iNet.mn дагах

Т.ТАНСАГЧИМЭГ: “Чанга уншлага” хичээлээр 3-4 хэл давхар заадаг

Хөл хорионд байгаа эцэг, эхчүүд, хүүхдүүдийн цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, Монголын болон дэлхийн шилдэг уран зохиолтой танилцах боломж олгож буй “Чанга уншлага” хичээлийг санаачлагч, судлаач, докторант Т.Тансагчимэгтэй ярилцлаа.
-Та боловсрол судлаач, багшаас гадна “Шинэ зам” хүүхэд, гэр бүл хөгжлийн төв, “Зөв монгол эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч. Тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний талаарх судалгаа, мэдээллийг нийгэмд хүргэх ажилд манлайлан оролцдогийг олон нийт илүүтэй мэддэг болжээ. Коронавирусийн улмаас хүн төрөлхтөн онцгой нөхцөлд сурч, ажиллаж, амьдарч байна. Таны санаачилсан “Чанга уншлага” хичээлийн талаар эхлээд тодруулъя?
-Баярлалаа. “Чанга уншлага” хичээлийг 2017 онд санаачилж, танхимаар зааж эхэлсэн. Хамрагдсан хүмүүс андахгүй. Харин коронавирусийн улмаас бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор хичээлийнхээ хөтөлбөрийг цахим хэлбэрт оруулсан. Тодруулбал, манай төслийн багийнхан өнгөрсөн сарын 23-нд тохиосон Дэлхийн номын өдөрт зориулж, “Чанга уншлага”- ынхаа тусгай хөтөлбөрийг бэлтгэн, цахимаар хүргэх болсон юм. Манай багийнхны олонх нь багш, эрдэмтэн, судлаач, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч. Мэргэжлийн ур чадвартай хамт олныхоо хүчээр томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Үүний нэг нь “Чанга уншлага”. Сургуулийн өмнөх боловсролын залгамж холбоог бэхжүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих зорилгоор номыг чанга, тод унших чадварт хүүхдүүдийг сургах, дадал хэвшил болгохоор уг ажлаа эхлүүлсэн. Хүүхдийг багаас нь төлөвшүүлэх, ой тогтоолтыг нь сайжруулах, бүтэн өгүүлбэрээр ярьдаг болгох, эх хэлээ төгс эзэмших, өөрийгөө болон бусдыг илэрхийлэх цогц чадвар суулгах нь “Чанга уншлага” хичээлийн зорилго. Өөрөөр хэлбэл, суралцах, даалгавар хийх гэсэн тогтсон хэв загвараас ангид, дэлхийн хэмжээнд сэтгэх, насны хязгааргүй, насан туршийн боловсрол олгодгоороо онцлогтой. Энэ хичээлд хамрагдсан хүүхдүүд болон ахмадуудын ой тогтоолт сайжирч, сэтгэн бодох хурд нэмэгдэн, мэдээллийг шууд хүлээн авч, бусдад зөв дамжуулах чадвартай болж буй нь судалгаагаар батлагдсан.
-Та бүхний судалгаатай танилцахад “Чанга уншлага” нь бүх насныхны тархи, мэдрэлийн систем, сонсгол, тэр ч бүү хэл үнэрлэх, хүрэлцэх чадварыг ч сайжруулдгийг мэдлээ. Хичээлийг хэрхэн хийх талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Эхлээд хүүхдийн сонирхлыг татсан бага хэмжээний зохиолыг 1-2 удаа уншиж, сонсгоно. Дараа нь дагуулан уншина, өсвөр насны хүүхдүүдэд түүвэрлэн уншуулж, сонирхож буй хоёрдагч, гуравдагч гадаад хэлтэй нь харьцуулан сургах боломжтой. Хамгийн гол нь чанга дуугаар, тод уншина. Ингэхдээ номыг харна, барина, мэдэрнэ, сонсоно, ялган дүгнэдэг болох юм. Чанга унших аргыг шинэ цагийн сургалтын арга барилд төдийлөн хэрэглэдэггүй бөгөөд хүүхдүүд цахим орчинтой шууд харилцдаг болсон нь учир дутагдалтай. Хөл хорионы үеэр хүүхдүүдийн цахим хэрэглээ эрс нэмэгдэж байна. Тиймээс эцэг, эхчүүдийг хүүхдүүдтэйгээ амьд харилцаа үүсгэх, тэдэнд зөвлөн, туслуулах зорилгоор дээр хэлсэнчлэн хичээлийнхээ хөтөлбөрийг цахим хэлбэрээр боловсруулсан юм. Уг хичээлээр эцэг, эхчүүд хүүхдийнхээ хамтаар Монголын болон гадаадын алдартай зохиолчдын шилдэг ном, зохиолуудыг төрөлх болон хүссэн гадаад хэлээрээ харьцуулан уншиж, хамтдаа хөгжих боломжтой.
-Хөл хорионоос өмнө “Чанга уншлага” хичээлийн лекцүүдийг олон газар зохион байгуулсан. Тэгэхэд уг хичээлээр 3-4 гадаад хэлийг хэрэглээний түвшинд, уншлагын хэлбэрээр, богино хугацаанд чанартай зааж байгааг олон хүн сайшаасан байна билээ.
-Тийм ээ, эдгээр лекцийн дараа эцэг, эхчүүд, сурагчдын санал, хүсэлтээр бид нийгмийн сүлжээнд “Номонд дурлагсдын клуб” нээж, идэвхтэй ажиллуулан, алслагдсан хороо, дүүрэг, аймаг, сум, багийн хүүхдүүдийг ч хичээлдээ хамруулах болсон. Эдүгээ цахимаар болон ганцаарчилсан сургалт явуулж байна. Томчууд хүүхдэдээ ямар ном уншуулахаа төдийлөн мэддэггүй тул үүгээр дамжуулан хэдэн зүйл хэлье. Бага насны хүүхдийг хөгжүүлэх сургалтын материалд тавигдах үндсэн гурван шаардлага бий. Үүнд эрүүл ахуйн, сурганы, сэтгэл зүйн шаардлага багтана. Эрүүл ахуйн шаардлага гэдэгт номыг амархан бохирддог, барзгар гадаргуутай цаасаар хэвлэдэггүй. Үсгийн хэмжээ нь хүүхдэд харагдахуйц том, хэв нь гаргацтай, хавтас нь хатуувтар, өнгө, үзэмж сайтай байхын зэрэгцээ элдэв үнэргүй байх ёстой. Тиймээс ном сонгохдоо эдгээр зүйлийг эхлээд анзаараарай. Сурган зүйн шаардлага нь хүүхдийн танин мэдэхүйн хэрэгцээ, ажигч, сониуч чанарыг хөгжүүлэхэд чиглэсэн, цөм хөтөлбөрийн агуулгад нийцсэн байна. Түүнчлэн бага насныхны танин мэдэхүй, нийгэмших, хэл ярианы хөгжил, хүн болж төлөвших зөв суурийг тавихад чиглэх учиртай. Мэдээж нас, сэтгэхүйд нь тохирсон агуулга, зурагтай байх, дасгал, даалгавар хийхэд тохиромжтой, бичвэр багатай байхаар зохиох хэрэгтэй. Харин сэтгэл зүйн шаардлагад хүүхдүүдэд хөгжилтэй, зугаатай, сонирхолтой байлгах, “Би чадна” гэсэн хэрэгцээнд нь тулгуурласан, асуудлыг шийдвэрлэх боломжтой байгаа, эсэхийг нь анхаараарай. Өөрөөр хэлбэл, тухайн ном хүүхдийн яагаад, ямар учраас гэх мэт асуултад тодорхой хариулж чадах уу гэдгийг харгалзана. Энэ бүхнийг “Чанга уншлага” хичээл цогцоор нь, энгийн хэлбэрээр хүүхдэд хүргэдгээрээ давуу талтай.
-Жишээлбэл, “Чанга уншлага” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдэд ямар ямар эерэг дүн гарсан бэ?
-Олон сайн жишээг дурдаж болно. Эдүгээ хүүхдүүд гэртээ ихэвчлэн ганцаараа, эсвэл ах, дүүтэйгээ үлдэж, өдрийг цахим орчинд өнгөрүүлж байна. Үүний уршгаар дэлгэцэнд донтох, ганцаардмал, өөрийгөө илэрхийлэх чадваргүй, амьд харилцаанаас татгалзсан, амархан гутардаг болох нь бий. Харин “Чанга уншлага”-д хамрагдсанаар энэ бүхнээс ангижрах боломжтой. Манай хүүхдүүд утга зохиол ертөнцөөр аялан, алдартай олон ном, зохиол уншиж, түүнийгээ нэгтгэн дүгнэж, найз нөхөд, гэр бүлийнхэндээ ярьж өгч байна. Гадаад хэлийг хурдан сурсан, өөртөө итгэлтэй болсон сурагчдыг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгөх сайхан. Энэ бол хүүхдүүдэд цүнх, дэвтэр, чихэр, жимс өгснөөс илүүтэй оюун ухаанд нь оруулсан бодит хөрөнгө оруулалт юм.
