iNet.mn дагах

Ц.Алтангэрэл: Үндэсний бичгээ төмөр, мод, эсгий, даавуун дээр бичиж, нааж, оёж үзлээ

Уламжлалт гар урлалын бүтээлээр дамжуулан үндэсний өв соёл болох монгол бичгийг хүүхдүүдэд сургаж, түгээн дэлгэрүүлж яваа нэгэн эрхэм багштай хөөрөлдлөө. Монгол бичгийг бие дааж сурсан Ц.Алтангэрэл "Би монголд төрсөндөө өөрийгөө их азтайд тооцдог. Ингэж бахархахын шалтгаан нь үндэсний бичгийн соёл юм" гэв. Тэрбээр аймгийн Политехникийн коллежид 2003 оноос хойш арьсаар гар урлалын зүйл урлаач мэргэжлийн багшаар ажиллаж байна.

-Та монгол хэл, бичгийн мэргэжилтэй хүн биш хэрнээ өөрийн ажил, уран бүтээлдээ монгол бичгийг өвлөж, түгээн дэлгэрүүлж байна. Хэзээ яаж сурч байсан бэ?
-Аав маань модны дархан, мужаан хүн байсан ч ном их уншдаг, бичгийн соёлыг ихэд эрхэмлэдэг хүн байлаа. Намайг жаахан байхад нүдэнд жирэлзсэн босоо бичиг харуулаад “Үүнийг уйгаржин бичиг гэдэг юм. Үндэсний өв соёлтой холбоотой. Одооны кирилл бичиг зүүнээсээ баруун тийш бичдэг, үгүйсгэсэн шинжтэй бол монгол бичиг дээрээсээ доошоо босоо бичигдэж, за, тийм гэсэн бэлгэдэлтэй байдаг” гэж тайлбарлаж байсан юм. Тухайн үед би жаахан хүүхэд байсан болохоор төдийлөн ойшоож ухаараагүй ч сүүлд нь бодож байхад агуу их ухааныг хэлж байжээ гэж ойлгосон.

Намайг сургуульд сууж байх үед монгол бичиг зааж байсангүй. Харин Дорж гээд цагаан толгойтой, их өндөр, ахмад багш байдаг байсан юм. Тэр багш маань заримдаа хүн, малын дүрсийг самбарт бичээд “Энэ бол монгол бичгийн тийм үсэг” гэж тайлбарлах нь хүүхдүүд бидний сонирхлыг их татдаг байлаа.

Тэгээд аавынхаа уншиж байгаа номыг харж нүдэнд дасал болсон учраас эхлээд цаасан дээр бичиж үзэж, дараа нь модон дээр, эсгийн дээр бичиж эхэлсэн. Гар урлал чинь өөрөө янз бүрийн зүйлийг оролдож, сэдэж байдаг онцлогтой учраас үндэсний бичгийг сурч, гар урлалд шингээж өгөх нь надад дөхөм байсан.

-Гар урлалдаа үндэсний бичгийг шингээж өгдөг нь их таалагдлаа. Хэзээнээс энэ санааг олж, хэрэгжүүлж эхлэв?
-Гар урлал бол уран бүтээлийн яруу найраг гэж би хэлэх дуртай. Гар урлал нь үндэсний өв соёл, уламжлал, дархлаа юм. Гэхдээ гар урлалын ном, бүтээл ховор. Өөрөө л судалгаа хийж, материалаа бүрдүүлж, турших зэргээр бэлтгэж ажил их өрнөдөг. Энэ явцад “Гар урлалыг үндэсний өв соёлтой холбож өгөх нь хүмүүст илүү ойр тусах юм байна” гэж бодоод хамгийн ойр дотно, үнэ цэнтэй зүйл юу байх вэ гэж суралцагч хүүхдүүдтэйгээ зөвлөлдөх үеддорнын билигт яруу найрагч Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ” гэх мэтчилэн шүлэг, найраглал,уран зохиолын хичээлтэй холбогдож эхэлсэн. Эндээс л үндэсний монгол бичгээ гар урлалтай хослуулан авч явах санаа төрсөн дөө.



