iNet.mn дагах

Т.Бат-Эрдэнэ: Ард түмэн “харуулууд”-аа парламентад оруулах цаг ирсэн

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа  “Бие даагчдыг дэмжих иргэдийн нэгдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Бат-Эрдэнийг урьж, ярилцлаа.
-Та Э.Бат-Үүл даргын багт, нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан.  Гэтэл 2020 оны сонгуулийн өмнө Бие даагчдыг дэмжих иргэдийн нэгдэл байгуулснаа  зарлалаа.  Үүний цаана ямар хүсэл зорилго байна вэ. Улс тө­рийн өнцгөөс ч гэсэн зо­рил­гоо тайлбарлахгүй юу?
-Хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөж байна. Дэлхийн улс төр цоо шинэ тоглоомын дүрэмтэй болж байна. Би Монгол Улсын эрдмийн их сургуульд багшлахын зэрэгцээ энэ чиглэлд судалгааны ажил хийдэг.  Тиймээс  ч бие даагчдыг дэмжих нэгдэл байгуулсан гэхэд болно. Энэ нэгдлийн зорилгыг арай том зургаар харъя л даа. Би олон улсын харилцааны салбар дахь хот суурин газрын хөгжлийг ихээхэн сонирхож судалж байна. Одоогоор дэлхийд хүн амын 10 хүн тутмын долоо нь суурин газарт амьдардаг.
Нийгмийн өмнө алхаж байгаа бодлоготой, боловсролтой, ёс зүйтэй, ёс суртахуунтай хүмүүсийг сонгуульд нэр дэвшээч ээ гэж уриалах юм.Энэ байдал цаашаа нэмэгдэх хандлагатай байна.  Үүнийг дагаад хүний амьдралын чанар яалт ч үгүй хот суурин газрын хөгжилтэй холбогдоно.  Цаашлаад хүн төрөлхтний хөгжлийн тухай ойлголт бол хотын амьдрал юм. Тэгэхээр хотын хүн амыг хэрхэн орон нутгийн удирдлагаар хангах вэ. Улс орны удирдлагын институци ямар байх  юм.  Үүнийг дагаад дэлхийн улс төр хандлагын том өөрчлөлт рүү орж байна. Тэгвэл Монгол Улс маань чухам хаана нь явж байна.  Энэ бүх асуултын үр дүнг харахаар “Бие даагчдыг дэмжих иргэдийн нэгдэл” ТББ-аа байгуулсан.  Гол шалтгаан нь энэ.   
Эрдэмтэн, судлаачид маань энэ зорилго дор нэгдэж байна. Гэхдээ манай нэгдэл сонгуульд  нэр дэвшүүлэх хуулийн этгээд биш. Бие даан сонгуульд оролцох улстөрчдийг дэмжинэ. Нийгмийн өмнө алхаж байгаа бодлоготой, боловсролтой, ёс зүйтэй, ёс суртахуунтай хүмүүсийг сонгуульд нэр дэвшээч ээ гэж уриалах юм.
-Парламентын сон­гууль явагдаж эхэлснээс хойш Монголд хоёрхон нам ээлжлэн Засгийн эрхийг авч байна.  Монголын улс төрд бие даагчдын орон зай хэр байгаа бол?
-Монгол Улс ардчилсан нийгмийг сонгож, хөгжүүлээд 30 жил болж байна. Өнгөрсөн хугацааны үйл явдлуудыг дүгнэж болох ч дараагийн 30 жилд Монгол Улс ямар өнгө төрхтэй байх вэ гэсэн том хөгжлийн гарааны эхэнд бид ирлээ.  Хүн төрөлхтөн амьдралын хэв маягаа өөрчилж байна.  Хиймэл оюун ухаан ярьж цоо шинэ хаалгыг нээж эхэллээ. Гэтэл бид ХХ зууны хүмүүсийн төлөвшил, хандлагыг хаяагүй, яг түүгээрээ явж байна. Тэгэхээр бидний үр хүүхэд, хойч үе ХХI зуунд ямар нийгэмд амьдрах вэ гэдгийг бид 2020 оны сонгуулиар сонгох  ёстой.  Одоо улс төрд байгаа бидний дээд үеийн ах нар хөгжлийн хандлага, өөр амьдралыг харах нүдгүй байна. 
