Италийн Сэргэн мандалтын үеийн сор бүтээлүүд Монгол Улсад "заларна"
Олон зууны турш урлаг судлаачид, урлаг сонирхогчдын анхаарлыг татсаар ирсэн Италийн Сэргэн мандалтын үеийн нэрт зураач Рафаэл Сантигийн хөрөг зураг болон Барокко урлагийн алдарт төлөөлөгч Жан Лоренцо Бернинигийн “Нептун” хүрэл баримлыг Монголын үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ.
Энэ тухай “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг олон нийтэд танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм. Тус үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музей Италийн Ром хотын Боргезе галерейтай хамтран зохион байгуулж буй аж.
Рафаэл Сантигийн хөрөг зураг нь хүний дотоод мөн чанар, сэтгэл хөдлөл, хүч чадлыг зөвхөн харцаар хэрхэн илэрхийлж болдгийг уран чадварлаг харуулсан гайхамшигт бүтээл юм. Харин Жан Лоренцо Бернинигийн “Нептун” хүрэл баримал нь эртний Ромын домогт гардаг тэнгисийн бурхан Нептуны дүрийг илэрхийлдэг бөгөөд энэхүү бүтээлд Нептуны хүчирхэг бие бялдар, эрч хүчтэй хөдөлгөөн, догшин ширүүн төрхийг хүрлээр маш нарийн, уран сайхны өндөр түвшинд дүрслэн харуулсан хэмээн урлаг судлаачид үнэлдэг ажээ.
Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун ярихдаа, “Энэхүү үзэсгэлэн хэд хэдэн онцлогтой. Нэгдүгээрт, дэлхийн сонгодог урлагийн томоохон төлөөлөгчдийн хосгүй бүтээлийг Монгол Улсад анх удаа авчирч байгаагаараа онцлог. Тухайлбал, Сэргэн мандалтын үеийн суут зураач Рафаэлийн бүтээл Ази тивд анх удаа дэлгэж буйгаараа түүхэн ач холбогдолтой. Мөн Барокко урсгалын нэрт төлөөлөгч Лоренцо Бернинигийн уран баримлыг эх орондоо авчирч, үзэгчдэд толилуулах боломж бүрдлээ. Хоёрдугаарт, “Чингис хаан” үндэсний музей байгуулагдсанаар дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийг эх орондоо авчирч, олон нийтэд толилуулах шинэ боломж нээж байгааг энэхүү үзэсгэлэн харуулж байна. Бид цаашид ч дэлхийн урлаг, соёлын үнэт өвийг Монголын үзэгчдэд хүргэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Гуравдугаарт, дэлхийн хосгүй үнэт бүтээлийг эх орондоо авчрахын тулд бид нэг жил орчим хугацаанд бэлтгэлийг хангаж, олон талын нарийн зохицуулалт хийлээ. Ингэхдээ бүтээлийн аюулгүй байдал, хадгалалт хамгаалалт, үзэсгэлэнгийн орчин нөхцөл зэрэг олон улсын музейн стандарт, шаардлагыг бүрэн хангахыг зорьсон” гэдгийг онцолж байв.
Энэ тухайд С.Чулуун, “Бид өнгөрсөн жил Занабазарын шилдэг бүтээлийг Боргезе галерейд дэлгэн үзүүлсэн. Энэ нь тухайн үед Өрнө дахинд сонгодог уран баримлын урлаг хэрхэн хөгжиж байсныг Дорно дахинд Өндөр гэгээн Занабазарын урлагийн бүтээл хэрхэн туурвиж байсантай харьцуулан харах боломжийг олгосон. Өөрөөр хэлбэл, дэлхийн хоёр өөр соёл иргэншилд урлагийн суут бүтээлүүд нэгэн цаг үед хэрхэн хөгжиж байсныг харуулснаараа чухал ач холбогдолтой байсан” гэдгийг тодотгосон юм.
Мөн хэвлэлийн хурлын үеэр Боргезе галерейн захирал, профессор Франческа Каппеллетти, “Бидний хамтын ажиллагаа 2026 оноос эхлэн шинэ үе шатанд шилжиж байна. Энэ удаагийн уран бүтээлийн солилцооны хүрээнд манай галерейгаас Бернини, бусад уран бүтээлчийн хөрөг зургийн бүтээлүүдийг толилуулж байна. Манай галерей олон жилийн түүхтэй бөгөөд урлаг, соёлын үнэт өвийг хадгалж, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ” хэмээн мэдээллээ.
Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета, “Энэ удаагийн үзэсгэлэн нь зөвхөн хоёр уран бүтээлийг Монголын үзэгчдэд толилуулж буй үйл явдал биш юм. Харин Торгоны замын түүхэн уламжлалыг үргэлжлүүлж, улс орнуудын соёлын харилцааг өргөжүүлэх, Итали, Монголын ард түмнийг урлаг, соёлоор холбох, Өрнө, Дорнын соёл иргэншлийг харьцуулсан судалгааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал юм.Энэхүү төслийг Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагаа онцгойлон өргөжиж буй цаг үед хэрэгжүүлж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны 12 дугаар сард Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн айлчлалын үеэр Италийн Ерөнхийлөгч Сержо Маттареллатай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцсон. Энэхүү айлчлалын үр дүнд Монгол, Италийн харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн нь хоёр улсын хамтын ажиллагааны түүхэнд чухал үйл явдал болсон” хэмээв.

Дундад зууны үеийн сонгодог урлагт Сэргэн мандалтын болон Барокко гэсэн хоёр томоохон урсгал хүчтэй хөгжиж, дэлхийн урлагийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэж буй Бернинигийн бүтээл нь манай нэрт соён гэгээрүүлэгч, уран барималч Өндөр гэгээн Занабазарын амьдарч байсан үетэй давхцдагаараа онцлог юм.
Энэ тухайд С.Чулуун, “Бид өнгөрсөн жил Занабазарын шилдэг бүтээлийг Боргезе галерейд дэлгэн үзүүлсэн. Энэ нь тухайн үед Өрнө дахинд сонгодог уран баримлын урлаг хэрхэн хөгжиж байсныг Дорно дахинд Өндөр гэгээн Занабазарын урлагийн бүтээл хэрхэн туурвиж байсантай харьцуулан харах боломжийг олгосон. Өөрөөр хэлбэл, дэлхийн хоёр өөр соёл иргэншилд урлагийн суут бүтээлүүд нэгэн цаг үед хэрхэн хөгжиж байсныг харуулснаараа чухал ач холбогдолтой байсан” гэдгийг тодотгосон юм.
Мөн хэвлэлийн хурлын үеэр Боргезе галерейн захирал, профессор Франческа Каппеллетти, “Бидний хамтын ажиллагаа 2026 оноос эхлэн шинэ үе шатанд шилжиж байна. Энэ удаагийн уран бүтээлийн солилцооны хүрээнд манай галерейгаас Бернини, бусад уран бүтээлчийн хөрөг зургийн бүтээлүүдийг толилуулж байна. Манай галерей олон жилийн түүхтэй бөгөөд урлаг, соёлын үнэт өвийг хадгалж, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ” хэмээн мэдээллээ.
Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета, “Энэ удаагийн үзэсгэлэн нь зөвхөн хоёр уран бүтээлийг Монголын үзэгчдэд толилуулж буй үйл явдал биш юм. Харин Торгоны замын түүхэн уламжлалыг үргэлжлүүлж, улс орнуудын соёлын харилцааг өргөжүүлэх, Итали, Монголын ард түмнийг урлаг, соёлоор холбох, Өрнө, Дорнын соёл иргэншлийг харьцуулсан судалгааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал юм.Энэхүү төслийг Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагаа онцгойлон өргөжиж буй цаг үед хэрэгжүүлж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны 12 дугаар сард Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн айлчлалын үеэр Италийн Ерөнхийлөгч Сержо Маттареллатай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцсон. Энэхүү айлчлалын үр дүнд Монгол, Италийн харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн нь хоёр улсын хамтын ажиллагааны түүхэнд чухал үйл явдал болсон” хэмээв.
"Чингис хаан" үндэсний музей өмнө нь буюу 2024 онд Италийн Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр дэлхийн алдарт зураач Караважогийн "Магдалэний наминчлал" бүтээлийг эх хувиар нь эх орондоо авчирч, үзэсгэлэн гаргаж байсан түүхтэй.