iNet.mn дагах

М.Батбаатар: Зах зээлд байгаа байруудыг иргэдэд хөнгөлөлттэй зээл хэлбэрээр яаралтай борлуулах хэрэгтэй

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч М.Батбаатартай барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-“Covid-19” халдварын улмаас компани, хувь хүмүүс эдийн засгийн хүндхэн нөхцөл байдалд ороод байна. Энэхүү нөхцөл байдал барилгачид, барилгын гүйцэтгэгч компаниудад хэрхэн нөлөөлж байна вэ?
-Барилгын салбарын хувьд 2019 онд ирээдүйгээ харсан хэд хэдэн бодлогын чанартай баримт бичиг боловсруулсан. Тухайлбал, Барилгын салбарт төрөөс баримтлах бодлогыг 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр баталлаа. Мөн 2026 он хүртэл 150 мянган айлын орон сууц барих үндэсний хөтөлбөр, 2020 оны бүтээн байгуулалтын томоохон төсөв батлуулсан. Тэгэхээр энэ жил барилгын салбарын бүтээн байгуулалтын эрин үе гэж үзэж байгаа. Гэтэл энэхүү дэлхий нийтийг хамарсан коронавирусийн дэгдэлтийн улмаас саатаж байна. Тиймээс бид барилгын салбарын төрийн бус байгууллагууд, барилгын ажил гүйцэтгэгч байгууллагуудад санал асуулга явуулж дүгнэлт гаргасны үндсэн дээр Барилга хот байгуулалтын яаманд хандаж, Засгийн газарт хэд хэдэн асуудлыг уламжлах гэж байна. Тэдгээр саналуудаас дурдвал, нэгд, 2020 онд барихаар төлөвлөсөн цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг зогсоохгүй, царцаахгүйгээр энэ жилдээ тендерийг нь зарлаж хэрэгжүүлж өгөхийг хүсч байна. Хоёрт, "150 мянган айлын үндэсний хөтөлбөр" буюу бидний хувьд барилгын салбарын эрин үе гэж нэрлэх энэхүү хөтөлбөр нь орон нутагт 50 мянга, Улаанбаатарт 100 мянган айлын орон сууц барих юм. Үүнийг хэрэгжүүлэхдээ барилгын салбарын мэргэжлийн гүйцэтгэгч байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдгээр байгууллагуудад зориулсан хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлийг гаргах чиглэлийг тусгасан. Яагаад гэвэл, өмнө нь хөрөнгө оруулалтыг нэг компани хариуцаж, гүйцэтгэгч байгууллага бүтээсний дараа хөрөнгө оруулагч компани өөрийнхөө ашиг олох үнээрээ борлуулдаг байсан юм. Энэ системийг эвдсэнээр бага, дунд орлоготой гэр хорооллын айлыг орон сууцжуулах, худалдан авах чадварт нь тохирсон орон сууцыг барилгын мэргэжлийн гүйцэтгэгч байгууллага барьж өгснөөр Засгийн газар, түрээсийн орон сууцны санд нийлүүлэх байдлаар шийдэж болно. Тиймээс барилгын мэргэжлийн гүйцэтгэгч байгууллагуудад нэн хөнгөлөлттэй зээлийг дотоод гадаадаас оруулж ирэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсч байгаа юм. Нэн хөнгөлөлттэй гэдэг нь ард түмний орлогод нийцсэн орон сууц барьж байгаа барилгын гүйцэтгэгч байгууллагын ажиллах бололцоог хангаж, жилийн зургаагаас дээшгүй хүүтэй зээлийг дотоодын банк олгох, эсвэл гадаадаас авах тал дээр дэмжлэг үзүүлэхийг уламжлахаар болсон. Гуравт, Олон жилийн турш нийслэл болоод хөдөө орон нутагт орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж буй барилгын гүйцэтгэгч компаниуд байгаа. Тэдгээр компаниуд дотоодын банкны өндөр хүүтэй зээлэнд дарлуулж байгаа учир тэдний зээлийн хүүг багасгах, хугацааг сунгах, хөнгөлөх зэрэг арга хэмжээ авч, орон сууцыг нь ашиглалтад өгөх боломжоор хангахыг хүсч байна. Хэрэв ашиглалтад бүрэн оруулчих л юм бол орлогоороо зээлээ төлөх боломжтой болно шүү дээ. Дөрөвт, Энэ жил орон сууцны хөтөлбөр төсөл эрчимтэй хэрэгжих ч ард түмний худалдан