П.Наранбаяр: Сурагчид сонголт хийж сурах нь боловсролын маш том үзүүлэлт
Монгол хэлний тухай хуулийн дагуу Төрийн албан хэргийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хос бичгээр хөтлөн явуулж буй.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 144 дүгээр захирамжаар Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг Монгол бичгийн үндэсний хөтөлбөрт тусгасан 4 зорилт, 69 үйл ажиллагааг 3 чиглэлд хувааж, хэрэгжилтийг ханган ажилласан юм. Энэ хүрээнд Боловсролын сайд П.Наранбаяраас уг хуулийн хэрэгжилт болон боловсролын салбарт хэрэгжүүлэх үйл ажиллагаанаас нь сонирхлоо.
-Төрийн албан хэргийгхос бичгээр хөтлөх хуулийн заалтэнэсарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гадаадын хэвлэлүүдэд,“Монгол Улс XIII зуундхүчирхэг байх ахуйдаахэрэглэж байсан бичиг үсгээ эргүүлэн авлаа”гэх мэтээр мэдээлсэн тухай дуулдаж байна.Монголчууд олон нийтийн сүлжээгээрсэтгэгдлээ хуваалцаж байна. Хуулийн хэрэгжилт өнөөдөр ямар байдалтай байнавэ. Үүнийг гол зохион байгуулж байгаа газрыгБоловсролын яам гэж ойлгож болох уу?
-Энэ ажилд Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Төрийн албаны зөвлөл,Боловсролын яам хамтарч байгаа.Монгол бичиг бидний ууган бичгүүдийн нэг. Түүнээс өмнө Орхоны бичээс,брахмабичиггээд авиа тэмдэглэдэг олон янзын үсэг хэрэглэж байсныг манай орон дахь бичиг үсгийн дурсгалууд харуулдаг.Хамгийн амжилттай хэрэглэсэнньбидний хэлж заншсанаарбосоомонголбичигмаань юм. Үүнээсхойш тод бичиг,Вагиндрагийн үсэг,дөрвөлжинбичигбуюу Пагва ламын үсэг,соёмбо үсэггээдолонбичиг үсгийг хэрэглэж байжээ. Монголчууд олонбичиг үсгийгхөгжүүлж ирсэн нь дэлхийнард түмэндтэр бүрбайдаггүй, үнэхээрбахархмаар түүх билээ.Кирилл монгол бичиг ч гэсэнОросын үсэг биш шүү дээ.Тэгэхээр кирилл монгол бичгийг уйгуржин монгол бичигтэйгээ хослуулан хэрэглэж эхэлж байна.
1990-ээд оноос хойш монголчууд монгол бичгээ сэргээн хэрэглэхэдтом дэвшил гаргасан.
XIIIзуун үнэхээрмонголчуудынзуунбайсан. Хамгийн сүүлд бифранц эрдэмтний“Алтан орд”зохиолыг уншлаа.Тэрхүүнэг сэдэвт бүтээлдбахархмаар түүхих бий. Монгол хэлгэдэголон улсын хэл болж, монгол бичгээр бичсэн захидлуудолон улсад хүрчбайсанбайна. Манай монгол хэлийгхятад, перс гээдолон үсгээр тэмдэглэж байж шүү дээ.
-Таны хэлсэнчлэн монголчууд бичгийн агуу их соёлтой ард түмэн.Монголбичгээ сэргээгээд, төрийн бичиг болгоод авбал монголчууд бидний мандал бадралд их л хэрэгтэй учиртай юм сан гэж билгүүн номч Б.Ринчен гуай хэлсэн байдаг. Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн мэдээллээр, монгол бичгийг4200 байгууллагын бараг 50 хувьд нь туршаад эхэлжээ.Гэхдээ хуулийн хэрэгжилтийг хангахад зориулан нэмж журам гарахуу?
-Төрийн албан хаагчдыг бодлоготойгоор монгол бичгийн сургалтад суулгаж бэлдсэн.Судалгаагаар Говь-Алтай аймаг хамгийн өндөрбуюу 70 гаруйхувьтайбэлэн гэсэндүн гарсан. Говь-Алтай аймагт Ш.Чоймаа багш мэндэлсэн.Тэгэхээртэнд бичгийн хүмүүсийн уламжлалхадгалагдаад буй хэрэг шүү дээ.
Монгол бичиг үгийн язгуурыг эвддэггүй их сайн чанартай.Эх хэлээ илүү амталъя,мэдэрье гэх үед тэр язгуурруу нь ороход хэчнээн сайхан. Жишээлбэл,зургаа гэдэг үгийгжиргуга гэж бичнэ.Жирийн,жирэмсэн гэж бичихэд“жир”язгуур явжбайна.С.Дулам багшийнхэлснээр, энэ бол хоёргэдэг утгыг илэрхийлдэг язгуур. Үнэхээр “жирийн бус”гэдэгболахижөөрбайхгүй, хоёргэж байхгүй гэсэн санаашүү дээ.
Харин кирилл монгол бичиг халх аялгуун дээр суурилсан. Бидний өдөр тутмын ярьж байгаагаар тэмдэглэхэдхамгийних дэвшил авчирсан бичигюм.
-Та нэрийн хуудсаа монгол бичгээр хэвлүүлсэн байна. Монгол бичгийгта хэзээнээс сурч эхэлсэн бэ?
-Монгол бичигих гоё бичиг шүү дээ.Би оюутан байхдаа лекцээ монгол бичгээр тэмдэглэдэг байсан.Нэгдүгээрт,сурчихъя гэж бичиж байсан үе, хоёрдугаарт,их хурдтай бичиж болдог, гуравдугаарт нэг нууцбий. Тухайн үедбие биеийнхээ лекцийн дэвтрийг их гуйдаг байсан. Тэгэхээр монгол бичгээр тэмдэглэчихээрлекцийн дэвтрээ алдахгүй,амарбайдагбайв /инээв/.
-Монгол бичгээр бичдэг хүмүүс цөөн байх үед монгол бичиг мэддэг хүмүүсийг ихэд тоодог, үнэлдэг байлаа шүү дээ.Ямар сайндаа, монгол бичгээр бичдэг улсуудилүү төлөвшсөн,хүмүүжилтэй харагддаг гэдэг байлаа. Та үүнийг юу гэж боддог вэ?
-Хичээжсурсан хүний цаана хөдөлмөр байдаг.Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлж бий болгодог. Жишээлбэл,жүдогоор хичээллэж амжилт гаргасанхүнтэйуулзахад их даруу,ах захаа хүндэлдэг болсон байдаг. Тэгэхээр монгол бичиг сайн сурсныцаана өөрийгөө бий болгосон хөдөлмөрийг илэрхийлж байна. УИХ-ын гишүүдээсН.Эрдэнэболд гишүүн монгол бичгээр маш сайхан таталгаж бичдэг,өөрийнхөө тэмдэглэлийг хөтөлж байхыг харсан. Мөн Б.Найдалаа гишүүнмонгол бичгээрээ сайхан бичнэ. Засгийн газрын гишүүн Л.Энх-Амгалан сайд маш гоё хэвийнбичигтэй бичлэгээ цахим орчинд оруулсанбайнабилээ. Тэр нь цаанаа л их дадсан бичиг байгаа юм.
