Х.Оюун: МОНЦАМЭ агентлаг франц хэлээр 25 жил мэдээлэл түгээсэн
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн түүхт 105 жилийн ой энэ онд тохиож байна. Өдгөө зургаан хэлээр өдөр бүр мэдээ, мэдээлэл бэлтгэн түгээж буй тус агентлаг 1965-1990 онд НҮБ-ын албан ёсны 6 хэлийн нэг франц хэлээр мэдээлэл бэлтгэж байв. Энэ талаар болон Монголын хэвлэл мэдээллийн салбарт үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг онцгой үүрэгтэй ажиллаж байсан он жилүүдийн талаар франц хэлний анхны орчуулагчдын нэг Х.Оюун ийнхүү дурсаж байна.
-Та 105 жилийнхээ ойг тэмдэглэж буй үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт 31 жил ажиллахдаа 25 жилийг нь франц хэлээр бюллетеньгаргахад зориулжээ. Франц хэлний орчуулгын ажилд хэрхэн хөл тавьсан бэ, анхны дурсамжаасаа хуваалцана уу?
-Би МОНЦАМЭ агентлагийн нэрээр Москвагийн Гадаад хэлний дээд сургуульд франц, орос хэлний орчуулагч, референт мэргэжлээр 1960 онд явж сураад, агентлагийнхаа Сонсгол мэдээний албанд 1967 оноос орчуулагчаар ажилласан. Манай албанд ЗХУ-ын ТАСС агентлагаас мэргэжилтнүүд 1960-аад оноос уригдан ажиллах болсноор англи, франц хэлээр 7 хоног бүр мэдээллийн бюллетень гаргаж байлаа. Агентлаг мэдээ мэдээллийн чиглэлээр хоёр үндсэн хэлтэстэй байсан л даа. Мэдээллийн болон (дотроо Дотоод мэдээ, Гадаадад мэдээлэх, Сонсгол мэдээний редакцтай), Гадаад мэдээний хэлтэс гэж байлаа.
-Товхимлын нэг дугаар ямар шат дамжлагаар бэлтгэгддэг байсан бэ, мэдээ сонгох, эх бичвэр боловсруулах, орчуулах, хянах засах, хэвлэх, түгээх хүртэлх ажил ямар байдлаар өрнөж байв?
-Агентлагийн Дотоод мэдээний албаны бэлтгэсэн Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн бүх салбарыг хамарсан мэдээ, мэдээллийг Гадаадад мэдээлэх редакц орос, манайх англи, франц хэлээр мэдээлдэг байв. Засгийн газрын дэргэдэх Улсын хороо гэж байхад дэлхий дахинд болж буй олон улсын чухал үйл явдлаар МОНЦАМЭ агентлаг Засгийн газрын нэрийн өмнөөс албан ёсны мэдэгдлүүд, төрийн өндөр дээд түвшний айлчлалуудын хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь орчуулж нийтэлдэг байв.
Англи, франц хэлний бюллетениэ ротаторын хөх хортой цаас дээр бичээч Галя маань цохиж бэлдсэнийг А4 цаасан дээр олшруулж үдээд түгээнэ. Хожим Гэрэл зургийн албаны дэргэдэх хэвлэлийн бяцхан тасгаар хэвлүүлдэг болсон. Өнөө цагийн хэвлэлтэй адилтгаж яривал их ядруухан л даа. Удалгүй дундуур нь нугалж, нэг цаасаар нь хавтаслаад жижиг товхимол болгон олон хувь хэвлэж байлаа. Энэ ажлыг С.Баярсайхан, Ц.Баярбилиг нар гардаж хийж байсан юм.
-Тухайн үед өнөөдрийнх шиг цахим толь бичиг, автомат орчуулга, интернэт байгаагүй. Франц хэлний мэргэжилтнүүдийн нөөц аль хэр бэлтгэгдэж байв?
-Манай редакцын орчуулагч нар бараг бүгд ЗХУ-ын Москва хотноо Гадаад хэлний болон Олон улсын харилцааны дээд сургуульд МОНЦАМЭ-гийн нэрээр суралцаж төгссөн дөө.
