iNet.mn дагах

Б.Габит: "Nest" ахлах сургууль мэдээллийн технологийн төдийгүй олон талын чадвартай ирээдүйг бэлтгэнэ

 Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай “Nest” ахлах сургуулийг үндэслэгч Б.Габиттай ярилцлаа.

Тэрбээр хөрөнгө оруулалт, боловсрол, мэдээллийн технологийн чиглэлээр АНУ болон Монголын зах зээлд ажилладаг “Infinite solutions” компанийн үүсгэн байгуулагч бөгөөд 2014 онд Стэнфордийн их сургуульд эрдмийн зэрэг хамгаалан ирснээс хойш хиймэл оюун ухаан, edtech, fintech чиглэлд улс дамнасан хамтарсан компаниудыг бусад хөрөнгө оруулагчийн хамт байгуулан ажиллаж байна.
-Ямар учир шалтгаанаар мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль байгуулахаар зориг шулуудсан бэ?
-Бидний амьдарч буй дэлхий сүүлийн арваад жилд огцом өөрчлөгдөж байна.
Өмнө нь бид автомашиныг хүн л жолооддог, санхүүгийн бүртгэлийг, хууль, эрх зүйн дүн шинжилгээг хүн л хийдэг гэж боддог байлаа. Сүүлийн арван жилд энэ бүхнийг хиймэл оюун ухааны тусламжтай компьютер, автомат төхөөрөмжүүд хийх нь тодорхой болсон. “Tesla”, “Google” зэрэг томоохон компанийн туршилтууд ч амжилттай боллоо. Үүнээс бид болон хойч үе маань энэ өөрчлөлтөд бэлэн үү, боловсролын систем маань технологийн хөгжилтэй хөл нийлүүлж чадаж байна уу гэсэн асуулт гарна. Энэ асуултад хариулах оролдлогоос ахлах сургууль байгуулах санаачилга гарч, хоёр жилийн өмнө “Nest academy” нэртэй сургалтын төвийг санаа нийлсэн шилдэг залуустай анх байгуулсан юм.
Мэдээллийн технологийн дизайн, программчлал гэсэн хоёр чиглэлд гүнзгийрүүлэн хүүхдүүдээ бэлтгэсэн. Нэг жилийн хугацаанд огцом өөрчлөлт гарлаа. Зөв чиглүүлбэл манай хүүхдүүд үнэхээр чадалтай, мундаг гэдэг нь шууд харагдсан. Программчлалыг системтэй зааснаар хүүхдүүд энгийн тоглоом, гар утасны аппликэйшн хийх түвшинд хүрсэн. Зөвхөн хичээлийн дараах сургалтын хөтөлбөрөөр дамжуулан ийм амжилтад хүрсэн тул илүү олон хүүхэд залуусын ирээдүйн амьдралд нөлөөлөх томоохон алхам хийх үүднээс ахлах сургуулиа ирэх хичээлийн жилээс нээхээр шийдлээ.
-Тэгэхээр ирэх хичээлийн жилээс мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай “Nest” ахлах сургууль үүдээ нээнэ гэсэн үг үү?
-Сургуулийнхаа нээлтийг энэ сарын 25-нд хийхээр төлөвлөөд байна. Есдүгээр сарын 1-нээс хичээл эхэлнэ. Албаны ёсны нээлтийн өдөрлөг дээр сургалтын төвд сурсан хүүхдүүдийнхээ нэг жилийн дотор хийсэн бүтээлүүдийг танилцуулна. Эцэг, эхчүүддээ багш нартай танилцах боломж олгоно. Одоо 20 орчим багшлах боловсон хүчинтэй байгаа. Аж ахуйн албанд 10 гаруй хүн ажиллах юм.
Энэ жил 200 орчим сурагч элсүүлнэ гэж төлөвлөсөн.
