Бизнес - iNET.mn Фото мэдээллийн портал
iPhone гар утасны Энэтхэг дэх үйлдвэрлэлийг нэмэгдүүлжээ
Одоогоор “Apple” компани Энэтхэгт нийт төхөөрөмжийнхөө 20 хувийг үйлдвэрлэж байгаа бөгөөд тус компани Энэтхэгийн зах зээлд эзлэх хувь 8 орчимд хүрсэн байна. Үйлдвэрлэлийнх нь хэмжээ ойролцоогоор 22 тэрбум ам.долларт хүрчээ. Энэтхэгт “iPhone”-ий бүх төрлийн загваруудыг угсардаг бөгөөд тус компанийн Энэтхэг дэх хамгийн том ханган нийлүүлэгчид нь "Foxconn Technology Group" болон "Tata Group" юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зарласан шинэ тарифуудын зорилго бол “Apple” компанийн үйлдвэрүүдийг Америкт буцаан төвлөрүүлэхэд чиглэж байна. Харин Трампын засаг захиргаа ухаалаг гар утас болон бусад электрон төхөөрөмжүүдийг дөрөвдүгээр сарын 12-ны өдөр татвараас чөлөөлсөн юм.
"Apple" компани үйлдвэрлэлээ Америкт шилжүүлэх нь бодит байдал дээр хэрэгжихэд хүндрэлтэй гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд үүний шалтгааныг нийлүүлэлтийн сүлжээний нарийн зохион байгуулалттай холбон тайлбарлаж байна.
СЭЛЭНГЭ: Ногоочид зарахын тулд тарьдаг дадлаа өөрчилнө
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайкагаас хэрэгжүүлж байгаа “Mon-shep” төслийг Сэлэнгэ аймагт хэрэгжүүлэхээр тус аймгийн Шаамар, Зүүнбүрэн, Мандал сумдын ногоочдод төслийн мэдээллийг танилцуулж, сургалт зохион байгуулж байна.
Уг төсөл нь жижиг, дунд өрхийн аж ахуй эрхэлдэг ногоочид  болон салбарын төрийн албан хаагчдыг чадавхжуулж, дотоодын хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх.
Мөн зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих, үр дүнтэй механизм бий болгох, хүнсний ногооны хангамж, аюулгүй байдлыг бэхжүүлж, ногоочид өөрсдөө чадавхжихад гол зорилгоо чиглүүлжээ.
Төслийн хүрээнд нэвтрүүлэх shep аргачлал нь жижиг, дунд өрхийн аж ахуй эрхэлдэг ногоочдод “Тариад зарах” бус “Зарахын тулд тарих” арга барилд сурган, өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.
Өөрөөр хэлбэл өрхийн тариаланчид өөрсдөө зах зээлээ судлаад, ашиг орлогоо нэмэгдүүлэх, бие даасан тариаланч болоход төслийн зорилго чиглэж байна.
Сургалтаар ногоочид тариад борлуулдаг байсан өмнөх арга барилаа өөрчилж, боруулалтад нийцсэн байдлаар бүтээгдэхүүнээ зарах чадварт суралцах юм.
-“Энэ зүйл огт шинэ юм биш, өдөр тутамдаа хийдэг ажлаа хэнд ч найдалгүйгээр өөрийнхөө хийдэг зүйлийг өөрөө л хариуцаад төлөвлөгөө гаргаад, судалгаа хийгээд явах учиртай.
Төсөс нь туршилтаар анх удаа ногоочдын дадлыг өөрчлөх сургалтыг явуулж байгаа учраас бусдад үлгэр жишээ болсон,  сайнаар хэрэгжүүлж чадсан, загвар сумдыг бий болгоно гэдэгт найдаж байгаа” хэмээн Зах зээлд чиглэсэн ХАА-г дэмжих “Mon-Shep” төслийн ахлах зөвлөх Мантани Нобухиро хэллээ.
