Мэдээний өрөө - iNET.mn Фото мэдээллийн портал
Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо
Тэрбээр шөвгийн наймд Узбекистаны тамирчныг, хагас шигшээд Хятадын бөхийг ялсан бол алтан медалийн төлөөх барилдаанд Японы жүдоч Нишимүра Ацүмиг иппоноор буулган авав. Ингэснээр “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Монголын багийн хоёр дахь алт, дөрөв дэх медалийг авчирлаа.
Л.Туруунаагийн хувьд Азийн наадмаас гурав дахь медалиа авч байгаа нь энэ. 2014 онд Инчеоны Азийн пара наадам, 2023 онд Ханжоугийн наадмаас тус бүр хүрэл медаль авч байсан бол энэ удаа алтан медаль хүртэж байна. Ингэснээр Азийн пара наадмаас гурван медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо. Түүнчлэн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлсэн юм.
Мөн 2022 онд Азербайжаны Баку хотод болсон пара жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2025 онд Казахстаны Астанад болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Энэ амжилтаараа пара жүдо бөхийн ДАШТ-ий хос медальтан болсон Монголын  анхны тамирчин болж байв.
Тэгвэл J1 ангиллын эрэгтэйчүүдийн -95 кг-д Ханжоугийн Азийн пара наадмын аварга  Д.Ганбат хүрэл медалийн төлөөх барилдаанд Индонезийн бөхөд ялагдсанаар тавдугаар байрт шалгарлаа. Харин J2 ангиллын эрэгтэйчүүдийн 81 кг-д Э.Даваадагва хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны тамирчинд ялагдсанаар V байр эзлэв.
Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарыг мастер сургалтад хамруулна
Зена Густхард нь Майкл Жексоны "MJ The Musical", Дэнзэн, Шер нарын "Burlesque", "Bat Out of Hell" зэрэг дэлхийд алдартай томоохон шоу, мюзиклуудын бүжгийн дэглээчээр ажиллаж байсан туршлагатай уран бүтээлч, найруулагч юм. Боловсролын шинэчлэлийн хүрээнд хүүхдүүдэд зөвхөн мэдлэг олгохоос гадна бүтээлчээр сэтгэх, шүүмжлэлтэй эргэцүүлэх, хамтран ажиллах, өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгож хүндэтгэх зэрэг XXI зууны ур чадварыг төлөвшүүлэхэд онцгой анхаарч байна.
Эдгээр чадварыг хөгжүүлэхэд урлагийн боловсрол чухал үүрэгтэй. Дуу хөгжим, урлагийн хичээл нь зөвхөн дуулах, хөгжим тоглох арга барил эзэмшүүлэх эсвэл мэргэжлийн уран бүтээлч бэлтгэх зорилготой бус, хүүхэд бүрийн авьяас чадвар, төсөөлөн бодох чадвар, бүтээлч сэтгэлгээ, өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэх, багаар ажиллах дадал төлөвшүүлэхэд чиглэдэг.
Боловсролын яамнаас дуу хөгжмийн багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд өмнө нь “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяртай хамтран дуу хөгжмийн багш нарыг чадавхжуулах ажлыг зохион байгуулсан. Уулзалтын үеэр талууд урлагийн боловсролын өнөөгийн чиг хандлага, сургалтын арга зүй, багшийн мэргэжлийн хөгжлийн асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцлаа.
Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана
Орос-Монгол-Хятадыг холбосон эдийн засгийн коридорын гол зангилаа болсон энэ төвийг У.Хүрэлсүхийн Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран 2018 онд ашиглалтад оруулсан юм. 128 га талбай бүхий энэ төв чингэлгийн, хүнд даацын, агуулахын гэсэн гурван бүстэй бөгөөд хоногт 800 вагон нэвтрүүлэх хүчин чадалтай. Өргөн ба нарийн царигийн ачилт, буулгалтын 11.5 км төмөр зам, 50 тн даацтай 2 гүүрэн крантай. 3,200 контейнерийн багтаамж бүхий талбай, том оврын 133 автомашины зогсоол, гаалийн барилга, ажилчдын байр, механик засварын төв, 2 түвшинд огтлолцох хүнд даацын гүүрэн байгууламж, 1.6 км авто замтай.
Замын-Үүд Шилжүүлэн ачих анги нь үндсэн 4 талбайд БНХАУ-аас төмөр зам, автозамаар ирсэн ачааг вагоноос вагонд, автомашинаас вагонд 24 цагийн турш тасралтгүй ачиж, буулгаж байна. Импорт, экспорт, дамжин өнгөрөх тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилготой Логистикийн төв ашиглалтад орсноор Монгол Улс Ази-Европыг холбосон бусад тээврийн коридортой өрсөлдөх таатай боломжтой бүрдсэн.
Царигийн зөрүүтэй төмөр замуудын шилжүүлэн ачилтын хугацаа багасаж, төмөр замын хилийн боомтын хүчин чадал, манай улсын импорт, экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байгаа тухай салбарын удирдлагууд танилцуулав.
Энэ онд 1.8 сая тн ачаа боловсруулж, ачиж, буулгах чингэлгийн тоо 111 мянга хүрэх төлөвтэй байна. Цар тахлын улмаас агаарын болон автозамын тээвэр бүрэн зогссон үед Засгийн газар БНХАУ-ын талтай ачаа солилцох “0” цэгийг тохирч байсан. Энэ дагуу хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл бүхий 26 мянга гаруй чингэлгийг энэ төв рүү татан авч байжээ.
Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн
Тэрбээр, "Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2026 оны аравдугаар сарын 7-8-нд шилжих шөнө баавгай хүн рүү халдаж, амийг нь хохироосон харамсалтай хэрэг гарлаа. Хэрэг явдалтай холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн байгаль орчны газар, тус дүүргийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газар болон ангийн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн шуурхай ажлын хэсэг газар дээр нь ажиллан, тухайн баавгайг аюулгүй болгосон. Уг баавгай нь нас бие гүйцсэн эр баавгай байсан бөгөөд хүний аминд халдсан тэр баавгай мөн эсэхийг эцэслэн тогтоохоор холбогдох дээжийг шүүх шинжилгээний байгууллагад хүргүүлсэн.
Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ
Тэрбээр, улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, төсвийн орлогын зохих хэсгийг бүрдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд  хувь нэмэр оруулсаар ирсэн гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчидтай  уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.
Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болсонд гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хувь нэмэр их байсныг тэмдэглэв.
Гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг бууруулах, авлигаас ангид байх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэгт анхаарч байгааг Ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран хэллээ.
Энэ оны эхний 10 сарын байдлаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.
Мөн хугацаанд 9 төрлийн 7,8 кг болон 1,2 л мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэх, 15 гр алт, монетон эдлэлд гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх үйлдлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг  зөвхөн хуульд захирагдах, шударга, ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад түргэн шуурхай, тэгш үйлчилгээ үзүүлэхэд онцгой анхаарахыг захиж, амжилт хүсэв гэж ЕТГ мэдээлэв.
ОРХОН: Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 7,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
Өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр болон холбогдох албаныхан тус эмнэлэгт хийгдэж буй хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа.
Хөрөнгө оруулалтын хүрээнд дүрс оношилгоо, сэргээн засах эмчилгээ зэрэг зургаан тасагт нийт 2.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий найман багц тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шинэчилсэн байна. Ингэснээр оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлж, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нөхцөл бүрджээ.
Мөн 40 гаруй жил ашигласан эмнэлгийн угаалгын хэсгийн тоног төхөөрөмжийг иж бүрнээр шинэчилсэн нь энэ оны хөрөнгө оруулалтын онцлох ажлын нэг болж байна.  Түүнчлэн Төрөх, эмэгтэйчүүдийн тасаг болон Хагалгааны ариутгалын нэгдсэн тасагт их засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Олон улсын стандартад нийцүүлэн шинэчилж буй Хагалгааны ариутгалын нэгдсэн тасгийн их засвар бүрэн дууссан бөгөөд энэ долоо хоногт үйл ажиллагааг нь эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна.
