С.Буд: Жинхэнэ бүтээл нэг л төрдөг, давтагдвал утгаа алддаг
"Бурхан багш", Ногоон дара эх", "Алтан соёмбо" зэрэг олон бүтээлээрээ алдартай Монгол Улсын уран хатгамалч С.Будтай ярилцлаа. Тэрбээр "Баян Намсрай" бүтээлдээ л гэхэд алтыг утас болгон цувьж түүгээрээ зүү ороож хатгасан нь уран хатгамлын урлагийг шинэ шатанд гаргасан хосгүй үнэт бүтээл хэмээн үнэлэгддэг билээ.
-Та уран хатгамлын урлалд анх хэрхэн татагдаж байсан бэ?
-Би монгол уран хатгамлаар 20 гаруй жил оёж байна. Миний ээж маш сайхан оёж, хатгадаг, аав маань мод, чулуугаар бүх төрлийн зүйлийг урладаг уран дархан хүн байлаа. Ер нь суурь маань ЕБС-иас эхлэлтэй. Сонин нь, би сурагч байхдаа хөдөлмөрийн хичээлдээ төдийлөн дуртай биш байсан. Гэхдээ хүнд цаанаасаа заяасан, хийх ёстой нэг зүйл байдаг юм байна. Би өөрийгөө монгол уран хатгамалд үүрэг даалгавартай хүн гэж ойлгосон. Амьдралынхаа явцад өөр зүйл хийх гэхээр огт болдоггүй. Ингээд энэхүү замаа гурван удаа хүлээн зөвшөөрснөөр 20 гаруй жилийн хөдөлмөр маань үр дүнгээ өгч байна.
-Энэ хугацаанд хэчнээн бүтээл урласан бол гэдэг нь мэдээж сонирхол татна, гэхдээ энэ хугацаанд хэчнээн янзын торго хайчилсан бол гэж асуух нь илүү сонирхолтой санагдаж байна?
-Үнэхээр миний бүтээлүүдийг тоолох аргагүй болсон. Ялангуяа даалин, хавтага маш их урласан. Миний ажлын хамгийн онцлог нь гэвэл хуучны торго ашиглаж давтагдашгүй, цорын ганц бүтээл хийхийг эрхэмлэдэг. Хуучны торго өөрөө амьтай юм шиг санагддаг. Атирсан байхад нь зөөлөн индүүдэхэд дахин “амьсгалж” байгаа мэт болдог. Дүрс, хээ нь ч маш гүн утгатай, түүх шингэсэн байдаг. Би торгон дээрх хээг бүтнээр нь хадгалж, бүтээлдээ шингээхийг зорьдог. Ер нь өөрийгөө гурван үеийн торго хяргасан гэж боддог. Богд хаан, Дондогдулам хатны үеийн 100 гаруй жилийн өмнөх торго, эцэг эхийн минь үеийн орос торго, өөрийн цаг үеийн торго гэж хэлж болно. Хуучны торго бол Дондогдулам хатны үеийн эдлэлүүдтэй холбогддог. Өнөөдөр тийм торго ихэвчлэн номын баринтаг дээр л хадгалагдан үлдсэн. Би 20 гаруй жилийн турш ийм торго цуглуулсан. Олон жилийн настай, үнэ цэн шингэсэн торгоо уран бүтээлдээ дахин амилуулж, шингээж үлдээхийг зорьж ирсэн. Торгон дээрх дүрс, дүрслэл, бэлгэдэл бүр нь гүн утга агуулгатай байдаг.
-Богд хааны ордон музейн “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнд 2022 онд дэлгэсэн “Алтан соёмбо” бүтээл тань “Хаан бүтээл” шагнал хүртэж байсан. Хамгийн бахархдаг, онцгой бүтээлийн тань нэг байх, тийм үү?
-Тийм ээ, “Алтан соёмбо” бүтээлдээ зээгт наамлын аргыг ашиглан, деталь бүрийг зүү ороох хатгамлаар баяжуулж, уламжлалт хавтгай хэлбэрийг товгор хэлбэрт шилжүүлсэн нь онцлог болсон. Ингэснээр зүү ороох хатгамлыг илүү өндөр түвшинд, бүтээлийн хэмжээнд хүргэж чадсан гэж үздэг. Мөн шүр, сувд, оюу, алт зэрэг чимэглэлийг ашигласан. Дархчууд, гар урчуудтай хамтран ажиллаж бид өөрсдийн чадварыг нэгтгэж чадвал ямар онцгой бүтээл гарч болохыг харуулсан болов уу. Энэ бүтээлээ хийхдээ дархан найзтайгаа санаагаа хуваалцсан. Металлын дундуур алтан утсаар оёж тогтоох учраас зүүний нүх гаргаж өгөхийг хүссэн. Гэтэл найз маань “зүүний үзүүрийн хэмжээний нүх гарсан ч алтны гоо сайхан алдагдана, тиймээс би цоолохгүй” гэж хэлсэн. Ингээд бид даавуу, торгон дээр нүх гаргалгүй металлаа хэрхэн тогтоох вэ гэж ухаанаа уралдуулан шийдэлд хүрсэн. Бүтээлийнхээ ард зандан мод хийсэн. Зандан мод тансаг сайхан үнэртэйгээс гадна торго, дурданг хорхой шавжаас хамгаалдаг гэдгийг олон жил модоор бүтээл хийсэн ах маань зөвлөсөн юм.
