Алексей Цыденов: Монгол Улстай бид хамгийн нягт, бодит үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж байна
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр улсын хамтын ажиллагааны тэргүүлэх бүс нутгийн нэг нь Бүгд Найрамдах Буриад Улс билээ. Найрсаг хөршийн харилцааны уламжлал энэ цаг үед хэрхэн бэхжиж байгаа талаар ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Цыденовтой ярилцлаа.
Тэрбээр ярилцлагыг эхлүүлэхдээ: "Бидний түүх бол хамтын түүхэн замнал юм. Хувь заяаны энэхүү нэгдмэл байдал нь өнөөдөр бидний тусгаар тогтносон хөгжлийн бат бөх суурь болж байна. Хурдацтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд бидний уламжлал, соёл л түшиг тулгуур болж, үндэсний онцлогийг маань хадгалан хамгаалж, биднийг салшгүй нэгэн бүхэл болгодог. Өнөөдөр бидний гол үүрэг бол эдгээр үнэт зүйлээ зөвхөн дурсан санах бус, харин хадгалж хамгаалан, бэхжүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх явдал юм. Өвөг дээдэс маань бидэнд хамтын замналыг өвлүүлсэн" хэмээн онцоллоо.
-Энэ онд эдийн засгийн харилцаа, ялангуяа худалдааны хамтын ажиллагааны хөгжилд цоо шинэ үе шат эхэллээ. Монгол Улс Евроазийн Эдийн Засгийн Холбоо (ЕАЭЗХ)-той байгуулсан шинэ хэлэлцээрийн хүрээнд худалдааны таатай, хөнгөлөлттэй нөхцөл бүрдүүлсэн. Буриад Улс эдгээр боломжийг хэрхэн ашиглаж байна вэ?
-Хамтын ажиллагааны газар зүйн хүрээ өргөжиж байгаа ч Монгол Улстай бид хамгийн нягт, бодит үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж байна. 2025 оны дүнгээр Монгол Улс Буриадын 47 түнш орны дунд гуравдугаар байрт орж, худалдааны гол гурван түнш орны нэг болсон. Монгол Улстай хийсэн гадаад худалдааны эргэлт 2024 онтой харьцуулахад 8 хувиар өссөн. Үүний дотор Монгол Улс руу чиглэсэн экспорт 4.3 хувиар нэмэгдэж, Монголоос хийсэн импорт 1.5 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Буриад улс Монголоос импортлох үхрийн махны хэмжээг жилд 5,000 тонн хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Мөн "Молоко Бурятии" ХХК Монгол Улсад цөцгийн тос, сүү нийлүүлэхээр төлөвлөж байгаа бол "Восточно-Сибирский" гахайн аж ахуйн цогцолбор гахайн махны экспортоо цаашид нэмэхээр ажиллаж байна.
Сэлэнгийн целлюлоз, картон цаасны комбинат Монгол Улсад картон цаас болон атираат картон бүтээгдэхүүн нийлүүлж, экспортоо тогтвортой хөгжүүлж байна. Үүнээс гадна дулаан, усан хангамжийн системийн автоматжуулалтад зориулсан хэмжих хэрэгсэл, тоноглол үйлдвэрлэдэг манай "Энерготехномаш" ХК-ийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлж байна.
Барилгын материал болон угсармал сууцны иж бүрдэл нь худалдааны ач холбогдлоороо хоёрдугаарт ордог бөгөөд 2024–2026 онд тогтвортой өсөлт үзүүлж буй бүтээгдэхүүний бүлэг юм. Өдгөө Буриад улс нисэх онгоц үйлдвэрлэлийн томоохон төвийн нэг болсон. Манай үйлдвэрүүд Ази даяар нисдэг тэрэг нийлүүлж байна.
Өнгөрсөн есдүгээр сард Буриадын 24 компани Улаанбаатар хотод өөрсдийн бүтээгдэхүүнийг танилцуулсан. Эдгээр нь барилгын материалын үйлдвэрлэлээс эхлээд биологийн идэвхт нэмэлт бүтээгдэхүүн хүртэлх олон төрлийн бүтээгдэхүүнээ Монголын зах зээлд нийлүүлэх сонирхолтой үйлдвэрлэгчид юм.
БИД УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭРТНИЙ АРГЫГ ОРЧИН ҮЕИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ
АРГА БАРИЛТАЙ ХОСЛУУЛЖ ЧАДСАН
-Биологийн идэвхт нэмэлт бүтээгдэхүүний талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Буриад нутгийн эмийн ургамлыг орчин үеийн жор, технологитой хослуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй туршлага сонирхол татаж байна. Танай бүс нутагт эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр өөр ямар шинэ арга, технологийг хөгжүүлж байна вэ?
