iNet.mn дагах

Орон сууцны үнэ нийгмийг талцуулж байна

АСГИЙН ГАЗРУУД ИРГЭДЭЭ ОРОН СУУЦААР ХАНГАХ ҮҮРЭГТЭЙ ЮУ
Улаанбаатар хотын орон сууцны дундаж үнэ 2016 оноос 2018 оны гуравдугаар улирлын хооронд 2.047-2.25 сая төгрөг болж өслөө. Ялангуяа 2017 оны гуравдугаар улирлаас хойш тасралтгүй нэмэгдэв. Шинэ барилгууд хэдэн жил дамнан эзнээ хүлээж буй бол нөгөө талд өөрийн гэсэн орон сууцтай болох гэж иргэд олон жил хөдөлмөрлөсөөр.
Ая тухтай орон сууц бол энэ зуунд хүн төрөлхтний хүрсэн хамгийн том ололтуудын нэг. Орон сууц нь боловсрол, эрүүл мэндтэй адил хүний анхдагч хэрэгцээний нэг болж хувирсан. Гэвч энэ ололт нь нийгмийн тэгш бус байдлыг улам хурцатгаж, заримдаа залуусын амьдралын идэвх, хүсэл мөрөөдлийг гишгэлж байдаг нь харамсалтай.
Гэвч энэ ололт нь нийгмийн тэгш бус байдлыг улам хурцатгаж, заримдаа залуусын амьдралын идэвх, хүсэл мөрөөдлийг гишгэлж байдаг нь харамсалтай.
Давосын эдийн засгийн чуулганаар орон сууцны тэгш хүртээмж, үнийн өсөлтийн талаар онцолсон нь учиртай. Улс орнуудад хотжилтын цуваа улам урт, улам шигүү болсоор байгаа ч хотод шинээр суурьшиж буй иргэдэд үнийн өсөлтөөс шалтгаалж өөрийн гэсэн байр худалдан авахад хүндрэлтэй байдаг.
АНУ-д гэхэд орон сууцны үнэ тогтмол өсөж буй ч цалингийн өсөлт маш алгуур удаан байгаа нь цалингаараа орон сууц авах боломжийг улам хумьсаар. Тус улсад 1950 онд орон сууцны дундаж үнэ нь жилийн дундаж орлогоос 2.2 дахин өндөр байсан. Харин 2013 онд энэ харьцаа 3.7 дахин болж өсжээ.
Сан Франциско болон Нью-Йорк хотуудад орон сууцны борлуулалт болон түрээсийн үнэ жилд дунджаар 2.5 хувиар нэмэгдэж буй. Энэ нь АНУ-ын эдийн засгийн хямралын үеэс хойш байгаагүй өсөлт бөгөөд орон гэргүйчүүдийн тоо дөрөв дахин өсөхөд хүрсэн гол шалтгаан гэж шинжээчид үзжээ.
Сан Франциско хотын хувьд орон сууцны үнэ нэмэгдэхэд голчлон инфляц нөлөөлжээ. Хэрэв 1981 он руу цаг хугацааг ухраавал энэ хот 200 мянган шинэ орон сууц барих, эсвэл дундаж цалинг 44 хувиар нэмэх шаардлагатай болно.
Орон сууцны үнэ өндөр байх нь хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг сааруулж, хотын хүн амын өсөлтийг удаашруулдаг гэж үзэх нь бий. Гэвч үнэн хэрэгтээ тийм биш. Улаанбаатар хотын жишээг авч үзэхэд, иргэд гэр бүлийнхэнтэйгээ ойр амьдрах, ажлын байртай болох, амьдралаа дээшлүүлэх гэж хотод нүүж ирдэг.
Мөн ихэнх нь санхүүгийн бэрхшээлээс болж анхандаа гэр хороололд нийтийн байр түрээсэлж, эсвэл айлын хашаанд суурьшдаг. Швейцарын хөгжлийн агентлагийн судалгаанд “олон нүүдэл, сэлгээ нь шилжин ирэгсэд болон тэдний гэр бүлийнхэнд санхүү, сэтгэлзүйн ихээхэн дарамт учруулдаг.
Орон сууц нь боловсролтой адил анхдагч хэрэгцээ болж хувирсан
Гэр хорооллын нийтийн байр түрээслэх нь түрээсийн хамгийн боломжийн хувилбар ч төвийн нэгдсэн сүлжээнд холбогдоогүй, гол төлөв ядуу иргэд түрээсэлдэг учир архидалт, хулгай элбэг. Үүнд нь ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд хохирдог. Гадаад зах зээлээс шалтгаалж байр, сууцны үнэ орлогоосоо хэд дахин нэмэгдэж, худалдан авах чадварт нийцсэн байр хомс байна” хэмээн дүгнэжээ.
