iNet.mn дагах

"Эрдэнэт чиний хаварт би хайртай"

1990-2000 оны үе тэнгийнхэндээ, Эрдэнэт хотын тухай уншихыг хүссэн хэн бүхэнд зориулав.

"Би тэнд 1974 оны зуны адаг сарын сүүлээр очсон. Хаашаа ч харсан нэг бол уул арсайж, эс бол тал цэлийнэ. Юунд ч үл ажрах нам гүм ноёлж, нар цоноосон өвсний үнэр хамар цоргино".
Энэ бол "Эрдэнэт" уулын баяжуулах зэс молибдений үйлдвэр, Эрдэнэт хотыг барьж байгуулах бүтээн байгуулалтын нүсэр ажлыг удирдсан Анатолий Чекашовийн анх Монголд, "Эрдэнэтийн овоо"-нд хөл тавьсан дурсамж. Энэ бол Эрдэнэт үйлдвэр байгаагүй, Эрдэнэт хот байгуулагдаагүй 49 жилийн өмнөх цаг хугацааны дүрслэл.
Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн тухай би, бидний үеийнхэн юу мэдэх билээ. Эрдэнэтийн 49 хувийг эзэмшигчийн маргааны зах зухаас гадарлана. Эрдэнэтэд манай улсын төсвийн орлогыг бүрдүүлдэг баялаг орд газар байгааг мэднэ. Бас энд, тэндээс илгээлт өвөртлөн очиж өнөөдрийн Эрдэнэт хотыг бүтээн байгуулалцсан олон хүний залуу цагийн дурсамж тэнд үлдсэнийг "Дурсамж төгсгөл үгүй" киноноос үзсэн. Надад Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн тухай ийм л бүүр, түүрхэн ойлголт байна.
Харин өнөөдөр /2023.03.16/ илчит тэргээр Эрдэнэт хотын зүг давхиулж явна. Тэндээс 1990-2000 оны үе тэнгийнхэндээ, Эрдэнэтийн тухай сонирхдог, энэ хотын тухай уншихыг хүссэн хэн бүхэнд зориулж ордыг олж нээснээс одоог хүрсэн цаг хугацааг товчлон хүргэхийг зорилоо.
Өнөөдөр тэнд чухам ямар ажил өрнөж буй нь ч залуу сурвалжлагчийн сонирхлыг татна.
ЭРДЭНЭС НУУСАН ЭНГИЙН Л ОВОО

