iNet.mn дагах

Г.Хүрэлбаатар: Иргэн тухайн жилд төлсөн татварын хэмжээнээс хамаарч 3 сая хүртэл төгрөг авна

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ сарын 01-нээс авч эхэлсэн бөгөөд анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг.

Татварын буцаалт олголт авах хүсэлтэй иргэд ирэх хоёрдугаар сарын 15-ны дотор бүх бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харъяа дүүргийнхээ татварын газарт өгөх юм.

Орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөр төлсөн баримтыг ebarimt.mn-ээс хэвлэсэн байх шаардлагатай тул баримтаа заавал авахыг зөвлөж байна.

ХХОАТ болон бүрдүүлэх бичиг баримттай холбоотой зарим зүйлийн талаар Баянгол дүүргийн Татварын хэлтэсийн Хувь хүний татварын тасгийн дарга, ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын ажлын хэсгийн дарга  Г.Хүрэлбаатараас тодрууллаа.


 -ХХОАТ-ын хөнгөлөлт, буцаан олголтын материалыг авч эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Ажлын явцын болоод тулгарч буй хүндрэлтэй асуудлууд дээр иргэдэд хандсан мэдээллийг өгнө үү?

- 2007 оноос эхэлж иргэд маань хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөнд хамрагдаж эхэлсэн. Тэр үеийг бодвол өнөөдөр иргэд татварын хөнгөлөлт, бүрдүүлэх материал дээр тодорхой ойлголтой болж хэвшсэн байна.  Үүнийг  хөнгөлөлт эдэлж байгаа иргэдийн тооноос харж болно. 

Өнгөрсөн онд Баянгол дүүргийн хэмжээнд  6500 орчим иргэн татварын хөнгөлөлт эдэлсэн. Харин энэ жилийн хувьд одоогийн ажлын явцаас харахад 8000 орчим хүн хамрагдахаар харагдаж байна. 

Мөн технологийн дэвшлийг ашиглаж байгаа /нийгмийн даатгал, үл хөдлөх зэрэг бүх мэдээллийг байцаагч харах боломжтой болсон ХУР систем/ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад ачааллыг мэдэгдэхүйц  бууруулж байна. 

Манай дүүргийн хувьд  энэ сарын 1-нээс дээрх ажил дээр ажлын хэсэг байгуулж 28 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 
 
Энэ жилийн нэг онцлог нь "нэг байцаагч-нэг иргэн" гэсэн чиглэл барьж ажиллаж байна. Тодруулбал, нэг хүний материалыг нэг байцаагч бүрэн авч байна гэсэн үг. Ингэснээр татварын тайлан бүх материал нэг хүн дээр ирэхээр хүмүүсийг олон дахин буцаах нь багасч илүү хариуцлагатай ажиллах боломж бүрдсэн гэж хэлж болно. 

-Иргэд өөрсдийн авах буцаан олголтоо тооцож  мэддэггүй, асуугаад байдаг л даа. Үүн дээр мэдээлэл өгөхгүй юу?

-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.12-т “Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга эсхүл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг албан татвараас чөлөөлнө” гэж заасан байдаг. Үүний дагуу орон сууц худалдан авах, орон сууцны барилга барихад зарцуулсан орлогыг татвараас чөлөөлнө.

Өөрөөр хэлбэл, хувь хүн анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогын татвараас чөлөөлөх бөгөөд тухайн жилд төлсөн татварын хэмжээнээс хамаарч гурван сая хүртэл төгрөг авах юм. 

Мөн 24.6-д “Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ” гэж заасан.

Түүнчлэн 24.7-д “Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна” гэж заасны дагуу явж байгаа.

Зарим сургууль И баримт өгөхгүй байх тохиолдол гарч байгаа. Тэр бүрт тухайн сургуулийн удирдлагуудад  мэдэгдэж, холбогдох арга хэмжээг аваад явж байна. 

-Орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд иргэн нэг дор хамрагдаж болох уу?

-Сургалтын төлбөрийн болон орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтийг татвар төлөгч иргэн зэрэг эдлэх боломжтой

Тайлангийн маягт, өргөдлийн загварыг http://www.mta.mn/c/view/12140 -аас татаж авна уу.

Бүрдүүлэх материал

 Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх анхны жилд дараах материалыг бүрдүүлнэ.

Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр

Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%

Хүсэлт

Иргэний үнэмлэх, хуулбар

Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар   

Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, хуулбар, Орон сууц худалдан авахад төлсөн төлбөрийн баримт /
И-баримтаас хэвлэсэн/

Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Орон сууцны захиалгын гэрээ 
      
Орон сууц худалдан авах, барихад зарцуулсан орлогын эх үүсвэр нотолсон баримт

Хөрөнгийн үнэлгээний тайлан

Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийн албан татвар төлсөн баримт

Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт       

Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх дараагийн жилд дараах материалыг бүрдүүлнэ.

Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр

Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт

Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ 2%

Хүсэлт

Иргэний үнэмлэх, хуулбар

Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар   

ХХОАТТХ-ийн 24.6-д зааснаар сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ.

 Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр,

Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%

Хүсэлт

Хүүхдийн төрсний  болон үрчилсэн гэрчилгээ, хуулбар

Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт /Монгол хэл дээр баталгаат орчуулгатай/

Сургалтын төлбөр төлсөн баримт /И-баримтаас хэвлэсэн/. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн  санхүүгээр баталгаажуулсан байна

Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт
Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

 24 дүгээр зүйл. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх

24.6.Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.
 
ХХОАТТХ-ийн 24.7-д зааснаар сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ.

 Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр  

Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%

Хүсэлт

Оюутны иргэний үнэмлэх, хуулбар

Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт

Сургалтын төлбөр төлсөн баримт /И-баримтаас хэвлэсэн/. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн  санхүүгээр баталгаажуулсан байна

Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт

Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

 24 дүгээр зүйл. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх

24.7.Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна

Г.Сүрэнскачать dle 12.0
1 Сэтгэгдэл

1 сэтгэгдэл

  1. MatthewBrofs

    2020/02/12 05:02:09

    La disfunción eréctil es un problema que afecta a millones de hombres en todo el mundo, y que tiene una gran repercusión en su calidad de vida y en la de sus parejas. Todavía es un tema tabú y, por eso, los afectados consultan poco con su médico. Comprar viagra generico españa envio 24 horas

    Tadalafilo (Cialis) Desarrollado por la compañía ICOS y comercializado por Eli Lilly and Company, el tadalafilo (Cialis) fue aprobado en Estados Unidos para el tratamiento de la disfunción eréctil en el año 2003. Comprar viagra generico en farmacia sin receta

Сэтгэгдэл үлдээх

Зурхайч нараас гадна нэмэлтээр хөтөч лам ажиллаж байна

23/02/2026, 13:23

МАН-аас Г.Занданшатар, АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд “тулах” уу?

23/02/2026, 13:21

1072 хувьцааны ногдол ашиг олгоно

23/02/2026, 13:20

Л.Оюун-Эрдэнийн “34 хувь”-ийг Г.Занданшатар “60 хувь” болголоо

23/02/2026, 13:19

Эзэн Богд Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүллээ

23/02/2026, 13:08

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

23/02/2026, 13:07

Б.Энхбаяр: Хууль зөрчиж хилийн зурваст 34000 га газар ашиглуулах шийдвэр гаргасан

16/02/2026, 18:09

Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солив

16/02/2026, 18:08

Ж.Гончигсүрэн: Ирэх жилийн өнгийг засах нь бус, өөрийгөө засах нь чухал

16/02/2026, 18:04

“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

16/02/2026, 18:03

Дипломат албаны дээд цол хүртээлээ

16/02/2026, 18:02

Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

16/02/2026, 18:00

Трамплинч Ф.Раймунд Германы багт хоёр дахь алтыг авчирлаа

10/02/2026, 13:16

СОР17-г зохион байгуулахад ЕХОБ-тай хамтран ажиллах сонирхолтой байна

10/02/2026, 12:53

Монгол судлалын хөгжилд АНУ-ын монголч эрдэмтдийн үүрэг оролцоо чухлыг онцлов

10/02/2026, 12:50

Стратегийн ордоос 60 хувийн өгөөжийг иргэдэд хүртээнэ

10/02/2026, 12:48

Монголын гүйлтийн цанын тамирчид олимпын спринт төрөлд өрсөлдөнө

10/02/2026, 12:03

Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд гарын үсэг зурлаа

10/02/2026, 12:02

Ү.Сайнзаяа: Морин хуурыг хийл, төгөлдөр хуур шиг дэлхийн хөгжим болгохыг мөрөөддөг

10/02/2026, 12:01

А.Сүхбат аварга 20 жилийн дараа дахин бөхийн өргөөнд зодоглов

10/02/2026, 11:58

Милан-Кортина 2026: Норвегийн тамирчид медалийн тоогоор тэргүүлж байна

10/02/2026, 11:55

Булгутова Арюна: Дэлхийн II дайны үед буриад цэргийн монгол бичгээр бичсэн захидал манай тосгоны музейд байдаг

2/02/2026, 15:01

Цагаан идээний борлуулалт 120 сая төгрөгт хүрчээ

2/02/2026, 14:58

“Давс үүрсэн 40 жил” баримтат киног Берлиний кино наадамд танилцуулна

2/02/2026, 14:56

Д.Сүхбаатар жанжны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

2/02/2026, 14:55

ГЭРЧ: Ц.Санжаачойпэл "Би Монголын хамгийн баян хүн, Г.Занданшатар миний аавын найз. Би хүн алаад шоронгоос зүгээр гараад ирдэг" гэж орилсон

30/01/2026, 15:27

GoGo.mn Ройтерс агентлагтай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

30/01/2026, 15:26

Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг

30/01/2026, 15:24

Бүсийн “босс”-ууд

30/01/2026, 15:23

их цэвэрлэгээнд нийслэлийн бүх аж ахуйн нэгж оролцоно

30/01/2026, 14:59

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19