Уг бүтээлээрээ мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Монгол дархан-2022” уран дархчуудын үзэсгэлэнд оролцсон. Оюуны өмчийн зохиогчийн эрхийн гэрчилгээтэй, өөртөө хадгалж байна.
-Бүтээл төрөх цаг хугацаа гэж бий. Туршлага нэмэгдэхийн хэрээр бүтээл төрөх хугацаа өөрчлөгддөг үү?
-“Алтан соёмбо” бүтээлээ 2020 онд эхлүүлсэн. Бүтээл намайг “захирч” өөрийн жамаараа төрөхийг шаардсан. Нэг удаа дүрсийг нь өөрчилж, бурхан багшийн дүртэй болгоё гэж оролдсон ч хоёр жил гацсан. Тэгэхэд уран бүтээлч хүн өөрөө бэлэн болсон үед бүтээл саадгүй төрдөг гэдгийг ойлгосон юм. Уран бүтээл гэдэг яг төлөвлөсөн цагтаа баригддаггүй, өөрийн жамаараа бүтдэг зүйл гэдгийг тэр үед илүү ойлгосон. Би алтаар хийнэ гэж бодоогүй. Зүгээр л дүрсийг нь хараад, “энэ хатгамал үнэхээр гайхамшигтай харагдана” гэж мэдэрсэн. Би зүгээр нэг зураг оёх гээд байсан юм билээ. Харин соёмбын утга, мөн чанарыг ойлгосны дараа бүх зүйл өөрчлөгдсөн. Тэр үед “үүнийг алтаар бүтээнэ” гэж шийдсэнээс хойш бүх зүйл аяндаа урсаж буй мэт хүмүүс ч, боломж ч, нөхцөл байдал ч бүгд таарч эхэлсэн. Нөхөр маань, “мөнгөөр хийгээд алтаар шарчихвал амар биш үү” гэхэд нь дотроо заавал алтаар хийнэ гэж шийдэж, өр тавьсан ч хамаагүй, ухрахгүй явна гэж бодсон.
-Зүү ороох урлалын нэг гайхалтай чанар нь хамгийн бөх бат оёдол гэж ойлгож болох уу?
-Тийм ээ, үнэхээр гайхамшигтай. Би “Алтан соёмбо” бүтээлээ хийснийхээ дараа “алттай дүйх хатгамал” гэж хэлж байсан. Яагаад гэвэл үнэ цэнтэй материалыг зөв дүрслэлтэй нь хослуулж чадвал онцгой бүтээл төрдөг. Зүү ороох явцад олон хуучин эдлэлийг сэргээж байсан. Хуучны торго өөрөө маш чанартай учраас элэгдэж, сэмэрсэн байсан ч хатгамал нь бат бөх хэвээр үлддэг. Энэ нь монголчуудын нүүдэлчин ахуй, өв соёлтой холбоотой. Нүүдэлчид даалин, хавтагаа гадаа ил зүүж хэрэглэдэг байсан. Нар салхинд элэгдсэн ч хатгамал нь үлддэг. Даалин бол зүгээр нэг хэрэглээ биш, том соёл байсан. Тиймээс хатгамал нь байгалийн хүчин зүйл, цаг хугацааг давж ирсэн онцлогтой.
Зүү ороох хатгамлыг задгай хатгамалтай хольж ойлгож болохгүй. Анх багшаасаа энэ зарчмыг сурсан, одоо ч баримталдаг. Задгай хатгамал нь утас үлдээлгүй жигд дүүргэж хийдэг, ихэвчлэн хол хатгаатай байдаг.
Зээгт наамал нь уламжлалт гурвалсан зээг дарж оёдог бол миний “Очирваань” бурхны бүтээлд торгон дээрээ шууд хатгамлаар зээг хатгаж урладгаараа онцлогтой.