-Монгол бичиг сурахад танд хэцүү байсан уу?
-Сонирхолтой байсан л гэж хэлнэ.Манай багш монгол бичгээр“Монголын нууц товчоо”-гуншуулсан. Бид хуулж бичихявцдаа сурсан. Дандаа эртнийномбичээд байж болохгүйгээд монгол бичиг, кириллээр гарсан 1992 оныҮндсэн хуулийнмонгол бичгийн хэсгийг нь уншуулаад,бас хуулуулж бичүүлдэг байв.Эцэст нь,Үндсэн хуулиа ч бараг цээжилсэн,монгол бичгээ ч тогтоогоод авсан.
Тэрбайтугаймонгол бичгийнтигийгсудалсан судалгааг ч харж байхад,заргын бичгийг бичихдээ жадалж бичдэг,сүүлийг дээш татахгүй доошньбичдэг байж шүү дээ. Энэ мэтээр монгол бичгийн үсгийн тигийн тухай асуудал ч сонирхолтой. Одоо ингээд хэнийтигээр явах вэгээд маргалдаж байнагэдэг бол монгол бичгийн хэрэглээаль хэдийн бий болснышинжюм даа.
-Т.Галсан гуайэнэ үеийг “Монгол бичигтэн залуу үеийнхэнзулзган ширэнгэ шиг төрсөн үе” гэж их гоё тодорхойлсон?
-Үнэхээргоё хэлжээ.Зулзган ширэнгэ 80 жилийн дараа ямар ой болохболгэхээрсайхансанагдаж байна.
-Монгол бичиг дэлгэрэхэд уран бичлэг ихэд нөлөөлсөн, залуус ч уран бичлэгт ихэд татагдсан.Та уран бичлэг сонирхож байв уу?
-Ёстой чаддаггүй,тэгээдчэнэньавьяасынурлагюм. Араб бичгийн уран бичмэлийг харахаар гайхамшигтайбайдаг.Яагаад гэвэл,Исламын шашин элдэв дүр бүтээхийг хориглодог. Тэр бичиг дотроодүр, дүрсийг бий болгох,хээ угалз болгохталруу хөгжсөн учраас тэнд гайхамшиг байна. Монгол бичиг яг тийм. Хос уянгаар бичих, эвхмэл бичгээр бичих гэх мэт. Эвхмэл бичгийн учрыгэхэндээолж уншина гэдэг бас л хүнд шүү дээ.Төрийнсүлдийгбүтээсэнзураач Ц.Ойдовгуайхос уянгын ланз маягийн бичгийг судалжнэг тиг бий болгосон гэж биойлгодог.
-Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд байгуулсан ажлын хэсгийгБоловсролын сайд ахалжажилласан. Тэгэхээр одоо төрийн албан хаагчдын монгол бичгийн чадварыг гүнзгийрүүлэхийн тулд ямар ажил хийх шаардлагатай вэ?
-Гол нь хэрэглээндорохёстой. Төрийн албан хэргийг хөтөлж эхэлж байна. Энэньбүр дээр үеэсээ эхэлчихсэн байсан шүү дээ.Монгол УлсынЕрөнхийлөгчийн гадагшявуулж байгаа албан захидлыгангли,монгол бичгээр явуулдагболчихсон байсан.Бид цаашдаа монгол бичгээр гарч байгаа хэвлэмэл материалуудыг нэмэх ёстой.Хоёрдугаарт, монгол бичгийн судалгааг дэмжих ёстой.
Монгол бичгээр хэвлэгдсэн сайн бүтээл зохиолуудыгэргэжхэвлэж гаргах ажлыг хийжбайж монгол бичгийн хэрэглээ илүү сайжирна. Сурах бичиг дээр унших бичиг нэмэгдсэн. Унших бичгийн зарим хэсгийг нь монгол бичгээр хэвлэж өгч болно. Тэгээд уншаад дадаад сурчихаараа“энэ ямар амар бичиг вэ”гэх нь зайлшгүй. Монгол бичигт маш олон давуу тал бий шүү дээ.
-Нийслэлийн гуравдугаар сургуульмонгол бичгээр хаягласан нь гоёмсог, өвөрмөц л харагддаг. Энэ мэтээр байр байшингийн дизайн урлалд монгол бичгийн хэрэглээг оруулах боломжийн тухайд та юу гэж бодож байна вэ?
-Гуравдугаар сургуульанхбарилга барих үедээ лхаягаахийчихсэнбайсан. Барилгын хананы хоёрталдулаан дээрмонгол бичгээрбичсэн. Иймэрхүү байдлаар хийгээд явахыг дэмжинэ. Гэхдээ Монгол Улсын төрийн байгууллагуудын хаягийнстандарт бий. Түүндмонгол бичигзаавалбагтдаг.Боловсролын яамчгэсэн кирилл бичгийн хажуудмонгол бичгээр бичсэн байгаа.
Нэгжишээ хэлье. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав гэж хотын төвд байдаг сургууль дээр очиход цагаан шохойн барилгын ханан дээр улаан тоосгоор маш томоор биччихсэн байсан.Ингэхдээ “Өсөхөөс сурсан үндсэнхэлмартаж болшгүй соёл” гэж монгол бичгээрээ бичсэнбайсан.
-Төрийн байгууллагуудбүхалбанбичгээхос бичгээрүйлдэх хуулийн заалтыг хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ гэдэг талаар нэмэлт дүрэм журам үнэхээр шаардлагагүй гэж та бодож байна уу. Бүгдийг цаасаар гаргаад байх уу гэдэг асуулт олон байгууллагын өмнө тулгарч байх шиг?
-Хуулийн заалтаартөрийн хэрэглээнд оруулна гээд заасан, түүгээрээл явж байгаа. Ямар ч байсан кирилл үсгээсээ монгол бичиг рүү хөрвүүлдэг программ хангамжнь орчихсон явж байгаа.Цахим орчиндоо хоёулангаараабайж байгаа.Засгийн газар100хувьцахим руу шилжиж байна.Тэгэхээр цаасны хэрэглэээрс буурч байгаа.
-Боловсролын яамны хувьд ямар хөрвүүлгийн программ ашиглаж байнавэ?
-Кирилл үсгээр алдаагүй бичсэн бол монгол бичгээр алдаагүй л бууна. Монгол бичиг компьютерт илүү сайн таардаг бичиг.Гээгдэх эгшгийн дүрэмбайхгүй, үгийн үндэс нь эвдрэхгүй.