Зөвлөлтийн мэргэжилтнүүд бидний орчуулгыг хэл зүй, найруулга зүйн талаас нь засаж, хамтран ажилладаг байсан. Франц хэлний бюллетенийг эхэндээ би ганцаараа Зөвлөлтийн мэргэжилтэнтэй хамтарч бэлддэг байлаа. Удалгүй англи, франц хэлээр сурч төгссөн хүмүүс манайд орж ирж, мэргэжлийн хүмүүсээр хүрээгээ тэлсэн.
Надтай олон жил хамтран ажиллаж чухамдаа гар нийлж байсан Б.Шүрээг энд дурсахгүй өнгөрч тун болохгүй. Бид хоёр одоо ч орчуулгын тухайд бие биендээ тусалж, санаагаа хуваалцдаг. Франц хэлний бюллетень маань бид хоёрын гараар дамжин гарч байсан бол англи хэлнийхийг нь П.Батнавч, Д.Сүхжаргалмаа, М.Жаргал нар хариуцаж байв. Бид бүхний андын харилцаа нөхөрлөл одоо ч үргэлжилсээр байгаа.
-Тухайн үед Монголын тухай мэдээллийг франц хэлээр бэлтгэх хэрэгцээ, зорилго юунд оршиж байсан бэ. Франц хэлээрх бюллетений гол уншигч нь ямар хүмүүс байсан бол?
-Засгийн газрын тухайн үеийн бодлого нь гадаад сурталчилгаанд их анхаарч байсан гэж боддог юм. Манай бюллетениүдийг Монгол Улсаас гадаад улсад суугаа болон манай улсад суугаа гадаадын ЭСЯ-д, Монгол Улстай харилцаатай НҮБ зэрэг олон улсын байгууллагад үнэгүй тараадаг байв. Гадаадын судлаач, эрдэмтэд хувь хүмүүс хүртэл хүсэлт гарган, захидлаар хаягаа ирүүлж, мөн үнэ төлбөргүй авдаг байсан. Гучаад жил гарч байсан товхимол маань ардчилсан хувьсгал гарч, нийгэм солигдсон 1990 оноос хаагдсан даа.
-Товхимлын нэг дугаарыг хэдэн хувь хэвлэдэг байв?
-Франц, англи хэлээр тус бүр 300 гаруй хувиар хэвлэж байлаа. Орос хэлээр бол телетайпаар дамжуулж явуулдаг байсан. Франц, англи хэлээр гарч байсан бюллетень маань 25 жил гарч шүү дээ.
-Яагаад хаачихсан юм бол?
-Мөнгө санхүүгийн асуудлаас болоод гэх үү дээ. Тэр байтугай, “Новости Монголии” сонин, “Орчин үеийн Монгол Улс” сэтгүүл, “Мөнгү Шяаси Бао” хятад хэлээрх сонинг хүртэл хаасан. Харин Ч.Эрдэнэ захирал болсноос хойш Монголын талаарх мэдээ, мэдээллийг гадаад хэлээр түгээж байх үүднээс 1991 онд “Монгол элч” (Mongol messenger) сониныг санаачлан, англи хэлээр гаргахаар шийдвэрлэж, хэвлэж эхэлсэн. Түүний анхны дугаарыг орчуулагч Ч.Бүрэнбаяр, Д.Ундрах нар бэлтгэж гүйцэтгэсэн юм. Ийнхүү англи хэлээр гаргадаг хэвлэлтэй болсон ч франц хэлээр мэдээлэл гаргахаа сэргээгээгүй.
-Франц хэлээр гаргасан мэдээг гадаадын хэвлэлүүд эш татах, Монголын тухай мэдээллийн эх сурвалж болгож байсан баримт, захидал, дурсамж үлдсэн үү?
-Франц хэлээр гарч байсан бюллетенийг хаасны дараа НҮБ-ын Женев дэх Номын сангаас “МОНЦАМЭ-гийн франц хэлээр гардаг бюллетень яагаад ирэхгүй байна вэ, авмаар байна” гэж захиа ирүүлж байсан юм. Тухайн цаг үед бюллетень маань гоё сайхан хэвлэгддэггүй байсан ч хэрэгтэй газраа манай мэдээлэл чухал, үнэт зүйл байсан гэдгийг нотлох юм баримт бий.
Энэ мэтчилэн маш хэрэгтэй зүйлээ хаасан гэж боддог. Зүй нь өнөөдөр бол бидний ажиллаж байсан үеийнхээс ч илүү франц хэлний олон мэргэжилтэн Монголд байна. Агентлаг мэдээллээ франц хэлээр дахин түгээж эхэлбэл их л сайхан юм даа. Үүнийг бодолцох л хэрэгтэй.