Мэдээллийн технологийн чиглэлээр гүнзгий суралцах чин хүсэлтэй хүүхэд байвал 10-100 хувийн тэтгэлэг олгоно. Элсэлтийн шалгалтаа логик сэтгэлгээний бодолтоор авах юм.
Мэдээллийн технологийн суурийг математик гэж ойлгох нь бий ч логик сэтгэлгээнд давхар тулгуурладаг нь сүүлийн үед нотлогдоод байна. Иймээс би математиктаа муу гээд шууд бууж өгч болохгүйг залуус анхаарах хэрэгтэй. Мөн хүйсийн тэнцвэртэй байдалд бид анхаарна. Элсэгчийнхээ нэлээд хувийг охид байлгах бодолтой байна. Охид мэдээллийн технологийн чиглэлээр ямар ч асуудалгүй сурч чаддаг нь ч олон улсад батлагдсан.
-Танай ахлах сургуулийн хичээлийн хөтөлбөр ямар байх вэ. Манай улсын тогтсон стандартаас ялгаатай байх уу?
-Манай улс ахлах сургуулийн сургалтын цөм хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрийн дагуу сургалтаа хийнэ. Үүн дээр мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн дугуйлан хичээллүүлнэ.
Дугуйлан маань англи хэлэнд тулгуурлаж сургалтаа хийх юм.
Программчлалын үндэс, арын тооцоолон бодох программчлал, ухаалаг гар утасны программчлал, хиймэл оюун болон дизайны чиглэл рүү салбарлуулж хүүхдүүдээ хөгжүүлнэ. Ахлах сургууль 10-12 дугаар анги хүртэл гурван жилийг хамар даг тул эхний жил суурийг нь бэлдэх үүднээс программчлалын үндсийг заана. Хүүхдүүдээ багаар хувааж, ямар нэг асуудлыг шийдэх даалгавар өгөх замаар программчлалын үндсийг заах юм. Дараагийн жилээс тухайн сурагчийн сонирхлоос хамаарч дээр дурдсан дизайн, тооцооллын гэх мэт бүлгүүдэд хуваан гүнзгийрүүлнэ.
-Мэргэшүүлэх гэж нэрлэдэг шиг тухайн нэг чиглэлийг гүнзгийрүүлнэ гэсэн үг үү?
-Тийм. Хамгийн гол нь хүүхдийн сонирхолд тулгуурлана.
Асуудлыг шийдэх даалгавруудад хамрагдсанаар хүүхдийн сонирхол илүү тодорхой болж, өөрийгөө олох боломж гарч ирдэг. Хоёр дахь жилийн төгсгөлөөс хүүхдүүдэд бодит төсөлд хамрагдах боломж олгоно. 
Энэ нь туршлага суулгах зорилготой бөгөөд сургалт хийх байдлаар оролцуулна гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс биш, цалин хөлс олгоод ажиллуулна гэсэн үг биш. Бид үйлчилгээнд тулгарч буй ямар асуудлыг шийдвэрлэхэд хүүхдүүдийг оролцуулж болох вэ гэдгийг Монголын томоохон аж ахуйн нэгжүүдтэй ярилцаж байгаа. Энэ нь илүү практик сургалт болно. Гурав дахь жилээс хүүхдүүдээ дотоодын төдийгүй гадаадын төсөлд оролцох чадвартай болгоно.
-Дотоодод мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль байхгүй. Харин дугуйлангууд хичээллэдэг. Ахлах сургууль байгуулахын давуу тал нь юу вэ?