-Одоогоор гар урлалын ямар бүтээлүүдэд үндэсний бичгээ ямар байдлаар мөнхөлж үлдээсэн бэ?
-Төмөр, мод, эсгий, даавуун дээр бичиж, нааж, оёж үзлээ. Зүү ороох болон бусад төрлийн гар оёдлуудаар хатгаж үзлээ. Гар урлал хийхэд материал бүр онцлогоосоо хамааран өөрөөр амилдаг. Тэгэхээр яаж хийвэл үндэсний бичиг гоё харагдах вэ, зээгт наамлаар хийх үү, модон дээр наах уу, сийлэх үү, түлэх үү гээд бодно. Ясан дээр бичихэд эхлээд ясны тосыг бүрэн гаргаад дараа нь бэхээр бичих үү, тосон балаар уу гэх мэтчилэн туршина. Материалын амин чанар нь бүтээл амилахад нөлөөтэй байдаг.


-Монгол бичиг сурах нь тийм ч амар биш. Мэргэжлийн багшаар заалгаад ч сурахгүй хүн байхад та бие даан сайн сурчээ. Бас улсын уралдаануудад нэлээн оролцсон байна.
-МОНЦАМЭ агентлаг, Хүмүүн бичиг сониноос жил бүр зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” уралдаанд жил дараалан оролцож байхдаа монгол бичиг бол насаараа сурч эзэмших боловсрол юм байна гэж бодсон. “Мөр” гэх үг байлаа гэхэд л өгүүлбэрт орж байгаа утгаараа өөр өөр бичигддэг. Тэр хэрээрээ гайхамшигт өв соёлыг тээж байдаг учраас маш хүндэтгэлтэй хандах ёстой агуу бичиг юм байна гэж ойлгосон доо.

Уралдаанд оролцоод түрүүлэх нь миний зорилго биш. Бусад хүмүүсийн бүтээлүүдийг харж суралцаж, урлаг, гоо зүйн таашаал авч, үндэсний бичгийг ямар бүтээлээр яаж илэрхийлж болох вэ гэдэг санааг олж авдаг. Өөрийн оролцож буй бүтээлүүдээрээ мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авна. "Хүмүүн бичиг" сонины редактор Б.Элбэгзаяа багшаас шүүмж сонсоно.

Жил бүрийн 12 дугаар сарын 29-нд тохиодогүндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн өдрөөр боловролын салбарын хэмжээнд зохион байгуулдаг “Монгол бахархал” уралдаанд хүүхдүүдтэйгээ “Үндэсний гоёл бол үндэсний соёл юм” гэсэн сэдвээр бүтээлүүд хийж оролцоод түрүүлж байлаа.


-Уралдаанд ямар бүтээлүүдээр оролцож байв?
-“Монголын сайхан бичигтэн” уралдаан дотроо олон ангилалтай. Бичвэрийн төрлүүдэд ихэвчлэн хэл, уран зохиолын багш нар оролцоод байдаг. Миний хувьд бүтээлийн төрлөөр оролцдог л доо. Үнэхээр гайхамшигтай бүтээлүүд тэнд цугладаг. Нэлээн өндөр настай нэг хүн уур, нүдүүр дээр үндэсний бичгээр тайлбар бичээд ирүүлсэн байсан. Зарим залуучууд уур, нүдүүрийг юунд ашигладгийг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр зөвхөн үндэсний бичиг гэхээс илүү олон зүйлийг харж, суралцах боломжтой байдаг.

Би СӨББ-ын багш нарт зориулсан оньсого тааврын “Монгол гайхамшиг” гэж эсгийн ном хийсэн. Хүүхдэд танин мэдэхүй, өв соёлын ойлголтыг өгөхдөө дахин дахин ярихдаа биш хамгийн ойр, гарт нь байдаг зүйлээр дамжуулан тайлбарлаж өгөх нь цэцэрлэгийн багш нарт илүү дөхөм болов уу гэж бодож энэ номоо бүтээсэн.

Мөн Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгэнд зориулж бүтээл хийгээд уралдаанд оролцсон. Энэ шүлэг өөрөө үнэ цэнтэй бүтээл юм. Би Бүрд сумын уугуул, их найрагчтай нэг нутаг гэдгээрээ омогшиж, онгирч явдаг. Тийм учраас энэ шүлгээр бүтээл хийе гэж бодож, яаж хийх вэ гэж хүүхдүүдтэйгээ нэлээн ярилцлаа.

Энэ шүлгийн үг бүрд үндэсний онцлог харагдаж байдаг. Эцэс төгсгөлгүй, хязгааргүй байхын бэлгэдэл нь бөөрөнхий учраас үүнийг бэлтгэдэг дугуй тавцан ашиглаж, хилийн баганаа байрлуулаад шүлгээ монгол бичгээр бүтэн бичсэн.
Ханат цагаан гэрийн одот хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээргээд шүлгийн мөр бүрд байгаа утга санааг гар урлалаар илэрхийлэхийн тулд  маш олон материал шаардагдсан.
Тэр бүгдийг хүүхдүүд маань янз бүрээр цуглуулж, чулуу гэхэд л энд тэндээс авчирч, зохиомжтойгоо уялдуулан тавьж үзээд “Өвөрхангай ийм олон төрлийн чулуутай юмуу” гэх мэтээр давхар мэдлэг олж авч байлаа.

Гар урлалын материалаасаа гадна үндэсний бичигтэйгээ яаж хослуулж, яаж илэрхийлэх вэ гэдгийг давхар бодно. Ингэж л бүгдийг нь цогцоор ойлгуулахыг багш нь зорьж явдаг юм. Миний бас нэг бүтээл болох
Мандах төрийн малгай
Дэвжих төрийн дээл
Хана төрийн хантааз
Бүтэх төрийн бүс
Түших төрийн тулгуур гутал гээд үндэсний хувцасны соёлыг 4Dхэлбэрээр харуулсан бүтээл маань улсын уралдааны шагналт байрыг авч, МОНЦАМЭ агентлагийн архивт хадгалагдаж байгаа.

Гар урлалаа биетэй, бодитой, товгор хэлбэртэй харагдуулахын тулд үндэсний бичгийн дөрвөлжин, эвхмэл төрлүүд болон зүү ороох гар оёдлыг ашигладаг.  
“Өвөрхангайн магтаал”-ыг хоёр метр эсгийн дээр бичсэн нь манай сургуульд байдаг юм.

-Монгол бичгийн өв соёл, ач холбогдлын талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Би Монголд төрсөндөө өөрийгөө их азтайд тооцдог. Ингэж бахархахын шалтгаан нь үндэсний бичгийн соёл юм. Гэтэл Монгол улс үндэсний бичгээ энэ жилээс л төрийн албан хэрэгт ашиглаж эхэлж байна. Үүнтэй холбоотой, чадна чадахгүй, сурсан сураагүй гэх элдэв яриа гарч байгаа ч одоо нэвтрүүлэх цаг нь болсон. Дасах, сурах ёстой. Энэ шийдвэр хэрэгжиж байж үндэсний дархлаагаа хамгаална, тусгаар тогтнолоо бэхжүүлнэ, өв соёлоо уламжилна.

Улс орон тусгаар тогтнож байгаагийн нэг илэрхийлэл нь үндэсний бичиг, үсэг байдаг. Тийм учраас хүлээцтэй, дасан зохицох, суралцах байдлаар дархлаагаа авч үлдэх нь чухал.


-Монгол бичгээс англи хэл сурахыг илүүд үздэг залуус байна. Багш хүний, мөн монгол бичгийг бие даан суралцсан хүний хувьд та ямар үг хэлэх вэ?
-Хүн өөрийгөө ямар үндэстэн билээ, хэн бэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Гадны соёлоос суралцаж, хөл нийлүүлж алхахыг хүсэлгүй л яахав. Гэхдээ өөрийн улс орны өв соёл, уламжлал, үндэсний дархлаагаа мэдэхгүйгээр гадаад хэл, соёлыг хайх нь эх оронгүй хүнтэй ижил.

