iNet.mn дагах

На.Батболд: Чингисийн алтан ургийн 40 гаруй Засаг ноёныг хэлмэгдүүлсэн

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож буйтай холбогдуулж, Засаг ноёдын хэлмэгдүүлэлтийн асуудлыг дагнан судалж буй судлаач На.Батболдтой ярилцлаа.

-Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон өнгөрүүлж байна. Хэлмэгдэгдүүлэлт болоод хэлмэгдсэн хүмүүсийг талаарх судалгааны ажил хэр явж байгаа вэ?
-УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр болгосноор энэ өдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн жил болгон тэмдэглэн өнгөрүүлж байгаа.
Миний бие улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Чингисийн алтан ургийн Засаг ноёдын талаарх судалгааг явуулж, одоо ч үргэлжлүүлсээр байна. Чингисийн алтан ураг, засаг ноёдын талаар ярихад энэ хүмүүс бол Монгол Улсад Ардын засаг бүрэлдэн тогтоход хамгийн том үүрэг гүйцэтгэж байсан. Тухайлбал, Хурц ван Э.Түдэн гэхэд Ардын намын суртал ухуулгын ажлыг хариуцан ажиллаж, суртал ухуулагч нарыг судалж ухуулагчийн үнэмлэхийг олгож байсан. Маршал Х.Чойбалсан, Д.Сүхбаатар жанжин нарын үнэмлэхийг Хурц ван Э.Түдэнгийн гарын үсэг зурж олгож байсан байна. Дээр нь олон хошуудад Ардын засгийн газрын үйл ажиллагааг явуулахад засаг ноёдын оролцоо маш их байсан.
-Чухам яагаад эдгээр хүмүүсийг хэлмэгдүүлэх болсон юм бэ?
-Яагаад гэхээр тэд монгол төрийн бодлого, уламжлал, өв соёлыг тээж явсан. Өнөөдөр маш олон хүмүүс хэлмэгдсэн тухай ярьж байна. Гэхдээ улс төрийн хилс хэрэгт анх хэлмэгдсэн хүмүүс бол засаг ноёд юм. Засаг захиргааны өөрчлөлт явуулахаас эхлээд хөрөнгө хураалт, тэгээд их хэлмэгдүүлэлт хүртэл Засаг ноёдыг улс төр, эдийн засгийн хувьд зохион байгуулалт, шат дараатай хэлмэгдүүлсэн байдаг.
1929 оны Хөрөнгө хураалтаар ихэнх засаг ноёд хөрөнгөө хураалгасан. Зарим нь бүр хоосорч айл хэсүүчилж амьдрахад хүрч байсан. Тэр үед “Жонон ван Н.Цогбадрахын хоёр морь Их тэнгэрийн аманд байна. Энэ хөрөнгийг нь хураагаач” гэсэн бичиг хүртэл хөрөнгө хураах комисст ардуудаас ирүүл байсан. Энэ мэтчилэн тэдгээрийн төрөл төрөгсөд, хатад, хүүхдүүдийнх нь хөрөнгийг хураасан. Хөрөнгө хураах энэ ажлыг явуулж дуусаад 1930 оноос эхлээд засаг ноёдыг хөрөнгө нуун дарагдуулсан хэрэгт холбогдуулан шийтгэх болсон. Тухайлбал, Дайчин вангийн хошууны сүүлчийн Засаг ноён Х.Жамбалдорж, Түшээт хан Д.Доржсүрэнхоролжав нарын бүх хөрөнгийг хурааж, хоёроос гурван жил хорих ялаар шийтгэсэн байх жишээтэй.
-Бүх засаг ноёдыг засгаас буулгаад хэлмэгдүүлж эхэлсэн гэсэн үг үү?