Музейд хадгалагдаж буй хуучин бүтээлүүдэд зээг нь урагдсан ч хатгамал нь үлдсэн байдаг. Тиймээс би бат бөх чанарт онцгой анхаардаг. Аавын минь “Юм хийхдээ аль болох бат бөхийг анхаар” гэж хэлдэг байсан нь одоо ч сонсогддог. Тиймээс би зээг бүрийг материал дээр нь барьж, гар аргаар бат бөх хийдэг.
-Уран хатгамлын үзэсгэлэнгээ гаргана гэж байсан. Одоо та ямар бүтээл урлаж байна вэ?
-Одоогоор цуврал бүтээл дээрээ ажиллаж байна. “Алтан соёмбо” бүтээлээ хийхээс өмнө соёмбыг хүмүүс төрийн далбаан дээр байдаг нэг дүрс төдий ойлгодог гэдгийг анзаарсан. Харин бүтээж эхлэх явцдаа соёмбо нь бүхэл бүтэн цагаан толгой, гүн утга агуулгатай бэлгэдэл гэдгийг биеэрээ мэдэрсэн. Тиймээс “Соёмбо үсэгт ямар хувь нэмэр оруулах вэ?” гээд соёмбонд тулгуурласан цуврал бүтээл хийж, үе тэнгийнхэн болон залууст таниулахыг зорьж байна. Монгол уран хатгамлаар дамжуулан соёмбын утга, үнэ цэнийг ойлгуулж, дүрсээ дээдэлж явах сэтгэлгээг төрүүлэхийг хүсдэг. Мөн шүтээн, шашны дүрслэлтэй холбогдсон бүтээлүүд ч цувралд маань багтаж байгаа. Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулан урлахаар бодож явсан зүйлс бий.
Дараагийнхаа үзэсгэлэнг төлөвлөж байгаа. Ойр ойрхон үзэсгэлэн гаргахыг хичээдэг ч боломж, санхүүгийн нөхцөлөөс шалтгаалдаг. Нэг бүтээлд маш их хугацаа зарцуулдаг учраас бүтээлээ тэр бүр хадгалж үлдэж чаддаггүй, ихэнхдээ эзэнд нь өгчихдөг.
БНСУ-д наймдугаар сарын 13-16-нд болсон “Handart Korea-2026” олон улсын гар урлалын үзэсгэлэнд “Алтан соёмбо” бүтээлээрээ оролцож шилдэг бүтээлд багтсан амжилт үзүүлсэн.
-Уран бүтээлийнхээ санаа, зохиомжийг хэрхэн олж авдаг вэ?
-Санаа их сонин төрдөг. Заримдаа нэг сайхан зураг харахад яг уншиж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Өөр юм хийе гэхээр тухайн санаа толгойд эргэлдээд л салдаггүй. Санаа орж ирвэл байнга зурж тэмдэглэдэг байсан. Нөхрөөрөө зуруулчихаад л явна. Тэгэхэд нөхөр маань, “Нэгийг нь дуусгаад дараагийнхаа зургийг зуруул” гэдэг. Гэхдээ санаагаа бууж ирж байхад нь барьж авах хэрэгтэй. Тэр санаагаа шууд бүгдийг нь хэрэгжүүлдэггүй. Цаг хугацаа, зүрх сэтгэл бэлэн болсон үед л бүтээл жинхэнэ утгаараа “амилдаг”. Тэр үед ажил саадгүй, урсгалаараа явж эхэлдэг. Хүмүүс гэнэт л хурдан хийчихлээ гэдэг ч өмнө нь дотроо бүрэлдэж, бэлтгэгдэж байсан бүтээл байдаг. Өмнөх бүтээлүүдээсээ илүү өндөр түвшний, цаг хугацааг давсан бүтээл хийхийг зорьдог. Тэр дундаа “Алтан соёмбо”-оосоо давсан шинэ бүтээл гаргахын төлөө өөрийгөө байнга сорьдог.
-Таны уран бүтээлд хандах хандлага, дотоод зарчим юу вэ?
-Чин сэтгэл. Хэрвээ үнэхээр чин сэтгэлээсээ зорьсон бол саад бэрхшээл заавал ирнэ. Гэхдээ тэр нь чамайг “үнэхээр үүнийг хүсэж байна уу” гэж шалгаж байгаа хэрэг. Түүнийг даваад гарч чадвал, дараа нь бүх зүйл хэд дахин илүү дэлгэрдэг гэдгийг биеэрээ мэдэрсэн.