-Бид мэдээллийн технологийн салбарт 13 жил бизнес хийж байна. Гадаад, дотоодод их, дээд сургууль төгссөн залууст энэ чиглэлийн ажил олгогч байгууллагууд дор хаяж нэг жил нэмэлт сургалт хийснээр боловсон хүчинтэй болж байгаа. Шинэ төгсөгчид амьдрал дээр гараад шууд бодит төслүүдэд оролцоход онол, практикийн чадвар дутмаг байна. Тэгэхээр бид хаана, юун дээр алдаад байна вэ гэдэг асуулт гарна.
Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал мэдээллийн технологид тулгуурлах нь тодорхой болсон. Энэ хувьсгалд хөлөө олж ажиллах хүний нөөцийг эцэг, эх, ирээдүй болсон хүүхэд залуус, эрдэмтэн мэргэд, бизнесийн байгууллагууд, мэргэжлийн багш боловсон хүчин хамтдаа нэг баг болон бэлтгэхгүй бол болохгүй гэдэг нь тодорхой байна. Манай сургуулийн төгсөгч хуульч, санхүүч болж болно.
Гэхдээ программчлалын мэдлэгтэй учраас мэдээллийн технологийн эринд энгийн хуульч, санхүүчээс 20 алхам урд явж чадна. Хэрэв төгсөгчид хүсвэл манай сургуультай хамтран ажиллагч Монголын томоохон аж ахуйн нэгжүүдэд дадлага хийн, цаашилбал ажил, амьдралын гараагаа эхлэх боломжтой. Ингэснээр манай сургуульд сурсан хүүхэд хүсвэл шууд ажлын байран дээр гарах чадвар, чадалтай нэгэн болох юм.
-Манай дунд сургуулийн сургалтын чанарыг сул гэдэг. Сургууль, сургалтын орчноосоо хамаараад байх шиг санагддаг. Танай сургуулийн сургалтын чанар ямар байх вэ?
-Дэлхий огцом өөрчлөгдөж байна. Гэтэл манай улсын сургалтын бодлого гадаадын сайн гэсэн хөтөлбөрийг зөв нутагшуулалгүй, замбараагүй нэвтрүүлж байгаа.
Гэтэл манай өмнөх үеийн сургалтын арга барилд ч авууштай зүйлс маш их байсан. Энэ бүгдийг зөв хослуулах хэрэгтэй. Монгол хүний онцлогийг дэлхийн өндөр технологи болон сургалтын арга барилтай зөв хослуулах шаардлагатай. Гэтэл манайд зөв зүйтэй байсан зүйлээ болиод, хоцрогдсон арга барилуудаа аваад үлдсэн үзэгдэл ч ажиглагддаг. Жишээ нь, багшийн хэлсэн лекцийг хуулаад, томьёогоо цаад учрыг нь ойлгохгүй цээжлээд, бүх номоо хааж байгаад шалгалт авдаг, эсвэл хэт олимпиадын хойноос хөөцөлдөж хүүхдийн сэтгэн бодох, бие даан асуудал шийдэх, хэрэгтэй бол эрсдэл гаргах чадварыг хөгжүүлэлгүй орхиж байна. Интернэт хөгжсөн өнөө үед би ямар нэг зүйлийг мэдэхийг хүсвэл хормын дотор олоод мэдчихнэ. Харин хэрхэн зөв сэтгэн бодох, хэрхэн богино хугацаанд өөрөө эрсдэлийг тооцоолон, аливаа шийдвэрийг олон талаас нь харж, хөдөлмөр хэмнэсэн технологийн шийдэлтэй уялдуулан гаргах вэ гэдгийг бид тэндээс олж чадахгүй. Олсон мэдээллээ боловсруулаад, өөрийн гаргалгааг санал болгох чадварыг бид хөгжүүлэхгүй байна.
“Facebook”, “Google”, “Amazon”, “Apple” гэх мэт технологийн томоохон компани өнгөрсөн жил программчлалын чадвартай бол хүүхдүүдээс диплом шаардахгүй гэдгээ зарласан
 