-Ер нь бүгдийг нь засгаас буулгасан уу гэхээр бас үгүй. Эрдэм мэдлэг, бичгийн боловсрол бүхий засаг ноёдыг хошууны хурлаас засаг даргад сонгон ажиллуулж байсан. Тухайлбал, Эрх гүн Ү.Содномбигмэддорж, Манлай ван Д.Долсон зэрэг хүмүүсийг засаг даргад сонгосон байдаг.
Нөгөөтэйгүүр бичиг үсэг тайлагдсан ардууд хэр хэмжээнд байсан бэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Тийм ч их байгаагүй. Засаг даргаар сонгосон хүн нь бичиг үсэг мэдэхгүйгээс болоод Засгийн газраас ирүүлсэн бичгийг тайлж унших хүнгүй, ажил цалгардуулж буй тухай учирласан, бичиг үсэг мэдэхгүй тул засаг даргын тушаалаас буулгаж өгөхийг гуйсан бичгүүд Үндэсний Төв Архивт хадгалагдаж байна.
-Тухайн үеийн Засаг ноёд, тайжууд өндөр боловсролтой, эрдэм, бичгийн хүмүүс байсан байж таарна даа?
-Тэгэлгүй яахав. Маш олон урлаг, соёл, улс төрийн зүтгэлтэн бий. “Монгол хүү” кинонд Баатар ван Н.Наваан-Юндэн, Мэргэн гүн М.Гомбожав оролцож, Мэргэн гүн М.Гомбожав тус кинонд дүр бүтээж кино урлаг хөгжихөд гар бие оролцсон байдаг. Баатар ван Н.Наваан-Юндэнгийн “Баянмонгол”, “Үхэрчин хүү” дуунууд, “Соёл Эрдэнэ” тууж байна. Улсын алдар гавъяат хөгжимчин цолоор шагнагдаж байсан Засаг ноён Д.Түдэвдорж 1933 онд Москва хотод болсон Олон улсын их наадамд амжилттай оролцож, улмаар 1934 онд Москва хотод очиж “Өвгөн шувуу”, “Эр бор харцага”, “Уяхан замбуутив”, “Ар хөвч”, “Идэр жинчин”, “Түмэн эх”, “Үлэмжийн чанар”, “Ум зандан ширээ”, “Сийлэн бөөр” зэрэг 31 дууг хуурдаж, Магсар хурцын Дугаржав, Ж.Дорждагва, Д.Ичинхорлоо нар дуулан бичүүлж байсан. Ингээд харахаар ямархан цар хүрээтэй байсан нь харагдаж байгаа биз.
Дайчин ван Х.Жамбалдорж
-Чингисийн алтан ургийнхан болоод засаг ноёдын талаарх судалгааг хийж хэлмэгдүүлсэн гэсэн яриа байдаг. Энэ тухай?
-Их хэлмэгдүүлэлтийн үед ЗХУ-ын сургагч нар Дотоод явдлын яаманд томилогдон ирж ажиллаж байсан. Тэд нарын хийсэн алтан ургийнхны судалгаа гэж байсан. Чингисийн угсаа, Засаг ноён гэж хэнийг хэлдэг, тайжууд гэж юу болох тухай, ямар гарвалтай зэргийг нарийн тодорхой хийсэн судалгаа бий. Түүний дагуу хэлмэгдүүлэлтийг хийсэн.
-Түүхийг зүхлийн үүднээс биш түүхэн ухаарлын үүднээс харах хэрэгтэй гэж академич Ж.Болдбаатар багш хэлдэг. Их хэлмэгдүүлэлтийг Дотоод явдлын яамаар хийлгэсэн. Гэхдээ энд нэг анхаарах зүйл бий. Судлаад үзэхэд 1930 оны сүүл үед Дотоод явдлын яам 130 гаруй хүний орон тоотой, БНМАУ-ын хэмжээнд ажиллаж байсан байна. Гэтэл яг хэлмэгдүүлэлт явагдаад дуусахад дээрх ажилтнуудаас 120 гаруй нь хэлмэгдсэн байна.  Бүр урд нь Дотоодыг хамгаалах ерөнхий газрын  даргаар ажиллаж байсан Д.Балдандоржийг ч бас хэлмэгдүүлсэн.  Үүнээс үзэхэд Дотоод явдлын яамны хуучин тогтчихсон, уламжлагдан ирсэн хүний нөөцийн бодлогыг алдагдуулан шинэ хүчнээр нөхөх зарчмаар энэ хэлмэгдүүлэлтийг хийсэн болж таараад байна. 