Ер нь бүхл зүйлийг, журмаар тогтоох гэвэл асуудлыг төсөр биш нүсэр болгох талтай.Хэрэглээний хүрээндээ бүгд хэрэглээд явж байгаа зүйлийг заавал тэгнэ ингэнэ гэх хэрэггүй шүү дээ.Хуульдмаш тодорхой заалттай, түүнийгээ л хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Таны хувьд ямар ямар албанбичгийг цаасан дээр үйлдэж байна вэ?
-Зарим тохиолдолд тушаалууд цаасаар гарч байна.Засгийн газар рууявах албан бичиг цахим болчихсон.
Түүнийгхүмүүс сайн ухамсарлах хэрэгтэй.Монгол бичигдэлхийгээр тархан суурьшсан олон хүнийг нэгтгэж яваа бичиг учраасбидгал голомт нь гэдгээ харуулж байгаа том үйл явдалюм.
-Танд нэгдүгээр сарын1-нээс хойш монгол бичгээрбичиг баримт ирж байна уу?
-Ирж байна аа, хоёрбичгээр ороод ирж байгаа.Альилүү хурдан уншдагбичгээрээ уншаадл явж байна.
-Монгол бичгийн үндэсний хөтөлбөрт тусгагдсанунших бичгийг монгол бичгээрхөрвүүлэх ажил яагаад ажил хэрэг болохгүй байгаа юм бол?
-1-5 дугаар ангийн боловсролын хөтөлбөр, сурах бичгийг шинэчилж байгаа. Мөн27 түшиц сургуульдтуршиж тохиргоо хийх ажилявж байна. Бүтэн жил үргэлжилнэ. Түүний дараабүрэн хэвлэгдэж гарна.
Тэгээд 6-12 дугаар ангийн судалгаа,үндсэнхөтөлбөрөөболовсруулах ажил эхэлж байгаа. 2026 ондоо нэвтэрч эхэлнэ гэсэн үг. Боловсролын хуулиараа 10 жил тутамдаа хөтөлбөрөө,сурах бичгээ шинэчилдэг. Тэр хугацаа нь ирээд байгаа юм. 2014 онд цөм хөтөлбөр гэж гарсан шүү дээ. Түүнээс хойш энэ цөм хөтөлбөр тууштай яг тогтвортой хэрэгжсэн.Дунд нь сайжруулсан хөтөлбөргэж үнэлгээн дээр өөрчлөлт хийсэн чцөм хөтөлбөр үндсэндээ өөрчлөгдөөгүй. Тэгэхээр энэ хөтөлбөрийг өөрчлөхийн тулд бид2023 онд үндэсний бүх зөвлөлөө ажиллуулаад боловсролын үзэл баримтлалаа баталсан. Тэрхүүүзэл баримтлал дээрээ суурилаад явж байгаа юм.
-PISAүнэлгээгээрмонгол хүүхдүүдийнунших,ойлгож унших чадвар муубайнагэж үнэлэгдсэн. Тэгэхээр унших чадварын энэ хоцрогдлыг яах вэ?
-Энэхүү асуудлыг хүмүүс мэдрэмжээрээ мэдэж байсан л даа. Гэхдээ хөндлөнгийн зүйл гарч ирэхэдхөдөлшгүй нотлох баримт нь болсон. Тиймучраас бид унших бичгийгхоёрдугаар ангиас ньсэргээж байгаа.Нэгдүгээр ангидаа үсгээ таньж, цагаан толгойнхоо цаана гарна. Унших чадварын хөгжилгэдэг болбид сэтгэж байна уу,үгүй юү гэдэгтулгуур шинж чанартай асуудал шүү дээ.
-Энэ онд дахин судалгаанд хамрагдах ёстой санагдаж байна. Дэвшил харагдах болов уу, яах бол?
-Тиймээ, гурванжил тутамдаахамрагдана.PISAшалгалт бол9 дүгээр ангид авдаг шалгалтюм. Ихэнх улс орнууд 9 дүгээр ангидзаавал суралцах ёстой суурь боловсрол нь дуусдаг жилучраастэр л дээ.
-Цар тахлаас үүдсэнхичээлийн хоцрогдлыг хэрхэн нөхөж байгаа вэ?
-Хоцрогдол ер нь бүхий л ангид үүссэнбайгаа. Цахим хичээлдбага сургуулийн хүүхэдбие дааж орж чадахгүй,эцэг эхийн хараа халамж заавал шаардлагатайучраас л хоцрогдолүүсчихсэнхэрэг шүү дээ. Тэгэхээрбидүүнийгнөхөх3 жилийн төлөвлөгөөгаргасан. Энэ жилдээ дуусах ёстой. Танхимын хичээлүүдээ бүрэн дуусгах бодлогоо барина.Гурванулирлын тогтолцоонд орж,ханиадиддэгддэгүеэс эхэлж амраасан. Тэгэхдээнэгдүгээр улиралд амардаг байсан үед нь танхимаар хичээллэхгүйгээрбие даалтын 7 хоног гэж оруулж ирсэн.
Хүүхдийг музей үзэх,өөрийгөө хөгжүүлэх,төлөвлөсөн ажлаа хийхгэсэн байдлаар сургуулиудадчиг өгч ажилласан.
-Сурах бичгийн чанарын асуудалих хөндөгддөг. Сурах бичгийн агуулгыг сайжруулах талд та ямар байр суурьтай ажиллах вэ?
-Зунаас ажлын хэсэгажиллажбайгаа.Энэ ажлыг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн гардажбайгаа. Үүнд250 орчим судлаач, багш,эцэг эхийнболонхэвлэлийн компанийн төлөөлөл, гадаадад төгсөж ирсэн судлаач гээдолон жил сурах бичиг бичилцсэн туршлагатай улсуудбагтсан.
Бүүвэйн дуугаар эхэлж суудагэх хэлнийх нь тэр айзмыг хүүхдэд тархиндньсуулгах ёстой. Туульс сонсож байж 3-4 үгээр айзам холбоно. Толгой сүүл холбохдоо бишхэлнийайзамгүн бат суух ёстой.
Орчин цагт хүүхдийн амьдарч байгаа орчинд нь нийцсэн үг хэллэг байгаа эсэхийг харсангэж ойлгосон. Тэгэхдээ манайхан энэ удаагийн гаргаж байгаа "Цагаан толгой"-н унших бичигтээуламжлалыг барьсан байнабилээ.Хэтэрхий их уламжлал барилаа гэхшүүмжлэл ч ирсэн байна билээ.
Хоёрудаа хэвлэгдсэн“Сурагчийн тайлбар толь”-д нэг, хоёродтой үгийг оруулсан.Өмнө ньхэрэглээ ихтэй,бага хэрэглэдэг, монгол хэлээр гүнзгийрвэлшаардлагатай үгийн судалгаабайдаггүй байсан.Тэгэхээр сурах бичиг үгийн сан дээр үндэслэх ёстой.
Монголын ахлах сургуулийн хүүхэд толгой үг нь30мянгаасдээшүгтэйтөгсчихмөөр байгаа юм.Хүүхдийг багад нь уншуулах номын жагсаалт гарсан байгаа.