Орхон аймгийн хүн ам нэмэгдэж байгаатай холбоотойгоор БОЭТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн ачаалал нэмэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан 2027 оны төсөвт шинэ барилга барих хөрөнгө тусгуулах шаардлагатай болсон талаар тус төвийн ерөнхий эмч Ц.Наран-Эрдэнэ мэдээллээ.
Италийн Сэргэн мандалтын үеийн сор бүтээлүүд Монгол Улсад "заларна"
Энэ тухай “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг олон нийтэд танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм. Тус үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музей Италийн Ром хотын Боргезе галерейтай хамтран зохион байгуулж буй аж.
Рафаэл Сантигийн хөрөг зураг нь хүний дотоод мөн чанар, сэтгэл хөдлөл, хүч чадлыг зөвхөн харцаар хэрхэн илэрхийлж болдгийг уран чадварлаг харуулсан гайхамшигт бүтээл юм. Харин Жан Лоренцо Бернинигийн “Нептун” хүрэл баримал нь эртний Ромын домогт гардаг тэнгисийн бурхан Нептуны дүрийг илэрхийлдэг бөгөөд энэхүү бүтээлд Нептуны хүчирхэг бие бялдар, эрч хүчтэй хөдөлгөөн, догшин ширүүн төрхийг хүрлээр маш нарийн, уран сайхны өндөр түвшинд дүрслэн харуулсан хэмээн урлаг судлаачид үнэлдэг ажээ.
Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун ярихдаа, “Энэхүү үзэсгэлэн хэд хэдэн онцлогтой. Нэгдүгээрт, дэлхийн сонгодог урлагийн томоохон төлөөлөгчдийн хосгүй бүтээлийг Монгол Улсад анх удаа авчирч байгаагаараа онцлог. Тухайлбал, Сэргэн мандалтын үеийн суут зураач Рафаэлийн бүтээл Ази тивд анх удаа дэлгэж буйгаараа түүхэн ач холбогдолтой. Мөн Барокко урсгалын нэрт төлөөлөгч Лоренцо Бернинигийн уран баримлыг эх орондоо авчирч, үзэгчдэд толилуулах боломж бүрдлээ. Хоёрдугаарт, “Чингис хаан” үндэсний музей байгуулагдсанаар дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийг эх орондоо авчирч, олон нийтэд толилуулах шинэ боломж нээж байгааг энэхүү үзэсгэлэн харуулж байна. Бид цаашид ч дэлхийн урлаг, соёлын үнэт өвийг Монголын үзэгчдэд хүргэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Гуравдугаарт, дэлхийн хосгүй үнэт бүтээлийг эх орондоо авчрахын тулд бид нэг жил орчим хугацаанд бэлтгэлийг хангаж, олон талын нарийн зохицуулалт хийлээ. Ингэхдээ бүтээлийн аюулгүй байдал, хадгалалт хамгаалалт, үзэсгэлэнгийн орчин нөхцөл зэрэг олон улсын музейн стандарт, шаардлагыг бүрэн хангахыг зорьсон” гэдгийг онцолж байв.
Дундад зууны үеийн сонгодог урлагт Сэргэн мандалтын болон Барокко гэсэн хоёр томоохон урсгал хүчтэй хөгжиж, дэлхийн урлагийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэж буй Бернинигийн бүтээл нь манай нэрт соён гэгээрүүлэгч, уран барималч Өндөр гэгээн Занабазарын амьдарч байсан үетэй давхцдагаараа онцлог юм.