-Бид эмийн ургамал тариалах чиглэлээр өвөрмөц туршлага хуримтлуулж байна. Буриад улсад бид нутгийнхаа ургамлаар биологийн идэвхт нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон. Энэ ажилд шинжлэх ухааны байгууллагууд байнга оролцдог бөгөөд бүтээгдэхүүний найрлага, жор боловсруулахад Оросын Шинжлэх Ухааны Академийн шинжлэх ухааны төв бидэнд тусалдаг. Мөн Хөдөө аж ахуйн академийн дэргэд тусгай лаборатори ажиллаж байна.
Түүнчлэн Буриад улсад дорнын анагаах ухааны төв үйл ажиллагаа явуулдаг. Энэ төв Монголын үйлчлүүлэгчдийн сонирхлыг ихээхэн татдаг. Бид уламжлалт анагаах ухааны эртний аргуудыг орчин үеийн эмчилгээний арга барилтай хослуулж чадсан. Үүнд эмийн ургамал хэрэглэх, зүү эмчилгээ хийх, эмчилгээний иллэг зэрэг багтана.
Ер нь эрүүл мэндийн салбарт бид өндөр нарийвчлалтай оношилгооны бүх төрлийн үйлчилгээг үзүүлэхэд бэлэн байна. Улаан-Үд хотод хамгийн сүүлийн үеийн дижитал тоног төхөөрөмж бүхий орчин үеийн Цөмийн анагаах ухааны төв байгуулагдсан. Энэ төв нь зөвхөн хавдар өвчнийг оношлохоос гадна зүрх, судасны өвчлөлийг цогцоор нь шинжлэн судлах боломжтой.
Дэлхийд шууд дүйцэх аналог бүтээгдэхүүн байхгүй. Үүнийг холбогдох патентууд баталгаажуулж байгаа. Өнөөгийн байдлаар Орос, Европ, БНХАУ-д патент авсан бөгөөд АНУ-ын патент авах шатандаа явж байна. Эдгээр нь бидний санал болгож чадах онцгой үйлчилгээний хэдхэн жишээ юм. Бид эдгээр үйлчилгээг бусад хөрш оронтой харьцуулахад харьцангуй хямд үнээр болон Оросын чанарын өндөр стандартыг хангасан түвшинд үзүүлэх боломжтой байгаа юм.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХҮҮХДҮҮДИЙГ БУРИАДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРГАЖ БАЙНА
-Буриад улсад Монгол хэл, соёлын төв ажилладаг. Энэ нь гадаад улс дахь монгол хэлний түвшин тогтоох TOMFL шалгалтад бэлтгэдэг, гэрчилгээжсэн цор ганц төв юм. Ер нь Буриадын их, дээд сургуулиуд Монгол Улстай хамтын ажиллагаагаа хэрхэн хөгжүүлж байна вэ?
-Тийм ээ. Бид ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам болон Монгол Улсын Боловсролын яамны дэмжлэгтэйгээр Буриадын Улсын их сургуулийн дэргэд энэхүү төвийг байгуулсан. Тус төв нь Оросын оюутнуудад монгол хэл сурах, Монгол Улсад суралцах боломж олгохын зэрэгцээ монгол оюутнуудад орос хэл сурч, ОХУ-д боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлж байна.
Мөн бид Сэлэнгэ аймгийн хүүхдүүдийг Буриадын сургуулиудад үнэ төлбөргүй сургаж байна. 2023 оноос эхлэн хүүхдүүд өдөр бүр сургуулийн автобусаар хил давж, Хиагт хотын сургуульд суралцаж байгаа. Энэхүү хөтөлбөрт хамрагдах сонирхол их байгаа бөгөөд одоогоор 50 орчим хүүхэд ийм хэлбэрээр суралцахаар сонгосон байна.
Бид Монгол Улсын иргэдэд зориулан Буриадын Улсын их сургууль болон Буриадын Улсын багшийн коллежид суралцах эрх олгох олон улсын уралдааныг таван жил дараалан зохион байгуулж байна. Мөн одоогоор манай театрын ангид Монголын хэсэг оюутан суралцаж байгаа. Тэднийг Буриадын драмын театрын жүжигчдийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэх зорилгоор бэлтгэж байна. Өнөөгийн байдлаар Буриадын их, дээд сургуулиудад Монгол Улсын 255 оюутан суралцаж байна.
Буриад улс Монгол Улстай биеийн тамир, спортын салбарт ч нягт хамтран ажилладаг. Энэхүү хамтын ажиллагааны нэг тод жишээ нь Монгол, Буриадын тамирчид албан ёсны спортын үйл ажиллагаа, хамтарсан бэлтгэл сургуулилалтад тогтмол оролцдог явдал юм. Зөвхөн өнгөрсөн онд манай улсад Монголын шигшээ багийн оролцоотой олон улсын 18 тэмцээн болсон.
