МОНЦАМЭ, ТАСС агентлагийн хамтын ажиллагаа өргөжинө
Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг ТАСС агентлагийн урилгаар энэ сарын 1-5-ны өдөр ОХУ-д айлчиллаа.
Айлчлалын хүрээнд, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэгийг ТАСС агентлагийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч М.В.Калмыков, Гадаад харилцаа эрхэлсэн захирал О.И.Островидов, Ерөнхий редакторын нэгдүгээр орлогч М.С.Абулхатин, Протокол, солилцоо хариуцсан дарга С.А.Киценко тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч уулзан, хоёр орны мэдээллийн агентлагийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
ТАСС агентлагийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч М.В.Калмыков“ЗХУ-ын үед Монгол Улс манай мэдээллийн талбарт томоохон орон зай эзэлдэг байсан. Бид 80-аад онд МОНЦАМЭ агентлагийн “Новости Монголии” сониныг тогтмол уншдаг байсныг тод санаж байна. Одоо ч танай улсад болж буй үйл явдлууд бидний сонирхлыг татсаар байдаг. Манай хоёр улсын төрийн тэргүүн нар хоёулаа жүдо бөхийн хорхойтнууд учир халуун дулаан харилцаатай байдаг нь мэдрэгддэг. ТАСС агентлаг Монголд удаан хугацаанд сурвалжлагчгүй байлаа. Монголын эдийн засаг, түүх соёл, аялал жуулчлалын салбар зөвхөн Оросын гэлтгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Тиймээс бид энэ жилдээ багтаад танай улсад өөрийн албан ёсны сурвалжлагчаа томилохоор хэлэлцэж байна. Монголоос ирэх мэдээллийн урсгал цаашид улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг“Манай хоёр агентлаг олон жилийн найрсаг хамтын ажиллагааны түүхтэй. Бид ТАСС агентлагтай тогтоосонэнэхүүхамтынажиллагаандаа үргэлж сэтгэл хангалуун байдаг. Манай агентлаг олон орны Монгол дахь ЭСЯ-дтай, тэр дундаа Улаанбаатар дахь ОХУ-ын элчин сайдын яамтайнягт холбоотой ажилладаг. Тухайлбал,бид 2016 оноос хойш жил бүрдунд сургуулийнсурагчдын дундөөрийн агентлагийнгадаадхэл дээр хэвлэгддэгсонинуудын нэрэмжит эссэ бичлэгийн уралдаанзохион байгуулж байна. Хэдхэн хоногийн өмнө ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран“Новости Монголии” сонины нэрэмжит энэ жилийн уралдааныялагчийг тодруулсан. Уралдаанд тэргүүн байр эзэлсэн сурагч маань ОХУ-ын их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах эрхээр шагнагдсандбид ихбаяртай байгаа” хэмээв.
Тэрбээр, ТАСС агентлаг Монголд албан ёсны сурвалжлагчаа илгээх болсонд баяр хүргээд МОНЦАМЭ агентлагМонголд ажилладаг бусад орны агентлагийн сурвалжлагчидтай байнга хамтын ажиллагаатай байдгийг дурдаж,ТАСС-ын сурвалжлагчийгдэмжин ажиллахаа онцлов.
ТАСС агентлагийн Гадаад харилцаа эрхэлсэн захирал О.И.Островидов “Новости Монголии” сонины нэрэмжит эссэ бичлэгийн уралдааныг дэмжиж ажиллахаа илэрхийлээд, цаашид ТАСС агентлагийн нэрэмжит шагналт байр тодруулан урамшуулж байх хүсэлтэй байгаагааМОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэгт уламжилсан юм.
МОНЦАМЭ, ТАСС агентлагууд сүүлийн 60 гаруй жил мэдээллийн салбарт хамтран ажиллаж байгаа бөгөөд 2013 онд хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн байгуулсан. Үүний дагууөдөр тутам мэдээ, мэдээллээ солилцож, сэтгүүлч, техникийн ажилтнуудаа харилцан айлчлуулж эх оронтойгоо танилцуулдаг уламжлалтай.
Цаашидхамтын ажиллагааныгэрээг илүү боловсронгуй болгож,олон улсын хурал зөвлөгөөн, хоёр орны сэтгүүлчдийн медиа тур зохион байгуулах зэргээр хамтын ажиллагаагидэвхтэйөргөжүүлэх хэрэгцээ шаардлага бий гэдэгт хоёр агентлагийн удирдлагууд санал нэгдсэн юм. Хамтын ажиллагааны гэрээг ойрын хугацаанд болох хоёр орны төрийн дээд хэмжээний айлчлалын үер шинэчлэн байгуулахаар талууд урьдчилан тохиролцлоо.
27 сэтгэгдэл