Одоо улс төрд байгаа бидний дээд үеийн ах нар хөгжлийн хандлага, өөр амьдралыг харах нүдгүй байна.  Тиймээс залуучуудад боломж олгож, улс төрийн удирдагчид, шийдвэр гаргагч нарын хандлагыг өөрчлөх хэрэгтэй.  Ингэж  чадвал Монгол Улс өнөөдрийн сул талаа давуу тал болгож юм.  Тэгэхээр 2020 оны сонгууль хүн болгонд чухал.  Хэрэв бид энэ сонгуулийг уламжлалт хандлагаар туулаад өнгөрүүлчихвэл дахиад 10-15 жилийн хөгжлөө алдана, алдаагаа давтана.
Шаварт суусан машин шиг л дороо эргэлдсээр дуусна даа. Судалгаанаас харахад өнгөрсөн 2-3 сонгуулийн үр дүнд нийгэмд бие даагч нарыг дэмжих юмсан гэсэн үр суусан. Энэ үр маань соёолсоор, өнөөдөр ер нь улс төрийн намуудыг болъё. Бие даагч нарыг оруулъя гэсэн сэтгэл зүйн хандлага  нь улам тодорч байна.
Блиц:
Тогоочийн Бат-Эрдэнэ
Боловсрол:
  • 1997-2000 онд Отгонтэнгэр их сургуулийг  эрх зүйч мэргэжлээр төгссөн.
  • 2003-2005 онд Мөн тус сургуульд хууль зүйн ухааны магистр хамгаалсан.
  • 2015-2018 онд  Монгол Улсын эрдмийн их сургуульд “Дэлхийн хотууд ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлсэн нь” сэдвээр олон улс судлалын докторын зэрэг хамгаалсан.
Ажил эрхэлсэн байдал:
  • 2002-2005 онд “Пийпл энд сервис” ХХК-ийн захирал
  • 2004-2005 онд  УИХ-ын гишүүний олон нийт хариуцсан зөвлөх
  • 2005-2007 онд  АН Тамгын газрын дарга,
  • 2008-2012 онд Чингэлтэй дүүргийн  ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
  • 2012-2016 онд Нийслэлийн ИТХ, төлөөлөгч, тэргүүлэгч
  • 2013-2016 онд Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга
  • 2016-2018 онд  Монголын хотуудын ногоон хөгжлийн бодлого, судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн тэргүүн
  • 2017 оноос одоог хүртэл Монгол Улсын эрдмийн их сургуульд багшилж байна.
-Бие даагч нар парла­ментад сонгогдоогүй биш сонгогдож байсан. Гэхдээ тэдний үйл ажиллагааны үр дүнг сайн хэлж мэдэхгүй байна.  2020 оны сонгуулийг та хэрхэн харж байна вэ?
-Парламентад өмнө нь хамгийн ихдээ гурван бие даагч гарч байсан.  Тэдний идэвхтэй, хүчтэй ажиллах эрх зүйн орчин чадвар, чадамж сул байлаа.  Харин энэ жилийн сонгуулиар дор хаяж 15-20 бие даагч гарч ирэх боломжтой.  Бүр болохгүй бол найман гишүүнтэй бүлэг байгуулах хэмжээнд бие даагчдаа гаргаасай.   Бүлэг байгуулчихвал бүтцийн байгууллага болно.
