iNet.mn дагах

Өнөөдрийн ашиг бус, урт хугацааны үйлдвэржилт

Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч өнөөдөр ч уул уурхай хэвээр байна. Экспортын орлогын 94 хувийг энэ салбар бүрдүүлж буй нь уул уурхай улсын хөгжилд ямар их жин дарж байгааг тодхон харуулна. Гэвч уул уурхайн хөгжил гэдэг ойлголт өнөөдөр зөвхөн хүдэр олборлож, баяжмал экспортлох хэмжээнд яригдахаа больжээ. Харин олборлосон баялгаасаа хэрхэн урт хугацааны үнэ цэн бүтээх вэ, Монгол Улс ирээдүйд ямар бүтэцтэй эдийн засагтай үлдэх вэ гэсэн асуулт хамгийн чухал сэдэв болж байна.Монгол Улс орчин үеийн уул уурхайн үйлдвэрлэлтэй болоод нэгэн зууныг ардаа үдсэн ч өнөөдрийг хүртэл голчлон хагас боловсруулсан бүтээгдэхүүн экспортолж ирэв. Тухайлбал, дунджаар 22 орчим хувийн зэсийн агуулгатай баяжмалыг гадаад зах зээл рүү гаргаж байна. Өөрөөр хэлбэл, 100 вагоны ердөө 22 нь бодит бүтээгдэхүүн, үлдсэн 78 вагон нь нэмүү өртөг шингээгүй тээвэр гэсэн үг. Энэ бүтэц Монголын эдийн засгийг дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн савлагаанд хэт эмзэг болгосоор иржээ.Тиймээс зэсээ эх орондоо хайлуулж, боловсруулан цэвэр зэс үйлдвэрлэнэ гэдэг зөвхөн нэг үйлдвэрийн асуудал биш юм. Энэ бол Монгол Улс түүхий эд экспортлогч орон хэвээр үлдэх үү, эсвэл аж үйлдвэржсэн эдийн засаг руу шилжих үү гэсэн стратегийн сонголт.
Цэвэр зэс дээр суурилсан кабель, электроник, металл боловсруулах болон бусад нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн эхлэл ч эндээс тавигдана. Монгол инженерүүд энэ тухай 1980-аад оноос ярьж, судалж ирсэн бол өнөөдөр түүнийг хэрэгжүүлэх улс төр, эдийн засгийн боломж бодитоор бүрдэж эхэлжээ.Энэ өөрчлөлтийн төвд Эрдэнэт үйлдвэрийн хэрэгжүүлж буй Үйлдвэрлэлтехнологийн парк байна. Зэс хайлуулах үйлдвэр, молибдены баяжмалыг гүйцээн боловсруулах үйлдвэр, шинэ хаягдлын аж ахуй зэрэг төслүүд нь ердөө нэг үйлдвэрийн өргөтгөл биш. Харин Монголд хими, металлургийн шинэ суурь бий болгох үндэсний хэмжээний бүтээн байгуулалт юм. ЖАЙКА-гийн судалгаанд ч зөвхөн зэс хайлуулах үйлдвэрээс илүүтэйгээр цогц үйлдвэрлэлийн парк байгуулах нь эдийн засгийн хувьд өндөр өгөөжтэй гэж дүгнэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, дэд бүтэц, эрчим хүч, логистикийн томоохон асуудлууд шийдэгдэж чадвал түүнийг дагаад хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэл, орон нутгийн бизнесүүд өсөн тэлэх шинэ орон зай нээгдэнэ гэсэн үг.Үйлдвэрлэл, технологийн парк болон зэс хайлуулах үйлдвэр ашиглалтад орсноор 883 шинэ ажлын байр бий болно. Нэг ажлын байрны цаана дунджаар 3–5 хүний амьжиргаа, гэр бүлийн орлого холбогддог гэж үзвэл энэ нь хэдэн мянган хүний амьдралд эерэг өөрчлөлт авчрах бодит боломж юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн үйлдвэр баригдаад зогсохгүй тогтвортой орлого, баталгаатай ажлын байр, өрхийн эдийн засгийг дэмжих томоохон хөдөлгөгч хүч бий болж байна.Гэвч энэ бүхний цаана бодит сорилтууд ч бий.
Тухайлбал, молибдены баяжмалын экспорт өнөөдөр зах зээлийн шинэ шаардлагатай нүүр тулж байна. Хятадын стандарт, импортын нөхцөл өөрчлөгдөхөд экспорт саатах эрсдэл үүсэж, агуулахууд дүүрч эхэлжээ. Молибдены баяжмал нь исэлдэж чанараа алддаг онцлогтой учраас удаан хадгалах тусам эрсдэл нь нэмэгдэнэ. Энэ бол зөвхөн нэг үйлдвэрийн асуудал гэхээсээМонголын экспортын орлого, валютын урсгал, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаатай шууд холбоотой асуудал юм. Иймээс бүтээгдэхүүнээ боловсруулж, илүү өндөр түвшний үйлдвэрлэл рүү шилжих шаардлага улам тод харагдаж байна.Эрдэнэт үйлдвэр зөвхөн өнөөдрийн олборлолтоо хадгалах бус, урт хугацааны тогтвортой ажиллагаанд чиглэсэн технологийн шинэчлэлүүдийг ч эхлүүлээд байна.
Хүдэр дэх металлын агуулга буурч буй нөхцөлд өндөр даралтын булт нунтаглагчийн технологийг Монголд анх удаа нэвтрүүлэхээр ажиллаж байгаа нь үүний нэг жишээ. Энэ технологи уурхайн ашиглалтын хугацааг 2082 он хүртэл тогтвортой үргэлжлүүлэх боломж бүрдүүлнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн хөрөнгө оруулалт нь зөвхөн нэг жилийн ашгийг өсгөх бус, дараагийн хагас зууны үйлдвэрлэлийн аюулгүй байдал, үр ашигт чиглэж байгаа хэрэг.Үүнтэй зэрэгцээд уул уурхайн салбарын нийгмийн үүргийг мартаж болохгүй. Цар тахлын үед Монголчуудын цахилгаан, дулаан, уур усны үнийг тогтвортой барихад Эрдэнэт үйлдвэр 1.1 их наяд төгрөгийн дэмжлэг үзүүлсэн нь уул уурхай зөвхөн ашиг олдог салбар биш, улсын эдийн засгийн тогтвортой байдлыг нуруундаа үүрч ирсний бодит жишээ болсон.
Гэвч өнөөдөр эрчим хүч, шатахуун, тэсрэх материал зэрэг үйлдвэрлэлийн үндсэн зардлууд тасралтгүй өсөж байна. Ийм үед дэлхийн зах зээл дээрх зэсийн өндөр үнийг далимдуулан уул уурхайн салбар руу бүх ачааг үүрүүлэх нь урт хугацаандаа эрсдэлтэй бодлого байж мэднэ.Учир нь уул уурхайн зах зээл өөрөө мөчлөгтэй.
Өнөөдрийн өндөр үнэ маргааш буурч болно. Тиймээс ашиг өссөн үед илүү их бүтээгдэхүүн экспортолж, орлогын тодорхой хэсгийг тогтворжуулалтын санд хуримтлуулдаг, эдийн засаг хүндрэх үед тэр хуримтлалаа улс орны хөгжилдөө ашигладаг тогтолцоо Монголд зайлшгүй хэрэгтэй байна. Энэ бол уул уурхайг зөвхөн өнөөдрийн орлогын эх үүсвэр бус, ирээдүйн тогтвортой хөгжлийн баталгаа болгох хамгийн чухал зарчим юм.Мөн уул уурхай нь зөвхөн хүдэр олборлодог салбар байж болохгүй. Харин орон нутгийн хөгжил, аж үйлдвэржилт, жижиг дунд үйлдвэрлэл, технологийн шинэчлэл, мэргэжилтэй ажиллах хүчний өсөлтийг дагуулдаг хөгжлийн цогц экосистем байх ёстой.
Өмнө нь орон нутгийн давуу эрхийн зохицуулалтаар дамжин Эрдэнэт үйлдвэр,Жаргалант сумын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, бүс нутгийн үйлдвэрлэлийг дэмждэг байсан. Харин хууль эрх зүйн шинэ өөрчлөлтүүд ийм боломжийг хумиж байгаа нь жижиг, дунд бизнесүүдэд шинэ сорилт үүсгээд байна.Эцэст нь хэлэхэд, Эрдэнэт үйлдвэрийн өнөөдөр хэрэгжүүлж буй төслүүд бол зүгээр нэг барилга байгууламж биш. Энэ бол Монгол Улс түүхий эд экспортлогч хэвээр үлдэх үү, эсвэл нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлтэй эдийн засаг руу шилжих үү гэсэн асуултад өгч буй бодит хариулт юм.Уул уурхайгаас олсон орлогоо зөвхөн өнөөдрийн хэрэглээнд бус, ирээдүйн үйлдвэрлэл, технологи, тогтвортой хөгжилд хөрөнгө оруулж чадвал Монголын уул уурхай жинхэнэ утгаараа улс орны хөгжлийн тулгуур болж чадна. Харин Эрдэнэт үйлдвэрийн өнөөдрийн шийдвэрүүд энэ зорилгын төлөө чиглэж буй нь Монголын ирээдүйн үйлдвэржилтийн эхлэл байж мэдэх юм.                Т.БАТЧУЛУУНскачать dle 12.0

