iNet.mn дагах

Б.Бааст: Эргээд харахад их л сонин содон баримтууд үлдээж чаджээ

Монгол Улсын Ардын уран зохиолч, МУСГЗ Бөхийн Бааст бол Монголын утга зохиолын амьд нэвтэрхий толь болсон хүн. 1930-аад оноос өнөөг хүртэл уран бүтээлээ туурвисаар байна. МЗЭ-ийн 90 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар түүнд Хөдөлмөрийн баатар цол олгосон билээ. Б.Бааст гуай "Нэг харахнаа 89 жил зохиолтойгоо зууралджээ. Олон ч үеийн зохиолч нөхөдтэйгөө гар сэтгэл нийлсэн байна" хэмээн яриагаа эхэллээ.
-Та төрсөн нутаг усаа тодруулан ярина уу?
- 1921 онд одоогийн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутагт мэндэлсэн. Одоо 97 насыг зооглочихлоо. Чадвал 100 хүрэх санаа байгаа шүү. Гэхдээ сүүлийн үед бие жаахан дордож, ойр ойрхон эмнэлэг бараадах боллоо. Монголын утга зохиолын хамгийн ахмад зохиолчоор нэрлэгдэж, их ч хүндлэгдэж байна. Улсууд ч их юм асуух гэх юм. Чаддаг, мэддэгээрээ л түүх ярих юм даа. 
-Та байгалийн сэдэвт зохиолоороо нэрд гарсан. Залуугаас тань л байгальд ойр хүн гэж ярьдаг. Энэ нь урт наслахад тань нөлөөлдөг юм биш үү?
-Тийм шүү. Байгаль дэлхийтэйгээ их л ойрхон явлаа. Эх орныхоо үзэсгэлэнт байгаль, монгол ахуй зан заншлын сэдэвтэй туужууд, хүүхдийн зохиол нэлээд бичлээ. Тэрчлэн 20 дугаар зууны эхэн үеэс 21 зууны хориод онтой мөр зэрэгцэж, хоёр зууныг дамнан амьдарч байгаадаа бахархаж суудаг. Баримтат уран зохиол буюу олон боть дурсамж дурдатгал бичлээ. МЗЭ маань боть ботиор хэвлэж өгсөн шүү. Эдгээр бүтээл бол Монгол Улсын түүхэн эх сурвалж болохуйц баримт юм.
-Таны бүтээл дотор зохиолчдын захидлын гар бичмэл багагүй байр эзэлдэг. Тийм болохоор лавлах товчоо шиг танаас зохиолчид их зүйл мэдэж, суралцаж явна. Таны уран бүтээлээс эх орны туулж өнгөрсөн амьдралыг харж болно гэж судлаачид хэлсэн байдаг? 
-Нээрэн тэгж хэлдэг болоод байна. Уран зохиол, сэтгүүл зүйн бүх төрлөөр зохиол туурвисан байна. Миний  зохиолууд баримттай, баримтат уран сайхны, амьдралаас үүдэлтэй байдаг онцлогтой. Түүнээс гадна Монголын зохиолчдын өв санг хадгалах, хамгаалах талаар ч багагүй хөдөлмөрлөлөө. Орос зөвлөлтийн болоод дэлхийн сонгодог зохиолууд номын санд маань хүндтэй байр эзэлдэг. Монгол Улсын номын сан, архивт байхгүй ховор, бичгийн эх сурвалжууд  надад байгаа шүү. Эд бүгд л номын минь гол эх суурь болдог. 
-Та бүх аймгаар явж зохиолын эх сурвалжаа олдог байсан. Бас гадаад улс орон руу томилолтоор явдаг байсан гэл үү?
- Монголын болон гадаад орны  халуун цэгт очиж баримтат зохиол бүтээлээ туурвисан. Баруун аймгуудад зуд болж малчид идэх уух зүйлгүй шахам болчихсон байх үед 40 гаруй хоногийн томилолттой ажиллаж байлаа. Вьетнамын дайны үед очиж ажиллан "Утга зохиол урлаг" сониндоо олон нийтлэл бичсэн дээ /Түүний дээрх зохиол бүтээлийн тухай МУСГЗ, хэл бичгийн ухааны доктор Д.Цэдэв онцолж байж билээ/.
-Таны бага залуудаа бичсэн "Чамайг үдье" дуу их алдартай. Нэг их олон дуу бичээгүй ч, нэг л дуугаар алдаршсаныг бас тэмдэглэн ярьцгаадаг. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуай таны дууг олон жил дуулсан даа, тийм ээ?
-Тийм. Г.Хайдав ямар л үйл явдалд оролцоно. Тэр бүхэндээ "Чамайг үдье"" гээд хангинуулж өгдөг байлаа. Гадаад явах, зорчихдоо олон үеийн оюутан залуус дуулдаг байв. Тэгээд л алдаршчихсан. 1947 онд хэвлэх үйлдвэрт ажиллаж байхдаа  тэр дуугаа бичсэн. Монголын сайн дурын уран сайханчдын тэмцээнд анх оролцохдоо  дуулсан гэж  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Хайдав гуай дурсан ярьдагсан.