Иймээс хүүхдүүдэд асуудлыг шийдэх чадвар суулгахад сургалтаа чиглүүлнэ.
Дэлхийн хандлага дипломтой гэхээсээ илүү чадвартай хүний нөөц рүү чиглэх болсон.“Facebook”, “Google”, “Amazon”, “Apple” гэх мэт технологийн томоохон компани өнгөрсөн жил программчлалын чадвартай бол хүүхдүүдээс диплом шаардахгүй гэдгээ зарласан.
Тэгвэл энэ жил дахин санхүү, маркетинг гэх мэт хүний нөөцдөө мэргэжлийн диплом шаардахгүйгээ зарлалаа. Энэ нь их, дээд сургуулийг үгүйсгээд байгаа хэрэг бус, харин дэлхий чадварыг үнэлдэг болсныг ойлгуулж буй хэрэг. Үүнийг анхааран үзэж, манай их, дээд сургуулиуд сургалтын хөтөлбөртөө анхааран, илүү чадварлаг хүний нөөц бэлтгэх цаг болжээ.
-Танай сургуулийн сургалтын төлбөр хэдэн төгрөг байх вэ. Эцэг, эхчүүд энэ мэдээллийг хамгийн түрүүнд сонирхох болов уу?
-Хувийн сургуулиудын төлбөрийн дунджийг барина.
Манай сургууль дансаа шилэн байлгана. Хүүхдийн сургалтын төлбөрийг юунд зарцуулж байна вэ гэдгийг эцэг, эхчүүдэд харуулах боломж бүрдүүлэх юм.
Сургалтын төлбөр зөв газартаа хуваарилагдах ёстой. Бид хэд хэдэн хамтрагч байгууллагатай. Тухайлбал, манай үүсгэн байгуулагчдын нэг дэлхийн мэдээллийн технологийн шилдэг компани “Amazon”-д ажиллаж байна. Тус компани ирээдүйн инженер хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхдүүдэд дадлага хийх боломж олгодог. “Google”, “Facebook” ч мөн ялгаагүй ийм хөтөлбөр хэрэгжүүлдэг. Сургалтын хоёр дахь жилээс дадлага хийх боломжтой болно гэж дээр дурдсан. Хүүхдүүдийг маань дадлага хийлгэсэн хамтрагч байгууллага сургалтын төлбөрт нь дэмжлэг үзүүлдэг нөхцөл бүрдүүлэхээр бид ажиллана. Мэдээж боловсролын чанарыг өндөр байлгахад төлбөр чухал ч гэсэн эцэг, эх болон хүүхдүүдэд илүү боломжуудыг олгож, өөр хандлагаар ажиллахаар төлөвлөсөн.
-Сургуулийнхаа байрыг шийдсэн үү. Хаана байрлаж байгаа вэ?
-Манай сургуулийн барилга 13 дугаар хорооллын 84 дүгээр дунд сургуулийн зүүн хойно бий. Дөрвөн давхар барилгаа нэлээд орчин үеийн шийдлээр тохижуулсан. Бүх лабораторио орчин үеийн техник, технологиор хангаж байгаа.
Компьютерын лабораторитоо орчин үеийн Apple компьютерууд суурилуулна. Дөрвөн лабораторитоо тус бүр 20 компьютер суурилуулах юм. Хими, биологи, физикийн лабораторитоо ч хамгийн сүүлийн үеийн тоног, төхөөрөмж суурилуулна. Мөн сурагчдынхаа өдрийн хоолонд онцгой анхаарч байна. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн тархи нь их ажиллаад биенээс нь шим тэжээл ихээр гадагшилдаг. Бууз, хуушуур, цуйван гэсэн уламжлалт биш, шим тэжээлтэй, баялаг хоол өгөхөөр гадаадын мэргэжлийн багтай хамтран ажиллаж байна.
-Сургуулийн багш, боловсон хүчний талаар илүү дэлгэрүүлбэл?
-Мэдээллийн технологийн сургалтын баг маань онол болон практик гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваагдаж байна.
“Amazon”, “Facebook” гэсэн гадаадын, мөн дотоодын технологийн томоохон компанид ажилладаг залуус практик мэдлэгээ хүүхдүүдтэй хуваалцана.
Академик, онолын хэсэгт дотоодын шилдэг боловсон хүчнүүд ажиллана. Онол, практикийг хослуулсан сургалт явуулах юм.
Бид байгалийн шинжлэх ухааны хичээлүүдэд ихээхэн анхаарна. Мэдээллийн технологи бол байгалийн шинжлэх ухааны мэдлэгтэй хосолсноор үр дүн нь илүү өндөр болдог. Ерөнхийдөө дотоодын тэргүүлэх багш нараар багаа бүрдүүллээ. Мөн хүүхдүүдээ англи, хятад хэл сургахад онцгой анхаарна. Хашир туршлагатай, Монголдоо топ боловсон хүчин цуглуулсан. Үүнээс гадна академик тал дээр АНУ-ын MIT, Стэнфорд, Сингапурын NUS их сургуультай хамтарч ажиллана.
MIT сургуулийн Хиймэл оюун ухааны тэнхимийн профессорын номыг Монгол хэлнээ хөрвүүлэн, сургалтдаа ашиглах гэж буй нь хамтын ажиллагааны эхний алхам юм.
Түүнчлэн ойрын 10 жилд бидний амьдран буй нийгэмд технологиос хамааралтайгаар ямар өөрчлөлт гарахыг ойлгуулах нь чухал. Сургуулийнхаа спорт, урлагийн танхимд их анхаарсан. Математик, англи хэл, компьютерын хичээлээр “бөмбөгдөөд” байвал хүүхэд аз жаргалгүй “модон” болох гээд байдаг. Иймд охид, хөвгүүд биеийн хөгжил сайтай, урлаг, соёл, гоо зүй, хөгжмийн өндөр мэдрэмжтэй байх хэрэгтэй. Ганц мэдээллийн технологийн хичээлээр шахаад байж болохгүй.
-Танай төгсөгч ямар мэдлэг, чадвар эзэмшсэн, амьдралд хэрхэн бэлтгэгдсэн залуу байх вэ. Ингэж төсөөлж үзэв үү?

