iNet.mn дагах

Хөшөө тийш хөтлөх түүхийн жим балраагүй

Архангай аймгийн Хашаат сумын нутагт буй Хөшөө Цайдам дахь музей нь газрын холоос дурайн харагдана. Энэхүү музей нь Хархорин сумаас зүүн тийш засмал замаар 46 км зайд байдаг бөгөөд VI-VIII зууны үед Орхоны хөндийг эрхшээж асан Түрэгийн түүхэн дурсгалт газар ажээ.

Хамгийн анх тэртээ 1889 онд Оросын эрдэмтэн Н.М.Ядринцев Орхон голын хөндийд буй аварга том хөшөө чулуун дурсгалыг эгэл ардын ач буянаар олж дэлхий дахины сонорт хүргэжээ. 1997-2007 онд “Монгол дахь Түрэгийн үеийн зарим хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах, судлах сэргээн засварлах” төслийн хүрээнд Монгол орны төв нутагт буй VIII зууны Түрэг улсын алдар суут хаад, язгууртны дурсгал буюу Билгэ хаан, Культегин жанжны тахилын онгоныг шинжлэх хайгуул малтлагын өрнүүн ажлын үр дүнд алт, мөнгөн эдлэл, эрдэнийн чулуу зэрэг 4000 гаруй эд өлгийн үнэт олдвор нээсэн юм. Эдгээр олдвор нь 30 см зузаан, 40x80 см талбайд өөр хоорондоо сул хөрс бараг үгүй, чихмай чамбай өржээ. Мөн 9 ширхэг хүн чулуу, 2 ширхэг мэлхий чулуу, 1 ширхэг чулуун арслан, 5 ширхэг чулуун хонь, 2 ширхэг гэрэлт хөшөө зэрэг эртний олдворыг олж бүртгэсэн байна.




Ийнхүү Монгол Улсын нутаг дэвсгэр дээр мандаж байсан Түрэгийн хаант улсын түүх, соёлтой холбогдол бүхий соёлын түүхэнд тод томруунаар бичигдэх үнэт олдворуудыг хадгалж хамгаалах, дэлхийн оюуны сан, олны мэлмийд хүртээхээр  Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 32-р тоот тогтоолоор “Хөшөө Цайдам музей”-г байгуулж 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр албан ёсны нээлтээ хийжээ. Тус музей нь байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимтай хийгээд гаднаа мөн үзэсгэлэнгийн талбайтай.  

Музейн хаалгаар орвол түмэн зууны түүхийг чимээгүй хүүрнэн буй мэт бат цэх зогсох хүн чулуу угтана. Энэ музейд төдийгөөс өдийг хүртэл бүрэн бүтэн уламжлан ирсэн хоёр хүн чулуун хөшөө бий. “Бүрэн бүтэн” хэмээн тодотгохын учир юун хэмээвээс Түрэгийн үеийн хүн чулуу хөшөөдийн тэргүүн толгойг нь цавчин хянгардсан түгээмэл зүй тогтол байдаг учир бараг төлөв толгойгүй хүн чулуу үлдсэн байдаг аж. 




Үзэсгэлэнгийн танхимын гол хаалгаар орвол нэг талаас нөгөө үзүүр хүртэл шилэн хоргонд хөвөрсөн алт, мөнгөн эдлэл, тайлбар сэлт, тухайн малтлагыг гүйцэтгэсэн ажлын түүхэн товчоон гэрэл зургаар хүүрнэн өгүүлсэн байх ажээ. Үзэсгэлэнгийн танхимыг голлон уран нарийн хийцтэй алтан титэм, түүний хойно сүр бараатай хоёр аварга хөшөө чулуун бичээс дүнхийн байх нь хүний харааг эрхгүй булаана. 

-БИЛГЭ ХААНЫ АЛТАН ТИТЭМ-




Түрэг улсын Билгэ хааны алтан титмийг 716-734 оны үед бүтээсэн байна. Тус музейд байгаа уг эхийн хэмжээ хийцийг машид нарийн судлан хийсэн хуулбар бөгөөд эх хувь нь Монгол Улсын эрдэнэсийн санд хадгалагдаж буй. Бадмаараг зуусан галт шувууг дүрсэлсэн хийц хэлбэр нь уран тансаг, нарийн чимхлүүр эртний нүүдэлчдийн соёлын хэм хэмжүүрийн нэгээхэн илэрхийлэл юм.   
 
