iNet.mn дагах

“Орчлон хэнээр ч дутаагүй”. Зочны маань сүүлд хэвлүүлсэн номын нэр. Эхлүүлээд л орхидог “муу зантай” ч эргэн дэлгэхдээ гарцаагүй чамбай бүтээл болгоод гаргадаг гэнэ, тэр. “Хүйтэн бороо”, “Хүний үнэр” жүжгээс эхлээд “Сарны нулимс”, “Өдөр өдрийн нар” киноны зохиол, богино өгүүллэгүүд гээд тийн төрсөн олон сайхан бүтээлийг нь бид мэднэ. Харин “Хөлгүй цэнхэр нуур” өгүүллэгээ бага залуугийн хүсэл сэтгэл дэврүүн, идэрмэг зангаар удаж төвдөлгүй бичсэн нь түүнийг илүүтэй овоглох бүтээл нь.
Дараа нь мөн дуу нь ард түмэнд их түгсэн. МУГЖ, С.Жавхлангийн дуулснаар,
Тэнүүн цэнхэр нуураа                                                                                                             
 Тэнгис далай нуураа
 Ижий шиг ээ санаад
Эргээд ирлээ хүү чинь...” гээд л эгшиглэхэд нь мэдэхгүй хүн байхгүй шүү дээ. “Бичсэн бүхнээ өөрийн хүүхэд шиг ижил тэнцүү хайрладаг” гэж тэр өгүүлэх ч зохиол, зохиолоос нь цойлох бүтээл ямар ч зохиолчид байдаг л учир “Хөлгүй цэнхэр нуур” зохиолыг нь ийн онцоллоо. Бүтээлийг нь дурдсан болохоор хэнийг урьж вэ гэдгийг уншигч та хэдийнэ мэдсэн байх. Тийм ээ, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон Монголын Зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналт, зохиолч М.Эрдэнэбаттай ярилцлаа. Тэрбээр эхэнд дурдсанчлан тав дахь номоо гаргаад удаагүй байгаа юм.

-“Орчлон хэнээр ч дутааүй” номоо гаргалаа. Дан өгүүллэгийн биш өгүүллэг, дурсамж, жүжиг, киноны зохиол гээд олон төрөл бүтээл тань багтсан онцлогтой бүтээл санагдлаа?
             -Тийм ээ. Өөрийнхөө номд ороогүй өгүүллэг, аав болон уран бүтээлчдийн тухай дурсамж, жүжиг, кино зохиол  зэргээ багтаасан. Ингээд миний тав дахь ном болж байгаа юм. Номоо гаргаагүй нэлээд хугацаа өнгөрчээ. Тэгээд энэ жил уншигчдадаа бүтээлээ хүргэх зорилгоор хэвлүүллээ.
      -Аавынхаа тухай бичсэн дурсамж тань анхных юм байна. Өмнө нь та аавдаа зориулан бичвэр дэлгэж байгаагүй гэлээ?
           -Намайг 17 настай байхад аав минь 40 настай өөд болсон юм. Одоо би 52 нас хүрч байна. Миний аав надаас 12 дүү өнгөрсөн байгаа байхгүй юу. Тухайн үед аавынхаа 40 насыг ид сайхан залуу нас гэж мэдэхгүй л бага байсан. Тэгээд л аав минь юу бодож, яаж явсан юм бол доо гэсэн үүднээс бичсэн. Одоо ингээд эргэцүүлэн бодоход 40 нас гэдэг дөнгөж амьдрал эхлэх үе байжээ.
Тиймээс л “...Харамсалтай нь аав минь идэр омголон насандаа тэнгэрийн хүн болсон. Дурсамж дурдатгал үлдээж амжсангүй. Аав ч залуу, би ч нялх байж дээ...” гэж бичсэн юм.
 