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ
Тэрбээр хэлэхдээ, улс орнууд өөрсдөд нь татвар ногдуулахыг хүсэхгүй байгаа. Одоогийн байдлаар Хятад 104 хувийн татвар төлж байна.  Бодоод үз дээ, 104 хувь гэдэг инээдтэй сонсогдож байгаа ч тэд манай олон төрлийн бараанаас 100, 125 хувийн татвар авдаг гэсэн байна.
“McDonald’s”-ын хувьцааны ханш унажээ
CDC-ийн мэдээлснээр,​есдүгээр сарын 27-ноос 10​дугаар сарын 11-ний хооронд 10 муж​улсад 49 тохиолдол бүртгэгдсэнээс ихэнх нь​Колорадо, Небраска​муж улсуудад​илэрсэн бөгөөд өвчтөнүүдийнх дийлэнх нь​“McDonald's”-ын​“Quarter Pounder” бургерийг​идсэн​гэж мэдүүлжээ.​Өвчтөнүүдийн нэгд​бөөрний дутагдалд хүргэдэг ноцтой эмгэг​илэрсэн бол​Колорадод​өндөр настай нэг​хүн​нас барсан байна.
Мягмар гаргийн арилжааны явцад​“McDonald's”-ын хувьцаа​7​орчим хувиар унасан байна.​Тус компани мягмар гарагт мэдэгдэхдээ, зарим​муж​улсад​гарсан​E. Coli-гийн халдвартай холбогдуулан​түргэн шуурхай арга хэмжээ авч байна гэжээ. Компанийн зүгээс​хийж буй шалгалтын​эхний дүгнэлтээс үзэхэд​“Quarter Pounder”-ын орцонд ордог нимгэн хэрчсэн шинэ сонгинотой холбоотой байж болзошгүйг харуулжээ. Ийм сонгиныг​түгээлтийн гурван төвд үйлчилдэг нэг ханган нийлүүлэгчээс авдаг​байна. Улмаар​“McDonald's”​дотоодын​бүх​хоолны​газрын​нөөцөнд байгаа​сонгиныг устгахыг даалгаж,​өвчлөл бүртгэгдсэн бүсүүдэд уг​бүтээгдэхүүнээр үйлчлэхийг түр зогсоожээ.
“Quarter Pounder”​бургерийг Колорадо, Канзас, Юта, Вайоминг зэрэг баруун​нутгийн​хэд хэдэн муж​улс​болон бусад муж​улсын зарим хэсэгт түр хугацаагаар​худалдаалахгүй​гэж​“McDonald's”​мэдэгдсэн байна.​Мөн дээр дурдсан орцын нөөцийг​нөхөхийн тулд ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж байгаагаа мэдэгдэлдээ дурджээ. “Quarter Pounder”​бургер нь​“McDonald's”-ын​цэс дэх гол бүтээгдэхүүн бөгөөд жил бүр​олон​тэрбум​ам.долларын орлого​авчирдаг байна.
Үл хөдлөх хөрөнгө болон газрын албадан дуудлага худалдаа болно
Зарим үл хөдлөх хөрөнгө, газар зэргийг борлуулах зорилготой тус албадан дуудлага худалдааг нээлттэй хэлбэрээр, үнэ хаяцуулан зохион байгуулах бөгөөд холбогдох хууль, журмын дагуу зах зээлийн үнээс 70 хувь хямдруулсан үнийн дүнгээс эхлүүлнэ.
Энэ удаагийн албадан дуудлага худалдаанд Налайх дүүргийн Шаварт гэх газарт байрладаг, 25.94 гектар талбай бүхий ашигт малтмалын орд, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрладаг 3,780 хавтгай дөрвөлжин км талбайтай үл хөдлөх хөрөнгийг 4,380 ам дөрвөлжин метр талбайтай эзэмших эрхийн газрын хамт, Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багт байрладаг 50,000 ам дөрвөлжин метр талбайтай эзэмших эрхтэй газар, Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрладаг 29,976 ам дөрвөлжин метр талбайтай газар, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт байрладаг 3,963 ам дөрвөлжин метр талбай бүхий худалдааны задгай талбайн зориулалттай газрыг 324 ам дөрвөлжин метр талбайтай авто гараашийн зориулалттай барилга, 1,980 ам дөрвөлжин метр талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамт багтжээ. Эдгээр хөрөнгийг сонирхсон иргэд, аж ахуйн нэгж дуудлага худалдаанд оролцох боломжтой.
