ОРХОН: Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 7,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр тоног төхөөрөмж, барилга байгууламжийн шинэчлэл хийж байна.
Хөрөнгө оруулалтын хүрээнд дүрс оношилгоо, сэргээн засах эмчилгээ зэрэг зургаан тасагт нийт 2.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий найман багц тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шинэчилсэн байна. Ингэснээр оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлж, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нөхцөл бүрджээ.
Мөн 40 гаруй жил ашигласан эмнэлгийн угаалгын хэсгийн тоног төхөөрөмжийг иж бүрнээр шинэчилсэн нь энэ оны хөрөнгө оруулалтын онцлох ажлын нэг болж байна. Түүнчлэн Төрөх, эмэгтэйчүүдийн тасаг болон Хагалгааны ариутгалын нэгдсэн тасагт их засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Олон улсын стандартад нийцүүлэн шинэчилж буй Хагалгааны ариутгалын нэгдсэн тасгийн их засвар бүрэн дууссан бөгөөд энэ долоо хоногт үйл ажиллагааг нь эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна.
Орхон аймгийн хүн ам нэмэгдэж байгаатай холбоотойгоор БОЭТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн ачаалал нэмэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан 2027 оны төсөвт шинэ барилга барих хөрөнгө тусгуулах шаардлагатай болсон талаар тус төвийн ерөнхий эмч Ц.Наран-Эрдэнэ мэдээллээ.
Өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр болон холбогдох албаныхан тус эмнэлэгт хийгдэж буй хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа.