Ерөнхий сайд Н.Учрал “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Монголын багийн штабаар зочиллоо
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Азийн зуны спортын ХХ наадамд оролцож буй Монгол Улсын багийн штабаар зочилж, баг тамирчидтай уулзлаа.
Энэ удаагийн наадамд манай улсаас спортын 31 төрөлд 300 орчим тамирчин хурд хүч, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин өрсөлдөж байгаа бөгөөд дугуйн төрөлд олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц хүрэл медаль хүртсэнд Ерөнхий сайд баяр хүргээд баг, тамирчдынхаа дараагийн уралдаан, тэмцээнд нь амжилт хүссэн байна. Тив, дэлхийн дэвжээнд эх орныхоо далбааг мандуулж, нэрийг цуурайтуулдаг тамирчдаараа монголчууд бахархдаг. Монгол түмнийхээ итгэл, уухайн түрлэгээр урам авч, улам их амжилт гаргахыг баг тамирчдаасаа хүслээ.

Засгийн газраас 2027 оны төсөвт спортын салбарын ажилтнуудын цалинг хамгийн багадаа хоёр сая төгрөг болгохоор тусгасан. Түүнчлэн үндэсний шигшээ багийн тамирчдаа Олимпод амжилт гаргахад шаардлагатай төсвийг гурав дахин нэмэхээр төлөвлөсөн. Засгийн газар спортын салбар, тамирчдаа дэмжиж ажиллахаа илэрхийлж, спортын салбарын ажилтнууд болон Монгол Улсын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын цалин, Лос-Анжелесын олимп, паралимпод бэлтгэх үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлэхээр 2027 оны улсын төсөв тусгаад буйг онцоллоо.