Намайг дэмждэг, надаас илүү сайхан бүтээл хүлээдэг хүмүүсийн итгэлийг даахыг хүсдэг. Тиймээс илүү чанартай бүтээл хийхийг зорьдог. Зарим үед үнэхээр бүхнээ зориулж, амьдрал, цаг заваа хүртэл зольж байж бүтээлээ хийдэг үе ч бий. Гэхдээ энэ бүхэн эцэстээ үнэ цэнтэй, цаг хугацааг даван мөнхөрсөн бүтээл болон үлдэнэ гэдэгт итгэдэг.
-Ажлын явцад тулгардаг хамгийн том бэрхшээл юу вэ. Шантрах үе гардаг уу, гарвал яаж даван туулдаг вэ?
-Хүн бүр л “шантрахгүйгээр, бэрхшээлгүйгээр шууд амжилтад хүрч болдог уу” гэж асуудаг. Тийм зүйл байхгүй. Надад ч бас шантрах, бачимдах үе маш их гарч байсан. Намайг ганцхан даалин оёж байхад л аав, ээж маань маш их бахархдаг байсан. Тиймээс тэдэндээ зориулан, “Сумьяагийн охин уран хатгамалч болсон байна” гэдгээ найз нөхдөд нь амьд сэрүүн дээр нь харуулахыг хүсэж цаг хугацаатай уралдаж ажилласан. Өмнөговь аймгийн Номгон сумынхаа 100 жилийн ойгоор үзэсгэлэнгээ гаргаж, тайлангаа тавьсан. Тэр бол ээж аавдаа зориулсан сэтгэлийн өр байсан.
-Та бүтээл, уран бүтээлч хоёрын харилцааг хэрхэн үздэг вэ?
-Та энэ бүтээлээ дахин урлах уу?
-Үгүй. Хэзээ ч дахиж хийхгүй. Жинхэнэ бүтээл гэдэг нэг л төрөх ёстой. Давтагдвал утгаа алддаг. Үйлдвэрлэл болчихвол амь нь алга болчихно. Бүтээлд амь байдаг. Тэр амийг нь алдагдуулахыг би хүсэхгүй.
-Тэгвэл хүмүүсийн хүсэлтийг яаж шийдэж байгаа вэ?
-Зарим хүн “Алтан соёмбо” бүтээлийг маань “хувилаад оёж өгөөч” гэж хүсдэг. Гэвч би бүтээлээ зөвхөн мөнгөөр хэмжигдэх зүйл биш, цаг үеэ даван үлдэх үнэ цэнтэй урлал гэж үздэг. Олон хүний сэтгэл, ур чадвар шингэсэн учраас хамгаалж, хадгалж үлдэх ёстой гэж боддог. Харин өөр шийдэл олсон. Би “Алтан соёмбо”-оо торгон дээр хэвлэж, айл бүр хоймортоо залаасай гэж боддог. Анх Америк руу хэвлүүлж авч явж байсан, одоо илүү чанартайгаар дахин хийнэ. Энэ нь нэг талаасаа хүмүүсийн хүсэлт боловч нөгөө талаасаа дараагийн уран бүтээлийн санхүүгийн эх үүсвэр болно.
-Та өдөр тутамдаа ч өөрийн урласан тоорцог, дээл хувцсаараа гоёдог юм байна. Ер нь бүтээлийн тань амин чанар юундаа байдаг гэж үздэг вэ?
-Би Өмнөговь аймгийн МСҮТ-ийн оёдол эсгүүрийн анги төгссөн. “Багшийн эрдэм шавьд” гэдэг. Нэг сайн бүтээл хийсэн байхад миний өмнөөс хүмүүст зааж сургадаг гэдгийг багш маань ойлгуулсан.
Монгол өв соёл урт хугацаанд хадгалагдаж үлддэгийн гол хэлбэр нь бүтээл байдаг. Хэрвээ би 50, 100 жилийн настай бүтээл урлаад үлдээж чадвал, тэр бүтээл маань шавь төрүүлж, мэдлэгийг минь дамжуулна.
Нэг удаа Монгол Улсын гавьяат уран хатгамалч н.Цэрмаа багшийн минь бүтээсэн Очирваань бурхан миний урлангийн өмнө заларч, “Буд аа, чамайг харлаа, чи хэлсэндээ хүрлээ” гэж хэлж байгаа мэт санагдсан. Тэр мөчөөс эхлэн бүтээл бүхэн өөрийн гэсэн түүх, замналтай, урлаачийг төлөвшүүлж, дараагийн бүтээлд нь бэлтгэдэг амьд чанартай зүйл гэдгийг ойлгосон.
