iNet.mn дагах

М.Даваасүрэн: Дилав хутагт, Оуэн Латтимор нарын нөхөрлөл, үйл хэрэг хэмжээлшгүй их өв үлдээсэн

“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” төслийн хүрээнд энэ сард хэд хэдэн ажлыг зохион байгуулна. Тиймээс та өөрсдийн хэрэгжүүлж буй төсөл, түүний зорилго, ач холбогдол, тэр хүрээнд зохиох ажлынхаа талаар манай уншигчдад товч танилцуулах уу?
-Америкийн Монгол судлалын төв, Дилав хутагт сангийн санаачилгаар“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” төслийг хоёр орны их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгаа, мэдээллийн байгууллагуудтай хамтран 2025-2026 онд хэрэгжүүлж байна. Судалгаа шинжилгээ, танин мэдэхүйн тус цогц төсөл нь төр, шашны нэрт зүтгэлтэн Дилав хутагт Б.Жамсранжав, Америкийн нэрт монгол судлаач эрдэмтэн Оуэн Латтимор нарын нөхөрлөл, амьдрал, үйл хэрэг, өвөөр дамжуулан Монгол Улс, АНУ-ын хоорондох төр шашин, боловсрол, соёлын харилцааг тодруулах, түүхэн ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, энэ төрлийн судалгааны ажлыг гүнзгийрүүлэхэд чиглэж буй юм.

Энэ жил АНУ тусгаар тогтнолоо зарласны 250 жилийн ой тохиож байна. Ирэх онд Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой болно. Манай төслийн хувьд эдгээр түүхэн ойд зориулж энэ хоёр их хүмүүний амьдрал, үйл хэргийг сурталчилсан эрдэм шинжилгээний хурал, олон улсын үзэсгэлэн, Завхан аймгийн иргэд, олон нийтэд чиглэсэн боловсрол, соёлын хөтөлбөрийг зохион байгуулахын зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд хэвлэн, олон нийтийн хүртээл болгож байна.

Олон улсын эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 12-13-нд Улаанбаатар хотноо болох юм. Хуралд дотоодын эрдэмтдээс гадна АНУ, Их Британи, Японоос эрдэмтэн судлаачид, Латиморын гэр бүл, Дилав хутагтын төрсөн нутаг болох Завхан аймгийнхан оролцож, архивын баримт материал, түүхэн хэрэг явдалд тулгуурласан шинэ соргог сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.
-Эрдэм шинжилгээний хуралд хэдэн орны илтгэгч оролцох вэ. Тэдний судалгааны онцлог, чиглэлээс товч танилцуулна уу?
-Манай талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, түүхийн ухааны доктор Р.Болд, академич Ц.Батбаяр, Төрийн соёрхолт, түүхч О.Батсайхан нарын эрдэмтэн судлаач оролцоно. Мөн АНУ-ын талаас Пенсильванийн их сургуулийн профессор Кристофер Этвүүд, Конгрессын номын сангийн мэргэжилтэн, хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ, Харвардын их сургуулийн доктор Д.Дотно, Оуэн Латтиморын ач охин Анн Латтимор Прайс, Япон Улс талаас Обирин их сургуулийн профессор Тоба Байгаль тэргүүтэй эрдэмтэн судлаач оролцож, Их Британи талаас Кембрижийн их сургуулийн профессор Каролайн Хамфри, бие даасан судлаач Сью Бёрн нар видео илтгэл хэлэлцүүлэх юм.

