Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Тус ёслолын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ. Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн хүндэт харуулын урд байрлуулсан тавцан дээр очиж зогсоход, Хүндэт харуулын дарга, ахмад Б.Энхманлай Төрийн хүндэт харуул жагссан болохыг илтгэлээ.
Төрийн дуулал эгшиглэсний дараа тэрбээр хүндэт харуулын бүрэлдэхүүнтэй мэндчилж, хүндэтгэл илэрхийлэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ёслолд оролцогч дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар, төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дарга нар болон иргэдийн төлөөлөлтэй гар барив.
Энэ үеэр Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим Монголын нэр хүндтэй хөгжмийн зохиолчдын бүтээлээс тоглосноор ёслол өндөрлөж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төв талбайгаас хөдлөв. Энэхүү ёслолд УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй төр засгийн төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг 5 жил таван сар орчим хугацаанд хашсан У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшин үнэмлэхүй ялалт байгуулж, 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдөр тангаргаа өргөж байв. Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 6 жилийн хугацаатай сонгогдсон Монгол Улсын анхны Ерөнхийлөгч бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоогүй байхад өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн мөн анхны Ерөнхийлөгч болж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тэргүүний нэр хүндэд халдсан мэдээлэл удаа дараа гарсантай холбогдуулан, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч албан тушаалтны хувьд гүтгэлэг зохион байгуулж буй бүлэглэлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, Монгол Улсын төрийн тэргүүний нэр төрийг сэргээлгэх зорилгоор үүрэгт ажлаа өгч буйгаа энэ сарын 17-нд албан ёсоор мэдэгдсэн. Улмаар уг хүсэлтийг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Гэрэл зургийг Б.Чадраабал