"Энгийн л нэг ууланд ийм их баялаг байгааг анх хэн, яаж олж мэдсэн бол" гэдэг хамгийн ихээр сонирхол татна. Зэс биш өөр хайгуул хийж явсан зөвлөлт, монголын геологич Батезату, Петрович нар "Эрдэнэт овоо"-оор санамсаргүй дайрч гарсан. Гэтэл тэр хавийн боржин дээр тогтсон ногоолингийн /малахит/ өнгөр анхаарлыг нь ихэд татжээ. Тэд энэ тухай "Өнгөт металлын орд байж болзошгүй" хэмээн судалгааны тайландаа бичжээ.
Үүнийг олж уншсан Зөвлөлтийн геологич Вадим Иванович Ушаковоор ахлуулсан, есөн хүнээс бүрдсэн монгол-зөвлөлтийн хайгуул шинжилгээний анги Эрдэнэт овоонд 1963 онд ирэв. Бартаа ихтэй, төмөр замаас маш хол Эрдэнэт уул гадна талдаа бусад уулсаас ялгарах юмгүй.
Гэвч тэндхийн хувирч өөрчлөгдсөн боржин, ногоолингийн өнгөр зэрэг зэсийн хүдрийн шинж тэмдэг геологичдын хорхойг хүргэж энд хэдэн өдөр саатахад хүргэжээ. Ирснээсээ хойш 17 дахь хоног дээрээ геологичид зэсийн галтмарын /халькопирит/ хоёр судал олж, дээж аваад буцав. Ангийн ерөнхий инженер Ушаков уул бүхэлдээ хоосон чулуулаг биш, зэс молибдений хүдрээс бүтсэн баялаг орд байна гэж нэлээд үндэслэлтэй таамаг дэвшүүлжээ.
Монгол Зөвлөлтийн геологичдын эхэлсэн ажлыг Монгол-Чехийн хамтарсан хайгуулын анги үргэлжлүүллээ. Эцсийн хайгуулыг Булганы хайгуулын анги гүйцэтгэж, 1971 онд өрөмдлөгийн ажлыг эхлүүлж, зэс молибдены хосгүй нөөцийн тухай тоо баримт бүрэн нотлогдсоноор 1972 оны намар Эрдэнэт уул хүмүүст эрдэнэс баялгаа нээжээ.
Ингээд л асар баялаг орд олсон тул тэнд олборлолт эхлүүлэх бэлтгэлийг хангаж, хүдрийн нөөцийг гучин жил гэж тооцон цулгүй хоосон газарт хот байгуулах хүчир ажил, нүсэр бүтээн байгуулалт эхэлжээ.
"Орос ах нар" гэж саймшрах хэн нэгний яриа "Найрамдал Дружба" гэдэг бичгийг хаа нэгтээ хуучны орон сууцны ханан дээрээ бишгүй л харж байв. Харин утгыг нь төдийлөн ойлгодоггүй байлаа. Уулын баяжуулах үйлдвэр, Эрдэнэт хотын бүтээн байгуулалтад ЗХУ, БНМАУ-ын өнцөг булан бүрээс цэргийн барилгачид, эвлэлийн гишүүд, зөвлөлтийн мэргэжилтнүүд, тэдний гэр бүл, Монголын олон аймгийн иргэд ирж зүтгэв.
Тэд баг болж ажилласан бөгөөд тэдний нэг багийн нэр "Найрамдал Дружба" байжээ. Энэ үг нь монгол, зөвлөлтийн хүмүүсийн нөхөрлөлийн гэрч аж. Тэд ингэж Эрдэнэт үйлдвэрийг, Эрдэнэт хотыг байгуулав. Өдгөө энэ үйлдвэр 6850 ажилтантай, Эрдэнэт 100 гаруй мянган хүн амтай хот болжээ.
ХЭРЭВ ГОК БИШ ГМК БАЙСАН БОЛ...