Тухайлбал, “Эзэнт гүрний нэвтэрхий толь”-ийг бичсэн Пенсильванийн их сургуулийн топ профессор, нэрт монгол судлаач Кристофер Этвүүд багш байна. Сүүлд энэ хүн “Монголын нууц товчоо”-г англи хэл рүү орчуулж, Пингвин хэвлэлийн газраас гаргасан шүү дээ. Этвүүд багш Дилав хутагт, Оуэн Латтимор нарын 1949–1952 онд Жонс Хопкинсийн их сургуульд хамтран ажиллаж байх үе, Хангины Гомбожав, Өргөнгөө Онон нар хамтдаа Латтиморын олон жилийн турш бий болгохоор зорьж ирсэн “Монгол санаачилга” төслийн бүрэлдэхүүн болсон тухай сонирхолтой илтгэл тавина. Түүнээс гадна Оуэн Латтимор гуайн гарын шавь, профессор Каролайн Хамфри гуай багшийнхаа тухай, түүний Монголтой хэрхэн холбогдсон түүх, сургалтдаа ямар арга барил ашигладаг байсан тухай илтгэлээрээ оролцоно. Манай хурал доктор Р.Болдын Дилова хутагт түүний “Их тоглолт” илтгэлээр энэ сарын 12-ны 14:00 цагт Монголын үндэсний музейд эхэлнэ.  

Дилав хутагт Б.Жамсранжавд Дундад иргэн улсад сууж байсан АНУ-ын Элчин Нэлсон Т.Жонсон, АНУ-ын монголч эрдэмтэн Оуэн Латтимор, Гэндэн Сойвон нарын хамт. Бээжин хот. 1930-аад он

-Олон улсын хурлын үеэр болох үзэсгэлэнгийнхээ талаар мөн дэлгэрүүлж ярих уу. Энэ нь танай үйл ажиллагааны хоёр дахь том ажил болох нь гэж ойлголоо?
-Архивын баримт, захидал, эх үзмэрүүдийн дээжийг дэлгэсэн тус үзэсгэлэн энэ сарын 12-ны өдрөөс ирэх сарын 12-ныг хүртэл Монголын үндэсний музейд гарна. Тус үзэсгэлэнд миний түрүүнд дурдсан Оуэн Латтиморын гэр бүлээс хандивласан гэрэл зургууд, Монгол Улсын Үндэсний номын сан, Монголын Үндэсний музейд хадгалагдаж буй Дилав хутагтын төрсөн нутаг, үүх түүхтэй холбогдох нутгийн зураг, гар бичмэл өв, эд өлгийн зүйлс, Үндэсний Архивын Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий Газрын тусгай архив дахь баримтын дээжис, Завхан аймгийн музейн сан хөмрөгөөс хутагтын эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг дэлгэх юм. 

Мөн АНУ-ын Конгрессын номын Сан, Харвардын их сургууль, Иелийн их сургууль, Жонс Хопкинсын их сургууль, Пенсильванийн их сургуулийн сан хөмрөгт буй хоёр эрдэмтний намтар түүхтэй холбоотой захидал, гэрэл зураг, архивын чухаг баримтыг албан ёсны эрхтэйгээр хуулбарлан дэлгэнэ.

Энэ хэсэгт гэрэл зургийн Гамма агентлаг, СГЗ С.Цацралт ах ажиллаж буй. Түүнчлэн Дилав хутагт судлаач, Хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнийн хутагттай холбогдох хувийн цуглуулгаас мөн дэлгэнэ. Үзэсгэлэнгийн дэглэлт, кураторын ажил өргөн сэдвийг хамарч буй. Жишээ татахад, төслийн багийн төлөөлөл өнгөрсөн оны 10 дугаар сард Завхан аймагт, 11 дүгээр сард АНУ-д Нью Жерси мужид байрлах Дилав хутагтын тэргүүлж байсан Буддын хийдэд ажиллаж, аман түүх цуглуулж, эх материалуудыг судалж, сурвалжлан үзэсгэлэнгийнхээ концепцод оруулсан.