-Тэгэхээр Дотоод явдлын яамны яагаад хэлмэгдэх болов?
-Шалтгаан нь маш тодорхой. Учир Дотоод явдлын яамны хуучин бие бүрэлдэхүүн улс төрийн хилс хэрэгт хүмүүсийг хэлмэгдүүлэхээс татгалзсан. Тухайлбал, Маршал Х.Чойбалсанд Хөвсгөл хэлтсийн дарга Б.Баярмагнай дөрвөн удаа эсэргүүцсэн захидал, Дотоод явдлын яамны Шинэ хүчний хэлтсийн дарга Х.Нямаа лам нарыг олноор нь хавтгайруулан баривчилж хэлмэгдүүлэх явдлыг зөвшөөрөхгүй гэж захидлыг бичиж, эцэст нь өөрсдөө хэлмэгдсэн байдаг.
-Улс төрийн их хэлмэг­дүүлэлтэд монгол­чуудын сор болсон хүмүүсийг хэлмэгдүүлэхээр нэрсийн жагсаалт авч ирж, түүний дагуу ажиллсан гэдэг. Энэ “Заговор” хэмээх жагсаалтад засаг ноёд багтсан байдаг уу?.
-Энэ “Заговор” буюу “Хуйвалдаан” гэх 115 хүний нэрсийн жагсаалтыг ЗХУ-ын ДХАК-ын орлогч М.П.Фриновский, БХАК-ын орлогч П.Смирнов, ЗХУ-аас БНМАУ-д суух бүрэн эрхт элчин төлөөлөгч С.М.Миринов нар 1937 оны 8 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод гэнэт хүрэлцэн ирэхдээ “Японоос БНМАУ-ыг эзлэхээр завдаж буй”-г танилцуулж, улмаар япон тагнуулын хэрэгт холбогдолтой гэх хүмүүсийн нэр жагсаасан дээрх жагсаалтыг өгч баривчлахыг даалгасан байдаг. БНМАУ-ын улс төр, нийгмийн зүтгэлтэн 115 хүний нэр бүхий “Заговор” хэмээх жагсаалтын  58 дугаарт Сэцэн хан Д.Навааннэрэн, 68 дугаарт Дархан чин ван Ж.Намжилдэндэв, СССР гэх тодотголтой жагсаалтын 4 дүгээр Мэргэн гүн М.Гомбожав нарыг багтаасан байдаг. Тийм ч учраас энэхүү алтан ургийн засаг ноёдыг баривчилж улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн.
Хурц ван Э.Түдэнгийн Маршал Х.Чойбалсанд олгосон үнэмлэх бичиг
-Эдгээр засаг ноёд бол ЗХУ-аас ирсэн жагсаалтын дагуу хэлмэгдэж, бусад засаг ноёдыг хэрхэн хэлмэгдүүлсэн бэ?   
-Засаг ноёд хэргэм зэргээсээ татгалзаж, хэргэм зэргээ устгах тухайгаа өргөдөл бичиж, түүнийг нь Дотоод явдлын яам хийгээд Засгийн газрын зүгээс ёсоор болгосноор засаг ноёд энгийн хар болж байсан. Энэхүү энгийн ард болсон засаг ноёдоос Түшээт хан, Сэцэн хан нар Гандан хийдэд шавилан сууж байсан. 
Энэхүү хийдэд шавилан сууж байсан засаг ноёдыг Ёнзон хамба буюу “Лам нарын хувьсгалын эсэргүү япон тагнуулын хэрэг”-т хэлмэгдүүлсэн байдаг. Улмаар орон нутагт суугаа засаг ноёд тайж нарыг уг хэрэгт холбогдуулж хэлмэгдүүлсэн байна. Одоогоор хэлмэгдсэн засаг ноёдыг судлах ажлын хүрээнд 40 гаруй засаг ноёдыг олж тогтоогоод байна.
-Хувьсгалын эсэргүү хэргээс өөр зүйлээр шийтгэгдсэн засаг ноёд байна уу?