Албадан дуудлага худалдаатай холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг http://www.niislel.cd.gov.mn, www.facebook.com/niislel.cd.gov.mn цахим хаягаас авна уу.
Хиймэл оюун ухаан бүхий “iPhone 16” гар утсыг танилцуулжээ
“Дараагийн үеийн“iPhone”нь анхнаасаа“Apple Intelligence”-дзориулагдан бүтээгдсэн”гэдгийг “Apple”компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк шинэ бүтээгдэхүүнээ үзүүлэх үеэр онцлоод, энэ оны эхээр танилцуулсан “Apple”-ийн хиймэл оюун ухааны платформын талаар дурдсан байна. “Энэ бол гайхалтай шинэ эриний эхлэлболжбайна”гэж тэрбээрхэлээд, хэрэглэгчийн өгсөн командын дагуузураг болон бусад контентыг өөрчилдөг хиймэл оюун ухааны онцлогуудыг дурджээ.
Хэвлэлүүдэдмэдээлснээр,“Apple Intelligence”-ийнфункцуудыг мөнирэх10дугаар сард хийхпрограммхангамжийн шинэчлэлтийн явцад "iPhone" болон "iPad"-ын сүүлийн үеийн загваруудад нэвтрүүлэх төлөвтэй байна.
“iPhone 16”:Шинэфункцууд болоншинэ цаг, шинэ“AirPods”
“iPhone 16”,“iPhone 16 Plus”загварууд нь шинэ“A18”чип, хөнгөн цагаан артал,тохируулахболомжтой камерыншинэтовчлууртай болсон бол“iPhone 16 Pro”, “16 Pro Max” загварууд ньилүү хурдан“A18 Pro”чиптэй, илүү дэвшилтэт хиймэл ухаан бүхий титан загварууд ажээ.
Даваа  гаргийн танилцуулгын үеэр“Apple” компани мөн “Series 10” шинэухаалагбугуйн цаг, “AirPods 4” чихэвчийг танилцуулж, эдгээр төхөөрөмжийг спортоор хичээллэх үед болон эрүүл мэндийн үзүүлэлтүүдээ хянахад ашиглах боломжтойг онцолжээ.
Тав тухтай байдал, тохируулга, акустикийг сайжруулснаас гадна шинэ“AirPods”-ыг АНУ-ын холбогдох байгууллагад шалгуулахаар хүргүүлээд буймэргэжлийн сонсголынфункцээртоноглосонбайна.
ЕХ-ны зохицуулалт, татварын албаныхан“Apple”-ийг онилж байна
Европын Холбооны /ЕХ/ Дижитал үйлчилгээний тухай хуулийн дагуу хийх нэмэлт шалгалтын улмаас“Apple Intelligence”-ийг Европт нэвтрүүлэххугацаа хойшилногэж“Apple”мэдэгдээд байгаа юм.
"Чингис хаан" ОУНБ-ыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэх судалгааг эхлүүлнэ
Энэ талаар ЗТХЯ-ныТөрийн нарийн бичгийн дарга С.Батболд Япон Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын төлөөлөгчид, "Чингис хаан"ОУНБ-ынүйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтыг хариуцан ажиллаж буй япон талын төлөөлөлтэй уулзах үеэрээ онцлов.Мөн нисэхийн менежмент, эдийн засагч, эрх зүй зэрэг нисэхийн чиглэлээр мэргэшсэн ажилтан бэлтгэх, харилцан туршлага солилцох санал дэвшүүлснийг тус яам мэдээллээ.
Төлөөлөгчиднисэх буудалд ажиллаж буй төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, нисэх буудлын өргөтгөх, шинэчлэх судалгаагаашуурхай эхлэхээ илэрхийлсэн байна.
