iNet.mn дагах

​Ш.Амартүвшин: Хэн болохоо мэдээгүй байгаа бол дараах гурван асуултыг өөрөөсөө асуу

Шинэхэн оюутнуудад зориулсан ХААН банкны “RISE” хөтөлбөр өчигдөр нээлтээ хийж, 1000  оюутан хамрагдсан билээ. Тус хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд АФА академийн гүйцэтгэх захирал Ш.Амартүвшин санхүүгийн боловсролын тухай болон гэр бүл, мөнгө, ажил, сэтгэл зүй, эрүүл мэнд зэрэг үнэт зүйлийн тухай лекц уншиж,  өөрийн туршлагаасаа хуваалцсан юм. Тэрээр амьдралд нь санаанд оромгүй хүндрэлүүд тохиохоос өмнө олон салбарт бизнес эрхэлж, 17, 18 төрлийн ажил хийж, үзжээ. Ингээд түүний  хүнд хэцүү тэр цаг үеийг даван гарсан туршлага, сургамж болоод залууст өгч буй зөвлөгөөтэй хамтдаа танилцъя.
-Таны оюутан насны хэрхэн өнгөрсөн бэ. Үүнээс хоёулаа яриагаа эхэлье?
-Хүний амьдралд чухал шийдвэр гаргадаг үе гэж бий. Тухайлбал өөрчлөлт. Үүнд яаж хандахаас шалтгаалаад нөхцөл байдал дээшлэх үү, эсвэл доошлох уу гэдэг шийдэгддэг. Миний амьдралд олон чухал үе байсны дийлэнх нь зовлон бэрхшээлтэй үеүүд байлаа. Ихэнх хүүхдүүд аав, ээжийнхээ нөмөр нөөлгөд амьдарч, насанд хүрээд бие даах чадвартай болдог. Гэтэл би 14 настайдаа аавыгаа алдсан миний амьдралд ирсэн нэг том гэнтийн өөрчлөлт байлаа. Үүнээс л миний амьдралын адал явдалтай хэсэг эхэлсэн. Тэгээд би зовлон бэрхшээл болон ирж буй өөрчлөлт нь хүнийг дараагийн төвшинд гаргадаг эсвэл яг тэр байрлалд нь гацааж үгүй бол бүр дор болгох болгодгийг харсан. Амьдралд тохиох хүнд үе болгон муугаар төгсдөггүй. Миний хувьд ажил хийгээд, бие дааж амьдраад эхэлсэн. Миний амьдралын өөрчлөлт надад олон шинэ зүйлийг зааж байсан. Уул нь бид гэр бүлээсээ бүх амьдралын ухаан, мэдлэгийг олж авах ёстой ч тэгж чаддаггүй. Жишээлбэл, мөнгө гэж юу вэ, найз гэж хэн бэ, эхнэр, нөхөр гэж юу вэ гэх мэт.
Миний хувьд, бусдын адил арван жилээ төгсөөд шууд оюутан болж чадаагүй.  Учир нь амьдрал их хүнд байлаа. Наймдугаар ангиасаа сургуулиа орхиод, аравдугаар ангидаа арай гэж эчнээ ангид суралцаж төгссөн. Надад олон сонголт байгаагүй. Харин хожим нь буюу 25,26 наснаасаа өнөөдрийг хүртэл тасралтгүй сурсаар байна.
-Та лекцийнхээ үеэр 13, 14 төрлийн ажил хийж байсан гээд ярьсан. Тухайлбал, ямар ажил вэ?  
-Хамгийн эхнийх нь ногоо тарих ажил байсан. Аавын бие муудаад, бид санхүүгийн хувьд нэлээд хүнд байдалд орсон.  Ер нь хоосорсон. Тэгээд бид нагацынхаа хашаанд очоод амьдарсан. Тэр газар нь тариалангийн газар байсан тул шууд ногоо тарьж эхэлсэн. Тэгээд өвөл нь зах гарч хүний юм зардаг байв. Дараа нь талхчин, үсчин, зөөгч, бармен, ДЖ, ээжтэйгээ ногооны лангуу ажиллуулах гэх мэт ажлыг хийсэн. Удалгүй эхнэртэйгээ танилцаад, эхнэр маань БНХАУ-д суралцдаг байсан тул наймаа хийж эхэлсэн. Түүний дараа ломбард, гоо сайхны дэлгүүр, баар, гоо сайхны салон, саун ажиллуулж үзсэн. Тэр бүр дээрээ том амжилт олж байгаагүй ч мөнгийг бол олж байсан.
-Энэ ажлуудыг хийж байхдаа таны олж авсан хамгийн том туршлага тань юу байв?
-Давуу болон сул тал хоёулаа байсан.  Хамгийн чухал нь хүнтэй харьцаж сурсан. Олон ажил хийж үзсэнээрээ хүүхэд хэрсүү болох хүмүүсийн дунд биеэ авч явах чадварт суралцдаг юм билээ. Ер нь бодоод байх нь ээ амьдралынхаа гол гол хүмүүстэй ажил хийж явж байгаад л танилцсан байдаг.