-Олон улсын хурлын хүрээнд мөн Завхан аймагт  боловсрол, соёлын үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна билээ. Орон нутагт ямар ямар ажил өрнөх вэ?
-Хуралд оролцсон олон улсын эрдэмтэн судлаачид, төслийн оролцогч талуудын төлөөлөл Завхан аймагт энэ сарын 14-18-нд ажиллана. Энэ үеэр үзэсгэлэнгийн бичил хувилбарыг аймгийн музейд гаргаж, нутгийн зон олонд толилуулна. Олон нийтийн лекц, уулзалт хэлэлцүүлэг, хээрийн аялал, танин мэдэхүйн цогц үйл ажиллагаа зохион байгуулна. Тухайлбал, академич Ц.Батбаяр, профессор Кристофер Этвүүд, доктор М.Саруул-Эрдэнэ илтгэгч нар олон нийтэд зориулан лекц уншина.
Дилав хутагтОуэн Латтиморын хүү Дэвид Латтиморын хамт. Бээжин хот. 1933 он

Улаанбаатар болон Завханы үйл ажиллагааны өөр нэг онцгой зочин бол Оуэн Латтиморын ач охин Анн Латтимор Прайс. Энэ хүний манай төвд хандивласан ховор нандин гэрэл зургийн цуглуулгаас энэхүү төсөл эхэлснээс гадна энэ эрхэм бол Дилав хутагтын маань төрснөөс өөрцгүй хүү Дэвид Латтиморын дунд охин юм. Хутагт эрхэм нөхөр Оуэн Латтиморынхоо ганц хүү Дэвидийг адислаж, Батбилиг хэмээх монгол нэр хайрласан байдаг. Христийн шашны ёсоор бол загалмайлсан эцэг, хүү бололцож, хүү Батбилигтээ Хутагт маш их хайртай байсныг гэрчлэх уярам сайхан захидал олон бий. Дэвид ч мөн адил эцгийн ёсоор хайрлаж, амьдралынхаа сүүлийн жилүүдэд АНУ-д хамт аж төрж, асарч тойлсон байдаг.

-Америк дахь монгол судлалын асуудал энэ удаагийн уулзалт хурлын үеэр хөндөгдөх байх. Ярилцлагын далимд тус улс дахь монгол судлалын түүхэн хөгжлөөс дурдах нь зүй болов уу?
-Америк дахь монгол судлалын шавыг Оуэн Латтиморын санаачилгаар тавьсан гэж хэлж болно. Өөрөө монголч эрдэмтэн, өвөр ази судлаач байсны зэрэгцээ Дилав хутагтаас гадна Хангинын Гомбожав, Онон Өргөнгөө зэрэг нэрт эрдэмтдийг Америкт байр сууриа олоход нь үлэмж хувь нэмэр оруулсан.

Эрдэм судлалын ажлаа явуулахаас эхлээд монгол хэлний хөтөлбөр хүртэл боловсруулж, Америкийн тэргүүлэгч их сургуулиудын сургалтын хөтөлбөрт оруулсан байдаг. Тэр цагаас хойш Америк дахь монгол судлал эрчтэй хөгжсөн гэхэд болно. Энэ удаагийн хуралд оролцох Кристофер Этвүүд багш бол энэ цагийн монгол судлаач эрдэмтдийг өнгөлж яваа том эрдэмтэн.

Сүүлийн жилүүдэд АНУ-ын шинэ засгийн бодлогоос улбаатайгаар томоохон их, дээд сургуулиудын хөтөлбөрөөс зарим сургалтыг танах болсон. Үүнд нь монгол судлал ч өртөж байгаа. Тэгэхээр бид өөрсдийн зүгээс идэвх санаачилгатай байж, олон улсын монгол судлалыг бодлогоор дэмжих, залгамж халаа бэлтгэхэд ул суурьтай хандах цаг үеийн шаардлага үүсэж байна.