“Эрдэнэт” үйлдвэрийг анх ГОК биш ГМК нэртэй байгуулах гэж тухайн үеийн уурхайчид ихээхэн зүтгэжээ.
ГОК буюу горно-обогатительный комбинат буюу уулын баяжуулах үйлд­вэр биш, ГМК-горно-метал­лур­гический комбинат буюу уул уурхай, металлургийн комбинат /металл боловсруулан гаргадаг үйлдвэр/ байгуулахыг тэд зорьж л дээ. Хэрвээ ГМК байгуулчихсан бол өнөөдөр Монгол зэсийн баяжмал биш, цэвэр зэс үйлдвэрлэн экс­пор­толж байх байжээ. Гэвч ЗХУ-д маш олон зэс хайлуулах үйлдвэр байсан учраас "Үгүй" гэсээр ГМК биш ГОК болсныг уул уурхайн мэргэжилтнүүд нэхэн сануулж байна.
Мөн 1970-аад онд ЗХУ, Чили улсаас маш их хэмжээний зэс худалдан авдаг байв. Гэтэл "Эрдэнэт"-ийн ордыг дөнгөж илрүүлээд байх үед Чилид төрийн эргэлт гарсан. /Төрийн эргэлт 1973 оны есдүгээр сарын 11-нд болсон бөгөөд үүнийг Армийн Ерөнхий командлагч Аугусто Пиночет удирджээ/. Үүгээр Аугусто Пиночет төрийн эрхийг гартаа авсан. Энэ хүн гарч ирснээр ЗХУ-д зэсийн баяжмалаа өгөхгүй гэдэг асуудал дэгдэж, ЗХУ-ын маш олон зэс хайлуулах үйлдвэр түүхий эдгүй болжээ. Энэ хүнд үед Монголчууд олборлосон зэсээ өөрсдөө хайлуулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх саналыг ЗХУ-ын тал дэмжээгүй аж.
Мөн зэс хайлуулах үйлдвэрээс хүхрийн хүчил гэх хортой бодис ялгардаг. Түүнийг яаж саармагжуулах вэ гэдэг асуудал яригдсан. Үүнд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт байрлах фосфоритын ордыг ашиглах санал гаргасан ч нутгийн иргэд үүнийг хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй, үүнд нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн бичсэн "Далай ээж цаазын тавцанд" нийтлэл ч нөлөөлсөн гэж үздэг байна. Ингээд зэс хайлуулах үйлдвэр байгуулах ажил хойшилсоор, Монгол Улс өнөөдрийг хүртэл зэс, молибденоо дагалдах материалаас нь салгалгүй, энгийндээ "шороотой" нь хамт галт тэрэгт ачин экспортод явуулж байна.
Ер нь л хойд, урд хөрш Монголыг тогтмол түүхий эдийн орон байлгах сонирхолтой. Харин бид нэмүү өртөг шингээж худалдвал илүү ашигтай.
Дэлхийд ойролцоогоор 25 орчим сая тонн зэс үйлдвэрлэж буй аж. Үүний 50 орчим хувийг Хятад улс өөр дээрээ төвлөрүүлж байна. Учир нь тэнд хүчин чадалтай зэс хайлуулах үйлдвэрүүд бий. Ингэж тэд дэлхийн нийт зэсийн 50 хувийг өөр дээрээ хуримтлуулаад үнэд нөлөөлөх болсон. Мөн Лондоны металлын биржийг Хонконг худалдаж авсан. Тэгэхээр БНХАУ-ын алсын амбиц нь зэсийн том тоглогч байх.
Иймд дэлхийн чиг хандлага зэс хайлуулах үйлдвэрийг өөрийн улсад бүтээн байгуулахад чиглэх болжээ. Ойрын хугацаанд Конго, Индонез, Энэтхэг гэсэн гурван улс зэс хайлуулах үйлдвэр барихаар төлөвлөсөн байна. Конго улс Оюутолгойгоос ч том ордыг нээжээ. Эрдэнэтийн зэсийн агуулга 0.4, Оюутолгой 0.5-0.6 бол тэнд 5-6 хувийн агуулгатай зэсийн том орд нээсэн тул зэс хайлуулах үйлдвэр барихаар зэхэж байна. Индонезууд зэс хайлуулах үйлдвэрийн зөвхөн ТЭЗҮ-г 326 сая ам.доллароор Финландад хийж байгаа гэх. Эндээс харахад баялгийг зөвхөн ОХУ, БНХАУ-д эцсийн бүтээгдэхүүн болгож буй байдлаас дэлхий татгалзаж эхэлжээ.
Монгол Улсын хувьд, Эрдэнэт үйлдвэрийн инженерүүдийн зэс хайлуулах үйлдвэртэй болох анхны оролдлого бүтэлгүйдсэн ч олон жилийн турш судалгаа хийсээр л байж.
Хүхрийн давхар ислийг саармагжуулах хэд хэдэн арга байдаг аж. Эдгээрээс элементийн хүхэр үйлдвэрлэх аргыг хамгийн боломжит хувилбар гэж үзэн Эрдэнэт үйлдвэрийнхэн БНХАУ-ын уул уурхайн өнгөт төмөрлөгийн төрийн өмчийн судалгааны хүрээлэнтэй хамтран хоёр жилийн өмнөөс судалгаа, туршилтын  ажлыг эхлүүлжээ.
Хятадын тус хүрээлэнд элементийн хүхрийн үйлдвэрийн лабораторийн болон хагас үйлдвэрлэлийн туршилт хийсэн нь амжилттай болжээ. Одоо харин Шинжаанд үйлдвэрлэлийн туршилтыг хийж байгаа аж. Энэ туршилтын үр дүн тодорхой  болсон даруйд 2023 оны зургадугаар сарын 30-ны дотор Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл дээр тодотгосон ТЭЗҮ-г хийнэ. Үүний дараа ТЭЗҮ-гээ батлуулж сонгон шалгаруулалтаа хийхээр төлөвлөөд байгаа аж.
ЗАРДАЛ БАГАТАЙ АЖИЛЛАЖ, НӨӨЦӨӨ ТОГТМОЛ ӨСГӨХ ЁСТОЙ