Анх үндэсний дээл хувцас оёдог байлаа. Сүүлийн жилүүдэд монголчууд дээл хувцсаа илүү өргөн хэрэглэж, бүрэн гоёдог болж байгаа нь сайхан санагддаг. Тиймээс эргэн тойрныхоо хүмүүст “дээл хувцсаа бүрэн, зөв өмсөж хэвшье” гэсэн мессежийг түгээхийг хичээдэг. Манайхан үндэсний бүрэн хувцсыг зөвхөн урлагийнхан өмсдөг гэх ойлгодог. Харин би ойр орчмынхоо 10 хүндээ нөлөөлж чадвал, тэд цааш 10 хүнд нөлөөлнө. Ийнхүү монголчууд бид үндэсний хувцсаа зөв, цэгцтэй, бахархалтайгаар өмсдөг болно гэж итгэдэг.
-Уран хатгамлын сургалт явуулдаг уу?
-Монгол уран хатгамлын өвийг авч яваа хүний хувьд багшаасаа сурсан зүйлээ цааш нь үргэлжлүүлэх том хариуцлага бий. Албан ёсны сургалт явуулдаггүй ч надтай уулзаж, урлангаар орж гарч, сонирхож байгаа хүн болгонд зааж, ярьж, хуваалцаж явдаг. Тийм болохоор надтай уулзсан, сурсан хүн бүрийг өөрийнхөө шавь гэж боддог. Хүмүүс “Сургалт явуулах уу, заах уу” гээд л их асуудаг ч миний хувьд өнөөдөр цаг хугацаатай уралдаж явна. Тийм болохоор бүтээл дээрээ илүү төвлөрч, цаг заваа зарцуулахыг хичээдэг. Миний нэг бүтээл арваад хүнд заахаас илүүтэй олон урлаачид урам зориг өгч, хийх хүсэл төрүүлж, өргөн хүрээнд нөлөөлнө гэж үздэг. Ойр дотныхон, найз нөхдөдөө оёход нь зааж, зөвлөж явдаг. Би уламжлалт байдлаар багшаар заалгаагүй, алдаагаа өөрөө засаж явсаар энэ түвшинд хүрсэн. Ер нь зааж өвлүүлэх, бүтээлээрээ үлдээх хоёр зам байдаг болов уу. Би бол бүтээлээрээ үлдээх замыг нь сонгосон урлаач.
-Монгол уран хатгамлыг дэлхийд таниулан сурталчлах тухайд ямар байр суурьтай байдаг вэ?
-Бид энэ цаг үедээ урлахдаа өмнөх зууны урлаачдын бүтээлээс суралцаж, даган хөгжиж байна. Гэхдээ зөвхөн дуурайх биш, хувь нэмрээ монгол уран хатгамалд оруулах ёстой гэсэн зорилго тавьж, шүтээн урлалын чиглэлийг сонгон ажиллаж байна.
Анх “Монгол уран хатгамлыг дэлхийд гаргана” хэмээн зорьж 2019 онд АНУ-ын Вашингтон хот дахь Дэлхийн банкны үзэсгэлэнд оролцсон. Мөн 2024 онд Нью-Йорк хотын Дэлхийн худалдааны төвд бүтээлээ толилуулсан юм. Энэ бол дэлхийтэй холбогдсон томоохон орон зай. Тэнд монгол уран хатгамлаа хүргэж чадсан нь “боломжгүй зүйл биш юм” гэдгийг ойлгуулсан. Цаашид уран бүтээлийн өндөр түвшний орчинд, жинхэнэ уран бүтээлчдийн дунд гарч ирэхийг зорьж байна.
-Өнөөдрийн зах зээлд гар урлалын үнэ цэн хэр байна вэ. Шинэ бүтээл гаргах санхүүгээ тогтвортой хангах боломж байдаг уу?
-Ер нь урлаачийг дэмждэг, бүтээлийг нь худалдан авч, хадгалдаг цуглуулагчид Монголын өв соёлыг хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд маш чухал үүрэгтэй. Жишээ нь, Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж болон эхнэр С.Өлзий эгч нарт талархаж явдаг. Тэдэнд олон сайхан бүтээл урлаж өгсөн. Мөн УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ хоёр бүтээл худалдан авч, дараагийн уран бүтээлээ хийхэд минь бодит дэмжлэг болсон.
Уран дархан, урлаачид тодорхой хэмжээнд санхүүгийн дэмжлэг авч байж бүтээлээ туурвих боломжтой байдаг. Хэрэв тийм дэмжигчид байхгүй бол нэг, хоёр, гуравхан бүтээл хийсний дараа цааш үргэлжлүүлэх боломжгүй болно. Амьдралын шаардлага байгаа учраас дэмжигч хүмүүсийн ачаар бидний бүтээл тасралтгүй төрж, өв соёл маань үргэлжилж байна.