Тиймээс Боловсролын яам2025 оны төсөвт бичил номын өргөөний системийгтусгаж чадсан.
-Тахэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүд чинь монгол бичигмэдэх үү?
-Хоёрхүүхэдтэй,хоёулаа монгол бичигтэй.Нэг нь оюутан, нөгөөхнь 10 дугаар ангид сурдаг.Миний охины бичгийн хэв нэлээн дадаад их сайн болчихсон байнабилээ.
-Мэргэжлээрээ олон жил ажилласан хүмүүсийг45хоногийн сургалтад хамруулаад гэрээт багшаар ажиллуулахаар болсон.Энэ ажилямар шатандаа явна вэ?
-Энэ ажлыг5 их сургууль дээр бэлдэж байгаа. Өөрсдөө курсээ нээгээд,байгалийн ухааны чиглэлээр мэргэшээд,их дээд сургуулиа 80-аас дээш хувийн үнэлгээтэй төгссөн,гэрээтээр, цагаар багшилж болно гэсэн хүсэл эрмэлзэлтэй улсуудыг сургаж байгаа. Төгсөхөөрнь шалгалтавч, тэдажиллах боломжтой болно гэсэн үг.
-Эхнийх нь төгсөөд шууд ажиллах уу?
-Энэхоёрдугаарсар дөхүүлээд төгсөх байх. Захирлууд шийднэ. Математикийн багшийн цаг гэхэднэг багш 19 цаг заах ёстойбайтал30гаруйцагийн хичээлтэй байхааряаж чанарыг шаардах юм. Тиймээсбагшлахуй дээр 6 багц арга хэмжээхэрэгжүүлж байгаа.Тэтгэвэртээ суучихсан багш нарыг ажиллуулахыг машихдэмжиж байгаа.Энэ асуудал бол тухайнүедээ миний олон нийтэд ойлгуулах тал дээр сайн ажиллаж чадаагүйн жишээ л дээ.Манай улсад1970-аад ондболон түүний өмнөбагшийн хомсдолгарч байсан юм билээ.
-Сайдын хувьдхамгийн чухалчилжхэрэгжүүлэхээр байгаа ажлынхаа талаар ярьж болох уу?
-Багшийн чанар, ёс зүй,чадварыгэрс дээшлүүлэх хэрэгтэй. Сайн багш олон бий,туршлагыг нь түгээмээр байна.Багшийн ажил руу хамгийн чадварлаг хэсэг нь тэмүүлдэг болгохын тулдцалин хөлсийг нэмэх, зөвхөн салбарын бишүндэснийхэмжээний асуудал болж байна.
Боловсролын салбарт90мянгагаруйхүнажиллажбайна.Төрзасаг, УИХбүхэлдээ хөдөлж байж,макро эдийн засгийнхаа тооцоог зөв хийх ёстой ажил болж байгаа.Мөнахлах сургуулиудыг сонголттой болгох асуудалчухал. Өөрөөр хэлбэл,бид нэг л хэвийн ахлах сургуультай яваад ирлээ.Үүнээсээцааш явъя.Есдүгээр анги төгсөж байгаа хүүхэд ахлах сургуулийн 5 хэв шинжийн өмнө ирж байх ёстой. Тэгээд ээж аавтайгаа 5 сонголтбайгаа тухай ярина.Их,дээд сургууль руузориод явахуу,эсвэл 12 дугаар ангитөгсөхдөө бүрэн дундболовсролынмэргэжлийн гэрчилгээ авдаг ахлах сургууль руу явах уугэдэг4 хэвшинж байна.
МонголУлсад 9 дүгээр анги төгсөж байгаа хүүхэд бүрмэргэжлийн тест өгдөг болоххэрэгтэй. Олон улсын хүүхэд бүрийганализ хийдэгбайдлыгнэвтрүүлмээр байна.
Социалист орнуудад сонголт байгаагүй. Дэлгүүрт ороходундаань улаан ус нэртэй ганцхан төрөл. Гэтэл хөгжсөнорнуудад ундаа 200-300 төрөл болоод явчихна. Кола дотроохэдэн төрөл, үргэлжсонголтын дунд оршиж байна. Сонголт хийж чадна гэдэг өөрөө боловсролын маш том үзүүлэлт.Сонголт хийж чадна гэдэг цаана нь үнэ цэн, сайн муугхарж чадах нүд байна гэсэн үг. Энэньөөртэйгөө ажилласан хүний шинж. МөнXXI зуунычадамжийнгол хэсэгюм.Үүнийг суулгахад анхаарах ёстой. Тэгэхээрахлах сургууль төрөлжиж эхлэх нь байна. Хүүхэдөөрөө өөрийгөөсорьжүздэгболно. Тэгээд 10 дугаар ангид орж байгаа хүүхэд зорилготой болж эхэлж байгаа юм.
Хоёрдугаарт,Хөдөөгийн эзэд нь байхгүй болчихоод байна. Хөдөө нутгийн эзэннь6 настай хүүхэдшүү дээ. Зургааннастай хүүхдийг тойрч гэр бүл оршиж,амьдрал эргэлдэж байгаа.Хүүхдийг нь сумын төвдхүчээр суулгадагбайдлыг цөөлж эхэлнэ. Багийн бага сургуулийг бидмотоциклоороо хүргээд өгөх зайд байгуулж эхэлнэ.Ийм бага сургуулиуд байж байж боловсролын чөлөөт бүс гэсэн ойлголт өнөөдөр орж ирж байгаа.Тавдугааранги төгсөхөднь тодорхойчадварыг суулгачихсан байхыг зорино. Хөдөө эзэнтэй байх хэрэгтэй. Бид малчин залуучуудад зориулсан сургалтыг хийхээр төсөв оруулсан.
Насан туршийн боловсрол гэж чухал хэсэг. Монгол Улс өнөөдөр уламжлалт МАА-гаа соёлын гол үндэс гэжүзвэл боловсролын нэг хэсэг байх ёстойгэдгийг бидхэлж байгаа.Боловсрол гэдэг өөрөө тасралтгүй хөдөлгөөн дунд байна.20,30 жилийн өмнөAI гэжмэддэггүй,10 жилийн өмнө цөм хөтөлбөр гэж гарч байхад хиймэл оюун ухаан гэхэд ойлгодоггүй байсан.Гэтэл өнөөдөр хүүхэд ChatGPT суулгачихсан гэрийн даалгавар хийгээд сууж байна.
Дэлхий рүү гарах хоёрхон том гарц байгаа. Нэг нь англи хэл, нөгөөх нькомпьютер. Мөн “Хүүхэд бүрд компьютер”хөтөлбөр Засгийн газрынхөтөлбөрт орсон. Багш бүрд биш хүүхэд бүрд тэгш боломжийг олгохоор интернэтийн хурдыг нь нэмэх ажил хийж байгаа. Үүлэн орчин дахьнэг хүнд оногдож байгаа тэр зай байж байж бүрэн явна шүү дээ. Ерөнхийдөө боловсролын асуудлаар яриад байвал маш их олон асуудал байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Монгол бичиг бидний өдөр тутмын ажил амьдрал, хүндэтгэлийн ёслолд бүрэн нэвтэрсэн байна. Хамгийн нандин сайхан үгээ монгол бичгээр сайн уран бичээчээр бичүүлж үүрд хадгалах гэдэг болсон байна. Энэ бол монгол бичгээ үнэхээр дээдэлж байгаагийн хэлбэр юм.