Газрын хэвлийн баялаг шавхагддаг нөөц. Тиймээс Эрдэнэтийн "бор уул"-ын нөөц хэзээ нэг өдөр дуусна. Анх 16 сая тонн хүдэр, 30 жилийн нөөцтэй гэж тогтоосон "Эрдэнэт"-ийн овоог өнөөдөр 2.9 тонн тэрбум хүдэр, 60-70 жилийн геологийн нөөцтэй гэж тус үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон танилцууллаа. Тэд дахин зургаан хайгуулын лицензээ энэ жил авчээ. Хайгуулын лицензээ албан ёсоор авсан учраас өрөмдлөг хийж, хүдрийн биетийн хил хязгаарыг тогтоох ажлаа эхэлнэ. Ингээд шинэ нөөцөө батлуулах аж.
Үндсэндээ Монголын эдийн засаг гурван уурхай дээр л тогтож байна. Энэ бол Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгой. Үүнээс Оюутолгой, Тавантолгой хоёр нь шинээр бий болсон уурхай тул үр, өгөөж нь цаашид нэмэгдээд явна. Харин Эрдэнэт үйлдвэрийн олборлолт гүндээ хүрчихсэн, анхны тооцооллоор нөөц нь дуусчихсан байхаар цаг хугацаа өнгөрчээ. Тогтмол хайгуул хийж байгаа учраас нөөцөө өсгөж буй. Гэвч нөөц буурах, хүдрийн чанар муудах нөхцөл ихээр бий болсоор байгаа аж. Хэдхэн жилийн өмнө зэсийн агуулга нь 0.5 байсан бол өнөөдөр 0.4 болжээ.
Уурхай жил ирэх тусам гүнзгий болж байгаа учраас дороос хүдэр гаргаж ирэх зардал улам л нэмэгдээд байгаа аж. Гэтэл зэрэгцээд дизель түлшний, эрчим хүчний үнэ өссөн тул хямд зардлаар хэрхэн өндөр ашигтай ажиллах тухайд "Эрдэнэт" үйлдвэрийн ажилтнууд ухаан уралдуулах болжээ.
Өмнө нь 40 сая тонн хүдэр баяжуулаад 600 мянган тонн баяжмал авч чаддаг байсан бол одоо энэ хэмжээнд хүрэхгүй байгаа. Учир нь уурхай гүнзгийрэх хэрээр хүдэр дэх металлын агууламж буурч, хүдрийн шинж чанар хатуурч буй аж. Иймд жилд 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийг цар тахлын үед барьж дуусган 2022 оны наймдугаар сард эхний залгалтыг хийж, 12 дугаар сард улсын комиссод хүлээлгэн өгчээ. Үүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж 1.9 орчим сая тонн хүдэр боловсруулж 62 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Цаашид зөвхөн энэ өргөтгөлд гэхэд жилд 8 сая тонн хүдэр боловсруулж, 2024-2025 оноос үйлдвэр бүхэлдээ 40 сая хүдэр боловсруулах хүчин чадалтай болно.
Цахилгааны үнэ өссөн тул ил уурхайн хөрсний тээвэрт хүнд даацын автомашин явуулах биш урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төслийг эхлүүлжээ. Энэхүү конвейерийн  технологийг нэвтрүүлснээр жилд 4.9 сая литр дизель түлш хэмнэж, түүнээс ялгарах CO2-г одоогийнхоос 60 орчим хувиар бууруулна. Мөн дуу чимээ, тоосжилтыг бууруулах давуу талтай юм байна. Түүнчлэн тэсрэх бодисоо өөрсдөө үйлдвэрлэхээр төлөвлөсөн зэргээр үр ашигтай ажиллах төлөвлөгөө олныг боловсруулжээ.
"Эрдэнэт" үйлдвэрт одоогоор геологийн нөөцөө тогтмол өсгөх, зардал багатай, найдвартай ажиллагааг хангах нь хамгийн чухал асуудал болжээ. 2016-2017 онд үйлдвэрийн нийт тоног төхөөрөмжийн 80 гаруй хувь нь элэгдэлд орсон гэж дүгнэсэн байна. Учир нь уурхайг нээснээс хойш "эргэж" эхэлсэн 45 жилийн настай төхөөрөмжүүд бий. Иймд технологио шинэчлэхээр маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж элэгдлийг бууруулж, 50 хувьд хүргэж чаджээ.
Эрдэнэт хот болоод Эрдэнэт үйлдвэр 60 гаруй километрийн зайтай Сэлэнгэ мөрнөөс цэвэр усаа татдаг. Үйлдвэрийн үйл ажиллагааны 45 жилийн хугацаанд 1-2 дугаар шугам маш их хуучирсан учраас гуравдугаар шугамыг өнгөрсөн онд шинээр татжээ. Энэ нь Эрдэнэтийн иргэд, Эрдэнэт үйлдвэрийн усан хангамж, найдвартай ажиллагаанд чухал хэрэгтэй ажил байв.
НЭГ Ч ЦАГ ЗОГСОЖ БОЛОХГҮЙ

