iNet.mn дагах

Жин хасаж чадаагүй Винеш Пхогат сэхээнд хэвтжээ

Олимпын медалийг ихэнх тохиолдолд допингийн асуудлаар хасдаг, хураан авдаг. Харин Парист медаль хүртэх нь тодорхой болоод байсан Энэтхэгийн бөх Винеш Пхогат зуухан граммаас болоод халаасандаа байсан олимпын медалийг алдаж орхилоо.
Ингэхэд юу болоод өнгөрөв?
Пхогат эмэгтэй чөлөөт бөхийн 50 кг жинд барилдсан. Эхний тойрогт л Токио олимпын аварга Сүсакитай учраа таарсан. Сүсаки бол сүүлийн 5 жил ялагдаагүй, дэлхийн 4 удаагийн аварга бүсгүй. Токио олимпод түрүүлэхдээ өрсөлдөгчиддөө нэг ч оноо алдаагүй босоо аварга. Энэ удаад ч Сүсаки 2:0 тэргүүлэн, барилдаан дуусахад 8 секунд үлдээд байв. Энэ үед Винеш шийдсэн мэх хийж, аваргыг ялж орхисон юм. Маш том сенсаац. Винеш дараа нь Европын аварга Оксана Ливичийг өвдөг шороодуулж, Панамерикийн аварга Юснейлис Гузманыг янзалж орхиод финалд шалгарав. Алт уу, мөнгө үү, ямар ч гэсэн олимпын медаль авах нь ойлгомжтой. Энэтхэгийн түүхэн дэх хамгийн анхны олимпын финалд шалгарсан эмэгтэй бөх.
Олимпын наадамд бөхчүүд хоёр өдөр барилддаг, өдөр бүр жингээ үзүүлэх журамтай. Харин алтан медалийн төлөө барилдах өдрийн жин үзэлт дээр жиндээ орж чадсангүй. Энэ бол тэмцээнээс хасагдана гэсэн үг.
Энэтхэгийн ҮОХ-ноос “Манай баг хамт олон бүтэн шөнө хичээн ажилласан ч Винеш жин үзэлт дээр 50 грамм илүү жинтэй гарлаа” гэж мэдэгдсэн.  
Зарим эх сурвалжийн мэдээгээр 100 грамм, өөр хэвлэлд 150 грамм илүү байсан гэж бичжээ. Винеш хагас шигшээд ялсныхаа дараа жингээ үзээд маргааш жиндээ орж чадахгүй, балрах нь гэж ойлгоод түгшүүр зарласан гэнэ. Ингээд шөнөжингөө жингээ хасах гэж үзжээ. Жин хасах хувцас өмсөөд дээс үсэрч, үзсэн байна. Тус болсонгүй. Өглөө нь жингээр хасагдаад Винеш ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмч нар хэт ядарснаас гадна шингэний архаг дутагдалд оржээ гэж оношилжээ. Түүнийг сэхээн амьдруулах тасагт ухаан оруулаад, эрчимт эмчилгээнд шилжүүлсэн гэнэ.
Энэтхэгийн шигшээ багийн эмч Диншоу Пардивала сэтгүүлчдэд “Бөхчүүд өөрийн хэвийн жингээс доод жинд барилддаг. Учир нь энэ нь давуу тал олгодог. Жин хасах үйл явц тогтсон дүрэм, журамтай. Ус ууж, хоол идэж, яаж хөлсөө гаргахыг ч тодорхой заасан байдаг. Жингээ хасах нь энерги алдаж, бие сулрахад хүргэдэг тул дараа нь бид тусгай хоолны тусламжтайгаар хүч чадлыг сэргээдэг. Олон жил ашиглагдаж байгаа арга барил. Винеш нэг өдөр гурван маш хүнд барилдаан хийсэн. Түүнд нэмэлт сэргэлт хэрэгтэй байлаа. Хагас шигшээ барилдааны дараа үзэхэд зөвшөөрөгдсөн хэмжээнээс 2.7 кг илүү жинтэй байсан. Манай баг тэр дороо ажилдаа орж, ус хоолны хэрэглээг хязгаарлан, хөлс гаргах арга хэмжээ авсан. Бид бүгдээрээ шөнөжин жинд нь оруулах гэж ажилласан. Анагаах ухааны талаас бүх боломжтой зүйлийг хийсэн. Бүр хөлс дахиж гарахгүй болоход нь хатуу арга хэмжээ авлаа. Үсийг нь тайрч, өмсгөлийнх нь илүү бүх зүйлийг хайчилж аван, нэг миллиграмм ч гэсэн хожихыг бодож байлаа. Харамсалтай нь болсонгүй. Үр дүнд нь Винеш 100 грамм илүүдэл жинтэй гарсан. Хэрэв дахиад хоёр цаг байсан бол энэ 100 граммыг хасаж чадах байсан. Тэмцээнээс хасагдсан шийдвэр гарангуут бид түүнд ус хоол өгч, дотуур тариа хийсэн. Цусны шинжилгээ ч авсан. Одоо түүний бие хэвийн байгаа. Мэдээж, 100 граммаас болж, олимпын медалиа алдсандаа сэтгэлээр унасан” гэж тайлбарлажээ.
Энэтхэгт энэ мэдээ шуугиан тарьж, ард олон шоконд  орсон юм. Энэтхэгийн Ерөнхий сайд Моди “Пхогат бол аваргуудын дундах аварга. Яаж харамсаж, гуниглаж байгаагаа би үгээр илэрхийж чадахгүй байна” гэсэн бол Бөхийн холбооны тэргүүн Санжай Сингх “Винеш буруугүй. Дасгалжуулагчийн буруу. Мөрдлөгө хийхийг шаардаж байна. Шигшээ багийн удирдлага, багш дасгалжуулагч, эмнэлгийн ажилтнуудыг шалгана” гэж мэдэгдлээ.
Энэтхэгийн алдарт бөх Пуния “Винеш Пхогат бол Энэтхэгийн эрслэн. Тэр олимп, дэлхийн аваргыг ялсан. Энэтхэг орон тэр чигээрээ уйлж байна” гэж хэлжээ.скачать dle 12.0