Тэгвэл нийгмийн талцлыг улам гүнзгийрүүлж буй орон сууцны хүртээмжийг хэрхэн шийдэх вэ. Үүнд давосын эдийн засгийн чуулганд оролцогчид дараах шийдлүүдийг сонирхууллаа. Нидерландын үндсэн хуульд төр нь иргэдээ орон сууцаар хангах заалт тусгасан байдаг. Үүний  үр дүнд тус улс өдгөө Европын холбооны орнуудаас нийтийн байрны тоогоороо тэргүүлж буй. 
Хамгийн том орон сууц нийлүүлэгч болох Dutch public housing систем нь зах зээлийн ханшийг тогтоож, улсын орон сууцны хэрэгцээг хангадаг аж. Энэ нь хөгжсөн оронд том хэмжээний нийтийн орон сууцны систем хэрэгжүүлж буй сонирхолтой жишээ юм. Мөн хонконгт олон жижиг өрөө бүхий түрээсийн орон сууцуудыг Засгийн газар нь эзэмшдэг. Жижиг газар нутагтай тул бүх орон сууцыг хувьд өгвөл үнийг нь тогтоон барьж дийлэхгүй учраас ийм шийдэл сонгожээ.
Хэдийгээр 2020 он хүртэл орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн аль аль нь өссөхөөр байгаа ч үнийн өсөлт, худалдан авах чадварын зөрүү багасах боломж бага байна. 
Харин АНУ-ын сан Францискод төрийн бус байгууллага технологийн дэвшил ашиглан шинэ санаа хэрэгжүүлж эхэлсэн. ShelterTech байгууллага орон гэргүйчүүдийн хоргодох байрыг үнэгүй интернэтээр хангаж, хямд орон сууц олоход нь холбож өгч байна. Орон гэргүйчүүд нийгмээс тусгаарлагдаж, харилцаа холбоогүй болдог.
Хэрэв ухаалаг гар утастай, үнэгүй интернэттэй болчихвол ажил, орон сууцтай болсноор хөл дээрээ босож чадна хэмээн тус байгууллага үзжээ. Нэгэнт том хот бий болж, газар, орон сууцууд өөрийн гэсэн эзэнтэй болсон тохиолдолд дунд болон дундаас доош орлоготой иргэдийнхээ төлөө Засгийн газрууд үүнд оролцож, зохицуулах нь зүйтэй гэж Давосын эдийн засгийн чуулганд оролцогчид онцолж байна.
Гаднын иргэдэд орон сууцаа худалдвал өндөр татвар авах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэх зэрэг шийдлүүд чухал үр нөлөөтэйг мөн санууллаа. Ирээдүйд эдийн засгийн өсөлтийн голлох хэсгийг том хотууд бий болгоно гэж шинжээчид үзэж буй тул орон сууцны хүртээмжийг сайжруулж, ард иргэдээ орон сууцаар хангах нь эдийн засгийн өсөлтийг хангах гол бодлогын нэг хэсэг болж байна.
Тиймээс үүнийг шийдэхийн тулд үнийн хувьд залуу гэр бүл, шинэ өрхүүдэд дарамт бага учруулах шийдлийг дэлхийн улс орнууд, бизнесүүд эрэлхийлж байна. Монгол Улсад сүүлийн жилүүдэд ипотекийн бодлогын эрч саарсан. Хэдийгээр 2020 он хүртэл орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн аль аль нь өссөхөөр байгаа ч үнийн өсөлт, худалдан авах чадварын зөрүү багасах боломж бага байна.
Тиймээс манай улс ч гэсэн иргэдийнхээ ая тухтай орон сууцанд амьдрах тэгш эрхийг хангахын тулд дэлхийтэй хөл нийлүүлж, орон сууцны бодлогодоо гойд анхаарах шаардлагатай. Учир нь орон сууцжуулах нь цаанаа иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн тэгш байдал зэрэг олон асуудлын зангилаа болсоор байна.скачать dle 12.0
1 Сэтгэгдэл