ЗТХ-ийнсайд С.Бямбацогт Улаанбаатаролон улсын шинэ нисэх буудалХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефумитай уулзах үеэрээ нисэх буудлын хүчин чадлыг нэмж, ачаа тээшийг түргэн хугацаанд нэвтрүүлж, иргэдэд чирэгдэл үүсгэхгүй байх ёстойг хэлж байсан билээ.
ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна
“Улсын аварга тогооч” шалгаруулах болон спортын тэмцээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс нийт 700 гаруй хүн оролцож байна.
Монгол хоол үйлдвэрлэгчид нь өөрсдийн өв соёл, үндэсний идээ, зоогийг олон нийтэд танилцуулах, монгол хоолны онцлог, шим тэжээлийн талаар мэдээлэл түгээх нь энэ тэмцээний зорилго юм. Уг тэмцээнд тогоочид малын дотор мах, дайвар бүтээгдэхүүний төрөл, монголын  үндэсний өглөөний цай, орчин үеийн монгол хоол, сүү, цагаан идээ гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж байна.
Тэмцээний дүн маргааш гарна.
Эх орноо таван оронд сурталчилж байна
Засгийн газраас 2023-2025 оны “Монголд зочлох жил” хэмээн зарлаад байгаа. Энэ хүрээнд аялал жуулчлалын долоо хоногийг 4 дүгээр сарын 15-21-нд зохион байгуулна.
Энэ талаар Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ажлын албаны дарга М.Нарангэрэлтэй ярилцсан юм.
-Аялал жуулчлалын долоо хоногоор ямар үйл ажиллагаа өрнүүлэх вэ?
-“Tourism week” үйл ажиллагаа зохион байгуулахад эхний өдөр салбарын бодлого, ирээдүйн чиг хандлагын талаар Төрийн ордонд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Аялал жуулчлал гэдэгт олон салбар хамаардаг тул бизнес эрхлэгчдийн дунд салбар хуралдаан хийж, тулгамдсан асуудлаа хөндөнө. Аялал жуулчлалын салбар сэргэснээр энэ салбарт шинээр бизнес эрхлэгчийн тоо нэмэгдсээр байгаа. Иймд шинэ старт-аппуудад зориулсан, салбарын үйлчилгээ, онцлогийг танилцуулна.  Ханган нийлүүлэгчдэд зориулсан уулзалт хийж, ямар шинэ, ногоон технологи, стандарт хэрэгжүүлэх, жуулчдыг сэтгэл ханамжтай байлгах хэрэгцээг хангах тухай ярилцана.
Дараагийн өдрүүдэд нь гадаадын хөрөнгө оруулагч, олон улсын төсөл хөтөлбөр санхүүжүүлэгчдэд дотоодын хөрөнгө оруулалт хэрэгтэй төсөл, хөтөлбөрийг танилцуулах зорилготой. Энэ үеэр манай улс гадаадын хөрөнгө оруулагчдад ямар ээлтэй бодлого барьж буй, бизнесийн орчин болон татварын хөнгөлөлт эдлүүлэх зэргийг ярина. Мөн Монгол, БНТУ-ын аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн салбарын форум зохион байгуулна. Төгсгөлд нь олон улсын аялал жуулчлалын залуусын чуулга уулзалт хийнэ. Аялал жуулчлалын салбар залуу бизнесменүүдийг хөгжүүлэх, чиглүүлэх, тэдэнд хооронд нь сүлжээ үүсгэх боломж олгох 7 хоног байх нь. Энэ үйл ажиллагаанд гадаад, дотоодын 900 орчим оролцогч оролцоно.
-Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо байгуулаад хагас жил орчим боллоо. Монгол Улсаа гадаадад сурталчлах ямар дорвитой ажил хийж байна вэ?
-Аялал жуулчлалын салбар хууль эрх зүйн орчноо 2023 онд шинэчилснээр мэргэжлийн холбоогоо шинээр байгууллаа. Салбарын бүх холбоог нэгтгэж, нэг бодлогоор ажиллана. Шинэ тогтолцоогоо “Tourism week”-ын үеэр танилцуулах, монголын аялал жуулчлалд ямар нөөц боломж байгааг харуулахыг зорьж, тухайн жилд болох үйл явдлаа нэгтгэж мэдээлэх, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулъя гэж байгаа.