-Манай агентлаг 105 жилийн ойдоо зориулаад “Дэлхийн удирдагчид Монголд” гэрэл зургийн тайлбартай цомог гаргаж байгаа. Та түрүүн гадаадын том зочид Монголд ирэхэд МОНЦАМЭ-гийнхэн ажилладаг байсан тухай өгүүлсэн. Тухайлбал, та ямар, ямар хүндтэй зочдод орчуулга хийж байв даа?
-Тодорхой нэр ус хэлж чадахгүй нь ээ. Би IV курсийн оюутан байхдаа анх удаа Төрийн ордонд орж, орчуулга хийхээр МАХН-ын XV их хурлын нээлтэд оролцож байлаа. Надад Мароккогийн Коммунист намын даргад орчуулга хийх үүрэг оногдсон юм.
Хуралд оролцохоор гадаадын олон орны зочин төлөөлөгч ирнэ. Тэдэнд зориулсан хурлын материалыг орчуулахад МОНЦАМЭ болон бусад байгууллага их үүрэг гүйцэтгэж байсан. Энэ бүгдийг монголчууд өөрсдийнхөө хүчээр хийж байсан нь бахархмаар даа.
-МОНЦАМЭ агентлагийн 105 жилийн ойтой таширлан “Орчин үеийн Монгол Улс” сэтгүүлийн 70 жилийн ой мөн тохиож байна. Англи хэлээр сэтгүүл анх гаргахдаа Энэтхэг дэх Элчин сайдыг түшиглэж байсан нь ямар учиртай юм бол?
-“Орчин үеийн Монгол Улс” сэтгүүл маань ингэхэд 70 жилийн түүхтэй болсон байна. Эхлээд монгол, орос хэлээр, дараа нь англи хэлээр гаргах болсон. Монгол Улсаа гадаадад сурталчлахаар англи хэлээр гаргаж буй сэтгүүлийнхээ өнгө үзэмжийг сайжруулах үүднээс Энэтхэгт хэвлүүлж байсан биз ээ. Орчуулга, гэрэл зургийг нь МОНЦАМЭ агентлаг Монголоос явуулж байсан. Өнөөдрийн өнгө үзэмжтэй сэтгүүл болтлоо их урт замыг туулсан. Энэ тухай МОНЦАМЭ-гийн орлогч захирал агсан Э.Түмэнжаргал гуай дурсамж номдоо бичсэн нь бий.
Ер нь МОНЦАМЭ нь Монгол Улсын гадаад сурталчилгааг хариуцаж байсан цөм байгууллага юм. Ийнхүү МОНЦАМЭ-гийн хэвлэлүүд “Новости Монголии” сонин орос хэлээр, “Орчин үеийн Монгол Улс” сэтгүүл монгол, орос, англи хэлээр мөн англи, франц хэлээр бюллетень, “Мөнгү Сяаси Бао” сонин хятад хэлээр гаргаж эхэлсэн нь одоо ч уншигчдын хүртээл болсоор байгаа шүү дээ. Манай агентлагт гадаад хэлний мэдлэгтэй олон мундаг орчуулагч, сэтгүүлч байсан гэхээр аргагүй л сэхээтнүүдийн ажилладаг талбар байсан санагддаг юм.
-Монголын тухай мэдээг франц хэлээр хүргэх нь зөвхөн мэдээлэл түгээх бус улс орноо гадаадад таниулах нэг чухал талбар болж байжээ. Тухайн үед МОНЦАМЭ агентлагийн мэдээ ямар байдалтай гардаг байсан бол, аль хэр цензуртэй мэдээлдэг байсан бэ?
-МОНЦАМЭ-гийн дотоод, гадаад мэдээг утга зохиолын нарийн бичгийн дарга, ерөнхий редактор нар өдөр бүр хянаж, алдаа оноог нь засдаг байв. Учиргүй цензурдэж байсан гэж боддоггүй юм.