-Төгсгөлд нь асуухад, төслийн хүрээнд ямар ном товхимол хэвлэгдэх вэ. Эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийг дараа нь хаанаас үзэж болох вэ?
-Эрдэм шинжилгээний хуралд 18 илтгэгч оролцоно. Хурлын илтгэлийн эмхэтгэл англи, монгол хэлээр гарна. Үзэсгэлэнгийн каталоги мөн англи, монгол хэлээр хэвлэгдсэн. Хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнийн “Дилова хутагтын захидлууд” номын удаах дэвтэр “Дилав хутагтын баримт бичиг” бүтээл олны хүртээл болж буйг дуулгахад таатай байна. Мөн төслийн гол ажлууд өрнөж буй энэ цаг үед түүхийн ухааны доктор, Элчин сайд Р.Болдын Дилова хутагт түүний “Их тоглолт” бүтээл олны хүртээл болж буй нь бидний ажлыг улам утга учиртай болгож буй. Энэ бүгдийг том зургаар харах юм бол Дилав хутагт судлалыг өргөжүүлэх, дараагийн түвшинд гаргах, залуу судлаачдыг судалгааны эх материалтай болгох, улмаар цаашдын судалгааны зүг чигийг ончтой болгож буйгаараа өнөөдрийн бидний зохион байгуулж байгаа ажлын ач холбогдол нь оршиж байна.скачать dle 12.0

Бидний төлөө эхнэрээ ч орхих Хотын даргатай боллоо, баярлалаа

28/05/2026, 20:04

Нас барсан иргэдийн хувьцааг ирэх сараас өвлүүлнэ

28/05/2026, 20:02

“Амаргүй” Д.Амарбаясгалангийн амаргүй нүүдэл

28/05/2026, 20:01

МАН-ынхан эрх ашгийн төлөө хэмлэлдэж байхаар хэлмэгдсэн нөхөртөө анхаараач

28/05/2026, 19:59

Б.Алтангэрэл: Зэс хайлуулах үйлдвэр 30 сарын дараа ашиглалтад орж, катодын цэвэр зэс үйлдвэрлэнэ

28/05/2026, 11:11

Эрдэнэтийн-Овоо ордын цаашдын 56 жилийн ирээдүйг тодорхойлон, баталлаа

27/05/2026, 17:48

Өнөөдрийн ашиг бус, урт хугацааны үйлдвэржилт

27/05/2026, 17:46

"The Hu" хамтлаг 10 жилийн ойгоо тэмдэглэнэ

27/05/2026, 11:04

За тэгээд Ёндонд итгэ ээ...

27/05/2026, 11:02

ТӨВ: Төл бойжилт 99.6 хувьтай байна

26/05/2026, 19:02

“Гурван үеийн торго хяргасан” уран хатгамалч

26/05/2026, 19:00

Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

26/05/2026, 18:58

Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм

26/05/2026, 18:54

Энэ жил 12306 ээж "Алдарт эх"-ийн одон хүртэнэ

26/05/2026, 18:51

Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

26/05/2026, 18:48

Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад Б.Пүрэвдагвыг дэмжлээ

26/05/2026, 18:47

Сэлбэ хот орон сууцжуулах төслийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай үргэлжилж байна

22/05/2026, 18:23

Хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр хэрэглэсэн бөмбөгнүүд

22/05/2026, 18:21

Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэний УЦС барих төслийн санхүүжилтийг шийдвэрлэв

22/05/2026, 18:19

Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

22/05/2026, 18:17

Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

22/05/2026, 18:16

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

22/05/2026, 18:14

М.Даваасүрэн: Дилав хутагт, Оуэн Латтимор нарын нөхөрлөл, үйл хэрэг хэмжээлшгүй их өв үлдээсэн

22/05/2026, 18:13

Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйг маргааш замын хөдөлгөөнд оролцуулахгүй

22/05/2026, 18:10

Гурван талт улсын хэлэлцээрээр хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг дэмжинэ

22/05/2026, 18:09

Монголчуудын усны уламжлалт шүтлэг, байгаль хамгааллын ач холбогдлыг хэлэлцэв

22/05/2026, 18:07

У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм

22/05/2026, 18:06

МҮОНРТ архивын сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж эхэллээ

19/05/2026, 19:02

МҮОНРТ архивын сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж эхэллээ

19/05/2026, 19:01

Х.Нямбаатарын тамгыг гардсан Б.Мөнхбат гэж хэн бэ?

19/05/2026, 18:47

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19