Билгэ хаан болон Культегин жанжин ах дүү хоёрын хөшөө нь тус бүрдээ 5-6 тонн жинтэй. 716 онд Культегин ах Билгэ хааныг ширээнд залж өөрөө бүх цэргийн жанжин нь болсон байна. Ийнхүү Түрэгийн хаант улс нь ах дүү хоёрын удирдлага дор мандал хөгжлийнхөө оргилд хүрсэн байна. Билгэ хаан 736 онд Культегинийг нас барахад түрэг хэлээр, руни үсгээр түүнд зориулан гэрэлт хөшөө босгожээ. Тус хөшөөнд Түрэг улсын сэргэн мандлын тухай бичсэн байна. Харин дүүгээсээ гурван жилийн дараа Билгэ хаан өөрийн шадар жанжиндаа хорлогдон тэнгэр болсон байна. 




Хөшөөн дээрх бичгийг уншихдаа нарны тусгалыг дагуулж уншдаг байна. Тодруулбал, наран мандах үед гэрэлт хөшөөний зүүн хойд хэсгийн бичээс тод томруун үзэгдэж, шингэх үест хөшөөний баруун хэсгийн бичээс илүү тод харагддаг. Өөрөөр хэлбэл, хөшөөг сийлсэн хүний ур ухаан, тухайн цагийн бичиг соёлыг үйлдэх арга зүй хэчнээн өндөр түвшинд хүрснийг эндээс харах бүрэн боломжтой аж. 



Культегин жанжны тахилын онгоныг сэргээн тэнхрүүлж жишиг байгууламжийг ийн үзүүлжээ. 





Музейд байрлах хөшөө үзмэрүүд нь ихэвчлэн толгойгүй байх тул сонирхон асуувал Түрэгийн дараа оршин тогтнож байсан уйгарууд хөшөөний толгойг тас цавчиж, өөрсдийн эзэрхийлэл тогтсоныг зарлаж байсан гэнэ. Энэ үзмэрт зөвхөн Билгэ хааны онгоны чулуу хэмээх бүтэн хөшөө байх ба бусад нь толгойгүй эх биен хөшөө байх юм. Түрэмгий он жилүүд байж дээ гэсэн бодол толгойд  эргэлдэнэ.







Дэлхийн соёлын өвд 2004 онд Орхоны хөндий дэх эдгээр газар бүртгэгджээ. Орхоны хөндийд сүүлийн үед хийгдсэн малтлага үр дүнтэй болж, үзэж харах юм өмнөхөөсөө баяжиж дайраад гарууштай газар болжээ.

Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг Хөшөө цайдамаас...

-БАЙГАЛИЙН САЙХАН ХӨГНӨХААН-

Улаанбаатар хотоос 280 км орчим зайд байх “Элсэн тасархай” хэмээх газрыг бид сайн мэдэх билээ. Аяны хүмүүс түр бууж, жуулчид шохоорхон тэмээ морь унан зам зуурын олны хөлийн газар болжээ. Энэ ай сав газар бол "Хөгнө тарна" байгалийн цогцолбор билээ. Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Өвөрхангай аймгийн Бүрд зэрэг гурван сумын нутаг дамнан оршдог. Ер ганц элс, тэмээ зэргээр төсөөлөх юм биш. Хойно нь дүнхийн бараантах Хөгнөхаан уул нь Богд хаант монгол улсын үед тахин шүтэж ирсэн дөрвөн хан уулын нэг билээ. Энд Тахилгын овоо, Сантын овоо, Бага хааны овоо , Олон булаг, Их Монголын элс хэмээх элсэн тарамдаг, олон зүйлийн амьтад, хийд, хадны сүг зураг, боржин чулууны хөшөө, аман хадны буюу маанийн хадны маанийн үсэг, олон тооны булш байхаас гадна Монголын анхдугаар богд өндөр гэгээн Занабазарын мэндэлсэн нутаг болох Ширээт цагаан нуур, Бурхадын хөдөө нуур, Тахилт нуур, Адуун нуур, Тарнын гол, Шүлүүтийн гол, Шарлин, Жаргалантын гол байхаас гадна Тольт баян түрүү гэх мэт хүний биеийн эрүүл мэндэд онцгой ач тустай рашаан ус байдаг. 