Монголоо сурталчлахад яамд хамтарч байгаа. Тухайлбал, ГХЯ визийг нь зохицуулах, ЗТХЯ нислэгийн тоо, давтамжийг санал болгох зэргээр ахицтай ажиллаж байна. Аялал жуулчлалын сэргэлтийн зах зээлд манай улс 2023 онд өсөлт дээгүүр байсан. Цар тахлын өмнөхөөс илүү, 1.6 сая жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлого оруулсан. Гадаадад зар сурталчилгаа хийхэд нэлээн төсөв тавиад байгаа. Үүнээс гадна дотоодод дэд бүтцээ сайжруулахад анхаарна. Улаанбаатар хот дахь зочид буудал 4 мянган орны хүчин чадалтай. Арван мянган ортой байж гэмээнэ нэг сая жуулчин авах боломжийг нээнэ. Иймд богино хугацаанд барих жуулчны баазар газар олгох, бусад улс орон шиг аялал жуулчлалын бүсчлэлийг шийдүүлнэ.
Аялал жуулчлалын бүс гэхээр ТХГН хамаардаг. Учир нь байгалийн үзэсгэлэнтэй, харагдац гоё, жуулчны сэтгэл ханамжид нөлөөлөх, орон нутаг салбарын гол нөөц болоод байна. Үүнийгээ хэрхэн үр дүнтэй ашиглах, тогтвортой аялал жуулчлалын чиг хандлагын төлөө ажиллахад анхаарч байгаа.​Түүнчлэн,​нуур дагуу барьсан жуулчны баазуудын ус, орчны​бохирдлыг ярьж байна. Буулгаж нураах боломжгүй тул​байгальд ээлтэй технологи ашиглахыг бодлогоор дэмжиж байна. Ихэнх​арилжааны​банк ногоон хөгжлийн зээл олгодог.​Эко, саарал усны технологи ашигладаг, цахилгаан зарцуулалт нь байгальд ээлтэй​байхад​зээл олгож байна. Байгаль орчин аялал жуулчлалын салбарт 2023, 2024 онд нийт 110 тэрум төгрөгийн зээлийг​эрүүл,​аюулгүй,​байгальд ээлтэй технологи ашиглахад зориулж олгож байгаа.
-Гадаадын жуулчдад “Go Mongolia” брэндээ хэрхэн хүртээмжтэй танилцуулах вэ?
-“Go Mongolia” үндэсний брэндээ зөвхөн аялал жуулчлалын салбарт бус урлаг, спорт, эмэгтэйчүүд, хүүхэд, залуус, ардчилал гэх мэтчлэн гадаадад сурталчилж болох, экспортын бүх бүтээгдэхүүнийхээ зар сурталчилгаанд нэгдсэн журмаар ашиглана. Монгол Улсын аяллын бүтээгдэхүүн ихэвчлэн байгальд тулгуурласан онцлогтой тул байгалиа хамгаалах үүрэгтэй. Аялал жуулчлалын тогтвортой бодлого барьж, жуулчны баазууд саарал ус болон байгальд ээлтэй технологи ашиглахад хөрөнгө оруулалт, энэ чиглэлийн бизнес үйлчилгээг дэмжих юм. Мөн Соёлын яамтай хамтран соёлын бүтээлч үйлдвэрлэлийг аялал жуулчлалын цогц бүтээгдэхүүн болгож харуулахыг зорьж байна. Түүхэн, соёлын аялал жуулчлалын бүс дагуу бүтээн байгуулалтаа хийж, эргэлтэд оруулах, тодорхой зах зээлд чиглүүлэх бодлоготой байгаа.
-Монголоо таниулах сурталчилгааг БНСУ-д хийж байна. Өөральоронд ийм сурталчилгаа хийхээр төлөвлөсөн бэ?