Солонгос, Хятад зэрэг Азийн орнууд энэ төрлөөр гайхамшигтай бүтээл хийдэг. Харин монгол уран хатгамал нь нүүдэлчин ахуйд илүү зохицсон онцлогтой. Жишээ нь, танка зураг нүүдэлд авч явахад эвхэж, хурааж, дараа нь дэлгээд өлгөхөд амар байдаг. Энэ нь хэрэглээ, урлал хоёр уялдсаны илрэл.
Зээгт наамал нь уламжлалт гурвалсан зээг дарж оёдог бол миний “Очирваань” бурхны бүтээлд торгон дээрээ шууд хатгамлаар зээг хатгаж урладгаараа онцлогтой.
Музейд хадгалагдаж буй хуучин бүтээлүүдэд зээг нь урагдсан ч хатгамал нь үлдсэн байдаг. Тиймээс би бат бөх чанарт онцгой анхаардаг. Аавын минь “Юм хийхдээ аль болох бат бөхийг анхаар” гэж хэлдэг байсан нь одоо ч сонсогддог. Тиймээс би зээг бүрийг материал дээр нь барьж, гар аргаар бат бөх хийдэг.
-Уран хатгамлын үзэсгэлэнгээ гаргана гэж байсан. Одоо та ямар бүтээл урлаж байна вэ?
-Одоогоор цуврал бүтээл дээрээ ажиллаж байна. “Алтан соёмбо” бүтээлээ хийхээс өмнө соёмбыг хүмүүс төрийн далбаан дээр байдаг нэг дүрс төдий ойлгодог гэдгийг анзаарсан. Харин бүтээж эхлэх явцдаа соёмбо нь бүхэл бүтэн цагаан толгой, гүн утга агуулгатай бэлгэдэл гэдгийг биеэрээ мэдэрсэн. Тиймээс “Соёмбо үсэгт ямар хувь нэмэр оруулах вэ?” гээд соёмбонд тулгуурласан цуврал бүтээл хийж, үе тэнгийнхэн болон залууст таниулахыг зорьж байна. Монгол уран хатгамлаар дамжуулан соёмбын утга, үнэ цэнийг ойлгуулж, дүрсээ дээдэлж явах сэтгэлгээг төрүүлэхийг хүсдэг. Мөн шүтээн, шашны дүрслэлтэй холбогдсон бүтээлүүд ч цувралд маань багтаж байгаа. Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулан урлахаар бодож явсан зүйлс бий.
Дараагийнхаа үзэсгэлэнг төлөвлөж байгаа. Ойр ойрхон үзэсгэлэн гаргахыг хичээдэг ч боломж, санхүүгийн нөхцөлөөс шалтгаалдаг. Нэг бүтээлд маш их хугацаа зарцуулдаг учраас бүтээлээ тэр бүр хадгалж үлдэж чаддаггүй, ихэнхдээ эзэнд нь өгчихдөг.
Богд хааны ордон музейд 2022 онд 18 жилийн хөдөлмөрөө нэг дор цуглуулж үзэсгэлэн гаргасан. Бүтээлээ хүнд өгөхдөө “үзэсгэлэн гаргах үедээ нэг удаа буцааж авна шүү” гэж тохирч, цааш нь зарахгүй байхыг нь хүртэл судалж байж аман гэрээ хийдэг.
БНСУ-д наймдугаар сарын 13-16-нд болсон “Handart Korea-2026” олон улсын гар урлалын үзэсгэлэнд “Алтан соёмбо” бүтээлээрээ оролцож шилдэг бүтээлд багтсан амжилт үзүүлсэн.
-Уран бүтээлийнхээ санаа, зохиомжийг хэрхэн олж авдаг вэ?
-Санаа их сонин төрдөг. Заримдаа нэг сайхан зураг харахад яг уншиж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Өөр юм хийе гэхээр тухайн санаа толгойд эргэлдээд л салдаггүй. Санаа орж ирвэл байнга зурж тэмдэглэдэг байсан. Нөхрөөрөө зуруулчихаад л явна. Тэгэхэд нөхөр маань, “Нэгийг нь дуусгаад дараагийнхаа зургийг зуруул” гэдэг. Гэхдээ санаагаа бууж ирж байхад нь барьж авах хэрэгтэй. Тэр санаагаа шууд бүгдийг нь хэрэгжүүлдэггүй. Цаг хугацаа, зүрх сэтгэл бэлэн болсон үед л бүтээл жинхэнэ утгаараа “амилдаг”. Тэр үед ажил саадгүй, урсгалаараа явж эхэлдэг. Хүмүүс гэнэт л хурдан хийчихлээ гэдэг ч өмнө нь дотроо бүрэлдэж, бэлтгэгдэж байсан бүтээл байдаг. Өмнөх бүтээлүүдээсээ илүү өндөр түвшний, цаг хугацааг давсан бүтээл хийхийг зорьдог. Тэр дундаа “Алтан соёмбо”-оосоо давсан шинэ бүтээл гаргахын төлөө өөрийгөө байнга сорьдог.