авах чадварт нийлүүлэх ёстой учраас гадаадаас авч байгаа арматур төмрийн татварыг хөнгөлж өгөхийг хүсч байна. Хэрэв тэрхүү татварыг л чөлөөлөх юм бол ард түмэнд орлогод нь нийцсэн орон сууцыг барих боломжтой болох юм. Энэхүү саналуудыг төр засаг анхааралдаа авч, зөвлөлдөх хороо байгуулаад яаж шийдвэрлэх тухай ярилцах хэрэгтэй байна. Энэхүү хорооны хамтын шийдвэрээр саяны хэлсэн дөрвөн зүйлээс 40 арга зам гарч болно шүү дээ. Тэгэхээр яам, барилгын гүйцэтгэгч байгууллага, Худалдаа аж үйлдвэрийн танхим нь тус бүрт хариуцах чиг үүргийг нь тодорхой болгож, нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, эдийн засгийн хүнд үеийг эрсдэлгүй даван туулах төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх л хэрэгтэй байна.
-Баригдсан барилга нь борлогдохгүй байгаа, эсвэл үнээ буурах замаар ашгаа олохоор болсон барилгын компаниуд хэр их байна вэ?
-Мэдээж орон сууцаа барьчхаад борлуулж чадахгүй байгаа компаниуд цөөнгүй байгаа. Тэд үнээ буулгаж байна л даа. Тэдгээр компаниуд ипотекийн зээлийг нэмж өгөхийг л хүсч байгаа. Ипотекийн зээл багасахаар худалдан авах тал хумигдаж орон сууц барьсан компаниуд борлуулалт хийж чадахгүй болоод байгаа юм. Тиймээс л эрэлт тал дээр нь ард иргэдийн худалдан авах чадварт зориулсан ипотекийн нэн хөнгөлөлттэй зээлийн системийг шинэчилж өгөөч ээ. Тэр нь юу вэ гэвэл, орон сууцны үнэт цаас гаргах маягаар жилийн дөрвөн хувийн хүүтэй зах зээлийг бий болгон, ипотекийн зээлийг оруулах хэрэгтэй юм. Тэгвэл борлуулалт нь зогссон компаниудад дэмжлэг болно. Сая Ерөнхийлөгч төрийн албан хаагчдад нэн хөнгөлөлттэй зээлээр орон сууц олгох санал орууллаа шүү дээ. Түүнийг ипотекийн зээлтэй холбож, ашиглалтад орсон орон сууцыг худалдах хэрэгтэй юм. Энэ бол бас нэг гарц.
-Иргэдийн худалдан авах чадвар сүүлийн жилүүдэд хэр хэмжээнд нэмэгдэж эсвэл буурсан бол?
-Ер нь 2002 оноос хойш Орон сууцны үндэсний хөтөлбөр, 40 мянган айл хөтөлбөр, 100 мянган айлын үндэсний хөтөлбөр хэрэгжсэн. Эдгээр хөтөлбөрүүдийн судалгааг харахад, иппотекийн хөнгөлөлттэй зээлийн хэмжээг нэмэгдүүлбэл ард түмэн авах боломжтой байна гэж гарсан. Өнгөрсөн онд урьдчилгаа төлбөр авахгүйгээр түрээсийн хэлбэрээр орон сууцтай болох “Буянт ухаа 2” хороололд 1.4 сая төгрөгөөр 900 гаруй айлын орон сууцанд 35 мянган айл бүртгүүлсэн байгаа юм. Тэгэхээр гэр хороололд дахин төлөвлөлт хийж, хөнгөлөлттэй зээлийн системийг боловсронгуй болгох юм бол Монголын барилгачдын нэгдсэн холбоо болон бусад байгууллагын судалгаанд Улаанбаатар хотод 240 мянган айл худалдан авах чадварт нь тохирсон  орон сууцны авах хүсэлтэй байна гэж дүгнэсэн. Мөн төр засагт орон сууцжуулах бодлого байна. Харин Монголын барилгын салбарын мэргэжлийн гүйцэтгэгч байгууллагууд бүтээн байгуулалтын давлагаа өрнөвөл барилга барьсан ашиг авах хэмжээний орлого байвал заавал өндөр дүнгээр барилгаа худалдаалах албагүй. Тэгэхээр иргэд орон сууц авах, төр иргэддээ зориулж орон сууц бариулах, барилгын компаниуд барилга угсралтынхаа ашгийг гаргасан барилга барих, барьж өгөх гэсэн гурван сонирхол байгаа учраас үүнийг нэгтгэх л хэрэгтэй юм.
-Ер нь барилгын салбарын боловсон хүчингийн чадвар, нөөц ямар байдаг юм бол?