-“Go Mongolia” брэндийн сурталчилгааг БНХАУ, БНСУ, Япон, БНТУ, ОХУ-д хийнэ. Эдгээр орон геополитикийн хувьд манай улстай ойр, шууд нислэгтэй. Мөн эдгээр орны жуулчдын сэтгэл зүйн онцлог нь манай орны ноолууран бүтээгдэхүүнээс эхлээд худалдан авалт сайн хийж, дотоодын үйлдвэрлэлийг дэмждэг. Мөн монголчууд олноор жуулчилж, нэг талын урсгал байхгүй зүүн өмнөд Азийн хэсэг орон бий. Тайландад Монголоо танилцуулаад ирсэн, удахгүй Вьетнам, Хонг Конг, БНХАУ явна. Азийн бүс нутаг дотор манай улс нэлээд сонирхолтой орны тоонд ордог. Зүүн өмнөд Азид эх орныхоо өвлийг сурталчилдаг. Говийн жуулчны бааз, зочид буудлын захиалга яг одоогоор дүүрчихээд байгаа. Иймд аялал жуулчлалын улирлыг уртасгаж, өвлийн жуулчлалыг хөгжүүлэхийг зорьж байна. Дэлхийн алдартай контент бүтээгч “Nas Daily”-гийн үүсгэн байгуулагч Нусейр Ясин​өнгөрсөн зун​Монголд ирж,​контент бүтээгчдийн “Nas Summit”​чуулган​зохион байгуулж, Монголыг дэлхийд сурталчилсан нь 100 гаруй сая хүнд хүрсэн. Тэрбээр 5 дугаар сард 2 дахь удаагаа ирнэ.​Дандаа өвөл болдог фестиваль, өвлийн жуулчны баазуудаараа контент хийсэн байгаа.​Хэзээ ч өвлийг хараагүй,​нүүдэлчдийн​ахуй, соёлыг мэдэхгүй,​цас,​мөс үзээгүй ард түмэн олон бий. Тэдэнд бид энэ онцлогоо харуулахыг зорьж байна.
-Өнгөрсөн зунНусейр Ясинаас гадна БНСУ-ын алдартай жүжигчид олноор ирсэн шүү дээ.Энэ жилдэлхийд танигдсан ямар хүмүүс ирж Монголыг сурталчлах бол?
-БНСУ-д одоо болж буй Монголыг сурталчлах шоунд тус улсын​хип-хоп одод, бизнесменүүд, олны танил​урлаг, соёлын​400 гаруй​хүн очиж байгаа. Мөн Японы​одууд, инфлүнсэрүүд Монголыг сурталчлахаар​6 удаагийн аялал хийнэ.​“Nas Daily”-гийн​хамгийн​олон дагагчтай БНСУ, Япон, БНХАУ, Тайландын​инфлүнсэрүүд​монголоор аялсан. Удахгүй 10 саяас дээш дагагчтэй​15 нөлөөлөгчийн хамт ирнэ. Мөн манай тур операторууд олон улсын үзэсгэлэнгд оролцож байгаа.​Берлиний ITB олон улсын үзэсгэлэн яармагт 12 компани, Тайланд​руу 10 тур оператор явж эх орноо сурталчилсан. Манай салбар өрнүүн,​нэлээн завгүй ажиллаж банйа.
Нөлөөллийн аяныг​дотооддоо​зохион байгуулж,​монголынхоо​инфлүнсэрүүдтэй хамтран аялагчдын боловсролд анхаарахаар​100 инфлүнсэр бэлдэх хөтөлбөр зарлаад байгаа. Мөн​и-спорт, дэлхийн мисс, олон улсын тэмцээн уралдаан зэрэг​урлаг,​спортын мэргэжлийн холбоодоор дамжуулан​монголоо сурталчилна.
-Цар тахлын үед аялал жуулчлалын салбар тэг зогсож, боловсон хүчнээ нэлээн алдсан. Өнгөрсөн онд сая гаруй жуулчин авсан гэхээр хүний нөөц эргээд сэргэчихэв үү?
