болорсофт” компанийн өөрсдийнх нь фондоор хийсэн учраас юникодын биш фондыг таньдаггүй. Дээр нь үсгийн тэмдэгт нь бага, ийм программ байна.
Сүүлийнх нь, нэг хөрвүүлэгч хөгжүүлэгчийн гаргасан программ байна. Тэр программыг бид баталсан. Учир нь, кириллийнхээ алдааг эхэлж шалгаад, хэдэн алдаа байна гэдгийг нь илрүүлээд, дараагаар нь монгол бичиг рүүгээ шууд хөрвүүлдэг онцлогтой программ юм. Энэ нь 98 хувийн гүйцэтгэлтэй. Мөн дээрээс нь текстийн тоо хязгааргүй.
-Сайхан мэдээ байна. Чухам ямар программ бэ, хэрхэн ашиглах вэ?
-www.monscript.mnгэсэн хаягаар орж үзэж болно. Энэ программыг бид баталж, Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд, шаардлага хангаж байна гэсэн үндэслэлээр тогтоолоор хүргүүлсэн байгаа.
Цахим хөгжлийн яамнаас төрийн 4200 орчим албан хаагчид энэ программыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Энэ программ нь нууцын зэрэгтэй текстүүдийг ч хөрвүүлнэ.
Яагаад гэвэл, төрийн албаны хэрэгцээг хангах журмаар хэрэглэгдэж байгаа. Тийм учраас энэ программыг эхнээс нь ямар нэгэн асуудал гаргахгүйгээр бүх эрх зүйн орчныг нь бүрдүүлэх үүднээс Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас ТЕГ-ын дүгнэлтийг хүлээж байгаа юм билээ. Дүгнэлт нь гараад ирсний дараа нийтэд танилцуулна.
Мэдээж, Монгол Улсын хэмжээнд энэ оны 1-р сарын 1-нээс хууль мөрдөгдөөд эхэлсэн учир өөр хөрвүүлэгч дээр ч хөрвүүлж болно. Гол нь, монгол бичгээ мэдэж байвал өөрөө, гараараа шивээд гаргах ч бас бололцоотой.
-Төрийн байгууллагуудыг албан хэргээ хос бичгээр хөтөлж байгаа эсэхийг хэн, хэрхэн хянах вэ?
-Нэгдүгээрт, Архивын ерөнхий газар хяналт тавина. Хоёрдугаарт, ШӨХТГ буюу одоогийнхоор Монополын эсрэг газар “Монгол хэлний тухай” хуулиар энэ үүргийг хүлээж байгаа. Хуулийг зөрчиж байгаа тохиолдолд энэ байгууллага манай байгууллагатай хамтраад, манай Зөвлөлийн гаргасан дүгнэлтийн дагуу арга хэмжээ авдаг. Хаягийн зөрчилтэй газрууд, эсвэл хэвлэл мэдээллийн байгууллагууд зэрэг стандартыг мөрдөхгүй байгаа албан газруудад ийм зөрчил гарч байна гэдгийг нь ХБҮЗ-өөс бичгээр мэдүүлж илгээдэг. Үүний дагуу, эхлээд анхааруулах арга хэмжээ аваад болохгүй бол “Зөрчлийн тухай хууль”-ийн дагуу торгох арга хэмжээ авдаг. Энэ журмаараа явна.
ХБҮЗ-өөс, 2022 оноос албан бичгийг туршиж эхлэх үед зарим аймаг, сумдад тодорхой тодорхой хугацаанд очиж шалгаад, бас зөвлөмж өгч ирсэн. Энэ уламжлалынхаа дагуу бид төрийн 4200 байгууллагыг төлөвлөгөөний дагуу, нэг жилийн хугацаанд бүрэн шалгана. Нэг байгууллагад дор хаяад нэг удаа шалгалт очно оо л гэсэн үг.
-Төрийн албаны зөвлөл /ТАЗ/ монгол бичгийг төрийн албанд хэрэглэх тал дээр ямар үүрэг оролцоотой байдаг юм бол?