ТӨВ: Төл бойжилт 99.6 хувьтай байна

Өнөөдөр, 19:02

“Гурван үеийн торго хяргасан” уран хатгамалч

Өнөөдөр, 19:00

Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

Өнөөдөр, 18:58

Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм

Өнөөдөр, 18:54

Энэ жил 12306 ээж "Алдарт эх"-ийн одон хүртэнэ

Өнөөдөр, 18:51

Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

Өнөөдөр, 18:48

Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад Б.Пүрэвдагвыг дэмжлээ

Өнөөдөр, 18:47

Сэлбэ хот орон сууцжуулах төслийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай үргэлжилж байна

22/05/2026, 18:23

Хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр хэрэглэсэн бөмбөгнүүд

22/05/2026, 18:21

Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэний УЦС барих төслийн санхүүжилтийг шийдвэрлэв

22/05/2026, 18:19

Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

22/05/2026, 18:17

Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

22/05/2026, 18:16

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

22/05/2026, 18:14

М.Даваасүрэн: Дилав хутагт, Оуэн Латтимор нарын нөхөрлөл, үйл хэрэг хэмжээлшгүй их өв үлдээсэн

22/05/2026, 18:13

Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйг маргааш замын хөдөлгөөнд оролцуулахгүй

22/05/2026, 18:10

Гурван талт улсын хэлэлцээрээр хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг дэмжинэ

22/05/2026, 18:09

Монголчуудын усны уламжлалт шүтлэг, байгаль хамгааллын ач холбогдлыг хэлэлцэв

22/05/2026, 18:07

У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм

22/05/2026, 18:06

МҮОНРТ архивын сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж эхэллээ

19/05/2026, 19:02

МҮОНРТ архивын сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж эхэллээ

19/05/2026, 19:01

Х.Нямбаатарын тамгыг гардсан Б.Мөнхбат гэж хэн бэ?

19/05/2026, 18:47

Мега төслөөс махны хулгай хүртэл "гүрийсэн" Х.Нямбаатарыг огцруулав

19/05/2026, 18:45

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзлаа

19/05/2026, 18:44

Монгол Улсад анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орлоо

19/05/2026, 18:40

Багш, эмч нарын цалинг өндөр дүнгээр нэмэгдүүлсэн нь төсөвт хүндрэл үүсгэж байна

14/05/2026, 10:44

ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томилов

14/05/2026, 10:43

Орон сууц захиалах, худалдан авах гэрээгээр хохирсон иргэдтэй уулзлаа

14/05/2026, 10:40

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп БНХАУ-д төрийн айлчлал хийхээр Бээжинд хүрэлцэн иржээ

14/05/2026, 10:38

Каннын кино наадамд Монголын зургаан төслийг танилцуулжээ

14/05/2026, 10:36

Сэлбэ дэд төвийн төслийг хасаж, Гадаад зээллэгийн ашиглалтын тухай хуулийн төслийг дахин өргөн барихаар болов

14/05/2026, 10:34

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19