Уламжлалт төрт ёсны зан заншил, хуулийг ёсчлон биелүүлэх, ёс суртахууны буюу ёс зүйн өндөр боловсрол хэрэгтэй. Эрх зүйн харьцаанд шууд орно. Ард түмнийг төлөөлсөн  харуулууд  бүрэн хамгаалалттайгаар парламентад сууна. Тэд ядаж эд нар ийм зүйл хийх гээд байна гээд ард түмэнд хов зөөгөөд байна шүү дээ. Нөгөөтэйгүүр бие даагчдыг араас нь татаж чангаах улс төрийн нам байхгүй. Хажуугаас нь дарамтлах бизнесийн бүлэглэл байхгүй. Тэгэхээр үнэхээр ёс зүй, ёс суртахууны өндөр төлөвшилтэй, найман бие даагч гараад ирвэл их зүйл хийнэ.  Мэдээж нэг сонгуулиар бүх муу муухайг нь цэвэрлээд алга болгочихно гэж байхгүй.  Үйл явц явагдана.  Яг одоогийн цаг үед  монгол төрийг эрүүл болгох хамгийн энгийн алхам нь иргэд аль нэг нам, улс төрийн хүчин биш өөрсдийн итгэмжлэгдсэн харуулуудаа  л парламентад оруулах явдал болчихоод байна.
-Та дэлхийн улс төрийн чиг хандлага өөрчлөгдөж байна гэлээ. Монголын улс төрийг цэвэр болгоё гэж байна.  Ер нь энэ хоёрын хооронд хандлага, хөгжлийн хэр хол зай байна вэ?
-Маш том ангал үүслээ. Гажуудал бий боллоо. Эрх баригч намууд, улстөрчдийн хандлага явуургүй болж эхэлж байна. “Монгол төрийн минь сүлд өршөө” гэж уулга алддаг монгол хүний ёс суртахуун, үзэл санааны хүндэтгэл газар уначихлаа. Бидний өмнөөс шийдвэр гаргаж байгаа бодлого тодорхойлогч нар маань бүгд  хулгайч дээрэмчин болж хувирав. Уг нь бол Монгол төрийн үйл ажиллагаанд гурван том зарчим үйлчлэх ёстой.  Уламжлалт төрт ёсны зан заншил, хуулийг ёсчлон биелүүлэх, ёс суртахууны буюу ёс зүйн өндөр боловсрол хэрэгтэй.  Энэ гурван зарчим бүхэлдээ нурсан.   
Ёс зүй гэдэг нь хуулиа баримтлахын хэмжүүр. Ёс суртахуун нь хүнлэг чанарын хэмжүүр юм. Гэтэл одоогийн улстөрчдөд хууль баримтлах ёс зүй, хүнлэг чанар алга байна.Хамгийн энгийн жишээ ЖДҮХС-гийн зээлийн асуудал байна.  Гишүүд анх  “Энэ сан их хэрэгтэй.  Ажлын байрыг нэмэгдүүлнэ. Ядуурал буурна” гэж байгаад ёсчлон баталсан. Гэтэл гишүүдийн тал хувь нь үгсэн хуйвалдаж, өөртөө болон өөрийн хамаарал бүхий байгууллагууддаа төрийн зээлийг авчихсан.  Энэ нь ёс зүй, ёс суртахуун их доройтсоныг харууллаа.
Ёс зүй гэдэг нь хуулиа баримтлахын хэмжүүр. Ёс суртахуун нь хүнлэг чанарын хэмжүүр юм. Гэтэл одоогийн улстөрчдөд хууль баримтлах ёс зүй, хүнлэг чанар алга байна. Уг нь төрийн зүтгэлтэн хүн цэвэр ариун, сүү шиг байх ёстой. Гэтэл энэ сүү гашилчихсан. Ард түмэн дээрээс нь хэчнээн цэвэр сүү хийгээд  зүгээр болохгүй байна. Төрт ёсны энэ үндсэн багана хугарчихаар монгол төрд итгэх ард түмний итгэл үгүй болно. Энэ нь цаашлаад маш муу үр дагаварт хүргэнэ.
-Ер нь улс төрийн энэ гажуудлын үндсэн гол шалтгааныг та юу гэж хардаг вэ?
-Улс төрийн намууд гэж аймшигтай бүтэц бий болсон. Тэд бизнесийн байгууллагуудаас нь илүү эд хөрөнгө, баялаг цуглуулж байна. Улс төрийн намын тухай хууль, тэдний харилцааг зохицуулж байгаа энэ орчинд реформ хийх болсон. Өнөөдөр  намуудын зорилго нь өндөр байшин өмчийн асуудал огт биш. Тэд улс орноо хөгжүүлэх, бодлогыг тодорхойлох тинк танкчид байх ёстой. Тэд өмчгүй, хатуу гишүүнчлэлгүй байх хэрэгтэй.  Өнөөдөр 100 мянган гишүүнтэй намыг хүчтэй гэж тодорхойлдог тийм цаг үе өнгөрсөн.
