iNet.mn дагах

Хамгийн хол харваж, түүхэнд мөнхөрсөн Есүнгэ мэргэн гэж хэн бэ?

Дэлхийн бичиг үсгийн түүхэнд монголчуудын оруулсан гайхамшигт нэгэн хувь нэмэр босоо монгол бичгээрх хамгийн эртний дурсгал - Чингисийн чулууны бичгийн 800 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол хэл, түүхийн хосгүй дурсгал “Монголын нууц товчоон”-оос ч өмнө бичигдсэн энэхүү гэрэлт хөшөөнд хамгийн хол харвасан дээд амжилтыг бахдан сийлсэн байдаг билээ. Уг гэрэлт хөшөө, түүнд мөнхөрсөн Есүнгэ мэргэний тухай ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Эзэнт гүрний түүхийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн,доктор профессор Содномын Цолмонгоос тодруулсан юм.

-Тавхан мөр, 21 үг бүхий энэ бичээс Монголын түүх, соёлын бахархалтай, бас гайхамшигтай дурсгал билээ. Хөшөөн дэх бичээс ямар ямар үнэ цэнт мэдээлэлтэй гэж эрдэмтэд үздэг вэ?
-Үнэхээр энэ тавхан мөр бичээсийг эрдэмтэн судлаачид судлаад түүхэн чухал, үнэ цэнтэй мэдээ мэдээллийг судалгааны болон танин мэдэхүйн хүрээнд тодруулан гаргаж ирсэн байдаг. 13-р зууны үед монголчууд бичиг үсэгтэй байсан, түүнийгээ хад чулуунд ухаж сийлэх арга техникийг эзэмшсэн, бичгийн маш нарийн тогтсон дэг соёлтой байсныг эн тэргүүнд илтгэн харуулдаг. Мөн Чингис хаан, Есүнгэ гэдэг нэрсийг мөр тэтгэн бичсэн нь тэдний нийгэмд эзлэх байр суурийн ялгааг ямар ч тайлбаргүйгээр ойлгуулах бичгийн гайхамшигт соёлыг гэрчилдэг. Мөн Хорезм улсыг байлдсан түүхэн хэрэг явдал, Монголын их ноёд хуралдай хурж ялалтаа тэмдэглэсэн, түүн дээр сэц мэргэн харваачдаа тодруулан урамшуулсан тухай гээд олон зүйлийг таниулдгаараа Монголын түүх, соёл, хэл шинжлэлийн үнэт дурсгал юм. Энэхүү хөшөөний бичээсийг дэлхийн олон улс орны нэр хүндтэй эрдэмтэд судалсан байдаг.

- Энэхүү хөшөө нь хэдийгээр монгол бичгийн хамгийн анхны дурсгал биш гэдэг нь тодорхой ч, одоогоор олдоод буй хамгийн анхны биет дурсгалд зүй ёсоор тооцогдож байна. Ер нь, монгол бичгийн эртний дурсгалуудын тухай мэдээ занги хэр байдаг вэ?
-Монгол бичгийн эртний дурсгалуудын тухайд бол сурвалж бичгүүдэд цөөн тооны мэдээ бий.Солонгос судлалын нэрт эрдэмтэн, ШУГЗ Б.Сумьяабаатар, “Чингис хаан Солонгосын ванд 1219 оны үед захидал илгээж байсан” тухай солонгос сурвалжид өгүүлснийг дурдангаа, харамсалтай нь уг захидал эхээрээ олдоогүй байгааг тэмдэглэсэн байдаг. Тиймээс яах аргагүй өнөөгийн судалгааны хүрээнд биетээр олдоод байгаа бодит дурсгалын хамгийн эртнийх нь “Чингисийн чулууны бичиг” хэмээн дэлхий дахинаа алдаршсан энэ хөшөөний бичээс  юм.

