iNet.mn дагах

П.Мөнхбаатар: Гоо сайхны мэс засал ур чадвар, сэтгэлгээ мэдрэмж шаарддаг өвөрмөц мэргэжил

Гэмтэл, бэртлээс  үүдэлтэй хамрын хэлбэр алдагдал, түүний сөрөг нөлөө болон хамрын ба нүүрний нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын талаар “Гоёл медикал” эмнэлгийн Чих, хамар хоолойн нүүрний гоо сайхны мэс заслын эмч П.Мөнхбаатартай ярилцлаа.
-Хүмүүс хамраа өндөр­лүүлэхдээ филлер тариа хийлгэх юм уу, мэс заслын аргаар янзлуулдаг.Ер нь хамартаа тариа хийлгэх, мэс засал хийлгэхийн ялгаа юу вэ?
-Тарилга буюу филлерийг их хэмжээгээр хийж хамрын нурууг нь тэр чигт өндөрлөх боломжтой ч хэсэг хугацааны дараа анх байсан хэлбэрээ алдан, хоёр тал руугаа тарж өргөссөнөөр гоо зүйн хувьд хэвийн бус харагдах байдал үүсдэг. Тиймээс бага зэргийн нам, хонхор хэсгүүдийг хамрын нурууны бусад хэсгүүдтэй тэнцүүлж, дүүргэхэд  ашиглах нь илүү тохиромжтой. Мөн 1-2 жил орчим болоод шимэгдэж алга болох учраас дахин тариулах шаардлага гардаг. Хамар өндөрлөх мэс заслын хувьд бид олон төрлийн имплантын дотроос судалж,  Өмнөд Солонгосын нэр бүхий компанийн хамрын имплантыг сонгон авч хэрэглэж байгаа. Урьдчилан ариутгаж зориулалтын битүүмжилсэн савлагаатай  учраас хэрэглэхэд тохиромжтой байдаг. Өмнө нь зарим имплантыг угаах, ариутгалын аппаратад хийх зэргээр олон үе шаттай хэрэглэдэг байлаа.
Хамар нь битүүрдэггүй хамрын үзүүр нь унжуу, үзүүрийн тулгуур багатай, үзүүр хэсгээрээ намхан хамартай хүмүүст чихний дэлбээнийх нь арын мөгөөрснөөс аваад хамрын үзүүрийг нь урагш дээш уртасгаж, хэлбэрийг засах мэс заслыг бид хийдэг.Хэрэв хамар нь битүүрдэг, таславчийн муруйлттай, хамрын үзүүрийн хэлбэрийг өөрчлөх хүсэлтэй эмчлүүлэгч байвал бид таславчийн муруйг тэгшлэхэд ихэнхдээ гарч ирдэг мөгөөрсийг ашиглан үзүүрийг уртасгаж, нэг дор хамрын амьсгал болон гоо сайхныг сэргээх давуу талтай мэс заслыг хийж байна.
-Охид, бүсгүйчүүд хамраа өндөрлүүлэхээс гадна давхраатай болохыг ихэвчлэн хүсдэг.Сүүлийн үед давхрааны мэс заслыг сэтэлгээтэй хийлгүүлэх сонирхол ихэссэн гэсэн.Энэ нь ямар ач холбогдолтой вэ?
-Манай эмэгтэйчүүд европ маягийн том давхраатай болохыг илүүд үздэг.Бид ази тэр дундаа монгол хүнд тохирсон европ маягийн давхраа хийхийг хичээдэг. Европ буюу кавказ давхраа нь тухайн хүний урт, том нүдний хэмжээнд тохирсон  “semilunar” буюу хагас саран, гол хэсгээрээ өндөр, хоёр талаараа арай нам давхрааг хэлдэг. Харин монголчууд болон ази хүмүүсийн хувьд нүдний хэлбэрийнх нь хэмжээнд тохирсон, нүдний хэлбэрийг нь дагасан  параллель давхраа илүү зохино гэж бид үздэг. Нүдний дотор буланд эпикантын нугалаа бүхий үйлчлүүлэгч байвал дотогш нь сэтэлгээ хийж, энэ нугалааг арилгах боломжтой.