Монгол бичгийг сурахдаа заавал ном шагайхаас илүү өөрт хамгийн сонирхолтой байдлаар сурч болно. Сүүлийн үед калиграфийг хүүхэд, залуучууд их сонирхдог болсон байна. Бийрийн уран бичлэгүүдийг харахаар үнэхээр бахархаж, баярладаг. Энэ бүтээлийг хийхдээ өөрт ахиц дэвшил авчраад зогсохгүй, харсан хүний мэлмийг нээж, сэтгэлийн баясал өгч байна гэдэг бахархал юм.


Дунд сургуулийн хүүхдүүд эсгийн дээр тэмээн жингийн цувааны ачааг монгол бичгээр бичээд уралдаанд ирүүлснийг хараад би багшаар нь маш их бахархаж байсан. Энэ мэтчилэн өөрийн сонирхдог, хийдэг зүйлээрээ дамжуулж, монгол бичгийг амархан сурч болно.
-Үндэсний бичиг үсгээ өвөрмөц аргаар түгээн дэлгэрүүлж байгаа танд маш их баярлалаа. 



скачать dle 12.0

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

10/04/2026, 12:32

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

10/04/2026, 12:31

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй

10/04/2026, 12:26

Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

10/04/2026, 12:22

Э.Даваанасан ААШТ-д түрүүлсэн Монголын 10 дахь эмэгтэй тамирчин боллоо

10/04/2026, 12:18

Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

10/04/2026, 12:16

Улстөржилтдөө улайрсан Х.Нямбаатар Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчив

1/04/2026, 15:58

Туул гол уу, Туулын хурдны зам уу?

1/04/2026, 15:56

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал

1/04/2026, 15:54

Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөллөө

1/04/2026, 15:52

Усны компакт төлөвлөсөн хугацаа, батлагдсан төсөвтөө хэрэгжив

1/04/2026, 15:50

Ч.Жачин: Монголын уран зохиолыг жинхэнэ уран зохиол болгосон бүтээлүүд бол “Миний нутаг”, “Учиртай 3 толгой“

1/04/2026, 15:47

“Оскар”-ын наадмын шилдгүүд тодорлоо

16/03/2026, 21:59

Н.Учрал: Хаврын ээлжит чуулганаар авлигын эсрэг эрх зүйн эрүүл орчныг бүрдүүлнэ

16/03/2026, 21:57

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

16/03/2026, 21:55

Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

16/03/2026, 21:54

Ж.Батмөнх агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан дижитал үзэсгэлэнг нээлээ

10/03/2026, 20:29

Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулна

10/03/2026, 20:26

“Хөх сувд” мөсний наадамд үндэсний хувцсаараа гоёсон иргэд

10/03/2026, 20:21

Өвлийн паралимпын наадам: У.Бат-Оюуны баг таван тоглолтоос хоёр хожилтой

10/03/2026, 20:19

Р.Батболд: ИЗНН татан буугдахдаа тулаад байна

10/03/2026, 20:18

Нэр нь эгүүлэн татах, үйлчлэл нь ирц сайжруулах төсөл

10/03/2026, 20:16

"Нийтлэлч Отгонбаяр" сангийн шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

10/03/2026, 20:13

Зурхайч нараас гадна нэмэлтээр хөтөч лам ажиллаж байна

23/02/2026, 13:23

МАН-аас Г.Занданшатар, АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд “тулах” уу?

23/02/2026, 13:21

1072 хувьцааны ногдол ашиг олгоно

23/02/2026, 13:20

Л.Оюун-Эрдэнийн “34 хувь”-ийг Г.Занданшатар “60 хувь” болголоо

23/02/2026, 13:19

Эзэн Богд Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүллээ

23/02/2026, 13:08

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

23/02/2026, 13:07

Б.Энхбаяр: Хууль зөрчиж хилийн зурваст 34000 га газар ашиглуулах шийдвэр гаргасан

16/02/2026, 18:09

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19