-Дэлхий нийт сүүлийн үед мэдрэмжийн чадварыг үнэлж ярьдаг болжээ. 
Бид ч “Мэдрэмжтэй бай л даа” гэж их хэлдэг болж. Мэдрэмж өөртөө итгэх итгэлээс төрдөг. Манай төгсөгч би үүнийг ямартай ч хийж чадна гэсэн өөртөө итгэх итгэлтэй хүн болно. Үүнд хандлага, юмыг олон талаас харах чадвар багтана. Мөн асуудлыг олон талаас харж шийдэх, зөв суралцах, өөрийгөө хөгжүүлэх чадвар багтана. Энэ чадварууд дутмаг байгаагаас буруу мэдээллийн дагуу суралцаж, түүнийгээ мэдлэг чадвар гэж ташаа ойлгох хандлага манайд ноёлж байна. Ер нь Монголдоо төдийгүй дэлхийн зах зээлд ажиллах чадвартай хүүхдүүдийг бэлтгэнэ гэж төсөөлж байгаа. Боловсрол олгохдоо нэг тал руу хэт туйлшруулах нь буруу гэж боддог. Хүүхдийг тал талын мэдлэг, мэдрэмжтэй болгон хөгжүүлэх нь чухал.
-Түрүүн манай сургуулийг төгссөн хүүхэд хуульч, санхүүч болж болно гэж ярьсан. Тэгэхээр Монголын ирээдүйн цахиурын хөндийд ажиллах хүний нөөцийг бэлтгэх туйлын зорилгогүй гэж ойлголоо.
-Хиймэл оюун ухааны эрин үед бэлэн байх залуусыг бэлтгэх зорилготой гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ мэдээллийн технологи ирээдүйн мэргэжил яах аргагүй мөн.
Судалгааны байгууллагууд ойрын 10 жилд өнөөгийн ажлын байрны тоо 40-50 хувиар буурна, өөрчлөгдөнө гэсэн дүгнэлт хийж байна.
Энэ өөрчлөлтийн суурь нь мэдээллийн технологи байх нь үнэн. Тиймээс мэдээллийн технологийн мэдлэгтэй хүмүүс олон байх нь чухал.
Нөгөөтэйгүүр, мэдээллийн технологийн инженер олныг бэлтгэх нь зөв. Мэдээллийн технологийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцсан хүүхдүүд маань Монголын ирээдүйн цахиурын хөндийд бүтээгдэхүүн гаргах мэргэжилтнүүд байгаасай гэж бид хүснэ. Гэхдээ ганц мэдээллийн технологи гэж хязгаарлалгүй ямар ч мэргэжил рүү хөрвөх чадвартай, түүндээ мэдээллийн технологи ашиглан хурдан хүрч чаддаг байх нь чухал. Асуудлыг олон талаас нь шийдэх чадвартай багш, эмч, хуульчид төрүүлэх хэрэгтэй байна.
-Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал мэдээллийн технологид суурилах нь тодорхой болсныг та түрүүнд хэллээ. Мэдээллийн технологийн эринд танай төгсөгчид өрсөлдөх чадвартай мэргэжилтнүүд болох нь ээ.
-Аж үйлдвэрийн гуравдугаар хувьсгалын үед ажлын байр олноор бий болсон.
Тэгвэл аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд ажлын байр багасах юм байна.
Үйлдвэрлэл, үйлчилгээ автоматжуулалтаар ажиллах учраас ажлын байр буурах нь ойлгомжтой. Жишээ нь, банкууд теллер ажиллуулах шаардлагагүй болж байна. Интернэт банк, мобайл банк гээд банкны үйлчилгээг түргэн шуурхай хүргэх шийдлүүд бий боллоо. Ирээдүйд мэдээллийн технологийн хэрэглээ улам нэмэгдэх учраас энэ чиглэлийн өндөр мэдлэгтэй мэргэжилтний өрсөлдөх чадвар өндөр байх нь гарцаагүй.
 
Ярилцсан:  Э.Хангай, "Өнөөдөр" сонинскачать dle 12.0
1 Сэтгэгдэл

1 сэтгэгдэл

  1. MatthewBrofs

    2020/02/12 05:02:17

    Por otro lado, en la actualidad existen varios test que ayudan a esteblecer el diagnóstico de disfunción eréctil. Los especialistas suelen utilizar principalmente dos: el IIEF (Índice Internacional de la Función Eréctil) o SHIM (Índice de salud sexual para el varón), variante reducida del IIEF que consta de 5 preguntas y presenta unas elevadas sensibilidad y especificidad. Se puede comprar viagra generico en farmacias sin receta

    Y esto puede ocurrir a jóvenes, como a hombres de 40 años, 50 años, o más. La DE puede ser una señal de problemas de salud. Si no va al doctor, estos problemas no se van a ir por su cuenta. Donde puedo comprar viagra generico

Сэтгэгдэл үлдээх

ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хуваарь

19/11/2024, 10:48

"Чингис хаан" сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ

19/11/2024, 10:47

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлана

19/11/2024, 10:45

Кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох судалгаа хийж байна

19/11/2024, 10:42

С.Мөнхзул дэлхийн аварга болжээ

19/11/2024, 10:41

ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна

9/11/2024, 09:41

Төсвийн тодотголыг ирэх сард багтаан өргөн мэдүүлнэ

9/11/2024, 09:37

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

9/11/2024, 09:35

Австралид 16-гаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно

9/11/2024, 09:34

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

6/11/2024, 17:33

Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа

6/11/2024, 17:31

Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлаар томилжээ

2/11/2024, 19:21

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2/11/2024, 19:18

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын харцага Э.Даш түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ

2/11/2024, 19:15

Баруун аймгийн автобуснууд Драгон төвөөс хөдөлнө

2/11/2024, 19:14

Хакухо аварга Шарга суманд эмнэлгийн тусгай тоноглолтой автомашин бэлэглэжээ

2/11/2024, 19:13

Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ

2/11/2024, 19:12

Г.Лувсанжамц: Үр дүнд суурилсан төсөв, салбар хоорондын уялдааг бий болгох хэрэгтэй

29/10/2024, 11:16

Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв

29/10/2024, 11:15

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар Ч.Өнөрбаярыг томилжээ

29/10/2024, 11:14

Ирэх дөрвөн жилд аймаг, сумдыг орон сууцжуулна

29/10/2024, 11:12

“Чингис хаан” одонгоор Бан Ги Мүн-ийг шагнах уу?!

29/10/2024, 11:11

Нийслэл 385 жилийн хугацаанд таван удаа нэрээ сольж байжээ

29/10/2024, 11:09

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев төрийн айлчлал хийж байна.

29/10/2024, 11:06

Дүрслэх урлагийн “Оны шилдэг бүтээл-2024” үзэгчдийн мэлмийд хүрлээ

24/10/2024, 16:04

Монголд Симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

24/10/2024, 16:00

Өвлийн дугуйгүй түгээлтийн машинуудад хариуцлага тооцно

24/10/2024, 15:57

Улаанбаатар дахь Америкийн төвийн 20 жилийн ой тохиолоо

24/10/2024, 15:55

"ТӨВ+100" оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

24/10/2024, 11:28

Туркийн нийслэлд үйлдсэн террорист халдлагыг НҮБ-ын тэргүүн зэмлэн буруушаав

24/10/2024, 11:26

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19