-Манай улирлын хамаарлаас зундаа ачаалал огцом нэмэгддэг. Харин энэ үеэр сургууль, цэцэрлэг амарч,​багш, ажилчид оюутнууд нь тэр орон зайг сайн нөхдөг юм. Мөн гадаад мэргэжилтэн, тухайлбал, 5 одтой буудлын тогооч, захиалгын системийн менежер зэрэг үнэ цэнтэй ажилчдыг​тус салбарт ажиллахад​татварыг​нь хөнгөлөх хүсэлт тавьж,​ХНХЯ-тай тохиролцсоноор татварын​50 хувийг хөнгөлүүлсэн байгаа.
-Эдгээр эрэлттэй мэргэжилтнээ монголдоо бэлдэх боломжтой юу?
-Зочлох үйлчилгээний салбар ТББ-ын нураан дээр явж, өөрсдийн хэмжээнд сургалт зохион байгуулж ирсэн. Харин одоо​үйлчилгээний стандартыг заавал мөрдөх​журам батална. Иймд​аялал жуулчлалын​мэргэжлийн​холбоо сургалт судалгаа, чанар, ангилал тотоох үүргийг хэрэгжүүлэх​юм. БНСУ-ын Засгийн газраас энэ чиглэлийн​сургалт судалгааны төвийг БОАЖЯ дэргэд барьж өгч байгаа. Зочид буудлын үйлчилгээ явуулахад зориулсан өрөө тасалгаа,​тоног төхөөрөмж бүхий​зориулалтын байшин барьж өгч​байна. Зургаадугаар​сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа.​Намраас​зочлох үйлчилгээний сургалтуудаа явуулж,​сургалтын төвүүдийг​төвлөрүүлэн,​тогтмолжуулахаас гадна​хөдөө орон нутгийнхныг тэндээ байрлах​боломжтой​болох юм.
-Зөвхөн гадаадын жуулчдад бус дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?
-Манай орон нутагт иргэдээ​хэрхэн аялуулахыг зохицуулдаг механизм​нь​ажилладаггүй, хог татан төвлөрүүлэх​төдий л байдаг. Иймд​21 аймгийн аялал жуулчлалын​холбоодыг чадавхжуулж, мэргэжлийн удирдлагаар хангана. Архангай аймагт өнгөрсөн зун мэргэжлийн байгууллага АРА​фестиваль зохион байгуулж, машинаа хаана тавих, хогоо яах, бие засах газар ямар байх зэргийг стандартын дагуу хийсэн нь аялагчдад​нөлөөллөө.​Иймд​аймгийн ЗДТГ-т ажлыг үүрэгжүүлж, аливаа үйл ажиллагаа явуулах, санхүүжүүлэх, дэмжих, нутгийн иргэдийг зөвлөлийг​оролцуулахыг зохицуулж өгсөн.​Орон нутагт болж буй аялал жуулчлалын хөтөлбөрөөс нутгийн иргэд ашиг олно. Саяхан​Хөвсгөлд болсон мөсний​баярт 50 мянган жуулчин​ирлээ. Тэд нэвтрэх хураамж,​бүтээгдэхүүн үйлчилгээ авах нь​орон нутагт хэрэгтэй. Аялал жуулчлал бүх салбарт өгөөжөө өгдөг.
-Гадаадын жуулчдад зориулан эх орноо нэг өгүүлбэрээр тодотгож хэлнэ үү?
-Монгол бол цэлгэр,​уудам нутагтай, унаган төрхөөрөө байгаль экологийн тэнцвэрийг​сайн хадгалсан​орон.​Эрс тэс уур амьсгалтай, жилийн дөрвөн улиралд байгальдаа зохицон, амар тайван​амьдарч буй​нүүдэлчдийн ахуй, зан заншил давтагдашгүй өвөрмөц, хэв маягтай. Монгол хүн ирсэн гийчдэд маш найрсаг, зочин ирэхэд​баярлаж​угтдаг​онцлогтой ард түмэн​учир жуулчдын заавал зорьж очиж сонирхох орны нэг мөнөөс мөн гэж хэлье.
