Шатарчид Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө
Монгол Улсын 2026 оны аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 56 дахь удаагийн шигшээ тэмцээн МҮЭСТО-д энэ сарын 23-нд эхэлнэ.
Шигшээ тэмцээнд хагас шигшээ шатнаас шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 11 тамирчин оролцох юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, Х.Өлзийхишиг, Х.Итгэлт, С.Чингүүн, Г.Амартүвшин, Ү.Агьбилэг, Э.Баасансүрэн, ФИДЕ мастер Э.Энхнар, Г.Тэнгүүдалай, Н.Содбилэгт, Э.Болдоо нар эрхээ авсан. Харин эмэгтэйчүүдийн ангилалд их мастер Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул, олон улсын мастер Б.Хулан, ФИДЕ мастер Э.Хүслэн, Б.Буянхишиг, Б.Хүслэнзаяа, Н.Энхболор, кандитат мастер Х.Баясгалан, Э.Зол-Учрал, Н.Содгэрэлт, залуу мастер Б.Энхнамуун нар өрсөлдөх юм. Тэдэн дээр өнгөрсөн жилийн аварга их мастер С.Билгүүн, Б.Мөнгөнзул нар нэмэгдсэнээр эрэгтэй, эмэгтэй ангилалд тус бүр 12 шатарчин аварга цолны төлөө найм хоногийн турш өрсөлдөнө.
Ирэх сарын 1-нд өндөрлөх тус тэмцээнээс ангилал тус бүрдээ шалгарсан эхний таван шатарчин Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөх эрх авна. Багийн ААШТ ирэх сарын 9-нд АНЭУ-ын Абу Даби хотноо болох ажээ.
Дашрамд дурдахад, 1948 оноос эхлэлтэй шатрын насанд хүрэгчдийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн ангилалд 34 аварга цолтон төржээ. Анхны тэмцээний аваргаар спортын мастер Д.Намсрай тодорсон байсан бол өнгөрсөн жил их мастер С.Билгүүн түрүүлсэн билээ. Эрэгтэйчүүдийн ангилалд хамгийн олон түрүүлсэн шатарчин нь их мастер Б.Хатанбаатар бөгөөд тэрбээр найман удаа аваргын цом өргөжээ.