-Таны “Хүний үнэр”, “Хүйтэн бороо” хоёр ч зохиол жүжиг болсон. Одоо мөн шинэ гаргасан номдоо жүжгийн зохиол хэвлүүлсэн байна. Жүжгийн зохиол бичих хүн ховордсон гэх яриа бий. Таны хувьд үүнийг хэрхэн хардаг вэ?
                -“Олигтой жүжгийн зохиол байхгүй байна” гэж яриад байгаа. Жүжгийн зохиолыг хэзээ тавих, гарахыг нь мэдэхгүйгээр бичнэ гэж байхгүй. Тийм зохиол байвал зүгээр гэж найруулагч саналаа хэлээд тэр дагуу бичнэ шүү дээ. Түүнээс жүжиг болон тавигдах нь ч тодорхойгүй байхад бичиж байснаас гайгүй шүлэг биччихсэн дээр шүү дээ. Түүнээс жүжгийн зохиолчгүй болоод байгаа юм биш. Найруулагч, зохиолч хоёр хамтрах чухал.
Жүжиг, кино, тайз, дэлгэцийн урлаг гэдэг дангаараа зохиол дээр явахгүй. Заавал найруулагчтай байж хамтарсан бүтээл төрнө.

-Та бүтээлээ эхлүүлэн орхиод, дараа нь эргэн харж дуусгах тохиолдол бий гэсэн шүү дээ. “Орчлон хэнээр ч дутаагүй” номд  тань тэгж төрсөн зохиол бий юү?
             -Байлгүй яах вэ. Бичиж байгаад зогсохоороо хэсэг зогсдог гэм бий. Тухайлбал, номд орсон “Аав, хүү хоёр” өгүүллэгийг би хэдэн жилийн өмнө хэдэн хуудсыг бичээд орхисон юм. Харин сая ном гаргахын өмнө эргэн харж байгаад дуусгаад номдоо оруулсан байх жишээтэй. Харин нэг бичээд суухаараа ганцаардаад, гарч хүнтэй уулзмааргүй санагдана. Гэхдээ би уран зохиол, утга зохиолын тухай бодохгүй хором, мөч ч байхгүй. Бичихийн тухайд нэг суувал нам сууна.
-Энэ жилийн “Утгын чимэг” наадамд та “Зүс ижил” өгүүллэгээ “сойсон”. Наадамд шалгарсан зохиолчдын бүтээл маргаантай, шүүмжлэлтэй байгаа нь ажигладсан. Таны хувьд “Утгын чимэг” наадмын тухайд ямар бодолтой явдаг вэ?
            -“Утгын чимэг” бол үргэлжилсэн үгийн зохиол бичдэг хүмүүст хүсэн хүлээдэг наадам.  Анх энэхүү наадмын Л.Түдэв гуай санаачилж, С.Дашдооров,  Ц.Доржготов, Д.Намсрай, Ж.Пүрэв, Ж.Лхагва зэрэг утга зохиолын ланжгарууд оролцож байсан байдаг. Сүүлийн үед харин нийгэм өөр болж байгаатай холбоотойгоор ондоо болсон байна. Миний хувьд энэ наадамд ахмад үеийн зохиолчдоос ид үеийн зохиолчид шилжиж байх үед буюу одоогоос  арав гаруй жилийн өмнө түрүүлж байсан. Тухайн үед түрүүлнэ ч гэж бодоогүй. Түүнээс хойш наадмаа хүндэтгээд тасралтгүй оролцож байна. Энэ жил “Зүс ижил” өгүүллэгээрээ оролцсон.
Манайхны нэгнээ шүүмжилдэг занг сошиал орчин бүр ч дэвэргэж байна уу гэж хардаг. Өөрт огт хэрэггүй зүйлд хэт ордог болсон. Нийгмийн байдал ийм болж байгаа нь харамсалтай санагддаг.

-“Утгын чимэг” наадамд залуу зохиолчид бүтээлээрээ чамгүй сайхан өрсөлдөж байна. Та залуу үеийнхээ гаргаж байгаа ном зохиолыг хэр уншиж, дэмжиж байна вэ?
             -Мэдээж залуусаа уншиж, дэмжилгүй яах вэ. Ганцхан ахмадуудаа уншаад залуусаа орхиж болохгүй. Өнгөрсөн аравдугаар сард номын баяраар явж, зохиолчдынхоо бүтээлийг зорьж авсан. Зохиолчид ер нь нэгнийхээ номыг аваад сурчих хэрэгтэй шүү дээ. Заавал өөрөөс нь үнэгүй авах гээд байх хэрэггүй шүү дээ. Яагаад гэвэл ном хэвлүүлэхийн зовлон, жаргалыг бүгд л мэддэг байгаа шүү дээ. Энэ ч үүднээс аль болох бүгдийг нь авахыг боддог. Намар нэлээд ном цуглуулж, энэ өвөл уншаад дуусаж байна.
-Танд мэдээж утга зохиолын аваргуудаас уншаагүй зохиолч байхгүй байх. Тэдгээрээс харин хэн, хэн хөглөж, хөтөлж байв?

                -Сэтгүүлч, яруу найрагч З.Түмэнжаргал багшийгаа дагаж уран зохиолын амтанд орсон. Ах нь, бүгдийг нь уншсан. Тэр дундаа яруу найрагч О.Дашбалбар, Д.Урианхай, Дарма Батбаяр, С.Пүрэв, Д.Норов, П.Баярсайхан, Ж.Лхагва, С.Дашдооров зэрэг зохиолчдыг шимтэн уншсан. Ер нь монгол сайхан зохиолчдынхоо зохиол, бүтээлийг биширч, уншиж тэднээс их ч зүйлийг тусгаж авсан даа. Бүр Дарма Батбаяр зохиолчийн “Айсуй баярын зөн”, Д.Урианхайн “Нялх хөлийн салхи”, Д.Нямсүрэнгийн “Сэтгэлийн байгаль”, О.Дашбалбарын “Гэрэлт хайр”, “Гол ус намуухан урсана” зэрэг бүтээлийг дэрэн дороо тавьж, намтар болтол уншсан. Мөн Орос Зөвлөлтийн яруу найрагч Расул Гамзатовын “Миний дагестан”, Зөвлөлтийн зохиолчдын туужис гээд уншсан гайхалтай бүтээлүүдээ нэрлээд байвал дуусахгүй шүү дээ.


-Таны бүтээлд аль зохиолч нь илүү нөлөөлсөн бэ?
        -Одоо ингээд ажиглаад байхад богинохон бичиж байгаа нь ч тэр найруулгын хувьд Ж.Лхагва зохиолчийн бичлэгийн хэв маягийг дуурайсан юм болов уу гэж хараад байгаа. Мэдээж Ж.Лхагва гуайн энд хүрнэ гэж байхгүй шүү дээ. Арай өнгө аяс ижил болов уу гэж л байгаа юм. Автуулж, алмайруулж, хачин их баяр баясгалан өгсөн ном бол Дарма.Батбаяр зохиолчийн “Айсуй баярын зөн”.  
Анх тэр номыг уншсан минь миний хувьд шинэ нээлт шахам байлаа.
-Таны “Сарны нулимс”, “Сэтгэл мэднэ”, “Өдөр өдрийн нар” киноны зохиолууд, “Хүний үнэр”, “Хүйтэн бороо” зэрэгкино, жүжгийн  зохиол хэрхэн бичигдэж байв?
        -“Өдөр өдрийн нар” зохиолыг захиалгаар бичсэн. Харин “Сарны нулимс” “Хүний үнэр”, “Хүйтэн бороо” жүжгийн зохиолыг өөрийнхөө эмзэглэлээс үүдэн бичсэн. “Сарны нулимс” киноны зохиолын санааг Солонгост явж байхдаа олсон. Таван цаасны төлөө залуус гадаадад ажиллахдаа амьдралаа алддаг юм байна гэдгийг мэдэрсэн болохоор тэр эмзэглэлээс урган бичсэн.
-Эхлүүлсэн роман, тууж гээд байгаа гэсэн. Одоо та ямар бүтээл дээр сууж байна вэ?
     -Туульсын зохиол бичиж байна. Мөн л эхлүүлсэн зөндөө зүйл бий. Ямартай ч бүгдийг нь дуусгана даа.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Зохиолчид ер нь нэгнийхээ номыг аваад сурчих хэрэгтэй шүү дээ. Заавал өөрөөс нь үнэгүй авах гээд байх хэрэггүй шүү дээ. Яагаад гэвэл ном хэвлүүлэхийн зовлон, жаргалыг бүгд л мэддэг байгаа шүү дээ. Энэ ч үүднээс аль болох бүгдийг нь авахыг боддог. Намар нэлээд ном цуглуулж, энэ өвөл уншаад дуусаж байна

