iNet.mn дагах

Бийск хүрсэн тэмээн жин

Ховд аймгийн Манхан сумын ХЗЭ-ийн үүрийн дарга 18 настай Борондангийн Лувсанд 1941 оны намар баруун Монголоос Аугаа их Эх орны дайны хүнд үед Зөвлөлтийн Улаан армид бэлэг болгон өгч буй агт морь, дулаан хувцас, хоол хүнс тээсэн тэмээн жинг ахлан урт аянд гарах үүрэг оногджээ.  

Гитлерийн Герман ЗХУ-д халдан довтолсон мэдээг монголчууд өөртөө тохиолдсон гай зовлон мэт хүлээн авч Зөвлөлтийн цэрэг эрсэд явуулах бэлэг цуглуулах сайн дурын хөдөлгөөн баруун хязгаарт өрнүүлсэн нь энэ юм. 1941 оны есдүгээр сарын 17-нд Ховд аймгийн Манхан сумаас хөдөлж хамгийн ойролцоох Зөвлөлтийн төмөр замын өртөө Бийск хот хүртэл 1030 км зам туулсан жингийн цуваанд 1200 орчим тэмээ, 110 орчим тэмээчин багтсан гэдэг.   

Ах дүүгийн харилцаатай Оросын ард түмэнд илгээсэн 240 тонн бэлгэнд 2700 агт морь, 500 мянга орчим төгрөгийн эд зүйл буюу үхэр, хонь, буга, зээр, зэрлэг гахайн мах, ангийн үсэн хувцас, эсгий гутал зэргээс гадна дайн байлдааны техник хэрэгсэлд хайлуулан хэрэглэх боломжтой бурхны шашны уран хийц бүхий 120 тонн өнгөт металл багтсан байсныг зарим эх сурвалжид тэмдэглэжээ. 

Тэмээн жин гол мөрөн, уул толгод хавсарсан хэцүү замыг туулан 5 сарын дараа зорьсон газраа хүрчээ. Аялал 12, нэгдүгээр сарын хахир хүйтнийг дамнан үргэлжилсэн учир тэмээчид хоёр тэмээний голд хэвтэр засан жавар тачигнасан өвлийн хүйтэн шөнийг өнгөрөөдөг байж. Энэ хүнд нөхцөлийг дийлэлгүй өвдсөн нэгнийгээ замын айлд үлдээгээд цааш явдаг байсан бөгөөд бие биенээ зоригжуулан “Идэр жинчин”, “Сийлэн бор”, “Баян монгол” зэрэг дууг аялан явдаг байснаа жингийн ахлагч, Монгол улсын хөдөлмөрийн баатар, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Б.Лувсан хожим нь дурсан ярьсан байдаг. 

“1942 оны өвөл их хүйтэн байсан. -30 хэм бидний хувьд дулаанд тооцогддог байлаа. Аяллын хамгийн хэцүү хэсэг нь эхний тэмээний хоргол сүүлийн тэмээний толгой дээр унадаг Чике-Таманы давааг гатлах байсан. Огцом, аюултай эрэг ихтэй энэ уулыг давахад олон тэмээ үрэгдсэн. Үхэж үрэгдсэн тэмээнүүдийн ачааг хамгийн тэсвэртэй хар тэмээнд шилжүүлээд хожим нь буулгахад ЗИС-5 машины тэвш бараг дүүрч билээ. Зам зуур бүх тэмээ ганцхан нутгийнхаа зүг харан хэвтсэн байдаг сан..“   



Алтайн нурууны хоёр том мөсөн голыг гатлахад мөсөн дээр явахад зориулагдаагүй говийн амьтны зөөлөн тавхай гулгаж, шалбарч жингийн цувааны ард улаан мөр татах учир нутгийн оршин суугчдаар арьс, шир, хивсээр тэмээнд “гутал” оёхыг заалгаж, бусад хэцүү замыг туулахдаа модны мөчир, хувцас, үнс нурам, элс зэргийг ашиглан тэмээнд гарц хийж өгдөг байжээ.

Алтайн оршин суугчид жин тээгчдийг халуун дотноор угтаж хооллож ундлан, тэмээгээ амраах боломж олгон Бийск хүрэхэд байгаа бүхнээ зориулж байсныг жингийн ахлагч тэмдэглэн ярьсан байдаг.

