iNet.mn дагах

Ж.Нацаг: Гутал оёж сурсан маань сайхан амьдрах эрдэм болж өвлөгдсөн

Увс аймгийн брэнд бүтээгдэхүүний нэг цагаан ултай гутлыг тасралтгүй 27 дахь жилдээ үйлдвэрлэж буй хөдөлмөрч нямбай бүсгүй болох “Ойрад загвар” ХХК-ийн захирал Жаргалын Нацагтай ярилцлаа. Түүний хувьд цагаан ултай гутал оёж сурсан нь амьдралаа өөдөн татах гол хөшүүрэг болжээ.
-Та хэдийнээс цагаан ултай гутал оёж сурсан бэ? Анхандаа хэцүү санагдаж байв уу?
-Би 1973 онд Тэс суманд долоон хүүхэдтэй айлын гурав дахь охин болж мэндэлсэн. 1991 онд 10 дугаар ангиа төгсөөд эцэг, эхийнхээ зөвлөмжийн дагуу цагаан ултай гутал оёж сурахаар шийдсэн. Тэр үед нагац ах н.Оршихын гутлын цехэд ажиллахдаа гутал оёх нарийн ур чадварыг олж авсан байдаг.
   Тэр үед өдөржингөө сууж ажилласнаас болоод нуруу өвдөх, бие чилэхээс эхлээд хэцүү зүйл их байсан. Орой унтахдаа ихэвчлэн доош нь хараад хэвтэнэ. Тэглээ гээд би огт шантраагүй. Сурах тусам илүү хичээх сонирхол төрсөн. Хүний сурсан зүйл гэдэг хожмын амьдралд заавал хэрэг болдог юм билээ. Насны залууд цагаан ултай гутал оёж сурсан маань өнөөдөр өдий дайтай амьдрах эрдэм болж өвлөгдсөн.
-Та хэдийнээс бие дааж цагаан ултай гутал үйлдвэрлэсэн бэ?
-Зохих хэмжээнд гарын уртай болчихоод 1993 оноос бие дааж гутал оёсон. 1996 онд ханьтайгаа учирч, гэр бүл болсоны дараагаар гэр бүлийн хүрээнд оёж эхэлсэн. Тэр үед гэртээ гутлаа оёод сууна, хадам дүү хичээлээс ирж хоол хийж өгдөг байлаа. Материал ховор, ажлын бүтээмж муутай байсан санагддаг. 1990-ээд оны үед цагаан ултай гутал амар борлодоггүй, зах зээл хүндхэн байсан. Үйлдвэрлэсэн гутлаа зарахаар зах дээр зогсоно. Хийц, чанар сайтай гэж үнэлээд захын худалдаа эрхлэгчид захиалга өгдөг байсан. Ингэж л гутлаа зарангаа нэмэлт захиалгатай гэртээ баяртай ирдэг байж билээ.
-Цехийн хэмжээнд үйлдвэрлэл эрхлэх хүртэл их хөдөлмөр, бэрхшээлийг даван туулсан байх даа?
-1996 онд дэлгүүрийн лангуу хоосорчихсон, картын бараатай, хэцүүхэн үед амьдрал зохиож байлаа. Эхлээд гэртээ, дараа нь хашааныхаа амбаарт 3 жилийн турш гутал оёсон. Үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн төлөөх уйгагүй хөдөлмөр, чармайлт маань талаар болоогүй. Удалгүй жижиг ажлын байр барьж чадсан. Хамгийн сүүлд 2016 онд ажлын байраа өргөтгөөд 2 давхар болгосон. Ихэвчлэн өөрийн гарын чамбай гутал үйлдвэрлэдэг болохоор миний оёсон гутлыг авна гэсэн иргэдийн саналыг хүндэтгээд чанартай гутал хийхийг эрмэлзэж ажилладаг.
-Өдгөө “Ойрад загвар” ХХК өдөрт хэчнээн гутал үйлдвэрлэж байна вэ?
-“Ойрад загвар” ХХК 2006 онд үүсгэн байгуулагдсан. Нэг үеэ бодвол иргэд эрүүл мэнд талаасаа дулаахан, ус чийг татахгүй, чанартай цагаан ултай гутлыг сонгон өмсөх болсон байна. Үүнийг дагаад зах зээлийн хүрээ тэлж, хүчин чадал нэмэгдлээ. Одоо манайх таван ажилтантай. Өдөрт дунджаар 7-10, сард 250-300 орчим цагаан ултай гутал үйлдвэрлэж байна.
-Увсад цагаан ултай гутал оёдог олон хүн бий. Таны урласан гутлын онцлог юу вэ?
-Ямар ч ажлыг хэм хэмжээ, стандарт нормын дагуу чамбай хийх дуртай. Ер нь хүний зан араншин хийж байгаа ажил, хөдөлмөрт шууд нөлөөлдөг гэж боддог. Миний цаг баримтладаг, хэлсэндээ хүрдэг, нягт нямбай зан чанар маань өөрийн гэсэн хийцтэй, минийх гэж хаяглаагүй ч байсан зуун хувь тэгж хэлж болохоор хэлбэр төрхийг агуулсан байдаг. Энэ хэрээр үйлчлүүлэгчдийн итгэлийг олж чадсан. Одоо тогтмол хамтарч ажилладаг, захиалга өгдөг хүмүүстэй болсон.
-Амар ажил гэж байдаггүй шүү дээ. Олон жилийн хугацаанд ажлаасаа бэрхшээсэн үе бий юу?
-Шантарч л байсан байх. Орой ажлын хувцасаа тайлахдаа өглөө эртхэн орж ирнэ дээ гэж бодоод л ажлаас буудаг. Энэ ажил минь надад өгөөжтэй, амьдралд минь үр дүн өгсөн. Мөн хамгийн сайн хийж чадах зүйл маань гэж илүү хичээсээр ирсэн. Манай нөхөр бас гутал оёно, загвар гаргана. Загвар зохион бүтээгч шиг нарийн загвар гаргачихаад оёоорой гэнэ. Жаахан эвгүй оёчихвол болохгүй байна гэнэ. Харин сүүлийн жилүүдэд хань маань мужааны ажилдаа анхаарал хандуулах болсон. Модон эдлэл дундаа сийлбэртэй гэр хоёрыг хийж зах зээлд нийлүүсэн. Мөн орос технологиор эмээл урлаж байгаа. Ер нь бол гарын их ур дүйтэй, бүгдийг л өөрөө хийхийг хүсдэг хүн дээ. Манайх 4 хүүхэдтэй, 2 том маань дээд сургуулиа төгсөөд түрүүчээсээ амьдралын захаас татсан.
-Цагаан ултай гутлын үнэ ханш одоо ч гэсэн дорвитой өсөөгүй юм шиг санагддаг?
-Тийм шүү, цагаан ултай гутлын үнэ ханш 1990-ээд оны үеийн үнэ ханшаас огцом өссөн зүйл байхгүй. Хамгийн хэлбэлздэггүй тогтмол үнэтэй бүтээгдэхүүн гэж үйлдвэрлэл эрхлэгчид маань ярилцдаг. Зах зээлийн байдал, хүний хөдөлмөр, мөн материалын үнэ жил ирэх тусам өсөн нэмэгдэж, өөрчлөгдөж байгаа шүү дээ. Өнөөдөр эмэгтэй гутал 80 мянга, эрэгтэй гутал 100 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.
-Танай компани дулааны улиралд цагаан ултай гутлыг олноор үйлдвэрлэж нөөцлөөд өдийд гаргаж худалдаалдаг нь их зөв юм шиг санагдлаа?
-Зарим ижил төрлийн үйлдвэрлэл эрхлэгчид маань дулааны улиралд цагаан ултай гутлыг олноор нь оёж нөөцлөөд хүйтрэхтэй зэрэгцэн зах зээлд нийлүүлдэг. Энэ нь эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байдаг. Манай компани сүүлийн 3 жилийн турш нөөцөлсөн гутлаа Завхан, Архангай аймгийн зарим сумдаар явж худалдаалж байна. Энэ жил 1000 орчим гутал нөөцөлснийг хань маань ачаад явсан. Гутлын материалаа орон нутгийнхаа “Дөрвөн булаг” ХХК болон Улаанбаатар хотоос татаж байгаа. Цар тахлын нөлөөгөөр материалын олдоц тасалдах шинжтэй байгаа. Ямартай ч жилийн дөрвөн улиралд ажилчдаа ажилтай, цалинтай байлгах, гэр бүлийнхээ томоохон асуудлыг шийдэх хэмжээний ашиг орлогыг хөдөлмөрийнхөө үр шимээр бий болгож байна.
-Баялаг бүтээгч хүний хувьд юу бодож явдаг вэ?
-Хөнгөн үйлдвэрлэлийн салбар дотроо арьс, ширэн эдлэлийн үйлдвэрлэл хүнд хөдөлмөрт ордог. Өглөө бүр 7:30 минутаас өмнө ажил руугаа орж, өдөрт 12-аас дээш цаг хөдөлмөр эрхлэдэг. Ер нь Монгол улсын голлох салбар болох мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг төрөөс дэмжиж, энэ чиглэлд дорвитой бодлого гаргаж ажилламаар байна. Мөн ажлын байр нэмэгдүүлэн, зах зээлийн хүрээгээ тэлэхийг эрмэлзэж буй үндэсний баялаг бүтээгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих нь чухал гэдгийг хэлье.
-Ярилцсанд баярлалаа.скачать dle 12.0