-ТАЗ бидэнтэй байнга хамтран ажиллаж ирсэн. 2016 онд Монгол хэлний хуулийн дагуу, судалгаа авсан. Хоёр байгууллага хамтран, төрийн албан хаагчид буюу төрийн албанд анх орж байгаа иргэнээс монгол хэлний шалгалт авч байгаа. Энэ шалгалтын дөрөвний нэг хувь нь монгол бичгийн мэдлэгийг шалгахад чиглэсэн байдаг. Үүний дагуу ТАЗ бол 2016 оноос өнөөдрийг хүртэл үүргээ гүйцэтгэсээр ирсэн гэж үздэг. Үүнээс гадна, төрийн албан хаагчийн мэдлэг тодорхойлох судалгааг УИХ-ын дарга асан Г.Занданшатарын санаачилгаар хоёр удаа авсан. Судалгааг авахад, 2024 оны сорилго дээр ТАЗ-өөс нэгдсэн зохицуулалтаар бидэнтэй хамтарч энэхүү судалгааг явуулсан. Л.Цэдэвсүрэн даргын үед буюу 2024 онд, төрийн албан хаагчдад үндэсний бичгээ сурахыг үүрэг болгосон 165 дугаар тогтоол гарсан.
Үүнд, төрийн албан хаагчдыг яаж сургах, ямар эрх зүйн орчинтой байх, төрийн албан хаагчид монгол бичгээ сайн эзэмшсэн бол урамшууллын хэлбэрийг хэрхэн тогтоох зэрэг асуудлыг тусгасан сайн тогтоол гаргасан.
Тогтоолын биелэлтийг ч бас ТАЗ хянаж, хэрэгжүүлж байгаа юм билээ.
-ХБҮЗ-өөс төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг сайжруулахад цаашид ямар бодлого баримтлах вэ? “Үндэсний хөтөлбөр-III” бол 2024 он хүртэл хэрэгжээд дуусаж байна шүү дээ.
-Монгол Улсын хэмжээнд 200 мянган төрийн албан хаагч байна гэж би түрүүн дурдсан. Эдгээр албан хаагчдын 33 хувь нь 1-4 дүгээр ангидаа монгол бичиг эзэмшсэн, 1980-аад оныхон байна. Энэ бол маш сайн үзүүлэлт. Бусад албан хаагч нь 1985 оноос өнөөдрийг хүртэл тодорхой хэмжээгээр ЕБС-д монгол бичгээ янз бүрийн хугацаагаар үзсэн хүмүүс байна л даа.
Тэгэхээр, бид гэнэт л 2015 онд хууль гаргаад, та нар монгол бичигт шилж гэж тулгасан зүйл биш.
1941 онд манай улс кирилл бичгийг авч хэрэглэсэн ч гэсэн 1985 оноос хойш Ардын Боловсролын Яам, Гэгээрлийн яам гэж байх үед төр шийдвэрээ гаргаад, сурах бичгүүдийг ч олноор хэвлэж байсан байна. Толь бичгүүдийг гаргаж байжээ. Мөн ЕБС, их дээд сургуульд монгол бичгийг ямар нэгэн хэмжээгээр үзэж байсан байна.
Дээр нь, Монгол Улсын  үе үеийн Ерөнхийлөгч нар монгол хэл, бичгийнхээ төлөө санаа зовниж, маш сайн зарлигуудыг гаргаж байсан шүү дээ. Энэ зарлигуудын биелэлт тухай тухайн үедээ үүргээ гүйцэтгэж ирсэн, одоо ч гүйцэтгэсээр байна. Тийм учраас төр засгийн энэ олон шийдвэрийн ард ажил явж л байсан гэсэн үг. Тэгэхээр, 200 мянган албан хаагчид өнөөдөр ингээд төрийн албыг монгол бичигтэй болгоно гэхэд таатай хүлээж авч, ажил хэрэг болгож байна шүү дээ.
Монгол бичиг маань сэргэж байна. Бид монгол хүн учраас монгол бичгээ сурах ёстой гэдэг ийм сайхан бэлгэ ерөөлтэй үгээр нийгмийн сүлжээ цахим орчинд хүчтэй давлагаа үүсэж байгаад маш их баяртай байна.