Төрийн дууллыг морин цагт орон даяар нэгэн зэрэг дууллаа

20/10/2026, 19:03

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

20/10/2026, 19:00

Х.Оюун: МОНЦАМЭ агентлаг франц хэлээр 25 жил мэдээлэл түгээсэн

20/10/2026, 18:58

Шатарчид Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө

14/10/2026, 13:38

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хийн халаалтын системд шилжиж эхэллээ

14/10/2026, 13:36

Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарыг мастер сургалтад хамруулна

14/10/2026, 13:34

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

14/10/2026, 13:30

Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

14/10/2026, 13:27

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав

10/10/2026, 17:25

УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ

10/10/2026, 17:24

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

10/10/2026, 17:23

Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...

10/10/2026, 17:21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив

10/10/2026, 17:19

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

10/10/2026, 17:18

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг ямар үндэслэлээр, яагаад цагдан хорьсноо олон нийтэд ил болго

10/10/2026, 17:15

ТӨВ: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд таван тэрбум төгрөгийн зээл олголоо

28/09/2026, 19:57

ОРХОН: Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 7,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

28/09/2026, 19:56

The Assassin(s) киног гурав хоногийн дотор 1 сая гаруй хүн үзжээ

28/09/2026, 19:55

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Монголын багийн штабаар зочиллоо

28/09/2026, 19:52

Италийн Сэргэн мандалтын үеийн сор бүтээлүүд Монгол Улсад "заларна"

28/09/2026, 19:50

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

28/09/2026, 19:48

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

28/09/2026, 19:47

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

25/09/2026, 12:21

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

25/09/2026, 12:19

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

25/09/2026, 12:18

Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

25/09/2026, 12:17

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

25/09/2026, 12:15

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

25/09/2026, 12:14

Б.Сувд: 40 дэх удаагийн Номын баяр

25/09/2026, 12:10

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

25/09/2026, 12:07

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19