-Хошой чин ван Ч.Лхамсүрэн БНМАУ-аас оргон зайлах гэсэн зүйлээр шийтгэгдсэн байдаг. Тэрээр Би Ардын засаг үүссэнээс эзэрхэг эрхгүй, эд хөрөнгөгүй ядуу дорой болсон болсон тухайгаа дурдаад оргож гарахыг завдаж байсан гэж мэдүүлсэн байдаг.
-Их хэлмэгдүүлэлтэд өртөөд амьд үлдсэн хүн байна уу?
-Баатар ван Н.Наваан-Юндэн бий. Герман тагнуулын хэргээр баривчлагдаж, дээд хэмжээгээр шийтгэснийг маршал Х.Чойбалсан 10 жил хорих ял болгож өөрчлүүлсэн байдаг. Тэгээд болоогүй Дотоод явдлын яамны хашаанд гэрт ховор ном судар хөрвүүлэх, орчуулах ажлыг хийлгэж байсан. Баатар ван Маршал Х.Чойбалсанд хэд хэдэн удаа захидал бичсэн байдаг. Уг захидалдаа: Гадуур агаар салхинд гарах, гарч кино театр орох, халуун усанд орох, хоол ундыг нэмэгдүүлэх асуудлыг тавихад нь Маршал Х.Чойбалсан ёсоор болгосон байдаг. 
-Монголын төрийн эрхийг барьж, түүчээлж явсан алтан ургийнхан, засаг ноёдыг ингэж хэлмэгдүүлснээр асар их хор хохирол учирсан байх даа?
-Алтан ургийнханыг хэлмэгдүүлж, эд хөрөнгийг нь хурааж, амь насыг нь хохироосноор маш их хор хохирол учирсан. Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал ч хөндөгдөж, энгийн ард иргэдийг үй олноор нь хэлмэгдүүлэх нөхцөл бүрдсэн. Уламжлагдаж ирсэн оюуны болоод соёлын үнэт өвүүд устахад хүрсэн гээд дурдаад байвал их. 
-Эдгээр засаг ноёдын үр удам одоо байна уу?
-Алтан ургийн угсааны засаг ноёдын үр хойч бий. Тэд өнөөдөр Монгол Улсынхаа төлөө алтан урагтны ухааны цараар чимээгүй зүтгэсээр л байна.
-Одоо цагаатгах, хийгээд хэлмэгдэгсдийн талаарх судалгааны ажил яаж явж байна вэ. Энэ талаар дагнасан судалгааны төв байна уу?
-Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс дээр судалгааны төв ажиллаж байсан.  Үүнийг татан буулгаад удаж байна. Бараг энэ талын судалгаа зогссон гэж хэлж болох байх. Түүнээс хойш хувь судлаачид, ТЕГ-ын Тусгай архивын судлаачид энэ чиглэлийн судалгааг хийж байна. 
-“Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болж байна. Алтан ургийн засаг ноёдыг хэлмэгдүүлсэн асуудлыг судалж буй судлаачын хувьд эцэст ямар үг хэлмээр байна?.
-Чингисийн алтан ургийнхан хийгээд засаг ноёд Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө, Ардын засаг бүрэлдэн тогнох үйл хэрэгт оюун ухаан, амь насаа зориулж ирсэн.
Эдүгээ Чингис хааны өв, түүх соёлыг судлах талаар ярьж, томоохон төслүүд  явагдаж байна. Тиймээс Чингисийн алтан ургийн эдгээр хэлмэгдсэн ноёдын улс төр, нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, үйл хэргийг нэхэн судлах, түгээн дэлгэрүүлэх нь нэн чухал байна.
Монгол төрийн алтан аргамж, Чингисийн алтан ураг тасраагүй.скачать dle 12.0

