Хар тамхи хэрэглэсний улмаас гурван минут тутам нэг хүн амиа алдаж байна
Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг энэ онд 75 хувиар өссөн талаар өнөөдөр ЭМЯ-наас мэдээлэв.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор 1987 оноос тэмдэглэж ирсэн “Мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр” өнөөдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан мансууруулах бодисын хэрэглээ, түүний хор уршигийн талаар ЭМЯ-наас өнөөдөр мэдээллээ. Дэлхийн нийтэд 15-64 насны 275 сая хүн мансууруулах бодисыг хэрэглэж үзсэн гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн дэлхийн дахинд гурван минут тутам нэг хүн мансууруулах бодис хэрэглэсний улмаас амиа алдаж буй юм.
Харин манай улсын хувьд Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс хийсэн судалгаагаар 1999 онд 45-н хэрэглэгч байсан бол энэ онд 966 болж өсчээ. Түүнчлэн 2017 онд хар тамхи мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой 117 хэрэгт 275 хүн холбогдож байсан бол энэ онд 197 гэмт хэрэгт 403 хүн холбогдсон байна. Мөн манай улс хар тамхи хэрэглэгчийн тоогоороо дэлхийд тэргүүлэгч БНХАУ, ОХУ-тай хиллэдэг ба эдгээр улсад судсаар тарих хэрэглээ нь ХДХВ тархалтын гол шалтгаан болдог байна. Иймд Монгол Улсад хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа юм.
ЭМЯ-наас хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэх сургалтыг энэ онд зохион байгуулснаар судсаар хэрэглэгч 18, татаж хэрэглэдэг 30 гаруй иргэнийг ангижруулж чаджээ. Мөн 300 хүний тамхины хэрэглээг зогсоосон байна. Түүнчлэн “Гэр бүл залуучуудын хөгжлийн клуб”-т 24 цагийн турш үнэгүй зөвлөгөө өгч эмчилгээнд хамруулж байгаа аж. Тодруулбал, мансууруулах бодис хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь асуудал үүссэн иргэд эмнэлэгийн байгууллага, хууль сахиулах газарт хандахаас эмээдэг учраас тус байгууллага нь ямар ч бүртгэлгүйгээр иргэдэд үйлчилнэ гэдгийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Ц. Хандармаа мэдээллээ.
Харин Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Д. Нарантуяа, “Мансууруулах бодистой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд эрх зүй ба эрүүл мэнд нь нэг зоосны хоёр талтай адил. “Мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр” нь хүн бүрт шаардлагатай эмчилгээг хүргэдэг байх, эрүүл мэнд, эрх зүйн талаарх хүн амын мэдлэгийг дээшлүүлэх, хууль сахиулах, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нэгдсэн шийдэлд хүрэх зорилттой” гэлээ.
Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэснээр ХДХВ/ДОХ, элэгний С вирусын халдвар дамжих эрсдэлтэй байдгийг тус яамнаас анхааруулж байна.
Б. Одгэрэл

68 сэтгэгдэл