- Энэхүү хөшөөний бичээсээс хамгийн анх уншсан үг бол Чингис хаан гэсэн үг гэдэг шүү дээ. Дурсгалыг анх хэрхэн илрүүлж, судалж эхэлсэн байдаг вэ?
-1802 онд Хархираа, Үрлүнгүй голын бэлчирт орших Хархираагийн балгасны ойролцоох газраас нэгэн бичигт хөшөө олдсоныг нутгийн хэлмэрч нар гэрэлт хөшөөний хамгийн эхэнд мөр тэтгэн бичсэн Чингис хаан хэмээх үгийг уншсанаар “Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршжээ. Хөшөөг анх олсон хүмүүс трактораар тээвэрлэх явцад хөшөө нь түрүүлж хугарсан бөгөөд дараа нь боржин суурь нь цуурч ан цав үүссэн гэж таамагладаг. Уг дурсгал олдох үед хэн үйлдсэн нь үл мэдэгдэх гар зураг Красноярскийн Улсын архивын Г.И.Спасскийн фондод хадгалагдан үлджээ.
1818 онд уг хөшөөний тухай Г.И.Спасский“Сибирский вестник” сэтгүүлд мэдээлснээр эрдэмтэн судлаачдын анхаарлыг татан судалж эхэлжээ. Г.И.Спасский нь Оросын түүхч, Сибирийг судлаач байсан. Петербургийн Академийн сурвалжлагч гишүүнээр 1810 оноос  ажиллаж байгаад хөшөөг Нерчүүгийн заводад тээвэрлэж авчрах тэр үед тэтгэвэртээ гарсан байсан учир сурвалжит язгууртан ноён П.Н.Волконскийд хандан энэхүү чухал дурсгалыг хамгаалалтад авах нь чухлыг дурдан Петербургт хүргэхэд туслахыг чармайн хүссэнээр 1829 онд Санктпетербургт хүргэж ШУА-ийн Азийн музейд, 1936 оноос Эрмитажид хадгалах болсон түүхтэй.

- Уг дурсгал Чингисийн чулууны бичиг, Есүнгэ мэргэний гэрэлт хөшөө гэж хоёр янзаар нэршжээ. Ер нь, 1224 онд бичигдсэнийг нь хэрхэн тогтоодог вэ?

-Дэлхий дахинд Чингисийн чулууны бичиг хэмээн алдаршсан Есүнгэ мэргэнд зориулсан энэхүү хөшөөнд дурдагдаж буй үйл явдал нь Чингис хаан 1218-1224 онд Хорезмын хаант улсыг байлдан эзэлсэнтэй холбогдох юм.
Хорезмын хаант улсыг эзлээд Чингис хаан их цэргээ аван нутгийн зүг жолоо залж явахдаа зам зуур өвөлжсөн байдаг. Энэ цаг хугацааг судлаачид гол төлөв 1224 он гэж үздэг. Зарим судлаач 1225 он гэж үзсэн байдаг нь тэр үеийн монгол тоолол өнөөгийнхөөс зөрүүтэй, мөн Цагаан сарын өмнө, хойно болсон гэдэгтэй холбоотой байж болох юм. Ямар ч байсан өвөлжөөд нутгийн зүг явж байхдаа ноёдын их хуралдай хурж, сур харваан хийж наадахад Хасарын хүү Есүнгэ 335 алд газрыг онож тэргүүлжээ. Энэхүү тэмдэглэлт үйл явдалд зориулж  уг гэрэлт хөшөөг үйлдүүлсэн байдаг.