Жингийн цуваа 5 сар аялсны эцэст 1942 оны хоёрдугаар сарын эхээр Бийск хотод хүрэлцэн очиход Улаан армийн офицерууд утган авчээ. Зуу зуун тэмээний ачааг буулгалцахад нутгийн оршин суугчдыг дайчлан монголчуудын бэлгийг тэр даруйд нь фронт руу илгээжээ. Хэдий дайн дажинтай хэцүү цаг байсан ч оросууд монголчуудын сэтгэлийн хариуд тэмээн жинг улаанбуудай, гурил, элсэн чихэр, цайгаар “цэнэглэн” үдсэн гэдэг. Тэмээн жин буцах үед хаврын урь орсон байсан бөгөөд 3 сар аялан 1942 оны тавдугаар сард Ховд аймгийн Манхан сумандаа иржээ.
скачать dle 12.0

Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утсаараа хянаж болно

Өчигдөр, 17:37

С.Чулуун: Д.Нацагдорж Монголын түүх, соёлын өвийн судалгааны хөгжилд цогц, анхдагч үүрэг гүйцэтгэсэн онцгой хүн

Өчигдөр, 17:35

Эрдэнэт хотын ойн баримтат киног сэтгүүлч Г.Золжаргал найруулна

Өчигдөр, 17:31

Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ

Өчигдөр, 17:25

Монгол Улс аялал жуулчлалын үзэсгэлэнгийн “Шилдэг бүүт” шагналыг гурав дахь удаагаа хүртэв

Өчигдөр, 17:23

Гэрэл зурагчин С.Энхжаргалын “Хүү төрвөл бөх болно” бүтээл Ази тивд түрүүлжээ

Өчигдөр, 17:21

Парламент хар тамхины хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийг хэлэлцэж эхлэв

Өчигдөр, 17:19

Фото сэтгүүлч С.Энхжаргал “AIPS Sport Media Awards 2025”-д Ази тивийг тэргүүлжээ

Өчигдөр, 17:14

Б.Пүрэвдагвын хийсэн томилгоонууд

4/06/2026, 16:17

Аймгийн харцага цолыг сэргээн олгож, улсын наадмаар 1024 бөх барилдах эсэхийг Ерөнхийлөгч шийдэж байх хуулийн төслийг өргөн барьжээ

4/06/2026, 16:10

"Major" тэмцээний эхний тоглолтоо "The MongolZ" энэ сарын 11-нд эхлүүлнэ

4/06/2026, 16:02

Мансууруулах бодистой холбоотой хэрэгт 26-28 насны дөрвөн эмэгтэйд найм хүртэл жилийн хорих ял оноожээ

4/06/2026, 15:41

Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна

4/06/2026, 15:40

Бидний төлөө эхнэрээ ч орхих Хотын даргатай боллоо, баярлалаа

28/05/2026, 20:04

Нас барсан иргэдийн хувьцааг ирэх сараас өвлүүлнэ

28/05/2026, 20:02

“Амаргүй” Д.Амарбаясгалангийн амаргүй нүүдэл

28/05/2026, 20:01

МАН-ынхан эрх ашгийн төлөө хэмлэлдэж байхаар хэлмэгдсэн нөхөртөө анхаараач

28/05/2026, 19:59

Б.Алтангэрэл: Зэс хайлуулах үйлдвэр 30 сарын дараа ашиглалтад орж, катодын цэвэр зэс үйлдвэрлэнэ

28/05/2026, 11:11

Эрдэнэтийн-Овоо ордын цаашдын 56 жилийн ирээдүйг тодорхойлон, баталлаа

27/05/2026, 17:48

Өнөөдрийн ашиг бус, урт хугацааны үйлдвэржилт

27/05/2026, 17:46

"The Hu" хамтлаг 10 жилийн ойгоо тэмдэглэнэ

27/05/2026, 11:04

За тэгээд Ёндонд итгэ ээ...

27/05/2026, 11:02

ТӨВ: Төл бойжилт 99.6 хувьтай байна

26/05/2026, 19:02

“Гурван үеийн торго хяргасан” уран хатгамалч

26/05/2026, 19:00

Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

26/05/2026, 18:58

Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм

26/05/2026, 18:54

Энэ жил 12306 ээж "Алдарт эх"-ийн одон хүртэнэ

26/05/2026, 18:51

Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

26/05/2026, 18:48

Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад Б.Пүрэвдагвыг дэмжлээ

26/05/2026, 18:47

Сэлбэ хот орон сууцжуулах төслийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай үргэлжилж байна

22/05/2026, 18:23

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19