Хөгнөхаан уул нь хад асга, ой шугуй гээд байгалийн зүйл бүрийн үзэсгэлэнг бүрдүүлжээ. Энд баруун урдаасаа хөтлөөр давж орох боломжтой ходоод, элэг, цөс, бөөр, нүдний рашааны ундаргатай газар бий. 

-ЭРДЭНЭ ХАМБЫН ЗАЛУУ ХИЙД-


Хөгнөхаан уулын Цэцэрлэгийн аманд буй энэ хийдийг 1663 оны үед Өндөр гэгээн Занабазар өөрийн багш Эрдэнэ Цоржид зориулан барьжээ. Чингэхдээ Төвөдийн Батол үндэстний уран барилгын хэлбэр хийцийг баримтлан, улааны урсгалын уламжлалыг харгалзан бүтээсэн гэдэг.




Харамсалтай нь 1937 онд сүм хийдийг хааж, тараахад сүйдсэн байна. Энд гучаад байгууламжийн үлдэц туурь байх агаад нарийн нягт ажиглаваас сүм, хүрээ хашлагын ул мөр нь үлдэж хоцорчээ. 1953 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн орон нутгийг судлах музейн үзмэр цуглуулах эрдэм шинжилгээний 2-р экспедиц малтлага судалгаа хийсэн байна. 1992 онд зарим нэгэн сүмийг сэргээн байгуулсан түүхтэй.

Эдгээр өв соёлын үнэт зүйлс нь монголчуудын үүх түүх, үндэстний дархлаа, хойч үеийнхний бахархал юм. Төрийн Шагналт найрагч Ш.Сүрэнжав "Хөшөө тийш очих ардын зам балрахгүй" хэмээн бичиж байсан удаатай. Тэгвэл түүхийн чухал өв соёлыг хадгалсан газар бүрт аялаж зугаацахаас илүүтэй судалж мэдэх, түүх өөрөө биднийг урин дуудах нь иргэншлийн энэ зуунд элбэг болжээ. Хөшөө тийш хөтлөх түүхийн жим хэзээ мөнхөд үл балрах билээ.





Б.Нямааскачать dle 12.0

Шатарчид Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө

Өнөөдөр, 13:38

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хийн халаалтын системд шилжиж эхэллээ

Өнөөдөр, 13:36

Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарыг мастер сургалтад хамруулна

Өнөөдөр, 13:34

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Өнөөдөр, 13:30

Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

Өнөөдөр, 13:27

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав

10/10/2026, 17:25

УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ

10/10/2026, 17:24

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

10/10/2026, 17:23

Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...

10/10/2026, 17:21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив

10/10/2026, 17:19

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

10/10/2026, 17:18

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг ямар үндэслэлээр, яагаад цагдан хорьсноо олон нийтэд ил болго

10/10/2026, 17:15

ТӨВ: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд таван тэрбум төгрөгийн зээл олголоо

28/09/2026, 19:57

ОРХОН: Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 7,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

28/09/2026, 19:56

The Assassin(s) киног гурав хоногийн дотор 1 сая гаруй хүн үзжээ

28/09/2026, 19:55

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Монголын багийн штабаар зочиллоо

28/09/2026, 19:52

Италийн Сэргэн мандалтын үеийн сор бүтээлүүд Монгол Улсад "заларна"

28/09/2026, 19:50

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

28/09/2026, 19:48

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

28/09/2026, 19:47

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

25/09/2026, 12:21

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

25/09/2026, 12:19

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

25/09/2026, 12:18

Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

25/09/2026, 12:17

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

25/09/2026, 12:15

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

25/09/2026, 12:14

Б.Сувд: 40 дэх удаагийн Номын баяр

25/09/2026, 12:10

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

25/09/2026, 12:07

Ёкозүна цолны болзол сонссон Киришима Б.Лхагвасүрэнгийн хүсэл талаар болов

25/09/2026, 12:06

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

25/09/2026, 12:05

23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зурагчдын фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ

3/09/2026, 15:51

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19