Энэ тухайд С.Чулуун, “Бид өнгөрсөн жил Занабазарын шилдэг бүтээлийг Боргезе галерейд дэлгэн үзүүлсэн. Энэ нь тухайн үед Өрнө дахинд сонгодог уран баримлын урлаг хэрхэн хөгжиж байсныг Дорно дахинд Өндөр гэгээн Занабазарын урлагийн бүтээл хэрхэн туурвиж байсантай харьцуулан харах боломжийг олгосон. Өөрөөр хэлбэл, дэлхийн хоёр өөр соёл иргэншилд урлагийн суут бүтээлүүд нэгэн цаг үед хэрхэн хөгжиж байсныг харуулснаараа чухал ач холбогдолтой байсан” гэдгийг тодотгосон юм.
Мөн хэвлэлийн хурлын үеэр Боргезе галерейн захирал, профессор Франческа Каппеллетти, “Бидний хамтын ажиллагаа 2026 оноос эхлэн шинэ үе шатанд шилжиж байна. Энэ удаагийн уран бүтээлийн солилцооны хүрээнд манай галерейгаас Бернини, бусад уран бүтээлчийн хөрөг зургийн бүтээлүүдийг толилуулж байна. Манай галерей олон жилийн түүхтэй бөгөөд урлаг, соёлын үнэт өвийг хадгалж, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ” хэмээн мэдээллээ.
Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета, “Энэ удаагийн үзэсгэлэн нь зөвхөн хоёр уран бүтээлийг Монголын үзэгчдэд толилуулж буй үйл явдал биш юм. Харин Торгоны замын түүхэн уламжлалыг үргэлжлүүлж, улс орнуудын соёлын харилцааг өргөжүүлэх, Итали, Монголын ард түмнийг урлаг, соёлоор холбох, Өрнө, Дорнын соёл иргэншлийг харьцуулсан судалгааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал юм.​Энэхүү төслийг Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагаа онцгойлон өргөжиж буй цаг үед хэрэгжүүлж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны 12 дугаар сард Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн айлчлалын үеэр Италийн Ерөнхийлөгч Сержо Маттареллатай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцсон. Энэхүү айлчлалын үр дүнд Монгол, Италийн харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн нь хоёр улсын хамтын ажиллагааны түүхэнд чухал үйл явдал болсон” хэмээв.
"Чингис хаан" үндэсний музей өмнө нь буюу 2024 онд Италийн Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр дэлхийн алдарт зураач Караважогийн "Магдалэний наминчлал" бүтээлийг эх хувиар нь эх орондоо авчирч, үзэсгэлэн гаргаж байсан түүхтэй.
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Хэн нэгний илд бамбай битгий болоорой
-Хууль зүйн салбарт олон үйл явдал болж байна. Заримыг нь сонсохоор сэтгэл сэртхиймээр, санаа зовмоор байна. Улс төрийн хэрэгсэл болж, янз бүрийн донсолгоо явагдахын цаана энэ салбарт, өөрөөр хэлбэл хуульт ёсонд итгэх иргэдийн итгэл улам муудаж байна. Энэ бол сайн зүйл авчрахгүй. Ийм үед та сайдаар томилогдох гэж байна. Тиймээс элдэв янзын бамбай, сэлэм болох гээд огт хэрэггүй. Анхнаасаа бамбай, сэлэм болно гэсэн хүмүүс энэ салбарыг сонин байдалд оруулчихлаа шүү дээ. Иргэдийн хуульт ёсонд итгэх итгэлийг сэргээж, нийгэмд үүссэн зөрчилдөөнт байдлыг дэг журам, хуульт ёсны хүрээнд сахиулж, хамгаалах нь чухал. Үүнд анхаараасай гэдгийг хэлмээр байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Энэ салбарт хорт хавдар мэт болсон асуудлуудад бид хариулт өгөх ёстой. Хамгийн гол асуудлын нэг нь хар тамхитай холбоотой. Энэ талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авсан.