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

Өнөөдөр, 18:53

С.Буд: Жинхэнэ бүтээл нэг л төрдөг, давтагдвал утгаа алддаг

Өнөөдөр, 18:52

Төрийн дууллыг морин цагт орон даяар нэгэн зэрэг дууллаа

20/10/2026, 19:03

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

20/10/2026, 19:00

Х.Оюун: МОНЦАМЭ агентлаг франц хэлээр 25 жил мэдээлэл түгээсэн

20/10/2026, 18:58

Шатарчид Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө

14/10/2026, 13:38

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хийн халаалтын системд шилжиж эхэллээ

14/10/2026, 13:36

Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарыг мастер сургалтад хамруулна

14/10/2026, 13:34

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

14/10/2026, 13:30

Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

14/10/2026, 13:27

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав

10/10/2026, 17:25

УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ

10/10/2026, 17:24

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

10/10/2026, 17:23

Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...

10/10/2026, 17:21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив

10/10/2026, 17:19

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

10/10/2026, 17:18

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг ямар үндэслэлээр, яагаад цагдан хорьсноо олон нийтэд ил болго

10/10/2026, 17:15

ТӨВ: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд таван тэрбум төгрөгийн зээл олголоо

28/09/2026, 19:57

ОРХОН: Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 7,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

28/09/2026, 19:56

The Assassin(s) киног гурав хоногийн дотор 1 сая гаруй хүн үзжээ

28/09/2026, 19:55

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Монголын багийн штабаар зочиллоо

28/09/2026, 19:52

Италийн Сэргэн мандалтын үеийн сор бүтээлүүд Монгол Улсад "заларна"

28/09/2026, 19:50

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

28/09/2026, 19:48

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

28/09/2026, 19:47

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

25/09/2026, 12:21

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

25/09/2026, 12:19

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

25/09/2026, 12:18

Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

25/09/2026, 12:17

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

25/09/2026, 12:15

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

25/09/2026, 12:14

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19