-Мэргэжилтэй ажилтны асуудлыг барилгын салбарт хоёр ялгаж үзнэ. Нэгд, Барилгын салбарын инженер техникийн ажилчдын бэлтгэл, мэргэшүүлэх асуудал. Манай улсад 24 мянган инженер техникийн ажилчид байдаг. Жил бүр энэ чиглэлээр цөөнгүй оюутнууд төгсдөг л дөө. Инженер техникийн ажилчдыг туршлагажуулж, дадлагажуулах ажил төрийн үүрэг байсан бол 2017 оноос БХБЯ, Төрийн бус байгуулалтад шилжүүлсэн. Монголын барилгачдын нэгдсэн холбоонд барилгын салбарын ажилчдын мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг өгөөд гурван жил болсон бөгөөд сая 2023 он хүртэл сунгалаа. Монголын барилгачдын нэгдсэн холбоо энэ үйл ажиллагааг барилгын салбарт нэр хүндтэй мэргэжлийн 12 ТББ-тай түншлэлийн гэрээ байгуулж, мэргэжлийн сургалтуудыг явуулахаар болсон. Ингэхдээ барилгын материал, цахилгаан сантехник, инженер зэргээр ангилдаг. Хоёрт, мэргэжилтэй ажилтны бэлтгэл, хангамж мэргэжлийн ур чадварын асуудлыг ярих хэрэгтэй болно. Тиймээс ч бид Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран олон жил ажиллаж байна. 2020 онд барилгын салбарт ажиллаж байгаа мэргэжилтэй ажилчдаа бүртгэлжүүлэхээр болсон. Мэргэжлийн ажилчдын мэдээллийн сан байгуулснаар ямар компанид хэчнээн хүн, ямар ямар ур чадвартай, хэдэн настай хүн ажилладаг болохыг тогтоохоор болсон. Хэрэв бид хэн хаана ажилладаг нь мэдэгдэхгүй байдалтай удаан явбал, томоохон бүтээн байгуулалтын ажилд мэргэжилтэй ажилчдын хомстол нүүрлэнэ. Яагаад хомстол үүснэ гэж байна вэ гэвэл, оюутнууд энэ чиглэлд мэргэшиж төгсөж байгаа ч, барилга дээр гараад мэргэжилтэй ажилчин болох хугацаа нь доод тал нь таван жил байдаг. Үүнээс болоод залуучууд шантарч, өөр салбар луу шилжиж, эсвэл Солонгос явдаг болсон. Үүнд барилгын гүйцэтгэгч байгууллагын ч буруу байгаа. Сургуулиа төгсөөд удаагүй байгаа хүүхдүүдийг дадлагажуулж, мэргэжүүлэхийн оронд хүнд хүчир ажил хийлгэж, залхаадаг явдал нөлөөлж байгаа юм. Энэ бүх зүйлийг тэнцвэржүүлэхийн тулд мэдээллийн нэгдсэн сантай болж, мэргэжилтэй ажилчдыг бүртгэлжүүлж, бригадын дарга нарыг чадваржуулж, сургууль төгссөн хүүхдүүдийг дадлагажуулах сургалт зохион байгуулж, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх тухайд анхаарч байна.
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас байнга л барилгын компаниудын аюулгүй байдлыг хангах, хариуцлагажуулах тал дээр мэдэгдэл гаргадаг. Харин танай холбооны зүгээс ямар ажил хийдэг юм бэ?
-Улаанбаатар хот бол барилга байгууламжийн бүтээн байгуулалтын гол төв учраас стандартыг сайн мөрдөх хэрэгтэй. Монголын барилгачдын нэгдсэн холбооны гол баримталдаг зүйл нь хөдөлмөр хамгаалалт аюулгүй ажиллагааны стандартыг л сайн мөрдлөг болгохыг зөвлөдөг. Тэр чиглэлээр жил бүр сургалт, семинар хийдэг л дээ. Бид энэ жилээс Японы ЖАЙКА-гаас хэрэгжүүлж байгаа төсөлд ажилчин бүр хөдөлмөр хамгааллын хяналтын карттай болгох санал оруулж байгаа. Учир нь мэргэжилтэй ажилчдын бүртгэл байхгүй учраас барилгачид хаана ажиллаж байгаа нь мэдэгдэхгүй, хариуцсан байгууллага байхгүй учраас авар, осол хөдөлмөр хамгааллын зөрчил гараад байгаа юм. Янз бүрийн хүнд осол аваар гарахаар хариуцсан байгууллага байхгүй, хуваариа хөдөлмөр эрхлэгч гэж үзэн хохирох үе бий. Үүний улмаас осол, аварын зөрчлөө нуудаг, хаадаг байдал ч бий болоод байгаа юм. Хэрэв бүртгэлжүүлэх л юм бол ажилчин бүр эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал, аюулгүй хувцас хэрэглэлтэй болсноор байгууллага, ажилтны хооронд хариуцлага бий болно.  
-Ярилцсанд баярлалаа. скачать dle 12.0

ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хуваарь

19/11/2024, 10:48

"Чингис хаан" сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ

19/11/2024, 10:47

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлана

19/11/2024, 10:45

Кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох судалгаа хийж байна

19/11/2024, 10:42

С.Мөнхзул дэлхийн аварга болжээ

19/11/2024, 10:41

ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна

9/11/2024, 09:41

Төсвийн тодотголыг ирэх сард багтаан өргөн мэдүүлнэ

9/11/2024, 09:37

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

9/11/2024, 09:35

Австралид 16-гаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно

9/11/2024, 09:34

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

6/11/2024, 17:33

Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа

6/11/2024, 17:31

Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлаар томилжээ

2/11/2024, 19:21

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2/11/2024, 19:18

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын харцага Э.Даш түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ

2/11/2024, 19:15

Баруун аймгийн автобуснууд Драгон төвөөс хөдөлнө

2/11/2024, 19:14

Хакухо аварга Шарга суманд эмнэлгийн тусгай тоноглолтой автомашин бэлэглэжээ

2/11/2024, 19:13

Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ

2/11/2024, 19:12

Г.Лувсанжамц: Үр дүнд суурилсан төсөв, салбар хоорондын уялдааг бий болгох хэрэгтэй

29/10/2024, 11:16

Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв

29/10/2024, 11:15

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар Ч.Өнөрбаярыг томилжээ

29/10/2024, 11:14

Ирэх дөрвөн жилд аймаг, сумдыг орон сууцжуулна

29/10/2024, 11:12

“Чингис хаан” одонгоор Бан Ги Мүн-ийг шагнах уу?!

29/10/2024, 11:11

Нийслэл 385 жилийн хугацаанд таван удаа нэрээ сольж байжээ

29/10/2024, 11:09

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев төрийн айлчлал хийж байна.

29/10/2024, 11:06

Дүрслэх урлагийн “Оны шилдэг бүтээл-2024” үзэгчдийн мэлмийд хүрлээ

24/10/2024, 16:04

Монголд Симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

24/10/2024, 16:00

Өвлийн дугуйгүй түгээлтийн машинуудад хариуцлага тооцно

24/10/2024, 15:57

Улаанбаатар дахь Америкийн төвийн 20 жилийн ой тохиолоо

24/10/2024, 15:55

"ТӨВ+100" оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

24/10/2024, 11:28

Туркийн нийслэлд үйлдсэн террорист халдлагыг НҮБ-ын тэргүүн зэмлэн буруушаав

24/10/2024, 11:26

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19