-Таны уран бүтээлд хандах хандлага, дотоод зарчим юу вэ?
-Чин сэтгэл. Хэрвээ үнэхээр чин сэтгэлээсээ зорьсон бол саад бэрхшээл заавал ирнэ. Гэхдээ тэр нь чамайг “үнэхээр үүнийг хүсэж байна уу” гэж шалгаж байгаа хэрэг. Түүнийг даваад гарч чадвал, дараа нь бүх зүйл хэд дахин илүү дэлгэрдэг гэдгийг биеэрээ мэдэрсэн.
Намайг дэмждэг, надаас илүү сайхан бүтээл хүлээдэг хүмүүсийн итгэлийг даахыг хүсдэг. Тиймээс илүү чанартай бүтээл хийхийг зорьдог. Зарим үед үнэхээр бүхнээ зориулж, амьдрал, цаг заваа хүртэл зольж байж бүтээлээ хийдэг үе ч бий. Гэхдээ энэ бүхэн эцэстээ үнэ цэнтэй, цаг хугацааг даван мөнхөрсөн бүтээл болон үлдэнэ гэдэгт итгэдэг.
-Ажлын явцад тулгардаг хамгийн том бэрхшээл юу вэ. Шантрах үе гардаг уу, гарвал яаж даван туулдаг вэ?
-Хүн бүр л “шантрахгүйгээр, бэрхшээлгүйгээр шууд амжилтад хүрч болдог уу” гэж асуудаг. Тийм зүйл байхгүй. Надад ч бас шантрах, бачимдах үе маш их гарч байсан. Намайг ганцхан даалин оёж байхад л аав, ээж маань маш их бахархдаг байсан. Тиймээс тэдэндээ зориулан, “Сумьяагийн охин уран хатгамалч болсон байна” гэдгээ найз нөхдөд нь амьд сэрүүн дээр нь харуулахыг хүсэж цаг хугацаатай уралдаж ажилласан. Өмнөговь аймгийн Номгон сумынхаа 100 жилийн ойгоор үзэсгэлэнгээ гаргаж, тайлангаа тавьсан. Тэр бол ээж аавдаа зориулсан сэтгэлийн өр байсан.
-Та бүтээл, уран бүтээлч хоёрын харилцааг хэрхэн үздэг вэ?
-Сайн бүтээл урлаачаа дагуулж явдаг. Заримдаа бүр чирээд явдаг. “Алтан соёмбо” бүтээл маань намайг олон газар таниулсан. Би өөрөө явж амжаагүй газарт ч энэ бүтээл намайг төлөөлөөд оччихдог. Тиймээс би энэ бүтээлдээ маш их хайртай.
-Та энэ бүтээлээ дахин урлах уу?
-Үгүй. Хэзээ ч дахиж хийхгүй. Жинхэнэ бүтээл гэдэг нэг л төрөх ёстой. Давтагдвал утгаа алддаг. Үйлдвэрлэл болчихвол амь нь алга болчихно. Бүтээлд амь байдаг. Тэр амийг нь алдагдуулахыг би хүсэхгүй.
-Тэгвэл хүмүүсийн хүсэлтийг яаж шийдэж байгаа вэ?
-Зарим хүн “Алтан соёмбо” бүтээлийг маань “хувилаад оёж өгөөч” гэж хүсдэг. Гэвч би бүтээлээ зөвхөн мөнгөөр хэмжигдэх зүйл биш, цаг үеэ даван үлдэх үнэ цэнтэй урлал гэж үздэг. Олон хүний сэтгэл, ур чадвар шингэсэн учраас хамгаалж, хадгалж үлдэх ёстой гэж боддог. Харин өөр шийдэл олсон. Би “Алтан соёмбо”-оо торгон дээр хэвлэж, айл бүр хоймортоо залаасай гэж боддог. Анх Америк руу хэвлүүлж авч явж байсан, одоо илүү чанартайгаар дахин хийнэ. Энэ нь нэг талаасаа хүмүүсийн хүсэлт боловч нөгөө талаасаа дараагийн уран бүтээлийн санхүүгийн эх үүсвэр болно.
-Та өдөр тутамдаа ч өөрийн урласан тоорцог, дээл хувцсаараа гоёдог юм байна. Ер нь бүтээлийн тань амин чанар юундаа байдаг гэж үздэг вэ?
-Би Өмнөговь аймгийн МСҮТ-ийн оёдол эсгүүрийн анги төгссөн. “Багшийн эрдэм шавьд” гэдэг. Нэг сайн бүтээл хийсэн байхад миний өмнөөс хүмүүст зааж сургадаг гэдгийг багш маань ойлгуулсан.
Монгол өв соёл урт хугацаанд хадгалагдаж үлддэгийн гол хэлбэр нь бүтээл байдаг. Хэрвээ би 50, 100 жилийн настай бүтээл урлаад үлдээж чадвал, тэр бүтээл маань шавь төрүүлж, мэдлэгийг минь дамжуулна.
Хожим хараа муудаж, гарын ур дүй суларсан ч сайн бүтээл минь үлдвэл миний оронд “зааж” чадна. Учир нь урлаач хүн хорвоогоос явсан ч бүтээл нь амьд үлдэж, эзнээ төлөөлдөг.
Нэг удаа Монгол Улсын гавьяат уран хатгамалч н.Цэрмаа багшийн минь бүтээсэн Очирваань бурхан миний урлангийн өмнө заларч, “Буд аа, чамайг харлаа, чи хэлсэндээ хүрлээ” гэж хэлж байгаа мэт санагдсан. Тэр мөчөөс эхлэн бүтээл бүхэн өөрийн гэсэн түүх, замналтай, урлаачийг төлөвшүүлж, дараагийн бүтээлд нь бэлтгэдэг амьд чанартай зүйл гэдгийг ойлгосон.
Анх үндэсний дээл хувцас оёдог байлаа. Сүүлийн жилүүдэд монголчууд дээл хувцсаа илүү өргөн хэрэглэж, бүрэн гоёдог болж байгаа нь сайхан санагддаг. Тиймээс эргэн тойрныхоо хүмүүст “дээл хувцсаа бүрэн, зөв өмсөж хэвшье” гэсэн мессежийг түгээхийг хичээдэг. Манайхан үндэсний бүрэн хувцсыг зөвхөн урлагийнхан өмсдөг гэх ойлгодог. Харин би ойр орчмынхоо 10 хүндээ нөлөөлж чадвал, тэд цааш 10 хүнд нөлөөлнө. Ийнхүү монголчууд бид үндэсний хувцсаа зөв, цэгцтэй, бахархалтайгаар өмсдөг болно гэж итгэдэг.
-Уран хатгамлын сургалт явуулдаг уу?
-Монгол уран хатгамлын өвийг авч яваа хүний хувьд багшаасаа сурсан зүйлээ цааш нь үргэлжлүүлэх том хариуцлага бий. Албан ёсны сургалт явуулдаггүй ч надтай уулзаж, урлангаар орж гарч, сонирхож байгаа хүн болгонд зааж, ярьж, хуваалцаж явдаг. Тийм болохоор надтай уулзсан, сурсан хүн бүрийг өөрийнхөө шавь гэж боддог. Хүмүүс “Сургалт явуулах уу, заах уу” гээд л их асуудаг ч миний хувьд өнөөдөр цаг хугацаатай уралдаж явна. Тийм болохоор бүтээл дээрээ илүү төвлөрч, цаг заваа зарцуулахыг хичээдэг. Миний нэг бүтээл арваад хүнд заахаас илүүтэй олон урлаачид урам зориг өгч, хийх хүсэл төрүүлж, өргөн хүрээнд нөлөөлнө гэж үздэг. Ойр дотныхон, найз нөхдөдөө оёход нь зааж, зөвлөж явдаг. Би уламжлалт байдлаар багшаар заалгаагүй, алдаагаа өөрөө засаж явсаар энэ түвшинд хүрсэн. Ер нь зааж өвлүүлэх, бүтээлээрээ үлдээх хоёр зам байдаг болов уу. Би бол бүтээлээрээ үлдээх замыг нь сонгосон урлаач.
-Монгол уран хатгамлыг дэлхийд таниулан сурталчлах тухайд ямар байр суурьтай байдаг вэ?
-Бид энэ цаг үедээ урлахдаа өмнөх зууны урлаачдын бүтээлээс суралцаж, даган хөгжиж байна. Гэхдээ зөвхөн дуурайх биш, хувь нэмрээ монгол уран хатгамалд оруулах ёстой гэсэн зорилго тавьж, шүтээн урлалын чиглэлийг сонгон ажиллаж байна.
Учир нь монгол уран хатгамлыг дэлхийд гаргахдаа зөвхөн даалин, хавтагаас илүү шүтээн урлалаар дамжуулан таниулах боломжтой.