-Олон төрлийн ажил хийж үзсэн хүний хувьд, мөнгөнд хэрхэн ханддаг вэ?
-Мөнгөнд хандах хандлагаа гэр бүлтэй болсныхоо дараа өөрчлөх хэрэгтэй гэдгээ ойлгосон. Би урьд нь хүссэнээрээ буюу өөрийнхөө мэдрэмжээр мөнгөө зарцуулдаг байсан. Гэтэл эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамт амьдраад ирэхээр хүссэнээрээ шийдвэр гаргах боломжгүй болно. Эхнэрийнх нь шийдвэр нөхөрт нь таалагдахгүй, нөхрийнх нь шийдвэр эхнэрт нь таалагдахгүй байх тохиолдол цөөнгүй. Ингээд л асуудал эхлэнэ дээ. Ихэнх дээ бид тэр хүнийхээ хандлагыг өөрчлөх гэж оролддог бөгөөд эндээс хүчирхийлэл ч бий болдог. Зарим нь дийлэхгүй болхоороо оффшор данс нээж асуудлыг шийддэг болдог. Харин миний хувьд ширүүн темпераменттай хүн биш болохоор шууд асуудлыг нууж, мөнгөө нууж эхэлсэн. Үүнээс болж том асуудал үүссэн дээ. Тэгээд л асуудлаас зугтаах уу? Эсвэл асуудалтай нүүрэлдээд шийдэх үү гэдэг 2 сонголтийн өмнө ирсэн бөгөөд бидний хувьд асуудалтай нүрэлдэж өнөөдрийн амжилттай түүхийг эхлүүлсэн юм.
Тэгээд “хүмүүс яагаад мөнгийг удирдаж чаддаггүй юм бэ” гэх асуудлыг бодож үзсэн. Хүн өнгөрсөн цаг хугацаанд ээж, аав, өсөж төрсөн орчин, цаг үеэсээ олж авсан туршлагаа “би” гэж тодорхойлдог. Энэ бүхнээс юуг нь сурах вэ, юуг нь сурахгүй вэ гэдгээ би сонгоогүй бөгөөд нөхцөл байдал надаас асуулгүй нөлөөлсөн байсан. Жишээлбэл,  хүн хүний төрж өссөн орчноос шалтгаалж миний кофенд хандах хандлага өөр. Би хөдөө өссөн бол кофег мэдэхгүй, хотод байсан бол мэднэ. Энэ мэтээр аливаад хандах хандлага, тэр тусмаа мөнгөнд хандахдаа би сонгоогүй. Тиймээс “би ингэж хүсэж байна, би угаасаа ийм” гэх өмгөөлөл нь бид өөртөө дүн шинжилгээ хийгээгүйн шинж юм. Би яагаад мөнгөнд ингэж хандаж байгаа вэ, миний хандлагын давуу тал, сул тал нь юу вэ гэдгийг ухаан ойлгож чадвал ухамсаргүйгээр гаргадаг шийдвэрүүдийг захирах эрх мэдэлтэй болно. Дүн шинжилгээ хийгдсэн мэдрэмж бол амьдралын туршлага юм. Харин дүн шинжилгээ хийгдээгүй мэдрэмж бол тодорхой бус айдас аль эсвэл баяр хөөрийн мэдрэмж юм. Энэ бол туршлага биш.
Тиймээс залуу хүмүүсийн амьдралын жинхэнэ эхлэл бол “би хэн бэ” гэх асуултад хариулснаар эхэлдэг. Энэ асуултад хариулах хүртлээ бид дүн шинжилгээ хийгдээгүй дадал зуршлын хүүхэлдэй байсан гэхэд хэлсдэхгүй. Харин амжилтын оргил өөд гарахыг хүсэж байгаа бол эхлээд “0” цэг дээр ирэх хэрэгтэй. Энэ бол жинхэнэ шинэ эхлэл юм. Учир нь өөрийгөө судалж үзэхгүйгээр цаашаа явах нь дэндүү харамсалтай түүхүүдыг бүтээж болзошгүй. Хүний амьдралд хоёр би байдаг. Нэг нь чамаас асуугаагүй бүтээсэн чи, нэг нь одоо чиний хүсэж байгаа чи. Энэ хоёрын  дунд “Би хэн бэ? Би хэн болмоор байна вэ” гэх асуулт бий энэ нөгөө 0 цэг буюу зөв эхлэл юм шүү дээ!
-Таны үеийг бодвол одоогийн залуусын хооронд боломж, бололцооны ялгаа нэлээдгүй байна. Тэгэхээр сул тал болоод давуу талыг нь онцлоод хэлбэл...?