Нэг зүйлийг нэмж хэлэхэд, МОНЦАМЭ агентлаг мэдээгээ ногоон, цагаан буюу ил, нууц гэж ангилан, тухайн үеийн удирдлага, дарга нарыг мэдээллээр хангадаг байлаа. ТАСС, Ройтерс, Франц Пресс агентлагийн мэдээг телетайпаар хүлээн авч, түүвэрлэн орчуулж, заримыг нь олон нийтэд нээлттэй мэдээлээд, нууц мэдээг ТАСС-аас ирүүлсэн материалаар бүрдүүлж өдөр бүр бүх яам, хэлтэс, газрын дарга нарт тараадаг байсан.
-Ер нь МОНЦАМЭ агентлаг Монголын орчин үеийн хэвлэл мэдээллийн салбарт ямар үүрэг гүйцэтгэсэн гэж та үздэг вэ?
-Үе үеийн нэртэй орчуулагч нар МОНЦАМЭ агентлагт ажиллаж байлаа. Дэлхийн II дайны тухай мэдээллийг Монголын ард түмэнд хүргэхийн тулд МОНЦАМЭ буюу тухайн үеийн МОНТА нэрээр Оросын ТАСС-ын мэдээг нэрт эрдэмтэн Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нар орчуулж, “Үнэн” сониноор дамжуулан нийтэлж байсан түүх бий.
МОНЦАМЭ-гийн ерөнхий захирал бөгөөд Мэдээлэл Радиогийн Улсын Хорооны дарга С.Жалан-Аажав агентлагийг маш чадварлаг удирдсан хүн. Энэ үед гадаад мэдээний орчуулагч нарын чадварыг сайжруулахын тулд Москвагийн радиод томилолтоор явуулж сургаж, дадлагажуулдаг байсан. Гадаад мэдээний хэлтсийн бараг бүх орчуулагч Москвагийн радиод орчуулагчаар ажилласан. Түүнээс гадна Москвагийн Дипломатын академид цөөн сэтгүүлч, орчуулагч явж, тэдний дундаас улс төрийн нэртэй тоймчид гарч ирсэн байдаг. Манай тоймчид телевиз, радиогийн гадаад мэдээ, мэдээллийн тойм хийдэг байлаа шүү дээ. Тухайлбал, Б.Дүгэр, Ш.Нэмэхбаяр, Х.Чулуунгомбо, Г.Бизьяа нарыг ард түмэн хэдийнээ таньдаг болсон.
-Таны ажиллаж байсан үеийн орчуулагчдын хөдөлмөрөөс өнөөдрийн сэтгүүл зүй орчуулгын салбарт юуг мартаж болохгүй вэ?
-Манай агентлаг 24 цаг ажилладаг байгууллага шүү дээ. Байгууллага маань хүмүүст маш их зүйл сургадаг, өгөөжтэй газар юм. Юуны түрүүнд хийж буй мэдээ материалаа хойш тавилгүй, цаг нартай уралдахад сургана. Сэтгүүлч, орчуулагч нар материалаа бэлтгэхээс өмнө ядаж л нэг удаа гүйлгэж харахаас эхлээд мэдэхгүй зүйлээ лавлаж тодруулах зэргээр маш хариуцлагатай нухацтай хандахад сургадаг газар. Мэдээг цаг хугацаатай уралдаж, заримдаа цагаас нь өмнө ч хийх ёстой гэж сургадаг учир хүмүүс ажлаа хойш тавихгүй зарчимд суралцдаг.

Зөвлөлтийн мэргэжилтнүүд 1970-аад оноос ажиллахаа больсон. Учир нь монгол орчуулагч нар бюллетенийг бие даан гаргах мэдлэг чадвартай болсон гэж мэргэжилтнүүд дүгнэсэн хэрэг.
Надтай олон жил хамтран ажиллаж чухамдаа гар нийлж байсан Б.Шүрээг энд дурсахгүй өнгөрч тун болохгүй. Бид хоёр одоо ч орчуулгын тухайд бие биендээ тусалж, санаагаа хуваалцдаг. Франц хэлний бюллетень маань бид хоёрын гараар дамжин гарч байсан бол англи хэлнийхийг нь П.Батнавч, Д.Сүхжаргалмаа, М.Жаргал нар хариуцаж байв. Бид бүхний андын харилцаа нөхөрлөл одоо ч үргэлжилсээр байгаа.
-Тухайн үед Монголын тухай мэдээллийг франц хэлээр бэлтгэх хэрэгцээ, зорилго юунд оршиж байсан бэ. Франц хэлээрх бюллетений гол уншигч нь ямар хүмүүс байсан бол?