Дотогшоо сэтэлгээ хийх нь тохирсон эмчлүүлэгчдээ хэд хэдэн давуу талыг бий болгодог.Нүдний дотор булангийн нугалаа арилснаар нүдний хэлбэр зөв болж дотогш уртасна, нүд хоорондын зай хол бол ойртоно. Шинээр үүсгэсэн давхраа  дотор булангаасаа эхлээд илүү томоор харагдана. Давхраа үүсгэх буюу дээд зовхины гоо сайхны мэс заслыг бид 15-аас дээш насныханд хийдэг.Зөвхөн давхраа үүсгэхээс гадна нас насных нь онцлогт тохирсон арьсны унжилтыг багасгах, нөхөн сэргээх гоо сайхны мэс заслыг хийдэг.
-Хамрынхаа хэлбэрийг засуулахад имплант ашиглах нь хүний биед сөрөг нөлөөтэй юү?
-Имплантын хэлбэр хэмжээг нь сайн тохируулахгүй бол асуудал гарч болно.Жижиг хамартай хүнд хэт том имплант суулгавал арьс зөөлөн эд нь тогтоон барьж дийлэхгүй тодорхой хугацааны дараа гарч ирэх магадлалтай.Имплантыг үйлдвэрээс анх хийснээр нь тавих тун ховор.Тухайн үйлчлүүлэгчийн нүүрний төрх, хамрын нурууны өндрөөс хамааран имплантаа тохируулан засч, хийж өгдөг.Хэлбэр хэмжээ нь сайн таарсан хамрын суулгацын алсын үр дүн сайн байдаг.Мэдээж гаднын биет байрлуулна гэдэг утгаараа мэс заслын өмнө, дунд, дараагаар халдвар орохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг нягт нямбай авах нь мэс заслын алсын үр дүнд их нөлөөтэй.
-Хамрын хуучин хугаралтай удаан явбал зүрх, судасны үйл ажиллагаанд ачаалал өгдөг тухай уншиж байсан.Энэ талд зөвлөгөө өгнө үү?
-Гар, хөлөөр цохиулах, автомашины осол, спортын гэмтэл зэрэг шалтгаанаас хамар голдуу гэмтдэг.Зөвхөн хамрын нуруу муруйж, цөмрөхөөс гадна хамрын яс, мөгөөрсийг тулж байдаг таславчийн мөгөөрс яс даган муруйж, хамрын амьсгалын зайг багасгасантай холбоотойгоор алсдаа хамрын амьсгал дутуу авч, бөглөрөх уршигтай.Нэгэнт хамар ба таславчийн муруйлттай болсон хүмүүсийг голцуу унтуулгатай мэс засал хийж засдаг.Эхлээд муруйсан таславчийг нь тэгшилж, агаарын урсгал саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлнэ.Дараа нь гадна хэлбэрийг засна. Ингэснээр хамрын хэлбэр болон таславчийг нэг дор засч, гоо сайхан, эмгэгийн асуудлыг нэг дор шийдэж, эмчлүүлэгчийн цаг завыг  хэмнэдэг.
Хамрын гэмтэл авсан насанд хүрэгчдийн хувьд  чих, хамар хоолой, нүүрний гоо сайхны мэс заслын  нарийн мэргэжлийн эмч нарт 14 хоногийн дотор үзлэг хийлгэж, оношлуулсны дараагаар хамрын нурууг тэгшлэх, цөмрөхийг гаргах мэс ажилбарыг ихэвчлэн хэсгийн мэдээ алдуулалттай хийлгэх хэрэгтэй байдаг.  Зарим тохиолдолд хамар гэмтсэний дараа зөөлөн эдийн хавангаас болоод муруйж, гэмтсэн нь мэдэгдэхгүй явсаар хаван буусны дараагаар хэлбэр нь аль хэдийнэ алдагдсан байдаг.Ингэж хугацаа алдсан эмчлүүлэгч засуулах хүсэлтэй тохиолдолд зайлшгүй мэс засал хийж засахаас аргагүй болно гэсэн үг.Иймээс хамрын гэмтэл аваад хөхөрч, хавдсан тохиолдолд мэргэжлийн эмчид заавал хандаж, шаардлагатай бол зарим шинжилгээг хийлгэж, оношлуулах шаардлагатай юм.Гэхдээ урьд нь олон удаа гэмтэж байсан түүхтэй, эсвэл маш хүнд гэмтсэн хамрын гэмтлийг хэсгийн мэдээ алдуулалттай зассан ч төдийлөн үр дүнд хүрэхгүй тохиолдол цөөнгүй байдаг.Ийм тохиолдолд ерөнхий унтуулгатай мэс заслыг нэг мөр хийх хэрэгтэй болдог.