- Та Монгол Улсын нэгдүгээр сургуулийн анхны сурагчдын нэг. Би тус сургуулийн гавьяат багш нарын хөрөг номыг хийж байхдаа, таны сурч байсныг мэдсэн юм?
-Нэгдүгээр сургууль чинь Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит гэгддэг байлаа шүү дээ. Сурахаас гадна багш боловсон хүчин дутагдалтай үед багшилсан тухай нэг намтартай. Хөдөө орон нутагтаа бичиг хэргийн боловсролтой, дадлагатай болчихсон хотод ирсэн болохоор шинэ бичиг үсгийг төвөггүй сурсан. Хуучин монгол бичгийг гэрээрээ сурсан. Тиймээс одоо ч эхний гар бичмэлээ хуучин монгол бичгээр бичдэг. Манай 40, 50-иад оны зохиолчид бүгд л хуучин монгол бичгээрээ зохиолоо бичдэг байв. Би Төрийн шагналт Д.Намдаг гуайн "Цаг төрийн үймээн" романыг нь хуучин бичгээс шинэ бичигт буулгаж, хэвлэлийн эхийг нь бэлдэж өгсөн. Д.Намдаг гуай их ч баярлаж байсан шүү. Бас Ч.Ойдовын мэндэлсний 100 жилийн ой 2018 онд болоход бас гар бичмэлээс нь цөөнгүй зохиолыг буулгаж өгч хүүхдүүдэд нь тусалсан. Хүүхдүүд нь  сайхан хос боть хэвлүүлсэн байна билээ. Энэ мэтчилэн хуучны зохиолчдын гар бичмэлийг цуглуулах, шинэ үсэгт буулгах ажлыг нэлээд хийсэн дээ. 
-Зохиолчдын тухай ховор баримтууд тань их сонирхолтой. Зохиолчдын гэр бүлийн намтрыг ч та сайн бичиж хадгалсан. Энэ тухайд...?
-Өө тийм. Бараг л бүх зохиолчийнхоо ар гэрийн амьдрал, туулсан зовлон жаргалыг  тэмдэглэж авч байсан нь хожим үнэтэй баримт болж үлдсэн. Зохиолчдын намтар түүхээр нэгэн боть номоо гаргасан. Залуус их сонирхож уншсан. Бас ар гэрийнхэнд нь ч их хэрэг болсон гэж надад баярлаж талархсанаа хэлж байсан. Одоо дэлхий нийтээрээ баримтат зохиолыг бичдэг, уншдаг болсон байна. Тиймээс их хэрэгтэй баримт, түүхий эд нь надад байсан хэрэг. Ахмад зохиолчдын насны ой болохоор л над руу давхиад ирцгээнэ. Би ч байгаа баримтуудаа гаргаад өгнө. Эргээд харахад, их л сонин, содон баримтууд үлдээж чаджээ гэж бодогдсон. 
-Эрхэм танд Төрийн дээд шагнал гардуулах үед юу бодогдсон бэ?
-Тун сайхан санагдсан. Эхлээд насыг минь хүндэлжээ гэж санагдсан. 97 нас гэдэг чинь бас л өндөр босго юм байна. Гэхдээ 100 хүрэхэд ойр л нас даа. Цэргийн гурван жил гэдэг шиг чармайж хичээж байгаад 3 жилийг давмаар санагдах юм. Зохиолчдын оюуны хөдөлмөрийг өндөр үнэлж, Хөдөлмөрийн баатар цол олгодог болсон нь сайхан. Анхны Хөдөлмөрийн баатар зохиолч цолыг академич Б.Ширэндэв хүртсэн. Дараагийн баатар болсон зохиолч Төрийн шагналт Л.Түдэв. Яруу найрагч Төрийн шагналт Д.Пүрэвдорж гурав дахь баатар нь болсон. Дөрөв дэх баатар нь Төрийн шагналт Бавуугийн Лхагвасүрэн. Би тав дахь баатар боллоо. Энэ насны хамгийн хүндтэй шагнал. Төрийн хамгийн дээд шагнал, 89 жил зохиол бичсэний минь үр шим, их л бахархаж сууна даа
-Танд урт насалж улам их бүтээл туурвиж, Монголынхоо уран зохиолд жинтэй хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Эрхэм дүүдээ ч уран бүтээлийн амжилт хүсье. 90 жилийн ойгоо гүн хүндэтгэлтэй тэмдэглэсэн үе үеийн зохиолчиддоо амжилт хүсье. Зарим ёслолд нь оролцож чадсангүй. Бие чилээрхүү ч, сэтгэл минь та нөхөдтэйгээ үргэлж хамт байсан шүү
-Ярилцлага өгсөн Танд гялайлаа.скачать dle 12.0
1 Сэтгэгдэл