-Засгийн газрын тухайн үеийн бодлого нь гадаад сурталчилгаанд их анхаарч байсан гэж боддог юм. Манай бюллетениүдийг Монгол Улсаас гадаад улсад суугаа болон манай улсад суугаа гадаадын ЭСЯ-д, Монгол Улстай харилцаатай НҮБ зэрэг олон улсын байгууллагад үнэгүй тараадаг байв. Гадаадын судлаач, эрдэмтэд хувь хүмүүс хүртэл хүсэлт гарган, захидлаар хаягаа ирүүлж, мөн үнэ төлбөргүй авдаг байсан. Гучаад жил гарч байсан товхимол маань ардчилсан хувьсгал гарч, нийгэм солигдсон 1990 оноос хаагдсан даа.
Тэр байтугай, МОНЦАМЭ агентлаг араб хэлээр орчуулагч бэлтгэж байсан түүх ч бий. Улсаас гадаад хэлтэй мэргэжилтэн бэлтгэхэд их анхаарч, МОНЦАМЭ ч үүнд идэвхийлэн оролцож байсан үе юм даа.
-Товхимлын нэг дугаарыг хэдэн хувь хэвлэдэг байв?
-Франц, англи хэлээр тус бүр 300 гаруй хувиар хэвлэж байлаа. Орос хэлээр бол телетайпаар дамжуулж явуулдаг байсан. Франц, англи хэлээр гарч байсан бюллетень маань 25 жил гарч шүү дээ.
-Яагаад хаачихсан юм бол?
-Мөнгө санхүүгийн асуудлаас болоод гэх үү дээ. Тэр байтугай, “Новости Монголии” сонин, “Орчин үеийн Монгол Улс” сэтгүүл, “Мөнгү Шяаси Бао” хятад хэлээрх сонинг хүртэл хаасан. Харин Ч.Эрдэнэ захирал болсноос хойш Монголын талаарх мэдээ, мэдээллийг гадаад хэлээр түгээж байх үүднээс 1991 онд “Монгол элч” (Mongol messenger) сониныг санаачлан, англи хэлээр гаргахаар шийдвэрлэж, хэвлэж эхэлсэн. Түүний анхны дугаарыг орчуулагч Ч.Бүрэнбаяр, Д.Ундрах нар бэлтгэж гүйцэтгэсэн юм. Ийнхүү англи хэлээр гаргадаг хэвлэлтэй болсон ч франц хэлээр мэдээлэл гаргахаа сэргээгээгүй.
-Франц хэлээр гаргасан мэдээг гадаадын хэвлэлүүд эш татах, Монголын тухай мэдээллийн эх сурвалж болгож байсан баримт, захидал, дурсамж үлдсэн үү?
-Франц хэлээр гарч байсан бюллетенийг хаасны дараа НҮБ-ын Женев дэх Номын сангаас “МОНЦАМЭ-гийн франц хэлээр гардаг бюллетень яагаад ирэхгүй байна вэ, авмаар байна” гэж захиа ирүүлж байсан юм. Тухайн цаг үед бюллетень маань гоё сайхан хэвлэгддэггүй байсан ч хэрэгтэй газраа манай мэдээлэл чухал, үнэт зүйл байсан гэдгийг нотлох юм баримт бий.
Нэг жишээ дурдахад, Францын эдийн засагч Леон Лавалле гэдэг хүн Монголд огт ирж үзээгүй ч манай эдийн засаг, улс төрийн тухай судалгааны ном гаргасан. Номонд орсон судалгааны дийлэнх нь МОНЦАМЭ агентлагаас орос хэлээр гаргадаг “Новости Монголии” сонин, англи, франц хэлээр гаргадаг бюллетений мэдээ, баримт дээр тулгуурласан байгаа юм.
Энэ мэтчилэн маш хэрэгтэй зүйлээ хаасан гэж боддог. Зүй нь өнөөдөр бол бидний ажиллаж байсан үеийнхээс ч илүү франц хэлний олон мэргэжилтэн Монголд байна. Агентлаг мэдээллээ франц хэлээр дахин түгээж эхэлбэл их л сайхан юм даа. Үүнийг бодолцох л хэрэгтэй.