Тийм учраас монгол бичгийг сурах, сургах ажил бол цаашдаа, манай байгууллагын төлөвлөгөөний дагуу ч, хувь хүн, иргэн хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу ч ингээд өрнөөд явах юм байна аа гэдэг өөдрөг бодол төрж сууна.
-Та төрийн албан хаагчдад, монгол бичгээ дээдэлж байгаа энэ хүмүүст хандаж, миний асуугаагүй зүйл байвал хариулт хэлнэ үү...
-2015 оноос хойш Ерөнхийлөгчийн дэргэдэх ХБҮЗ, түүний ажлын алба, 21 аймаг, 330 суманд байдаг, монгол хэл, бичгийнхээ төлөө сэтгэл зүрхээ зориулж ажилладаг манай Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нар, “Монгол хэлний тухай” хуулиар үүрэг хүлээсэн, энэ хуулийг хэрэгжүүлье гэдэг чин сэтгэлээр хандаж, сургалт зохион байгуулахад эрвийх дэрвийхээрээ хүчин зүтгэж, хамтран ажиллаж ирсэн бүх хүнд их баярлалаа.
Бахдалтайгаар үндэсний бичгийнхээ хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусаад, 4200 гаруй байгууллагын 50 хувь нь өнөөдөр ингээд давлагаа үүсгээд, үндэснийхээ бичгээр хэвлэж нийтэлсэн энэ сайхан хэвлэмэл хуудсаа нийтэд гайхуулаад, хэвлэж нийтлээд, түгээж байгаад бид бүхэн маш их баяртай байна. Энэ бүх амжилт бол та бүхний маань хамтын амжилт шүү. Үндэсний бичиг үсэг маань үүрд, цаашид энэ давалгаа шиг үргэлж мандан бадрах болтугай.
ХОВД: “Монгол бичиг" номын дээжийг гардууллаа
Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн хэмжээнд хос бичигтэн болох бэлтгэл ажлыг хангаж, олон талт үйл ажиллагаа, сургалт зохион байгуулж байна.
МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн багш, доктор, дэд профессор Г.Нямдаваа өнөөдөр Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ болон зарим сургууль, цэцэрлэгийн төлөөлөлтэй уулзаж,  “Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн” сэдвээр мэдээлэл танилцууллаа.
Мөн саяхан бүх нийтийн хэрэгцээнд зориулж, Монгол хэл, бичиг дэд хөтөлбөрийн хүрээнд Жаргалант сумын ОНХС-гийн дэмжлэгээр “Монгол бичиг" сэдэвт ном хэвлүүлжээ.
Уг бүтээлийн дээжийг Жаргалант сумын ЗДТГ-ын ажилтан, албан хаагч болон зарим сургууль, цэцэрлэгийн төлөөлөлд хүлээлгэн өгөв.
ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хуваарь
2024-2025 оны хичээлийн жилд I-II анги 34 долоо хоног, III-V анги 35 долоо хоног, VI-IX анги 36 долоо хоног, X-XII анги 37 долоо хоног тус тус хичээллэнэ.
I улирал:
Бие даалт:  Нийслэл, орон нутаг:  2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал
Цахим сургалт /X-XII анги/ : Нийслэл,  орон нутаг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийг дуустал
I улирлын амралт:
Нийслэл:
Бага I-II анги: 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал
Бага III-V анги: 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал
Дунд анги: 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал
Ахлах анги: 2025 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал
Орон нутаг:
Бага I-II анги: 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг  дуустал
Бага III-V анги: 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал
Дунд анги: 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал
Ахлах анги: 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдийг дуустал
II улирал:
Бие даалт: Нийслэл: 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал
Орон нутаг: 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал
II улирлын амралт:
Нийслэл: 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 4 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал
Орон нутаг: 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал
III улирлын амралт:
Нийслэл, орон нутаг: Бага анги 2025 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс
"ТӨВ+100" оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
Залуучуудын манлайлал-Гэр бүлийн хөгжлийг дэмжих урианы жилийн хүрээнд "ТӨВ+100" оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.