1 сэтгэгдэл

  1. MatthewBrofs

    2020/02/12 05:02:40

    Es objeto de chistes y hasta el gracejo popular ha inventado varios sinónimos ingeniosos para describirla, pero la disfunción eréctil (DE) —la incapacidad para conseguir o mantener una erección satisfactoria— no es para tomarla a broma. Comprar viagra generico en farmacia

    La baja autoestima también puede ser un signo de otros problemas psicológicos como la depresión. Pero la disfunción eréctil no es necesariamente una parte inevitable del proceso de envejecimiento. Si bien la disfunción eréctil es un problema profundamente personal, no es algo que deba sufrir solo. Se puede comprar viagra generico en farmacias sin receta

Сэтгэгдэл үлдээх

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа

9/07/2026, 18:55

Английн шигшээ шөвгийн наймд Норвегийн багтай тоглохоор боллоо

6/07/2026, 16:51

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд иржээ

6/07/2026, 16:49

Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат нисгэгч Р.Батнасан

6/07/2026, 16:45

Хар өрөвтас нутагшсан газар экосистем эрүүл байдаг

6/07/2026, 16:43

Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

6/07/2026, 16:40

Монгол Улс Үндэсний баяр наадамтай зэрэгцүүлэн “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

6/07/2026, 16:38

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ

6/07/2026, 16:37

Эрдэмтэд эсийн хөгшрөлтийг удаашруулах боломжит аргыг нээжээ

29/06/2026, 19:58

Домогт "боохой” Данзан

29/06/2026, 16:13

Алтны ордуудаа “эргэлт”-д оруулалгүй харин ч удлаа

29/06/2026, 16:07

Хэльмут Кулитц: Эдийн засгийн харилцааг илүү эрчимтэй хөгжүүлэх нь бидний дараагийн зорилт

29/06/2026, 16:03

“Unlock the Mongolian economy” хуралдаанд хөрөнгө оруулагчид оролцлоо.

29/06/2026, 16:00

Хөл бөмбөгийн ДАШТ монгол гэрэл зурагчны дуранд

23/06/2026, 17:30

Визийн саадыг давж, хүүгийнхээ ДАШТ-ий тоглолтыг үзсэн нь

23/06/2026, 17:24

Визийн саадыг давж, хүүгийнхээ ДАШТ-ий тоглолтыг үзсэн нь

23/06/2026, 17:24

Монгол Улсын дотооддоо бэлтгэсэн геотехникийн инженерүүд дипломоо гардав

23/06/2026, 17:22

МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо

23/06/2026, 17:07

“Clean Up Day Mongolia” төсөл олон улсын шагнал хүртлээ

23/06/2026, 17:05

Германы Саксони мужийн Кемниц хотноо монголчууд наадлаа

23/06/2026, 17:04

Сурын харвааны улсын аварга шалгаруулах харвааг анх удаа аймагтаа зохион байгууллаа

23/06/2026, 17:02

Хятад, Хойд Солонгосын удирдагчид долоон жилийн дараа Пхеньянд уулзлаа

15/06/2026, 19:00

"Чингис хаан” үндэсний музей Польшийн Цэргийн музейтэй хамтран ажиллана

15/06/2026, 18:21

Д.Жамъяншарав: Сорилт бүрд богино хугацааны ашиг бус ирээдүйг харсан шийдвэр гаргаж ирсэн

15/06/2026, 18:20

Н.Учрал: Баталгаат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ

15/06/2026, 18:14

Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо

15/06/2026, 18:07

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

15/06/2026, 18:05

Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утсаараа хянаж болно

8/06/2026, 17:37

С.Чулуун: Д.Нацагдорж Монголын түүх, соёлын өвийн судалгааны хөгжилд цогц, анхдагч үүрэг гүйцэтгэсэн онцгой хүн

8/06/2026, 17:35

Эрдэнэт хотын ойн баримтат киног сэтгүүлч Г.Золжаргал найруулна

8/06/2026, 17:31

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19