ЗАВХАН: Хөөмөлдөж сийлсэн бурхны бүтээлүүд хадгалагдаж байна

Өнөөдөр, 15:11

Т.Ариунчимэг: “Амьдрахуй” гэдгийг бид “хүлцэхүй” юм байна гэж тодорхойлсон

30/09/2024, 20:29

Азүмарюү С.Тодбилэгийн зодог тайлах ёслол боллоо

30/09/2024, 20:25

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

30/09/2024, 20:10

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон шийтгэх тогтоолыг шүүхээс хүчингүй болгожээ

30/09/2024, 11:34

Д.Дуламсүрэн: Аялал жуулчлалын салбарт тогтвортой ажиллах боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай байна

30/09/2024, 11:32

МАН, АН, ХҮН намын НИТХ-д нэр дэвшигчид

30/09/2024, 11:30

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх хуулиуд

30/09/2024, 11:28

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

30/09/2024, 11:26

Чинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллоо

30/09/2024, 11:23

Э.Одбаяр: Монгол бол хэнийг ч даган баясахгүй, энхийг эрхэмлэсэн, бие даасан олон тулгуурт гадаад бодлоготой орон

25/09/2024, 09:53

"Хубилай хаан" медалийн эзэд тодорлоо

25/09/2024, 09:51

“Чингис хаан” нисэх буудлыг өргөтгөхөөр тохирчээ

25/09/2024, 09:49

"Баавгай болохсон" киног улс төрийн зорилгоор цензурдэж байна"

25/09/2024, 09:48

“Жуулчин төгөл” аяныг 3 дахь жилдээ хэрэгжүүлнэ

25/09/2024, 09:47

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш албан ёсоор угтан авлаа

25/09/2024, 09:45

Физик, хими, математик, технологи, англи хэлний мэргэжилтнүүдийг гэрээт багшаар ажиллуулна

18/09/2024, 20:21

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Esan Үндэсний Цахим сан

18/09/2024, 20:20

Зуслангийн бүсийг Шаргаморьт хот, Партизан-Жаргалант тосгоныг хотын хүнсний хангамжийн хөнгөлөлттэй бүс болгоно

18/09/2024, 20:17

Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа

18/09/2024, 20:16

Монгол Улс цахим засаглалын хөгжлийн индексээр 28 байраар урагшилжээ

18/09/2024, 20:13

Киришима Б.Лхагвасүрэн найман даваатай башёг үргэлжлүүлж байна

18/09/2024, 13:52

Физик, хими, математик, технологи, англи хэлний мэргэжилтнүүдийг гэрээт багшаар ажиллуулна

18/09/2024, 13:48

Монгол-Японы эмнэлэг орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжтэй боллоо

18/09/2024, 13:46

Монголын нүүдлийн соёл, зан заншил, үзэсгэлэнт байгалийг контентоор дамжуулан сурталчилна

18/09/2024, 13:44

Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах өдөр тохиож байна

17/09/2024, 12:10

ХӨВСГӨЛ: Нийт газар нутгийн 40 орчим хувь нь цөлжилтөд өртсөн байна

17/09/2024, 12:06

Өнөөдөр болох үйл явдлууд

17/09/2024, 12:03

С.Такаичи санал асуулгын дүнгээр тэргүүлжээ

17/09/2024, 12:01

Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулав

17/09/2024, 11:57

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19