-Таны ярьж байгаа үйл явдал өрнө зүгт болсон байтал энэхүү хөшөө маань ОХУ-ын нутгаас буюу монгол нутгийн зүүн хойд талаас олдсон нь ямар учиртай байх вэ?
-Чингис хаан монгол морьдын туурай хүрч эрхшээлдээ оруулсан өрнө зүгийн нутгаас 3 хүүдээ, зүүн зүгийн нутгаас 3 дүүдээ хувь өмч болгон газар нутаг зааж өгсөн байдаг. Уг хөшөө олдсон газар нутаг нь Хасарын эзэмшил нутаг байсан. Дүү Хасартаа хувь болгон өгсөн газар нутаг нь Аргун мөрөн, Хайлаар, Хөлөн нуур хавийн нутаг байж л дээ.
Энэ бүс нутагт судалгаа хийсэн олон археологич эрдэмтэн "Хасар болон Есүнгэгийн эзэмшил нутаг болоод түүний засаг захиргааны төв нь Хархираа хот байсан. Тиймээс тэр гэрэлт хөшөөг Хархираа хотын ойролцоох оршуулгын газраас олжээ. Есүнгэ мэргэнийг амьд сэрүүн байхад түүний ордны өмнө байрлуулж байгаад түүнийг нас барахад оршуулсан газарт нь шилжүүлэн байрлуулсан болов уу" гэж үздэг.

Хархорумыг малтаж байсан археологич В.Киселев тэргүүтэй эрдэмтэд Хархираагийн балгасыг малтан судалж байхдаа нэгэн ордны туурийг олж малтсан байдаг л даа. Уг судалгааны үед тус ордны тууриас хойш 2 км-ийн зайд Окошка хэмээх уулын энгэрт байх хэсэг оршуулгын газрыг малтан судлаад илрүүлсэн олдворт нь үндэслэн алтан ургийнхны, тэр дундаа Хасарын удмынхны  оршуулгын газар хэмээн тогтоосон. Мөн малтаж байсан ордны туурьтаа Хасарын удмынхан 14-р зууны орчим амьдарч байсан байх боломжтой гэж дүгнэсэн байдаг. Олдворуудыг өдгөө ОХУ-ын Санктпетербург дэх Эрмитажид хадгалж байна.

В.Киселев нарын малтлагын үр дүнгээр бичсэн “Эртний Монголын хотууд” гэдэг номд энэхүү хотын тухай нэлээд тодорхой дурдсан байдаг. Хожим нэрт археологич, ШУГЗ Д.Баяр Санктпетербург хотноо судалгааны ажлаар очихдоо В.Киселев тэргүүтэй эрдэмтдийн тайлан болон Эрмитажид буй олдворуудтай танилцаж “Алтан ургийн язгууртнуудын булш, оршуулга” хэмээх товхимол бичсэн байдаг юм. Оросуудын  Окошка  гэж  нэрлэсэн уулыг Харбаян гэдэг байсан бололтой гээд тэрхүү уулын өвөрт Хасарын алтан ургийнхны оршуулгын газар байсан гэж үзсэнтэй санал нэгдсэн байдаг.

-Хөшөөн дээрх бичээсийн хэв загвар нь ч хүндэтгэл, бахархлын өнгө аясыг илтгэдэг. Хөшөөг хэрэг явдал болсноос хожуу босгосон байж болох уу?
- Уг гэрэлт хөшөө нь өгүүлэн буй түүхэн үйл явдал болсон өрнө зүгийн газар нутгаас хол, монгол нутгийн зүүн хойт талаас олдсон. Хөшөөг үйлдсэн он цагийн талаар судлаач эрдэмтдийн санал зөрүүтэй байдаг. Нэгэн жишээ дурдахад, Чингисийн чулууны бичгийг нягт судалсан Австралийн нэрт монголч эрдэмтэн И.Де Рахевильц “Уг хөшөөг Төв Азид сийлчхээд тэр даруйдаа Монголын газар нутгаар хөндлөн гулд зөөсөн байх нь үнэмшилгүй юм. Хэрэв дурсгалыг яг тэмцээн болсон тэр л газар, тэр цаг хугацаанд нь босгосон бол чухам тэрхүү үйл явдлыг тэмдэглэх гэж үйлдсэн нь эргэлзээгүй байх сан.
Ийм ч учраас бид 1224 оныг хүлээн зөвшөөрөлгүй, чулууг хожим нь анх олдсон тэр газар нь аваачин босгосон гэж П.Пеллиогийн адилаар үзэх шаардлагатай болж байна... Миний бодлоор, Есүнгэгийн хөшөө нь түүний мандан бадарч хүчирхэг явсан үе-Мөнхийн ноёрхлын үед хамаарна. Тиймээс миний бие уг дурсгалыг 1250-иад оны дунд үеийнх гэсэн саналтай байна” гэсэн байдаг.  