-Тархи, нугасны шингэн хамраараа гоожсон тохиолдлыг хамрын дурангийн мэс засал хийж, анх удаагаа зассан гэдэг.Энэ талаар сонирхуулаач?
-Жин ихтэй, гавлын дотоод даралт ихтэй хүмүүс хөдөлгөөн хийх, бие засах зэрэгт гавлын дотоод даралт үе үе удаан хугацаагаар өгч байдгаас болж суурь хөндийн төрөлхийн байсан сувгаар хатуу хальс ивэрхийлж гарч ирсэн тохиолдлыг хамрын нүхээр нь дамжуулж, дурангийн тусламжтайгаар бөглөх мэс заслыг хийсэн.Байгалийн буюу өөрийн хамрын нүхээр нь энэ мэс заслыг хийснээрээ ил зүслэггүй, эдгэрэлт хурдан, гавлын ясыг нээхгүй зэрэг давуу талтай юм.
-Та яагаад эмч болохоор шийдсэн юм бэ.Тэр дундаа чих, хамар, хоолойн эмчийн онцлог юу вэ?
-Эмч тэр дундаа мэс заслын эмч сурч, эзэмшсэн мэдлэг, чадвараа  амьдралд бүтээлчээр хэрэгжүүлж, хүмүүсийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө байнга хөгжиж, өөрчлөгдөж байдаг оюунлаг, бүтээлч мэргэжил учраас би сонгосон. Тэр дундаа гоо сайхны мэс заслын эмчийн ур чадвар дээр уран бүтээлч сэтгэлгээ, мэдрэмж шаарддаг өвөрмөц мэргэжил тул илүү их татагддаг.Би багадаа зураг, англи хэл зэрэг олон дугуйланд явдаг байлаа.“Дуулсныг хураавал эрдэм” гэдгээр алхам тутамдаа сонсч, сурч байсан зүйлс маань өдөр тутмын ажилд маань үргэлж хэрэг болдогт би баярлаж явдаг.Ер нь хүн багаасаа олон төрлийн дугуйланд явснаар мэдлэг, чадвар, мэдрэмжийг олж авдаг нь өөрийгөө таних, авьяасаа эрт илрүүлэх, өөрт тохирсон мэргэжлээ сонгоход хэрэгтэй байдаг гэж би боддог.
Миний хувьд чих, хамар хоолойн мэс заслын эмчээр ажиллаад 10 орчим жил болж байна.Манай мэргэжил олон улсын түвшинд дотроо чих, хамар, толгой, хүзүү гэсэн үндсэн гурван чиглэлд хуваагддаг.Би хамрын ба нүүрний нөхөн сэргээх, гоо сайхны мэс заслын чиглэлд илүү сонирхон татагдаж ажилладаг.Мэргэжлийнхээ хүрээнд хамар, дээд, доод зовхи, нүүрний нөхөн сэргээх, гоо сайхны мэс заслыг хийж байна.
-Эмч болоход мэдээж химийн хичээлдээ сайн байх хэрэгтэй.Та химийн хичээлдээ хэр сайн байсан бэ?
-Би 33 дугаар дунд сургуулийн химийн сонгоны ангийг Монгол Улсын Гавьяат Дандар багшийн удирдлаган дор  1999 онд дүүргэсэн. Зөвхөн химийн хичээлд сайн байхаас гадна биологийн хичээлд дур сонирхолтой байх нь анагаах ухааныг ойлгоход илүү дөхөм болгодог.Яагаад гэхээр хүний биологийн үндэст тулгуурлан оношилж, эмчилж байгааг анагаахын шинжлэх ухаан гэж ойлгож болно.