Энэ хөтөлбөрт дотоодын их, дээд сургуульдбага ангийн багш, математик, хими биологи, дуу хөгжим, бүжгийн багш, зураг зүй техник технологи, эмч, сувилагч, мал зүйч, малын эмч, тархвар зүйч, мэдээллийн технологи, программ хангамж, авто зам, цахилгааны инженер мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд хамрагдах юм.
Тэтгэлгийн 2 сая төгрөгийг 60 хувь, 40 хувиар хоёр хуваан олгодог байна.
Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Бүртгэлийг нэг сарын хугацаанд eyesh.eec.mn цахим хуудсаар авах юм. Энэхүү шалгалтад дүн оноогоо ахиулахыг хүссэн болон өнгөрсөн зун зохион байгуулсан элсэлтийн шалгалтад орж чадаагүй, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авсан бүх хүн хамрагдах боломжтой ажээ.
Шалгалтыг ирэх арванхоёрдугаар сарын 6-8-нд авна.
Шалгалтад бүртгүүлэхдээ:
Зөвхөн өөрийн и-мэйл хаяг болон утасны дугаараа ашиглана.
3х4 хэмжээтэй цээж зургаа файлаар оруулна /Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд БҮТ-өөс зургийг устгах ба устгасан тохиолдолд дахин зөв зургаа оруулна/
Шалгалт өгөх аймаг, хотоо өөрөө сонгоно.
Монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс хоёроос багагүйг сонгож бүртгүүлнэ.
Элсэлтийн шалгалтын нэг хичээлийн төлбөр 5,800 төгрөг байна. /Бүртгэлийн хугацаанд хичээлээ сонгож төлбөрөө төлсөн тохиолдолд бүртгэл баталгаажихыг анхаарна уу/
Физик, хими, математик, технологи, англи хэлний мэргэжилтнүүдийг гэрээт багшаар ажиллуулна
Боловсролын яамнаас багшийн хомсдолыг арилгах хүрээнд 6 багц ажлыг хэрэгжүүлэх аж. Үүнд,
1. Багшаар төгссөн боловч мэргэжлээрээ ажиллахгүй байгаа хүний нөөцийг ажилд урих
2. Гавьяаныхаа амралтад гарсан багш нарыг бага цагаар ажиллуулах
3. Багшийн сургалтын норм 7 хоногт 19 цаг байдаг. Цаг нь хүрэхгүй байгаа багш нарыг хөрвүүлж, ижил төстэй хичээл заалгуулах
4. Багш бэлддэг их дээд сургуулиудын дөрөвдүгээр дамжааны оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулах
5. Цахим сургалтыг багшийн дутагдал ихтэй сургалтад ашиглах
6. Шинжлэх ухааны чиглэлээр буюу физик, хими, математик, технологи, англи хэл зэрэг мэргэжлээр гадаад дотоодын их дээд сургуулийг 80-иас дээш хувийн үнэлгээтэй төгссөн хүмүүсийг богино хугацааны сургалтад хамруулж, гэрээтээр ажиллуулахаар болсон байна.
Номын баяр төв талбайд өнөөдрөөс эхэллээ
Энэ удаагийн номын баярыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буйгаараа онцлогой.
“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас анх санаачилсан уг баярыг энэ жил 36 дахь удаагаа тэмдэглэж буй нь энэ юм.
Ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйномын баярт 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч тогтмол оролцдог.
Энэ удаагийн баярт ОХУ, БНХАУ, БНСУ, Польш улсаас зохиолч, хэвлэн нийтлэгчид ирж оролцохоор болжээ.
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024” болно
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024”-ийг “Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлье” уриан дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 13-22-нд зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлиг”, “Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль” “Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 44 дүгээр тэмдэглэлээр 2024 оныг Үндэсний бичиг, соёлын жил болгон зарласан. Үүний дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024”-ийн нээлт Д.Сүхбаатарын талбайд өнөөдрөөс 36 дахь удаагийн номын баяраар эхлэх юм.
ХОВД: Номын баярыг энэ сарын 20-22-нд тэмдэглэнэ
Төрийн албаны тусгай шалгалт өнөөдөр болж байна