iNet.mn дагах

АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө

Бүгд найрамдах намаас сонгогдсон​Дональд Трамп АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчийн хувиар​даваа гарагт​тангараг өргөлөө. Тэрбээр АНУ-д амьдарч буй бичиг баримтгүй олон сая цагаач иргэнийг эх орон руу нь албадан буцаах зэрэг бодлогын томоохон өөрчлөлтүүдийг яаралтай хийхээ амлав.

Тангараг өргөсний дараа хагас цаг орчмын турш хэлсэн үгэндээ Д.Трамп “Америкийн алтан үе яг одоо эхэлж байна” хэмээн онцлон дурдлаа. “Энэ мөчөөс эхлэн Америкийн уналт дууслаа. Бид улс орноо ялалт, амжилтын шинэ өндөрлөгт хүргэнэ. Бидэнд хүрч чадахгүй мөрөөдөл гэж үгүй. Бид​бууж өгөхгүй. Бид бүтэлгүйтэхгүй” гэж тэрбээр хэлсэн байна.

“Улс үндэстний амжилтын шинэ эрин үе эхэлж байна гэдэгт итгэлтэй, өөдрөг бодолтойгоор би ерөнхийлөгчийн албан тушаалд эргэн ирж байна. Өөрчлөлтийн түрлэг улс орныг хамарч байна" гэж Д.Трамп Капитолын ордны Дугуй танхимд цугларсан 600 орчим хүн болон улс орон даяар телевизээр үзэж буй олон сая үзэгчид хандан хэлжээ.

“Бид түүхэн дэх хамгийн агуу соёл иргэншлийн эр зориг, эрч хүчтэйгээр дахин ажиллах цаг болсон гэдгийг би өнөөдөр америкчуудад хандаж хэлмээр байна” гэж тэрбээр цохон тэмдэглэлээ.

Өдгөө 78 настай Д.Трамп тус улсын 45 дахь Ерөнхийлөгч байсан бөгөөд дараалан биш хэдий ч хоёр удаа сонгогдсон түүхэн дэх хоёр дахь Ерөнхийлөгч болж байна. Түүнээс өмнө Гровер Кливленд 1890-ээд онд хоёр удаа сонгогдож байжээ. Д.Трамп тангараг өргөснөөр Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд дөрвөн жил ажилласны дараа албан тушаалаа орхилоо.


Д.Трамп хэлсэн үгэндээ Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн дэд Ерөнхийлөгч асан Камала Харрисыг ялахдаа улс төрийн тулааны талбар болсон долоон муж улсад бүгдэд нь илүүрхсэн гэдгээ дурдаж, 2024 оны сонгуулийн кампанит ажлын үеэр өгсөн амлалтуудаа даруй биелүүлэхээ амласан байна.

Мөн Д.Трамп АНУ руу нэвтрэхийг эрмэлзэж буй олон мянган цагаачийн урсгалыг зогсоохын тулд “үндэсний хэмжээнд онцгой байдал зарлаж”, Мексиктэй хиллэдэг АНУ-ын баруун өмнөд хэсгийн хилийг хаана гэж мэдэгдлээ. Тэдний ихэнх нь Төв Америкийн орнууд болон бусад газар ядуурал, гэмт хэрэг, ажилгүйдлээс зугтахыг эрмэлзэж байгааг тэрбээр дурдсан байна.

Шинэ Ерөнхийлөгч АНУ-д орогнол хүсэж буй цагаачдад зориулан “Мексикт үлдэх” бодлогыг хэрэгжүүлж, бусад цагаачийг орогнол хүссэн шийдвэрээ хүлээж байх хооронд АНУ-д амьдруулах бодлогыг зогсооно гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Мексикийн мансууруулах бодис наймаалагч бүлэглэлүүдийг “гадаадын террористууд” хэмээн зарлана гэсэн байна.

Үүнээс гадна, Д.Трамп цахилгаан автомашины үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих Ж.Байдены бодлогыг зогсоохын сацуу АНУ-ын худалдааны бодлогыг шинэчилж, худалдааны гол түншүүдэд шинээр татвар ногдуулна гэж мэдэгджээ.

Дөрвөн жилийн өмнө тангараг өргөх үедээ таван сараар залуу байсан Ж.Байденыг ардаа орхисон Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн хамгийн өндөр настай хүн болж байна. Харин Охайо муж улсаас сонгогдсон АНУ-ын сенатч, 40 настай Ж.Д.Вэнс 50 дахь дэд Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр түүхэнд гуравт бичигдэх залуу дэд Ерөнхийлөгч боллоо.

Ерөнхийлөгчийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх ардчилсан орны жишгийн бэлгэ тэмдэг болсон АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Капитолын ордны гадна болдог уламжлалтай. Гэтэл Вашингтонд хүйтэрсэн тул Д.Трамп хэдэн өдрийн өмнө ёслолыг Дугуй танхимд зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Тангараг өргөх ёслолд оролцсон хүмүүсийн дунд Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос, Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг, Tesla-гийн гүйцэтгэх захирал,​X нийгмийн сүлжээний эзэн Илон Маск зэрэг Америкийн хэд хэдэн тэрбумтан, мөн TikTok-ын гүйцэтгэх захирал Шоу Зи Чоу нар байлаа.

Мөн БНХАУ-ын дэд дарга Хань Жэн, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони, Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Эквадорын Ерөнхийлөгч Даниэль Нобоа зэрэг гадаадын нэр хүндтэй хүмүүс хүрэлцэн иржээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама нар ёслолд оролцов.

Д.Трамп нэн даруй​АНУ-ын бодлогуудыг өөрчилж,​Ж.Байдены зарлигуудыг цуцалж, өөрийнхийгөө хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ өмнө нь мэдэгдсэн юм. Тэрбээр албан тушаалдаа орсон даруйдаа эсвэл энэ долоо хоногийн сүүлчээр зарим зарлигт гарын үсэг зурж магадгүй байна.

Мөн 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитолын ордон руу дайран орсон 1500 гаруй дэмжигчийнхээ ихэнхийг нь өршөөнө гэж амласан боловч уг шийдвэр ямар хүрээг хамрахыг хэлээгүй байна. Тэрбээр тангараг өргөснийхөө дараа хэлсэн үгэндээ энэ талаар дурдсангүй. Цаг агаарын улмаас Пенсильванийн өргөн чөлөөнд хийх парадыг “Capital One Arena”-д зохион байгуулахаар болжээ.  
​
скачать dle 12.0

Төрийн дууллыг морин цагт орон даяар нэгэн зэрэг дууллаа

20/10/2026, 19:03

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

20/10/2026, 19:00

Х.Оюун: МОНЦАМЭ агентлаг франц хэлээр 25 жил мэдээлэл түгээсэн

20/10/2026, 18:58

Шатарчид Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө

14/10/2026, 13:38

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хийн халаалтын системд шилжиж эхэллээ

14/10/2026, 13:36

Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарыг мастер сургалтад хамруулна

14/10/2026, 13:34

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

14/10/2026, 13:30

Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

14/10/2026, 13:27

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав

10/10/2026, 17:25

УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ

10/10/2026, 17:24

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

10/10/2026, 17:23

Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...

10/10/2026, 17:21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив

10/10/2026, 17:19

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

10/10/2026, 17:18

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг ямар үндэслэлээр, яагаад цагдан хорьсноо олон нийтэд ил болго

10/10/2026, 17:15

ТӨВ: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд таван тэрбум төгрөгийн зээл олголоо

28/09/2026, 19:57

ОРХОН: Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 7,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

28/09/2026, 19:56

The Assassin(s) киног гурав хоногийн дотор 1 сая гаруй хүн үзжээ

28/09/2026, 19:55

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Монголын багийн штабаар зочиллоо

28/09/2026, 19:52

Италийн Сэргэн мандалтын үеийн сор бүтээлүүд Монгол Улсад "заларна"

28/09/2026, 19:50

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

28/09/2026, 19:48

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

28/09/2026, 19:47

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

25/09/2026, 12:21

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

25/09/2026, 12:19

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

25/09/2026, 12:18

Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

25/09/2026, 12:17

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

25/09/2026, 12:15

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

25/09/2026, 12:14

Б.Сувд: 40 дэх удаагийн Номын баяр

25/09/2026, 12:10

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

25/09/2026, 12:07

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19