iNet.mn дагах

Тамхи үйлдвэрлэгчдийн "муухай заль"

Тамхийг хагас мянган жил таньсан хүн төрөлхтөнийг энэ хорт зуршлаас салгахгүйн тулд тамхи үйлдвэрлэгчид олон камтанит ажил, арга заль хэрэглэжээ. Ямар сайндаа, тамхины сурталчилгааг хүн төрөлхтөний хамгийн амжилттай маркетингаар нэрлэж байх вэ дээ.
Ер нь, тамхийг анхлан хэрэглэж байсан нь Америкийн индианчууд юм. Америкийг Христофер Колумб нээж, тус тивийн соёл иргэншилтэй танилцахдаа, Европт тамхийг анх дэлгэрүүлжээ. Тобакко нь индианы аравак хэлний тамхины ургамлын нэр, харин сигарет нь эртний маяачуудын тамхи татах гэсэн үг аж. Христофер Колумб тамхийг Европт зөөснөөс гадна, нэгэн аралд Тобаго гэсэн нэр өгсөн нь одоо Тринадад ба Тобаго улсын нэгэн хэсэг юм.


Тамхийг аж үйлдвэрт их хэмжээгээр үйлдвэрлэх нь 19-р зууны сүүлээр эхэлж, 1950–1960 онд оргил цэгтээ хүрсэн байна. Яг энэ үед сурталчилгаа гэдэг зүйл гарч, тамхи татдаг хүнийг ганган хээнцэр, мундаг эрийн төрхөөр харуулж ирсний балгаар одоо дэлхийд тэрбум гаруй хүн тамхи татаж байна. Тиймээс тамхины сурталчилгааг хүн төрөлхтөний хамгийн амжилттай маркетингаар нэрлэдэг. Тухайлбал, АНУ-д 1952 онд “Readers digest” сэтгүүлд тамхи хорт хавдар үүсгэдэг тухай хэд хэдэн өгүүлэл нийтэлсний дараа олон хүн тамхинаас татгалзаж тамхины борлуулалт эрс буурчээ. Тиймээс тамхи үйлдвэрлэгч компаниуд тамхийг шүүртэй болгосон. Энэ нь сурталчилгааны заль гэдгийг тухайн үед хэн ч ойлгоогүй. Гэтэл шүүр нь тамхины хорыг их хэмжээтэй бууруулдаггүй, харин ч аюулгүй гэдэг буруу ойлголт төрүүлж тамхидалтыг хөөрөгддөг байна.
Дараа нь, 1980-аад оноос, "зөөлөн", "супер зөөлөн", "никотины агууламж багатай" гэх мэтээр ангилсан тамхи үйлдвэрлэж эхэлжээ.Гэвч, үнэндээ бол эдгээр тамхинд агуулагдах хорын хэмжээ энгийнхээс онцын ялгаа байдаггүй аж.Бас л зөөлөн, хор багатай тамхи татаж байна гэж сэтгэл уужраан, тамхины хэрэглээг улам өөгшүүлдэг байна. Электрон тамхи, утаагүй тамхи, зөвхөн эмэгтэйчүүдэд гэж хаягласан тамхи нь мөн л заль гэнэ.

Тамхи үйлдвэрлэгчид сургуулиудаар явж, янз бүрийн төсөл хэрэгжүүлдэг бөгөөд тэгэхдээ “18 нас хүрээгүй хүүхдэд бид тамхи зардаггүй”, “Та нар өсвөр насныхан учир тамхи татаж болохгүй” хэмээн ярьж таниулдаг байна. Их л шударга ариун сонсогдож буй энэ ухуулгад бас л далд сурталчилгаа нуугдаж байдаг аж. Том хүн болсны, эрх чөлөөт амьдралд орсны шинж нь тамхи юм байна гэж хэлсэнтэй агаар нэг дуулддаг байна. Түүнчлэн тамхи татахаар турдаг, тайвшруулдаг, тамхиа хаявал таргалнагэх мэт яриа хөөрөө нь үнэндээ далан худал бөгөөд бас л тамхи үйлдвэрлэгч, борлуулагч нарын далдуур хөөрөгддөг мэх байх талтай аж.
Тамхины томоохон компанийн дэд ерөнхийлөгч байгаад халагдсан Жефри Вийганд 1990-ээд онд тамхи үйлдвэрлэгчдийн “гутамшигт нууц”-ыг задалж, ихэд алдаршсан түүхтэй. Хүмүүсийг тамхинд донтуулахын тулд тамхи үйлдвэрлэгчид аммиакийн шинж чанарыг өргөн ашигладгийг тэрээр илчилсэн юм. Шээсний хүчлийг тамхинд нэвчүүлэх энэ аргыг 1950-иад оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд энэ бодисын үйлчлэлээр никотин цусанд маш хурдан шингэж тархи, төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлдөг байна. Түүнчлэн тамхи үйлдвэрлэгч компаниуд “14–24 насны залуучууд бол бидний бизнесийн зорилтот ирээдүй”, “Өсвөр насны хүүхэд бидний маргаашийн байнгын хэрэглэгч мөн” гэх мэтээр ирээдүйгээ тодорхойлсон байсан нь Жефри Вийгандын ачаар ил болж байжээ.
Монголын ихэнх тамхичид мөн ийм л насандаа тамхинд орсон байдаг. Сурагчдын дунд явуулсан судалгаагаар, 13-17 насны нийт сурагчдын 61,3 хувь нь 14 нас хүрэхээсээ өмнө тамхи татаж үзсэн байдгийг тогтоожээ. Тэдний талаас илүү хувь нь тамхины бүрэн хамааралтай болсон тухай ч сэтгэл эмзэглүүлэм тоо дурайж байна.
Тамхины хор холбогдлыг нь жагсаавал, үнэндээ “Бум Эрдэнэ” туульсаас урт болно. Учир нь, тамхины утаанд хулгана мэрэгч амьтдыг устгахад хэрэглэдэг арзен, хорт хийн камерт ашигладаг цианид, уушгины мөгөөрсөн сувгуудыг тагладаг бохь зэрэг нэн хортой 4000 химийн нэгдэл байдаг аж. Ямар сайндаа, тамхи үйлдвэрлэдэг компанид ажилд орсон хүн орцыг нь нүдээр үзэж, гутаж цэрвэснээс тамхийг нэгмөсөн орхисон жишээ олон байдаг байна.
Жилийнх нь ашиг орлого хэдэн тэрбумаар тоологддог тамхины компаниудаас авсан мөнгөөрөө киночид, гол баатраа янжуур зуусан сайхан залуугаар дүрсэлж байв. Харин сүүлийн үе  сэтгэл гутралд орсон, дампуурсан, ажил хэрэг нь бүтэхгүй байгаа баатрыг тамхи татаж, архи ууж буй төрхтэй харуулах болсон. Эндээс тамхи сэтгэл гутралыг засдаг гэсэн андуу үзэл суртал мөн л "үнэртдэг". Үнэндээ бол тамхинд хүнийг тайвшруулдаг шид огтоос байдаггүй бөгөөд хэрэв никотин нь тайвшруулах үйлчилгээтэй байсан бол эрүүл мэндийн салбарынхан аль хэдий нь стресс тайлах хамгийн хямд хэрэгсэл болгочих байсан билээ.
Хөгжилтэй хөөрхөн “Микки хулгана” киногоороо хамгийн их алдаршсан кино найруулагч Уолт Дисней 65 насандаа уушгины хорт хавдраар нас барж, сая сая үзэгчид нь эмгэнэн гашуудаж байхад түүний компани нэгэн түүхэн мэдэгдэл хийсэн байдаг. Тэр нь Уолт Дисней компани тамхийг хэзээ ч кинондоо гаргахгүй хэмээсэн тунхаглал юм.
Одоогоор, тамхи татахыг болон зарж борлуулахыг бүрэн хориглосон ганц улс байдаг нь Бутан юм. Гэхдээ дэлхийн улс орнууд энэ чиглэлд том амбицтай төлөвлөгөө хэрэгжүүлж байна. ОХУ хүүхдэд тамхи зарахыг хориглосон хатуу хууль гаргалаа. Японы зарим компаниуд, тамхи татдаггүй ажилчдынхаа ээлжийн амралтын хоногийг нэмэх урамшуулал олгодог болов. Тус улс 2040 он гэхэд тамхийг бүрэн хориглохоор төлөвлөж байна. Сингапур улс тамхи татагчдыг 55 хувиас 14 хувь хүртэл бууруулсан кампанит ажлаараа алдартай.
Өдгөө өндөр хөгжилтэй орнуудад, санхүүгийн хувьд чинээлэг, төрийн албан хаагч нар дунд тамхины хэрэглээ хамгийн бага байдаг. Харин хөгжингүй орнуудад мэргэжил боловсролын түвшин доогуур иргэд нь илүү ихээр тамхи татдаг байна. Өөрөөр хэлбэл, тамхи ядуу зүдүү амьдралын үзүүлэлт буюу орон гэргүй тэнүүлч, янхан, хулиган, гэмт хэрэгтнүүд тамхийг голлон хэрэглэж, гудамжны харанхуй мухар руу шахагдсаар байна.скачать dle 12.0
2 Сэтгэгдэл