Ил уурхайгаас олборлосон хүдрийг баяжуулах үйлдвэр хоёр шатаар бэлтгэж байна. Олборлосон 1000 хүртэлх диаметртай хүдрийг 0.074 мм буюу 1 миллиметрийг 1000 хуваасны 74-тэй тэнцэх хэмжээнд нунтаглаад түүнээс зэс, молибдены ашигт эрдсүүдээ салгаж авдаг.
Өөрөөр хэлбэл том том чулуунуудыг хүнд даацын белазаар тээвэрлэнэ. Үүнийг бутлаад нунтаглаад баяжуулна. Баяжмалуудын хөөсний гадаргууд наалдсан зэс, молибдены эрдсүүдийг өтгөрүүлээд 60-70 хувийн хатуулагтай болгож шүүн, хатаах хэсэгт хүргэнэ. Энэ нь аарц шүүж байгаа технологитой адилхан. Шингэнийг уутанд хийгээд өндөр даралтаар шахаж "бяслаг" болгоод 23 хувийн зэсийн агууламжтай 8-10 хувийн чийглэгтэй бүтээгдэхүүн болгоно.
Үүнийгээ 34 вагонд ачиж, 2200 орчим баяжмалыг өдөр бүр экспортод гаргаж байна. Ингээд өдөрт 10 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулалтын орлого олдог.
Молибден зэсийг бодвол үнэтэй баяжмал. Үүнийг сансрын хөлөг, онгоц бүтээхэд ашигладаг. Харин зэсээр бидний хэрэглэж буй гар утас, компьютер, аяга, халбага гээд бүхий л бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа.
"Эрдэнэт" үйлдвэр 2022 онд анх удаа 32.6 сая тонн хүдэр боловсруулж, 3.7 их наяд төгрөгийн орлоготой ажиллаж түүхэн амжилт тогтоожээ. Мөн 1.8 их наяд төгрөгийг улсад төвлөрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл нэг өдөрт улс, орон нутгийн төсөвт 4.9 тэрбум төгрөгийн орлого оруулжээ. Улсын төсвийн 10.5 хувийг Эрдэнэт үйлдвэр бүрдүүлдэг. Ийм үйлдвэр нэг цаг ч зогсож болохгүй. Тиймээс үйлдвэрийн тасралтгүй, найдвартай ажиллагаа бол нэн тэргүүний зорилго. Зогсвол төсөв тэр хэмжээгээр хонхойно гэсэн үг.
Жишээ дурдахад цар тахлын үед айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг төрөөс даасан. Засгийн газрын тогтоолын дагуу энэ арга хэмжээг "Эрдэнэт үйлдвэр" нийт 1.1 их наяд төгрөгөөр санхүүжүүлсэн. Үр өгөөжийг нь Монгол Улсын 897 мянган өрх, 94 мянган ААНБ, нийт 3.4 сая иргэн хүртсэн юм.
ЭРДЭНЭТЭД ХАВАР БОЛЖ БАЙНА