Монгол Улсын хөгжлийн төлөөх 2020 оны сонгууль бие даагчдын сонгууль болох ёстой.Улстөржөөд л нам намаар хуваагдаад байх нь сонин биш. Аль нам нь бидний амьдралд хэрэгтэй хөгжлийн бодлого гаргаж чадаж байна. Тэр л хүчтэй.  Нөгөөтэйгүүр ирэх сонгуульд эрх мэдэл, эдийн засгийн бүлэглэл болчихсон хүмүүс өөрсдийн үр хүүхэд, бүлэглэлийн хүмүүсээ дэвшүүлэхээр тэмцэж байна.  Энэ тэмцэл нь өш хонзон санах маягаар үргэлжлээд үр хүүхдээ тийшээ оруулж байгаа нь үе дамжсан өс хонзонгийн зангилаа үүсгэж байна. 
Энэ бүлэглэлийн тэмцэлд аль нэг нь ялбал улам хүчтэй эрх мэдлийн давхарга үүснэ.  Тэд эрх мэдэл, эдийн засгаараа ч чадавхитай болно.  Тэр үед хэдхэн бие даагч хянаж чадахгүй, ард түмнээрээ хөдлөөд ч 15-20 жил дийлэхгүй. Улс орон, ард түмнээсээ илүү их эрх мэдэлтэй, илүү баян ийм олгархижсан төр, гажуудсан ардчилал улам газар авна. Тэгэхээр Монгол Улсын хөгжлийн төлөөх 2020 оны сонгууль бие даагчдын сонгууль болох ёстой.
-Та АН-ын гишүүн. Намынхаа үйл ажил­лагаанд оролцдог уу?
-Намын үйл ажил­лагаанд нь оролцоогүй 4-5 жил болж байна. Эрдэм ном, судалгааны ажлаа чухалчилсан. Би ардчилсан үзэл бодол, үнэт зүйлтэй хүн. Манай намын мянга мянган гишүүн Монгол Улсад хүний эрхийг хамгаалах иргэний нийгэм байгуулах үйлсэд үнэхээр их гавьяа байгуулсан. 
Өөрийн гэсэн үзэл бодолтой, төлөвшсөн гишүүнчлэлтэй нам. Нөгөө талаар өнөөдөр Монгол Улсад ардчилсан бус нам гэж байхгүй. Бүгдийнх нь үзэл санаа ардчилалд чиглэж байна. 
Гэхдээ удирдлагын  хямралаас болж, өнөөдөр Монгол Улс ардчилсан байх уу, үгүй юу гэдэг асуудал гарч ирсэн.  Надад АН-ын гишүүн гэсэн нэр хүндээс илүүтэй ардчилсан Монгол Улсын иргэн байх нь чухал байна. Хэрэв миний, та бидний улс ардчилсан хүмүүнлэг нийгмээ хадгалж чадвал хэдэн ч АН байгуулаад мэтгэлцэж болно. Ардчиллаа хамгаалах, нөгөө талаар намаа хамгаалах гэсэн үзэл санаа үнэт зүйлийг төлөө явна.  Түүнээс биш би намтай муудалцах, хэн нэгэнд гомдсон ч юм уу тийм сэтгэлгээгээр энэ замыг сонгоогүй гэдгээ хэлье.
-2020 оны сонгуулийг мөн­гө­ний сонгууль бол­но гэх юм. Эдийн засаг, улс төрийн томоо­хон бүлэглэлийн төлөөлөлтэй бие даагчид маань нүүр тулна. Санхүүгийн асуудлаа яаж шийдэх вэ?
-ХХ зууны улс­төрч­дийн хэлсэн үг олон бий. “Дайсан, найз гэж байхгүй. Зөвхөн эрх ашиг байна”,  “Улс төрд мөнгө гэдэг зүйл эхийн цагаан сүү шиг хэрэгтэй” гэдэг  ч юм уу.  Энэ бол хоцрогдсон ойлголт.  Хэн нэгний итгэл үнэмшлийг мөнгөөр худалдаж авдаг гээд бүүр ойлгочихсон, түүндээ итгэчихсэн хүмүүсийн хандлага.  Мэдээж мөнгөгүй  улс төр гэж байхгүй. Гэхдээ хүний гаргаж чадах хэмжээний мөнгөнөөс илүүг шаардах талбар байхаа больж байна. 