-Манай агентлаг 105 жилийн ойдоо зориулаад “Дэлхийн удирдагчид Монголд” гэрэл зургийн тайлбартай цомог гаргаж байгаа. Та түрүүн гадаадын том зочид Монголд ирэхэд МОНЦАМЭ-гийнхэн ажилладаг байсан тухай өгүүлсэн. Тухайлбал, та ямар, ямар хүндтэй зочдод орчуулга хийж байв даа?
-Тодорхой нэр ус хэлж чадахгүй нь ээ. Би IV курсийн оюутан байхдаа анх удаа Төрийн ордонд орж, орчуулга хийхээр МАХН-ын XV их хурлын нээлтэд оролцож байлаа. Надад Мароккогийн Коммунист намын даргад орчуулга хийх үүрэг оногдсон юм.
Тухайн үед МАХН, МХЗЭ, МҮЭ-ийн их хурал маш сүр дуулиантай болдог байлаа. Энэ бүх хурлын үйл ажиллагаа, мэдээллийг монгол, орос, франц, англи, герман, испани гэсэн зургаан хэлээр орчуулдаг байсан.
Хуралд оролцохоор гадаадын олон орны зочин төлөөлөгч ирнэ. Тэдэнд зориулсан хурлын материалыг орчуулахад МОНЦАМЭ болон бусад байгууллага их үүрэг гүйцэтгэж байсан. Энэ бүгдийг монголчууд өөрсдийнхөө хүчээр хийж байсан нь бахархмаар даа.
-МОНЦАМЭ агентлагийн 105 жилийн ойтой таширлан “Орчин үеийн Монгол Улс” сэтгүүлийн 70 жилийн ой мөн тохиож байна. Англи хэлээр сэтгүүл анх гаргахдаа Энэтхэг дэх Элчин сайдыг түшиглэж байсан нь ямар учиртай юм бол?
-“Орчин үеийн Монгол Улс” сэтгүүл маань ингэхэд 70 жилийн түүхтэй болсон байна. Эхлээд монгол, орос хэлээр, дараа нь англи хэлээр гаргах болсон. Монгол Улсаа гадаадад сурталчлахаар англи хэлээр гаргаж буй сэтгүүлийнхээ өнгө үзэмжийг сайжруулах үүднээс Энэтхэгт хэвлүүлж байсан биз ээ. Орчуулга, гэрэл зургийг нь МОНЦАМЭ агентлаг Монголоос явуулж байсан. Өнөөдрийн өнгө үзэмжтэй сэтгүүл болтлоо их урт замыг туулсан. Энэ тухай МОНЦАМЭ-гийн орлогч захирал агсан Э.Түмэнжаргал гуай дурсамж номдоо бичсэн нь бий.
Ер нь МОНЦАМЭ нь Монгол Улсын гадаад сурталчилгааг хариуцаж байсан цөм байгууллага юм. Ийнхүү МОНЦАМЭ-гийн хэвлэлүүд “Новости Монголии” сонин орос хэлээр, “Орчин үеийн Монгол Улс” сэтгүүл монгол, орос, англи хэлээр мөн англи, франц хэлээр бюллетень, “Мөнгү Сяаси Бао” сонин хятад хэлээр гаргаж эхэлсэн нь одоо ч уншигчдын хүртээл болсоор байгаа шүү дээ. Манай агентлагт гадаад хэлний мэдлэгтэй олон мундаг орчуулагч, сэтгүүлч байсан гэхээр аргагүй л сэхээтнүүдийн ажилладаг талбар байсан санагддаг юм.
-Монголын тухай мэдээг франц хэлээр хүргэх нь зөвхөн мэдээлэл түгээх бус улс орноо гадаадад таниулах нэг чухал талбар болж байжээ. Тухайн үед МОНЦАМЭ агентлагийн мэдээ ямар байдалтай гардаг байсан бол, аль хэр цензуртэй мэдээлдэг байсан бэ?
-МОНЦАМЭ-гийн дотоод, гадаад мэдээг утга зохиолын нарийн бичгийн дарга, ерөнхий редактор нар өдөр бүр хянаж, алдаа оноог нь засдаг байв. Учиргүй цензурдэж байсан гэж боддоггүй юм.
Нэг зүйлийг нэмж хэлэхэд, МОНЦАМЭ агентлаг мэдээгээ ногоон, цагаан буюу ил, нууц гэж ангилан, тухайн үеийн удирдлага, дарга нарыг мэдээллээр хангадаг байлаа. ТАСС, Ройтерс, Франц Пресс агентлагийн мэдээг телетайпаар хүлээн авч, түүвэрлэн орчуулж, заримыг нь олон нийтэд нээлттэй мэдээлээд, нууц мэдээг ТАСС-аас ирүүлсэн материалаар бүрдүүлж өдөр бүр бүх яам, хэлтэс, газрын дарга нарт тараадаг байсан.
Агентлагийн ажил маш эрчтэй, зохион байгуулалт ч их сайн байсан. Чадалтай ажилтнууд байхад ажил аяндаа сайхан бүтдэг гэж би боддог. Хэдийд ч ямар ч үүрэг даалгавар хүлээж авсан бэлэн байдаг байв. МОНЦАМЭ агентлагт байгууллагын уугуул соёл, ой санамж гэдэг юм уу, тийм нэг нуруутай чанар хадгалагдаад байдаг юм шүү дээ.
-Ер нь МОНЦАМЭ агентлаг Монголын орчин үеийн хэвлэл мэдээллийн салбарт ямар үүрэг гүйцэтгэсэн гэж та үздэг вэ?
-Үе үеийн нэртэй орчуулагч нар МОНЦАМЭ агентлагт ажиллаж байлаа. Дэлхийн II дайны тухай мэдээллийг Монголын ард түмэнд хүргэхийн тулд МОНЦАМЭ буюу тухайн үеийн МОНТА нэрээр Оросын ТАСС-ын мэдээг нэрт эрдэмтэн Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нар орчуулж, “Үнэн” сониноор дамжуулан нийтэлж байсан түүх бий.
МОНЦАМЭ-гийн ерөнхий захирал бөгөөд Мэдээлэл Радиогийн Улсын Хорооны дарга С.Жалан-Аажав агентлагийг маш чадварлаг удирдсан хүн. Энэ үед гадаад мэдээний орчуулагч нарын чадварыг сайжруулахын тулд Москвагийн радиод томилолтоор явуулж сургаж, дадлагажуулдаг байсан. Гадаад мэдээний хэлтсийн бараг бүх орчуулагч Москвагийн радиод орчуулагчаар ажилласан. Түүнээс гадна Москвагийн Дипломатын академид цөөн сэтгүүлч, орчуулагч явж, тэдний дундаас улс төрийн нэртэй тоймчид гарч ирсэн байдаг. Манай тоймчид телевиз, радиогийн гадаад мэдээ, мэдээллийн тойм хийдэг байлаа шүү дээ. Тухайлбал, Б.Дүгэр, Ш.Нэмэхбаяр, Х.Чулуунгомбо, Г.Бизьяа нарыг ард түмэн хэдийнээ таньдаг болсон.
-Таны ажиллаж байсан үеийн орчуулагчдын хөдөлмөрөөс өнөөдрийн сэтгүүл зүй орчуулгын салбарт юуг мартаж болохгүй вэ?
-Манай агентлаг 24 цаг ажилладаг байгууллага шүү дээ. Байгууллага маань хүмүүст маш их зүйл сургадаг, өгөөжтэй газар юм. Юуны түрүүнд хийж буй мэдээ материалаа хойш тавилгүй, цаг нартай уралдахад сургана. Сэтгүүлч, орчуулагч нар материалаа бэлтгэхээс өмнө ядаж л нэг удаа гүйлгэж харахаас эхлээд мэдэхгүй зүйлээ лавлаж тодруулах зэргээр маш хариуцлагатай нухацтай хандахад сургадаг газар. Мэдээг цаг хугацаатай уралдаж, заримдаа цагаас нь өмнө ч хийх ёстой гэж сургадаг учир хүмүүс ажлаа хойш тавихгүй зарчимд суралцдаг.
Эргээд бодоход, МОНЦАМЭ агентлаг маань С.Жалан-Аажав, Л.Зантав гээд олон чадварлаг даргатай байлаа. Л.Зантав дарга гэхэд л МОНЦАМЭ агентлагийг ОАНА-д элсүүлсэн бол Ч.Эрдэнэ дарга хэвлэл мэдээлэл гэдэг талаас нь хөгжүүлж агентлагаа өндийлгөсөн дөө.