1 сэтгэгдэл

  1. Matthewemavy

    2020/02/12 05:02:59

    Además, la disfunción eréctil y las enfermedades cardiovasculares comparten los mismos factores de riesgo: vida sedentaria, obesidad, tabaquismo e hipercolesterolemia. Donde Comprar viagra generico sin receta

    Es probable que la viagra sea un medicamento del pasado si se clarifican los efectos del tratamiento desarrollado por los científicos de Dinamarca, dado que los avances en medicina que están desarrollando pueden dar luz verde a la curación de la disfunción eréctil. Esta información es esencial, por lo que debe expresarse con toda naturalidad. Comprar viagra generico en farmacia

Сэтгэгдэл үлдээх

Бидний төлөө эхнэрээ ч орхих Хотын даргатай боллоо, баярлалаа

28/05/2026, 20:04

Нас барсан иргэдийн хувьцааг ирэх сараас өвлүүлнэ

28/05/2026, 20:02

“Амаргүй” Д.Амарбаясгалангийн амаргүй нүүдэл

28/05/2026, 20:01

МАН-ынхан эрх ашгийн төлөө хэмлэлдэж байхаар хэлмэгдсэн нөхөртөө анхаараач

28/05/2026, 19:59

Б.Алтангэрэл: Зэс хайлуулах үйлдвэр 30 сарын дараа ашиглалтад орж, катодын цэвэр зэс үйлдвэрлэнэ

28/05/2026, 11:11

Эрдэнэтийн-Овоо ордын цаашдын 56 жилийн ирээдүйг тодорхойлон, баталлаа

27/05/2026, 17:48

Өнөөдрийн ашиг бус, урт хугацааны үйлдвэржилт

27/05/2026, 17:46

"The Hu" хамтлаг 10 жилийн ойгоо тэмдэглэнэ

27/05/2026, 11:04

За тэгээд Ёндонд итгэ ээ...

27/05/2026, 11:02

ТӨВ: Төл бойжилт 99.6 хувьтай байна

26/05/2026, 19:02

“Гурван үеийн торго хяргасан” уран хатгамалч

26/05/2026, 19:00

Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

26/05/2026, 18:58

Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм

26/05/2026, 18:54

Энэ жил 12306 ээж "Алдарт эх"-ийн одон хүртэнэ

26/05/2026, 18:51

Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

26/05/2026, 18:48

Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад Б.Пүрэвдагвыг дэмжлээ

26/05/2026, 18:47

Сэлбэ хот орон сууцжуулах төслийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай үргэлжилж байна

22/05/2026, 18:23

Хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр хэрэглэсэн бөмбөгнүүд

22/05/2026, 18:21

Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэний УЦС барих төслийн санхүүжилтийг шийдвэрлэв

22/05/2026, 18:19

Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

22/05/2026, 18:17

Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

22/05/2026, 18:16

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

22/05/2026, 18:14

М.Даваасүрэн: Дилав хутагт, Оуэн Латтимор нарын нөхөрлөл, үйл хэрэг хэмжээлшгүй их өв үлдээсэн

22/05/2026, 18:13

Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйг маргааш замын хөдөлгөөнд оролцуулахгүй

22/05/2026, 18:10

Гурван талт улсын хэлэлцээрээр хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг дэмжинэ

22/05/2026, 18:09

Монголчуудын усны уламжлалт шүтлэг, байгаль хамгааллын ач холбогдлыг хэлэлцэв

22/05/2026, 18:07

У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм

22/05/2026, 18:06

МҮОНРТ архивын сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж эхэллээ

19/05/2026, 19:02

МҮОНРТ архивын сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж эхэллээ

19/05/2026, 19:01

Х.Нямбаатарын тамгыг гардсан Б.Мөнхбат гэж хэн бэ?

19/05/2026, 18:47

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19