XIIIзуун үнэхээрмонголчуудынзуунбайсан. Хамгийн сүүлд бифранц эрдэмтний“Алтан орд”зохиолыг уншлаа.Тэрхүүнэг сэдэвт бүтээлдбахархмаар түүхих бий. Монгол хэлгэдэголон улсын хэл болж, монгол бичгээр бичсэн захидлуудолон улсад хүрчбайсанбайна. Манай монгол хэлийгхятад, перс гээдолон үсгээр тэмдэглэж байж шүү дээ.
-Таны хэлсэнчлэн монголчууд бичгийн агуу их соёлтой ард түмэн.Монголбичгээ сэргээгээд, төрийн бичиг болгоод авбал монголчууд бидний мандал бадралд их л хэрэгтэй учиртай юм сан гэж билгүүн номч Б.Ринчен гуай хэлсэн байдаг. Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн мэдээллээр, монгол бичгийг4200 байгууллагын бараг 50 хувьд нь туршаад эхэлжээ.Гэхдээ хуулийн хэрэгжилтийг хангахад зориулан нэмж журам гарахуу?
-Төрийн албан хаагчдыг бодлоготойгоор монгол бичгийн сургалтад суулгаж бэлдсэн.Судалгаагаар Говь-Алтай аймаг хамгийн өндөрбуюу 70 гаруйхувьтайбэлэн гэсэндүн гарсан. Говь-Алтай аймагт Ш.Чоймаа багш мэндэлсэн.Тэгэхээртэнд бичгийн хүмүүсийн уламжлалхадгалагдаад буй хэрэг шүү дээ.
Монгол бичгээс хүмүүс битгий айгаасай, битгий шүүмжлээсэй гэж боддог. Монгол хүн өөрөө хичээж, энэ бичгээ сайтар үзье гэвэл гурван сарын дотор сурах бүрэн боломжтой.Би 13 дугаар сургууль төгссөн.Бидэнд монгол бичиг заасан Жамбалсанжид гэж захирал байсан.Анхны хичээл дээрээорж ирээд монгол бичгийнзурлагуудыгнь танилцуулахдаа“сүүл, орхицыгсуга руугаа шидэж буй мэт бичээд бай”гэж байж билээ. Монгол бичиг маань шилбэ,шүд, гэдэс,сүүл, титэм гээдхэдхэнзурлагатай.Үгийн эхэн, дунд, адагт өөр болж хувирч байгаагнарийн харахадтэгж бичихээс өөр аргагүйн учрыг ухаартал минь заадаг байсан.
Монгол бичиг үгийн язгуурыг эвддэггүй их сайн чанартай.Эх хэлээ илүү амталъя,мэдэрье гэх үед тэр язгуурруу нь ороход хэчнээн сайхан. Жишээлбэл,зургаа гэдэг үгийгжиргуга гэж бичнэ.Жирийн,жирэмсэн гэж бичихэд“жир”язгуур явжбайна.С.Дулам багшийнхэлснээр, энэ бол хоёргэдэг утгыг илэрхийлдэг язгуур. Үнэхээр “жирийн бус”гэдэгболахижөөрбайхгүй, хоёргэж байхгүй гэсэн санаашүү дээ.
Тэгэхээр үгийн язгуурыг хайх, эх хэлнийхээ баялаг сэтгэлгээ рүү оръё гэвэл монгол бичгээ ухах хэрэгтэй.
Харин кирилл монгол бичиг халх аялгуун дээр суурилсан. Бидний өдөр тутмын ярьж байгаагаар тэмдэглэхэдхамгийних дэвшил авчирсан бичигюм.
-Та нэрийн хуудсаа монгол бичгээр хэвлүүлсэн байна. Монгол бичгийгта хэзээнээс сурч эхэлсэн бэ?
-Монгол бичигих гоё бичиг шүү дээ.Би оюутан байхдаа лекцээ монгол бичгээр тэмдэглэдэг байсан.Нэгдүгээрт,сурчихъя гэж бичиж байсан үе, хоёрдугаарт,их хурдтай бичиж болдог, гуравдугаарт нэг нууцбий. Тухайн үедбие биеийнхээ лекцийн дэвтрийг их гуйдаг байсан. Тэгэхээр монгол бичгээр тэмдэглэчихээрлекцийн дэвтрээ алдахгүй,амарбайдагбайв /инээв/.
-Монгол бичгээр бичдэг хүмүүс цөөн байх үед монгол бичиг мэддэг хүмүүсийг ихэд тоодог, үнэлдэг байлаа шүү дээ.Ямар сайндаа, монгол бичгээр бичдэг улсуудилүү төлөвшсөн,хүмүүжилтэй харагддаг гэдэг байлаа. Та үүнийг юу гэж боддог вэ?
-Хичээжсурсан хүний цаана хөдөлмөр байдаг.Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлж бий болгодог. Жишээлбэл,жүдогоор хичээллэж амжилт гаргасанхүнтэйуулзахад их даруу,ах захаа хүндэлдэг болсон байдаг. Тэгэхээр монгол бичиг сайн сурсныцаана өөрийгөө бий болгосон хөдөлмөрийг илэрхийлж байна. УИХ-ын гишүүдээсН.Эрдэнэболд гишүүн монгол бичгээр маш сайхан таталгаж бичдэг,өөрийнхөө тэмдэглэлийг хөтөлж байхыг харсан. Мөн Б.Найдалаа гишүүнмонгол бичгээрээ сайхан бичнэ. Засгийн газрын гишүүн Л.Энх-Амгалан сайд маш гоё хэвийнбичигтэй бичлэгээ цахим орчинд оруулсанбайнабилээ. Тэр нь цаанаа л их дадсан бичиг байгаа юм.
-Монгол бичиг сурахад танд хэцүү байсан уу?
-Сонирхолтой байсан л гэж хэлнэ.Манай багш монгол бичгээр“Монголын нууц товчоо”-гуншуулсан. Бид хуулж бичихявцдаа сурсан. Дандаа эртнийномбичээд байж болохгүйгээд монгол бичиг, кириллээр гарсан 1992 оныҮндсэн хуулийнмонгол бичгийн хэсгийг нь уншуулаад,бас хуулуулж бичүүлдэг байв.Эцэст нь,Үндсэн хуулиа ч бараг цээжилсэн,монгол бичгээ ч тогтоогоод авсан.