-Би мянганыхны сүүл үе болохоор одоо үеийн залуусыг ойлгож чаддаг. Намайг хүүхэд байхад одоо байгаа олон зүйл эхэлж байсан. Жишээ нь интернэт. Гэхдээ зөвхөн интернэт кафед хэрэглэдэг байсан J. Гэхдээ энэ цаг үеийн хамгийн том сул тал нь юу вэ гэхээр одоо байгаа олон давуу тал нь эргээд залуучуудын сул тал болчихоод байна. Тухайлбал, маш олон найзтай, олон харилцаатай, маш олон боломж байгаа нь тэднийг хамгийн чухал зүйлээ олоход бас түүн дээрээ төвлөрөхөд нь саад болж байна.  Тэгэхээр залуучууд одоо бүх боломжууд руу харахаас өмнө өөр рүүгээ харах ёстой. Өөрийгөө ойлгосны дараа чиглэлээ тодорхойлох хэрэгтэй. Бүх боломж бүгдээрээ бидэнд хэрэгтэй гэсэн үг биш юм. Тиймээс өөрөөсөө зөв асуулт асуух хэрэгтэй байна. Эхлээд би хэн бэ гэж асуугаад,  дараа нь би хаашаа явах ёстой вэ гэж асуух хэрэгтэй. Ингэхгүйгээр энд тэндгүй сурсаар, эвентүүд хэссээр байтал цаг хугацаа их алдаж байна. Энэ нь тодорхойлолтгүйгээр зүгээр л бусдыг даган дуурайгч болгож байгаа юм. Тиймээс түр зуур хурдаа хасаад, зүрх сэтгэл рүүгээ хараад би хэн юм бэ, би хэн болмоор байгаа юм бэ? Надад хэр их боломж байна вэ? Би одоо хэдэн настай вэ, тэнд хүрэхийн тулд би юу сурах шаардлагатай юм бэ гэсэн асуултуудтай нүүр тулах хэрэгтэй. Эдгээр асуултуудтай нүүр тулах үед ерөнхийдөө хүмүүс хямардаг юм. Хүмүүс ер нь асуултад их дургүй, яагаад гэвэл олон бодох хэрэгтэй болдог. Олон юм бодож хямрахгүйн тулд бараг заримдаа архи ууж, дуулж бүжиглэх тохиолдол ч байна. Чихэвч зүүгээд кофе уугаад, алхаад л, гүйгээд, өөрийнхөө тухай юуг ч бодохгүйгээр зүгээр л цагийг гоё өнгөрөөж байна. Гэтэл цаад талдаа цаг алдаад байна.  Эртхэн жаахан хямраад, эртхэн чухал асуултуудаа өөрөөсөө асуугаад, эртхэн өөрийгөө олвол, энэ олон боломжууд дотроосоо зөв сонголтоо хийх чадвартай болчихно.
-Одоогийн залуучууд хоёр янз байх шиг байгаа юм. Эхнийх нь идэвхтэй, энд тэндхийн үйл ажиллагаанд сайн оролцдог. Хоёр дахь хэсэг нь архи, тамхи эргүүлж, хийцгүйрдэг. Энэ хооронд хэр ялгаа байна вэ?
-Паретогийн 80/20-ын зарчим амьдрал дээр яг үнэн юм шиг харагддаг. 80 хувь нь идэвхгүй, 20 нь идэвхтэй. Энэ нь заавал тийм байх ёстой гэсэн үг биш. Би бол 80 хувьд л байсан. Учир нь би тийм ч идэвхтэй хүүхэд байгаагүй.
Хүнд амьдралаа өөрчлөх боломжууд үе үе гарч ирдэг. Заримдаа өөрчлөлт хийе ч гэсэн хийх боломжгүй үе бас байдаг.  Ажилд ороод завгүй болно, эсвэл дурлаад завгүй, эсвэл бизнес хийгээд завгүй болно. Ингэж байгаад нэг мөчлөг гарч ирнэ. Тэр боломж нь ихэнхдээ өөрчлөлт, хямрал, асуудал, эсвэл өвдөх ч юм уу, эсвэл ажлаасаа халагдах ч юм уу, эсвэл хайртай хүнтэйгээ харилцаагаа таслах ч юм уу, хүнд үе гарч ирдэг юм. Тэр үед л хүн нухацтай, зоригтой, эрсдэлтэй шийдвэр гаргах нөхцөл байдалд бэлтгэгддэг. Өөрөөр хэлбэл, ядрах, сэтгэлээр унах үе нь хүн амьдралдаа өөрчлөлт хийх торгон мөч байдаг. Эн мөчид л зөв хүнээс зөвлөгөө авч зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ үед ихэнх залуус “заза өнгөрсөн” гээд архи уух, эсвэл “мөнгөө үрсэндээ үрье”, “одоо өнгөрсөн” гэдэг. Ерөөсөө ингэж цайр ч болохгүй. Яг энэ үед зөв шийдвэр гаргах хэрэгтэй.
Хэцүү үе ирэхэд зугтаах, хор найруулагч болох, асуудлыг шийдэх гэсэн гурван сонголттой тулгардаг. Энэ үед зугтаалгүй, бас худлаа булзалгүй харин асуудалтай нүүрэлдэж, айдастайгаа нүүрэлдэж асуудлыг шийдэх хэрэгтэй.
Би амьдралыг тань өөрчлөх 3 асуулт ба 3 эрэмбийг бэлэглэе! Өөрөөсөө зөв асуултыг зөв дарааллаар асууж сур! Өөрийнхөө жинхэнэ түүхээ бичиж эхэл! Амжилт хүсье!
  1. Би хэн бэ?
  2. Би юу хийж чадах вэ?
  3. Би юутай болох вэ?
Ярилцсанд баярлалаа.скачать dle 12.0
2 Сэтгэгдэл