Гэтэл зарим нам нэр дэвшигчдээсээ 400-500 саяыг авч байна гэх яриа гарлаа. Энэ мөнгө боломжийн амьдралтай айлын 50 жилийн цалин. Хэрэв би тийм мөнгөтэй байсан бол 50 жил мөрөөрөө сайхан амьдрах нь л дээ. Гэтэл нэг удаагийн сонгуульд гаргаад, дээр нь дахин эрх ашиг яригдана гэхээр эрүүл ухаантай хүний нүдээр төсөөлөхөд бэрх байна. Үүнээс Монголын улс төр ямар бохир байгаа нь л харагдаж байна.  Мөн зарим хүн яагаад зүгээр бизнесээ хийхгүй “Би УИХ-ын гишүүн болно, чадна гэж гүйгээд байгаа юм.  Парламентын гишүүн байх нь “Би чадна” гээд хийчихдэг ажил биш. 
Ард түмэн томилдог, хүний өмнөөс асуудлыг нь шийддэг өөрөөр хэлбэл зарцын ажил юм.  Гэтэл манайд би чадна гээд л хамаг мөнгө төгрөгөө өгөөд гүйгээд байдаг. Төрийн ордонд орвол эрх мэдэлтэй болно. Түүгээрээ дамжуулан эдийн засаг, бизнесийн эрх ашгаа хангаж чадна гэж ойлгоод байгаа юм.  Энэ бол Монголын улс төр бохир байгаагийн  бас нэг хэлбэр юм. Ийм байдал үргэлжилбэл иргэд хоорондын мөргөлдөөн гарахыг ч үгүйсгэхгүй.
-Та дэлхийн улс төрийн тоглоомын дүрэм өөрчлөгдөж байгааг хэллээ. Бие даагчдыг дэмжих хандлага ямар байгаа вэ?
-Сүүлчийн таван жил дэлхийд сонгогдсон улс төрийн лидерүүд олон зүйлийг харууллаа. Тухайлбал, Доналд Трамп байна. Түүний талаар таагүй мэдээллүүд байдаг ч бизнесийн зүтгэлтэн хүн том гүрний удирдагч боллоо.  Ардчилсан, хүний эрх эрх чөлөө ярьдаг нийгмийг өөрчлөөд  америк хүн нэг номер, бид л болж байвал бусад нь хамаагүй гэсэн хандлага шууд гарч ирсэн. Даяарчлагдсан, глобалчлагдсан нийгэм буцаад ганцаарчилсан гэх ойлголт руу явж байна.  Европын холбооны улсууд салж сарниж байна. Улс орноо хилийн зурвасаа тусгаарлах хандлагатай болсон. 
Мөн Шинэ Зеланд, Италийн Ерөнхий сайд, Францын ерөнхийлөгчийн сонгууль намын хатуу гишүүнчлэл дэлхийд байхгүй болж байгааг харууллаа.  Ингэж ертөнцийн амьдрал өөрчлөгдөж байхад бид ч гэсэн маш хурдан улс төрийн хандлага чиглэлээ өөрчлөх ёстой. Өмнө нь олон улсын харилцаа гэдэг ойлголт эдийн засаг, улс төр, газар нутгийн хэмжээнд яригддаг байлаа. Харин одоо байгаль орчин, нийгмийн амьдралын аюулгүй байдал гээд өргөн хүрээнд яригдаж байна.  Бие даагчдын хувьд Зүүн Европт дэмжих хандлага илүү ажиглагдаж байна. Мөн Шинэ Зеланд, Италийн Ерөнхий сайд, Францын ерөнхийлөгчийн сонгууль намын хатуу гишүүнчлэл дэлхийд байхгүй болж байгааг харууллаа. 
Ийм байхад манайд намын гишүүн гээд зөв, буруу ч байсан намаа дагадагаа болих хэрэгтэй.  Үйлдэл нь буруу гэдгийг мэдсэн ч даргыгаа хамгаалаад байж болохгүй.  Дэлхий дахинаа хэн ч улс төрийн бие даасан шийдлийг хийдэг болчихсон. Тэгэхээр Монголын төрд байгаа улс төрийн удирдагч нарын үйлдэл, шийдвэр ард түмнийг дэндүү их басамжилж, тэсвэр тэвчээрийг нь барж байгаа энэ цаг үед сонголтоо зөв хиймээр байна.  Намыг биш бодлогыг, зөв хүнээ дэвшүүлэн сонгож, төлөөллийн ардчилсан нийгмээ “амьд” хэвээр нь авч үлдэх ийм цаг үе ирсэн гэдгийг дахин хэлмээр байна.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