скачать dle 12.0

Б.Пүрэвдагвын хийсэн томилгоонууд

4/06/2026, 16:17

Аймгийн харцага цолыг сэргээн олгож, улсын наадмаар 1024 бөх барилдах эсэхийг Ерөнхийлөгч шийдэж байх хуулийн төслийг өргөн барьжээ

4/06/2026, 16:10

"Major" тэмцээний эхний тоглолтоо "The MongolZ" энэ сарын 11-нд эхлүүлнэ

4/06/2026, 16:02

Мансууруулах бодистой холбоотой хэрэгт 26-28 насны дөрвөн эмэгтэйд найм хүртэл жилийн хорих ял оноожээ

4/06/2026, 15:41

Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна

4/06/2026, 15:40

Бидний төлөө эхнэрээ ч орхих Хотын даргатай боллоо, баярлалаа

28/05/2026, 20:04

Нас барсан иргэдийн хувьцааг ирэх сараас өвлүүлнэ

28/05/2026, 20:02

“Амаргүй” Д.Амарбаясгалангийн амаргүй нүүдэл

28/05/2026, 20:01

МАН-ынхан эрх ашгийн төлөө хэмлэлдэж байхаар хэлмэгдсэн нөхөртөө анхаараач

28/05/2026, 19:59

Б.Алтангэрэл: Зэс хайлуулах үйлдвэр 30 сарын дараа ашиглалтад орж, катодын цэвэр зэс үйлдвэрлэнэ

28/05/2026, 11:11

Эрдэнэтийн-Овоо ордын цаашдын 56 жилийн ирээдүйг тодорхойлон, баталлаа

27/05/2026, 17:48

Өнөөдрийн ашиг бус, урт хугацааны үйлдвэржилт

27/05/2026, 17:46

"The Hu" хамтлаг 10 жилийн ойгоо тэмдэглэнэ

27/05/2026, 11:04

За тэгээд Ёндонд итгэ ээ...

27/05/2026, 11:02

ТӨВ: Төл бойжилт 99.6 хувьтай байна

26/05/2026, 19:02

“Гурван үеийн торго хяргасан” уран хатгамалч

26/05/2026, 19:00

Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

26/05/2026, 18:58

Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм

26/05/2026, 18:54

Энэ жил 12306 ээж "Алдарт эх"-ийн одон хүртэнэ

26/05/2026, 18:51

Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

26/05/2026, 18:48

Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад Б.Пүрэвдагвыг дэмжлээ

26/05/2026, 18:47

Сэлбэ хот орон сууцжуулах төслийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай үргэлжилж байна

22/05/2026, 18:23

Хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр хэрэглэсэн бөмбөгнүүд

22/05/2026, 18:21

Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэний УЦС барих төслийн санхүүжилтийг шийдвэрлэв

22/05/2026, 18:19

Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

22/05/2026, 18:17

Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

22/05/2026, 18:16

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

22/05/2026, 18:14

М.Даваасүрэн: Дилав хутагт, Оуэн Латтимор нарын нөхөрлөл, үйл хэрэг хэмжээлшгүй их өв үлдээсэн

22/05/2026, 18:13

Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйг маргааш замын хөдөлгөөнд оролцуулахгүй

22/05/2026, 18:10

Гурван талт улсын хэлэлцээрээр хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг дэмжинэ

22/05/2026, 18:09

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19