Манай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсэн асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэж ирсэн. Бид 2025 оны намар хар тамхитай холбоотой асуудлаар хэд хэдэн удаа хаалттай болон нээлттэй хуралдаж, холбогдох үүрэг, чиглэлийг Засгийн газарт өгсөн.Тиймээс энэ ажлынхаа биелэлтийг шахаж шаардах, газар дээр нь хэрэгжүүлэх ажлыг үндсэн үүргээ гэж харж байна.Энэ асуудалтай нэг мөр, хатуу тэмцэх ёстой. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй манай хуулийн байгууллагууд хатуу тэмцэх шаардлагатай гэж үзэж байна. Яагаад гэвэл хар тамхитай холбоотой гэмт хэрэг, зөрчил жилээс жилд нэмэгдэж байна.Тухайлбал, өнгөрсөн жилтэй харьцуулахад гэмт хэрэг 25 хувиар, зөрчил 20 хувиар нэмэгдсэн байна. Сүүлийн найман жилийн хугацаанд 2100 гэмт хэрэг, 2000 гаруй зөрчил бүртгэгдсэн. Үүнд холбогдогчдын 90 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байгаа нь хамгийн харамсалтай.Мөн өнгөрсөн хугацаанд хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас 76 хүн амь насаа алдсан байна.Энэ бол Монгол Улсын аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндтэй шууд холбоотой асуудал юм.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн: Хуулийн салбарынхан эрх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй
-Хэдхэн хоногийн өмнө ХЗДХ-ийн сайд болон ШШГЕГ-ын удирдлагын хооронд үүссэн зөрчлийг бид сошиалаар улс орон даяараа харсан. Энэ нь тус салбарт байгаа хариуцлагын тогтолцооны гажуудлыг өнөөдрийг хүртэл засаж чадаагүйг харуулж байна. Тиймээс аль алинд нь хариуцлага тооцож, холбогдох шийдвэр гаргасныг бид харж байна.Хууль зүй, дотоод хэргийн салбарт нэгдүгээрт, яам болон харьяа агентлагийн хоорондын харилцаа, хоёрдугаарт, удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны эрх, үүрэг, хариуцлагын асуудалд анхаарах шаардлагатай. Ялангуяа эрх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй.
Гуравдугаарт, үйл ажиллагааны явцад ямар нэгэн зөрчил гарсан тохиолдолд түүнийг дотроо шийдвэрлэж, зохицуулдаг хариуцлагын тогтолцоонд алдаа байгаа учраас саяын зөрчил гарсан болов уу гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Хууль сахиулах байгууллагууд хараат бус, бие даасан байх нөхцөлийг төрөөс зайлшгүй анхаарах шаардлагатай. Энэ бол улстөрждөг салбар биш. Тэр дундаа тусгай чиг үүрэг гүйцэтгэж, дотоод аюулгүй байдлыг хангадаг салбар учраас ямар нэгэн байдлаар улстөржилт байх ёсгүй.Нөгөө талдаа хараат бус, бие даасан байна гэдэг нь хяналтгүй байна гэсэн үг биш. Бүхий л хууль сахиулах байгууллагын түвшинд дотоод хяналтыг бэхжүүлэх нь үндсэн суурь асуудал болжээ.Сая үүссэн асуудалтай холбогдуулан яамнаас ажлын хэсэг гаргаж, буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх, буруугүй бол нэр төрийг нь хамгаалж, сэргээх шаардлагатай. Нөгөө талдаа энэ салбарт мэргэжлийн томилгоо зайлшгүй байх ёстой.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: Та намынхаа нүүрсчид, авлигачидтай тэмцэж чадах уу?
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Авлигатай тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь Хууль зүй, дотоод хэргийн яамны үндсэн чиг үүргийн нэг. Тиймээс хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах асуудалд онцгой анхаарч ажиллана.