Зургийн тайлбар: Уг дурсгал нь боржин чулуун дээр 21 үгийг таван мөрөөр, монгол бичгээр сийлсэн байдаг. Хөшөөний өндөр нь 202 см, өргөн нь 74 см, зузаан нь 22 см. Уг бичээст: “Чингис хааныг Сартуул иргэнийг дайлж бууж Хамаг монгол улсын ноёдыг Буха сочихай  хурсанд  Есүнгэ онтодруун 335 алдаст онтудлаа”хэмээсэн байдаг.
1830-аад оны үеэс уг хөшөөний бичээсийг монгол судлаач Оросын эрдэмтэн Я.И.Шмидт, Д.Банзаров, И.Н.Клюкин, Японы эрдэмтэн С.Мураяма, Францын Л.Амбис, Монголын эрдэмтэн Х.Пэрлээ, Унгарын  эрдэмтэн Л.Лигети, Австралийн Игорь де Рахевильц нарын зэрэг олон эрдэмтэн судалж дэлхийн монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. 


- Хөшөөний жинхэнэ эзэн Есүнгэ ямар хүн байв, түүхэнд хэрхэн тэмдэглэсэн байдаг вэ?

-Есүнгэгийн төрсөн, нас барсан он цагийн талаар ч эрдэмтдийн санал мөн л зөрүүтэй байна л даа.Палладий Кафаров “Чингис хааны тухай эртний монгол тууль” хэмээх Монголын нууц товчооны орчуулгадаа  Есүнгэг 1185 онд мэндэлсэн  гэсэн бол Австралийн нэрт монголч эрдэмтэн И.Рахевильц Есүнгэг 1190 оны орчим төрсөн болов уу гээд Юань улсын сударт 1268 оны өлсгөлөнтэй холбогдон Есүнгэгийн нэр дурдагдсанаас хойш дахин нэр гарахгүй байгаагаас үзвэл 1270 оны орчим нас барсан болов уу хэмээн өгүүлдэг.
Персийн түүхч  Рашид ад Дины  удирдан бичүүлсэн “Судрын чуулган” хэмээх сурвалжидХубилайг хаан өргөмжилсөн 1260 оны хуралдайд оролцсонЕсүнгэг 75 настай ч чилгэр сайхан нуруутай чийрэг нэгэн байсан тухай тэмдэглэсэн  байдаг. 1260 онд 75 настай  байсан гэвэл 1185 оны орчим төрөөд 1268 буюу 1270 оны орчим нас барсан, 83-85 насалсан бололтой байдаг л даа.
Чингис хаан хавт Хасарын харвалгаар, бөх Бэлгүтэйн хүчээр их улсаа байгууллаа гэж өгүүлсэн байдаг. Үнэхээрийн Хасарын удмынхан бие томтой, дайлж байлдахдаа гарамгай хүмүүс байсан тухай монгол, хятад, перс сурвалжид тэмдэглэсэн байдаг.  Есүнгэ бол Хасарын хоёр дахь хүү юм. Дорно зүг Корёо улсыг эзлэхэд Хасарын хөвүүд гол жанждаар явж байсан. Хасарыг нас барахад том хүү Егү, мөн түүний хүү хаан ор залгамжилсан боловч тун удалгүй Есүнгэ эцгийнхээ эзэмшил нутгийг захирах болсон байдаг.
Есүнгэ Чингис хааны үед Хорезм болон Тангуд улсыг байлдахад оролцсон. Цэмбэл гүүшийн “Хор чойнжун”-д ..”
Чингис хааныг таалал төгсөхөд Есүй, Өгөөдэй, Тулуй, ач Есүнгэ, Боорч, Сүбээдэй нар дэргэд нь байж их тэргүүнийг нь түшсэн гэж тэмдэглэжээ. Мөн Их Монгол улсын Өгөөдэй, Гүюг, Мөнх хаадыг хаан өргөмжлөх их хуралдайд зүүн жигүүрийн ноёдын хамт оролцсон нь Есүнгэ тухайн үеийн улс төрийн үйл хэрэгт нөлөө бүхий хүний нэг байсан нь харагдана.
Харин Мөнх хааныг нас барсны дараагаас түүний үүрэг, нөлөө нэр хүнд өссөн нь Хубилайн үйл хэрэгтэй холбогдож байгаа юм.