Тэрбайтугаймонгол бичгийнтигийгсудалсан судалгааг ч харж байхад,заргын бичгийг бичихдээ жадалж бичдэг,сүүлийг дээш татахгүй доошньбичдэг байж шүү дээ. Энэ мэтээр монгол бичгийн үсгийн тигийн тухай асуудал ч сонирхолтой. Одоо ингээд хэнийтигээр явах вэгээд маргалдаж байнагэдэг бол монгол бичгийн хэрэглээаль хэдийн бий болснышинжюм даа.
-Т.Галсан гуайэнэ үеийг “Монгол бичигтэн залуу үеийнхэнзулзган ширэнгэ шиг төрсөн үе” гэж их гоё тодорхойлсон?
-Үнэхээргоё хэлжээ.Зулзган ширэнгэ 80 жилийн дараа ямар ой болохболгэхээрсайхансанагдаж байна.
-Монгол бичиг дэлгэрэхэд уран бичлэг ихэд нөлөөлсөн, залуус ч уран бичлэгт ихэд татагдсан.Та уран бичлэг сонирхож байв уу?
-Ёстой чаддаггүй,тэгээдчэнэньавьяасынурлагюм. Араб бичгийн уран бичмэлийг харахаар гайхамшигтайбайдаг.Яагаад гэвэл,Исламын шашин элдэв дүр бүтээхийг хориглодог. Тэр бичиг дотроодүр, дүрсийг бий болгох,хээ угалз болгохталруу хөгжсөн учраас тэнд гайхамшиг байна. Монгол бичиг яг тийм. Хос уянгаар бичих, эвхмэл бичгээр бичих гэх мэт. Эвхмэл бичгийн учрыгэхэндээолж уншина гэдэг бас л хүнд шүү дээ.Төрийнсүлдийгбүтээсэнзураач Ц.Ойдовгуайхос уянгын ланз маягийн бичгийг судалжнэг тиг бий болгосон гэж биойлгодог.
-Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд байгуулсан ажлын хэсгийгБоловсролын сайд ахалжажилласан. Тэгэхээр одоо төрийн албан хаагчдын монгол бичгийн чадварыг гүнзгийрүүлэхийн тулд ямар ажил хийх шаардлагатай вэ?
-Гол нь хэрэглээндорохёстой. Төрийн албан хэргийг хөтөлж эхэлж байна. Энэньбүр дээр үеэсээ эхэлчихсэн байсан шүү дээ.Монгол УлсынЕрөнхийлөгчийн гадагшявуулж байгаа албан захидлыгангли,монгол бичгээр явуулдагболчихсон байсан.Бид цаашдаа монгол бичгээр гарч байгаа хэвлэмэл материалуудыг нэмэх ёстой.Хоёрдугаарт, монгол бичгийн судалгааг дэмжих ёстой.
Монгол бичгээр хэвлэгдсэн сайн бүтээл зохиолуудыгэргэжхэвлэж гаргах ажлыг хийжбайж монгол бичгийн хэрэглээ илүү сайжирна. Сурах бичиг дээр унших бичиг нэмэгдсэн. Унших бичгийн зарим хэсгийг нь монгол бичгээр хэвлэж өгч болно. Тэгээд уншаад дадаад сурчихаараа“энэ ямар амар бичиг вэ”гэх нь зайлшгүй. Монгол бичигт маш олон давуу тал бий шүү дээ.
-Нийслэлийн гуравдугаар сургуульмонгол бичгээр хаягласан нь гоёмсог, өвөрмөц л харагддаг. Энэ мэтээр байр байшингийн дизайн урлалд монгол бичгийн хэрэглээг оруулах боломжийн тухайд та юу гэж бодож байна вэ?
-Гуравдугаар сургуульанхбарилга барих үедээ лхаягаахийчихсэнбайсан. Барилгын хананы хоёрталдулаан дээрмонгол бичгээрбичсэн. Иймэрхүү байдлаар хийгээд явахыг дэмжинэ. Гэхдээ Монгол Улсын төрийн байгууллагуудын хаягийнстандарт бий. Түүндмонгол бичигзаавалбагтдаг.Боловсролын яамчгэсэн кирилл бичгийн хажуудмонгол бичгээр бичсэн байгаа.
Нэгжишээ хэлье. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав гэж хотын төвд байдаг сургууль дээр очиход цагаан шохойн барилгын ханан дээр улаан тоосгоор маш томоор биччихсэн байсан.Ингэхдээ “Өсөхөөс сурсан үндсэнхэлмартаж болшгүй соёл” гэж монгол бичгээрээ бичсэнбайсан.
-Төрийн байгууллагуудбүхалбанбичгээхос бичгээрүйлдэх хуулийн заалтыг хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ гэдэг талаар нэмэлт дүрэм журам үнэхээр шаардлагагүй гэж та бодож байна уу. Бүгдийг цаасаар гаргаад байх уу гэдэг асуулт олон байгууллагын өмнө тулгарч байх шиг?
-Хуулийн заалтаартөрийн хэрэглээнд оруулна гээд заасан, түүгээрээл явж байгаа. Ямар ч байсан кирилл үсгээсээ монгол бичиг рүү хөрвүүлдэг программ хангамжнь орчихсон явж байгаа.Цахим орчиндоо хоёулангаараабайж байгаа.Засгийн газар100хувьцахим руу шилжиж байна.Тэгэхээр цаасны хэрэглэээрс буурч байгаа.
-Боловсролын яамны хувьд ямар хөрвүүлгийн программ ашиглаж байнавэ?
-Кирилл үсгээр алдаагүй бичсэн бол монгол бичгээр алдаагүй л бууна. Монгол бичиг компьютерт илүү сайн таардаг бичиг.Гээгдэх эгшгийн дүрэмбайхгүй, үгийн үндэс нь эвдрэхгүй.
Ер нь бүхл зүйлийг, журмаар тогтоох гэвэл асуудлыг төсөр биш нүсэр болгох талтай.Хэрэглээний хүрээндээ бүгд хэрэглээд явж байгаа зүйлийг заавал тэгнэ ингэнэ гэх хэрэггүй шүү дээ.Хуульдмаш тодорхой заалттай, түүнийгээ л хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Таны хувьд ямар ямар албанбичгийг цаасан дээр үйлдэж байна вэ?
-Зарим тохиолдолд тушаалууд цаасаар гарч байна.Засгийн газар рууявах албан бичиг цахим болчихсон.
Монгол хэлтэн, тусгаар тогтносон улсын голомтоо сахиж байгаа, соёл уламжлалаа хадгалж, дэлхийн нүүдэлчдийн соёлын том төв болсон улс орны хувьд, үндэснийхээ бичгийг дахин сэргээх нь дэлхийн соёлт хүн төрөлхтний өмнө бидний хүлээсэн үүрэг юм.
Түүнийгхүмүүс сайн ухамсарлах хэрэгтэй.Монгол бичигдэлхийгээр тархан суурьшсан олон хүнийг нэгтгэж яваа бичиг учраасбидгал голомт нь гэдгээ харуулж байгаа том үйл явдалюм.
-Танд нэгдүгээр сарын1-нээс хойш монгол бичгээрбичиг баримт ирж байна уу?
-Ирж байна аа, хоёрбичгээр ороод ирж байгаа.Альилүү хурдан уншдагбичгээрээ уншаадл явж байна.
-Монгол бичгийн үндэсний хөтөлбөрт тусгагдсанунших бичгийг монгол бичгээрхөрвүүлэх ажил яагаад ажил хэрэг болохгүй байгаа юм бол?
-1-5 дугаар ангийн боловсролын хөтөлбөр, сурах бичгийг шинэчилж байгаа. Мөн27 түшиц сургуульдтуршиж тохиргоо хийх ажилявж байна. Бүтэн жил үргэлжилнэ. Түүний дараабүрэн хэвлэгдэж гарна.
Тэгээд 6-12 дугаар ангийн судалгаа,үндсэнхөтөлбөрөөболовсруулах ажил эхэлж байгаа. 2026 ондоо нэвтэрч эхэлнэ гэсэн үг. Боловсролын хуулиараа 10 жил тутамдаа хөтөлбөрөө,сурах бичгээ шинэчилдэг. Тэр хугацаа нь ирээд байгаа юм. 2014 онд цөм хөтөлбөр гэж гарсан шүү дээ. Түүнээс хойш энэ цөм хөтөлбөр тууштай яг тогтвортой хэрэгжсэн.Дунд нь сайжруулсан хөтөлбөргэж үнэлгээн дээр өөрчлөлт хийсэн чцөм хөтөлбөр үндсэндээ өөрчлөгдөөгүй. Тэгэхээр энэ хөтөлбөрийг өөрчлөхийн тулд бид2023 онд үндэсний бүх зөвлөлөө ажиллуулаад боловсролын үзэл баримтлалаа баталсан. Тэрхүүүзэл баримтлал дээрээ суурилаад явж байгаа юм.
-PISAүнэлгээгээрмонгол хүүхдүүдийнунших,ойлгож унших чадвар муубайнагэж үнэлэгдсэн. Тэгэхээр унших чадварын энэ хоцрогдлыг яах вэ?
-Энэхүү асуудлыг хүмүүс мэдрэмжээрээ мэдэж байсан л даа. Гэхдээ хөндлөнгийн зүйл гарч ирэхэдхөдөлшгүй нотлох баримт нь болсон. Тиймучраас бид унших бичгийгхоёрдугаар ангиас ньсэргээж байгаа.Нэгдүгээр ангидаа үсгээ таньж, цагаан толгойнхоо цаана гарна. Унших чадварын хөгжилгэдэг болбид сэтгэж байна уу,үгүй юү гэдэгтулгуур шинж чанартай асуудал шүү дээ.
-Энэ онд дахин судалгаанд хамрагдах ёстой санагдаж байна. Дэвшил харагдах болов уу, яах бол?
-Тиймээ, гурванжил тутамдаахамрагдана.PISAшалгалт бол9 дүгээр ангид авдаг шалгалтюм. Ихэнх улс орнууд 9 дүгээр ангидзаавал суралцах ёстой суурь боловсрол нь дуусдаг жилучраастэр л дээ.
-Цар тахлаас үүдсэнхичээлийн хоцрогдлыг хэрхэн нөхөж байгаа вэ?
-Хоцрогдол ер нь бүхий л ангид үүссэнбайгаа. Цахим хичээлдбага сургуулийн хүүхэдбие дааж орж чадахгүй,эцэг эхийн хараа халамж заавал шаардлагатайучраас л хоцрогдолүүсчихсэнхэрэг шүү дээ. Тэгэхээрбидүүнийгнөхөх3 жилийн төлөвлөгөөгаргасан. Энэ жилдээ дуусах ёстой. Танхимын хичээлүүдээ бүрэн дуусгах бодлогоо барина.Гурванулирлын тогтолцоонд орж,ханиадиддэгддэгүеэс эхэлж амраасан. Тэгэхдээнэгдүгээр улиралд амардаг байсан үед нь танхимаар хичээллэхгүйгээрбие даалтын 7 хоног гэж оруулж ирсэн.
Хүүхдийг музей үзэх,өөрийгөө хөгжүүлэх,төлөвлөсөн ажлаа хийхгэсэн байдлаар сургуулиудадчиг өгч ажилласан.
-Сурах бичгийн чанарын асуудалих хөндөгддөг. Сурах бичгийн агуулгыг сайжруулах талд та ямар байр суурьтай ажиллах вэ?
-Зунаас ажлын хэсэгажиллажбайгаа.Энэ ажлыг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн гардажбайгаа. Үүнд250 орчим судлаач, багш,эцэг эхийнболонхэвлэлийн компанийн төлөөлөл, гадаадад төгсөж ирсэн судлаач гээдолон жил сурах бичиг бичилцсэн туршлагатай улсуудбагтсан.
Бүүвэйн дуугаар эхэлж суудагэх хэлнийх нь тэр айзмыг хүүхдэд тархиндньсуулгах ёстой. Туульс сонсож байж 3-4 үгээр айзам холбоно. Толгой сүүл холбохдоо бишхэлнийайзамгүн бат суух ёстой.
Орчин цагт хүүхдийн амьдарч байгаа орчинд нь нийцсэн үг хэллэг байгаа эсэхийг харсангэж ойлгосон. Тэгэхдээ манайхан энэ удаагийн гаргаж байгаа "Цагаан толгой"-н унших бичигтээуламжлалыг барьсан байнабилээ.Хэтэрхий их уламжлал барилаа гэхшүүмжлэл ч ирсэн байна билээ.
МУИС, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн хамтран 1-12 дугаар ангийн хүүхдийн толгой үг хэдийг мэдэж төгсөх ёстой талаар үгийн сангийн судалгаа хийсэн.
Хоёрудаа хэвлэгдсэн“Сурагчийн тайлбар толь”-д нэг, хоёродтой үгийг оруулсан.Өмнө ньхэрэглээ ихтэй,бага хэрэглэдэг, монгол хэлээр гүнзгийрвэлшаардлагатай үгийн судалгаабайдаггүй байсан.Тэгэхээр сурах бичиг үгийн сан дээр үндэслэх ёстой.
Монголын ахлах сургуулийн хүүхэд толгой үг нь30мянгаасдээшүгтэйтөгсчихмөөр байгаа юм.Хүүхдийг багад нь уншуулах номын жагсаалт гарсан байгаа.
Ээж аав нар хүүхдэдээ ном уншиж өгдөг байх хэрэгтэй. Ном сонсож өссөн хүүхэд үгийн баялаг ихтэйгээс гадна гэр бүл, хүүхдийн харилцаа бат нягт болно. Тиймээс багад нь ном уншиж өгч байсан хүүхдийн амжилт өндөр байна гэж судалгаагаар гарсан.
Тиймээс Боловсролын яам2025 оны төсөвт бичил номын өргөөний системийгтусгаж чадсан.
-Тахэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүд чинь монгол бичигмэдэх үү?
-Хоёрхүүхэдтэй,хоёулаа монгол бичигтэй.Нэг нь оюутан, нөгөөхнь 10 дугаар ангид сурдаг.Миний охины бичгийн хэв нэлээн дадаад их сайн болчихсон байнабилээ.
-Мэргэжлээрээ олон жил ажилласан хүмүүсийг45хоногийн сургалтад хамруулаад гэрээт багшаар ажиллуулахаар болсон.Энэ ажилямар шатандаа явна вэ?
-Энэ ажлыг5 их сургууль дээр бэлдэж байгаа. Өөрсдөө курсээ нээгээд,байгалийн ухааны чиглэлээр мэргэшээд,их дээд сургуулиа 80-аас дээш хувийн үнэлгээтэй төгссөн,гэрээтээр, цагаар багшилж болно гэсэн хүсэл эрмэлзэлтэй улсуудыг сургаж байгаа. Төгсөхөөрнь шалгалтавч, тэдажиллах боломжтой болно гэсэн үг.
-Эхнийх нь төгсөөд шууд ажиллах уу?
-Энэхоёрдугаарсар дөхүүлээд төгсөх байх. Захирлууд шийднэ. Математикийн багшийн цаг гэхэднэг багш 19 цаг заах ёстойбайтал30гаруйцагийн хичээлтэй байхааряаж чанарыг шаардах юм. Тиймээсбагшлахуй дээр 6 багц арга хэмжээхэрэгжүүлж байгаа.Тэтгэвэртээ суучихсан багш нарыг ажиллуулахыг машихдэмжиж байгаа.Энэ асуудал бол тухайнүедээ миний олон нийтэд ойлгуулах тал дээр сайн ажиллаж чадаагүйн жишээ л дээ.Манай улсад1970-аад ондболон түүний өмнөбагшийн хомсдолгарч байсан юм билээ.
-Сайдын хувьдхамгийн чухалчилжхэрэгжүүлэхээр байгаа ажлынхаа талаар ярьж болох уу?
-Багшийн чанар, ёс зүй,чадварыгэрс дээшлүүлэх хэрэгтэй. Сайн багш олон бий,туршлагыг нь түгээмээр байна.Багшийн ажил руу хамгийн чадварлаг хэсэг нь тэмүүлдэг болгохын тулдцалин хөлсийг нэмэх, зөвхөн салбарын бишүндэснийхэмжээний асуудал болж байна.
Боловсролын салбарт90мянгагаруйхүнажиллажбайна.Төрзасаг, УИХбүхэлдээ хөдөлж байж,макро эдийн засгийнхаа тооцоог зөв хийх ёстой ажил болж байгаа.Мөнахлах сургуулиудыг сонголттой болгох асуудалчухал. Өөрөөр хэлбэл,бид нэг л хэвийн ахлах сургуультай яваад ирлээ.Үүнээсээцааш явъя.Есдүгээр анги төгсөж байгаа хүүхэд ахлах сургуулийн 5 хэв шинжийн өмнө ирж байх ёстой. Тэгээд ээж аавтайгаа 5 сонголтбайгаа тухай ярина.Их,дээд сургууль руузориод явахуу,эсвэл 12 дугаар ангитөгсөхдөө бүрэн дундболовсролынмэргэжлийн гэрчилгээ авдаг ахлах сургууль руу явах уугэдэг4 хэвшинж байна.
МонголУлсад 9 дүгээр анги төгсөж байгаа хүүхэд бүрмэргэжлийн тест өгдөг болоххэрэгтэй. Олон улсын хүүхэд бүрийганализ хийдэгбайдлыгнэвтрүүлмээр байна.
Сонголт гэдэг бүх юмыг өөрчилж байдаг, агуу юм. Сонголт хийхийн тулд өөрийгөө тодорхой хэмжээнд нээсэн байх хэрэгтэй. Жишээлбэл, сонголтын талаар Харвардын их сургуулийн нэг профессорын лекц бий.
Социалист орнуудад сонголт байгаагүй. Дэлгүүрт ороходундаань улаан ус нэртэй ганцхан төрөл. Гэтэл хөгжсөнорнуудад ундаа 200-300 төрөл болоод явчихна. Кола дотроохэдэн төрөл, үргэлжсонголтын дунд оршиж байна. Сонголт хийж чадна гэдэг өөрөө боловсролын маш том үзүүлэлт.Сонголт хийж чадна гэдэг цаана нь үнэ цэн, сайн муугхарж чадах нүд байна гэсэн үг. Энэньөөртэйгөө ажилласан хүний шинж. МөнXXI зуунычадамжийнгол хэсэгюм.Үүнийг суулгахад анхаарах ёстой. Тэгэхээрахлах сургууль төрөлжиж эхлэх нь байна. Хүүхэдөөрөө өөрийгөөсорьжүздэгболно. Тэгээд 10 дугаар ангид орж байгаа хүүхэд зорилготой болж эхэлж байгаа юм.
Хоёрдугаарт,Хөдөөгийн эзэд нь байхгүй болчихоод байна. Хөдөө нутгийн эзэннь6 настай хүүхэдшүү дээ. Зургааннастай хүүхдийг тойрч гэр бүл оршиж,амьдрал эргэлдэж байгаа.Хүүхдийг нь сумын төвдхүчээр суулгадагбайдлыг цөөлж эхэлнэ. Багийн бага сургуулийг бидмотоциклоороо хүргээд өгөх зайд байгуулж эхэлнэ.Ийм бага сургуулиуд байж байж боловсролын чөлөөт бүс гэсэн ойлголт өнөөдөр орж ирж байгаа.Тавдугааранги төгсөхөднь тодорхойчадварыг суулгачихсан байхыг зорино. Хөдөө эзэнтэй байх хэрэгтэй. Бид малчин залуучуудад зориулсан сургалтыг хийхээр төсөв оруулсан.
Насан туршийн боловсрол гэж чухал хэсэг. Монгол Улс өнөөдөр уламжлалт МАА-гаа соёлын гол үндэс гэжүзвэл боловсролын нэг хэсэг байх ёстойгэдгийг бидхэлж байгаа.Боловсрол гэдэг өөрөө тасралтгүй хөдөлгөөн дунд байна.20,30 жилийн өмнөAI гэжмэддэггүй,10 жилийн өмнө цөм хөтөлбөр гэж гарч байхад хиймэл оюун ухаан гэхэд ойлгодоггүй байсан.Гэтэл өнөөдөр хүүхэд ChatGPT суулгачихсан гэрийн даалгавар хийгээд сууж байна.
Тэгэхээр энэ их хүчтэй өөрчлөлт дунд боловсролын систем өөрчлөгдөх ёстой болчхоод байна. Тиймээс бидний шинэчилж байгаа хөтөлбөрт компьютерын ухааныг нэгдүгээр ангиас нь, англи хэлийг 3 дугаар ангиас нь орж байна.