Одоогоор Улаан-Үд хотод дэлхийн түвшний «Байкал» их, дээд сургуулиудын хамтарсан кампусын бүтээн байгуулалт үргэлжилж байна. Энэхүү орчин үеийн боловсролын орон зайн чухал зорилтын нэг нь зөвхөн Оросын төдийгүй гадаадын оюутнуудыг, нэн тэргүүнд Монголын оюутнуудыг татах явдал юм. Төлөвлөгөөний дагуу Монгол Улсын 500 хүртэлх оюутан тус кампуст суралцаж, амьдрах боломжтой болно.
-Буриад улс Монголын нийгмийн чухал санаачилгуудад оролцож, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд хувь нэмрээ оруулж байгааг харахад таатай байлаа. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгнө үү.
-Би энэхүү мод тарих үйл ажиллагаанд анх 2023 онд оролцсон. Тэр үед Сэлэнгэ аймгийн "Тужийн нарс" үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэг га талбайд нарсан төгөл байгуулах ажилд оролцож, бид 5,500 ширхэг нарсны суулгац авчирч тарьсан юм. Тэр үед энэ үйл ажиллагаанд монголчууд хэрхэн хандаж байгааг хараад надад их сайхан сэтгэгдэл төрсөн. Хүмүүс хамт олноороо, байгууллагаараа мод тарьж байсан нь үнэхээр сайхан байсан.
Хагас жилийн дараа манай ойн мэргэжилтнүүд Монголд дахин ирж, тарьсан моднууд хэрхэн ургаж, үндэслэснийг шалгасан. Ургалгүй үхсэн суулгацуудын оронд шинэ мод тарьсан. Үүнээс нэг жилийн дараа бид Зуунмод хотод өөрсдийн мод үржүүлгийн газарт ургуулсан 5,000 суулгац тарьсан. Мод тарих энэ ажлыг "Дурсгалын цэцэрлэг" аяны хүрээнд зохион байгуулсан бөгөөд Халх голын байлдаанд Зөвлөлт-Монголын цэргүүд ялалт байгуулсны 85 жилийн ойд зориулсан юм.
Ярилцлагын төгсгөлд Алексей Цыденов Буриад Улс Халх голын байлдаан болон Дэлхийн хоёрдугаар дайны түүхэн өвийг онцгойлон дээдэлж байдгийг тэмдэглээд: "Бидний түүхийн хүнд хэцүү мөчид манай хоёр ард түмэн мөр зэрэгцэн зогсож байсан. Эхлээд Монгол Улсыг хамгаалахын төлөө хамтдаа тэмцсэн бол хожим нь Монгол Улс Зөвлөлт Холбоот Улсад үнэлж баршгүй тусламж үзүүлсэн юм" хэмээн онцоллоо.

Буриадын аж ахуйн нэгжүүд Монголын зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монголын түүхий эдийг ашиглан Буриад Улсад махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд бэлэн байна.

Мөн "Новоскин" хэмээх хиймэл арьс боловсруулах төсөл онцгой ач холбогдолтой. Энэхүү бүтээгдэхүүн нь өргөн хүрээний түлэгдэлтийн эмчилгээнд нэн шаардлагатай юм.
Дэлхийд шууд дүйцэх аналог бүтээгдэхүүн байхгүй. Үүнийг холбогдох патентууд баталгаажуулж байгаа. Өнөөгийн байдлаар Орос, Европ, БНХАУ-д патент авсан бөгөөд АНУ-ын патент авах шатандаа явж байна. Эдгээр нь бидний санал болгож чадах онцгой үйлчилгээний хэдхэн жишээ юм. Бид эдгээр үйлчилгээг бусад хөрш оронтой харьцуулахад харьцангуй хямд үнээр болон Оросын чанарын өндөр стандартыг хангасан түвшинд үзүүлэх боломжтой байгаа юм.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХҮҮХДҮҮДИЙГ БУРИАДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРГАЖ БАЙНА
-Буриад улсад Монгол хэл, соёлын төв ажилладаг. Энэ нь гадаад улс дахь монгол хэлний түвшин тогтоох TOMFL шалгалтад бэлтгэдэг, гэрчилгээжсэн цор ганц төв юм. Ер нь Буриадын их, дээд сургуулиуд Монгол Улстай хамтын ажиллагаагаа хэрхэн хөгжүүлж байна вэ?
-Тийм ээ. Бид ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам болон Монгол Улсын Боловсролын яамны дэмжлэгтэйгээр Буриадын Улсын их сургуулийн дэргэд энэхүү төвийг байгуулсан. Тус төв нь Оросын оюутнуудад монгол хэл сурах, Монгол Улсад суралцах боломж олгохын зэрэгцээ монгол оюутнуудад орос хэл сурч, ОХУ-д боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлж байна.
Монголын ахан дүүс маань гадаад дахь анхны хэл, соёлын төвөө Буриад Улсад нээсэн нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм.