Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг ЭРҮҮДЭН ШҮҮСЭН бичлэгийг ЗУРГААР ҮЗҮҮЛЖ БАЙНА
Хоёр хоногийн өмнө УИХ-ын гишүүдэд үзүүлсэн, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж буй бичлэгийг өнөөдөр сэтгүүлчдэд үзүүллээ.
200 орчим сэтгүүлч, зураглаачийг утас, камер, бал, дэвтэргүй оруулан үзүүлсэн бичлэг нийт 27 минут 5 секунд үргэлжлэв.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Тагнуулын ерөнхий газрын албан тушаалтнууд байлцан, уг бичлэгийн талаар тайлбарыг өгөв.
Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын 660 хоногийн бичлэгийг гүйцэтгэх ажиллагааны явцад хийсэн бөгөөд устгасан хэсгийг дахин сэргээж, боломжит хэсгийг нь ийнхүү үзүүлж байгаа аж.
Өөрөөр хэлбэл 27.05 минутын бичлэгт 2015 оны есдүгээр сарын 1-6-ны хооронд болсон үйл явдлыг зарим хэсэгт хурдлуулан багтаасан байв.
Төв аймаг дахь ШШГЕГ-ын харьяа хорих ангийн зооринд тэднийг хорьжээ. Зоорийг 2000 оноос хойш ашиглахаа больсон бөгөөд энэ хэргийг хүлээлгэхийн тулд ийн тусгайлан бэлтгэсэн гэдгийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж хэлсэн юм.
Ц.Содномдаржаагийн хоригдож байсан өрөө 20 орчин см-ийн өргөнтэй банз долоон ширхэг багтаахаар өргөн. Өрөөнд агааржуулалт, цонх, бие засах өрөө, усгүйгээс гадна хөнгөн бие засахад зориулан таван литрийн эмульсны сав тавьсан байв. Энэ өрөөнд тэрбээр 476 хоног хоригдсон гэдгийг ТЕГ-ын ажилтан хэллээ.
2015 оны есдүгээр сарын 1-ний 23.05 цагт түүний өрөөнд онц ноцтой хүн амины хэрэгтэн Ц.Амгаланбаатар болон хүн амины хэргээр 16 жилийн хорих ял авсан И нар хоёр том цүнх, нэг боодолтой хөнжил гудастай орж ирнэ. Тэднийг орж ирмэгч Б.Содномдаржаа Ц.Амгаланбаатартай гар барих гэсэн боловч нөгөөх нь барьсангүй. Орж ирээд удалгүй “Хэргээ хүлээ. Чи алсан биз дээ. Чи бас “паар”-ыг шатааж алсан. Үнэнээ хэлж хэргээ хүлээ” гэх үгийг үг болгоны завсар хараалын үгтэй урсгана. Харин Б.Содномдаржаа “Би хүн алаагүй. Хүн алж чадахгүй. Хэрэг хийгээгүй байж хэрэг хүлээхгүй” хэмээн хариулж байв.
Орж ирснээсээ хойш түүнийг хэргээ хүлээхийг тулгаж, 23.00 цагаас эхлэн маргаашийнх нь 14.00 цаг хүртэл галуун цуваагаар өрөөг тойруулах, гарыг нь хүзүүнийх нь ард бариулж суулгах, суниалгах гэх мэтээр түүнийг шөнөжин унтуулсангүй. Цагдан хорих байрны журамд 23.00 цагт гэрэл унтарч, хоригдлууд унтсан байх ёстой байдгийг ТЕГ-аас хэллээ.
Ц.Амгаланбаатар, И нар хаалганы эсрэг талд байрлах нааран дээр ор зассан байх бөгөөд өдрийн цагаар өөрсдөө амарч, Б.Содномдаржааг унтуулахгүйн дээр дэглэлтээ үргэлжлүүлсээр байв.