2 сэтгэгдэл

  1. node%3F

    2019/06/18 07:06:10

    I'm just commenting to let you understand of the exceptional experience my cousin's girl encountered viewing your web page. She discovered such a lot of things, most notably what it's like to possess an incredible teaching mindset to get the others with ease learn about some complex subject areas. You undoubtedly did more than readers' expected results. I appreciate you for producing the beneficial, trustworthy, educational and as well as easy guidance on your topic to Gloria. node%3F node%3F

  2. 457F3C47-96BA-479F-926C-9F292B9DB1DA

    2019/06/21 11:06:07

    I enjoy you because of all your work on this website. My daughter really loves going through investigations and it is easy to understand why. All of us notice all relating to the powerful tactic you produce worthwhile items by means of the blog and cause response from visitors about this concern then our favorite child is always starting to learn a whole lot. Take pleasure in the rest of the new year. Your conducting a fantastic job. 457F3C47-96BA-479F-926C-9F292B9DB1DA https://www.utne.com/email?emailid=

Сэтгэгдэл үлдээх

Ц.Хашийн хальсны гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэлээ

3/11/2026, 19:23

Б.Амарсайхан “Гэтлэл” олон ангит киногоор үзэгчидтэй уулзах гэж байна

3/11/2026, 19:21

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт олгох хуваарь гарлаа

3/11/2026, 19:19

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна

3/11/2026, 19:15

Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

3/11/2026, 19:13

Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

3/11/2026, 19:09

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

3/11/2026, 19:07

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

3/11/2026, 19:06

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

3/11/2026, 19:05

Алт, мөнгөний үнэ эргэн өсжээ

3/11/2026, 19:01

Р.Энхтуяа: Нийт донорын 40-50 орчим хувийг залуус эзэлж байна

3/11/2026, 19:00

Дархан хотын анхны хөдөлмөрийн баатар уурхайчин байжээ

3/11/2026, 18:59

МОНГОЛЫН МЭДЭЭ ДЭЛХИЙН МЭДЭЭ ОРОН НУТГИЙН МЭДЭЭ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД Бусад МонголEnglishРусский中文日本語한국어 ДАРХАН-УУЛ: “Дэлхийг Монголд-

3/11/2026, 18:55

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

3/11/2026, 18:53

С.Буд: Жинхэнэ бүтээл нэг л төрдөг, давтагдвал утгаа алддаг

3/11/2026, 18:52

Төрийн дууллыг морин цагт орон даяар нэгэн зэрэг дууллаа

20/10/2026, 19:03

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

20/10/2026, 19:00

Х.Оюун: МОНЦАМЭ агентлаг франц хэлээр 25 жил мэдээлэл түгээсэн

20/10/2026, 18:58

Шатарчид Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө

14/10/2026, 13:38

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хийн халаалтын системд шилжиж эхэллээ

14/10/2026, 13:36

Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарыг мастер сургалтад хамруулна

14/10/2026, 13:34

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

14/10/2026, 13:30

Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

14/10/2026, 13:27

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав

10/10/2026, 17:25

УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ

10/10/2026, 17:24

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

10/10/2026, 17:23

Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...

10/10/2026, 17:21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив

10/10/2026, 17:19

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

10/10/2026, 17:18

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг ямар үндэслэлээр, яагаад цагдан хорьсноо олон нийтэд ил болго

10/10/2026, 17:15

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19