Л.Мягмаржав: Жилд 20 мянган тонн хуванцар хогийг дахин боловсруулах боломжтой
Монголын анхных болох уг“Sustainable Business” форумыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ санаачлан зохион байгууллаа.
Форумоор Тогтвортой хөгжил дэх олон улсын байгууллагуудын оролцоо, бизнесийн байгууллагуудын хувь нэмэр, үйл ажиллагааны ил тод байдал, уур амьсгалын өөрчлөл, нүүрстөрөгчийн зах зээлийн талаар оролцогч нар илтгэл тавьж хэлэлцсэн юм.
Энд “MCS Coca Cola” компани Тогтвортой хөгжлийн зорилтуудыг үйлдвэрлэл, үйл ажиллагаанд нэвтрүүлэн, бусад үйлдвэр, ААН-үүдийг түүчээлэн ажиллаж буй туршлагаа хуваалцлаа. Энэ талаар тускомпанийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржаваасбид тодруулсан юм. Тэрбээр тавьсан илтгэлдээ, “MCS Coca Cola” компани нийгмийн хариуцлагын хүрээнд 2030 он гэхэд үйлдвэрлэлд ашиглаж буй ундааны бүх саваа дахин боловсруулах зорилт тавьж, үүнд 17 сая ам.долларын хөрөнгө оруулаад буйг онцолсон. Энэ хүрээнд хуванцар савны хаягдалгүй кампанит ажлыг нийлүүлэгч нартай эхлүүлж, олон нийтийг саваа ангилан хаяхыг уриалж байна.
-Хуванцар савыг байнга нийлүүлж, эргүүлж авч ашиглахад нэлээн ажил гарна. Энэ үйл ажиллагааг ямар механизмаар шийдэж байна вэ? Дахин боловсруулах ямар технологийг хэрэглэж байна вэ?
-Нийлүүлэлтийн хувьд өнөөдөр нийслэл хотод 20 мянга орчим хүн хог хаягдал цуглуулахад оролцдог гэсэн тоо бий. Хог хаягдлыг ангилан хүлээн авч буй 1500 цэг тогтмол ажиллаж байна. Эндээс 3 том төв дээр төвлөрүүлэн авч пресслэн шахаж бөөгнүүлэн үйлдвэрлэлд өгдөг.
Үйлдвэртээ технологийн дагуу цэвэрлэж, хэрчих, түүхий эд болгох зэргээр 2-3 үе шаттай боловсруулан буцаад сав болгон хийдэг. Жилдээ 20 мянган тонн хуванцар хогийг дахин боловсруулах боломжтой, ийм зорилт тавиад байна гэв.
Нэг хуванцар савыг дахин ашиглахаар боловсруулахад 4-5 удаа хэрэглэдэг байна.
Хог хаягдлыг дахин боловсруулахаас гадна танайх мөн усыг дахин ашигладаг. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулахад мөн хувь нэмрээ оруулж байгаа гэсэн. Эдгээрийг тодруулна уу?
-Манай компани сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Тогтвортой хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах бодлого гаргаж, нэлээн хэдэн ажлыг хийгээд явж байна. 2009 оноос анх усыг зохистой хэрэглэх зорилт тавин үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа хэрэглэсэн усыг дахин ашиглаж эхэлсэн. Үүндээ хөрөнгө оруулалт төлөвлөн хэрэгжүүлж ирлээ. Өдөртөө 2 мянган тонн усыг дахин ашиглаж байна.
Мөн манайх хийгээр технологийн уур гаргах аргаар агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байна. Ингэснээр ойролцоогоор гэр хорооллын 1200 айл өрхийн түлэх байсан 7 мянган тонн түүхий нүүрсийг халсан тооцоо гарсан. Гуравт, дээр дурдсанаар хог хаягдалд анхааран үйл ажиллагаагаа чиглүүлж, хуванцар савыг боловсруулан дахин ашигласнаар эргээд хэрэглээ болгох зуршил хэвшлийг бий болгохоор ажиллаж байна гэв.