iNet.mn дагах

Р.Энхтуяа: Нийт донорын 40-50 орчим хувийг залуус эзэлж байна

2015 оноос эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэж, иргэдийг цусаа хандивлах сайн үйлсэд уриалж ирсэн. Энэ удаа уг үйл ажиллагаа 138 дахь удаагаа зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан цусны нөөцийн хүрэлцээ, донорын идэвх оролцоо, цусаа хандивлахад анхаарах зүйлсийн талаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Цусны донор зохион байгуулах албаны их эмч Р.Энхтуяагаас тодрууллаа.

-Манай улсад цусны донорын тоо, идэвх оролцоо сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдөж байна вэ. Өдөрт дунджаар хэдэн нэгж цус цуглуулж, эмнэлгүүдийн хэрэгцээг хангаж байгаа вэ?
-Цусны донорын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Бид өмнө нь өдөрт 150 орчим нэгж цус цуглуулж, тухайн өдрийн хэрэгцээг хангадаг байсан бол өнөөдөр гурван суурин төв, нэг явуулын баг ажиллаж, өдөрт 250-300 нэгж цус цуглуулж байж эмнэлгүүдийн хэрэгцээг хангаж байна. Мөн цусны донорын идэвхийг нэмэгдүүлэх, тэдний оролцоо, гавьяаг алдаршуулах зорилгоор донорын зэрэглэлийг бий болгосон.

Өмнө нь 35 удаа цусаа өгсөн хүнийг хүндэт донор хэмээн өргөмжилдөг байсан бол 10-200 удаа цусаа өгсөн доноруудыг тусгайлан үнэлж, хүрэл, мөнгө, алт зэрэг зэрэглэлээр урамшуулдаг болсон.

Ингэснээр цусны донор болохын ач холбогдлыг олон нийтэд таниулж, нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэхийг зорьж байна. Энэ удаагийн “Цусаа бэлэглэх өдөр”-ийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байна. Бид энэ өдрөөрөө бахархалт донорууддаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ иргэдэд цусны донорын талаарх мэдлэг, мэдээлэл түгээж, бусдыг донор болохыг уриалдаг.

-Цусны донорын үйл ажиллагаанд байгууллагын хамтын ажиллагаа, иргэдийн бүлэг, хамт олны оролцоо чухал үүрэгтэй байдаг. Явуулын багийн ямар цагийн хуваариар хэрхэн ажиллаж байна вэ?
-Өөрийгөө эрүүл гэж үзэж байгаа, цус өгөхөд эрүүл мэндийн хувьд тохирох 18-60 насны хүн  бүр донор болох боломжтой. Мөн донорын цусанд халдварын дөрвөн төрлийн шинжилгээ хийдэг. Тухайлбал, элэгний В, С вирус, бусад халдварын шинжилгээг хийж, цусны аюулгүй байдлыг хангадаг. Иргэд өөрсдийн идэвх санаачилгаар донор болох нь нэмэгдэж байна. Найз нөхөд, хамт олон, төгсөлтийн ангийнхан гээд хэсэг бүлгээрээ зохион байгуулалттай ирж цусаа хандивлах нь ч элбэг болсон. Бид төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажилладаг.

Явуулын баг өдөр бүр 09:30-12:30 цагийн хооронд байгууллагад очиж, цус цуглуулах үйл ажиллагаа зохион байгуулдаг. Бид улирал, сараар нь очих байгууллагуудаа урьдчилан төлөвлөж, тухайн байгууллагад мэдээлэл хүргэсний дараа ажилладаг.
Их, дээд сургуулиудын оюутнууд донорын үйл ажиллагаанд идэвхтэй хамрагддаг. Хичээлийн жил есдүгээр сард эхэлдэг учраас 10-12 дугаар сард шалгалтын үеэр оюутнуудын оролцоо харьцангуй буурдаг. Харин хаврын улиралд буюу 1-4 дүгээр сард биднийг очиход оюутнууд олноороо ирж, цусаа хандивладаг. Мөн байгууллагын идэвх оролцоо нэмэгдэж, зарим байгууллага жилдээ 2-3 удаа цусны донорын өдөрлөг зохион байгуулж, ажилтнуудаа хамруулдаг. Өдөр тутмын ажлын ачааллаас шалтгаалан хүн бүр манай төвд өөрийн биеэр ирж цусаа өгөх боломжгүй байдаг учраас явуулын багаар дамжуулан байгууллагад хүрч ажиллахыг зорьдог.

-Эмнэлгүүдийн цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ харилцан адилгүй байдаг. Тухайлбал, тодорхой бүлгийн цусны эрэлт нэмэгдэх, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал товлогдох үед нөөцөө хэрхэн бүрдүүлж, хэрэгцээг тасралтгүй хангаж байна вэ?
-Бид цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг тогтмол нэмэгдүүлж, эмнэлгүүдийн хэрэгцээг тасралтгүй хангах зорилгоор энэ төрлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг. Тухайлбал, энэ оны 12 дугаар сард элэг шилжүүлэн суулгах дөрвөн удаагийн хагалгаа хийх захиалга ирсэн. Үүний дагуу бид шаардлагатай цусыг цуглуулж, цусан бүтээгдэхүүнийг бэлтгэн, эмнэлэгт нийлүүлэхээр ажиллаж байна. Зарим үед тодорхой бүлгийн цусны захиалга нэмэгдэх тохиолдол гардаг. Гэхдээ цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг хангалттай бүрдүүлж, эмнэлгүүдийнхээ хэрэгцээг тасралтгүй ханган ажиллаж байна.