-Хүмүүс мэс засал хийлгэхдээ айдастай байдаг.Та өвчтөн, үйлчлүүлэгчдийнхээ айдсыг хэрхэн сарниулж, тайвшруулдаг вэ?
-Эмчлүүлэгч, үйлчлүүлэгчийн сэтгэл зүй, бие махбодийг хамтад цогцоор нь үзэх, шинжлэх шаардлагатай байдаг. Үзлэг хийх үед тухайн мэс заслаас хүлээж буй бодит үр дүнд хүрэхийн тулд ямар аргаар яаж хийх, ямар эрсдэл, хүндрэл байж болох талаар эмчлүүлэгчидтэй сайтар ярилцан, тайлбарлаж ойлгуулсны дараагаар эмчлүүлэгчийн бие, сэтгэл зүйг бэлдэж, төлөвлөгөөт мэс заслыг хийх нь эмчлүүлэгчдийн айдсыг багасгах сайн талтай байдаг.
-Эмчийн ажлын эрсдэлтэй, хэцүү тал юу байх вэ.Мөн ажлаасаа мэдэрдэг аз жаргал гэвэл юуг хэлэх вэ?
-Эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдийн оношилгоо, эмчилгээ, мэс заслын дараах эдгэрэлт, үр дүнгийн талаар ихэд санаа зовж, стресстдэг тал байдаг.Мөн эмнэл зүйн эмч болохын тулд маш олон жилийн хугацаа зарцуулдаг.Эмнэл зүйч эмч нь байнгын цаг зав муутай, сэтгэл зүй болон биеийн ачаалал ихтэй.Эсрэгээрээ олон жил сурсан, эзэмшсэн чадвараа ашиглан хүнийг эмчлэх, эдгээх, өөртөө итгэлтэй болгож байгаа нь сайхан санагддаг.
-Монголд эмчийн цалин бага.Цалингаа голон суулт зарлаж, ажлаа хаягсад цөөнгүй.Эмч хүний хувьд энэ асуудалд хэрхэн ханддаг вэ?
-Улс төр, нийгэм, эдийн засгийн нөлөөллөөс болоод  эрүүл мэндийн ажилтан, ажилчдыг үнэлэх үнэлэмж муу, цалин хөлс хангалтгүй байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Энэ байдал өөрчлөгдөхийг хүлээхээс гадна хувь хүн өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө урт хугацааны төлөвлөгөө гарган,  өөрөө өөртөө итгэж,  мэдлэг, чадвараа  дайчлан сайн эмч болж чадвал нийгмийн дунд өндөр байр суурь, үнэлэмжтэй байх боломж бий гэж боддог.
-Таны сэтгэлд тод үлдсэн хамгийн хүнд ч юм уу, санаанаас огт гардаггүй мэс засал бий юү?
-Мэс засал бүхэн эрсдэл, хүндрэлтэй.Хялбар мэс засал гэж үгүй. Тиймээс бүх мэс засалд  хариуцлагатай хандах хэрэгтэй.Мэс заслын ажиллагааны ерөнхий зарчим байдаг ч хүн бүрийн бүтцийн онцлогоос хамаарч ялимгүй өөр өөрөөр гүйцэтгэдэг тал бий. Тэр дундаа гоо сайхны мэс заслын хувьд тухайн хүний нүүрний төрх, бусад хэсэгтэй харьцах харьцаа зэргээс хамаарч  хүн бүрт өөрөөр хийдэг.
-Гоо сайхны мэс заслыг та хэр дэмждэг вэ?
-Миний хувьд хувь хүн хүслээ эмчтэйгээ харилцан ярилцаж, ойлголцсоны үндсэн дээр хийлгэхийг дэмждэг.Гоо сайхны мэс засал хийлгэх эсэх, шийдвэрийг ихэвчлэн хувь хүн бодож, тунгаасны эцэст өөрөө гаргадаг.Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөж болох ч эцсийн шийдвэрийг голдуу эмчлүүлэгч өөрөө гаргадаг.
-Ярилцсанд баярлалаа.Танд ажлын амжилт хүсье.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
скачать dle 12.0