Монгол Улсын ууган, дэлхийн анхны "баатар" цолтой "Эрдэнэт үйлдвэрт очиж үзэх сэн" гэх хүсэл "Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб"-ээс зохион байгуулсан томилолтод хамрагдсанаар биелэв.
Энэ үйлдвэр, Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсан түүх нь хамгийн ихээр сэтгэл татав. Амиа бодоогүй, аргацааж хойш суугаагүй 32 мянган залуус эзгүй талд цуглаад таван жилийн хугацаанд энэ хотыг бүтээн байгуулсан. Өдөртөө алх, хадаас тачигнан бүтээн байгуулалт өрнөж, үдшидээ нийтийн байрны жижигхэн өрөөнд банзан гитараас "Сэтгэлийн жигүүр" эгшиглэж залуус тэнд дуулж, залуус тэнд дурлаж явжээ.
Шинэ барилгачдыг зургаан жилийн турш удирдан зохион байгуулж ажилласан Анатолий Чекашов Эрдэнэтийн үдшийн тухай:
Эрдэнэт чиний үдшид би хайртай
Эрдэнэт чиний хаварт би хайртай
Одод намуухан гялалзаж
Орчлонг сарны туяа гийгүүлсэн үдэш
Сайхан зүүдэнд нь сатааран умбахад нь би дуртай" хэмээх дуу зохиожээ.

Тийм ээ, өнөөдөр ч гэсэн олон залуусын зүрх сэтгэлийн дуудлагаар сүндэрлэсэн Эрдэнэтэд хавар болж байна. Тэндхийн хүмүүс оройдоо төв талбайдаа цугларч, хүүхдүүд бужигнаж, томчууд юу ч юм хүүрнэлдэж суух аж. Биднийг буцаад галт тэргэндээ суух өдөр Эр цэргийн баяр /2023.03.18/ тохиов. Сэтгэл хөөрсөн ах хаа ч юм гээгдсэн мэндлээд өнгөрдөг монгол зангаар бидэн дээр хүрч ирж, гар барив.
Тэгээд "Ах нь 1974 онд анх илгээлт аваад энд ирж байлаа. Тэгэхэд юун ийм сайхан барилга байшин, шороо тоос хадсан л газар байлаа шүү дээ. Одоо гэтэл хүүхдүүд шуугилдаад л хэчнээн сайхан байна вэ" гэж бидний хэн нь ч асуугаагүй болов ч бүгд дунд нь хандаж хэлчхээд "За баярлалаа" хэмээн одсон.
Ийм л найрсаг хүмүүс энд цуглаж амьдрах шалтгаан нь "Эрдэнэтийн овоо" байжээ.скачать dle 12.0

Турк улсад Олон улсын гэрэл зурагчдын чуулган болж байна

26/04/2024, 17:51

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

24/04/2024, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

24/04/2024, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

24/04/2024, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

24/04/2024, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

24/04/2024, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

24/04/2024, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19