Ингэхдээ Ц.Амгаланбаатар цохиж, үсдэж, элэгдэх зэргээр дарамтална. Харин хамт орж ирсэн хоригдол И нь энэ хугацаанд гар хүрэхгүй боловч цохих үед шахах зэргээр дэм үзүүлж байв. Энэ үед Б.Содномдорж Б.Амгаланбаатарт хандан "Чи 5-н настайдаа намайг "ах аа" гээд дагаад гүйдэг хүүхэд байсан биз дээ. Одоо яагаад нүдийг минь ухна гээд байгаа юм бэ" гэв. Түүнийг хариуд Ц.Амгаланбаатар "Санахгүй байна" хэмээн хариулж байлаа.
Хэд хоног үргэлжилсэн дэглэлтийн эцэст Б.Содномдаржаа Ц.Амгаланбаатарын “Доошоо суу” гэсэн шаардлагыг эсэргүүцэв.
Ц.Амгаланбаатар “Чамайг ална даа” хэмээн хэсэг нааш цааш эргэлдсэний эцэст И-гийн шээж байсан хувинтай шээсийг Б.Содномдаржаа руу цацаж орхив.
Үүний дараа хамт орж ирсэн хоригдол И нь Б.Содномдаржааг эсэргүүцэл үзүүллээ, хэргээ хүлээ хэмээн зогсоо байрлалаас хэвтээ болтол нь 30 гаруй удаа цохисон. И Б.Содномдаржаагаас толгой орчим өндөр, биерхүү залуу байв. И-д цохиулснаас болж түүний хавирга хугарсан гэсэн мэдүүлгийг өгч байсан талаар ТЕГ-аас нэмж мэдээлэв. Хамт нэг өрөөнд байсан И нь 192 см өндөр 110 кг жинтэй байсныг ч онцоллоо.
Хоёр хоригдлыг Б.Содномдаржаагийн өрөөнд оруулснаас дөрөв хоногийн дараа Ц.Амгаланбаатарыг тус камераас гаргаж, түүний оронд дахин өөр хүн оруулав. Биеэр Б.Содномдаржаатай ойролцоо ч булиа биетэй залууг ШШГЕГ-ын ажилтан Б-г ялтны дүрээр оруулсан гэсэн тайлбарыг ТЕГ-аас өгч байв.
Б.Амгаланбаатартай солигдон орж ирсэн Б хэрэгтэн И-тэй мэндэлж, тэврэлдэж байв. Тэрээр Б.Содномдаржаагийн хоолойг боож, хэд хэдэн удаа өшиглөсөн бөгөөд мөн л “Хэргээ хүлээ” гэдэг үгийг хэлсээр.
Харин Т.Чимгээгийн өрөөнд хийсэн бичлэг нь 2015 оны есдүгээр сарын 8-наас 9-нийг шилжих шөнийн 43 минутын бичлэг. Есдүгээр сарын 8-ны өдрийн 23 цаг 36 минутад Ц.Амгаланбаатар цээж нүцгэн Т.Чимгээгийн өрөөнд орж ирнэ. Тэрээр “Хэргээ хүлээ. Маргааш байцаагчдаа юу гэж хэлэхээ бод. Дуугараач” гэх агуулгатай үгсийг хараалын үгтэй урсган 43 минутын турш хажууд нь зогссон юм. Энэ хоорондоо тамхи татах бөгөөд гарахдаа харгалзагчид “За баярлалаа” гэсээр явсан юм.
Энэхүү эрүүдэн шүүсэн бичлэг хийгдсэн 2015 онд Хууль зүйн сайдаар Д.Дорлигжав ажиллаж байжээ.
Өнөөдрийн үзүүлсэн бичлэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шалгасан ажлын хэсгийн ажилтнууд Олон улсын гэрээ, конвенци болон Монгол Улсын хууль тогтоомжийг долоон үндэслэлээр зөрчсөн байж болзошгүй байгааг ТЕГ-аас мэдээлжээ. Тухайлбал, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг” конвенци, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай зэрэг хуулийг зөрчсөн байж болзошгүй аж.
Зураачид: Б.Баясгалан, Ш.Мөнхбуян, Б.Мөнх-Орших, А.Билэгжаргал

13 119 сэтгэгдэл