-Ная гарсан ч улс төрийн хэрэгт идэвхтэй оролцож байсан гэхээр үнэхээр нөлөө ихтэй жанжин байж дээ?
-Хасар залуудаа нас барсан ч, Их Монгол Улсыг байгуулахад Хасарын удмынхан улс төр, цэргийн хэрэгт маш идэвхтэй оролцож явжээ.
Есүнгэ 1260 онд Хубилайг  Шанду хотод хаан өргөмжлөх хуралдайд оролцож түүнийг дэмжсэн төдийгүй Аригбөхийн эсрэг тэмцэлд Хубилай хааны цэргийн ерөнхий захирагч, 1261-1266 оны орчим Хархорумыг захирч байсан цэрэг, улс төрийн нэртэй зүтгэлтэн байсан байна. Юань улсын сударт тэмдэглэснээр, 1262 оны 5-р сарын 12-ны шар бэчин өдөр Хубилай хаан төрөл ван Есүнгэд эвэргүй луун алтан бариултай “Их ноён Есүнгэгийн тамга” гэсэн хятад бичээстэй алтан тамга соёрхсон тухай тэмдэглэсэн байдаг.

- Хөшөөн дээрх бичгээс хоёр юм сонирхол их татдаг. Мэдээж нэгдүгээрт, 335 алд газар харвасан тухай баримт шүү дээ...?
-Монгол хүний нэг алд тэр үед ямар хэмжээтэй байсан гэдгээс үүдээд хэмжээний талаар янз бүрийн санал байдаг л даа. Тиймээс 335 алдыг жирийн нумаар харвахад хэцүү гэж инженерүүд хэлдэг. Зарим инженер туршилт хийж үзээд жирийн нумаар 335 алдыг онох боломжгүй байна гэдэг. Хэмжээсний талаар судлаачдын санал харилцан адилгүй 400-618 метр  байна. Цэргийн зэр зэвсгийн судалгаа хийдэг эрдэмтэн судлаачид цаашид гүнзгийрүүлэн  судалгаа хийх биз ээ.

-Хоёр дахь нь, “Чингис хааныг Сартуул иргэн дагуулж бууж...” хэмээн өгүүлсэн нь уг үйл явдлыг нэлээд онцолсон шинжтэй байдаг. Үүнийг түүхчид хэрхэн үздэг вэ?

- Чингис хаан Хорезмын хаант улсыг эзлээд нутгийн зүг жолоо залсан түүхэн үеийн тухай өгүүлсэн байдаг л даа. Хорезм улс нь эртнээс торгоны замын гол сүлжээ замуудыг эрхшээлдээ барьж өрнө, дорныг холбож байсан худалдаа эдийн засгийн хүчирхэг улс,стратегийн гол чухал бүс газар  байсан бөгөөд тухайн улсыг эрхшээлдээ оруулснаар Монгол улс өрнө зүг нэвтрэх гол гарцтай болжэзэмшил газраа цааш тэлэх боломжтой болсон. Эдийн засгийн хувьд ч хүчирхэгжих сууриа тавьсан гэж үзэж болно. Чингис хаан тэр дайнаас буцаж ирснийхээ дараа 1227 онд, Тангуд улсыг дайлна гэж хэлсэн амандаа хүрч амжилттай дайлж  яваад тэнгэрт хальсан байдаг. 