Чингэлтэй дүүргийн мөсөн гулгуурын талбай энэ сарын 15-наас үнэ төлбөргүй үйлчилнэ

Өчигдөр, 16:35

13244 аж ахуйн нэгж, 206 мянган өрхийн цахилгааныг өчигдөр хязгаарлажээ

Өчигдөр, 16:33

Б.Ичинхорлоо: Монголын оюун санааны үүц нь ч, хөгжлийн хүрд нь ч Үндэсний номын сан юм

Өчигдөр, 16:28

Улаанбаатар–Хо Чи Мин нислэгийг нээлээ.

Өчигдөр, 16:26

Эрдэнэт хотод шинэ жилээ тэмдэглэдэг нь ийм учиртай

Өчигдөр, 16:06

Хавдрын эмнэлгийг улсад авахаар төсөвт 25 тэрбум төгрөг суулгажээ

Өчигдөр, 16:01

“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Өчигдөр, 15:59

Ё.Баатарбилэгийн ялыг хэвээр үлдээж байна

Өчигдөр, 15:58

“Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эзэд”-ийн өдөр тохиож байна

Өчигдөр, 15:56

ХОВД: “Монгол бичиг" номын дээжийг гардууллаа

9/12/2024, 15:32

ГОВЬ-АЛТАЙ: Улаанбаатар хотод суугаа 350 гаруй өрхийн өвлийн идшийг хүргэж байна

9/12/2024, 15:31

ЗАВХАН: Энэ сард цаг агаар тогтворгүй, олон жилийн дунджаас хүйтэн байна

9/12/2024, 15:29

Онцгойгийн алба хаагчид тусгай зориулалтын 30 автомашинтай боллоо

9/12/2024, 15:25

БЖДҮ-д зээл олгох 50 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа

9/12/2024, 15:24

“Н.Норовбанзад” дурсгалын зоос худалдаанд гарлаа

3/12/2024, 17:43

СҮХБААТАР: Агтана хүрээтийн шилдэг бүтээлүүд...

3/12/2024, 14:40

Д.Трамп Эх дагинын сүмийг нээх ёслолд оролцоно

3/12/2024, 14:36

Нийтийн тээврийн автопарк ашиглалтад ороход бэлэн боллоо

3/12/2024, 14:32

Монголд 100 мянган ам.долларын шагналын сантай Dota2-ын “MESA Invitational 2024” болно

3/12/2024, 14:30

Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан

27/11/2024, 19:00

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

27/11/2024, 18:56

Улсын заан С.Сүхбат түрүүллээ

27/11/2024, 18:51

Д.Одбаярыг Хонгконгд суух ерөнхий консулаар томилжээ

27/11/2024, 18:49

"Болор цом"-ын эзнээр А.Лхагва тодорлоо

27/11/2024, 18:47

“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

26/11/2024, 14:16

Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

26/11/2024, 14:13

Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

26/11/2024, 14:12

Вьетнам улсад хонь, ямааны мах экспортолж, сайн чанарын цагаан будаа импортолно

26/11/2024, 14:10

БАЯН-ӨЛГИЙ: Анхдугаар Үндсэн хуулийг батлалцахад 6 төлөөлөгч оролцож байжээ

26/11/2024, 14:08

Монголын сагсчид оюутны ДАШТ-ээс хүрэл медаль авав

26/11/2024, 14:06

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19