“Эрдэнэт үйлдвэр” зэсийн баяжмалаа биржээр арилжлаа
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ сарын 20-нд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 22.35 хувийн зэсийн агуулгатай 80 мянган нойтон метр тонн зэсийн баяжмал арилжиж, 240.4 сая ам.долларын буюу 866.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийлээ.
Энэхүү арилжаа нь өмнө нь тогтмол үнээр борлуулдаг байсан зэсийн баяжмалыг анх удаа хөвөгч үнийн нөхцөлөөр арилжсанаараа онцлог байв. Мөн Монголын хөрөнгийн биржээр уул уурхайн бүтээгдэхүүн арилжсан өндөр үнийн дүнтэй хэлцлүүдийн нэг болжээ.
Түүнчлэн энэ сарын 17-20-нд болсон гурван удаагийн арилжаагаар 1560 нойтон метр тонн молибдены баяжмалыг нийт 46.99 сая ам.доллар буюу 169.4 тэрбум төгрөгөөр борлуулсан байна.
Ийнхүү тус үйлдвэр зэсийн баяжмалаа хөвөгч үнийн нөхцөлөөр арилжиж эхэлсэн нь бүтээгдэхүүний борлуулалтад зах зээлийн үнийн зарчмыг нэвтрүүлсэн чухал алхам боллоо.
Цаашид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ сарын 23-нд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан дахин 40 мянган нойтон метр тонн зэсийн баяжмал арилжихаар бэлтгэлээ хангажээ. Уг арилжааг мөн хөвөгч үнийн нөхцөлөөр явуулах юм.
Нойтон метр тонн гэдэг нь баяжмалын жинд агуулагдах чийгийг хасалгүйгээр, тухайн үеийн бодит жингээр тооцсон хэмжигдэхүүн юм.
Мөн хөвөгч үнэ гэдэг нь арилжааны үед нэг удаа тогтоосон үнээр бус, гэрээнд заасан нөхцөл, зах зээлийн үнийн өөрчлөлттэй уялдуулан эцсийн үнийг тогтоох үнийн нөхцөл юм.