iNet.mn дагах

Г.Батсуурь: Уран зохиол дахь жендэрийн судалгаа эрчимжиж байна

“Монгол судлалын шинэ эрин-VI” олон улсын эрдэм шинжилгээний хурал МУБИС-ийн төв байранд энэ сарын 16-17-ны өдрүүдэд боллоо.

Энэхүү хурлыг 2004 оноос “Монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал” нэртэй жил бүр зохион байгуулж байгаад 2011 оноос “Монгол судлалын шинэ эрин” нэртэйгээрМУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль болон Монгол судлалын хүрээлэнгээс  хоёр жилд нэг удаа  зохион байгуулж ирсэн юм. 

Өнөө жил долоон улсын 153 эрдэмтэн судлаач биечлэн болон цахимаар оролцож, зургаан салбар хуралдааны хүрээнд 100 гаруй илтгэл хэлэлцүүллээ. Ингээд тус хурлын үеэр хэлэлцүүлсэн зарим судлаачдын илтгэлээс толилуулъя.

Отгонтэнгэр их сургуулийн дэд профессор Ч.Соёлмаа "Зүүдний хэл шинжлэл" илтгэлдээ, "Зүүдний хэл яриаг хэл шинжлэлийн талаас судлах нь монгол хэл шинжлэлийн салбарт хараахан судлагдаагүй чиглэл боловч зүүдэнд буй “би” болон зүүдний бусад дүрүүдийн хоорондын харилцааны мөн чанар, зүүдний дүрүүдийн хооронд өрнөх ярианы хэлбэр, түүнчлэн зүүдний ярианы бүтэц, агуулгыг тодруулан ойлгох, мөн сэтгэц хэл шинжлэлийн судалгааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой тул анхаарал хандуулах шаардлагатай судалгааны сэдэв юм. Зүүдийг монгол хэл шинжлэлд судлахдаа бэлгэдэл талаас, мөн зүүдний цаг, зүүд манах, зүүдний тайлал зэрэг ардын аман зохиолоос бүртгэн дурдсаар иржээ. Харин зүүдний хэл яриаг сэтгэц хэл шинжлэлийн талаас судалсан зүйл одоогоор байхгүй байна.

Зүүдний ярианы хэлбэр, агуулгын хувьд сэрүүн үеийн хэл ярианы хэлбэр, агуулгатай ерөнхийдөө ижил байж болох ч бас тус тусын ялгаатай, өөрийн гэсэн онцлогтой байдаг. Зүүдний хэл яриа нь сэрүүн үеийн хүний өдөр тутмын амьдралын үйл явдлын талаарх яриатай ерөнхийдөө адил, харин хүний дотоод хэлэхүйтэй маш ижилхэн, яг дотоод бодол шиг байдгийг олонх судлаачид хүлээн зөвшөөрсөн байна.

Гэвч зүүдний хэл яриа нь өгүүлбэрийн бүтцийн хувьд маш богино өгүүлбэр, эсвэл тасалдсан өгүүлбэрийн хэсэг, түүнчлэн дан ганц үг ихэвчлэн байдаг нь зүүд анхандаа хүн төрөлхтөн эрт үедээ хэлтэй болоогүй байх үеийн харааны үзэгдэл давамгайлсан шинжээ одоо ч хадгалсаар байгаатай холбоотой болов уу гэж үзэж байна" хэмээжээ. 



МУБИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн багш, доктор Г.Батсуурь "Монгол утга зохиол судлалын шинэ хандлага" илтгэлийг хэлэлцүүлжээ. Тэрбээр,“Уламжлалт асуудалд шинэ арга зүй, шинэ өнцгөөс хандах нь илүү чухал юм. Судлаачид бие биеийнхээ арга зүйг харьцуулан судалж, туршлага солилцож буйгаараа энэ хурал ач холбогдолтой юм. Монголын уран зохиолын шүүмж судлал, тэр дундаа уран сайхны шүүмж нь олон шинэ төрөл, чиглэлээр өргөжин хөгжиж байна. Тухайлбал, өмнө нь төдийлөн ярьдаггүй байсан жендэрийн судалгаа эрчимжиж байна. Дэлхий даяар гэр бүлийн бүтэц өөрчлөгдөж, ганц бие гэр бүл олширч буй нь уран зохиолд хэрхэн тусаж байгааг судлах шаардлага бий болсон. Үүнд эрэгтэй зохиолч эмэгтэй дүрийг хэрхэн бүтээж байна вэ, эмэгтэй зохиолч эрэгтэй дүрийг яаж дүрсэлж, хэрхэн бичиж байна вэ зэрэг асуудлыг шинэ өнцгөөс авч үзэх болж байна.
Мөн конструктивизм, криминологийн шинжилгээ, шизоанализ зэрэг орчин үеийн онол, хандлага уран зохиолын шүүмжид нэвтэрч байна. Тухайлбал, шизоанализ нь нийгэм өөрийн гэсэн сэтгэцийн төлөв байдалтай ба энэ нь уран зохиолд хэрхэн илэрч байгааг шинжлэхэд чиглэдэг. Энэ нь клиник утгаараа өвчний тухай бус, харин нийгэмд түгээмэл ярьж буй сэтгэл зүйн асуудал, тэдгээрийн уран бүтээлд тусах хэлбэрийг задлан шинжлэх оролдлого юм" хэмээсэн юм.

Д.Нацагдоржийн уран бүтээл дэх модернизм ба үндэсний ухамсрын синтез нь Монголын орчин үеийн уран зохиолын хөгжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн

МУБИС-ийн НХУС-ийн Утга зохиолын тэнхимийн багш, доктор П.Яньдий, профессор С.Хөвсгөл нар хамтарсан илтгэлдээ: "Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн уран бүтээл дэх модернизмын шинж болон үндэсний ухамсрын илэрхийллийн уялдаа холбоог судалсан. XX зууны эхэн үеийн монголын нийгэм, улс төр, соёлын огцом шилжилтийн нөхцөлд бий болсон түүний уран бүтээл нь уламжлалт уран сайхны сэтгэлгээний хүрээнээс давж, шинэ хэлбэр, шинэ илэрхийллийн эрэлд чиглэсэн төдийгүй үндэсний ухамсар, соёлын ой санамжийг гүн гүнзгий тусгаснаараа онцлог юм. Судалгаанд текстийн задлан шинжилгээний аргыг ашиглан Д.Нацагдоржийн шүлэг, өгүүллэгүүдэд илэрсэн локал модернизмын шинж, үндэсний ухамсрын агуулгыг илрүүлэхийг зорив.

Судалгааны үр дүнд Д.Нацагдоржийн модернизм нь европ төвт загварыг шууд дуурайсан хэлбэр бус, харин үндэсний соёл, түүхэн нөхцөлд нийцүүлэн шинэчлэгдсэн уран сайхны сэтгэлгээ болох нь тогтоогдлоо.

Түүний уран бүтээл дэх модернизм ба үндэсний ухамсрын синтез нь монголын орчин үеийн уран зохиолын хөгжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн болохыг дүгнэсэн. 

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Багшийн их сургуулийн багш, доктор Manaohua илтгэлдээ, Д.Нацагдоржийн “Харанхуй хад”, “Ламбугайн нулимс”, “Шувуун саарал”, “Уул усны охин” зэрэг уран бүтээлүүдийг дахин шинжлэхэд зохиогч уламжлалт туужсын зохиолын дүрээс илт ялгагдах дүр бүтээж, бодлын урсгал, монтац илрүүлэл, зүүд ахуйг солбилцуулсан хүүрнэл, готик маягийн дүрслэл зэрэг модернист уран зохиолын олон аргуудыг ашигласан ба зохиолын бүтэц, загварыг тохируулахад шинэ туршиц хийн, цаг орон зайн шинэ ухамсрыг бий болгосон байна. Жишээлбэл, уламжлалт туужист физикийн цаг ба газар зүйн орноор бол зохиолын бүтэц ба үлгэр, үйл явдлыг эзэмдэх гол хүчин болж байдаг.

Гэтэл “Харанхуй хад” өгүүллэгтээ цаг орон зайн зааг хязгаарыг балархайшруулан зүүднийхээ ахуйн орон зай, сэтгэлийн ба физикийн цаг хугацаанд үйл явдлаа хүүрнэсэн нь хязгааргүй чөлөөтэй хүүрнэлийн орон цагийг бүтээж чаджээ.