-Бага ангийнханд чанга унших, бие даан суралцахад тохирсон дэлхийн шилдэг зохиолоос санал болгохгүй юу?
-Сонирхолтой олон ном нэрлэж болно. Гэхдээ энэ удаад дэлхийн хүүхдийн шилдэг 100 номын нэг болох Шелдон Алан Силверстэйний “Өглөгч мод” үлгэрийн номыг санал болгоё. Учир нь энэ ном бичвэр багатай, зураг олонтой, англи, монгол хэлээр давхар хэвлэгдсэн тул хослуулан уншиж, сурахад тохиромжтой.
-Та БНХАУ-ын Хэл, соёлын дээд сургуулийн докторантурт хэл шинжлэлийн чиглэлээр суралцдаг байх аа. Бас англи, орос, хятад хэлийг “Чанга уншлага” хичээлээрээ заадаг. Гадаад хэлийг хэрхэн сурсан туршлагаасаа хуваалцаач?
-Гадаад хэл сурах амархан. Гол нь хувь хүн маш сониуч байх хэрэгтэй. Сонирхсон хэлээ аль нэг дуртай зүйлтэйгээ холбох, жишээ нь дуу, шүлэг, кино, номоороо дамжуулан сурвал үр дүнтэй. Сониуч байвал тухайн сурах хэлнийхээ бараг тэн хагасыг нь судалсантай тэнцдэг гэдэг. Хүн болгон хэл шинжлэлийн мэргэжилтэн байх албагүй. Гэхдээ өнөөгийн нийгэмд гадаад хэлийг хэрэглээний түвшинд сурах зайлшгүй шаардлагатай. Тиймээс дуртай номоо хүссэн хэлээрээ чанга, тод уншиж сураарай. Үр дүнг нь удахгүй харах болно.
-Хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?
-“Шинэ зам” хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн дэргэдэх сургалт, судалгааны танхимаас зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Мөн манай пэйж хуудсанд хандаарай. Өмнө нь танхимаар хичээлллэдэг байхад гурван сарын сургалт явуулдаг байсан бол эдүгээ цахим хэлбэрт шилжүүлснээр 45 хоног болгон шахсан. Нэг ангид 10-12 хүүхэд бүртгэдэг ч дорхноо бүрдчихдэг. Тиймээс хэзээнээс элсэлт авахыг эцэг, эхчүүд пэйж хуудсаар дамжуулан тандаж, бүртгүүлээрэй. Сургалт үнэгүй гэдгийг нэмж хэлье. Өмнө нь хүүхдийг бүртгэхдээ биечлэн уулзаж, тухайн хүүхэд өөрийн нас, сэтгэхүйдээ тохирсон мэдлэг, чадварыг эзэмшсэн, үгүйг нь шалгадаг байсан. Мөн ном унших дадал хэвшлийг нь шалгана, хичээлийн хоцрогдол байгаа, эсэхийг нь ч үзнэ. Энэ бүхнийг бичлэг болгоод хадгалчихдаг. Одоо бол бүртгүүлсэн хүүхдүүдтэйгээ цахимаар холбогдож, 20 минут орчим, тоглоомын аргаар л шалгачихаж байна. Ингээд үеийнхнээсээ хоцорсон зүйл байвал тэрийг нь нөхөх зэргээр тухайн хүүхдийн нас, сэтгэхүйд тохируулан хөгжүүлдэг. Нэг номыг 3-4 хэлээр уншуулдаг учраас гадаад хэл эзэмших суурь болдог. Хичээлийн үр дүнг шалгахдаа тухайн хүүхдийн сургалтын өмнөх болон дараагийн мэдлэг, ур чадварыг харьцуулдаг. Тэгэхэд гайхалтай үр дүн гарсан шүү. Мөн манай байгууллагынхан энэ сарын 8-нд тохиосон хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд “Чанга уншлага” танхимын болон цахим лекцээ Хүүхэд хөгжлийн төвүүд, дугуйлан, зуслан, асрамжийн газруудад уламжлал ёсоор үнэгүй зохион байгуулсан.скачать dle 12.0

ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хуваарь

19/11/2024, 10:48

"Чингис хаан" сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ

19/11/2024, 10:47

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлана

19/11/2024, 10:45

Кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох судалгаа хийж байна

19/11/2024, 10:42

С.Мөнхзул дэлхийн аварга болжээ

19/11/2024, 10:41

ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна

9/11/2024, 09:41

Төсвийн тодотголыг ирэх сард багтаан өргөн мэдүүлнэ

9/11/2024, 09:37

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

9/11/2024, 09:35

Австралид 16-гаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно

9/11/2024, 09:34

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

6/11/2024, 17:33

Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа

6/11/2024, 17:31

Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлаар томилжээ

2/11/2024, 19:21

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2/11/2024, 19:18

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын харцага Э.Даш түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ

2/11/2024, 19:15

Баруун аймгийн автобуснууд Драгон төвөөс хөдөлнө

2/11/2024, 19:14

Хакухо аварга Шарга суманд эмнэлгийн тусгай тоноглолтой автомашин бэлэглэжээ

2/11/2024, 19:13

Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ

2/11/2024, 19:12

Г.Лувсанжамц: Үр дүнд суурилсан төсөв, салбар хоорондын уялдааг бий болгох хэрэгтэй

29/10/2024, 11:16

Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв

29/10/2024, 11:15

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар Ч.Өнөрбаярыг томилжээ

29/10/2024, 11:14

Ирэх дөрвөн жилд аймаг, сумдыг орон сууцжуулна

29/10/2024, 11:12

“Чингис хаан” одонгоор Бан Ги Мүн-ийг шагнах уу?!

29/10/2024, 11:11

Нийслэл 385 жилийн хугацаанд таван удаа нэрээ сольж байжээ

29/10/2024, 11:09

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев төрийн айлчлал хийж байна.

29/10/2024, 11:06

Дүрслэх урлагийн “Оны шилдэг бүтээл-2024” үзэгчдийн мэлмийд хүрлээ

24/10/2024, 16:04

Монголд Симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

24/10/2024, 16:00

Өвлийн дугуйгүй түгээлтийн машинуудад хариуцлага тооцно

24/10/2024, 15:57

Улаанбаатар дахь Америкийн төвийн 20 жилийн ой тохиолоо

24/10/2024, 15:55

"ТӨВ+100" оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

24/10/2024, 11:28

Туркийн нийслэлд үйлдсэн террорист халдлагыг НҮБ-ын тэргүүн зэмлэн буруушаав

24/10/2024, 11:26

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19