-Сүүлийн жилүүдэд цусны донорын тоо нэмэгдэж байгаа нь иргэдийн, тэр дундаа залуучуудын оролцоо идэвхжиж байгааг харуулж байна. Донорын тоо, цусны хэрэгцээний өсөлт ямар түвшинд байна вэ. Цусаа хандивлахыг хүссэн хүмүүст та юу зөвлөх вэ?
-Сүүлийн жилүүдэд залуучуудын цусны донорын талаарх мэдлэг, хандлага эрс сайжирч, 18 нас хүрээд цусаа хандивлах хүсэлтэй болсон. Цаашлаад тогтмол донор болдог залуус олон байна. Зарим нь сар бүрийн 3-ны өдөр буюу “Цусаа бэлэглэх өдөр”-өөр ирж цусаа өгдөг бол зарим нь төрсөн өдрөөрөө донор болохыг эрхэмлэдэг. Нийт донорын 40-50 орчим хувийг залуучууд эзэлдэг.

Бид жил бүр 35 мянгаас дээш донороос цус цуглуулах төлөвлөгөөтэй ажилладаг. Энэ үзүүлэлт жилээс жилд нэмэгдэж байгаа. Өмнөх жилүүдэд 30 мянга орчим байсан бол 35 мянга болж, цаашид 40 мянгад хүрэхээр өсөж байна.
Энэ нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүрээнд цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ нэмэгдэж байгааг харуулж байгаа юм. Цусны донор болох нь бусдын амь насыг аврах хамгийн том сайн үйлсийн нэг юм. Бид доноруудад “Таны бэлэглэсэн нэг удаагийн цус гурван хүний амийг аврах боломжтой” гэж хэлдэг. Хүн цусаа хандивласны дараа цусны эзлэхүүн 72 цагийн дотор нөхөн төлждөг бол цусны эсүүдийн нөхөн төлжилт тодорхой хугацаанд үргэлжилдэг. Тухайлбал, улаан эсийн нөхөн төлжилт хэдэн долоо хоног, сараар явагдана. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн цусаа өгөх давтамжид ч ялгаа бий. Тиймээс иргэн бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, эрүүл мэндийн хувьд цус хандивлах боломжтой бол донор болоорой гэж уриалмаар байна. скачать dle 12.0

Ц.Хашийн хальсны гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэлээ

Өнөөдөр, 19:23

Б.Амарсайхан “Гэтлэл” олон ангит киногоор үзэгчидтэй уулзах гэж байна

Өнөөдөр, 19:21

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт олгох хуваарь гарлаа

Өнөөдөр, 19:19

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна

Өнөөдөр, 19:15

Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

Өнөөдөр, 19:13

Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

Өнөөдөр, 19:09

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

Өнөөдөр, 19:07

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Өнөөдөр, 19:06

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Өнөөдөр, 19:05

Алт, мөнгөний үнэ эргэн өсжээ

Өнөөдөр, 19:01

Р.Энхтуяа: Нийт донорын 40-50 орчим хувийг залуус эзэлж байна

Өнөөдөр, 19:00

Дархан хотын анхны хөдөлмөрийн баатар уурхайчин байжээ

Өнөөдөр, 18:59

МОНГОЛЫН МЭДЭЭ ДЭЛХИЙН МЭДЭЭ ОРОН НУТГИЙН МЭДЭЭ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД Бусад МонголEnglishРусский中文日本語한국어 ДАРХАН-УУЛ: “Дэлхийг Монголд-

Өнөөдөр, 18:55

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

Өнөөдөр, 18:53

С.Буд: Жинхэнэ бүтээл нэг л төрдөг, давтагдвал утгаа алддаг

Өнөөдөр, 18:52

Төрийн дууллыг морин цагт орон даяар нэгэн зэрэг дууллаа

20/10/2026, 19:03

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

20/10/2026, 19:00

Х.Оюун: МОНЦАМЭ агентлаг франц хэлээр 25 жил мэдээлэл түгээсэн

20/10/2026, 18:58

Шатарчид Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө

14/10/2026, 13:38

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хийн халаалтын системд шилжиж эхэллээ

14/10/2026, 13:36

Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарыг мастер сургалтад хамруулна

14/10/2026, 13:34

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

14/10/2026, 13:30

Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

14/10/2026, 13:27

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав

10/10/2026, 17:25

УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ

10/10/2026, 17:24

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

10/10/2026, 17:23

Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...

10/10/2026, 17:21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив

10/10/2026, 17:19

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

10/10/2026, 17:18

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг ямар үндэслэлээр, яагаад цагдан хорьсноо олон нийтэд ил болго

10/10/2026, 17:15

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19