ХЗДХ-ийн яам бол бодлогын яам. Сайд хэн нэгнийг гэм буруутай эсэхийг шийддэггүй. Хууль, шүүхийн байгууллагууд нотлох баримтад тулгуурлан, хараат бусаар ажлаа хийх ёстой. Миний хувьд эдгээр байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй. Харин хариуцлага шаардаж ажиллана гэдгээ хэлье.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан:
Хөрөнгө чинээ, эрх мэдэлтэй этгээдүүд элдвээр нөлөөлж, барьцаалах гэж оролдоно шүү
-Хууль зүйн салбар бол шуурч, бас шуугьж болдоггүй хэцүү салбар. Зөв хүн томилогдлоо гэж харж байна. Хөрөнгө чинээтэй, эрх мэдэлтэй этгээдүүд элдвээр нөлөөлж, барьцаалах гэж оролдоно. Ерөнхий сайдын хэлж байгаа шиг юунд чинь ч оролцохгүй гэдэг худлаа. Бүх талаар оролдоно.
Үгэнд нь орж, худалдагдаад, өргөл барьцыг нь аваад өөрсдийнх нь талд орсон бол “Та хамгийн сайн сайд” болно. Харин зарчимтай байж, хуулийн хэрэгжилтийг шаардаж, зарим сүлжээнд орж ялзарсан этгээдүүдтэй нийлэхгүй явбал та яаж ч гүтгэгдэнэ. Үүнийг би биеэрээ амссан хүн.
Эхлээд нэр төрөөр чинь оролдоно. Дараа нь үр хүүхдүүдээр чинь барьцаалах гэж оролдоно. Тэгээд элдэв янзын бичлэг хийнэ. Бүр болохгүй бол төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаар хэвлэлийн хурал хийлгэж байгаад цаазын тавцанд аваачна.
Хуулийн байгууллага, тэр дундаа цагдаа, шүүхийн шийдвэр дампуурсан. Ажил хийж байгаа энгийн алба хаагчид 10, 20 мянгаараа бий. Харин тэдний нуруун дээр гэмт бүлэглэлийн этгээдүүд байна. Хар тамхи, хууль бус алт олборлолт, хулгай дээрэм, зохион байгуулалттай гэмт хэрэг гээд бүгдийг нь хийдэг нөхөд бий.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Хууль зүйн салбарт нийгмийн үнэт зүйл, шударга ёсыг бэхжүүлэхтэй холбоотой хүлээлт өндөр байна. Эдийн засагтай холбоотой асуудлын хувьд зарчмын байр суурь нэг байна.
Хувийн хэвшлийн эрх зүйн орчныг сайжруулахад анхаарна. Нийгэм, эдийн засаг, татварын бодлоготой холбоотой хуулиудад дахин анхаарна. Төсөв болон татварын суурь шинэчлэлийг хийнэ.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийг батлуулаарай
-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн бариад 500 хонож байна. Хууль зүйн сайд солигдох болгонд энэ асуудлыг захидаг. Гэвч энэ хууль огт явдаггүй.
Энэ хуулийн төслийг ХЗДХ-ийн яам, Улсын дээд шүүх, АТГ, прокурор зэрэг олон байгууллагын төлөөлөл хамтран боловсруулсан. Авлигатай гоё уриа, лоозонгоор биш, бодлогоор тэмцэнэ.
Ганцхан хуулийн төсөл ярьж байгаа мэт боловч үүний хүрээнд олон чухал нэмэлт, өөрчлөлт багтсан. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарч ажиллаарай гэж хэлье гэлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 65 жилийн ой энэ онд тохиож байгааг Ерөнхийлөгч онцолж, Монгол Улсын олон талт системд итгэх итгэл ямагт НҮБ-д түшиглэж ирснийг тэмдэглэлээ. Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн дэвшүүлсэн “НҮБ-80” санаачилгыг Монгол Улс талархан дэмжиж буйг нотлов.
Монгол Улс НҮБ-ын хүрээнд хэрэгжүүлж буй санаачилга, үйл ажиллагаа, хамтын ажиллагаа, түүний дотор НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буйг онцолж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.
Хүн төрөлхтний түүхэнд хосгүй үүрэг гүйцэтгэсэн Их эзэн Чингис хааны өлгий нутаг Монгол Улсын НҮБ болон олон талт хамтын ажиллагаанд оруулж ирсэн хувь нэмэр, үр нөлөөг Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өндөр үнэллээ. Мөн бүс нутаг болон олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг онцолж,  хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхээ илэрхийлэв.
Монгол Улс НҮБ-ын хүрээнд олон чухал санал санаачилга дэвшүүлэхийн зэрэгцээ олон улсын хурлуудыг эх орондоо зохион байгуулж, энхийг сахиулах ажиллагаанд манлайлан, даян дэлхийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ.
Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улс, НҮБ-ын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2022 онд манай улсад албан ёсны айлчлал хийсэн юм. Энэ айлчлал Монгол Улс нутаг дэвсгэрээ “цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж байлаа.
Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Улаанбаатар хотноо НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн төв, агуулах байгуулах, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг дэмжихээ илэрхийлсэн юм.
Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элссэний 65 жилийн ой 10 дугаар сард тохионо. Гишүүн болсон нь манай улсыг тусгаар тогтносон, энхийг эрхэмлэгч улс болохыг нийтээр хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болсны зэрэгцээ гадаад бодлогын хөгжлийн шинэ үе шатны эхлэл болж, дэлхийн тавцанд бие даасан тоглогч болохоо харуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бий болгосон түүхтэй.
Манай улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар 90 гаруй тогтоол санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулсан байна.  Өдгөө,
“Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”,
“Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”,
“Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг”,
“Бичиг үсгийн боловсролын тухай”,
“Ардчиллын боловсролын тухай” тогтоолын төслийг хоёр жил тутам хэлэлцүүлэн батлуулдаг.
23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зурагчдын фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ
“Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль энэ жил 23 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдаж байна. “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус фестиваль нь зөвхөн гэрэл зургийн наадам бус, улс орнуудын найрамдал, соёлын солилцоо, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн олон улсын нэр хүндтэй санаачилга юм. Энэхүү наадам нь дэлхийн өнцөг булан бүрийн гэрэл зурагчдыг нэгэн зорилгын дор нэгтгэн, гэрэл зургийн урлагаар дамжуулан улс орнуудыг холбох гүүр болдгоороо онцлогтой.
Монгол Улсад зохион байгуулагдаж буй гэрэл зурагчдын фестиваль нь Монгол Улсын түүх, соёл, шашин, өв уламжлал, нүүдэлчдийн ахуй, байгалийн өвөрмөц тогтоц, нийслэл Улаанбаатар хотыг олон улсын гэрэл зурагчдын бүтээлээр дамжуулан дэлхий дахинд сурталчлах ач холбогдолтой юм.
Фестивалийн хүрээнд 9 дүгээр сарын 03-09-ний өдрүүдэд Улаанбаатар хот болон хот орчмын аялал жуулчлал, соёлын онцлог бүхий байршлуудад зураг авалт, фото аяллууд зохион байгуулагдана. Тухайлбал, Чойжин ламын сүм музей, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн цам харайх ёслол, “Мянган морьтон” наадам зэрэг онцлох арга хэмжээ, түүх, соёлын дурсгалт газруудад зураг авалт хийх юм. Арга хэмжээний төгсгөлд оролцогчдын шилдэг бүтээлийг тодруулна.
Фестивальд:
- Бүгд Найрамдах Сингапур улс – 25 оролцогч
- Малайз улс – 18 оролцогч
- Бүгд Найрамдах Солонгос улс – 13 оролцогч
- Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри-Ланк улс – 6 оролцогч
- Бүгд Найрамдах Филиппин улс – 34 оролцогч
- Бүгд Найрамдах Индонез улс – 23 оролцогч
- Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс – 9 оролцогч
- Австралийн Хамтын Нөхөрлөлийн улс – 12 оролцогч
- Монгол улсаас 10 оролцогч гэх мэт нийт 150 гаруй гэрэл зурагчин, оролцогч фестивальд оролцохоор хүрэлцэн ирээд байна.