-Хуралдай болсон Буха Сочихай нь хаанахын ямар газар гэж ойлгож болох вэ?
- Хуралдай болсон газрын нэрийг Буха Сочихай хэмээн дурдсан байдаг ч тэр газар нь одоо яг  хаана байгааг хараахан тогтоож чадаагүй байна. Монгол нутгаас Хамаг Монголын их ноёд хүрэлцэн очиж хуралдай хурснаас үзвэл монгол газарт  ихээхэн ойртож ирсэн байсан болов уу хэмээн таамагладаг.

Гарамгай жанжин Есүнгэ мэргэн харваачаараа үеийн үед дуурьсах мөнхийн гэрэлт хөшөө босгуулж, олон орны эрдэмтдийн анхаарлыг татах онцгой нэгэн байжээ. Хоёрдугаар мянган жилийн түүхэн хүн, аугаа удирдагч, төр цэргийн нэрт зүтгэлтэн Тэмүжин Чингис хаан монголчуудаа нэгтгэн их улсаа байгуулахад, түүнд хоёргүй сэтгэлээр, үнэнч зүтгэсэн гарамгай жанжин Хасар дүүгийнхээ хосгүй мэргэн хүүд нь босгосон гэрэлт хөшөө ийнхүү түүхийн ч, өв соёлын ч хосгүй үнэт өвийг алдаршуулан дархалсаар авай.скачать dle 12.0

Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан

27/11/2024, 19:00

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

27/11/2024, 18:56

Улсын заан С.Сүхбат түрүүллээ

27/11/2024, 18:51

Д.Одбаярыг Хонгконгд суух ерөнхий консулаар томилжээ

27/11/2024, 18:49

"Болор цом"-ын эзнээр А.Лхагва тодорлоо

27/11/2024, 18:47

“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

26/11/2024, 14:16

Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

26/11/2024, 14:13

Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

26/11/2024, 14:12

Вьетнам улсад хонь, ямааны мах экспортолж, сайн чанарын цагаан будаа импортолно

26/11/2024, 14:10

БАЯН-ӨЛГИЙ: Анхдугаар Үндсэн хуулийг батлалцахад 6 төлөөлөгч оролцож байжээ

26/11/2024, 14:08

Монголын сагсчид оюутны ДАШТ-ээс хүрэл медаль авав

26/11/2024, 14:06

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болов

26/11/2024, 14:03

Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2024, 13:57

Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойд

26/11/2024, 13:53

ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хуваарь

19/11/2024, 10:48

"Чингис хаан" сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ

19/11/2024, 10:47

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлана

19/11/2024, 10:45

Кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох судалгаа хийж байна

19/11/2024, 10:42

С.Мөнхзул дэлхийн аварга болжээ

19/11/2024, 10:41

ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна

9/11/2024, 09:41

Төсвийн тодотголыг ирэх сард багтаан өргөн мэдүүлнэ

9/11/2024, 09:37

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

9/11/2024, 09:35

Австралид 16-гаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно

9/11/2024, 09:34

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

6/11/2024, 17:33

Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа

6/11/2024, 17:31

Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлаар томилжээ

2/11/2024, 19:21

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2/11/2024, 19:18

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын харцага Э.Даш түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ

2/11/2024, 19:15

Баруун аймгийн автобуснууд Драгон төвөөс хөдөлнө

2/11/2024, 19:14

Хакухо аварга Шарга суманд эмнэлгийн тусгай тоноглолтой автомашин бэлэглэжээ

2/11/2024, 19:13

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19