2 сэтгэгдэл

  1. Matthewemavy

    2020/02/12 05:02:15

    Porque además, algunos de ellos pueden producir efectos a largo plazo, incluso una vez que los dejas. La disfunción sexual puede ser prueba de un problema de salud física, emocional o de hábitos poco recomendables. Comprar viagra generico en españa contrareembolso

    A partir de ese momento, su vida sexual se complica, sobre todo si tienen pareja. Se puede comprar viagra generico en farmacias sin receta

  2. hidkkes

    2020/04/07 19:04:00

    iX6MdY wslyjguxsquv, qwmsqendtuuk, [link=http://qrwivoeunrzg.com/]qrwivoeunrzg[/link], http://bcdirrlesqud.com/

Сэтгэгдэл үлдээх

ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хуваарь

19/11/2024, 10:48

"Чингис хаан" сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ

19/11/2024, 10:47

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлана

19/11/2024, 10:45

Кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох судалгаа хийж байна

19/11/2024, 10:42

С.Мөнхзул дэлхийн аварга болжээ

19/11/2024, 10:41

ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна

9/11/2024, 09:41

Төсвийн тодотголыг ирэх сард багтаан өргөн мэдүүлнэ

9/11/2024, 09:37

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

9/11/2024, 09:35

Австралид 16-гаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно

9/11/2024, 09:34

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

6/11/2024, 17:33

Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа

6/11/2024, 17:31

Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлаар томилжээ

2/11/2024, 19:21

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2/11/2024, 19:18

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын харцага Э.Даш түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ

2/11/2024, 19:15

Баруун аймгийн автобуснууд Драгон төвөөс хөдөлнө

2/11/2024, 19:14

Хакухо аварга Шарга суманд эмнэлгийн тусгай тоноглолтой автомашин бэлэглэжээ

2/11/2024, 19:13

Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ

2/11/2024, 19:12

Г.Лувсанжамц: Үр дүнд суурилсан төсөв, салбар хоорондын уялдааг бий болгох хэрэгтэй

29/10/2024, 11:16

Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв

29/10/2024, 11:15

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар Ч.Өнөрбаярыг томилжээ

29/10/2024, 11:14

Ирэх дөрвөн жилд аймаг, сумдыг орон сууцжуулна

29/10/2024, 11:12

“Чингис хаан” одонгоор Бан Ги Мүн-ийг шагнах уу?!

29/10/2024, 11:11

Нийслэл 385 жилийн хугацаанд таван удаа нэрээ сольж байжээ

29/10/2024, 11:09

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев төрийн айлчлал хийж байна.

29/10/2024, 11:06

Дүрслэх урлагийн “Оны шилдэг бүтээл-2024” үзэгчдийн мэлмийд хүрлээ

24/10/2024, 16:04

Монголд Симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

24/10/2024, 16:00

Өвлийн дугуйгүй түгээлтийн машинуудад хариуцлага тооцно

24/10/2024, 15:57

Улаанбаатар дахь Америкийн төвийн 20 жилийн ой тохиолоо

24/10/2024, 15:55

"ТӨВ+100" оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

24/10/2024, 11:28

Туркийн нийслэлд үйлдсэн террорист халдлагыг НҮБ-ын тэргүүн зэмлэн буруушаав

24/10/2024, 11:26

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19