ХОВД: “Монгол бичиг" номын дээжийг гардууллаа

Өчигдөр, 15:32

ГОВЬ-АЛТАЙ: Улаанбаатар хотод суугаа 350 гаруй өрхийн өвлийн идшийг хүргэж байна

Өчигдөр, 15:31

ЗАВХАН: Энэ сард цаг агаар тогтворгүй, олон жилийн дунджаас хүйтэн байна

Өчигдөр, 15:29

Онцгойгийн алба хаагчид тусгай зориулалтын 30 автомашинтай боллоо

Өчигдөр, 15:25

БЖДҮ-д зээл олгох 50 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа

Өчигдөр, 15:24

“Н.Норовбанзад” дурсгалын зоос худалдаанд гарлаа

3/12/2024, 17:43

СҮХБААТАР: Агтана хүрээтийн шилдэг бүтээлүүд...

3/12/2024, 14:40

Д.Трамп Эх дагинын сүмийг нээх ёслолд оролцоно

3/12/2024, 14:36

Нийтийн тээврийн автопарк ашиглалтад ороход бэлэн боллоо

3/12/2024, 14:32

Монголд 100 мянган ам.долларын шагналын сантай Dota2-ын “MESA Invitational 2024” болно

3/12/2024, 14:30

Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан

27/11/2024, 19:00

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

27/11/2024, 18:56

Улсын заан С.Сүхбат түрүүллээ

27/11/2024, 18:51

Д.Одбаярыг Хонгконгд суух ерөнхий консулаар томилжээ

27/11/2024, 18:49

"Болор цом"-ын эзнээр А.Лхагва тодорлоо

27/11/2024, 18:47

“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

26/11/2024, 14:16

Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

26/11/2024, 14:13

Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

26/11/2024, 14:12

Вьетнам улсад хонь, ямааны мах экспортолж, сайн чанарын цагаан будаа импортолно

26/11/2024, 14:10

БАЯН-ӨЛГИЙ: Анхдугаар Үндсэн хуулийг батлалцахад 6 төлөөлөгч оролцож байжээ

26/11/2024, 14:08

Монголын сагсчид оюутны ДАШТ-ээс хүрэл медаль авав

26/11/2024, 14:06

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болов

26/11/2024, 14:03

Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2024, 13:57

Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойд

26/11/2024, 13:53

ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хуваарь

19/11/2024, 10:48

"Чингис хаан" сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ

19/11/2024, 10:47

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлана

19/11/2024, 10:45

Кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох судалгаа хийж байна

19/11/2024, 10:42

С.Мөнхзул дэлхийн аварга болжээ

19/11/2024, 10:41

ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна

9/11/2024, 09:41

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19