Хөгжлийнхөө чиг хандлагыг гаднаас нь дүгнэж хамтдаа шүүн тунгаая
Энэ долоо хоногийн мягмар гарагт Шангри-Ла зочид буудалд Азийн хөгжлийн банк /АХБ/-ны мэргэшсэн экспертүүдийн багийн гаргасан Монгол Улсын эдийн засгийн байдлыг оношлох судалгааны талаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
Энэ үеэрАзийн хөгжлийн банкны Эдийн засгийн судалгаа, бүс нутгийн хамтын ажиллагааны газрын эдийн засагч Матаяс Хелблетэй уулзаж ярилцлаа.
-Судалгааныхаа талаар товч танилцуулна уу?
-АХБ-наас жил бүр өөрийн гишүүн орнуудаас 2 улсыг сонгож тухайн улс орны нийгэм эдийн засгийн байдлыг оношлох судалгаа хийдэг. Энэ удаа бид Монгол Улс болон БНХАУ-ыг сонгосон юм. Судалгааг бүтэн жил явуулдаг. Өнгөрсөн жилийн сүүлээр АХБ-наас судалгааны баг бүрэлдэхүүн ирж, Сангийн яам, ЭМЯ болон бусад холбогдох яамдтай, дараагийн шатанд АХБ-ны төсөл хэрэгжүүлэгч яамд салбарын экспертүүдтэй уулзаж яриа хэлэлцээрүүд хийсэн.Энэ гуравдугаар сард эхний судалгааг хийгээд байна. Судалсан эхний асуудал бол Монгол Улсын макро эдийн засийн удирдлага талаас нь авч үзлээ. Монгол Улсын хувьд экспортод тулгуурласан, гадны эдийн засгийн нөлөөлөлд өртөмтгий, савлагаатай эдийн засагтай байгаа. Энэ талаас нь судаллаа. Мөн ОУВС-гийн хөтөлбөр хэрхэн үр дүнтэй хэрэгжиж байгаа, санхүүгийн удирдлага, бодлого нь зөв байна уу эсэхийг судалсан. Эдийн засгийн өсөлт боломжийн байгаа сайн үедээ улсад орж ирж байгаа орлогоо хураагаад, үүнийгээ эдийн засаг хүндрэх үед нь гаргаж ирж ашиглах буюу эдийн засгийн савлагаа, эрсдэлээс яаж эдийн засгаа хамгаалж өртөхгүй байх ямар арга хэмжээ авч болох талаар бид ярилцсан. Дараагийн чухал асуудал Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зөв зохистой удирдах вэ гэдэг асуудал юм. Монгол Улсад Өвийн санг үүсгээд байгаа. Энэ сангаа цаашид хэрхэн яаж зүй зохистой удирдах, байгалийн баялгаа хэрхэн зөв удирдлагатай хослуулж авч явах талаар ярилцсан. Мөн дараагийн нэг асуудал нь эдийн засгийг төрөлжүүлэх буюу солонгоруулах юм. Зөвхөн ганцхан салбараас хараат бус байж, өөр ямар салбарыг илүү түлхүү хөгжүүлбэл эдийн засгийг тогтвортой байлгах талаар ярилцлаа. Тухайлбал, ноолуур буюу ХАА-н, Аялал жуулчлал, хүнсний салбаруудыг дурдаж болох юм. Дараа нь Засаглалын асуудал байгаа. Монгол Улсын хувьд, бусад оронтой харьцуулахад засаглалын хувьд төрийн байгууллагуудаас хувийн хэвшлийн бизнесийн байгууллагуудад ирэх дарамт байгаа эсэх талаар ярилцлаа. Энэ сэдвээр хөндөж ярих, сайжруулах асуудлууд байна. Мөн нийгмийн салбар луу хандсан асуудлыг хөндлөө. Тухайлбал, эрүүл мэнд, боловсрол болон жендэрийн асуудлыг хөндлөө. Эмэгтэйчүүдэд, эрэгтэйчүүдийн адил эдийн засгийн үйл ажиллагаанд тэгш оролцох боломжоор хангагдсан эсэх нь ямар байгааг судалсан. Жишээ нь, Их сургуульд суралцаж байгаа оюутны дийлэнх нь эмэгтэй боловч ажлын талбар дээр тэдэнд ажлын байр байна уу гэдгийг судалж үзлээ. Бас нэг сэдэв бол, Монгол Улсын худалдааны гарцын асуудал юм. Өнөөдөр Монгол Улсын худалдааны гарцын дийлэнх хувийг БНХАУ эзэлж байгаа. Одоогоор чөлөөт худалдааны хэлэлцээр хийсэн орон гэвэл Япон улс байна. Өөр ямар улс байж болох боломж байгаа талаар хэлэлцлээ. Үүнээс гадна, дэд бүтэц болон экспорт, импорт хийхэд тулгамдаж буй асуудлыг хөндөн судалсан байна.
-АХБ-наас Монгол Улсын эдийн засгийн төлөв, байдлын талаар судалсан мэдээллээр манай улсын эдийн засгийн байдал нэлээд эерэг гарсан. Үүнд манай зарим иргэд шүүмжлэлтэй, эргэлзсэн байдалтай хандаж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Монгол Улсын эдийн засгийн төлөв, байдлыг АХБ-ны өөр баг бүрэлдэхүүн өнгөрсөн онд хийж танилцуулсан. Харин миний хувийн бодлоор юу гэж харж байна гэвэл, Эдийн засаг түүхий эдийн үнээс хамааралтай байдаг. Олон улсын зах зээлд түүхийн эдийн үнэ өссөн нь эергээр нөлөөлсөн болов уу. Өмнөд хөрш БНХАУ-ын эдийн засаг бага зэрэг удаашралтай байгаа ч хүчтэй хэвээр байгаа. Энэ байдал ч нөлөөлсөн байх гэж бодож байна. Үүнээс гадна үйлчилгээ, хүнсний салбаруудын шинээр бизнес эрхлэгчид болон Ай Ти тал руу жижиг компаниуд бага багаар эдийн засагтаа хувь нэмрээ оруулж байгаа нь ч нөлөөлсөн болов уу.
-Монгол Улс, БНХАУ хоёрын хооронд хүн ам, газар нутаг, эдийн засгийн цар хүрээгээр эрс тэс ялгаатай. Тэгэхээр судалгааг хэрхэн хийсэн гэдэг сонин байна. Мөн эдийн засгийн хөгжлийн төлөв байдлын оношлогоо, судалгааг хийх багийг хэрхэн бүрдүүлдэг вэ?
-Асуудал мэдээж байсан. БНХАУ-ын хувьд, асар том эдийн засагтай орон учраас бид өргөн хүрээнд судалгаа хийх цаг хугацааны хувьд ч боломжгүй. Ийм учраас зөвхөн ганц орон сууцны барилгажилтын асуудлаар буюу нэг л чиглэлээр манай баг судалгаа хийсэн. Харин Монгол Улсын хувьд, аль болох олон салбарыг хамруулахыг зорьж ажилласан. Энэ судалгааны багт олон улсын худалдаа, байгалийн баялгийн менежмент болон эдийн засгийн гэх олон талаар гүнзгий мэргэшсэн, олон улсад амжилттай ажилласан туршлагатай олон улсын экспертүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар авч ажиллуулсан байгаа.

18 сэтгэгдэл