Үүнээс гадна, эдгээр зохиолын төгсгөл нь бүр маш нээлттэй байж, амтархан сонирхох олон боломжийг үлдээсэн байна. Д.Нацагдорж олонх уран бүтээлээ Германд хүрч суралцсаны дараа бичсэн. Түүний европын модернист үзлийн урлагийн арга барилыг зохиол бүтээлдээ зорилготой ашиглан хэрэглэж байсныг түүний уран бүтээлийн сонголт, утга сэдэв зэрэгт тулгуурлан баталж болно. 

“Цүү хаях” наадам нь уламжлалт ёс суртахууны үнэт зүйл, хүн байгалийн харилцааны
олон талыг хадгалсан соёлын үнэт өв 

"Отгонтэнгэр"ихсургуулийндэдпрофессорГ.Жаргалсайхан илтгэлдээ, Олон монголчуудын дунд “цагаан мод хаях”, “цүү хаях” хэмээн түгээмлээр нэрлэгдэж ирсэн ардын наадмын утга учир, түүнд холбогдох үг хэллэгийг нарийвчлан судлахыг зорьсон. Цагаан мод хаях наадам нь монголчуудын дунд өргөн тархсан, аман уламжлалын хүрээнд хадгалагдан ирсэн өвөрмөц зан үйлийн шинжтэй хөдөлгөөнт тоглоом юм. Хүн, мал, байгаль гурвын зохист харилцаанд тулгуурласан нүүдэлчдийн ерөнцийг үзэх үзэлд суурилсан энэхүү наадам нь монгол соёл иргэншлийн нийгэм, соёлын үнэт зүйлсийг илэрхийлэх өвөрмөц өв юм. Цагаан мод хаях наадмын тоглох дүрэм, хэв маяг, утга агуулга, бэлгэдэлт шинж нь өвөрмөц үг хэллэг, уриа хашхираан, дуу, зан үйл, хамтын үйл ажиллагаа зэрэг аман дамжууллын хэлбэрээр үеэс үед уламжлагдан иржээ. Өөрөөр хэлбэл бичиг номд үлдсэн нь үгүй байна.

Энэхүү судалгаа нь цагаан мод хаях наадмыг биет бус соёлын өвийн амьд хэлбэр болгон  хадгалж, дамжуулахад аман уламжлал ямар үүрэг гүйцэтгэж ирснийг тодруулахад чиглэсэн.  Мөн уг наадам нь зүгээр нэг тоглоом бус, харин хамтын нийгэмлэгийн эв нэгдэл, үе хоорондын залгамж чанар, уламжлалт ёс суртахууны үнэт зүйл, хүн байгалийн харилцааны олон талыг хадгалсан соёлын үнэт өв болох нь тодорч байна. Судалгаагаа,
  • Цагаан мод хаях наадмын тоглоомын дүрэм, цагийн тохирол
  • Цагаан мод хаях наадмын нийгмийн үүрэг, аж хэрэглээний асуудалд
  • Цагаан мод хаях наадамд хамаарах үг хэллэг, аман уламжлалын асуудалд
  • “Тохой зандан мод” дуу цүү хаях наадмын зан үйлийн дуу болох нь гэсэн сэдвийн хүрээнд нарийвчлан авч үзсэн.



МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн багш, доктор Л.Цэрэнчимэд, дэд профессор Д.Эрдэнэсан нарын хамтарсан "Монгол гэр, багана, жишиг хэмжүүр, хэл-соёл" илтгэлдээ, "Монгол гэр бол нүүдэлчин ард түмний өнө эртнээс амьдарч ирсэн орон сууц мөн. Түүнийг гол бүрэлдэхүүний нэг баганатай холбоотой үг, хэллэгээр илэрсэн угсаатны танин мэдэхүйн туршлага, бэлгэдэл, зан үйл зэрэг оюуны соёлын зарим  онцлог зүйлийг тайлбарлах юм. Өөрөөр хэлбэл, эдийн соёлын тодорхой бүрэлдэхүүн хэл, аялгууны баримтад хэрхэн туссан, түүгээр дамжуулан тухайн нэгж бүрэлдэхүүний онцлогийг тодруулна гэсэн үг. Аливаа угсаатны сэтгэлгээнд тогтсон жишиг хэмжүүр буюу эталон болсон зүйлийг хэлний тогтвортой нэгжийн утгаас харж болдог.

Бидний ажиглалтаар монгол гэрийн багана бол юуны түрүүнд орон зайн, эрэмбэ дарааллын, эрэгтэй, эмэгтэй хүйсийг ялгах, бэлгэдэх жишиг хэмжүүр болж байна. Жишээ нь, Монгол баатарлагийн туульд өгүүлдэг дүрслэлийг харж болно. Аль нэг хаан, баатар эрийн хатан амаржиж, хүү, охинтой болсны дохиог гэрийн тооноор багана гаргаж мэдэгддэг тухай дүрслэл байна.

Монгол гэрийн дотор гэрийн баруун тал гэрийн эзэн, эрэгтэй хүний, зүүн талын эзэгтэйн буюу эмэгтэй хүний, хоймор, үүд гэсэн үндсэн хуваарь байдаг. Үүнтэй холбоотой, нутаг нутгийн заншилд шинэ бэр гэрийн баганаас хойш /цааш/ гардаггүй ёс байсан уламжлал бий. Энэ мэт баганатай холбоотой хэлц үгийн утга нь угсаатны зан үйл, бэлгэдэл, цээрлэх ёстой холбогдох бөгөөд нэмэлт утгыг аман зохиолын төрөл зүйл /тууль, үлгэр, ерөөл, магтаал, оньсого, ардын дуу гэх мэт/-ээс дэлгэрүүлж болно. "Гэрийн сүлд багана, хишгийн сүлд даллага" хэмээн хэлэлцдэг. Энэ нь монгол гэрийн баганыг айл гэрийн түшиг тулгуур хэмээн дээдэлж, нүүхдээ тоонотой хамт ачдаг заншлын илрэл юм" хэмээсэн байна. скачать dle 12.0

Төрийн өмчит 43 компани 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ

6/05/2026, 20:23

Ардчилсан намын ЕНБ-ийн даргаар С.Баярцогтыг сонголоо

6/05/2026, 20:21

С.Баярцогт: Намайг намаа ялагдуулна гэж байгаа нь зүгээр л фантааз

6/05/2026, 19:17

Тэтгэврийн шинэчлэл хүлээсэн настангуудын найдвар хэзээ биелэх вэ

6/05/2026, 19:15

АН-ЫН ҮБХ: Ирц 72.5 хувьд хүрсэн тул хурал эхэллээ

6/05/2026, 19:08

“Monestery tower” шүүхэд татагдлаа

6/05/2026, 19:07

Ч.Лодойсамбуу: Хотын дарга сайн дураараа ажлаа өгөх ёстой

6/05/2026, 19:05

С.Амарсайхан: Эпштейнийн файлтай холбоотой хэргийг шалгах ажлын хэсэг байгуулна

6/05/2026, 19:04

Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай

6/05/2026, 19:02

2025 онд төрөлт 5.7 хувиар буурч, нас баралт 2.1 хувиар багасчээ

6/05/2026, 19:00

Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоо эхний 4 сарын байдлаар 35 хувиар өслөө

6/05/2026, 18:58

“Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны ажлыг хийж байна

6/05/2026, 18:55

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой тохиож байна

6/05/2026, 18:52

ХХОАТ-ын 2025 оны хөнгөлөлт, буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ

20/04/2026, 20:28

Г.Батсуурь: Уран зохиол дахь жендэрийн судалгаа эрчимжиж байна

20/04/2026, 20:26

"Эгэл хөвүүн Тэмүжин" таван боть романы эхний хоёр боть ном хэвлэгдлээ

20/04/2026, 20:25

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар П. Батбаатарыг томилжээ

20/04/2026, 20:22

Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадам болно

20/04/2026, 20:21

С.Баярцогт: Намын дарга, бүлгийн даргын албан тушаалыг салгах нь зүйтэй гэж ярилцсан

20/04/2026, 20:20

Эрчим хүчний үнийг иргэдэд гэнэтийн дарамтгүйгээр үе шаттай шинэчилнэ

20/04/2026, 20:18

П.Наранбаяр:Өмнөх сайд нар руу буруугаа чихэж буй увайгүй үйлдлээ зогсоо

20/04/2026, 20:17

Санжаасүрэнгийн Зориг агсны 64 насны ой тохиож байна

20/04/2026, 20:16

Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө

20/04/2026, 20:15

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

20/04/2026, 20:11

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

10/04/2026, 12:32

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

10/04/2026, 12:31

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй

10/04/2026, 12:26

Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

10/04/2026, 12:22

Э.Даваанасан ААШТ-д түрүүлсэн Монголын 10 дахь эмэгтэй тамирчин боллоо

10/04/2026, 12:18

Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

10/04/2026, 12:16

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19